Wednesday, November 30, 2016

Бизнесийн харилцаа


ЛЕКЦ 1
Бизнесийн тухай ойлголт, бизнесийн төрөл хэлбэр
     Бизнес гэдэг нь хэрэглэгчдийн эрэлтийг хангах ашиг олох зорилгоор хуулийн хүрээнд явуулж буй ажил хэрэгч хүмүүсийн ажлын харилцааны нэгдлийг хэлнэ. Бизнесийн зорилго нь байгууллага хувь хүнд хүрэхээр тэмүүлж байгаа эцсийн үр дүн юм. Шинж чанар, хөгжлийн түвшин бизнесийн байдлаасаа хамаарч бизнесийн зорилго нь янз бүр байж болно. Үүнд:
Ашиг олохБизнесийг хөгжүүлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх Нийгэмд шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг гаргахЗах зээлд тодорхой салбарт тэргүүлэх байр суурь эзлэхХэрэглэгчдийн эрэлтэд нийлүүлэх
Бизнесийн зорилгоос үүдэн зорилгоо дэвшүүлнэ. Зорилго нь ажиллагааны тодорхой чиглэлийг тодотгодог бол зорилт, зорилгын чанар, тоо, цаг хугацаагаар тодорхойлогддог байна. Зорилго зорилтыг тодорхойлж өгснөөр нөөц, хүчин чадлыг оновчтой зарцуулж, илүү үр дүнтэй нягтралтай ажиллахад хүргэдэг.
Бизнесийн төрлүүд: Энд үйл ажиллагааны 3 төрлийг авч үздэг. Үүнд:
Үйдвэрлэлийн  Худалдаа үйлчилгээний Санхүүгийн
Үйлдвэрлэлийн бизнес: Энэ төрөл нь өнөө үед үйл ажиллагааны хамгийн хүнд хэлбэрт тооцогддог. Иймд ихэнх бизнес эрхлэгчид худалдаа, худалдаа зуучлалын салбар луу илүү ажиллах сонирхолтой байдаг. Үйлдвэрлэлийн бизнест бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үйлдвэрлэл үндсэн үүрэг гүйцэтгэнэ. Үйлдвэрлэл эрхлэхийн тулд эзэн түүний хүчин зүйлийг бүрдүүлж ашиглах хэрэгтэй. Үүнд: ажиллах хүч, хөрөнгө, түүхий эд материал, мэдээлэл зэрэг орно.
Худалдааны бизнес: Энэ төрөл нь бараа ба мөнгөний, барааг хооронд нь солилцох үйл явц юм. Энэ нь худалдан авах, худалдах буюу бүтээгдэхүүн үйлчилгээг дахин борлуулах гэсэн зарчим дээр тулгуурлан явагдана. Худалдааны бизнесийн чиглэлийн нэг хэсэг нь экспорт импортын үйл ажиллагаа байдаг. Энэ тохиолдолд бүтээгдэхүүн үйлчилгээг нэг орноос худалдан авч нөгөө оронд борлуулдаг.
Санхүүгийн бизнес: Энэ нь худалдааны төрлийн үйл ажиллагааны онцой хэлбэр юм. Энд худалдан авах, худалдах хэрэгсэл нь нилээд өвөрмөц бараа мөнгө, валют, үнэт цаас (хувьцаа, бонд, вексель гэх мэт) юм. Санхүүгийн бизнес маш нарийн төвөгтэй үйл ажиллагаанд тооцогддог. Бусад төрлийг бодвол орчин үеийн мэдээлэл, техник, технологи, зохион байгуулалтын шинэ шинэ арга ажиллагаагаар илүү их хангагдсан байхыг шаарддаг.
Бизнесийн зохион байгуулалтын хэлбэрүүд:
    Бизнесийн байгууллага нь ямар ч хэлбэрээр зохион байгуулагдсан хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагчид нь ашиг хуваарилан авах үндсэн зорилготой байдаг. Хөрөнгө оруулагч буюу үүсгэн байгуулагч нь оруулсан хөрөнгөтэйгөө хувь тэнцүүлэн тухайн байгууллагын ашгаас ногдол ашиг авч, саналын эрх эдлэх бөгөөд алдагдлаа ч мөн энэ зарчмаар хуваарилна. Харин эдгээр бизнесинй байгууллага нь хөрөнгө оруулагч буюу үүсгэн байгуулагчдын тухайн байгууллагынхаа болон түүний харилцагчдын өмнөх хүлээх хариуцлагаараа голчлон ялгагддаг. Түүнчлэн бизнесийнхээ цар хүрээ, бизнесээ явуулах, шийдвэх гаргахад оролцох байдал, бизнесийн байгууллагаа удирдах, хянах механизм зэргээрээ ялгагддаг.
     Бизнесийг эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, дүрмийн сангийн бүрдүүлэлт, хариуцлагын тогтолцоо, ашиг хуваах зарчим зэргээс нь хамааруулан зохион байгуулалтын дараах хэлбэрүүдэд хуваагддаг байна. Үүнд:
Хувиараа эрхлэх аж ахуй Хоршоо НөхөрлөлКомпани
Хувиараа эрхлэх аж ахуй: Иргэн хувийн өмчийн дээр тулгуурласан орлогын байнгын эх үүсвэртэй байхын тулд дангаараа үйлдвэрлэл үйлчилгээг тогтвортой эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон үүсэх үүрэг хариуцлагыг бие даан хүлээдэг аж ахуй нэгжийн хэлбэрийг хэлнэ. Хувиараа аж ахуй эрхлэгч нь өөрийн хөрөнгө бизнесийнхээ талаар өөрөө л шийдвэр гаргаж өмч хөрөнгөө захиран зарцуулдаг тул энэ нь уг эзний хувьд давуу талтай. Харин үйл ажиллагааны талаар бусдын өмнө хүлээсэн үүргээ хувиараа эрхлэх аж ахуйн эзэн өөрийн бүхий л хөрөнгөөр, өөрөөр хэлбэл, бизнес хийж байгаа болон хувийн өмчийн бүх хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг, нэгэнт нэг л хүний хөрөнгө дээр үндэслэгддэг тул цар хүрээний хувьд ихэвчлэн жижиг бизнест хамаардаг зэрэг сул талтай. Хувиараа аж ахуй, хөдөлмөр эрхлэх гэж байгаа иргэн өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн татварын албанд хандаж татвар төлөгчөөр бүртгүүлэн холбогдох хуулийн дагуу урьдчилсан байдлаар татвараа төлж, хэрэв хуульпд зааснаар тусгай зөвшөөрөл хэрэгтэй бол зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа эхэлнэ. Улирал бүр татварын тайлангаа гаргаж харъяалах татварын албатай харилцана. Хувиараа аж ахуй, хөдөлмөр эрхлэгч нь аж ахуйн үйл ажиллагаандаа Иргэний хууль, орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хууль болон Хүн амын орлогын албан татварын тухай зэрэг хуулиудыг удирдлага болгон ажиллана.
Нөхөрлөл: хоёр ба түүнээс дээш хүн ашиг олох зорилгоор хамтарч аж ахуй эрхлэх байдлаар хууль ёсны нөхөрлөл хоршоо байгуулна. Нөхөрлөлийг хязгаарлагдмал хариуцлагатай, хязгаарлагдмал биш гэж 2 ангилна. Нөхөрлөлийн гишүүд оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээдэг нөхөрлөлийг хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл гэнэ. Нөхөрлөлийн гишүүдээс дор хаяж нэг гишүүн нь хязгаарлагдмал хариуцлага хүлээдэг бол зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ. Бүх гишүүд нь бүрэн хариуцлага хүлээдэг бол нөхөрлөлийг хязгаарлагдмал биш хариуцлагатай нөхөрлөл гэнэ. Нөхөрлөлийн бүрэн хариуцлагатай гишүүн нь нөхөрлөлөө удирдах төлөөлөх эрх эдэлж өөрийн хөрөнгөдөө их ойр байдаг давуу талтай боловч бүрэн хариуцлагатай аль нэг гишүүн нас барах, сураггүй алга болох тохиолдолд нөхөрлөл татан буугддаг сул талтай.
Хоршоо: Эдийн засгийн болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ. Нөхөрлөл нь хоёр гишүүнтэй байж болдог бол хуульд есөөс доошгүй иргэн, хадгаламж зээлийн хоршооны хувьд 20-иос доошгүй иргэн хамтарч хоршоо байгуулдаг. Хоршоог үүсгэн байгуулах баримт бичиг нь түүний дүрэм юм. Бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахад хоршооны хөрөнгө хүрэлцэхгүй бол хоршооны гишүүд  нь хувийн өмчийн хөрөнгөөр оруулсан хөрөнгөтэйгөө хувь тэнцүүлэн бүрэн хариуцлага хүлээдэг. Үүгээрээ хоршоо нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлтэй төстэй. Харин хадгаламж зээлийн хоршооны хувьд гишүүд нь зөвхөн хоршоонд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хязгаарлагдмал хариуцлага хүлээдэг байхаар хуульд тусгайлан заасан байдаг. Иймд хадгаламж зээлийн хоршооны гишүүд нь хариуцлагын хувьд компанитай адилхан гэж хэлж болно. Хоршоо нь дараах төрлүүдээр зохион байгуулагдана. Үүнд:
Түүхий эд боловсруулалтын Үйлдвэрлэлийн Хадгаламж зээлийн Борлуулалт хангамж, бэлтгэн нийлүүлэлтийнҮйлчилгээнийОрон сууц барих зориулалтын Эд хэрэглэгчдийнБусад
Компани: Хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ. Компанийн хувь нийлүүлэгч нь зөвхөн компанид оруулсан хөрөнгийнхээ хэмжээгээр буюу эзэмшиж байгаа хувьцааныхаа хэмжээгээр хязгаарлагдмал хариуцлага хүлээдэг. Компанийг хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани /оноосон нэрийнх ни ард ХХК гэж бидэг/ хувьцаат компани /оноосон нэрийнх нь ард ХК гэж бичдэг/ гэж хоёр ангилдаг. Хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 50-аас доошгүй хувь нийлүүлэгчтэй, өөрийн хөрөнгө нь нэг сая төгрөгөөс доошгүй байхаас гадна хувь нийлүүлэгч нь хувьцаагаа худалдах бол тухайн компаний бусад нийлүүлэгчид уг хувьцааг тэргүүн ээлжинд худалдаж авах давуу эрхтэй байдаг онцлогтой. Харин нээлттэй буюу хувьцаат компани нь 10 саяас доошгүй төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, хувь нийлүүлэгч нь эзэмшиж байгаа хувьцаагаа нийтэд худалдах боломжтой байдгаараа хаалттай компаниас ялгаат

ЛЕКЦ 2
Жижиг бизнес, жижиг бизнесийн давуу болон сул талууд
Жижиг бизнес гэдэг нь ерөнхийдөө амьдрал ахуйгаа сайжруулах зорилгоор хуулийн хүрээнд ямар нэг үйлдвэрлэл эсвэл ажил үйлчилгээ явуулж орлого олохыг хэлдэг бөгөөд жижиг бизнес нь өмчийн ямар ч хэлбэрт суурилагдан зохион байгуулагдаж болох, тухайн улс орны онцлогоос хамаарч ажилчдын тоо, үндсэн хөрөнгийн хэмжээ, борлуулалтын орлогын хэмжээг шалгуур болгон хуульчлан тогтоосон ангилалд хамаарах төрийн зүгээс тэдэнд тодорхой бодлого боловсруулан хэрэгжүүлж дэмжлэг тусламж үзүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж юм. Мөн ажиллах хүчний болон үйлдвэрлэлийн цар хэмжээгээр авсаархан төдийгүй богино хугацаанд зардлаа нөхөж чаддаг, бүтээмж сайтай үйлдвэрлэлийн уян хатан технологитой, зах зээлд өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл эрхлэх хэлбэр юм.
Жижиг бизнесийн ангилал
     Жижиг бизнесийн ангилал болон шалгуур үзүүлэлтийг тодорхойлсноор жижиг бизнесийг дэмжих төрийн бодлого тодорхой болохын хамт манай улсын эдийн засаг, нийгмийн амьдралд гүйцэтгэж буй тэдний үүргийг үнэн зөвөөр тодорхойлох боломж бүрдэх юм. Иймээс өөрийн орны хувьд жижиг дунд үйлдвэрийн шалгуур үзүүлэлтийг тогтоож, үйлдвэр аж ахуйн нэгжийн ангиллыг тодорхойлох нь чухал бизнесийн байгууллагын ангиллын асуудал маргаантай асуудлын нэг бөгөөд улс орон бүр харилцан адилгүй байдаг. Туайлбал хэд хэдэн ангиллыг авч үзэж болох юм.
Дэлхийн банкнаас олон улсад жижиг бизнесийг тодорхойлохдоо:
Д/Д
Үйлдвэрлэлийн төрөл
Үндсэн хөрөнгө /мян.USA.$/
Ажиллагсдын тоо
1
Микро
20.0
1-19 хүртэл
2
Жижиг
100.0
20-99
3
Дунд
2000.0
100-аас дээш

Зарим улс орны жишээн дээр ЖДҮ-ийн ангиллыг авч үзвэл:
Д/Д
Улсын нэр
ЖДҮ-ийн ангилал
Ажиллагсдын тоо
Салбар
1
Япон
Жижиг дунд үйлдвэр
30
Уул уурхй, аж үйлдвэр, тээвэр, барилга
100
Бөөний худалдаа
50
Жижиглэн худалдаа ба үйлчилгээ
2
Солонгос
Жижиг дунд үйлдвэр
300
Уул уурхай, аж үйлдвэр, тээвэр
200
Барилга
20
Худалдаа, үйлчилгээ
4
АНУ
Жижиг дунд үйлдвэр
500

5
Франц
Жижиг үйлдвэр
200 хүртэл
ХАА, хүнсний үйлдвэр, тоног төхөөрөмжийн үйлдвэр
8
Хонг Конг
Жижиг дунд үйлдвэр
100 хүртэл
Үйлдвэрлэлийн салбарт
50 хүртэл
Үйлдвэрлэлийн бус салбарт
10
Европын холбооны улсууд
Жижиг үйлдвэр
50 хүртэл


3.Манай улсад баримталж байгаа ангилал
Бизнесийн байгууллага
Ажилчдын тоо
1
Жижиг
1-29
2
Дунд
30-100
3
Том
100-с дээш

Жижиг үйлдвэрүүд нь улс орны олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэл тухайлбал, хүн амын өргөн хэрэгцээний барааны үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, аймаг, сумдын төвийг хөгжүүлэх, ажиллах хүчний илүүдэлийг багасгаж хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг бий болгоход ихээхэн үүрэгтэй байдаг.
Жижиг үйлдвэрийн шинж чанар ба давуу тал
Жижиг үйлдвэрийн шинж чанар
Давуу тал
Жижиг үйлдвэрийг хувь хүн өөрийн болон гэр бүл, ах дүү, найз нөхдийн хөрөнгөн дээр үндэслэн байгуулдаг.
Жижиг үйлдвэрүүд нь өөрийн хэмжээндээ таарсан оновчтой үйлдвэрлэл явуулдаг.
Жижиг үйлдвэрийн удирдлага болон өмчийн эзний хооронд зөрчил байдаггүй. Жижиг үйлдвэрийн эзэмшигч нь өргөн хэмжээний эрх мэдэлтэй байх бөгөөд үйлдвэрлэлийг тогтмол бүрэн хянах боломжтой.
Том компаниудыг бодвол өөртөө байгаа боломжоо бүрэн ашиглаж, үйлдвэрлэлээ өөрчлөхөд хялбар байдаг.
Хувийн болон гэр бүлийн орлого шинэ хөрөнгө оруулалтын эх үүсвэр болдог.
Мөн ажиллах хү, тоног төхөөрөмж, материал түүхий эдийг бүрэн үйлдвэрлэлд оруулдаг.
Удирдлагын туршлага нь гол биш бөгөөд гол үйлдвэрлэлд санаачлага гаргадаг нь чухал байдаг.
Том үйлдвэрүүдийг бодвол хүн ам бага суурьшсан газар үйлдвэрлэл явуулах боломжтой.
Жижиг үйлдвэрийн технологи орон нутгийн нөхцөл байдалд зохицуулсан байдаг бөгөөд орон нутгийн түүхий эд, хаягдмал материалд тулгуурласан байдаг.
Гадны нөлөө болон дэд бүтцийн нөхцөл байдлаас хамгийн бага хамааралтай. Эдийн засгийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд гол үүрэг гүйцэтгэдэг.
Жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийн авах зээлийн хэмжээ нь тэдний үйлдвэрлэлийн хэмжээтэй холбоотойгоор багавтар байдаг.
Байгаль орчны тэнцвэрт муугаар нөлөөлдөггүй бөгөөд хаягдалгүй технологийг нэвтрүүлэх илүү боломжтой.

