Лекц 1
Татварын бүртгэлийн үндсэн ойлголт
- Татвар түүний ангилал
- Татварын бүртгэлийн зорилго бүртгэл хөтлөх үе шат
- Татварын бүртгэлийн үндсэн ойлголт
Татвар нь макро эдийн засгийн зохицуулалтын
хэрэгсэл бөгөөд нийгмийн гишүүд нь өөрөө татвараа тодорхойлон төлөх
зарчимд тулгуурлан иргэний болон татвар төлөгчийн үүргээ биелүүлдэг
систем билээ. Монгол улсын татварын тогтолцоо нь 3 хэсгээс бүрдэнэ.
1. Албан татвар
2. Хураамж
3. Төлбөр
Хууль
тогтоомжийн дагуу хувь хүн хуулийн этгээдийн орлого эд хөрөнгө бараа
үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ноогдуулж хариу
төлбөргүйгээр улс орон нутгийн төсөвт оруулж буй мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ.
Төрийн
зохих байгууллагаас хувь хүн хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу
үйлчилсний төлөө тэднээс тухай бүрт нь улсын төсөвт оруулж байгаа мөнгөн
хөрөнгийг хураамж гэнэ.
Хураамж нь төрийн зохих байгууллагаас эрх олгох эрх олгохтой холбогдсон
баримж бичиг олгох буюу бүртгэх гэрээ хэлцэл баримт бичгийг гэрчлэн
нотлох иргэний бүртгэл хийхэд иргэн хуулийн этгээдээс төлж буй мөнгөн
хөрөнгө юм.
Төлбөр
гэдэг нь төрийн өмчийн газар түүнчлэн газрын хэвлий эрдэс баялаг ой мод
ургамал рашаан ус ашигласны агаар ус хөрс бохирдуулсны ан амьтан
агнуулсны төлөө хувь хүн хуулийн этгээдээс авч улсын болон орон нутгийн
төсөвт эсвэл тусгай зориулалтын санд төвлөрүүлж буй мөнгө юм.
Албан татварыг шууд болон шууд бус гэж ангилна. Шууд татварыг
хувь хүн хуулийн этгээдийн ашигийн хэмжээ болон эд хөрөнгийн үнийн
дүнгээс шууд хамааралтайгаар тогтооно. ХХОАТ хөрөнгийн АТ НДШ зэрэг юм.
Харин шууд бус татварыг хувь
хүн хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр дүнгээс үл хамааран тодорхой
нэрийн бараа үйлчилгээний нэр төрөлд тогтооно. Шууд бус татвар нь бараа
үйлчилгээний үнэнд багтсан байдаг бөгөөд татвар төлөгч нь бараа
үйлчилгээг худалдан авагч хэрэглэгч байна. Тухайлбал НӨАТ онцгой АТ
гаалийн АТ зэрэг болно.
Татварын удирдлагын түвшингөөр нь улсын болон орон нутгийн гэж ангилна.
Татварыг ноогдуулж буй эх үүсвэрээс нь хамааруулан
- Орлогын
- Хөрөнгийн
- Хэрэглээний
Татварыг төлөгч сүбектээс нь хамааруулан
- Хувь хүний татвар
- Аж ахуй нэгжийн татвар
- Зэрэгцсэн татвар гэж ангилна.
Тодорхой
төрлийн татварын харилцааг татварын ерөнхий хууль болон тухайн төрлийн
татварын хуулиар зохицуулна. Тодорхой төрлийн татвар нь улсын болон орон
нутгийн татварын аль нэгэнд хамаарна. Улсын их хурал Засгийн газраас
хувь хэмжээг тогтоосон бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрт нийтлэг
үйлчлэх дараах татварууд нь улсын татварт хамаарна. Үүнд
1. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар
2. Гаалийн албан татвар
3. Нэмэгдсэн өртгийн албан татвар
4. Онцгой албан татвар
5. Авто бензин дизелийн түлшний албан татвар
6. Ашигт малтмал нөөц ашигласны албан татвар
7. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар
8. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр
Улсын
их хурал Засгийн газар нийслэл сум дүүргийн ИТХ-аас хувь хэмжээг нь
тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг эсвэл тухайн нутаг дэвсгэрт
үйлчлэх татвар нь орон нутагт хамаарна.
1. Хувь хүний орлогын албан татвар
2. Орлогыг тухай бүр тодорхойлох боломжгүй хувиараа хөдөлмөр эрхлэгч ХХОАТ
3. Үл хөдлөх эд хөрөнгийн орлогын албан татвар
4. Улсын тэмдэгтийн хураамж
5. Ус рашаан нөөц ашигласны төлбөр
6. Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар
7. Ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж
8. Байгалийн ургамал ашигласны төлбөр
9. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр
10. Агнуурын нөөц ашигласны төлбөр /ан амьтан агнах барих зөвшөөрлийн хураамж/
11. Газрын төлбөр
12. Ойгоос хэрэглээний мод түлээ бэлтгэж ашигласны төлбөр
13. Бууны АТ
14. Нийслэл хотын АТ
15. Нохойны албан татвар
16. Өв залгамжлал бэлэглэлийн албан татвар
Орлогын
албан татвар нь хувь хүн хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааны
орлогод хувь хүний хөдөлмөр эрхлэлтийн орлогод шууд ноогдуулах татвар,
хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааны орлого, хөрөнгийн
орлого, хөрөнгө борлуулсны орлогоос бүрдэнэ. Энэхүү татварын объект нь
аж ахуй нэгж байгууллага хувь хүний бизнесийн үйл ажиллагааны орлого
бөгөөд уг орлогоос хасагдах зардлуудыг нь хасч цэвэр орлогын дүнд татвар
ногдуулна. Хөрөнгийн татвар нь аж ахуй нэгж байгууллага хувь хүний
өмчилж буй хөрөнгөөс авч буй татвар юм.
Хэрэглээний
татвар, НӨАТ, онцгой албан татвар, гаалийн албан татварууд орно.
Хэрэглээний эдгээр татварууд нь тухайн бараа үйлчилгээний үнэнд шингэсэн
байдаг. Эцсийн хэрэглэгчид нь энэ татварыг төлдөг.
Лекц – 2
Татварын бүртгэлийн зорилго бүртгэл хөтлөх үе шат
Татварын бүртгэл нь нягтлан
бодох бүртгэлийн аргаар татварын нөлөөллийг тооцох замаар татвар
ногдуулах арга ногдох татварыг тодорхойлж түүнийг бүртгэх тайлагнах үйл
явц юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн тайлангийн татварын өмнөх ашиг татварын
тайлангийн татвар ногдуулах орлого 2-н зөрүүг НББ-д тусгаж татвар
төлөгчийн тайлант хугацааны төлөх татвар болон цэвэр ашгийг үнэн зөв
тайлагнах эцсийн зорилготой. Татварын бүртгэлийн зорилго нь
1. Татварын хуулийг мөрдөж шударгаар татвар төлж байгааг нотлох
2. Төсвийн орлогыг бүрдүүлэх
3. Татварын хяналт шалгалтын бааз бүрдүүлэх
Татварын бүртгэлийг дараах үе шатаар гүйцэтгэнэ.
1. Татварыг тооцоолох
2. Татварыг бүртгэлд тусгах
3. Татварыг тайлагнах
Монгол улсын хуулиар татвар төлөгч нь өөрөө
татвараа тодорхойлон төлж тайлагнах тогтолцоотой. Ийм учираас манай
улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуй нэгжүүд хувь хүн үйл
ажиллагаа эрхэлж орлого олж эхэлсэн өдрөөс буюу татвар ногдох зүйлтэй
бол тухайн хөрөнгийг өмчилж эхэлсэн өдрөөс татвар төлөгч болдог. Татвар
төлөгч нь үйл ажиллагаанаасаа олж буй орлого энэхүү орлогогыг олохтой
холбогдож гарсан зардлыг баримтжуулан НББ-д тусгаснаар үндэслэж татварын
багц хуулинд заасан татваруудыг хуулийн хугацаанд нь төсөвт нь төлөх
үүрэг хүлээдэг.
Иймд татварын бүртгэлийн бааз
суурь нь санхүүгийн бүртгэл юм. Санхүүгийн бүртгэл нь НББОУС-ын дагуу
НББ-н тухай хуульд заасснаар аккурэль сууриар бүртгэлээ хөтөлдөг. Харин
татварын бүртгэл хөтлөхөд стандартыг мөрдөхөөс гадна Монгол улсын
татварын багц хуулийг баримтлан татвараа тооцоолох шаардлагатай болдог.
Татвар ногдох орлогыг тооцохдоо аккурэль болон мөнгөн суурийг хэрэглэнэ.
Санхүүгийн бүртгэлийн эцсийн
бүтээгдэхүүн нь санхүүгийн тайлангууд бол татварын бүртгэлийн эцсийн
бүтээгдэхүүн нь татварын тайлангууд байна. / аж ахуй нэгжийн орлогын
албан татвар цалин хөлс тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус
орлогоос суутгасан албан татварын тайлан НӨАТ-н тайлан гэх мэт /
Татварын бүртгэлийн үндсэн ойлголтууд
Татварт ногдох орлого гэдэг нь татварын хууль
тогтоомжинд татвар ногдуулахаар заасан нийт дүн байна. өөрөөр хэлбэл
татварт хамрагдвал зохих орлогыг хэлнэ. Жишээ нь
А компани тайлант хугацаанд 534 сая төгрөгийн
борлуулалтын орлоготой 80сая төгрөгийн Засгийн газрын бондын хүүгийн
орлоготой байсан. Нийт зардлын дүн нь 435 сая төгрөг. Нийт орлого нь 614
сая төгрөг боловч татварт ногдох орлого нь 534 сая төгрөг. Учир нь
ААН-н албан татварын хуулинд ЗГ-н бондын хүүгийн орлогыг татвараас
чөлөөлсөн байдаг.
Татварт ногдох орлого гэдэг нь татварын хууль тогтоомжийн дагуу
тодорхойлсон байдаг ба орлогын албан татварын өглөгийг тооцох дүн юм.
Зарим орлого шууд татвар ноогдуулах орлого болох боловч зарим орлогоос
холбогдох зардлыг хасч татвар ноогдуулах орлогыг тодорхойлдог.
Татварын чөлөөлөлт гэдэг нь татвар ногдуулахгүйгээр хуулиар
зөвшөөрөгдсөн татвар төлөх үүргээс бүрэн чөлөөлөгдөж буйг хэлнэ. Орлогыг
нь чөлөөлөхөөс гадна татвар төлөгчийн эсвэл үйл ажиллагааг нь чөлөөлөх
гэх мэт чөлөөлөх хэлбэрүүд байна.
Татварын хөнгөлөлт гэдэг нь татвар төлөх үүргээс хэсэгчилэн болон бүрэн
хөнгөлөлт эдлэхийг хэлнэ. Татварын хөнгөлөлтөөр төлөхөөр тооцсон
татварын зохих хувийг тодорхой хувиар эсвэл төлөх татварын дүнгээс нь
үнийн дүнгээр хөнгөлж болно.
Татварын хувьхэмжээ
Манай улсад татварын шаталсан хувь хэмжээгээр тодорхой хувиар эсвэл тодорхой дүнгээр ногдуулдаг. Татварын хувь хэмжээ
1. Пропорционал / адил хувь хэмжээ /
2. Прогрессив / өсөн нэмэгдэх/
3. Регрессив / буурах хэмжээтэй/ байж болно.
Пропорционал хувь хэмжээтэй татварыг татвар төлөгч бүр адил хэмжээтэй төлдөг. Жишээ нь – төрийн байгууллагаас үйлчилгээ авсны төлөө төлж буй бүх хураамж нь бүхий л татвар төлөгч иргэдэд адил хэмжээтэй байна.
Татварын суурь нэмэгдэх тусам татварын ногдох хувь хэмжээ нь өсөхийг прогрессив татвар
гэх бөгөөд энэ төрийн татварын жишээ нь шаталсан хувиар ногдуулах
татвар юм. өөрөөр хэлбэл татвар ногдуулах орлогын хэмжээ нь нэмэгдэх
тусам төлөх татварын хэмжээ ихэснэ.
Татварын суурь өсөх тусам татварын хувь хэмжээ буурахыг регрессив татвар гэнэ.
