Wednesday, November 30, 2016

Олон Улсын валют санхүүгийн харилцаа



ЛЕКЦ 1
ВАЛЮТЫН ХАРИЛЦАА БА ТҮҮНИЙ СИСТЕМИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ
Олон улсын валютын харилцаа нь улс үндэстнүүдийн эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнг харилцан солилцоход үйлчилдэг, дэлхийн эдийн засагт  валютын үйл ажиллагаа явуулахад бүрэлдэн тогтсон нийгмийн нийтлэг харилцаа юм.  Валютын харилцааны зарим элементүүд нь эртний Грек болон Ромд ажил хэргийн ба векселийн солилцооны  хэлбэрээр гарч ирсэн. Түүний хөгжлийн дараагийн үе шат нь дундаж зууны Лион, Антверпен болон Баруун Европийн худалдааны бусад төвүүдэд Векселийн яармаркаар явагдаж, шилжих векселээр тооцоо хийж байх үед үүсчээ.Олон улсын валютын харилцааны хөгжил нь эдийн засгийн харилцаа глобалчлагдаж, олон улсын шинж чанартай болсон, дэлхийн эдийн засгийн систем бүрэлдэн тогтсон, олон улсын хөдөлмөрийн хуваарь /ОУХХ/ гүнзгийрсэн, дэлхийн зах зээл буй болсон, үйлдвэрлэх хүчний өсөлт зэрэгтэй салшгүй холбоотой юм. Олон улсын валютын харилцаа нь олон улсын эдийн засгийн харилцааагаар дамжигдан материаллаг үйлдвэрлэлийн хүрээнд, өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн анхны харилцаанд, түүнчлэн хэрэглээ, солилцоо, хувиарлалтын хүрээнд ч хамаарна. Түүний бодит үндэслэл нь нийгмийн нөхөн үйлдвэрлэлийн порцесс бөгөөд үүний үр дүнд олон улсын бараа, капитал, үйлчилгээний солилцоо үүсэн бий болсон билээ. Валютын харилцааны төлөв байдал нь олон улсын харилцаанд байгаа түншлэл ба зөрчил гэсэн 2 чиг хандлага болон улс орнууд хоорондын хүчний харилцаа, улс төрийн байдал, дэлхийн үндэстний эдийн засгийн хөгжлөөс ихээхэн хамаардаг. Гадаад эдийн засгийн харилцаанд, үүний дотор валютыхад улс төр ба эдийн засаг, дипломат, гадаад ба дотоод худалдаа, үйлдвэрийн үйлдвэрлэл хоорондоо харилцан сүлжилддэг тул валютын харилцаа нь үндэсний болон дэлхийн эдийн засагт онцгой байр эзэлдэг юм. Капиталын гүйлгээний эргэлтийн процесст дэлхийн зах зээлийг оруулах нь  үндэстний мөнгөнөөс мөнгөн капиталын зохих хэсгийг гадаад валют болгон өөрчлөнө гэсэн үг. Ийм процесс нь олон улсын валют, зээл санхүүгийн тооцооны үйл ажилагаагаар явагддаг.
Валютын харилцаа нь нөхөн үйлдвэрлэлийн хувьд 2 дах хамааралтай боловч, тэдгээр нь харьцангуй биеэ даасан шинжтэй, түүнд өргөжин хөгжих нөлөөлөл үзүүлдэг. Эдийн засгийн үйл ажиллагаа олон улсын шинжтэй болж байгаа нөхцөлд гадаадын капиталын урсгал, олон улсын худалдааны хөгжил, гадаадын шинлжлэх ухаан ба техникийн түвшин, дэлхийн үйлдвэрлэлийн динамик зэрэг гадаад хүчин зүйлүүдээс хамаарч нөхөн үйлдвэрлэл хүчээ авч байдаг. Олон улсын валютын харилцааны тогтворгүй байдал ба валютын хямрал нь нөхөн үйлдвэрлэлийн процесст зохисгүйгээр нөлөөлдөг.