Жижиг дунд үйлдвэрлэлийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол:
Жижиг дунд үйлдвэрийн гүйцэтгэх үүрэг дарааха зүйлүүдийн хөгжилд түлхэц үзүүлэх замаар илэрч байдаг.
Ажлын шинэ байр бий болгохШинэ бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг нэвтрүүлэхТом үйлдвэрүүдийн хэрэгцээг хангахТусгай зориулалтын бараа бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр хангах

Жижиг дунд үйлдвэрийн эзний үйл ажиллагаа дараах онцлогтой.
Ажлын чиглэл ба аргын сонголт чөлөөтэйБизнесийн амжилтад хүрэх эрмэлзэлтэйӨөрийн хувийн мэдлэгт тулгуурладагҮйл хөдлөлийн хувилбарын сонголтын үед зөн совинд хөтлөгддөгХувь хүнээс асар их хүч хөдөлмөр зарцуулахыг шаарддагГаргасан шийдвэр түүний үр дагаврын төлөө биеэр хариуцлага хүлээдэгАжлын талаар байнгын хяналт явуулдаг

ЛЕКЦ 3
Бизнесийн орчин, орчин, орчны шинжилгээ
Бизнесийн байгууллагын гадаад орчин:
     Байгууллага амжилттай ажиллаж, орших, эс оршиход, нөлөө үзүүлж байдаг хүчин зүйлийн нэгдэл, тэдгээрийн харилцаа холбооны шүтэлцээг ОРЧИН хэмээн үздэг. Тэгэхээр байгууллага өөрийн дотоод ба гадаад орчины уялдааг танин мэдэхгүйгээр өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлж чадахгүй.
Ерөнхий гадаад орчин: Байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж болох гадны бүхий л хүчин зүйлийг хамруулан, байгууллагын хяналтаас гадна, түүний үйл ажиллагаанд нөлөөлж болохуйц тодорхой бус хэмжүүртэй хүчин зүйлийг ерөнхий гэх ба тодорхой байгууллагын эсвэл сонирхлын бүлгүүдийн тусгай орчинд хамааруулна. Үүнд:
Олон улсын орчин Эдийн засгийн орчинТехнологийн орчинНийгэм соёлын орчинУлс төр, хууль эрх зүйн орчин
Олон улсын орчин: Олон улсын төвшинд үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага маш нарийн түвэгтэй гадаад орчинд шийдвэр гаргаж, стратегиа боловсруулж байж амжилт олдог.
Эдийн засгийн орчин: Бизнесийн үйл ажиллагаанд мөнгөний ханш, зээлийн хүү, ажилгүйдэл, нийт эрэлт гэх зэрэг эдийн засгийн хүчин зүйлүүд нөлөө үзүүлдэг. Мөнгөний ханш уналтын үед компаний нөөцүүдийг худалдан авахад их хэмжээний зардал гаргаж энэ нь өртгийг нэмэгдүүлэх үнийг хөөрөгддөг. Ззэлийн хүү өндөр байх нь хөрөнгө оруулалтыг багасгаж, ажилгүйдлийг нэмэгдүүлэх ба хэрэглэгчдийн худалдан авалт буурна. Ийнхүү пүүсийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт буурах нь эдийн засгийн цаашдын өсөлт хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг. Үүнд:
Дэлхий нийтийг хамарсан депрессийн үйл явцУлс орнууд дахь гадаадын өмчлөл ба үндэсний эдийн засгийн удирдлага, зохицуулалт нэмэгдэж байнаДэлхийн хүнсний хомсдолДэлхийн эдийн засгийн тогтвортой болон бодит өсөлт буурч байгаа байдалДэлхийн мөнгөний системийн уналтӨндөр инфляци
Технологийн орчин:  Байгууллага нөөцөө бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ болгон хувиргаж буй систем болон үйл явцын нэгдэлийг технологи хэмээн тодорхойлж болох бөгөөд ихэнхдээ ерөнхий орчноос үүсэлтэй нөлөөлөх хүчин зүйлс мөн сүүлийн жилүүдэд технологийн өөрчлөлт асар хурдацтай хөгжиж байна.
Нийгэм соёлын орчин:  Энэ орчинд байгууллагын үйл ажиллагаа явуулж буй нийгэм дэх хүн ам зүйн шинж байдал, үнэт зүйлс, зан заншил, дадал зуршил, ёс зүй зэргийг багтаан ойлгож болно.
Улс төр хууль эрх зүйн орчин: байгууллага бүр эрх зүйн тодорхой статустай байдаг. Энэ нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, татвар төлж, хариуцлага хүлээнэ гэсэн ү юм. Гэхдээ аль ч улс орны засгийн газар санхүүгийн болон мөнгөний бодлогын арга хэрэгслийг дотоодын үйлдвэрлэгчдийнхээ өрсөлдөөний давуу талыг нэмэгдүүлэх зорилгоор ашигладаг.
Тусгай орчин: Байгууллагын удирлах ажилтнуудын хувьд ерөнхий орчныг бодвол танин мэдэж, сонголт хийн харьцангуй нөлөөлж болохуйц хүчин зүйлс бол тусгай орчин юм. Энэ орчинд нөлөөллийн чиглэл шинж чанараас хамаарсан хэд хэдэн хүчин зүйлс байдаг. Үүнд.:
ӨрсөлдөгчидХэрэглэгчидБэлтгэн нийлүүлэгчидТохируулагчидӨмчлөгчидТүншүүдХолбоод
Өрсөлдөгчид: ерөнхийдөө ижил төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлж буй болон нөөцийн бэлтгэн нийлүүлэхтэй холбогдсон өрсөлдөөн үүснэ. Нөгөө талаас өрсөлдөгчид гэдэг маань худалдан авагчдын гаргах зардлыг бусдаас түрүүлж авахыг хичээж буй үйл явц юм.
Хэрэглэгчид: тухайн компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэхийн тулд төлбөр хийж байгаа хувь хүн болох байгууллагуудыг хэрэглэгч гэсэн орчинд хамааруулна.
Бэлтгэн нийлүүлэгчид: нөөцөөр буюу ажиллах хүч, санхүү капитал, материал түүхий эд, мэдээллээр хангаж буй байгууллага, хувь хүмүүсийг бэлтгэн нийлүүлэгчид гэж үзэх бөгөөд ихэнх байгууллагууд ханган нийлүүлэгчдийн хараат байдалт орохоос үргэлж зайлсхийж байдаг.
Тохируулагчид: байгууллагын бодлого үйл ажиллагаанд нөлөө үзүүлж, хяналт тавьдаг засгийн газар ба сонирхлын бүлэг гэсэн үндсэн 2 субъектийг тохируулагчид хэмээн үзнэ. Өөрийнхөө гишүүдээр дамжуулан байууллагад нөлөөлөх зорилгоор сонирхлын бүлгүүд үүсэн бий болдог. Бүх төрлийн төрийн бус байгууллагуудыг хамруулж болно
Өмчлөгчид: хувьцаат компаний хувьцаа эзэмшигчид, хувь нийлүүлсэн компани хөрөнгө оруулагчид зэрэг нь компаний дээд удирдлагад голлох нөлөө үзүүлдэг билээ.
Түншүүд: хоёр эсвэл түүнээс дээш тооны компаниуд хамтран хөрөнгө оруулах эсвэл гэрээ хэлэлцээрээр хамтран ажиллах тохиолдолд түншлэлийн харилцаа үүсдэг.
Холбоод: олонхи байгууллагын ажиллагчид хөдөлмөр хамгаалах ямар нэг холбооны гишүүд байдаг. Эдгээр холбоодын гол зорилго бол ажилчдын нийгмийн хамгааллыг хэрэгжүүлэх явдал юм.

Байгууллагын дотоод орчин
Дотоод орчин нь байгууллагын зүгээс дотоод төлөвлөлт удирдлагын үйл ажиллагаагаар зохицуулагдсан бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрийн нөхцөл байдлыг багтаадаг бөгөөд ажиллагсадын соёл зэргийг багтаан ойлгоно. Дотоод орчны хүчин зүйлүүд:
Эрхэм зорилгоЗорилтЗохион байгуулалтын бүтэцҮйлдвэрлэлийн технологиХүн нөөц
Эрхэм зорилго:  энэ нь байгууллагын хүрэхээр тэмүүлж байгаа эцсийн үр дүн, ирээдүй тодорхой байх нь чухал. Байгууллага өмнөө таввьсан хэтийн нэг зорилготой бөгөөд түүндээ хүрэхийн тулд дунд болон богино хугацааны олон зорилтыг боловсруулан ажилладаг.
Зорилт: энэ нь байгууллагын эрхэм зорилгодоо хүрэхий тулд тодорхой хугацаанд тогтоосон аргаар гүйцэтгэх ёстой ажил буюу ажлын хэсэг юм.
Зохион байгуулалтын бүтэц:  тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүтцийн оновчтой хэлбэрийг сонгох нь зохион байгуулалтын бүтцийг бий болгох, хөдөлмөрийн хуваарилалтанд ихээхэн үүрэгтэй. Хөдөлмөрийн хуваарилалыг босоо болон хөндлөн гэж ангилдаг. Хөдөлмөрийн хөндлөн хуваарилалт нь байгууллагын үйл ажиллагааг бүрдүүлэгч хэсгүүдэд хуваасны үр дүнд бий болно. Харин босоо хуваарилалт нь удирдлага ба ажиллагчид гэсэн шатлалаар бий болно.
Технологи: энэ нь байгууллагын бүх төрлийн нөөц болох түүхий эд, материал, мэдлэг, хөрөнгө, техник, менежмент зэргийг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хувиргах үйл явц юм.
Хүн нөөц: хүний нөөцийг үр бүтээлтэй ашиглах асуудлыг хувь хүний сэтгэл зүйн онцлог, түүний үйл ажиллагаанд хэрхэн харгалзан үзэх, хамт олны гишүүных нь хувьд хүн яаж хандах, удирдах ажил эрхлэн гүйцэтгэж байгаа зан төлөв ямар байх, хүмүүсийг хэрхэн манлайлж, яаж нөлөөлбөлүр дүнтэй байх гэсэн чиглэлүүд авч үздэг.
Бизнесийн орчны шинжилгээ
Бизнесийн гадаад хүрээллийн шинжилгээ хийх аргуудын нэг бол PEST- анализын арга бөгөөд түүний тусламжтайгаар дээр дурьдсан бүлэг хүчин зүйлийн нөлөөллиыг нарийвчлан шинжилдэг. Бизнес хүрээллийн зарим хүчин зүйл ньтодорхой тоон утга авч байж болох бөгөөд энэ тохиолдолд шинжилгээний зорилго нь бизнесийн стратегийг сонгохын тулд эдгээр хүчин зүйлийн өөрчлөлтийн динамикийг тодорхойлох, түүнд үнэлгээ өгөхөд оршино.
Стратегийн гадаад хүчин зүйлийн шинжилгээ
Бизнес хүрээллийн шинжилгээ хийх өргөн тархсан аргуудын нэг бол SWOT-анализ арга юм. Энэ арга нь гадаад хүрээллийн шинжилгээ, түүний үйлдвэрийн газрын дотоод боломжтой харьцуулан судлахад тулгаарладаг.
Өрсөлдөөний орчны шинжилгээ нь өрсөлдөгчдийн зан төлөвийн дотоод өдөөлтийн талаар бүрэн хэмжээний нарийвчилсан мэдээллийг өгдөг. Өрсөлдөөний эрчимт байдал тодорхойлдог гурван томсгосон хүчин зүйл байдаг.
Өрсөлдөгчдийн хоорондох зах зээлийн хуваарилалтын хувийн жинЗах зээлийн багтаамжийн өсөлтийн хурдЗах зээлийн үр ашиг
Хэрэглээний зан төлөвийн шинжилгээ
Шийдвэр гаргах процессийг оролцуулан бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ авах, хэрэглэх, захиран зарцуулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэглээний зан төлөв гэнэ.