Дэлхийн улс орнуудад татвар ногдуулах дараах аргууд байна.
1. Татвараа өөрөө тодорхойлж төлөх
2. Урьдчилгаагаар тодорхойлж төлөх
3. Захиргааны аргаар тодорхойлж төлөх
Татварын хуулинд санхүүгийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хувийн дагуу сар бүрийн
25-ны дотор албан татварыг урьдчилан төлж татвар төлөлтийн улирлын
тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор жилийн эцсийн тайланг
дараа оны 2 сарын 10ны дотор харьяалагдах татварын албанд тушааж албан
татварын жилийн эцсийн тооцоог хийж байхаар тооцсон байдаг.
Лекц -3
Аж ахуй нэгжийн орлогын албан татвар
1. Үйл ажиллагааны орлогын албан татварын бүртгэ л
2. Хөрөнгийн татварын бүртгэл
3. Хөрөнгө борлуулсны орлогын бүртгэл
4. Татвар ногдох орлогоос хасагдах үндсэн хөрөнгийн элдэгдлийн хэмжээг тооцох арга зүй
5. Орлогын албан татварын тайлан
Манай улс хуулийн дагуу үүсгэн байгуулагдсэн
ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа ААН нь олсон ашгаасаа өөрөө
татвараа тодорхойлж төлөх үүрэгтэй. ААН гэдгийг улсын бүртгэлд
бүртгэгдсэн АА-н үйл ажиллагаа эрхэлж байгаа компани нөхөрлөл хоршоо
төрийн болон орон нутгийн өмчид ААН-н тооцоотой үйлдвэрийн газар
тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх этгээдийг хэлнэ гэж
тодорхойлсон байдаг.
ААНБайгууллагын орлогын албан татварын хууль нь 1992.12 сард батлагдсан. 1993.01.01-ээс мөрдөгдөг эхэлсэн. 2006 онд ААН-н орлогын албан
татварын хууль болон шинэчлэгдэж 2007.01.01 нээс мөрдөгдөж эхэлсэн.
Албан татвар төлөгчийг энэ хуульд зааснаар дараах байдлаар ангиласан.
1. Монгол улсад байнга байрладаг ААН / тухайн татварын жилд МУ-д болон гадаадад олсон бүх орлогоор /
2. Монгол улсад байнга байрладаггүй ААН / зөвхөн Монгол улсад олсон орлого/
Албан татвар төлөгч нь НББ –н аккурэл сууриар бэлтгэсэн улирал жилийн тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан
татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлөх үүрэгтэй. ААН нь төрөл
бүрийн орлого олдог бол орлогын татварын зорилгоор ААН-ийн татвар ногдох
орлогыг дараах байдлаар ангилдаг.
1. Үйл ажиллагааны орлого
2. Хөрөнгийн орлого
3. Хөрөнгө борлуулсны орлого
Үйл ажиллагааны орлогод эдийн засгийн үйл ажиллагааны хүрээнд тухайн
ААН-ийн үндсэн болон туслах үйлдвэрлэл гүйцэтгэсэн ажил үзүүлэх
үйлчилгээнээс олсон орлого орно.
Хөрөнгийн орлогод хөрөнгөө
бусдад ашиглуулсны төлөө олж байгаа орлого болон хөдлөх болон үл хөдлөх
хөрөнгийн түрээсийн орлого эрхийн шимтгэлийн /хуулбарлах/ орлого ногдол
ашигийн орлого хүүгийн орлого хамаарна.
Хөрөнгө борлуулсны орлогод хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөө борлуулсны орлого хамаарна.
Үйл ажиллагааны орлогын бүртгэл
Орлогын тайлан нь тайланд татвар ногдох орлогоос
уг орлогыг олохтой холбогдон гарсан зардлуудыг хасч татвар ногдуулах
орлогыг тодорхойлж хуулинд заасан хувь хэмжээгээр татвар ногдуулна.
ААН-н орлогын албан татварыг нийтлэг хэмжээ гэж нэрлэдэг. Үйлдвэрлэл
үйлчилгээний зарим чиглэлийг төрөөс хянан эсвэл түгээмэл байлгах
шаардлагагүй гэж үзэж уг үйлдвэрлэл үйлчилгээнээс олсон орлогод өндөр
хувиар татвар ноогдуулах эсвэл татвар ногдуулах орлогод нь шууд хувь
тогтоох буюу зардал хасахгүй байх зэрэг хувилбаруудыг хуульчлан заасан
байдаг.
Тухайлбал эрх борлуулсны нийт дүнгээр 30 хувиар
Төлбөрт таавар бооцоот тоглоом эд мөнгөний
хонжворт сугалааны орлогоос баримтаар нотлогдох зардал хонжворт олгосон
хөрөнгийн дүнг хассан дүнгээс 40хувийн татвар ногдуулах гэх мэт. үүнийг
тусгайлсан хувь хэмжээ гэж нэрлэнэ.
Үйл ажиллагааны орлогод дараах орлого хамаарна .
1. үндсэн болон туслах үйлдвэрлэл ажил үйлчилгээний борлуулалтын орлого
2. Эрх борлуулсны орлого /энэ
орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа
эрхлэх эрх эсвэл эд хөрөнгө эзэмших ашиглах эрхийг хуульд заасан
хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогууд хамаарна.
3. Хувьцаа үнэт цаас борлуулсны орлого
4. Төлбөрт таавар бооцоот тоглоомж эд мөнгөний хожворт сугалааны орлого
5. үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа үйлчилгээний орлого
6. Биет бус хөрөнгө борлуулсны орлого
7. Эротик хэвлэл ном зохиох дүрс бичлэг худалдан авсан буюу төлбөртэй ашигалсан асвэл эротик тоглолт явуулсан төлбөр
8. Техникийн удирдлагын зөвлөл болон бусад үйлчилгээний орлого
9. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү АНЗ хохирлын нөхөн төлбөрийн орлого
10. Гадаадад валютын ханшны зөрүүгийн бодит орлого
11. Дээрх 1-10т заасантай адилтгах орлого
Албан татвар төлөгчийн дараах орлогыг албан татвараас чөлөөлнө.
1. Засгийн газрын өрийн бичгийн болон хүүгийн орлогыг татвараас чөлөөлнө.
2. Газрын тосны салбарт
бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутагт үйл ажиллагаа явуулж
байгаа МУ-д байдаггүй албан татвар төлөгчийн өөрт нь ногдох
бүтээгдэхүүн борлуулалтын орлого.
3. Гишүүддээ бүтээгдэхүүн худалдах үйл ажиллагааны зуучлалын үнийн зөрүүгээс олсон хоршооны орлого
Дор дурьдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу
тариалсан ААН-ийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох
АТ-г 50 хувь хөнгөлнө.
1. үр тариа төмс хүнсний ногоо
2. Сүү
3. Жимс жимсгэнэ
4. Тэжээлийн ургамал
Монгол улсын тэргүүлэх ач холбогдл бүхий салбарт
200.01.01ны өдрөөс хойш хөрөнгө оруулсан бол уг хөрөнгө оруулалтын 10
хувьтай тэнцэх АТ-н хөнгөлөлтийг үзүүлнэ. Мөн 50 хувиас дээш хувиар
хөдөлмөрийн чадвараа алдсан хөргжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг ААН-д
нийт ажилагсадад хөгжлийн бэрхшээлтэй ажилчдын хувь хэмжээгээр тооцон
албан татварын хувь хэмжээ тооцсон албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
Дараах зардлуудыг ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ноогдох орлогуудыг тодорхойлно.
1. Түүхий эд үндсэн ба туслах
материал хагас боловсруулсан бүтээгдэхүүн уур ус эрчим хүч түлш шатахуун
сэлбэг хэрэгсэл сав баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал
2. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл ХХОАТ-ын ногдуулах төлсөн цалин хөдөлмөрийн үндсэн ба нэмэгдэл хөлс
3. Эрүүл мэндийн даатгал нийгмийн даатгалын шимтгэл
4. Ажилагчдад шагнал урамшуулал байр орон сууцны хөлс унаа хоол түлшний үнийн хөнгөлөлт
5. үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл
6. Урсгал засварын зардал
7. Зээлийн хүү
8. Гадаад валютын ханшны зөрүүгийн бодит алдаа
9. Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс
10. Түрээсийн төлбөр
11. Санхүүгийн түрээсийн төлбөрийн хүү
12. Мэргэжлийн сонин сэтгүүлийн захиалгын зардал
13. Заавал болон сайн дурын даатгалын хураамж / 1 сайн дурын даатгалын нийлбэр дүн нь тухайн ААН –н албан татвар ноогдуулах орлогын 15 хувиас хэтрэхгүй байна.
14. Төсөвт төлөхөөр тайлагнасан
онцгой үл хөдлөх хөрөнгийн болон зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн
татвар /Үндсэн хөрөнгөнөөс бусад импортын бараа материалын түүхий эдийн
гаалийн албан татвар авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан
татвар . газар байгалийн нөөц ашигласны төлбөр хураамж/
15. Хадгаламж зээлийн үйл ажиллагаа
эрхэлдэг хоршооны зээлийн эрсдлийн санд бусад үйл ажиллагаа эрхэлдэг
хоршооны болзошгүй алдагдлын санд төвлөрүүлсэн хөрөнгө.
16. Зар сурталчилгааны зардал
17. Банк болон банкны бус байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалан төвлөрүүлсэн хөрөнгө.
18. Ажилагчдын сургалт давтан сургалтын зардал .
19. Албан томилолтын зардал
20. үр бордоо мал амьтны тэжээл эм тариа ургамал хамгааллын арга хэмжээнд зарцуулсан зардал.
21. Тээврийн зардал
22. Бага үнэтэй түргэн элэгдэх эд зүйл худалдан авсан
23. Хөдөлмөр хамгааллын зардал
24. Холбоо бичиг хэрэг цэвэрлэгээ харуул хамгаалалтын зардал
25. Бараа материалын хэвийн хорогдол / хорогдлын хэмжээг засгийн газар батална/
26. Ашигт малтмалын хуульд заасны дагуу байгаль орчны нөхөн сэргээх зорилгоор төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө
27. Гамшгаас хамгаалсан хуульд заасны дагуу гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гаргасан зардал
Лекц 4
Аж ахуй нэгжийн орлогын албан татвар
Дор дурьдсан зардал нь албан татвар ногдох орлогоос хасагдахгүй.
1. Санхүүгийн түрээсийн төлбөр
2. Албан татвар төлөгчийн буруутай
үйл ажиллагаатай холбогдсон тэдний төлсөн торгууль алданги бусдад
учруулсан хохирлын нөхөн төлсөн төлбөр
3. Албан татвараас чөлөөлөх орлого олоход гасан зардал
4. Баримтаар нотлогдоогүй зардал
5. Суутган тооцох шаардлагатай боловч татвар суутгаагүй төлбөр
Хөрөнгийн орлогын татварын бүртгэл
Хөрөнгийн орлогод дараах орлогууд хамаарна.
1. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлого
2. Эрхийн шимтгэлийн орлого
3. Ногдол ашгийн орлого
4. Хүүгийн орлого
Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг
түрээслүүлснээр уг орлогыг олохтой холбогдон гарсан баримтаар нотлогдох
зардлуудыг хасч шаталсан хувиар эрхийн шимтгэлийн орлого болон ногдол
ашигийн орлогын нийн дүнд 10хувиар бусдаас хүлээн авсан хүүгийн орлогын
нийт дүнд 10 хувиар бусдаас хүлээн авсан хүүгийн орлогын нийт дүнд 10
хувиар харин банк болон банк бус санхүүгийн байгууллага хадгаламж
зээлийн хоршооны хувьд хүүгийн орлогоос холбогдох зардлуудыг хасч татвар
ногдуулах орлогыг тодорхойлно.
Хөрөнгийн орлогоос түрээсийн ба хүүгийн орлогод
албан татвар төлөгч нь өөрөө татварын орлогоо ногдуулан төлнө. Харин
эрхийн шимтгэлийн орлого ногдол ашигийн орлогыг олгогч ААН нь ногдох
татварыг суутган авч төсөвч төвлөрүүлэх үүрэгтэй.