Олон улсын валютын харилцаанд олон улсын эдийн засгийн харилцааны үндсэн дээр аажмаар зохион байгуулалтын тодорхой хэлбэрийг олсон байна. Валютын систем нь улс хоорондын гэрээгээр буюу улс үндэстнүүдийн хуулиар баталгаажиж, валютын нохарилцааг зохицуулан, зохион байгуулсан хэлбэр юм. Валютын системийг дотор нь  дэлхийн, олон улсын \бүс нутгийн\, үндэстний гэж ялгана.
Олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй уялдсан, үндэстний   хууль тогтоомжоор баталгаажсан үндэстний валютын  систем түүхийн явцад үүсэн тогтсон. Улс валютын систем бол  улс орнуудын  мөнгөний системийн бүрэлдэхүүн  хэсэг болдог ч, тэр нь харьцангуй  бие даасан ба үндэстний  хил хязгаараасаа  гарч гүйлгээнд ордог талтай.  Түүний онцлог нь  улс орнуудын  гадаад эдийн засгийн харилцаа ба эдийн засгийн байдал, хөгжлийнхөө зэрэглэлээр тодорхойлогддог юм.
Үндэсний валютын систем нь  улс хоорондын гэрээгээр  баталгаажсан, олон улсын валютын харилцааны  зохион байгуулалтын  хэлбэр болох  дэлхийн валютын системтэй салшгүй холбоотой. Дэлхийн валютын систем нь  ХIX  зууны дунд үед бүрэлдэн бий болсон. Дэлхийн  валютын системийн тогтвортой  болон үйл ажиллагааны шинж байдал нь  голлох улс орнуудын сонирхол ба хүчний  байршил, дэлхийн эдийн засгийн байдал өөрчлөгдөхөд дэлхийн валютын системд  үечилсэн хямрал үүсдэг бөгөөд үүний үр дүнд түүний зардалаар дуусч, валютын шинэ систем тогтдог. Дэлхийн  валютын систем нь дэлхийн глобальчлагдсан  эдийн засгийн сорилтыг баримталдаг үйл ажиллагаа явуулах зохицуулах  олон онцлог механизмтэй, мөн улс үндэстнүүдийн валютын системтэй нягт холбоотой юм. Ийм холбоо нь   голлох улс орнуудын валютын зохицуулалтад илэрлээ олдог ба гадаадын эдийн засгийн үйл ажиллагаанд үйлчлэн,үндэстнүүдийн банкаар дамжин хэрэгждэг.Дэлхийн болон улс үндэстний вальютын харилцааны уялдааг адилтган авч үзэж болохгүй,учир нь тэдгээрийн зорилт,зохицуулах болон үйл ажиллагаа явуулах нөхцөл нь дэлхийн болон зарим улс орнуудын эдийн засагт харилцан адилгүй нөлөөлдөг.Дэлхийн болон үндэстнүүдийн вальютын системийг ялгаа ба уялдаа нь түүний элемэнтүүдэд илэрлээ олдог.
Дэлхийн болон улс үндэстнүүдийн вальютын системийн голлох элемэнтүүд
Улс үндэстний вальютын систем
Дэлхийн вальютын систем
Үндэстний валют
Үндэстний валютын хөрвөх нөхцөл
Үндэстний валютын харьцаат хэмжээ