ЛЕКЦ 4
Бизнес эрхлэгчийн чадамж, хувийн шинж чанар
         Бизнес-ийн талаарх ойлголтыг өргөн утгаар нь авч үзвэл энэ нь аз туршсан бизнесийн үйл ажиллагаа юм. Практик туршлагаас харахад хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөр нь бизнес гэдэг утгаараа шинэ санаа, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, амжилттай төгсгөл, үр дүн гэсэн 5 үндсэн үе шат дамждаг байна. Хэрэв та эдгээр алхам бүр өдөр тутмын амьдралдаа системтэйгээр мөрддөг бол та бизнес-ийн харилцаанд орсон хүн юм. Бизнес-ийн талаарх ойлголтыг судалснаар бидний дийлэнх нь энэ чиглэлээрх ажил хэргийн харилцаанд оролцогч болохоо ойлгож авна. Аливаа асуудалд ажил хэрэгч хандах нь танд бие хүний чинь хувьд олон нааштай өөрчлөлтийг авах ирэх төдийгүй, таныг гэр бүл, нийгэм, хамт олныхоо дунд нэр хүндтэй болоход тус болдог. Асуудалд системтэй, ажил хэрэгч хандах нь таны амьдралд зорилгодоо хүрэх олон боломжыг олгодог. Ажил хэрэгч байдал нь асуудыг давж гарахад туслах төдийгүй тулгамдсан чухал сорилтыг шийдвэрлэх үед өөрийн зөв шийдвэрийг гарахад тань тусална.
        Бизнес эрхлэгч хүнд байх чадамж, шинж чанаруудыг дараахь байдлаар тодорхойлж болох юм.
Эрч хүч: Хөдөлмөрч хичээнгүй бас ухаантай байх нь ажил хэрэгч хүний гол чанар юм. Аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад тулгамдаж байгаа бэрхшээлийг зөв шийдвэрлэх, амжилттай дуусгах биеийн болоод ухааны эрч хүчтэй байх нь чухал юм. Энэ эрч хүчийг өөртөө бий болгохын тулд өөрийн бие махбодь, харах, сонсох, хүртэх, үнэрлэх мэдрэхүйгээ тулгамдсан асуудалд бэлэн байхаар зөв удирдах хэрэгтэй. Нөгөө талаас бие бялдрын дасгал сургууль, эрүүл хооллолтыг өдөр тутмынхаа амьдралд мөрдлөг болгосноор эрүүл чийрэг бие бялдартай иргэн байх нь чухал юм.
Амжилтанд хүрэх эрмэлзэл: Танд амжилтанд хүрэх хүсэл тэмүүлэл байх хэрэгтэй. Асуудал хандахтаны ажил хэрэгч хандлага тодорхой үр дүнд хүрэх тэмүүллийг бий болгодог. Энэ тэмүүлэл нь танаас жирийн хүмүүсээс илүү их шаргуу хөдөлмөхийг шаардаж болно.
Зорилготой байх: Үйл ажиллагааг төлөвлөсөн цаг хугацаанд өндөр үр ашигтай хэрэгжүүлэх зорилготой байх нь чухал. Үр дүнг тооцох, цаг хугацааны зөв менежмент танд маш хэрэгтэй. Амжилтанд хүрэх зорилтуудаа тодорхойлж авах нь танд тус болно.
Бусдаас суралцах чадвар: Та өөрөө нөлөөлөхийг хүсэж байгаа хувь хүн болон хамт олны байранд өөрийгөө оруулан тавиад үз. Мэдээж та тэдний ямар бодолтой байгааг ойлгохыг хүсэж байгаа. Иймд бусдын байр суурин дээр өөрийгөө тавьж асуудалд хандах чадвартай байх хэрэгтэй. Энэ нь ажил хэрэг явуулах үед хэрэглэгч, үйлчлүүлэгч юу хүсэж байгаа төсөөлөх чадварыг хэлж байна.
 Авхаалж самбаа /манлайлал/: Бизнес эрхлэхэд шаардагдах хувь хүний манлайлал, бусдыг дагуулах урлаг танд хэрэгтэй. Нөөцийг тодорхойлох, бүрдүүлэх,үр ашигтай хувиарлах ур чадвар нь ажил хэргийг явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Төлөвлөх: Ажил хэргийг амжилттай явуулах дүр зургийг гаргахын тулд үйл ажилгагааг ямар зорилгоор хийж байгаа, юу хийх, ямар аргаар хийх, хэн үүнийг хийх, хэзээ үүнийг хийхийг тодорхойлсон төлөвлөгөөг зайлшгүй цаасан дээр буулгана. Төлөвлөгөөтэй болсноор энэ нь нөхцөл байдлыг ойлгомжтой болгож ажил хэргийг эхлүүлэх, эс эхлүүлэхийг хэлж өгдөг. Эрсдэлтэй, аз туршсан бизнесийн үйл ажиллагаанд төлөвлөгөө гаргах нь ирээдүйн ашиг орлого, алдагдлыг тооцох хэмжүүр болдог.
Эрсдлийг хүлээх: Эхэл?, Бизнесийнхээ ажиллагааг эхэл?, Үүнд заавал шийдвэр гаргадаг. Иймд бүхий л явуулах гэж байгаа үйл ажиллагааг эхлэхээс өмнө эрсдлийг зайлшгүй урьдчилан тооцсон байхыг шаарддаг. Ингэж чадвал ажил хэргээ хугацаанд нь амжилттай, үр дүнтэй явуулж чадна. Жирийн хүнээс ажил хэрэгч хүний ялгагдах нэг онцлог бол тэд хамгийн түрүүнд эрсдлээ тооцдогоороо ялгаатай юм. Амжилт бол зөв шийдвэрийг зөв цаг хугацаанд гаргаснаар эхэлдэг.
Шинийг эрэлхийлэгч: Ажил хэрэгч хүний бусдаас ялгарах өөрнэг чанар бол ажил хэргийг илүү үр дүнтэй явуулах шинэ санааг эрэлхийлэгч байдаг. Хувь хүний шинэ санаа, төсөөлөл, түүнд хандах хандлага нь өөрийн хэрэгцэг хангах явцдаа хүрээлэн байгаа орчноо өөрчлөхөд нөлөөлдөг. Төрөл бүрийн мэдээлэлтэй байх нь шинийг сэдэгч хүнд чухал асуудал бөгөөд шинээр мэдлэг, мэдээлэл олж авах явцдаа шинэ санааг олж авдаг нь ийм төрлийн хүмүүсийн үндсэн хэв шинж юм.
Чадвар: Ажил хэрэгч хүмүүс өөрийн үйл ажиллагааг эрхлэх ноу-хау буюу тухайн ажлыг гүйцэтгэх чадвартай байдаг. Ийм төрлийн хүмүүсийн ихэнх нь өөрийн бизнест амжилт авчрах мэдлэг, чадвар, амьдралын туршлагатай байдаг. Ийм ч учраас өөрийнхөө аж ахуй эрхлэх дадлага, чадварыг үнэлэх чадвар танд зайлшгүй байх шаардлагатай. Үүнээс гадна авьяас, ур чадварыг хөсөрдүүлэхгүйн тулд байнга өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж, туршиж байх хэрэгтэй байдаг.
Тэсвэр хатуужил: Аж ахуй эрхлэх гэж байгаа хүн тулгарах саад бэрхшээлд бэлэн байх хэрэгтэй. Эмэгтэй бизнес эрхлэгчид тулгарах бэрхшээлд мохох сөрөг хандлага ажиглагддаг тул тэднээс нэмэлт хатуужилт тэвчээр шаардана. Өөрийн аж ахуйг хүссэн хэмжээндээ амжилттай эрхлэх явуулахад тулгарсан бэрхшээлийн өмнө цөхрөнгүй тэмцэх хатуужил танд юу юунаас илүү чухал. Тэвчээр, хатуужил, итгэл нь тулгарч байгаа бодит болон сэтгэл зүйн бэрхшээлийг давж гарах үндэс юм

ЛЕКЦ 5
Шийдвэр гаргах үйл явц, эрсдэл хүлээх чадвар
Шийдвэр гаргалт: Менежментийн үндсэн хэсэг нь шийдвэр гаргалт гэж ойлгох бөгөөд үүнийг шийдвэр гаргалт, шийдвэрийг хэрэгжүүлэх гэсэн бүлэгт хувааж болно. Удирдагч хүн өөрийн туршлага, мэдлэг чадварын үүднээс шийдвэр гаргалтанд хандахаас гадна шинжлэх ухааны үүднээс хандан шийдвэр гаргах хандлага нэмэгдэж байна. Ерөнхийдөө асуудлыг шийдвэрлэх олон хувилбар дундаас аль оновчтойг нь сонгон авах үйл ажиллагааг шийдвэр гаргалт гэж хэлнэ.
Шийдвэрийн ангилал: Удирдлагын шийдвэрүүдийг түвшин болон асуудлын бүтэцлэгдсэн байдлаар нь дараах хэлбэрээр хуваан авч үздэг. Удирдлагын шийдвэр гаргалтыг түвшингээр нь 3 үндсэн хэсэгт хуваан авч үздэг. Үүнд:
-Стратегийн: Байгууллагын үйл ажиллагааг орчинтой нь хэрхэн зохицуулах талаарх зүйлийг агуулж байдаг.
-Тактикийн: Байгууллагын зорилгод хүрэхийн тулд байгууллагын нөөц буюу эх үүсвэрийг хэрхэн удирдах зарцуулах талаарх шийдвэрүүдийг агуулж байдаг.
-Үйл ажиллагааны: Үйлдвэрийн үйл ажиллагааг гардан явуулж шаардлагатай нөөцийг хуваарилах болон тэрхүү үйл ажиллагааны явцад хяналт тавих шийдвэрүүд байдаг.
Харин шийдвэрүүдийг тухайн асуудлын бүтэцлэгдсэн байдлаар нь дараах байдлаар 3 хуваадаг.
Бүрэн бүтэцлэгдсэн: Энэ төрлийн асуудлыг шийдвэрлэх үйл явц нь тодорхой байх бөгөөд бүх зүйл нь стандартчлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл асуудлыг байгууллагын дүрэм журам буюу бодлогын хүрээнд шийдвэрлэх боломжтой байдаг. Хагас бүтэцлэгдсэн: Ийм төрлийн асуудал нь бүтэцлэгдсэн, бүтэцлэгдээгүй 2-ын хооронд байх бөгөөд шийдвэр гаргах процедур болон дүн шинжилгээний аргыг хэрэглэснээр хамгийн сайн шийдвэрийг олж болдог. Бүтэцлэгдээгүй: Энэхүү төрлийн асуудалд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, зах зээлд нэвтрүүлэх, удирдагч буюу менежерийг сонгох зэрэг асуудлууд орно. Ийм төрлийн асуудлыг удирдагч өөрийн зөн совин, туршлагад үндэслэн шийдвэрлэдэг.
Шийдэр гаргах үе шат: Удирдлагын шийдвэр гаргах үйл явцыг дараах 5 үе шатуудад хуваадаг. Үүнд:
Асуудлыг тодорхойлох: Энэ нь уг асуудал бий болсон шалтгааныг тодорхойлоход орших бөгөөд ингэснээр асуудалд нөлөөлсөн хүчин зүйлсийг тогтооно. Асуудлыг шийдэх хувилбаруудыг боловсруулах: Асуудал шийдвэрлэх гэж буй этгээд нь асуудлыг тодорхойлох алхмын үр дүнд шинжилгээ хийх төдийгүй өөрийн туршлага болон чадвар дээр үндэслэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар таамаглал дэвшүүлэх хувилбаруудыг боловсруулахыг хэлнэ.Хувилбаруудыг үнэлэх: Үнэлгээ хийхийн тулд тооны болон чанарын гэсэн 2 хэмжээсийг хэрэглэдэг. Ашиг, орлого, хөрөнгө оруулалт гэх мэт тоон хэмжээсээр илэрхийлэгдэх асуудлыг ойлгож тайлбарлахад хялбар байдаг бол олон  улсын үйл явдал, орчны байдал гэх мэт тоон хэмжээсээр илэрхийлж болохгүй асуудлууд олон байдаг. Ийм нөхцөлд чанарын хэмжээсийг ашиглах бөгөөд чанарын хэмжээс нь тухайн байгууллагын стратеги, бодлоготой хэр нийцэж байгаатай холбоотой. Хувилбаруудаас сонголт хийх: Сонголт хийх үйл ажиллагаа нь хувилбар бүрийн давуу болон сул талыг харьцуулан аль оновчтойг нь сонгохыг хэлнэ. Сонгосон хувилбараа хэрэгжүүлж, үр дүнг тооцох: Өмнөх шатуудад хичнээн зөв оновчтой шийдвэр гаргасан ч түүний хэрэгжилт нь хангалтгүй байвал үр дүнд сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд шийдвэрийг хэрэгжүүлэхэд шийдвэрийн хэрэгжилтэнд хэрхэн хяналт тавихаа тодорхойлсон байх, хэрэгжилтийг шагнал урамшууллын төлөвлөгөөтэй яаж уялдуулах гүйцэтгэлийг хэмжих үзүүлэлтээ тогтоосон байх шаардлагатай.
Эрсдэл хүлээх чадвар: Бизнес эрхлэнэ гэдэг нь яван явсаар эрсдэл дундаас ашиг олох үйл ажиллагаа байдаг. Бизнесээ хэдий сайн төлөвлөсөн байлаа ч гэсэн хэрэгжүүлэх явцад төлөвлөгдөөгүй зардлууд гарч ирж асуудал үүсгэх нь бий. Иймд бизнесээ эрсдлээс хамгаалах асуудлыг тусад нь боловсруулж, урьдчилан төлөвлөх нь бизнес амжилттай явагдах чухал үндэс болно. Эрсдлийг тооцохгүйгээр бизнест орж ашиг орлого олох бүү хэл өр төлбөртэй гарах тохиолдлууд тун элбэг байдаг. Энэ тохиолдлуудад яах ёстой вэ? Эрсдлийг бууруулах ямар арга зам байдаг вэ? Гэсэн асуултууд гарна. Үүнд дараахь хариултууд байна.
Эрсдлийг боломжит хувилбаруудаар гаргаж ирэх буюу урьдчилсан таамаглал дэвшүүлэх Хувилбар тус бүр дээр эрсдэл орсон тохиолдолд ямар арга хэмжээ авахыг төлөвлөхБоломжит эрсдлээс хамгаалахын тулд даатгалд хамрагдах
Эрсдлийг боломжит хувилбаруудаар гаргаж ирэхийн тулд бизнесийнхээ сул тал хохирол учруулж болзошгүй хүчин зүйлүүдийг жагсаан бичих шаардлагатай.
Жишээ нь:
-          Тоног төхөөрөмж гэмтэх
-          Санхүүгийн бэрхшээлд орох
-          Түүхий эд материал тасалдах
-          Мэргэжлийн боловсон хүчний хангалт тасалдах гэх мэт
Хувилбаруудыг гаргасны дараагаар эдгээр тохиолдолд ямар арга хэмжээ авахыг төлөвлөх шаардлагатай.
Эрсдлийг тодорхойлох, хүлээх чадвар
Эрсдлийн төрлүүд
Авах арга хэмжээ
Тоног төхөөрөмж гэмтэх
Тоног төхөөрөмжөө даатгалд даатгуулах амархан эвдэрч болзошгүй сэлбэг хэрэгслүүдийг нөөцөлж авах ээлжийн засвар үйлчилгээг тогтмол хийж мөрдөх хэвийн ажиллагааг байнга шалгах
Санхүүгийн бэрхшээлд орох
Эрсдлийн санг байгуулж ашгийн тодорхой хувийг уг санд төвлөрүүлж байх санхүүгийн бэрхшээлд орсон тохиолдолд уг сангаас хөрөнгө татах
Түүхий эд материал тасалдах
Түүхий эд материалын захиалгын хүчин чадлаасаа тодорхой хувиар илүү захиалан нөөцийн хэмжээг тогтмол хангаж ажиллах
Мэргэжлийн боловсон хүчний хангалт тасалдах
Мэргэжлийн боловсон хүчнийг дагалдуулан дадлагажигч ажиллуулах мэргэжлийн ажилтан ажиллах боломжгүй тохиолдолд дадлагажигчыг ажиллуулах