Хөрөнгө борлуулсны орлогод
1. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого
2. Хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого хамаарагдана.
үл хөдлөх эд хөрөнгийн хуульд зааснаар үл хөдлөх
хөрөнгө гэдэг нь МУ-н нутаг дэвсгэрт байгаа төрийн болон орон нутгийн
нийтийн эзэмшлийн зориулалттай өмчид хамаарахаас бусад газар газраас
салагмагц зориулалт эдийн засгийн агуулгаа алдах барилга байгууламж
тарьц суулгац олон наст ургамал зэрэг бусад бодит болоод хийсвэр аргаар
хэмжин тодорхойлж болохуйц хил хязгаартай эд хөрөнгийг хэлнэ.
Аж ахуй
нэгж нь үл хөдлөх хөрөнгө борлуулбал борлуулсан үнийн дүнгээс 2 хувиар
орлогын албан татвар төлнө. Энэ нь татварыг суутгагч нь суутган авч
төвөвт төлөх үүрэгтэй. Үл хөдлөх хөрөнгөнөөс бусад тоног төхөөрөмж
тавилга эд хогшил гэх мэт биет хөрөнгийг хөдлөх
хөрөнгө гэнэ. Хөдлөх хөрөнгийн борлуулалтын орлогоос үлдэгдэл өртгийг
хасч татвар ногдуулах бөгөөд төлөх татварын хэмжээ шаталсан хувь хэмжээ
байна. Энэ татварыг албан татвар төлөгч нь өөрөө тодорхойлон төсөвт
төлөх үүрэгтэй.
Татвар ногдох орлогоос хасагдах зардал
Аж ахуй нэгжүүд санхүүгийн тайлагналын зорилгоор
НББОУС-ын 16-д зааснаар НББ-ын бодлогын баримт бичигт заасан аргаар
/ШША АЖНА ҮДБА ҮА арга/ ашиглагдах хугацааг өөрсдөө тооцон элэгдэл
тооцож болно. Харин татвар ногдох орлогоос хасагдах элэгдлийн зардлын
хэмжээг аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулинд заасан ашиглалтын
хугацаанд үндсэлэн ШША-р элэгдэл хорогдлыг тооцно.
- Барилга байгууламж - 40жил
- Машин механизм тоног төхөөрөмж – 10 жил
- Компьютер түүний эд анги программ хангамж – 3 жил
- Ашиглагдах хугацаа нь тодорхойгүй биет бус хөрөнгө - 10жил
- Ашиглагдах хугацаа нь тодорхой
биет бус хөрөнгө / ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай
зөвшөөрөл / элэгдүүлэх жил нь хүчин төгөлдөр байх хугацаа нь байна.
- Бусад үндсэн хөрөнгө 10 жил байна.
Тухайн хөрөнгийн тодорхой 1 хэсэг нь албан татвар ногдох орлоголд ашиглагдаж байвал элэгдэл хорогдлын шимтгэлийг тухайн хэсэгт нь хувь тэнцүүлэн тооцож АТ ногдох орлогоос хасна. Жишээ нь – Ц компани 350.000.0 төгрөгийн
үнэлгээтй бараатай үүний 60 хувьд үйл ажиллагаа явуулж үлдсэн хувьд нь
амьдардаг гэвэл 60 хувьд ногдох элэгдэл хорогдлын шимтгэлийг хүлээн
зөвшөөрнө гэсэн үг.
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл
эзэмшигч өөрсдйинхөө барьж байгуулсан үйлдэврлэлийн болон нийгэмийн дэд
бүтцэд зарцуулсан үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэлийг тэдгээр
барилга байгууламжийн ашиглагдаж хугацаанд тогтмол хэмжээгээр тооцож
албан татвар ногдуулах орлогоос хасагдах зардалд оруулна. Газар бараа
материалын нөөцөд элэгдэл хорогдлын шимтгэл тооцохгүй. Жишээ нь
А ком тоног төхөөрөмжийн анхны өртөг 5700.0
төгрөг ашиглах хугацаа 8 жил АЖНА-ыг ашиглан элэгдлийг тооцдог.
Ашиглалтанд орсон хугацаа 2004 он. 2009 оны тайлант жилийн татвар
төлөхийн өмнөх ашиг 5970.0 төгрөг болох бөгөөд төлөх татварын хэмжээ хэд
вэ.
АЖН 36
5700000 3 / 36 475000
ШША 5700000/10 570000 /2009 он/
57000 – 475000 95000
5970000 – 95000 5875000
Лекц 5
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан
Аж ахуй нэгж нь НББ-н тухай хуульд НББОУС
тэдгээрт нийцүүлэн гаргасан заавар журамд заасны дагуу анхан шатны
баримт болон НББ санхүүгийн тайлан МУ-н хууль тогтоомж тэдгээрт
нийцүүлэн гаргасан заавар журмын дагуу татварын тайлан гаргана.
1. Татварын хуулийн дагуу татвараа өөрөө тодорхойлон төлөхдөө холбоотой ажил гүйлгээ
- Аж ахуй нэгж нь орлогоороо татварыг төлөхөөр тооцсон үед
Дт Орлогын албан татварын зардал - ххх
Кт Орлогын албан татварын өглөг - ххх
- Орлогын албан татварын зардлыг хасахдаа
Дт Орлого зардлын нэгдсэн данс - ххх
Кт Орлогын албан татварын зардал – ххх
- Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуульд зааснаар тайлангийн дундуур гаргасан хувиарын дагуу татвараа урьдчилан төлсөн үед
Дт Орлогын албан татварын урьдчилгаа – ххх
Кт Мөнгөн хөрөнгө - ххх
- Урьдчилан төлсөн татвараа тооцсон татварын өглөгрүү хаах үед
Дт Орлогын албан татварын өглөг – ххх
Кт Урьдчилж төлсөн ОАТ – ххх
- Тайлангийн эцсийн татварын өглөгийг төлөх үед
Дт Орлогын албан татварын өглөг – ххх
Кт Мөнгөн хөрөнгө - ххх
- Урьдчилж төлсөн татвараас авлага үүссэн үед
Дт Орлогын албан татварын авлага – ххх
Кт Урьдчилж төлсөн ОАТ - ххх
2. Аж ахуй нэгжид орлого шилжүүлэхдээ суутган тооцоололтоор татварыг нь суутгасан үед
- Бусдын эрхийг худалдан авч орлогыг олсон үед
Дт барааны тэмдэг зохиогчийн эрх гэх мэт – ххх
Кт Мөнгөн хөрөнгө - ххх
Кт эрхийн шимтгэлийн орлогын татварын өглөг
- Ногдол ашигийн орлого олох үед
Дт Ногдол ашигийн орлого – ххх
Кт мөнгөн хөрөнгө - ххх
Кт ногдол ашигийн орлогын татварын өглөг – ххх
- Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан тохиолдолд
Дт Үл хөдлөх эд хөрөнгийн өглөг – ххх
Кт Мөнгөн хөрөнгө - ххх
Кт Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны ОАТ-ын өглөг
- Суутган авсан татварыг төсөвт төлөх үед
Дт Орлогын албан татварын өглөг - ххх
Кт Мөнгөн хөрөнгө - ххх
ААНОАТ-ын тайлан
Аж ахуй нэгж нь орлогын албан татвараа Маягт
ТТ-ын 0215-аар маягтаар өссөн дүнгээр өөрөө тодорхойлон гаргаж харьяа
татварын албандаа улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор
жилийн тайланг дараа оны 2 сарын 10ны дотор тушаах үүрэгтэй. Суутгагчийн
аж ахуй нэгжид олгосон орлогоос суутгасан албан татварын тайланг маягт
ТТ 1316-р өссөн дүнгээр гаргаж харьяа татварын албанд тушаана. Тайлан нь
татвар ногдуулалтын арга зүйн хүрээ татварын хуульд хэрхэн татвар
төлөгч тайлагнах бөгөөд татварын байгууллагын мэдээллийн эх сурвалж
баримт юм. Татвар төлөгч татварын тайлангаа санхүүгийн тайлан НББ-н
баримт мэдээлэлд үндэслэн гаргах бөгөөд татварын байгууллагад татвар
ногдох орлого зардлаа өөрөө тодорхойлон тайлагнах үүргээ хэрэгжүүлж
байгааг илтгэнэ. Татвар төлөгч албан татвараа улирлын хувиарын дагуу сар
бүрийн 25- ны дотор урьдчилан төлж байх үүрэгтэй .
Жишээ нь:
“Г” ХХК нь сонгино хайрхан дүүргийн 5р хорооны нутагт оршдог бөгөөд нарийн боовны үйлдвэрлэл болон автомашины грашын үйлчилгээ эрхэлдэг. 20хх оны 12.31-нээрх ерөнхий дэвтэрт дараах ажил гүйлгээ бүртгэгдсэн. Үүнд:
1)
· Нарийн боовны үйлдвэрээс 32 сая
· Грашын үйлчилгээнээс 5000,0
· Бусдын хувьцааг борлуулснаас 12 сая төг /үлдэгдэл өртөг 10500,0/
· Гэрээний торгуулаас 150,0 төгрөгийн орлоготой ажилсан
· 7000,0 төгрөгийн үнэтэй авто машин бүтээгдэхүүн борлуулсаны үнэнд авсан.
2)
· Түүхий эд материалын зардал 12000,0
· Хөдөлмөрийн хөлс 4200,0
· НДШ-д 798,0
· Нэг удаагийн тэтгэмж 900,0
· Цахилгааны зардалд 450,0
· Шатахууны зардалд 950,0
· Тоног төхөөрөмжийн урсгал зардалд 350,0
· Өдөр тутмын сонингийн захиалгад 25,0
· Хөрөнгийн даатгалд 200,0
· Барааны сав баглаа боодолд зориулан ирсэн “Д”-ээс 6500,0 төгрөгөөс уут худалдан авсан.
· 420,0 төгрөгийн бүтээгдэхүүн муудаж акталсан
· Хангамжийн зүйлийн зарцуулалт 280,0/240,0 материал худалдан авсан
· Зээлийн хүүгийн зардал 560,0
· Бичиг хэргийн зүйл 180,0
· Усанд 100,0 огонд 80,0 зардал тус тус гарсан
3) Компани
нь 60,000,0 анхны өртөгтэй 10 дахь жилдээ ашиглаж байгаа дэлгүүрийн
барилгитай. Үүний 20%-ийг нь орон сууцаар ашигладаг. 20,000,0 төгрөгний
анхны үнэтэй 6 жил ашиглаж байгаа тоног төхөөрөмжтэй. 15,000,0 бусад эд хөрөнгөтэй болно. Дэлгүүрийн барилга өргөтгөх зорилгоор банкнаас 40,000,0 төгрөг зээл авсан.
1. Элэгдэл тооцоолол
2.
Элэгдэлийн зардал = 1200,0+2000,0+ 1500,0=4700,0
· Урсгал засварын хэтрэлтийг тооцох нь
Тухайн үндсэн хөрөнгийн 2%-иас хэтрэлгүй байх ёстой.
· Тоног төхөөрөмжийн үлдэгдэл өртөг 20,000,0-10,000,0=10,000,0х2%=200,0
Зохилтой Q= (анхны өртөг-үлдэх өртөх)х2%
Хэтэрсэн Q=150,0
· Тоног төхөөрөмжийн үлдэх өртөг
Нэмэх нь
Урсгал засварын хэтрэлт 150,0
10150,0 тоног төхөөрөмжийн элэгдэл тооцох дүн
Элэгдэлийн зардал 10150,0:5=2030,0
Хасах нь
Борлуулсан элэгдэл 2000,0
30,0 Элэгдэлийн зардалийг нэмэгдүүлэх дүн
Элэгдэлийн зардалын нийт дүн 4700,0+30,0=4730,0
2.
· Урсгал засварын зардалыг 2000,0-аар татвар ноогдуулах орлогоос хасна.
· 1
удаагийн тэтгэмж, сонины зардал, сав багла боодлын зардал, акталсан
бараа, зээлийн хүүгийн зардал зэрэг нь татвар ноогдох орлогоос хасах
зардалд хүлээн зөвшөөрөхгүй.
3. Татвар ноогдуулах тодорхойлох
1. Хувьцаа борлуулсан орлогоос худалдан авсан дүнг хасна.