Үндэстнйи вальютын ханшны зарчим
Бэлэн буюу бэлэн бус валютын хязгаарлалт ба хяналт
Улс орнуудын олон улсын валютыг зохицуулах үндэстний чадвар
Олон улсын гүйлгээний хэрэгслийг ашиглах хууль тогтоомж
Улс орнуудын олон улсын тооцоог хийх журам
Алт ба үндэстний валютын зах зээлийн журам
Улс орнуудын валютын харилцааг удирдах болон зохицуулах үндэстний байгууллагууд

Олон улсын валютын дансны нэгж,нөөцийн валют
Хөрвөх валютуудын харилцан хөрвөх нөхцөл
Валютын харьцаат хэмжээний ижилсгэсэн журам
Валютын ханшны хуульчлагдсан журам
Валютын хязгаарлалтын улс хоорондын зохицуулалт
Олон улсын валютын улс хооорондын зохицуулах чадвар
Олон улсын зээлийн гүйлгээний хэрэгслийг ашиглах журмыг ижилсгэх
Олон улсын тооцооны гол хэлбэрүүдийг ижилсгэх
Дэлхийн алт ба валютын зах зээлийн журам
Улс хоорондын валютын олон улсын зохицуулалтыг хэрэгжүүлдэг олон улсын байгууллагууд





ЛЕКЦ 2
АЛТАН ЗООСНОО ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЛИЙН СТАНДАРТАД ШИЛЖСЭН НЬ
Дэлхийн валютын системийн хувьсал
Үзүүлэлтүүд
1867-оос Парижийн валютын систем
1922-оноос Генуэзийн валютын систем
1944 оноос Бреттонвудсын валютын систем
Ямайкийн валютын систем 1976-1978 онуудад
Европын валютын систем 1979 оноос
1.Бааз



2.Алтыг дэлхийн мөнгө болгож  хэрэглэсэн
Алтан зоосны стандарт
Алт- төлбөрийн хэрэгслийн стандарт
Алт- төлбөрийн хэрэгслийн стандарт
Зээлжих тусгай эрхийн стандарт
Экюгийн стандарт \1979-1988 онуудад\ Еврогийнх \1999 оноос\
Алтны харьцаат хэмжээ
Алт төлбөр-нөөцийн хэрэгсэл болсон нь.
Валютын алт руу хөврөх хөрвөлт
Алтны албан ёсны үнэгүйдэл
Алт-долларын албан ёсны нөөцийн 20%-ийг нэгтгэсэн. Алтны нөөцийг зах зээлийн  үнээр дахин үнэлж, Экю-гийн үнэт цаасны хэсэгчилсэн гаргалтыг хангахын тулд алтыг ашиглах

Албан ёсны үнээр АНУ-ын долларын алт руу хөрвөх хөрвөлт

3.Валютын ханшны журам

Алтан цэгийн хэмжээнд ханшны чөлөөт хэлбэлзэл
Алтан цэггүй ханшны чөлөөт хэлбэлзэл \30-аад оноос \
Тогтсон харьцаат хэмжээ ба валютын ханш \±0.75,±1%\
Валютын ханшны чөлөөт сонголтын зарчим
1993 оны наймдугаар сараас (<<европын валютын могой>>)±2.25,±15%-ийн хэмжээнд валютын хамтарсан хөвөгч ханш,1999 оноос евро бүсэд нэгдээгүй зөвхөн 4 орны хувьд
4.Байгууллагын бүтэц
Бага хурал
Бага хурал, зөвөлгөөн
Улс хоорондын валютын зохицуулалтын байгууллагын бол Олон улсын валютын сан юм.
ОУВСан <<дээд хэмжээний зөвлөл-гөөн>>
Валютын хамтын ажиллагааны Европын сан \1979-1993 онуудад\;Европын валютын байгууллагууд \1994-1998 онуудад\;Европын төв банк \1998 оны зургаа дугаар сарын 1-нээс\