ЛЕКЦ 6
Бизнесийн амжилттай эрхлэхэд нөлөөлөх хүчин зүйл шаардагдах ур чадвар
       Бизнесийг амжилттай эхлүүлж буй үйл ажиллагааг удирдан явуулахын тулд дараахь хүчин зүйлүүдийг нарийн тодорхойлсон байх ёстой. Үүнд:
Сайн боловсруулагдсан бизнес төлөвлөгөөг боловсруулах Эрсдэлийг тооцоолох эрсдлийг үнэлэх Сайн ажилдыг бүрдүүлэх
        Бизнесээ эхлэхээс өмнө хийх анхны зүйл бол чанартай бизнес төлөвлөгөө боловсруулах явдал юм. ихэнхи хүмүүс бизнестөлөвлөгөө бичиж эхлээгүйгээс болж их алддаг гэж Линда Пинсон Anatony of  a Business and Securing Your Companys Future номын зохиолч хэлж байна. Тэдэнд мөнгө эсвэл стратегийн ач холбогдолтой хамтрагч хэрэгтэй:   Тэнд юу хүсдэг вэ гэвэл бизнес төлөвлөгөө, харин энэ нь тэднийг сандралд оруулдаг.
      Бизнес төлөвлөгөө таны бизнесийн амьдралын мөчлөгт чухал шийдвэрүүдийг гарахад нөлөөлдөг байна. Жишээлбэл: хамгийн түрүүнд энэ бизнесийг эхлүүлэх нь ашигтай юу. Бизнес төлөвлөгөө нь чухал хамтрагчид, зээл олгогчид, ажилчид, бүр хэрэглэгчидтэй харилцах харилцааны хэрэгсэл болдог.
Үзэг цаасаа холбохын өмнө чухал нөөц боломж, багаж хэрэгслүүдийг судлах нь оновчтой. Өөрийн бизнес санаагаа тоон үзүүлэлтээр батлах.: Бизнес төлөвлөгөө нь тоон ба чанарын үзүүлэлтүүдийг адилган хослуулсан байдаг гэдгийг санах хэрэгтэй. Бизнес төлөвлөгөө бичнэ гэдэг бол зөвхөн санаагаа бичнэ гэсэн үг биш юм гэж хэлжээ. Энэ нь таны санааг санхүүгийн үзүүлэлтэнд буулгахыг хэлж байгаа юм. Юу гэсэн үг вэ гэвэл өөрийн санаагаа үгээртайлбарлахын хажуугаар хамгийн нарийвчлалтай тоон үзүүлэлт заавал шаардлагатай юм.
        Таамаглал дэвшүүлэхдээ оновчтой, бодитой байх: Бизнес төлөвлөгөөнд гардаг нийтлэг нэг алдаа бол борлуулалтыг хэт их болгож, зардлаа бол борлуулалтыг хэт их болгож, зардлаа хэт бага байлгадаг явдал юм. Ашгийн хувийг бодитойгоор тооцоолохын тулд зорилтот зах зээлээ зөв тодорхойлж, тэр зах зээлдээ үндэслэн зардал, орлого таамаглах явдал юм. Энэ нь хэрэглэгч болж болох магадлалтай бүлгүүдийг сонсож, худалдан авалт хийж чадахгүй, хэрэгцээ нь байхгүй, сонирхож авахгүй, үр дүнтэйгээр нэвтрүүлж чадахгүй бүлгүүдийг хасаж зорилтот зах зээлээ тодорхойлно гэсэн үг.
      Эхний жилийн бэлэн мөнгөний урсгалаа тодорхойлох: Бэлэн мөнгөний урсгал гэдэг бол маш чухал асуудал юм. Цаашдаа дараачийн гурван жилийн ашиг, алдагдлыг таамаглаж, тайлан баланс тусгах. Эндээс ашиг алдагдал тэнцэх цэгийг тодорхойл. Өөрийн зах зээл дээр буй зарим мэдээллүүдийг олж харвцуулан бодитой болж буй эсэхийг шалгах.
Маркетингт илүү анхаарлаа төвлөрүүл.
Эхлээд зорилгоо тодорхойл. Хоёрт зах зээлийн судалгаа хийх, үүнд зорилтот зах зээлээ тодорхойлох, өрсөлдөгч нарыг тодорхойлох, зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг таамаглах. Ингэсний дараагаар маркетингийн стратегиа төлөвлөх, үүнд борлуулалтын таамаглал, зар сурталчилгаа, дэмжлэг, PR, сүлжээнүүд, байршил, хэрэглэгчдийн үйлчилгээ, болон бусад маркетингийн суваг, багаж хэрэгслүүдийг тодорхойл. Үүний дараагаар дээрх маркетингийн стратегиудыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, бэнчмаркийнг хийж өөрийн төлөвлөгөө хир бодитой болсон байна вэ гэдгийг үзэх.
 Зорилтот хэрэглэгчдээ тодорхойлох.
Зорилтот хэрэглэгчдээ сонгож дараа нь оновчтой үйл ажилагааг явуулах
Бизнесийн үүд хаалгаа бүгдэд  нээ. Яагаад заавал зорилтот зах зээлд төвлөрөн бусад зах зээлийн сегментүүдийг орхиж бизнес хийх гэж? Бизнес эрхлэгчдэд баярлахаас илүүтэйгээр, тэдний зорилтот хэрэглэгч болох мэдээллийг цуглуулж дараахь хэдэн зөвлөмжүүдийг санаарай.
Битгий магадлах гэж оролд.
Бизнес эрхлэгчид өөрсдийн хэрэглэгчдийн талаар судалгаа хийж эхлэхээсээ өмнө тэд юу хүсдэг талаар мэднэ гэж төсөөлддөг.
Хэрэв та ресторан байгуулах гэж байгаа бол хэрэглэгч зөвхөн амттай хоолонд дуртай гэж төсөөлсөн бол хэрэглэгчид бусад үйчилгээ, цэвэр орчин гэдгийг орхигдуулах магадлалтай болж байна.
       Таны ирээдүйн хэрэглэгчид танай өрсөлдөгч байгууллагуудаар үйлчлүүлж байгаа болохоор тэднийг судалгааны хэоэгсэл болгон ашиглах нь хялбар. Танай өрсөлдөгч нар дан ганц юу борлуулж байгааг биш хэрхэн яаж маркетинг хийж, ямар үйчилгээ үзүүлж байгаа зэргийг судлах нь чухал.
Хамгийн төгс тохирлыг олох.
Бизнес эрхлэгчдийн тооцоолж олох хамгийн чухал зүйл бол ямар хэрэглэгч манай зорилгыг биелүүлж чадахвэ? Гэдгийг олох.
-Өөр өөр сегментүүдийг тодорхойл.
Зорилтот хэрэглэгчдээ тодорхойлсны дараагаар өөр ямар боломж байж болох вэ гэдгийг судлах.
Танай хэрэглэгчдэд өөр өөр төрлийн олон сегментэд хуваагдаж болно. Дээр дурдсан ресторан байлаа гэж бодоход хятад хоол, европ хоол, цагаан хоол гэх мэт олон төрөл болгож болох юм.
-          Үнэнгүй зах зээлийн судалгааны аргуудыг ашиглах.
       Интернет бол мэдээллийн эх үүсвэр болж байна. Өөрийн дуртай ямар ч сэдвээр хайлт хийхэд вэб хуудас, хэлэлцүүлэг, сурталчилгаа гэх мэт маш олон хайлт бий болох болно. Үүний хажуугаар зах ззэлийн судалгааны маш олон ном хэвлэл судалгааа хийгдсэн байдаг тиймээс өөрийн бүс орчинд аль тохирч байна вэ гэдгийг үндэслэн судалж болох юм.
-          Үйлчилгээ, үйлчилгээ, үйлчилгээ.
Бизнесүүдийн дийлэнх хувь муу бүтээгдэхүүнээсээ илүү муу  үйлчилснээсээ болоод хэрэглэгчдээ алдаж байдаг.
       Танай бизнесийн маркетингийн хамгийн чухал нэг арга бол сайн үйлчилгээ ба борлуулалт байдаг. Та хэрэглэгчдээ үнэн сэтгэлээсээ үйлчилсэн тохиолдолд буцаад тэр хэрэглэгч танай үнэнч хэрэглэгч болдог.
Хөрөнгийн эрсдлийг бууруулах:
Бизнесийн даатгалаар өөрийн эрсдлийг бага байлгах.
Шинээр бизнес эхлэх болгон тодорхой хэмжээний эрсдэл агуулдаг. Тиймээс ч зарим нэг амжилттай бизнесүүд үргэлж даатгалтай байдаг. Даатгал маш олон төрөл байдаг ч бизнесийн эрсдлийг хамгаалсан нь ховор. Эдгээр нь зах зээлийг хамгаалах эрсдэл, байршилт нь амжилттай бус байх эрсдэл, хэрэглэгч таны барааг сонгохгүй байх эрсдэл гэх мэт. Даатгал таны зарим нэг төрлийнт эрсдлийг удирдахад зориулагдсан байдаг тиймээс дараах зөвлөмжүүдээс анхааран үзнэ үү:
Мэргэжилтнээс асууж лавлах. Худалдааны байгууллагын даатгал маш нарийн төвөгтэй байдаг. Тиймээс шинээр эрхлэгчид маш сайн зөвлөхгүй түүнээс эрсдлийн талаар түүнээс хамгаалах даатгалын төрлүүдийг сонгоход туслалцаа авах хэрэгтэй.
Ямар эрсдлийн төрөлд өмчийг хамруулж байгаа талаар бод. Барилга , тоног төхөөрөмж, компьютор гэх мэт ямар төрлийн өмч хамруулж байгаагаас шалтгаалан гал, ус үер, түүнтэй холбоотой даатгалыг сонгох.
Өөрийн хөрөнгийн болгоомжтой сонго. Чадварлаг зөвлөх танд энэ тохиолдлоос хэрхэн гарах талаар зөвлөх боломжтой. Ажилчид бэртэж гэмтэх бол бас нэг төрлийн эрсдэл.ажилчдын цалин хөлсний даатгал заавал шаардлагатай байдаг. Өөр бусад эрсдэл бол таны ямар салбарт орж байгаагаас шалтгаална. Хэрэв архи согтууруулах ундаагаар үйлчидэг уушгийн газар байсан бол таны хэрэглэгч их согтуугаас болж өөртөө болон бусдад гэм хор учруулар гэх мэт. Энэ тохиолдолд архи, согтууруулах ундааны эрхтэй холбоотой даатгал, хамгаалалт тусгайлан байдаг. Энэ мэтчилэн өөрийн бизнесийн бүрэн ойлгох, мэдрэх нь чухал ач холбогдолтой.
 Гадуур хэс. Сайн зөвлөхтэй болсны дараагаар өөрийн нийлүүлэгч болон бодлогыг үнэлж үз. Тиймээс боломжит бүх хувилбарыг үнэлж, тэднийг хамгаалах арга хэрэгсэлийг сонго.
Даатгалтай гэд битгий тайван бай. Зарим өмч, өр төлбөрийн эрсдлийг хуулиар хамгаалаагүй байдаг. Зарим нэг эрсдлийг хамгаалах боломжтой эсвэл хамгаалах төлбөр нь маш өндөр байдаг. Энэ мэтчилэн үзэгдэл тохиолдох юм бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хамгаалж болно,жишээлбэл ажилчдаа сургах. Сайн бодож төлөвлөсөн арга хэмжээ нь зарим үед даатгалын зардлаас ч хямд тусах үе байдаг.
Шинэ аюул занал боломжуудыг анхаар, олж ав. Нэмэлт даатгал эсвэл өөр эрсдлийн удирдлага танд хээг болж болно. Жижиг бизнесийн хувьд даатгалгүйгээс, эсвэл хангдаагүйгээс алдагдалд хүрэх юм бол маш хүнд тусдаг.
Өөрийн бизнесийн ирээдүйд сайн ажилчид хөлсөлж  хөрөнгө оруулалт хий. Одоог хүртэл та өөрийн бизнесийн гол зангилаа болж байжээ,гэхдээ өөрийн хүчнээс илүүг гүйцэтгэнэ гэдэг бол хэцүү. Санаа бүү зов, та хүрэлцэхгүй болж байна гэдэг бол сайн зүйл, учир нь танай компани өсөж байна гэсэн үг. Харин та анхны ажилчдаа ажилд авах цаг болжээ. Гэхдээ ажилчин авахаасаа өмнө та дараачийн хэдэн жилд яах тухайгаа сайн төлөвлөж стратеги боловсруулаарай. Таны гол зорилго бол ажлын байрны 4 аюулаас хол байх, эдгээр нь шилжилт хөдөлгөөн, бүтээмжийн бууралт, дүрэм журам, ажилчдын сэтгэл ханамж. Дараах хэдэн зөвлөмжийг дагаж ажлын бүрдүүлэлтээ хялбар болгоорой.
Бичиг цаасны ажлаа хий. Ажилчдын нийгмийн даатгалын дугаар зэргийг цуцлуулах нь чухал зүйл. Ажилчидтай байна гэдэг улсад орлогын албаан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой. Энэ бүгдийг тооцоолох хүн бол танай нягтлан бодогч юм.
Юу хайж байгаагаа мэдэх нь чухал. Хүн болзоонд явахдаа нөгөө хүнээс хүсэн хүлээх зүйлүүдийг жагсаадаг. Тиймээс ажлын байрыг тодорхойлж, түүнд хэрэгцээтэй ур чадвар, цалин хөлсний хэмжээг тодорхойлж ямар хүн байх талаар тооцоол. Энэ хялбар мэт боловч үүнийг хэрэгжүүлдэг нь ховор байдаг. Тэд бол хамгийн сайн сэтгэлгээтэй, эрч хүчтэй хүмүүс байх нь олонтаа. Өөр бас цагаачлагчдаас сонголт хийх нь сонирхолтой үр дүнг гаргаж байдаг. Гэхдээ тэд ажиллах эрхтэй байгааг нь асуух шаардлагатай. Мөн дагалдан байдлаар сайн ажилчдыг таньж олж авах боломж байдаг.
Хүмүүсээс хэрхэн ярилцлага авах тал дээр суралц. Ярилцлага хийж байхад сэдвээс хазайх нь амархан байдаг, ялангуяа ярилцлаг өгөгч нь таны хамаатан бол. Гэхдээ ярилцлага өгөгчөөс гэрэлсэн байдал, хүүхэдтэй эсэх, ямар дунд сургууль төгссөн эсэхийг асуух нь зарим улс оронд хуулиар хоригосон зүйл байдаг.
Чиглүүлэгж бас идэвхижүүлж бай. Таны ажилд авсан ажилчид таны санаа бодлыг уншиж чадахгүй, тиймээс та сайн харилцагч байж тэднийг сургаж, компанийн зорилго, ажил  үүргийн хувиарьтай нь танилцуулж, өөрийн хүлээлтийн талаар хэлж байх ёстой. Ажлын гүйцэтгэлийг хянаж зургаан сар тутам цалин нэмэх боломжийг санал болгож бай. Ажилчдаас ямар төсөл, ажил үүрэг нь тэднийг идэвхжүүлж байгааг асуух.
Бизнес эрхлэгчийн амжилтанд байнга тодорхой хэдэн зүйлүүд нөлөөлдөг болохыг дээр өгүүлсэн болно.тэгвэл эдгээр хүчин зүйлүүдийг хялбархан боловсруулах аргыг Бизнесийн амжилтын анализ-аар байгуулагынхаа онцлогт тохирсон амжилтанд нөлөөлөх хүчин зүйлүүддээ нөлөөлөөд байгаад нь задлан шинжилж болно. Өөрөөр хэлбэл ямар нь идэвхтэй ямар нь сулавтар үүрэгтэй вэ гэдгийг тогтоож тодорхойлдог.
Энэ анализ нь бизнесийн өөртөө тавьсан зорилго, ирээдүйн амжилтанд чиглэгдэж 3 алхмаар нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлдог.
Компанийн онцлог бүхий амжилтанд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлох Ажилтын хүчин зүйлүүдийн идэвхийг тодорхойлохАмжилтад хүрэхэд хамгийн хүчтэй нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлох
Бизнесмэний амжилтын аннализ /1-р алхам / Компанийн онцлогтой амжилтанд нөлөөлөх хүчин зүйлүүдээ  тодорхойлох