(2500,0-2050,0)=450,0 татвар ноогдох орлого
2. Авто машин борлуулсан орлогоос үлдэх өртөгийг хасна.
12000,0-10500,0=1500,0 татвар ноогдох орлого
3. Гэрээний торгуль авто машины үнэ нь татвар ноогдох орлого болно.
Татвар ноогдох орлого = 32,000,0+5000,0+2500,0+12000,0+150,0+7000,0=58650,0
Хасах нь
12000,0+4200,0+798,0+2050,0+450,0+9450+200,0+10500,0+200,0+340,0+180,0+100,0+80,0+4730+360,0+78=37216,0
58650,0+37216,0=21434,0x10%=2143,4-ыг татварт төлнө.
ДТ: татварын зардал 2143,4
КТ:татварын өглөг 2143,4
Уридчилан төлсөн ОАТ данс
ДТ:ОАТ-ын урьдчилгаа 2030,0
КТ:мөнгөн хөрөнгө 2030,0
Татварын өглөгийг урьдчилж төлсөн татварлу хаана.
ДТ:татварын өглөг 2030,0
Кт:ОАТ-ын урьдчилгаа 2030,0
2143,4-2030,0=113,4 татварын дутуу төлөлт
Лекц 6
Орлогын албан татварыг бүртгэлд тусгах
Татварын өмнөх ашиг ба татвар ноогдуулах орлого байнгын ба түр зөрүү
Санхүүгийн тайланд ААН-н тайлант хугацааны борлуулах болон
оролгыг түүнтэй холбогдон гарсан зардалын хамт тусгах үр дүн нь нийт
ашиг, алдагдал, үйл ажииллагааны алдагдал ердийн үйл ажиллагааны ашиг
алдагдал, төтвөр төлөхийн өмнөх ашиг алдагдал, татварийн дараах цэвэр
ашиг гэсэн чиглэлээр харуудаг.
Харин орлогын татварын тайлан нь татвар ноогдуулах орлого
нэг үе шатаар буюу татвар ноогдох орлогоос хүлээн зөвшөөрөгдөх зардалыг
хасч тооцдог.
ЦА=татвар ноогдох орлого-хүлээн зөвшөөрөх зардал
Санхүүгийн тайлангийн зорилгоор орлого, зардалыг хүлээн
зөвшөөрч бүртгэхдээ аккруэль суурьт зарчимд үндэслэн татвар төлөхийн
өмнөх ашгийг тодорхойлдог. Олон улсын практикт татвар нь төлөгдөх
боломжтой байх ёстой гэсэн зарчимтай мөнгөн суурьт үндэслэн татвар
ноогдох орлогыг тодорхойлдог.
Энэ нь их хэмжээний орлогийг мөнгөөр аваагүй байж орлогоо
хүлээн зөвшөөрсөн тохиолдолд татвараа төлөх мөнгөггүйн улмаас торгуул,
алданги гэх мэт эрсдэл хүлээх эсвэл мөнгийг нь хүлээн авсаны дараа
зарцуулж дууссан, орлогоо хүлээн зөвшөөрөх үед, мөнгө нэмэгдэж
зарцуулагдсан үед татварын өрийг төлөхөд хүндрэл учрах гэх мэт эрсдэлийг
дагуулахгүй байхаар буюу татвар нь төлөгдөх боломжтой гэсэн үед
тооцологдох боломжтой гэсэн үг юм.санхүүгийн тайлангийн татвар төлөхийн
өмнөх ашиг, татварын тайлангийн татвар ноогдуулах орлогын зөрүүг:Байнгын
зөрүү ба Түр зөрүү гэж ангилна.
Татварын хуулийн заалтуудаас үүдэн татвар төлөхийн өмнөх
ашиг татвар ноогдуулах орлого зөрүүтэй байхыг байнгын зөрүү гэх бөгөөд
байнгын зөоүү нь ирээдүйн татварын өгөөж нөлөөлөхгүй учир санхүүгийн
тайланд татварын өглөгийг зарцуулах шаардлаггүй. Өөрөөр хэлбэл байнгын
зөрүү нь ННБ-д тусгагдаагүй. Орлого, зардалыг санхүүгийн болон татварын
тайлангийн зорилгоор өөрөөр цаг хугацаанд хүлээн зөвшөөрдөг.
Жишээ нь: бага үнэтэй түргэн элэгдэх зүйлийг худалдан авсан
нийт дүнгээр нь хасагдах зардалд тооцхоор заасан байдаг бол санхүүгийн
тайлан нь уг бага үнэтэй түргэн элэгдэх зүйлсээс тайлант хугацаанд
зарцулсан хэсгийг нь зардалаар хүлээн зөвшөөрдөг. Ийнхүү санхүүгийн
болон татварын тайланд орлого зардалыг хүлээн зөвшөөрч бүртгэх цаг хугацааны үүдэн татвар төлөхөөс өмнөх ашиг ба татвар ноогдуулах орлогын хооронд үүссэн зөрүүг түр зөрүү гэнэ.
Байнгын зөрүү нь хэзээч нөхөгддөггүй, харин түр зөрүү нь
ирээдүйн цаг хугацаанд нөхөгддөг. Нөхөгдөнө гэдэг нь яваандаа татвар
ноогдох орлогод тооцогдох эсвэл татвар ноогдох орлогоос хасагдана гэсэн
үг.
Түр зөрүү байгаа тохиолдолд “хойшлуулах татварын өглөг”, “хойшлуулах татварын хөрөнгө” гэсэн данснууд юм. Татвар ноогдуулах орлого нь татвар төлөхийн өмнөх ашигаас их үед “хойшлуулах татварын хөрөнгө” харин бага үед “хойшлуулах татварын өглөг” үүснэ.
Түр зөрүүг Татвар ногдох түр зөрүү, хасагдах түр зөрүү гэж ангилан.
Түр зөрүүг үүсэж буй хөрөнгө өр төлбөрийн дансны дүн болон
татварын суурь 2-ын хооронд үүсч буй зөрчил нь ирээдүйн тайлант үед
татвар ноогдох орлогыг нэмэгдүүлэх нөлөөлөл үзүүлж байвал түүнийг татвар
ногдох түр зөрүү гэнэ.
Татвар ноогдох түр зөрүүгээс үүсэж буй татварын нөлөөлөл
хойшлогдсон татварын өглөг гэж нэрлэнэ. Түр зөрүүг үүсэж буй хөрөнгө өр
төлбөрийн дансны дүн болон татварын суурь ирээдүйн тайлант үед татвар
ноогдох орлогыг бууруулах нөлөөлөл үзүүлж байвал түүний хасагдах түр
зөрүү гэнэ. Хасагдах түр зөрүүнээс үүсч буй татвар төлөлт хойшлогдсон
татварын хөрөнгө гэж бүрдэнэ. Жишээ нь: санхүүгийн бүртгэлийн зорилгоор
20хх онд сая төгийн баталгаат засварийн зардалыг тооцож олгоно. Харин
татварын зорилгоор баталгаат засварын зардалыг мөнгөөр төлөгдсөн үед нь
хүлээн зөвшөөрөгддөг. 20хх онд уг баталгаат засварын зардалыг тооцож
олгоно. Харин татварын зорилшоор баталгаат засварын зардалыг мөнгөөр
төлөгдсөн үед нь хүлээн зөвшөөдөг. 20хх онд уг баталгаат засварын 400,0
төг 20ХХ онд 600,0 төлсөн гэвэл.
Баталгаат засварын зардал
Дансны үнэ
|
Татварын суурь
|
Түр зөрүү
| |
20х1
|
1 сая
|
0
|
1сая
|
20х2
|
0
|
400,0
|
600,0
|
20х3
|
0
|
600,0
|
0
|
Санхүүгийн бүртгэлийн
зорилгоор 20х1 онд уг зардалыг хүлээн зөвшөөрсөн тус татварын өмнөх
ашиг уг дүнгээр буурсан байгаа. Харин татварын зорилгоор тухайн тайлант
үед татвар ногдох орлого нь уг дүнгээр илүү байгаа. Уг зөрүү нь ирээдүйн
тайлант үеүдэд татвар ногдох орлогууд бууруулах нөлөөлөл үзүүлж байгаа
тул хасагдах түр зөрүү болно.
Татвар ногдох түр зөрүү үүссэн бол:
Дт: татварын зардал
КТ: хойшлогдсон татвар
ОАТ-ын өглөг
Хойшлогдсон татварын өглөгийг буцаах үед:
Дт: хойшлогдсон татварын өглөг
Кт: ОАТ өглөг
Хасагдах түр зөрүү үүссэн:
Дт: ОАТ-н зардал
Хойшлогдсон татвар
Кт: ОАТ-н өглөг
Лекц – 7
Хувь хүний орлогын албан татвар
1. Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогын бүртгэл.
2. Хувь хүний хөрөнгийн орлогоос суутгасан татварын бүртгэл
3. Хувь хүний хөрөнгө борлуулснаас суутгасан татварын бүртгэл
4. Шууд бус орлогоос суутгасан хөрөнгийн бүртгэл.
5. Албан татвар ноогдуулах бусад орлого
6. ХХОАТ хөнгөлөлт, зээл, чөлөөлөлт
Монгол улс 1993 оноос Хүн амын орлогын татварын
тухай хуулыг мөрдөж байгаад 2006 оноос Улсын Их Хурлаас шинчлэн
батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулыг 2007 оны 1
сарын 1-нээс мөрдөж байна. Энэ хуульнд албан татвар төлөгч хувь хүний
жилд олсон дараах орлогод албан татвар ноогдуулхаар заасан байна. Үүнд:
1. Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого. ` `
2. Үйл ажиллагааны орлого.
3. Хөрөнгийн орлого.
4. Хөрөнгө борлуулсаны орлого.
5. Малчин өрх, мал бүхий этгээдийн орлого.
6. Шинжлэх ухаан, утга зохиол, урлагын бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх.
Спортын тэмцээн, урлагын тоглолт зохион байгуулах тэдгээрт оролцох
замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого.
7. Урлагын тоглолт, спортын тэмцээны шагнал,наадмын байр шагнал.
8. Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний, хонжворт сугалааны орлого.
9. Шууд бус орлого.
Хувь хүний орлогоос төлөх албан татварыг дараах хоёр хэлбэрээр төлнө.
1. Хувь хүний өөрөө татвар ноогдуулан тайлагнаж төлнө.
2. Орлого олгож буй ААН- ээс татвар суутган авч төлнө.
Хувь хүн нь олж байгаа орлогодоо өөрөө татвар
ноогдуулан тайлагнаж төлөх үүрэгтэйгээс гадна. Суутгагч нь өөрийн
ажилчиддаа болон иргэдэд олгосон орлогод ногдох албан татварыг нь орлого
олгох бүртээ суутган авч төсөвт төвлөрүүлэхийг хуулинд заасан байдаг.
Суутгагч гэдэг нь албан татвар төлөгчийн орлогод хуулийн дагуу албан
татвар ноогдуулан суутгаж улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх
үүрэг бүхий ААН-ыг хэлнэ. Хуулийн этгээд байгуулахгүйгээр бие даан
мэргэжлийн үйлчилгээ, үйлдвэрлэл, арилжаа эрхэлж олсон орлого малчин өрх
мал бүхий этгээдийн орлогод хувь хүн өөрөө татвар ногдуулан тайлагнаж
төлнө. Харин ААН-ээс хувь хүнд олгодог орлогууд болон
1. Цалин хөдөлмөрийн хөлс.
2. Шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого.
3. Эрхийн шимтгэлийн орлого.
4. Ноогдол ашгийн орлого.
5. Хүүгийн орлого.
6. Урлаг, спортын тэмцээний шагнал.
7. Наадмын байр шагнал.
8. Төлбөрт
таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого, бусад
шууд бус орлогоос орлого олгогч нь зохих татварыг суутган авч төсөвт
шилжүүлнэ.
Цалин хөлс нь:
1. Ажилчидад олгож байгаа цалин хөлс, ажил олгогчоос түүний гэр бүлд олгосон тэтгэмж.
2. Ажилчин ба түүний гэр бүлд олгосон бэлэг.