ЛЕКЦ 7
Бизнес санаа, бизнес санааг илрүүлэх ба үнэлэх
      Бизнес эрхлэх инстинкт:  Бизнес эрхлэх санааг олоход нөлөөлөх хүчин зүйл бол тухайн  хүний төрөлхийн бизнес эрхлэх инстинкт юм. Бизнес эрхлэх инстинкт гэдэг нь аж ахуйч хөдөлмөрч, овсгоо самбаа нөхцөл байдлыг үнэн зөв үнэлэх ирээдүйгээ бодитойгоор төсөөлөх, хөрөнгөө зөв зарцуулах зэрэг амьдрал ахуйгаа өөд татах бүх төрлийн чадваруудын нийлбэр юм. Бизнес эрхлэх инстинкт нь маш олон хүчин зүйлсийн нөлөөллөөр бий болж хөгждөг байна.
Эцэг эхийн удамшил
Өөрийн хувийн зан чанар
Хүрээлэн буй орчны нөлөө
Өөрийгөө хөгжүүлэх хүсэл
Боловсролын байдал
Дадлага, туршлага
Бизнес эрхлэх инстинкт
Бусад хүчин зүйлс
Бизнес эрхлэх инстинкт сайн хөгжсөн
Бизнес эрхлэх инстинкт сайн хөгжөөгүй

      Бизнес эрхлэх инстикт сайн хөгжсөн хүний хувьд бизнес санааг олох, цаашид бизнесийг амжилттай явуулахад бусад хүнээс илүү давуу талтай байдаг. Гэхдээ энэ чанар дээр уйгагүй хөдөлмөр, ур чадвар нэмэгдэж байж л амжилттай бизнесийг явуулна.
Бизнес санааг илрүүлэх:  Бизнесийн санаа олно гэдгийг өөрийн нөөц боломж, чадавхид тулгуурлан зах зээлийн хэрэгцээнд чиглэсэн ямар нэг зорилготой болохыг хэлж байна гэж ойлгож болно. Дараахь гурван алхам танд өөрийн бизнесийн санааг сэдэж олоход тусална.
Өөртөө зорилго бий болго: Та өөрийнхөө амьдралыг таван жилийн дараа ямар байхыг аль болох бүх зүйлийг хамруулан төсөөлөн бодоорой. Эдгээр бүх төсөөлөл нь таны цаашдын амьдралыг тодорхойлно. Юу хийх дуртай, юуг сайн хийдгээ тодорхойлж ав: Та өөрийнхөө юу хийж чаддаг ба чаддаггүйг, мөн юунд авъяастай гэдгээ дотроо тунгаан бодоорой. Сайн бизнесийн санаа сэдэх нь нэг хэрэг. Өөрийнхөө авъяас чадварт тохирсон бизнесийн санаа сэднэ гэдэг өөр хэрэг. Өөрийгөө тодорхойлохын тулд гурван  тусдаа жагсаалт гарга:
1.Та юунд авъяастай вэ?
2.Та юуг сурч, эзэмшсэн бэ?
3.Та юу хийх дуртай вэ?
Зах зээлийн ямар хэрэгцээ байгааг олж мэд:
Өөрийнхөө хийж чаддаг, дуртай зүйлсээ тодорхойлж байх  явцдаа зах зээлийн хэрэгцээг бас судалж байх хэрэгтэй. Зах зээл дээр хэрэглэгчдэд, хүмүүст юу хэрэгтэй байгааг дараах байдлаар судалж мэдэж болох юм. Үүнд:
·         Хангагдаагүй эрэлт хэрэгцээ буюу хүмүүст юу хэрэгтэй байгааг алхам тутамдаа анзаарч бай.
·         Танд хэрэгтэй байж болох ямар бараа бүтээгдэхүүн олдохгүй байна? Гэдгийг бодож үзэж бай.
·         Хүн болгоны хийх дургүй, гэхдээ тэдэнд та хийгээд өгчихөж чадах ажил байна уу? Гэдгийг эргэцүүл.
·         Хүмүүсийн амьдаралыг, өдөр тутмын ажлыг нь хөнгөвчлөх таны мэдэх арга туршлага, бүтээгдэхүүн үйлчилгээ байна уу? Гэдгийг бод. Энэ дагуу бизнесийн санаануудаа жагсаан бичээрэй. Дараа нь өмнө өөрийгөө судалсан судалгааны ажил-тайгаа уялдуулан бод. Үүний дараа танд тохирсон, танд амжилт авчрах бизнесийн санаа тунаж үлдэх болно.
      Бизнесийн санаагаа олж авах нь шинээр бизнес эрхлэхэд бэлтгэх хамгийн эхний шат юм. Үүнээс цааш бизнесийн санаагаа үнэлж, хамгийн тохирох санааг сонгох, бизнест шаардагдах хөрөнгийг хэрхэн тооцох, санхүүжилт хаанаас олж хийх, хийгдэх ажлуудаа хэрхэн төлөвлөж зохион байгуулах, ямар хэлбэрийн аж ахуйн нэгж сонгох, бүтээгдэхүүн үйлчилгээ яг ямар байх, хаана ажлын байраа байрлуулах, ажилчдаа хэрхэн сонгож авах гэх мэт олон асуудлыг шийдэж, гүйцэтгэх хэрэгтэй болно.
Бизнесийн санааг үнэлэх: Бизнесийн санаагаа олсны дараа энэ бизнесийг эхлүүлэхийн өмнө өөрийн бий болгосон бизнес санааг үнэлэх шаардлагатай байдаг. Иймд тухайн бизнес санааг үнэлэхийн тулд дараахь зүйлсийг мэдсэн байх шаардлагатай.
Төлбөрийн хэмжээ боломжийн уу? Ихэнх тохиолдолд шинэ бизнес ижил төрлийн байгаа бизнесээс илүү үнэтэй байдаг. Байгаа бизнес нь салбарт нэвтрэх цорын ганц арга зам байж болох юм.Байршил бол чухал хүчин зүйл. Зарим бүлэгт бизнесийн тодорхой төрлийг эхлүүлэх ямар ч боломжгүй бөгөөд байгаа бизнес л салбарт нэвтрэх цорын ганц зам байж болно. Таны гэрт ойр байдал мөн нөлөөлөх хүчин зүйл болно.Шинэ бизнес худалдаж авах зарим үр ашиг:
o   Бүх зүйл шинэ ба ажиллагаатай
o   Харилцагч нар шинэ бизнес руу явах дуртай байдаг
o   Орчинд муу үйлчилгээ үзүүлдэг байж болно
o   Нээсний дараа шинэ бизнесийн үнэ тоног төхөөрөмжийн зардлаас илүү байж болно
o   Шинэ ба санаачлагатай саналуудыг илүү сайн хэрэгжүүлж магадгүй юм.
Байгаа бизнесийг худалдаж авах үр ашигууд:
o   Бизнест орлого ба зардлуудын бүртгэл байгаа
o   Үйл ажиллагааны зардлууд шинэ бизнесийнхээс ихэнхдээ доогуур
o   Бизнес нь аль хэдийн бэлтгэгдсэн ажиллагсадтай байна
o   Үнэн бодит гуудвилийн бүтээсэн байж болно
o   Борлуулалтын салбарт зах зээл дээр аль хэдийн тэргүүлж байж болно.

ЛЕКЦ 8
Тохиромжтой зах зээл ба байршлын сонголт
      Аливаа бизнесийн амжилтын бас нэг гол хүчин зүйл бол түүний байршил байдаг. Байршил нь хэр оновчтой байна? Түүгээр бизнесийн амжилт нь хэмжигдэнэ гэсэн үг. Ялангуяа жижиг, дунд бизнесийн хувьд зах зээлдээ ойр байрлах асуудал нь маш чухал. Нэгэн нэртэй бизнес эрхлэгч би бизнесээ эхлэхдээ ямар бараа хийж, яаж худалдахаа биш байршлын асуудлыг хамгийн гол асуудлаа болгон авч үздэг. Бусад асуудал бол дараагийн асуудлууд байдаг. Гэж хэлсэн байдаг. Чанар муу бол байршил сайтайн ачаар үйл ажиллагаа нь амжилттай явагдаад байдаг өчнөөн төчнөөн бизнес байдаг мөн үүнтэй адилаар маш чанартай боловч байршил муутайн улмаас хаалгаа барихаас өөр аргагүй байдалд орсон бизнесүүд ч байдаг. Иймд байршлын асуудлыг оновчтой шийдвэрлэх гэдэг бол борлуулалт ашиг орлогыг дээшлүүлэх, зардлаа багасгах аль болох хямд өртөгтэй бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох зэрэг наад захын болоод цаашдын зах зээлийн багтаамж хэтийн төлөв гэх мэт олон хүчин зүйлүүдийг хамарсан томоохон шийдвэр байдаг. Байршлын асуудлыг нэгэнт гаргаад бизнесээ эхэлсэн бол тэр болгон дахин дахин өөрчлөөд байж болдоггүй шийдвэр байдаг учраас сайн судалсны эцэст гаргах чухал шийдвэр байдаг. Байршлын шийдвэр гаргахдаа дараах хүчин зүйлүүдийг харгалздаг. Үүнд:
Хөдөлмөрийн хүчин зүйл: Байршилдаа хөдөлмөрийн хүчин зүйлийг харгалзан үзэх нь цалин хөлсний зардлуудыг хямдруулах мэргэжсэн ажилтан олох боломжийг сайжруулах зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзэхийг хэлнэ. Ялангуяа хөдөлмөр зарцуулалт ихтэй үйлдвэрийн хувьд энэ нь их чухал юм. Хэрэглэгч, үйлчлүүлэгчтэйгээ ойр байрлах, үйлчилгээ, худалдаа, санхүүгийн салбарын бизнесүүдийн хувьд энэ асуудал нь их нөлөөтэй. Учир нь хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэйгээ ойр байрласнаар эхний ээлжинд өөрийгөө сонгуулах боломжийг өөртөө ноогдуулдаг. Ингэснээр тэднийг өөртөө татах нэгэн бололцоог бүрдүүлдэг.Нийлүүлэгч болон нөөцтэй ойр байдал: Байнга эсвэл их хэмжээний түүхий эд материал ашигладаг бизнесийн хувьд нийлүүлэгч болон нөөцтэйгээ ойр байрших нь тээврийн зардлыг бууруулах, нөөц хомсдох, хадгалалтын зардлыг бууруулах зэрэг нөлөөтэй байдаг.
       Бизнес эрхлэгчдийн хувьд байршилаа сонгохдоо байршилд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тооцсоны үндсэн дээр дараах аргаар боломжит хувилбаруудаас үнэлгээ өгөн сонгож болох юм. Энэ нь нэг талаас байршилаа сонгоход хэрэг болох боловч нөгө талаас өрсөлдөгчийг үнэлэхэд ашиглаж болох юм.

ЛЕКЦ 9
Бизнес эрхлэх хуулийн хэлбэрүүд, шаардлагай санхүүжилт
Бизнесийн үйл ажиллагаанд хамгийн ихээр нөлөөлөх хүчин зүйл бол санхүүжилтийн асуудал байдаг. Бизнесийн санхүүжилт авахаас өмнө ямар төрлийн санхүүжилт хэрэгтэй байгааг шийдэх ёстой байдаг. Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийн тулд дараах алхмуудыг хийж гүйцэтгэнэ.
Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх
Хувилбар 1
Хувилбар 2
Хувилбар 3
Хувилбар 4

Аль нэг хувилбар заавал биелэнэ
Санхүүгийн асуудал шийдвэрлэгдэнэ
Бизнесээ эрхлэнэ
 
         Санхүүжилтийн эх үүсвэрийн хэрэгцээ төрлийг тодорхойлж санхүүгийн эх үүсвэрийг шийдэхийн тулд доорхи зүйлийг урьдчилсан тооцсон байна.
Бизнес төлөвлөгөөг боловсруулж шаардагдах хөрөнгийн хэмжээг мэдсэнСанхүүжилтийн тодорхой нэг төрлийг сонгосонЯмар хугацаанд ашиглах болон ямар үр дүн гарахыг тооцсон.
Бизнесийн үйл ажиллагаанд санхүүжилтийн 3 ерөнхий эх үүсвэр байдаг.
-          Хувийн журмаар
Гэр бүл найз нөхөд буюу хамаатан садангаас туслалцаа авах, Хуримтлалаа ашиглах, Хамтарч бизнес хийх, хөрөнгө оруулагч ашиглах
-          Зээлээр
Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах
Лизинг/санхүүгийн түрээсийн үйлчилгээ/
-          Засгийн газрын хөнгөлөлттэй зээл тусламж
       Ямарваа бизнесийг өөрийн хөрөнгөөр санжүүлэх болон хамтран бизнес эзэмших замаар санхүүжүүлэх хэлбэр нь эрсдэл багатай бөгөөд амьдралд өргөн хэрэглэгддэг. Хамтарсан бизнест бизнесийн үйл ажиллагаа, түүний хяналтын хоёр буюу түүнээс дээш этгээдэд хуваарилан хэрэгжүүлдэг. Оролцогч болгон хөрөнгө эсвэл шаардлагатай үйлчилгээний тодорхой хэсгийг оруулж, оруулсан хөрөнгөтэй тэнцүү хэмжээгээр бизнесийн үйл ажиллагааны орлогоос хувь авна.              Эдгээр хөрөнгийн хуримтлал нь бизнесийг төлөвлөх, эхлэх, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай нөхцлийн хангадаг ба энэ хөрөнгө нь ноогдол хувь буюу хувьцаанд хуваагддаг.
          Бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай байгаа үед шийдвэрлэх алхам бол арилжааны зээл авах юм. Зээлийн байгууллага нь зээл олгохдоо дараах үндсэн шаардлагыг чухалчилдаг. Үүнд:
Зээл зайлшгүй шаардлагатай эсэх тухайн аж ахуй нэгжид үр өгөөжтэй эсэхЗээлдэгч нь бизнесийг амжилттай явуулах ур чадвар, туршлагатай эсэхЗээлдэгч зээлийг үр дүнтэй ашиглах эргэн төлөх чадвартай эсэхЗээлийн барьцаа найдвартай эсэх
Бизнесийн зээлийн дараах төрлүүд байдаг.
Богино хугацааны зээл: Нэг жилээс илүүгүй хугацаанд эргүүлэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн богино хугацааны зээл гэж тодорхойлдог. Богино хугацааны зээлийг доорх төрлөөр ангилж болно.
Эргэлтийн хөрөнгийн зээлДансны авалгыг нөхөх зээлЗээлийг нөхөж төлөх
Урт хугацааны зээл: Энэ нь нэг жилээс дээш хугацаанд буцааж төлөгдөх нөхцөлтэй байдаг бөгөөд нийт хугацаа нь ихэвчлэн 7 жилээс хэтэрдэггүй байна. Харин үл хөдлөх хөрөнгө болон тоног төхөөрөмжийн зээл нь 25 жилийн хугацаанд төлөгдөж болдог. Урт хугацааны зээлийг ихэвчлэн дараах зорилгоор хийнэ.
Тоног төхөөрөмж худалдан авахҮл хөдлөх хөрөнгө худалдаж авахТехнологи шинэчлэл хийх
Бизнес эрхлэгчдийн санхүүгийн эх үүсвэрийн нэг гол төрөл бол лизинг юм.
Лизинг: Бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг түрээсээр тодорхой нөхцөлтэйгөөр олгох үйл ажиллагаа юм. Лизинг эзэмшигч нь лизинг хүлээн авагчид материаллаг үнэт зүйлсийг янз бүрийн хугацаатайгаар олгодог ба тоног төхөөрөмжийн элэгдлийн хугацаанаас бага байдаг. /ихэвчлэн 1-20 жил хүртэлх/
Лизингийг дотор нь дараах байдлаар ангилан авч үздэг байна.
·         Стандартын лизинг
·         Буцаах лизинг
·         Нойтон лизинг
·         Цэвэр лизинг
·         Шинэчлэх лизинг
Санхүүжилтийн алтан дүрэм: Богино хугацааны санхүүжилтийг зөвхөн богино хугацааны ашиглалтанд, Урт хугацааны санхүүжилтийг зөвхөн урт хугацаанд ашиглах хөрөнгө оруулалтанд хэрэглэнэ.
Бизнесийн үйл ажиллагаанд дахь санхүүжилтийн түгээмэл алдаанууд:\
Хангалтгүй хийсэн санхүүжилт нь төлбөрийн чадваргүй болгодогХэт их санхүүжилт нь компанийн ашиг олох боломжийг багасгадаг.Урт хугацааны хөрөнгө оруулалтад богино хугацааны зээл авдагХэрэгцээт хөрөнгөө дутуу төлөвлөдөг.Зээл авахдаа сонголт хийж шүүмжлэлтэй ханддаггүйӨөрийн хөрөнгийг хэт багаар төлөвлөдөг.Гадны хөрөнгө нь эргэлтийн хөрөнгөөс их байх

ЛЕКЦ 10
Ажилтныг ажилд авах ба удирдах, ажлын цаг ашиглалт зохион байгуулалт
Бид бүгдээрээ л бүтээлч, үр бүтээмжтэй амьдрахыг хүсдэг. Түүнийхээ зэрэгцээ амьдралын сайн сайхныг амсаж, зугаатай байхыг  ч тэмүүлдэг. Гэвч энэ 2 хүсэл хоорондоо тэр бүр нийцдэггүй. Учир нь бүх зүйл цаг хугацаа болон түүнийг яаж ашиглаж буйгаас шууд хамаардаг. Цаг хугацааны тухайд үндсэн гэж хэлж болох зарчмууд нь гэвэл:
-          Хүн бүрт өдөрт их ч биш, бага ч биш, яг 24 цагийг зарцуулах эрх өгөгддөг.
-          Цаг хугацааг өмчлөх, зээлдэх, хадгаламжинд хийх боломжгүй.
       Цаг бол өглөө, өдөр, орой гэдгээс илүү тодорхойгоор хоногийг тэмдэглэх ухаалаг хэрэгсэл юм. Эрт дээр үед цаг хугацааг нараар, сүүдрээр хэмждэг байсан. Өнөө үед бид цагийг хэрэглэдэг болсон. Хэмжих хэрэгсэл нь ямар ч байлаа ч гэсэн цагийг зохицуулах, хянах, менежмент хийнэ гэдэг боломжгүй хэрэг. Цаг хугацаа нэгэн чигт урсаж байдаг.
      Хоёрдугаарт та өөрөө цаг хугацааны хүрдний гол юм. Цагийн менежмент бол хүмүүсийн боддог шиг таны эргэн тойронд буй юмсыг өөрчлөх явдал биш. Энэ нь таныг болон эргэн тойрны юмсдаа хандах таны харилцааг өөрчилдөг. Амжилтанд хүрсэн хүмүүс үүнийг мэддэг бөгөөд өөрсддөө ашигтайгаар хэрэглэдэг.
Цагийн сайн менежментийн үр ашиг  нь их юм. Цагаа сайн зохицуулдаг хүмүүс:
-          Олон зүйлийг амжуулж
-          Стресст бага орж
-          Хүмүүстэй сайн харилцаа тогтоож
-          Өөртөө болон амьдралдаа сэтгэл хангалуун байж
-          Дуртай зүйлдээ зориулах цаг завтай байдаг. Та ч бас ийм байж болно. Харин бүх зүйл танаас шалтгаална.
Цагийг удирдах хамгийн гол арга нь цагийн менежмент юм.

ЛЕКЦ 11
Менежмент, менежментийн чиг үүргүүд төлөвлөлт
Менежмент: *Management* гэсэн үг нь *Удирдлага* гэсэн утгатай үг юм. Аливаа ажлыг хийж гүйцэтгэх явцад хүмүүсийн нэг гол онцлог бол удирдан зохион байгуулагдах шинж чанар байдаг. Нийгмийн хөгжлийн явцад ямарваа ажлыг эхлээд нэг хүн хийж гүйцэтгэх ба цаашид нийгмийн хөгжлийн дагуу бүлэг ба байгууллага гүйцэтгэдэг болж тэдгээрийг удирдах үйл ажиллагаа нь биеэ даасан мэргэжил болон хувирч менежмент нь шинжлэх ухаан болон хөгжиж ирсэн юм.
Эрдэмтэн судлаачид мененжментийн тухай олон янзаар тайлбарладаг ба үүнтэй уялдаатайгаар янз бүрийн тодорхойлолтууд гарч ирсэн. Жишээлбэл:
Менежмент гэдэг бол удирдахуйн урлаг юм.Менежмент гэдэг бол хүнээр ажил хийлгэх ухаан юм.Хүний дангаар гүйцэтгэх үүргийг тодорхой үр дүнд хүргэхийн тулд хүмүүсийн үйл ажиллагааг зохицуулж удирдах хэд хэдэн хүмүүсийн болон байгууллагын хэрэгжүүлдэг үйл явцыг менежмент гэнэ. Менежмент гэдэг нь байгуулага түүний гишүүдийн өмнөх зорилыг биелүүлэхийн тулд хүмүүстэй ажиллаж хүмүүсийн тусламжтайгаар ажил явуулахыг хэлнэ.
Дээрх тодорхойлолтуудаас авч үзэхэд ерөнхийд нь *Удирдах ажлыг эхрлэн явуулах үндэс болдог хүний мэдлэгийн цогцыг менежмент гэнэ* гэж тодорхойлж болох юм. Өөр хэлбэл менежмент нь функц, үүргүүдийн нийлбэр, ур чадварын багц юм.
2. Менежер: Менежментийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг буюу удирдан зохион байгуулах үйл ажиллагааг эрхэлж буй хүнийг менежер гэнэ.
Менежер нь зэрэг ур чадвартай авьяас мэдлэгтэй байхаас тухайн байгууллагын оршин тогтнох нийгэм дэхь нэр хүнд байгууллагын амжилт зэрэг бүгд хамаарах юм.
Иймд менежер хүний хамгийн гол зүйл нь тухайн хүний ур чадвар гэж ойлгож болох юм.
Ур чадвар гэдэг нь мэдлэг мэдээлэл дадлага туршлага тодорхой байр суурь дээр тулгуурлан үр дүнд хүрэх чадвар юм.
Менеженжментийн ухаанд менежерийн ур чадварыг доорхи байдлаар ангилж авч үздэг.
Техникийн ур чадвар Харилцааны ур чадвар Шийдвэр гаргах ур чадвар
Техникийн ур чадвар: Ноогдсон үүрэг даалгаврыг тодорхой арга барилаар гүйцэтгэх ур дүй дадлага мэргэжлийн нийлбэр цогц юм. Энэ нь менежер хүн нь гэрээ хэлцэл хийх, хяналт тавих, илтгэх бизнес төсөл, төлөвлөгөө боловсруулах зэрэг тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэх ур чадвар юм. Энэ ур чадварыг тухайн байгууллагын доод түвшний менежерүүд буюу анхан шатны нэгжид ажилладаг менежерүүд илүү сайн эзэмшсэн байх шаардлагатай юм .
Харилцааны ур чадвар: Менежерүүд нь байгууллагын дотор  ч гадна ч хүмүүстэй ажиллахад тодорхой хугацааг зарцуулдаг. Иймд харилцааны ур чавдар гэдэг нь хүмүүстэй санал бодлоо солилцох тэдгээрийг идэвхжүүлэх, харилцан ойлголцох тэдгээрт нөлөөлөх ба нийцэж ажиллах ур чадварыг хэлнэ.
Шийдвэр гаргах ур чадвар: Удирдагч хүн нь тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлог, байгуулагын үр ашигт нөлөөлж байгаа хүчин зүйл, шийдвэрлэх асуудлын хамрах хүрээ зэргийг нарийн тооцож шийдвэрийг гаргадаг байх ёстой. Иймд шийдвэр гаргах ур чадвар гэдэг нь хийсвэр санааг тухайн орчны нөхцөл байдалтай уялдуулан хэрэглэх ур дуй юм. Ерөнхийд нь шийдвэр гаргах ур чадварыг тухайн байгууллагын дээд түвшний менежерүүд сайн эзэмшсэн байх шаардлагатай байх бөгөөд тэдгээр нь шийдвэр гаргах ур чадварыг эзэмшихийн тулд асуудлыг шийдэх олон хувилбаруудаас аль оновчтойг нь олж сонгох, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох гарах үр дүнг урьдчилан харах чадварыг нарийн эзэмшсэн байх шаардлагатай юм.
Менежерийн түвшин
Орчин үед байгууллагын үйл ажиллагаа өргөмжиж бизнесийн байгууллагууд харилцан адилгүй том жижиг олон янз болон хөгжиж байна. Удирдлагын хүрээнд нэлээд олон ажилтан нэг төрлийн үйл ажиллагааг янз бүрийн төвшин хийж гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь хөдөлмөрийн босоо хуваарийг бий болгож байгаа ба үүнтэй уялдуулан менежментын төвшинг доорхи байдлаар 3 ангилж байна. Үүнд:
1.      Стратегийн буюу дээд төвшин
2.      Тактикийн буюу дунд төвшин
3.      Үйл ажиллагааны буюу доод төвшин
      Эдгээр төвшингөөс нь хамаарч менежерийг дээд, дунд, доод төвшний гэж 3 ангилж үздэг. Эдгээрийг нарийвчлан тодорхойлбол:
       Дээд төвшний менежер: Энэ төвшинд ихэвчлэн бизнесийн байгууллагын захирал удирдах зөвлөлийн дарга, Ерөнхий менежер зэрэг хүмүүс багтдаг. Энэ төвшний менежерүүд нь байгууллагын хэтийн буюу урт хугацааны зорилго зорилтуудыг тодорхойлон, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон төлөвлөгөөг боловсруулах гадаад орчинтой холбох үүргийг гүйцэтгэдэг.
Дунд төвшний менежер: Энэ төвшний  менежер нь удирдах ажлыг биечлэн  хийх тал голлодог ихэвчлэн хүмүүстэй шууд харьцдаг удирдах хүмүүс байдаг.
Менежментийн төвшин, ажлын онцлогоос хамаарч тэдэнд шаардагдах ур чадварууд харилцан адилгүй байдаг. Дээд төвшний менежерт шийдвэр гаргах ур чадвар илүү байдаг бол дунд төвшний менежерт харилцааны ур чадвар илүү шаардлагатай байдаг. Харин доод төвшний менежер нь байгууллагын нэгж хэсгийн ажиллагсадтай илүү ойрхон ажилладаг учраас тэдгээрт техникийн ур чадвар илүү  шаардагддаг.
3.Менежментийн чиг үүрэг: удирдлагын үйл ажиллагаа нь харилцан уялдаа бүхий удирдлагын чиг үүргийн төвлөрсөн илэрхийлэл юм.
  Удирдлагын чиг үүрэг бүр харилцан уялдаа бүхий үйлдлүүдээс тогтдог бол удирдлагын үйл ажиллагааг нь удирдлагын чиг үүргийн нийлбэр цогц юм. Анри Файоль анх удирдлагын чиг үүргийг төлөвлөх зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах гэж тодорхойлсон байдаг.
-          Төлөвлөлт  / Planning/: Мэдээллийн  бүх эс үүсвэрийг ашиглах байгууллагын зорилгыг тодорхойлох, түүнд хүрэх арга замуудыг олон хувилбараар боловсруулж ирээдүйн үйл ажиллагааг таамаглах үйл ажиллагаа
-          Зохион байгуулалт /Organizing/: Байгууллагын бүх нөөцийг оновчтой хувиарилах зохион байгуулах, удирдах үйл ажиллагаа
-          Мотиваци /Motivation/: Байгууллагын зорилгод хүрэхэд түлхэлц үзүүлэх зорилгоор ажиллагчдынхаа хөдөлмөрийн үр дүнг шудрага үнэлж, урамшуулан идэвхжүүлэх үйл ажиллагаа
-          Хяналт /Controling/: Бодит хүрсэн үр дүнг төлөвлөсөнтэй харьцуулж хэлбэлзэл буюу зөрүүг олж тогтоож, аливаа алдал дутагдлыг засаж залруулах үйл ажиллагаа
Төлөвлөлт: Төлөвлөлт гэдэг нь аливаа байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хамгийн хэмнэлтэй аргаар хэрхэн арга замыг тодорхойлох үйл явц юм. Төлөвлөлт нь тухайн бизнесийн байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь тусгадаг бөгөөд үйл ажиллагааны олон чиглэлүүдээс бүрддэг. Төлөвлөлтөнд байгууллагын зорилго зохион байгуулалтын зорилго зохион байгуулалтын бүтэц төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал хөрөнгийн эх үүсвэр гэх мэт олон зүйл агуулагддаг. Төлөвлөлтийг доорхи шаардлагын үүднээс хийж гүйцэтгэдэг. Үүнд:     
·         Тодорхой бус байдлыг багасгах
·         Зорилтуудыг нарийвчлан гаргах
·         Үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах
·         Хяналт шалгалт хийхэд хялбар болох үүднээс хийнэ.
Төлөвлөлт нь байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг оновчтой зүй зохистой нарийн утга агуулга уялдаа холбоотой тогтооход зайлшгүй шаардагдах удирдлагын арга хэрэгсэл болдог. Төлөвлөлтийг хийж гүйцэтгэхдээ доорхи үе шатуудыг дамжин хийнэ. Үүнд:
Төлөвлөлтийн процессийг зохион байгуулах Нөхцөл байдлын шинжилгээ оношилгоо Үйл ажиллагааны зорилго зорилтуудыг тодорхойлох Хэсэгчилсэн төлөвлөгөөнүүдийг боловсруулах  \Санхүүжилтын төлөвлөгөөг боловсруулах Төлөвлөлтын баримтын эх бэлтгэх
Төлөвлөгөө зохиох үндэс нь таамаглал юм. Таамаглал гэдэг нь өнгөрсөн үеийн мэдээлэл өөрийн бодит туршлага ба зөн билиг дээр үндслэн ирээдүйн байдлыг тодорхойлох арга юм. Ер нь төлөвлөлтөнд олон хувилбараар хандах нь амжилт олох нэн чухал үндэс болдог. Менежер төлөвлөгөөны гүйцэтгийг тогтмол хянах шаардлагатай.
Төвөлгөө цаг хугацааны хувьд урт ба богино гэж 2 янз байна
Аливаа  байгууллага дэвшүүлсэн зорилгодоо хүрээхын тулд богино хугаацааны төлөвлөгөөг хэрэгжүүлсэний үндсэн дээр урт хугацааны төлөвлөгөөг биелүүлнэ.
Төлөвлөгөөг хэрэглэх зориулалтаар нь дотоод ба гадаад гэж 2 ангилдаг.
Төлөвлөгөөг тухайн байгууллагаас гадна түүний үйл ажиллагаанд тус   дэмжлэг үзүүлж чадах гадны харилдцагч нар бас хэрэглэдэг. Бизнесийн байгууллагын төлөвлөгөө нь.
Зах зээлийн стратеги Үйлдвэрлэл болон үйлчилгээний стратеги Судалгаа шинжилгээ ба  хөгжил дэвшлийн стратегиУдирдлага зохион байгуулалтын стратегиСанхүүгийн стратеги гэсэн 5 хэсгээс бүрднэ
Хэдийгээр үйл ажиллагааны стратегүүд өөр хоорондоо маш нягт харилцан уялдаатай байх боловч стратегүүд бие даан боловсруулагдах бөгөөд ямар ч төлөвлөгөөг хийхэд дагаж мөрдөх дэс дараалсан үе шатууд байдаг.
Төлөвлөлтын түвшин: Аливаа байгуулага дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд богино хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлсний үндсэн дээр урт хугацааны төлөвлөгөөг биелүүлнэ. Шинж чанар, цаг хугацааны хувьд янз бүрийн төвшинтэй байна. Үйл ажиллагааны төлөвлөлт, тактикийн төлөвлөлт, стратегийн төлөвлөлт байна. Төлөвлөгөөны хугацаа хичнээн урт байх тусам ирээдүйн нарийвчлал тооцох боломж бага ба шаардлага төдийчинээ багасдаг.
Стратегийн төлөвлөлийн агуулга мөн чанар:
Стратегийн төлөвлөлт бол байгууллагын удирдлага зохион байгуулалтын үндэс болж өгдөг. Стратегийн төлөвлөлт гэдэг нь өргөн  утгаараа байгууллага өөрийн зорилгод хүрэхийн тулд онцгой болон ердын стратегүүдыг боловсруулах замаар гарсан ААН-ийн удирдлагуудын гаргах шийдвэр ба үйл явцыг агуулна.
       Стратегийн төлөвлөлтийн процесс
Стратегийн төлөвлөлтөнд доорхи шаардлага тавигдана.
Стратегийн төлөвлөлтийн тогтолцооны иж бүрэн байдал Стратегийн төлөвлөлт болон өнөөгийн удирдлагын хооронд зөрчил байхгүй байх Үнэн зөв бүрэн мэдээлэлтэй байх Стратегийн төлөвлөлтийн үндсэн загвар болон удирдлагын зохих шаардлагатай байхСтратегийн өөрчлөлтөнд хандах ажилтнуудын тэмүүлэл байхСтратегийн төлөвлөлтөнд шаардагдах нөөцтэй байх Өндөр ур чадвартай мэргэжлийн ажилтнуудыг татан оролцуулахСтратегийн төлөвлөлтөнд зарцуулах удирдлагын цаг хугацааг уртасгах зэрэг болно.