3. Төлөөлөн
удирдах зөвлөл орон тооны бус зөвлөл бусад зөвлөл хороо, ажлын хэсгийн
гишүүдийн цалин хөлс, шагнал урамшуулал тэдгээртэй адилтгах орлого.
4. Гадаад, дотоодын ААН байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн шагнал урамшуулал орно.
Мөн үндсэн газраас гадна хуулийн этгээд болон
хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж авсан
шагнал, нэмэгдэл, тэтгэмж тэдгээртэй адилтгах бусад орлого болно.
Ажилчидад олгож байгаа цалин хөлс ба үндсэн
ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний
үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, үнлэл
тэдгээртэй адилтгах буюу орлогоос НДШ-ыг хассан дүнгээр татварт ногдох
орлогыг тодорхойлж хуулинд заасны дагуу 10%-иар татвар ноогдуулж
бүртгэлд тусгана.
Цалин хөлстэй адилтгах бусад орлого болон ажил
олгогчоос ажилтан түүний гишүүн олгосон тэтгэмж болон түнийтэй адилтгах
орлого ажилтан түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг, ТУЗ хяналтын
зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл хороонд ажлын хэсгийн
гишүүний цалин хөлс шагнал урамшуулал тэдгээртэй адилтгах орлого гадаад
дотоодын ААН байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн
орлогыг олгохдоо орлогоос нийт дүнгээс хуулиар батлагдсан хувиар ХХОАТ-г
суутган авч төсөвт шилжүүлнэ.
Лекц – 8
Хувь хүний хөрөнгийн орлогоос суутгасан татварын бүртгэл
Хөрөнгийн орлогод дараах орлогууд хамаарна.
1. Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогын бүртгэл.
2. Хувь хүний хөрөнгийн орлогоос суутгасан татварын бүртгэл
3. Хувь хүний хөрөнгө борлуулснаас суутгасан татварын бүртгэл
4. Шууд бус орлогоос суутгасан хөрөнгийн бүртгэл.
5. Албан татвар ноогдуулах бусад орлого
6. ХХОАТ хөнгөлөлт, зээл, чөлөөлөлт
Монгол улс 1993 оноос Хүн амын орлогын татварын тухай хуулыг
мөрдөж байгаад 2006 оноос Улсын Их Хурлаас шинчлэн батлагдсан Хувь
хүний орлогын албан татварын тухай хуулыг 2007 оны 1 сарын 1-нээс мөрдөж
байна. Энэ хуульнд албан татвар төлөгч хувь хүний жилд олсон дараах
орлогод албан татвар ноогдуулхаар заасан байна. Үүнд:
10. Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого. ` `
11. Үйл ажиллагааны орлого.
12. Хөрөнгийн орлого.
13. Хөрөнгө борлуулсаны орлого.
14. Малчин өрх, мал бүхий этгээдийн орлого.
15. Шинжлэх ухаан, утга зохиол, урлагын бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай
загвар зохион бүтээх. Спортын тэмцээн, урлагын тоглолт зохион байгуулах
тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого.
16. Урлагын тоглолт, спортын тэмцээны шагнал,наадмын байр шагнал.
17. Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний, хонжворт сугалааны орлого.
18. Шууд бус орлого.
Хувь хүний орлогоос төлөх албан татварыг дараах хоёр хэлбэрээр төлнө.
3. Хувь хүний өөрөө татвар ноогдуулан тайлагнаж төлнө.
4. Орлого олгож буй ААН- ээс татвар суутган авч төлнө.
Хувь хүн нь олж байгаа орлогодоо өөрөө татвар
ноогдуулан тайлагнаж төлөх үүрэгтэйгээс гадна. Суутгагч нь өөрийн
ажилчиддаа болон иргэдэд олгосон орлогод ногдох албан татварыг нь орлого
олгох бүртээ суутган авч төсөвт төвлөрүүлэхийг хуулинд заасан байдаг.
Суутгагч гэдэг нь албан татвар төлөгчийн орлогод хуулийн дагуу албан
татвар ноогдуулан суутгаж улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх
үүрэг бүхий ААН-ыг хэлнэ. Хуулийн этгээд байгуулахгүйгээр бие даан
мэргэжлийн үйлчилгээ, үйлдвэрлэл, арилжаа эрхэлж олсон орлого малчин өрх
мал бүхий этгээдийн орлогод хувь хүн өөрөө татвар ногдуулан тайлагнаж
төлнө. Харин ААН-ээс хувь хүнд олгодог орлогууд болон
9. Цалин хөдөлмөрийн хөлс.
10. Шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого.
11. Эрхийн шимтгэлийн орлого.
12. Ноогдол ашгийн орлого.
13. Хүүгийн орлого.
14. Урлаг, спортын тэмцээний шагнал.
15. Наадмын байр шагнал.
16. Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний
хонжворт сугалааны орлого, бусад шууд бус орлогоос орлого олгогч нь
зохих татварыг суутган авч төсөвт шилжүүлнэ.
Цалин хөлс нь:
5. Ажилчидад олгож байгаа цалин хөлс, ажил олгогчоос түүний гэр бүлд олгосон тэтгэмж.
6. Ажилчин ба түүний гэр бүлд олгосон бэлэг.
7. Төлөөлөн
удирдах зөвлөл орон тооны бус зөвлөл бусад зөвлөл хороо, ажлын хэсгийн
гишүүдийн цалин хөлс, шагнал урамшуулал тэдгээртэй адилтгах орлого.
8. Гадаад, дотоодын ААН байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн шагнал урамшуулал орно.
Мөн үндсэн газраас гадна хуулийн этгээд болон
хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж авсан
шагнал, нэмэгдэл, тэтгэмж тэдгээртэй адилтгах бусад орлого болно.
Ажилчидад олгож байгаа цалин хөлс ба үндсэн
ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний
үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, үнлэл
тэдгээртэй адилтгах буюу орлогоос НДШ-ыг хассан дүнгээр татварт ногдох
орлогыг тодорхойлж хуулинд заасны дагуу 10%-иар татвар ноогдуулж
бүртгэлд тусгана.
Цалин хөлстэй адилтгах бусад орлого болон ажил
олгогчоос ажилтан түүний гишүүн олгосон тэтгэмж болон түнийтэй адилтгах
орлого ажилтан түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг, ТУЗ хяналтын
зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл хороонд ажлын хэсгийн
гишүүний цалин хөлс шагнал урамшуулал тэдгээртэй адилтгах орлого гадаад
дотоодын ААН байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн
орлогыг олгохдоо орлогоос нийт дүнгээс хуулиар батлагдсан хувиар ХХОАТ-г
суутган авч төсөвт шилжүүлнэ.
Хувь хүний хөрөнгийн орлогоос суутгасан татварын бүртгэл
Хөрөнгийн орлогод дараах орлогууд хамаарна.
1. Түрээсийн орлого
2. Эрхийн шимтгэлийн орлого.
3. Ноогдол ашгийн орлого.
4. Хүүгийн орлого
5. Өмчлөх эзэмшиж байгаа хөрөнгийн бусдад ашиглууласнаас олох орлого
Эдгээр орлогуудаас 2,3,4- заасан орлогийг ААН олгосон бол ХХОАТ-н 10%-иар тооцож авна. Жишээ нь: програм зохиогч иргэн “Д” сургалтанл зориулан НББ-н програм зохиож зохиогчийн эрх авсан. Үүнийг торгууль сургалтандаа
ашиглах хугацаандаа хагас жил бүр 2 сая төгрөгийн шимтгэлийг иргэн Д-д
төлхөөр 3 жилийн хугацаатай гэрээ байсан. Эрхийн шимтгэлийн орлогийг
олохдоо дараах дансны харилцааг хийнэ.
Тооцоолсон үед
Дт: хичээл практикийн зардал 2000,0
Кт: эрхийн шимтгэлийн өглөг 2000,0
ХХАОТ-г суутгал өгсөн үед
Дт: эрхийн шимтгэлийн өглөг 2000,0
Кт: ХХОАТ-н өглөг 200,0
Мөнгөн хөрөнгө 1800,0
Төсөвт шилжүүлэхдээ
Дт: ХХОАТ-н өглөг 200,0
КТ: Мөнгөн хөрөнгө 200,0
Хөрөнгө борлуулсны орлогод дараах орлогууд хамаарна. Үүнд
1. ҮҮХ борлуулсаны орлого
2. Хөдлөх эд хөрөнгө борлуулсаны орлого
3. Хувьцаа үнэт цаас борлуулсаны орлого
1. Хувь хүн өөрийн өмчилдөг
ҮХХ-өөс худалдан борлуулж орлого олсон бол тухайн орлогод 2% нь татвар
ноогдуулах ба хөрөнгө худалдан авагч нь уг татварыг суутган авч төсөвт
төлөх үүрэгтэй.
2. Хувь
хүн өөрийн өмч дахь өмчлөх хөрөнгөө зарж борлуулснаас олсон орлогоос
тухайн хөрөнгийг худалдан авсан үнэ худалдан авардаа холбогдон гарсан
зардалын дүнг хассан орлогын дүнд 10%-иар татвар ноогдуулна.
ХХОАТ-н
тухайн хуулинд ҮХХ худалдан авсан суутгагч ҮХХ-н борлуулсан орлогод
ноогдох татварыг суутган авч төсөвт төлөх үүрэгтэй гэж заасан байдаг.
Харин хөдлөх эд хөрөнгө болон хувьцаа үнэт цаасны борлуулсанд ноогдох
татварыг хувь хүн өөрөө төлхөөр заасан байдаг. Дээрх хөрөнгүүдийг
бусдаас худалдан авч түүнийгээ цааш нь илүү үнэээр худалдан борлуулж
илүү ашиг олдог бол эдгээрийг хөрөнгийн орлого гэж үзэхгүй бөгөөд үйл
ажиллагааны орлого гэж үзэн олсон ашигаас нь 10%-иар татвар ноогдуулна.
Лекц – 9
Шууд бус орлогоос суутгасан татварын бүртгэл
Ажилтан
нь ажил олгогчоос цалин хөдөлмөрийн хөлснөөс гадна байгууллагын машины
хувийн хэрэгцээндээ ашиглах хүүгүй эсвэл бага хүүтэй зээл авах хоолны
болон унааны зардал авах, байр сууцны хөлс байгууллагаараа төлүүлэх
түлшний үнийн хөнгөлөлт авах, хувцас хэрэгсэлээр хангагдах, боловсролоо
ахиулах курс дамжааны төлбөрөө төлүүлэх ажил олгогч компаниха зах
зээлийн үнээс хямдаар хувь олж эзэмшсэн орлого олгогч хямдарсан үнээр
бараа үйлчилгээ худалдан авах зэрэг шууд бус орлогуудыг хүлээн авдаг.
Эдгээр шууд бус орлогыг цалин хөлстэй адилтган үзэж татвар ногдуулна. Харин зарим шууд бус орлогууд нь ажилтанд
хувийн ашиг тусыг өгдөггүй зөвхөн хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах зорилготой байдаг. Тухайлбал:
Хөдөлмөр хамгааллын хувцасаар хангах ажлын байранд сүү, хор
саармагжуулах ундаа олгох харанхуй нөхцөлд ажиллагчидад гэрэл, чийдэн
олгох гэх мэт. Эдгээр орлогыг ажилтанд олгож байгаа шууд бус орлого гэж
үзэхгүй. Дараах бараа үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус
орлогод хамааруулна. Үүнд:
1. Үнэ төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн бэлнээр олгосон унааны мөнгө
2. Орон сууцны ашиглалтын зардлын төлбөр бэлнээр олгосон байрны хөлс түлшний зардал
3. Бэлнээр олгосон хоолны мөнгө түүнчилэн үзвэр үйлчилгээний орлого
4. Ахуйн үйлчлэгч жолооч цэвэрлэгчийн ба бусад үйлчилгээ хөлсний зардал
5. Арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү
Ажил үүргээ биелүүлэх нөхцөлийг
хангахад ажил олгогчоос ажилтанд олгож байгаа дараах шууд бус орлогыг
татвар ногдох орлогод хамааруулахгүй гэж заасан.
1. Тухайн ажлын байранд ажлын цагаар ажиллуулдаг цайны газар амралтын өрөөнд бүх ажилтны адил нөхцөлөөр хоолоор хангасан
2. Суурин газраас алслагдсан ажлын
байранд ажилладаг ажиллагчдын амрах байр бусад үйлчилгээгээр хангах.
Тухайн ажлын байранд ирэх буцахад нэгдсэн унаагаар үйлчилсэн.
3. Орон сууц худалдан барихад зориулж ажилтанд арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү
4. Эмчилгээний зардал
Албан татвар ноогдуулах бусад орлого
1. Шинжлэх
ухаан утга зохиол, урлагын бүтээл туурвих, шиэн бүтээл, бүтээгдэхүүн
болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагын тоглолт
зохион байгуулах тэдгээрт оролцох замаар олсон болон тэдгээртэй адилтгах
бусад орлогууд тухайн орлогын 5%-иар
2. Урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын байр шагналын дүнгээс 5%-иар
3. Төлбөрт таавар, бооцоот тоглоом,эд мөнгөний хонжворт сугалааны орлогод 40%
4. Малчин өрх мал бүхий этгээдийн орлогод албан татвар ноогдуулах орлогод малын тоогоор тодорхойлно.
Малын тоог хонин толгойгоор тодорхойлох бөгөөд үхэр, адуу тус бүрийг 5 тэмээ 2 хонь ямаа 1,5 тоог хонины толгойд шилжүүлнэ.
Тн малын тоог тодорхойлохдоо өмнөх жилийн эцэст тоологдсон
тоог үндэс болгоно. Татвар ноогдуулах мал нь гамшигын улмаас хорогдсон
бол нотлох баримтыг үндэслэн албан татвар ногдуулах нийт малын тоогоос
хасна. Хонины толгой тутамд дараах хэмжээгээр татвар ногдуулна.
1. Нийслэл, Дархан, орхон сэлэнгэ төв аймагт хонины толгой тутамд 100₮
2. Баян-өлгий, Говь-Алтай, завхан, увс, ховд 50₮
3. Бусад аймаг 75₮
Албан татвараас чөлөөлөх нь
Албан татвараас чөлөөлөх орлогод хувь хүний дараах орлогыг албан татвараас чөлөөлнө.
1. Хууль
тогтоомжинд тусгайлан заасны дагуу олгож буй тэтгэврээр тэтгэмж үзүүлж
байгаа хөнгөлөлт нөхөн олговор болон 1 удаагийн буцалтгүй тусламж
2. Донорын олговор
3. Албан татварын томилолт
4. Даатгалын төлбөр
5. Засгийн газрын бондын хүү
6. Хуулийн дагуу хөдөлмөр хамгаалалын болон дүрэмт хувцас хор саармагжуулах ундааны үнэ, тэдгээртэй адилтгах бусад орлого
7. Гамшгийн
үед ОУБ-н гадаад улсын засгийн газрын хуулийн этгээд иргэнээс МУ-ын
засгийн газар болон олон улсын бага хурлийн этгээд, иргэнээс монгол
улсын засгийн газар болон олон улсын бага хурлын этгээдээс иргэнд үзүүлж
байгаа тусламж.
8. Гадаадын иргэн түүний гэр бүлийн гишүүдийн гадаад улсад орсон орлого.
9. Хөгжлийн бэрхшэлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50%-иар алдсан ХХО
10. МУ-ын төрийн шагнал ЗГ-ын шагнал МУ-ын ардын болон гавъяат цолны шагнал ШУ нээлтийн шагнал.
11. Хувь
хүний өөрийн орлого болон БСБ-аас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух
зориулалттайгаар анх удаа ихувьдаа орон сууцны барилга барих эсвэл
худалдан авхад зарцуулсан 3000,0 төгргөөс дээшгүй хэмжээни хөрөнгөтэй
тэнцэх орлого.
Энэхүү чөлөөлтийг эдлэхийн тулд оршин суугаа татварын албандаа дараа оны 2-15 дотор тооцоо хийхээр дараах баримтыг бүрдүүлнэ.
1. ХХОАТ-ыг төлснийг баталгаажуулсан иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр.
2. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
3. Банктай хийсэн зээлийн гэрээ
4. Байрны төлбөр хийсэнтухай банкны баримт
Албан татварын хөнгөлөлт чөлөөлөлт
1. Цалин хөдөлмөрийн хөлснөөс 84,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ.
2. Малчин өрхийн гишүүний тоогоор тус бүр 20 хонийг тухайн өрхөд ногдуулах албан татвараас чөлөөлнө
3. Малчин өрх өөрийн зардлаар
худаг гаргаж ашиглалтанд оруулсан бол түүнд зарцуулсан бөгөөд баримтаар
нотлогдсон зардлыг тухайн жилд ногдуулсан албан татвартай тэнцүү
хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ. Энэ хөнгөлөлтийг мэргэжлийн байгууллагын
дүгнэлтийг үндэслэн үзүүлнэ.
4. Үр тариа төмс хүнсний ногоо
жимс жимсгэнэ тэжээлийн ургамал үйлдвэрлэсэн буюу тариалсан МУ-д оршин
суугч хувь хүний зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах
албан татварыг 50%-р хөнгөлнө
5. Албан татвар төлөгчийн төрсөн
буюу үрчилсэн хүүхэд гадаад дотоодын их дээд болон мэргэжлийн
боловсролын сургууль коллежид элсэн суралцаж байгаа бол түүний
сургалтанд төлсөн баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан
татварын хөнгөлөлт үзүүлнэ. Бүрдүүлэх баримт нь сургуулийн тодорхойлт
сургалтын төлбөр төлсөн баримт өөрийн төрсөн хүүхэд болохыг нотлох
баримт ажилладаг байгууллагаасаа НДШ, ХХОАТ төлсөн тухай нотлох баримт
зэрэгболно.
6. Суралцаж байх хугацаандаа
хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж улмаар сургалтын төлбөр
төлсөн их дээд болон мэргэжлийн боловсролын сургууль колледжид
суралцагчийг мөн энэ хөнгөлөлтөнд хамааруулна. Дараах материалыг
бүрдүүлнэ.
· Сургуулийн тодорхойлолт
· Иргэний үнэмлэх
· Сургалтын төлбөр төлсөн орлогын баримт
· Оршин суугаа дүүргийн татварын албадаа дараа оны 2.15-ны дотор тооцоо хи
Лекц – 10
Нэмэгдсэн өртгийн албан татвар
НӨАТ-н ОУ-н жишиг, хэлбэр, үүрэг
НӨАТ-ын нилээд сүүлийн үед бий болсон залуу татвар юм. Анх
Франц улсад 1954 оноос бөөний худалдаанд 1968 оноос жижиглэнгийн
худалдаанд гэсэн дарааллаар нэвтрүүлж жинхэн хэрэгжилтийн татварын
хэлбэрээр нэвтрүүлж эхэлсэн. Харин дэлхийн 2-р дайны дараагаар АНУ-н
эрдэмтэд япон улсад нэвтрүүлэх тухай томоохон зөвлөмж дэвшүүлж байсан.
1960-д оны сүүлийн хагасаас Бразил, Дайн улсад нэвтрүүлснээр өмнөд
Америк болон европын орнуудад түргэн хугацаанд нэвтэрсэн бөгөөд 1977 онд
өмнөд солонгос 1985 онд Индонез 1986 онд Тайванд 1988 онд Плитинд
энэхүү татварыг нэвтрүүлжээ.
НӨАТ-ыганх
нэвтрүүлэх нь маш нарийн зохион байгуулалт бэлтгэл ажил шаарддагаас
түүнийг нэвтрүүлэх оролдлого дахин дахин хийгдэж байсан түүх байдаг.
НӨАТ-ыг улс орнуудад амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд ОУ-н валютын сан
зэрэг байгууллагууд голлох үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр байгууллагууд
улс орнуудын эдийн засагт тохирсон бүтцийг тодорхойлох нэьтрүүлэх
бэлтгэл ажлыг хангуулах энэ татварын нарийвчилсан судалгаа шинээр хийх
сургалт явуулахад тэргүүлэх зэрэгтэй оролцож байна.
Монгол улс 1993 онд хэрэгжүүлж эхэлсэн худалдааны албан
татварын хуулийг НӨАТ-ын хуулиар солих ажмл хэрэгжүүлж 1998 7-1-нээс уг
татварыг хэрэгжүүлж байна. НӨ- гэсэн нь нэмэгдэл үнээс нэмэгдэж байгаа
санаа бөгөөд хэн нэгэн нь дур зоригоороо нэмэх биш аяндаа нэмэгдсэн
гэсэн утгыг илэрхийлнэ. Иймээс нэмэгдсэн өртөг үнэнд л энэ татварын
ноогдуулж байгаа болон эцсийн хэмжээний шатанд хураах байдлаар зохион
байгуулдаг байна. Энэ татварыг хэрэглэгчид үүрдэг учир нь хэрэглэгчдийн
хэрэглэж буй бараа үйлчилгээгээ дамжуулан худалдан авдаг тул шууд бус
татвар гэж нэрлэдэг. МУ-н хувьд худалдааны худалдааны албан татварын
хувь хэмжээний өөрчлөлтгүйгээр НӨАТ-аар солиж шилжүүлэн нэвтрүүлсэн тул барааны үнийн өсөлт харицангүй бага нөлөөлсөн гэж үздэг.
НӨАТ-ын татвар төлөгч, түүнийг бүртгэх, бүртгэлээс хасах
Заавал төлөгч
|
Сайн дураараа төлөгч
|
Монгол улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон, экспортолсон этгээд
|
НӨАТ ногдох үндсэн үйлдвэрлэл ажил үйлчилгээний борлуулалтын орлого, НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн 80%-д хүрсэн.
|
Бараа үйлдвэрлэсэн
буюу борлуулсан ажил гүйцэтгэсэн үйлчилгээ үзүүлсэн иргэн хуулийн
этгээд ОАТ-ын тайлангаар иргэний орлогийн татвар тодорхойлох хуудсаар
10 сая төг хүрсэн
|
МУ-д 2 сая ам доллар ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн иргэн хуулийн этгээд
|
МУ-н нутаг дэвсгэрт
борлуулсан бараа борлуулсан ажил үйлчилгээний борлуулалтын орлогын
хэмжээ нь 10 сая ба түүнээс дээш төг-т хүрсэн хуулийн этгээдийн
төлөөны газар
|
Хуулийн
этгээдийн борлуулалтын орлого ОАТ-ын тайлангаар иргэний орлого, татвар
тодорхойлох хуудсаар 10 сая хүрсэн этгээд ажлын 3 хоногт багтаан НӨАТ
төлөгчөөр бүртгүүлэгчийн бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд
гаргана.
НӨАТ-ыг суутган тооцох арга зүй
НӨАТ-ыг манай улсад суутган тооцох аргаар нь
тодорхойлдог. СТарга гэдэг нь татвар төлөгч борлуулсан бараа, үзүүлсэн
үйлчилгээнийхээ борлуулалтын үнийн дүнгээс 10%-иар тооцож НӨАТ төлөх ба
уг бараа үйлчилгээг үзүүлэхэд зориулсан бусдаас худалдаж авсан бараа
үйлчилгээнд төлсөн НӨАТ-ын төлөх дүнгээс хасч зөрүүг төсөвт төлдөг.
Хэрвээ худалдан авалтанд төлсөн НӨАТ нь төсөвт зохих ЭӨАТ-аас их байвал
зөрүүг нь төсвөөс буцааж авдаг.
НӨАТ ногдуулалт
нйилүүлэгч
|
үйлдвэрлэгч
|
Бөөний худалдаачин
|
Жиижглэнгийн худалдаачин
|
хэрэглэгч
|
НӨАТ-ын падаан
Дүн 80,0
НӨАТ 10% 8,0
Нийт 88,0
|
НӨАТ-ын падаан
Дүн 100,0
НӨАТ 10% 10,0
Нийт 110,0
|
НӨАТ-ын падаан
Дүн 125,0
НӨАТ 10% 12,5
Нийт 137,5
|
НӨАТ-ын падаан
Дүн 140,0
НӨАТ 10% 14,0
Нийт 154,0
|
Төсөвт төлнө
10,0-8,0=2,0
|
Төсөвт төлнө
14,0-12,5=1,5
|
Төсөвт төлнө
12,5-10,0=2,5
|
Үйлдвэрлэгч үйлчилгээ
явуулахын тулд ТЭМ авах болон цахилгаан дулаан ус зэрэг ашиглалтын
зардлуудад НӨАТ төлнө. Иймээс НӨАТ-ыг үйлдвэрлэгчээс бөөны худалдаачид,
жижиглэнгийн худалдаачид, хэрэглэгч гэсэн гинжин холбоонд борлуулалт
ажил үйлчилгээ үзүүлсэн тохиолдол бүрт ногдуулна. Өөрөөр хэлбэл татвар
ногдуулах үйл ажиллагаа нь ажил үйлчилгээний үе шат бүрт хэрэгжин гэсэн
үг юм. Энэ нь НӨАТ төлөх хэн бүхэнд дараах ойлголтуудыг ойлгох хэрэгцээ
гардаг байна. Үүнд:
1. Худалдан авалтандаа НӨАТ төлнө.