ЛЕКЦ 12
Маркетингийн тухай ойлголт, маркетингийн иж бүрдэл
Маркетингийн тухай ойлголт, үүсэл хөгжил
Market-зах зээл гэдэг үгнээс гаралтай. XIX зууны сүүлчээр АНУ-д үүссэн гэж үздэг. Маркетинг нь бусад ШУ-ы адил нийгмийн хэрэгцээ шаардлагаар үүссэн.
Маркетинг нь бараа үйлчилгээ бий болгох, хуваарилах болон урамшуулах болон тэдгээрийн үнийг тогтоох замаар хэрэглэгчдийн хүсэл шаардлага, хэрэглээг хангахад чиглэгдсэн солилцоог үр ашигтай, оновчтой хөнгөвчлөх бизнесийн үйл ажиллагаа юм. Хамгийн энгийн байдлаар авч үзвэл маркетинг нь худалдан авагчиддаа хүссэн барааг нь тохирох үнээр, оновчтой газарт нь борлуулах  замаар тэдний  хэрэгцээг хангаж өрсөлдөөний давуу байдал олж авах явдал юм. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд ихэнх хэрэгцээг зах зээл дээр худалдах- худалдан авах- аар дамжуулан хангадаг бөгөөд үнийг маркетингийн бизнесийн арга гэж хэлж болно. Түүнчлэн маркетинг нь зах зээлийг судлах аргачлал / marketing research / юм.
       Маркетингийн орчин: Энэ нь бизнесийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлж чадахуйц идэвхтэй субьектүүд буюу хүчин зүйлсийн нэгдлүүдийг хэлнэ.
         Маркетингийн орчин
                  1.  Микро
                  2.  Макро хүрээнээс бүрдэнэ.
            Маркетингийн микро орчин:
          Пүүсээс хэрэглэгчид ба үйлчлүүлэгч нартаа үйлчлэх боломжид шууд нөлөөлдөг хүчин зүйлс буюу бэлтгэн нийлүүлэгчид, өрсөлдөгчид, маркетингийн зуучлагчид, түнш зэргийг нийтэд нь маркетингийн микро орчин гэнэ.
Пүүс
         Микро орчинг схемчилбэл:
Бэлтгэн нийлүүлэгчид
Өрсөлдөгчид
Маркетингийн зуучлагчид
Түншүүд
 


   
Эдгээр нь үйл ажиллагаанд эерэгээр болон сөргөөр нөлөөлнө.
Бэлтгэн нийлүүлэгчид . Пүүс болон түүний өрсөлдөгчдийг тодорхой нэр төрлийн болон материалаар хангадаг худалдаачдыг пүүс болон бэлтгэн нийлүүлэгчид гэнэ. Пүүс үйлчилгээ явуулах зорилгоор түүхий эд, материал, ажиллах хүч, тоног төхөөрөмж, эрчим хүч зэрэг олон нөөцүүдийг бэлтгэн нийлүүлэгчдээс авдаг. Маркетингийн үйл ажиллагаанд бэлтгэн нийлүүлэгч байгууллага нь түүхий эд, материалын үнэ, нийлүүлэлт, нийлүүлэлтийн хугацаа зэрэг хүчин зүйлсээр дамжуулан шууд нөлөө үзүлдэг.Өрсөлдөгчид . Тухайн пүсийн маркетингийн үйл ажиллагаанд өрсөлдөгч пүүсийн зах зээлд эзлэх байр суурь, баримтлаж буй бодлого нь шууд нөлөөлнө.Маркетингийн зуучлагчид . Энэ нь байгууллагын бүтээгдэхүүнийг арилжиж борлуулахад тусалдаг. Үүнд:
-Худалдааний зуучлагч
-Барааны хөдөлгөөнийг зохион байгуулдаг мэрэгжлийн пүүс
-Санхүү зээлийн байгууллага гэх мэт орно.
4.   Түншүүд . Пүүс нь өрийн онцлог бүхий 5 янзын зах зээл дээр гарч худалдаа үйлчилгээг явуулдаг.                                  Хэрэглэгчийн зах зээл
Пүүс
                                                  Үйлдвэрлэгчийн зах зээл   
                                                   Завсарын худалдаачдын зах зээл
                                                   Улсын байгууллагын зах зээл
                                                   Олон улсын зах зээл                  
Хэрэглэгчийн зах зээл гэдэг нь амины хэрэглээнд зориулж бараа үйлчилгээг худалдаж авдаг хүмүүс өрх гэрүүдийг хэлнэ. Пүүс нь бараагаа шууд үйлдвэрлэлээс эсвэл жижиглэн худалдааны зах зээлээс дамжиж гаргана.Үйлдвэрлэгчдийн зах зээл гэдэг нь бараа, түүхий эд, техник технологи, үйлчилгээг худалдан авдаг байгууллагуудыг хэлнэ. Пүүс өөрийн үйлдвэрлэсэн барааг өөр үйлдвэрлэлийн түүхий эд болгон үйлдвэрлэж болно.Завсрын худалдаачдын зах зээл гэдэг нь худалдааг зохион байгуулж өөрсдөө ашиг олдог, мөн пүүсийн барааг ашиг олох зорилгоор худалдаж авдаг байгууллагуудыг хэлнэ.Улсын байгууллагын зах зээл гэдэг нь нийтийн үйлчилгээнд хэрэглэх нийгмийн халамжийн хэлбэрээр хүмүүст өгөх зэрэг зорилгоор бараа үйлчилгээг улсын байгууллага худалдан авч байвал түншилж болно. ОУ-н зах зээл гэдэг нь пүүс дотоодын зах зээл дээр төдийгүй гадаадын зах зээл дээр бараа үйлчилгээг нийлүүлнэ. Энэ үед олон улсын зах зээл үүснэ.
   Эдгээр байгууллагуудаас гадна маркетингийн микро орчинд нөлөөлдөг түншийн харьцаатай бүлгүүд гэж нэрлэдэг. Энэ нь пүүсийн ажлыг бодитойгоор сонирхдог түүний дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлдэг аливаа бүлэглэлийг түнш харилцагч бүлэг гэнэ. Үүнд:
-          Санхүүгийн хүрээлэнгийнхэн буюу банк, хөрөнгө оруулагчид
-          Үнэт цаасны зах зээл дээр хувьцаа эзэмшигчид болон хувь нийлүүлэгчид
-          Сонин, сэтгүүл, радио телевиз
-          Нийгмийн даатгал, татварын алба гэх мэт
Маркетингийн макро орчинд дараах зүйлүүд багтана.
Хүн ам зүйн орчин: Энэ нь хүн амыг тоо нягтрал мөн бусад талаас нь  судалдаг шинжлэх ухаан юм. Эдийн засгийн орчин:Худалдан авах чадварын ерөнхий түвшин нь орлогын түвшин юм. Үнэ, хадгаламж, зээл авах нөхцөл байдал зэргээс хамаардаг.Байгалийн хүчин зүйл: Энэ нь хүрээлэн байгаа орчны өөрчлөлт, цаг агаарын байдал, агаарын бохирдолт, хөрсний болон ургамал амьтны аймгийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлсээс хамаараад пүүсийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлдэг. Шинжлэх ухаан техникийн орчин: Шинжлэх ухаан техникийн хурдац нь улс орны эдийн засаг түүгээр дамжуулаад тухайн пүүсийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлдэг. Улс төрийн орчин: Маркетингийн шийдвэрт улс төрийн орчинд үүсч бий болсон үйл явдлууд хүчтэй нөлөөлдөг. Соёлын орчин: Байгууллагын үйл ажиллагаанд гадаад орчны зүгээс нөлөөлөх соёлын хүчин зүйл гэж байдаг. Үүнд: - Улс үндэстний уламжлалт соёл, хүмүүсийн өөртэйгөө харьцах харьцаа гэх мэт
Маркетингийн иж бүрдэл: Энэ нь маркетингийн хувьсах хэмжигдэхүүнүүдийн баланс гэж хэлж болно. Маркетингийн хувьсах хэмжигдэхүүнүүд нь 4Р буюу Product бараа, Price-үнэ, Place-газар, Promotion-урамшуулал зэрэг багтдаг.
Бүтээгдэхүүний тухай ойлголт: Зах зээл дээр эрэл сурал болж эдэлж хэрэглэх юмсан гэсэн сонирхлыг хэрэглэгчдэд төрүүлж, тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг нь хангах бүх зүйлийг бүтээгдэхүүн гэнэ. 
Үнэ, үнийн бодлого: Пүүсийн хувьд өмнөө тавьсан зорилгыг хэрэгжүүлэхэд үнэ чухал үүрэгтэй. Үүнд:
-          Пүүсийн ажиллах чадварыг хангана.
-          Маркетингийн иж бүрэн байдлын арга хэмжээг авах
-          Пүүс нь зах зээлд эзлэх байр суурийг эзлэхийн тулд үнийн болон маркетингийн үнийн иж бүрэн бодлого
-          Пүүс зорилтот зах зээл дээр бусадтайгаа харьцуулахад хамгийн чанартай барааг нийлүүлэх
Үнэ тогтоох 5 арга байдаг. Үүнд:
Дундаж зардал дээрээ ашгаа нэмж үнээ тогтооно.Алдагдалгүй байх нөхцлийг шинжилж, зорилтот ашгийг хангах үндсэн дээр үнэ тогтоохБарааны үнэт чанарыг мэдсэний үндсэн дээр үнийг тогтоохТухайн үнийн түвшинг үндэслэн үнэ бүрдүүлэх Хаалттай худалдааг үндэслэн үнэ тогтоох

ЛЕКЦ 13
Нягтлан бодох бүртгэл
нэгж байгуулагийн аж ахуйн үйл ажиллагаа , түүний үр дүнг мөнгөн дүнгээр хураангуйлан нэгтгэж тасралтгүй бүртгэж харуулна. Аж ахуйн үйл ажиллагааг НББ тусгахдаа заавал хууль ёсны баримтыг үндэслэнэ. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр НББ-ийг бүртгэх арга хэлбэр улам бүр боловсронгуй болж , бүртгэх зүйлийн хэмжээ төрөл нарийсч байгаа.
Нягтлан бодох бүртгэлийн бүрэлдэхүүн хэсгүүд:
1.   Санхүүгийн бүртгэл
2.   Зардлын бүртгэл
3.   Удирдлагын бүртгэл
Санхүүгийн болон зардал. Удирдлагын бүртгэл хоорондоо ялгагдах хэд хэдэн онцлогтой байдаг.
1.  Мэдээллийн агуулгаараа
2.  Мэдээллийн зориулалтаараа
3.  Удирдлагын шийдвэр гаргалтад ашиглагдах байдлаараа
2.  Мэдээлэл боловсруулах хугацаагаараа
3.  Мэдээллийн хэрэглэгдэх шинж чанараараа
Нягтлан бодох бүртгэлийг хэрэгжүүлж байгаа обьектоос нь хамааран
-          Бизнесийн байгуулагийн
-          Ашгийн бус байгууллагын гэж ялган авч үзнэ болно.
Мөн НББ ийн дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд нягтлан бодох тодорхойлолт гэдэг нь:
-          Хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай зарцуулахын тулд аж ахуйн нэгжийг хэрэгцээт мэдээллээр нь хангах үйл явц юм .
-          Эдийн засгийн үйл явцыг илэрхийлсэн олон тооны ажил гүйлгээг үнэлж , ангилж , нэгтгэн дүгнэж үр дүнг тодорхойлох үйл явц юм.
-          Аж ахуйн нэгж байгуулагийн талаарх эдийн засгийн мэдээллийг цуглуулж , сонирхогч этгээдэд хүргэх үйл ажиллагаа юм.
Эндээс үзэхэд нягтлан бодох бүртгэл нь эдийн засгийн тоон мэдээллийг танин мэдэж , мөнгөн нэгжээр илэрхийлж боловсруулан мэдээлэл хэрэглэгчдийг оновчтой дүгнэлт шийдвэр гаргах боломжоор хангадаг бүхэл бүтэн мэдээллийн систем юм. Энэ утгаараа нягтлан бодох бүртгэл нь бизнесийн хэл болно.
Бүртгэлийн мэдээлэл хэрэглэгчид гэж мэдээлэл сонирхож түүнийг ашиглан шийдвэрээ гаргадаг байгуулага , хувь хүмүүсийг хэлнэ.
2. НББ-ийн мэдээлэл , мэдээллийн хэрэглэгчид :
- Дотоод хэрэглэгч
  Удирдлага: Бизнесийг удирдан зохион байгуулж амжилтанд хүргэх хариуцлагийг хүлээсэн ААН-н удирдлага нь байгуулагийн хүрээнд гаргах бүх шийдвэрийн үндэс болгож санхүүгийн тайланг ашигладаг.
-Албан хаагчид , ажилчид буюу хамт олон : Ажилчин бүр өөрийн ажиллаж байгаа байгуулагийн төлөв байдалд санаа тавьж өөрсдийн өнөөгийн болон цаашдын санхүүгийн боломжийг сонирхдог тул дотоодын хэрэглэгч болдог.
- Гадаад хэрэглэгч
   Хөрөнгө оруулагчид : Хөрөнгө оруулагчид нь аль салбарт хөрөнгө оруулах эсвэл хөрөнгө татах тухай шийдвэрээ гаргахад санхүүгийн тайлан гол мэдээлэл нь болдог.
-          Банк зээлдүүлэгчид : Банк болон зээлдэгч нь олгосон зээлийг төлөх чадвартай эсэхийг бүртгэлийн мэдээллийг ашиглаж шийдвэрээ гаргадаг.
-          Бэлтгэн нийлүүлэгч , худалдан авагч буюу харилцагчид :
Тухайн байгуулагын санхүүгийн чадавхи болон ирээдүйн өсөх боломж зэргийг НББ-ийн мэдээллээс авч харилцах эсэх шийдвэрээ гаргана.
-          Төрийн байгуулагууд болон буюу төр засгийн албанд : ААН-ын төрд төлж буй татварын тухай мэдээллийг тайлангаас авах боломжтой.
-          Бусад байгуулага хүмүүс: эдгээрт санхүү , гааль , хуулийн байгуулага, хөрөнгийн бирж , үйлдвэрчний эвлэл аудитын газар , эдийн засагчид , судалгаа , зөвлөгөө өгөгчид өөрийн чиглэл чиглэлийнхээ мэдээллийг бүртгэлийн мэдээллээс авах боломжтой . Бүртгэлийн мэдээлэлд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаас эхлээд санхүүгийн тайлан хүртэлх бүхий мэдээлэл багтдаг.Хамгийн түгээмэл мэдээлэл нь санхүүгийн тайлан юм.
Мэдээлэл хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
1. Аудитын систем нэвтрүүлэх
2. Олон улсын бүртгэлийн стандарт нэвтрүүлэх
3. Хууль тогтоомж гаргах
3. НББ-ийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд
       Нягтлан бодох бүртгэлийн зарчмууд нь улс орон бүрт харилцан адилгүй боловч өргөн дэлгэр ашиглагддаг хэд хэдэн зарчим байдаг GAAP
1. 2 талт зарчим - Dual aspect principle
2. Мөнгөөр илэрхийлэгдэх зарчим Money measurement principle
3. Бие даасан байх зарчим Bussines entity princible 
4. Үл тасалдах зарчим Going concern princible
5. Өртгийн зарчим Cost princible
6. Бодитой байх зарчим Objectivety princible
7. Жинхэнэ хэрэгжилтийн зарчим Realization princible
8. Материаллаг зарчим Materiality princible
9. Уялдаат зарчим Matching princible
10. Бүртгэлийн цаг хугацааны зарчим The period princible
11. Тодруулгийн зарчим -  Full disclosure princible
12. Тогтвортой байх зарчим Consistency princible
13. Болгоомжлолын буюу консерватизмын зарчим Convervatism
Нягтлан бодох бүртгэлийн систем
Нягтлан бодох бүртгэлийн систем нь маш хялбар байх ёстой. Та өөрийнхөө НББ-ийн тайлангийн дурын шаардлагатай мэдээллээ олох боломжтой байхаас хэтрэхгүй байх ёстой. Хэтэрхий их хэмжээний мэдээлэл бүхий НББ-ийн систем нь ерөнхийдөө төвөгтэй байхын зэрэгцээ түүнийг хөтлэхөд ихээхэн цаг шаардагдах болно.
НББ-ийн систем нь дараах хэсгүүдээс тогтоно.
-          Хэрэглэгчдийн тооцооны дэвтэр
-          Нягтлан бодох ерөнхий дэвтэр
-          Нягтлан бодох урьдчилсан баланс
-          Ашиг ба алдагдлын тайлан
-          Баланс
1.  Хэрэглэгчдийн тооцооны дэвтэр  : Хэрэв бараагаа зээлээр борлуулдаг бол худалдан авагч бүрээс авах мөнгөө хэрэглэгчдийн тооцооны дэвтэрт бичигдэнэ. Худалдан авагч мөнгөө төлөх үед авсан мөнгөнийхөө дүнг хэрэглэгчдийн тооцооны дэвтэрт болон нягтлан бодохын ерөнхий дэвтрийн аль алинд нь бичнэ .
2. Нягтлан бодох еранхий дэвтэр: Нягтлан бодох ерөнхий дэвтэр гэдэг бол бүртгэлийн системийн үндсэн хэсэг бөгөөд түүнд дараах зүйлсийг бичдэг.
-          Үйлдвэрт орж ирж байгаа бүх мөнгө ба тэдгээрийн ирж байгаа сувгууд үндсэндээ хийж байгаа борлуулалтаас үрж ирдэг.
-          Үйлдвэрийн газраас гарч байгаа мөнгө юунд зарцуулагдсан болох
3. Нягтлан бодохын Урьдчилсан баланс: Нягтлан бодохын Урьдчилсан балансанд ерөнхий дэвтрийн бүх мэдээллийг буулгахын зэрэгцээ бүртгэлийн бичвэрүүдийн зөв эсэхийг тулгаж үзнэ. Цаашдаа энд байгаа мэдээлийг ашиг ба алдагдлын тайлан гаргах мөн эцсийн баланс гаргахад тус тус ашиглана.
4. Ашиг ба алдагдлын тайлан: Үйлдвэрийн газрын санхүүгийн байдлыг тодорхойлохын тулд ашиг ба алдагдлын тайланг гаргадаг бөгөөд үүндээ нягтлан бодохын урьдчилсан балансын мэдээллийг ашигладаг.
5. Баланс: Нягтлан бодохын Урьдчилсан баланс гаргах үед авсан мэдээллийг ашиглан баланс гаргана. Балансад үйлдвэрийн газрын бүх активууд болон пассивууд тусгагддаг бөгөөд энэ нь үйлдвэрийн газрын санхүүгийн тогтвортой байдлыг тодорхойлох бололцоо олгоно
Хэрэглэгчдийн тооцооны дэвтэр
Хэрэв та барааг зээлээр өгдөг худалддаг бол зээлээр өгсөн барааныхаа бүртгэлийн системийг хөтөл. Харилцагчиддаа зээлээр өгсөн бичгээр үйлдсэн бүртгэл нь дараахь зүйлсийг мэдэх бололцоо олгодог.
1. Худалдан авагчдаас хэн нь танд өртэй
2. Худалдан авагч бүр танд хэдийн өртэй
3 . Худалдан авагчаас хэн нь мөнгөө цагт нь эргүүлэн өгч байна.
Худалдан авагч тус бүрд нь хуудас юмуу тусгай хэсэг гаргасан харилцагчдын тооцооны дэвтэр нээж хөтөл Үүнд дараах зүйлсийг ашиглаж болно.
1. Худалдан авагч бүрт тусд нь гаргасан журнал
2. Хавтсанд үндсэн хуудас цааснууд
3. Хэрэв танд барааг их хэмжээгээр авдаг бол хэдхэн худалдан авагч байдаг бол худалдан авагч бүрт зориулсан тусгай дэвтэр
Мөнгөн баримтууд : Бүртгэлийн систем хөтлөхийн тулд мөнгө авсан буюу төлснийг баталгаажуулах шаардлага зайлшгүй шаардлагатай.Мөнгөний дүнгээс шалтгаалахгүйгээр мөнгөн гүйлгээ бүр нь бичгээр үйлдсэн баримтанд тусгагддаг.  Үүнд :
1. Худалдан авагч нь бараа авах үед түүнд өгсөн квитанц
2. Бараа материал түүхий эд худалдан авсан мөн бусад зүйлд мөнгө зарцуулсан үед төлбөр төлсөн квитанц эсвэл падаан. Бичгээр гаргасан баталгаа байхгүй үед гүйлгээг маш тодорхой бичиж тэмдэглэх болно. Энэ тохиолдолд бичгээр хийсэн мэдээлэлд дараах зүйлс тусгагдана.
1. Хэлцлийг хэзээ хийсэн
2. Хэн хэний хооронд хэлцэл хийгдсэн
3. Хэлцлийн үеэр ямар үйлдлүүд гүйцэтгэгдсэн
4. ямар мөнгөн дүнтэй хэлцэл хийгдсэн

ЛЕКЦ 14
Бизнес төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөг боловсруулах шаардлага
Бизнес төлөвлөгөө гэдэг нь компанийн стратеги, зорилтыг тодорхойлдог ба компанийн үйл ажиллагаагаа эрхлэх бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээний шуурхай, найдвартай ажиллагаа, тэргүүлэгчдийн ур чадвар, санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлт, үр ашгийг жил тутам сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой цаг хугацаагаар төлөвлөн боловсруулсан баримт юм
Бизнес төлөвлөгөө боловсруулах үндсэн 4 шалтгаан байна:
-          Болзошгүй асуудлыг урьдчилан харж илрүүлэх
-          Хөрөнгө оруулагчдыг татах
-           Тухайн байгууллагатай танилцах
-          Удирдлага болон хяналтын хэрэгсэл
Бизнес төлөвлөгөөний үүрэг :
-           Бизнесийн стратегийг боловсруулахад ашиглах
-          Төлөвлөлт
-          Хөрөнгө оруулалт татах
-           Байгууллагын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэлд хувь хөрөнгөө эсвэл өөрийн технологио нийлүүлэн хамтран ажиллахыг сонирхож буй этгээдүүдийг татах
Шаардлага:
 1. Тодорхой байх
-          Энгийн бөгөөд ойлгомжтой бичнэ
-          Нэг өгүүлбэрт хэт олон санаа илэрхийлэх шаардлагагүй
-          Өөрийн санаа бодлоо цэгцтэй гаргаж өгнө
-          Тохиромжгүй ишлэл хэрэглэхгүй байх
-          Шаардлагатай хэсэгт график, хүснэгт диаграм оруулж өгөх
2. Товч байх
 3. Бүлэг хэсэг нь уялдаа холбоотой байх
4. Үнэн зөв
5. Тоо баримтаар баталгаажсан байх
Бизнес эрхлэгчид бизнес төлөвлөгөө бичихдээ бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс энэхүү төлөвлөлтийн аргачлалыг бүү алгас!
o   Өөрийн бизнесийн үндсэн ойлголтыг тодорхойл.
o   Таны бизнесийн ойлголтын хэрэгжих боломж, онцгой шинжийн талаар олж чадах бүх мэдээллийг цуглуул.
o   Эмхэтгэн нэгтгэсэн мэдээлэл дээрээ үндэслэн ойлголтоо тодорхойлж тодруул
o   Бизнесийнхээ онцгой шинжийг тоймло. Юу, хаана, яагаад, яаж гэсэн хандлага хэрэглэх нь ашигтай.
o   Төлөвлөгөөгөө анхаарал татах хэлбэрт оруулбал, танд төвлөрөх, мөн чанарыг ойлгоход туслана.
o   Таны төлөвлөгөөнд бизнесийг амжилттай болгоход шаардлагатай хүчин зүйлс орсон эсэхийг шалга.
1.      1.Шинэлэг бүтээлч санаа байх
2.      Хэрэгжүүлүүлэх боломжтой оновчтой шийдэл
3.      3.Эдийн засгийн үр ашиг
4.      Удирдлагын болон мэргэжлийн ур чадвар
5.      5.Үйл ажиллагааны төлөвлөгөөЛЕКЦ 15
Бизнес төлөвлөгөөг боловсруулах гарын авлага
Бизнес төлөвлөгөө бол бизнес ба түүний орчин, удирдлагын систем, зах зээл, тухайн компаний өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд шаардагдах нөөц, зорилтот үр дүнд хүрэх арга замыг тодорхойлж бичсэн баримт бичиг юм.
Аливаа бизнес төлөвлөгөөг боловсруулахаас өмнө бизнес эрхлэгч та дараах асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй.
Ямар бизнес эрхлэх гэж байгаа?Энэ бизнесийг эрхлэх болсон шалтгаан юу вэ?Энэ бизнесийг хэрэглэгчид, өрсөлдөгчид нь хэн байх вэ?Энэ бизнесийг төлөвлөж, үйл ажиллагаа явуулах хамгийн оновчтой арга зам юу вэ? Таньд ямар нөөц бололцоо байгаа вэ?Санхүүгийн талаас үнэхээр ашигтай ажиллаж чадах уу? Хэдий хугацаанд ашигтай ажиллах вэ? Тогтвортой ашигтай ажиллуулахын тулд ямар хөрөнгө, эх үүсвэр шаардагдах вэ?
Бизнес төлөвлөгөөний ач холбогдол:
·         Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх этгээд болох
·         Бизнес төлөвлөгөөг зөвхөн санхүүжилт олох зорилгоор биш үйл ажиллагаагаа төлөвлөсний дагуу зөв зохистой явуулах үүднээс хийх хэрэгтэй
·         Санхүүгийн жил бүр бизнес төлөвлөгөө боловсруулж, ирэх жилд явуулах үйл ажиллагаагаа төлөвлөснөөр бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, бизнесээ зөв амжилттай удирдан зохион байгуулах гол үндэс нь болдог.
·         Жил бүрийн бизнес төлөвлөгөөнөөс гадна компаний ойрын 5 жил хийх үйл ажиллагааг төлөвлөсөн стратеги төлөвлөгөөг бэлтгэж, бизнесээ хэрхэн өргөжүүлэх талаар төсөөлөлттэй байх нь бизнес эрхлэгчидэд хөрөнгө, эх үүсвэрээ үр ашигтай бизнесд хөрөнгө оруулах, зах зээлийн аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын чухал ач холбогдолтой юм.
·         Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнд зах зээл, эрэлт бий эсэхийг сайн судалж шалгах, төлөвлөх шаардлагатай.
·         Бизнес төлөвлгөөний санхүүгийн хэсэгт хөрөнгийг хэрхэн зарцуулахыг харуулах мөнгөн урсгалын тооцоог заавал оруулсан байх шаардлагатай.
·         Зардлууд нь бодитой хэмнэсэн байх бөгөөд зохиогчийн бодит нөхцөл байдлын тухай ойлголтыг аль болох нарийн гаргавал зохино.
Бизнес төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсгүүд:
Бизнесийн төлөвлөгөөний хураангуй
Компаний тухай дэлгэрэнгүй
Зах зээлийн судалгаа
Төлөвлөсөн бизнесийн үйл
Төлөвлөгөө 4 үндсэн хэсгээс бүрдэнэ.

1 comment:

  1. "Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
    холбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339

    ReplyDelete