2. Борлуулалтандаа НӨАТ-ыг ногдуулж цуглуулж авна.
3. Борлуулттай ноогдуулсан НӨАТ-аас худалдан авалтанд төлсөн НӨАТ-ыг хасч зөрүүг төсөвт төлнө.
4. Хэрэв худалдан авалтандаа төлсөн НӨАТ нь борлуулалт нрргдуулсан НӨАТ-аас их үед зөрүүг нь төсвөөс буцаан авна.
НӨАТ-ын ногдох зүйл ногдуулалт
Доорх худалдсан бараа үйлчилгээнд НӨАТ ногдуулна.
1. МУ-ын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа
2.Худалдахаар хийсэн буюу ашиглах зориулалтаар МУ-н нутаг дэвсгэрээс гадаад улсад экспортолсон бүх төрлийн бараа.
3.Худалдаа эрхлэх буюу ашиглах зориулалтаар импортолсон бүх төрлийн браа үйлчилгээ.
4.МУ-н нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ
МУ-д
байрладаггүй гадаадын хуулийн этгээд түүнчилэн оршин суугч бус хувь
хүний МУ-н нутаг дэвсгэри үйлдсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн
10 сая төг ба түүнээс дээш байвал дээрхийн 1-н адил хамаарна.
3. Бараа борлуулсан үйл ажиллагаа нь
1. ААН ба тодорхой бизнес эрхлэн эрхийг борлуулах
2. Татвар
төлөгч нь худалдаа үйлдвэрлэл ажил үйлчилгээгээ зогсоож НӨАТ төлөгчийн
бүртгэлээс хасагдах үед бизнесийн хөлсөөс өөртөө бараа үлдээх
3. НӨАТ-ын хасалт хийх бараа
4. Өр төлбөрийг бараа шилжүүлэх замаархайх
5. МУ-н нутаг дэвсгэрт оршин суугч бус хувь хүн МУ-н иргэн хуулийн этгээдийн захиалгаар бараа борлуулах
Лекц – 11
Онцгой албан татвар
Онцгой албан татвар
гэдэг нь хууль тогтоомжоор тусгайлан заасан бараа үйлчилгээнд АТ
нргдуулах үйл ажиллагаа юм. Бүтээгдэхүүн ажил үйлчилгээний үнээр
дамжуулан эцсийн хэрэглэгч дээр төлөгддөг учир АТ буюу шууд бус татвар
болдог. Төсвийн орлогын нэг эх үүсвэр болохын зэрэгцээ тамхи,
согтууруулах ундаа, төлбөрт, бооцоот, тааврын тоглоомыг хязгаарлах авто
зам барих, засварлах эх орны үйлдвэрлэлийг дэмжих үйлдвэрлэлд байгаль
орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг хязгаарлах зорилготой болно.
Онцгой албан татварын бусад татвараас ялгагдах онцлог нь:
1. Татварын хувь хэмжээ өндөр байна.
2. Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөлмөрийн зарцуулалтад төдийлөн нөлөөгүй
Татвар төлөгчийн төлөх чадамж татварын ачаалалд
төдийлөн нөлөөлөхгүй татвар ногдуулж буй бараа ажил үйлчилгээг
хэрэглэдэг хүрээнд төсөв нийгмийн орлогтой хэсэг нь байдаг тул тэдний
орлогыг төсөвын татах замаар татварын хувиарлалтын үүргийг давхар
үйлдэнэ.
4. Онцгой албан татвар ноогдуулах хүрээ нь
1. Тансаг хэрэглээний бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээнд ЗГ-аас сайтар хянагдах борлуулалт болон үйлдвэрлэл.
2. Эрэлт нийлүүлэлтийг хатуу үнээр хянах өвөрмөц онцлогтой бүтээгдэхүүн
3. Хэрэглээ нь ЗГ-аас хамаарах байгалийн нөөцтэй холбоотой бүтээгдэхүүн үйл ажиллагаа
4. Сөрөг нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн
5. Түгээмэл хэрэглэгддэг бүтээгдэхүүн үйлчилгээ
МУ ОАТ-ыг 1923 онд цай
тамхи шүдэнз зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд ноогдуулж эхэлжээ.
1993 оноос ОАТ-ыг зах зээлийн нийгэмд нтйцүүлэн хэрэглэж иржээ. 1993 онд
баталсан хуулиар согтууруулах ундаа тамхи алт мөнгөнөөс авах татварыг
1993 онд хүчингүй болгож 1994 онд авто бензин, дизлийн түлшинд, 1997 онд
авто машинд, 2006 оноос төлбөрт тааварт бооцоот тоглоомонд ОАТ
ногдуулах болсон байна.
5. ОАТ ногдуулах биет нэгж
Бүх төрлийн согтууруулах
ундаа бүх тамхи авто бензин дизлийн түлш суудлын авто машин бараанд ОАТ
ногдуулахдаа дараах биет нэгжийг үндэслэл болгоно.
№
|
ОАТ ногдуулах барааны нэр төрөл
|
ОАТ ногдуулах биет нэгж
|
1
|
Бүх төрлийн согтууруулах ундаа
|
1лирт
|
2
|
Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи
|
100ш
|
3
|
Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи
|
1кг
|
4
|
Авто бензин дизлийн түлш
|
1тн
|
5
|
Суудлийн авто машин
|
1ш
|
МУ-н үйлдвэрлэсэн
бараанд ОАТ ногдуулахдаа үйлдвэрлэгчийн борлуулсан барааны биет нэгжийг
үндэслэн тогтооно. ОАТ ногдуулах барааг бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн
ханидвалсан түүнчлэн хувь хүн хуулийн этгээд өөрийн хэрэгцээнд авсан бол
тэдгээрийг борлуулсанд тооцож ОАТ ногдуулна. Төлбөрт таавар бооцоот
тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын тоног
төхөөрөмжийн биет нэгж тус үйл ажиллагааг эрхэлэн явуулж байгаа хувь хүн
хуулийн үйл ажиллагаанд ОАТ ногдуулахдаа дараах биет нэгжийн үндэслэл
болгоно.
№
|
ОАТ барааны нэр төрөл
| |
1
|
Тоглоомын ширээ буюу электрон хүрд
|
1ш
|
2
|
Автомат тоглоом
|
1ш
|
3
|
Тоглоомын үр дүнг харуулсан касс (тотанизатор)
|
1ш
|
4
|
Бооцоог тооцоолох буслейнерийн төв
|
1ш
|
ОАТ ногдуулах
Бүх
төрлийн согтууруудлах ундаа бүх төрлийн тамхи эх орны үйлдвэрийн авто
бензин дизлийн түлшний тогтоосон биет нэгжид дараах хэмжээгээр ОАТ
ногдуулна.
1. Хүнсний зориулалттай спиртийн согтууруулах ундааны үйлдвэрт худалдсан ба 1л тутамд 1 ам доллар
2. Бусад газарт худалдсан ба 1л тутамд 10 ам доллар
3. Бүх
төрлийн архи 40 хүртэл хатуулагтай бол аймагийн 1,6, нийслэлийн 2,
импортоор орж ирсэн бол 5 ам.д-ын татварыг литр тутамд ноогдуулна.
4. 40 ба түүнээс дээш хатуулагтай ба аймаг нийслэл 4,5, импортоор 6 ам.д
5. Бүх төрлийн дарсанд 35 хүртэл хатуулагтай ба 1л тутамд 0,5, импортоор оруулж ирсэн бол 1,5 ам.д
6. 35 ба түүнээс дээш хатуулагтай ба 1л- 4,5, импортоор оруулж ирсэн ба 6 ам.д татварыг ногдуулна.
7. Бүх төрлийн пивонд 02 ам.д ногдуулна.
8. Янжуур болон түүнтэй адилтгах тамхи 100ш тутамд 0,6 ам.д татвар ногдуулна.
9. Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи 1тн тутамд 0,3 ам.д
10. Авто бензин 90 хүртэл октантай ба 1тн тутамд 11ам.д, 90 ба түүнээс дээш октантай бол 1т12 ам.д дизлийн түлш 1тн тутмад 15 ам.д
Авто
бензин дизлийн түлшийг импортлон орж ирж байгаа хилийн боомтоос
хамааруулан дараах хэмжээ ялгавартай хэмжээгээр ОАТ ногдуулна.
Лекц – 12
Гаалийн албан татвар
1921 оны сүүлээр сангийн
яамнаас эдийн засгийн албадууд үүссэний нэг нь өнөөгийн гаалийн алба
юм. Гаалийн үйл ажиллагаа нь МУ-н хилээр тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх
бичиг бүрдүүлэх хяналт хийх, гаалийн болон бусад АТ хураамж хураан авхад
чиглэнэ. Гаалийн АТыг ногдуулах суурь нь гаалийн үнэ юм.
Импортын барааны хувьд хэлцлийн үнэлгээний арга нь гаалийн үнийн үндсэн арга юм.
Гаалийн үнэ томъёо:
ГҮ=ХҮ+(Т+К+Д+П+О)-Х
ГҮ гаалийн үнэ
ХҮ хэлцэлийн үнэ
Т хил хүртлэх тээвэрлэлт, ачиж буулгах зардал даатгалын хураамж
К комиссын болон зуучлалын хөлс эргэлтийн сав баглаа боодол
Д үнэ төлбөргүй эсвэл хямдруулсан үнээр нэхэмжилсэн бараа ажил үйлчилгээний өртгийн хэсэг
П патент буюу оюуны өмчийн төлбөр
О олох орлогоосоо худалдагчид төлөх хэсэг
Х бодит үнээс хасах төлбөр зардал
Гаалийн үнийг мэдүүлэгч мэдээлэх бөгөөд үнийг нэхэмжилсэн, төлбөрийг төлсөн холбогдох баримт бичгээр нотлох үүрэгтэй.
Экспортын барааны гаалийн үнийг дор дудсан 4 аргыг хэрэглэн тодорхойлно.
1. Гэрээ хэлцлийн үнийн арга
2. Өртөг зардлаас тооцох арга
3. 1 ижил төрлийн барааны хэлцийн үнэнд түшиглэх арга
4. Зах зээлийн мэдээлэл суутгалын арга
Экспортын барааны үнийг
тодорхойлохдоо нэн тэргүүнд гэрээ хэлцлийн үнийн аргыг баримтална.
Гаалийн үнийг мэдүүлэгч нь гаалийн мэдүүлгээр мэдүүлэх бөгөөд гаалийн
байгууллага үнэн зөв мэдүүлсэн хэсгийг шалган тогтоох буюу үндэслэлгүй
гэж үзсэн тохиолдолд үндэслэлийг бичгээр гаргаж өгөхийн зэрэгцээ бусад
үнийн аргыг дэс дарааллуулан гаалийн үнийг тогтооно.
Гаалийн тарифын тухай
Гаалийн тарифын тухай
хууль нь 1996 онд батлагдаснаас хойш 8 удаа өөрчлөлт орсон 9 бүлэг 30
зүйлтэй болно. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа нь гаалийн тарифын дагуу
гаалийн татвар ноогдуулна. Гаалийн татварыг гаалийн үнииг үндэслэн
тооцно. Гаалийн хилээр нэвтрүүлэх гаалийн тарифыг МУ-н үндсэн хууриар
батална. Шаардлагатай бол МУҮХ эрх олгосноор ЗГ гаалийн тарифын хувь
хэмжээг өөрийн болгоно.
- Татварын хувь хэмжээг тогтоох хэлбэр
- Гаалийн татварын хувь хэмжээг дор дурьдсан хэлбэрээр тогтооно.
1. Гаалийн үнийн хувиар
2. Барааны нэгжид мөнгөн илэрхийлэх
3. Дээрх 2-ыг хослуулах
Гаалийн татвараас чөлөөлөгдөх бараа
1. Тэргүүлэх
ач холбогдол бүхий салбарт болон экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд
гадаадын хөрөнгө оруулалттай ААН үйлдвэрлэл явуулахдаа технологийн
зориулалтаар ашиглах угсарч суурьлуулах тоног төхөөрөмж хүн механизм
2. Тахир дутуу хүмүүст зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл түүнийг үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмж түүхий эд
3. Хүмүүлэг буцалтгүй тусламжийн бараа
4. Газрын
тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар ЗГ-тай байгуулсан гэрээний
дагуу газрын тосны холбогдох үйл ажиллаганд шаардагдах техник тоног
төхөөрөмж материал түүхий эд сэлбэг хэрэгсэл авто бензин дизлийн түлш
ажилчидийн хэрэгцээний хүнсний болон хувийн хэрэгцээний зүйл
5. Гэрээлэгчийн хувиарт газрын тосыг гаргах
6. Дипломат
эрх ямба дархан эрх бүхий байгууллага төлөөлөгчын газрын албан
хэрэгцээний бараа болон дипломат эрх ямба бүхий хүмүүс тэдгээрийн гэр
бүлийн товихмол эд зүйлс
7. Зорчигчийн хувийн хэрэглээний зүйл
8. Эмчилгээний
зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эрхтэн тэдгээрийн
тохиргоог баталгаажуулах чанарыг алдагдуулахгүй хадгалах, тээвэрлэхэд
шаардлагатай оношлуур сав баглаа боодол
9. Хийн түлш хийн түлшний сав тоног төхөөрөмж тусгай зориулалтын машин техник хэрэгсэл тоноглол.
- Гаалийн татвар ноогдуулахгүй байх нөхцөл
Гаалийн байгууллага онцгой тохиолдолд зохих журмын дагуу гаалийн хилээр түргэн хугацаатайгаар нэвтрэх бараанд гаалийн татвар ноогдуулахгүй байж болно.
- Гаалийн татвар ногдуулахгүй байх тохиолдол
- Гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах бараа дотоодын үйлдвэрлэл
- МУ-н нутаг дэвсгэр дээр байгаа гаалийн баталгаат бус гаалийн
- Ташаарч тээвэрлэсний улмаас барааг буцааж нэвтрүүлэх
- Гаалийн нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгрүүлэх болон шилжүүлэн ачих горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийх
Лекц – 13, 14
Хэрэглэгчийн төлбөр хурамжийн тухай
Нийгэмд хүмүүс төрөөсөө амьдрах, хөдөлмөрлөх
эрхээ эдлэхийн тулд янз бүрийн үйлчилгээ авахын зэрэгцээ төрийн өмчийг
ашиглах харилцаанд ордог. Нийгмийн энэ хэрэгцээ нь төр оршин байх
шаардлагатайг харуулах бөгөөд төр нь өмчөө хэрэглүүлснийхээ төлөө,
үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчилгээний хөлс авах эрхтэй билээ. Иймээс
ард түмэн бол төрөөс үйлчилгээ авдаг нийгмийн хэрэглэгч болно.
Төрийн өмч гэдгийг “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч ” мөн гэж Үндсэн хуулийн 6-р зүйлийн 2-т заасан байдаг. Нийгмийн өмч болсон эдгээр зүйлийг эзэмшиж ашиглахад хураамж, төлбөр авахтай холбоотой төрийн дараах хуулиуд үйлчилж байна. Үүнд:
- Ашигт малтмалын тухай
- Газрын төлбөрийн тухай
- Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай
- Агаарын бохирдлын төлбөрийн тухай
- Ус бохирдуулсны төлбөрийн тухай
- Тэмдэгтийн хураамжийн тухай
Хэрэглэгчийн төлбөр хураамжуудыг ерөнхийд нь
хэрэглээтэй холбогдсон төлбөр хураамж, зохицуулах шинжтэй төлбөр хураамж
гэж ангилж болно. Хэрэглээтэй холбогдсон төлбөрүүд нь :
- Газар, зам гүүр, ус рашаан, ой мод, байгалийн нөөц ашиглахтай холбогдсон зөвшөрөл олгох, авах үйлчилгээ орно.
Зохицуулах шинжтэй төлбөрүүдэд: Засгийн
газрын тодорхой үйл ажиллагаа, эдийн засгийн хүчин зүйлүүдийг
зохицуулах бүртгэхүйл ажиллагаанд үндэслэдэг хураамжууд орно. Үүнд:
- Гэрчилгээ, паспорт авах, шүүхээр асуудлаа шийдүүлэх, үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрөл авах гэх мэт.
Хэрэглэгчийн
төлбөр хураамжууд төрийн үйлчилгээтэй холбоотой учир татварын
зохицуулалт, хяналтын үүрэгтэй илүү уялдана. Иймээс төрийн үзүүлж буй
үйлчилгээний хүрээгээр түүний мөн чанар тайлбарлагдана. Хэрэглэгчийн
төлбөр, хураамжууд нь татвар төлөгчийн татвар ногдох орлогоос хасагдана.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай
Монгол улс нь 2006 оны 7-р сарын 08-нд шинэчлэлн найруулагдсан “Ашигт малтмалын тухай” хуулийг батлан мөрдөж байгаа бөгөөд 2010 оны 11 сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд тус хууль нь 11 бүлэг 66 зүйлтэй. Энэ
хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх,
ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай
холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Гэрт: тус хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг бичиж ирэх
Монгол
Улсын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлраараа оршиж байгаа
ашигт малтмал төрийн өмч юм. Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан
нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг
бусад этгээдэд олгох эрхтэй. Хайгуулын болон ашиглалтын тусгай
зөвшөөрлийг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл
ажиллагаагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд
олгоно. Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр
олгоно.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай
Энэ хууль нь:
Ш Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай
Ш Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай
Ш Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай
Ш Ус, рашаан нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан.
Хуулийн зорилт нь иргэн, аж ахуй нэгж,
байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, түүнийг
төсөвт төвлөрүүлэх, тайлагнах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн
орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга
хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдсон
харилцааг зохицуулахад оршино. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай
хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах
хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн
гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн үйлчлэх хүрээ
· Энэ хуулиар байгалийн ургамал, ус, ой, ан амьтаны нөөцийг ашигласны төлбөртэй холбогдсон харилцааг зохицуулна.
· Газар болон түүний хэвлийн нөөц ашигласны төлбөртэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.
Төлбөр төлөгч, түүнийг бүртгэх
· Байгалийн нөөц ашигласны төлбөр төлөгч нь Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд байна.
· Байгалийн нөөц ашиглах зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
· Сум, дүүргийн Засаг даргын
томилсон албан тушаалтан байгалийн нөөцийг ашиглах зөвшөөрөл бүхий
иргэн, аж ахуй нэгж, байгууллагын талаарх мэдээллийг зөвшөөрөл олгосон
өдрөөс хойш 10хоногийн дотор зохих шатны татварын албанд гаргаж өгөх
бөгөөд татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэнэ.
· Дээрх 3-т заасан мэдээлэлд
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, улсын бүртгэлийн болон
регистрийн дугаар, байршил, ашиглах хугацаа, хэмжээ, тоног төхөөрөмийн
хүчин чадал зэрэг шаардлагатай үзүүлэлтийг тусгана.
Төлбөр ногдох зүйл
1.
|
Ургамал ашигласны
|
Ш Нэн ховор ургамал
Ш Ховор ургамал
Ш Элбэг ургамал
|
2.
|
Ус, рашаан нөөц ашигласны
|
Ш Хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус
Ш Уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан ус
Ш Эмчилгээ, сувилгаа, халаалт
болон усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх зэрэг үйлвэрлэл,
үйлчилгээний зориулалтаар ашигласан ус, рашааны орчин
|
3.
|
Ойн нөөц ашигласны
|
Ш Аливаа зориулалтаар ойгоос бэлтгэж ашигласан бүх төрлйин хэрэглээний мод, түлээнд төлбөр ногдуулна.
Ш Ойн дагалт баялгийн нөөц самар, мөөг, давирхай, шилмүүс, мөчир, үр, хусны шүүсэнд төлбөр ногдуулна.
|
4.
|
Ан амьтаны нөөц ашигласны
|
Ш Ахуйн зориулалтаар агнасан, барьсан
Ш Үйлдвэрлэлийн зориулалтаар агнасан, барьсан
Ш Тусгай зориулалтаар агнасан, барьсан /соёл, шинжл
|
Лекц – 15
Нийгмийн даатгалын шимтгэл
Нийгмийн даатгалын тухай хууль нь 1994 онд батлагдсан, 6 бүлэг, 33 зүйлтэй болно. 2008.05.08нд нилээд хэмжээний өөрчлөлт орсон.
Хуулийн
зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож,
нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, нийгмийн даатгалын санг
бүрдүүлэх, зарцуулах болон нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн
даатгалын байгцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж,
тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Нийгмийн даатгал нь иргэн /цаашид даатгуулагч
гэх/ болон төр, аж ахуй нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл
төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах,
хөдөлмөрийн чадвараа түр алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь тэрчлэн
даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль
тогтоомжинд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм
эдийн засгийн арга хэмжээ мөн.
Нийгмийн даатгал дараах төрлөөс бүрдэнэ
Ш Тэтгэврийн даатгал
Ш Тэтгэмжийн даатгал
Ш Эрүүл мэндийн даатгал
Ш Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаасан өвчний даатгал
Ш Ажилгүйдлийн даатгал
Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ
1. Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.
2. Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна.
- Өмчийн бүх
хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад
байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр эсхүл Иргэний хуулийн 343,
359 дүгээр зүйлд зааснаар иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж
байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн
- Монгол Улсын нутаг дэвсгэрт үлй
ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, Монгол
Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй болн гадаадын зээл, тусламжаар
хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат
төлөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын
иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн
- Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч
- Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад аижллаж байгаа Монгол Улсын иргэн
Нийгмийн даатгалд даатгуулах гэрээ
Сайн дурын даатгуулагч даатгагчтай энэ хуулийн болзол журмын дагуу нийгмийн даатгалд даатгуулсан тухайгаа гэрээ байгуулна.
Нийгмийн даатгалаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх
Ш Нийгмийн даатгалын тухай хууль
тогтоомжинд заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд
даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.
Ш Ажил олгогчийн бууруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцна.
Ш Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно.
Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох шийдвэр
Ш Даатгуулагчийн өргөдөл, хуульд
заасан бусад баримт бичигийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж,
төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.
Ш Өргөдөл шийдвэрлэх хугацааг хуулиар тогтооно.
Нийгмийн даатгалын төрөл тус бүр нь дараах мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байна.
Ш Тэтгэвэрийн даатгалын сан
Ш Тэтгэмжийн даатгалын сан
Ш Эрүүл мэндийн даатгалын сан
Ш Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан
Ш Ажилгүйдлийн даатгалын сан
Нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр
Ш Даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл
Ш Ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл
Ш Сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү, үнэт цаасны арилжаанаас олсон орлого
Ш Нийгмийн даатгал шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд оногдуулсан алданги
Ш Улсын төсвөөс олгох хөрөнгө
Ш Бусад эх үүсвэр
Албан журмаар даатгуулагч болон ажил олгогч нь дор дурьдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.
Д/Д
|
Даатгалын төрөл
|
Төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/
| |
Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос
|
Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос
| ||
1.
|
Тэтгэврийн даатгал
|
7,0
|
7,0
|
2.
|
Тэтгэмжийн даатгал
|
0,5
|
0,5
|
3.
|
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал
|
1,0: 2,: 3,0
|
-
|
4.
|
Эрүүл мэндийн даатгал
|
2,0
|
2,0
|
5.
|
Ажилгүйдлийн даатгал
|
0,5
|
0,5
|
6.
|
Шимтгэлийн дүн
|
11,0: 12,0 13,0
|
10
|
No comments:
Post a Comment