Алтны стандарт нь олон  улсын тооцоо,төлбөрийн баланс,мөнгөн гүйлгээ,гадаад эдийн засгийн харилцаа,үйлдвэрлэлийг зохиомлоор зохицуулахад тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн. Төлбөрийн баланс болон валютын ханшийг тэнцвэржүүлэх зээлийн механизм болж үйлчилж байсанн алтны зоосны стандарт нь дэлхийн I дайн хүртэл харьцангуй үр ашгаа өгч байв. Төлбөрийн балансын алдагдалтай орнууд гадаадад урсан гарах алт болон гүйлгээнд байгаа мөнгөнийхөө  хэмжээг хязгаарлан, инфлянцийг бууруулах бодлого явуулж ирэв. Гэхдээ Английн төлбөрийн балансын \1890-1913 онуудад\ ужгирсан алдагдалтай ч капиталын \2 жилээс гадна\ цэвэр урсгалыг амсаж үзээгүй билээ. Дэлхийн I дайн хүртэл бараг 100 жилийн турш зөвхөн АНУ-ын доллар болон Австрийн талерын ханш буурсан,харин Английн фунт стерлинг ба францын франкийн алтан агуулга 1815-1914 онуудад тогтвортой байв. Олон улсын тооцоонд \1913 онд 80%\ фунт стерлингийн голлох үүргийг ашиглан,Англи төлбөрийн балансын алдагдлыг үндэснийхээ валютаар нөхөж байв.
Алтан зоосны стандартын ялалтын ид үед улсын тооцоо нь гол төлөв английн үндэсний валютаар бичигдсэн үндсэндээ шилжих векселийг ашиглан хийгдэж байсан нь тодорхой билээ. Улс орнуудын олон улсын тооцооны балансын алдагдлын зөрүүг нөхөхөд алт дээр үеэс голлох үүрэг гүйцэтгэж ирсэн. Х  сүүлээс мөнгөний хэмжээн дэх алтны хувийн жин \АНУ,Франц,Англид 1872 онд 28% байснаа 1913 онд 10 % хүртэл буурсан\ ба албан ёсны нөөцөд\ 1880 онд 94% байснаа 1913 онд 80% хүртэл буурсан\ буурах чиг хандлага гарсан. Эдийн засгйин хямралын үед \1825,1836-1839,1847,1857,1855 онуудад\ алтан зоосны стандартын зохицуулах механизм үйлчлэхээ больсон. Инфляцийг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх замаар валютын ханшийг зохицуулах нь үнэ буурах болон ажилгүйдэл нэмэгдэн хөдөлмөрчдийн эсрэг эргэж нийгмийн тогтворгүй байдал бий болоход хүргэж байлаа.
Зах зээлийн эдийн засгийн зохицуулах механизм нь эдийн засгийн харилцааны өсөн нэмэгдэж байгаа цар хүрээтэй нийцэхгүй болсноос алтан зоосны стандарт нь аажмаар үндсээрээ устахад хүрсэн. Дэлхийн дайн I бол дэлхийн валютын системийн хямралын тэмдэглэлт үйл явдал байв. Алтан зоосны стандарт нь мөнгө болон валютын системийн адил үйл ажиллагаа явуулахаа больсон.
Инфляц,зээллэг, татварын зэрэгцээ дайны зардлыг зохицуулах \дайны өмнөх алтны хэмжээ 208 тэрбум  доллар болж байв\ санхүүжүүлэхийн тулд дэлхийн мөнгөний адилаар алтыг хэрэглэж байв. Валютын хязгаарлалтыг ч тогтоож байв.
Валютын ханшийг албадан тогтоох болсон нь бодит байдалтай ниицэхгүй болсон. Дайн эхэлсэнтэй холбогдож дайтагч орнуудын төв банкууд дайны зардлыг нөхөхийн тулд тэд өөрсдийнхөө үнэт цаасыг нэмэгдүүлэн,мөнгөн тэмдэгтээр алт солихыг зогсоосон. 1920 он гэхэд фунт стерлингийн доллартай харьцах ханш 1/3, францын  франк ба италийн лир 2/3, германы маркийнх 96%-р тус тус буурч унасан билээ. Валютын хямралын гол шалтгаан нь дайн ба дайны дараах эвдрэл сүйрэлд хүргэсэн юм.
Дэлхийн I  дайны дунд үүссэн  валютын хямралын үеийн  дараа алтаар хөрвөдөг гол валют болон алтанд үндэслэгдсэн  алт-төлбөрийн хэрэгслийн стандарт тогтсон. Олон улсын тооцоонд зориулагдсан гадаад валютда хөрвөдөг төлбөрийн хэрэгслийг девиз хэмээн нэрлэх болсон. Дэлхийн валютын хоёр дахь систем нь 1922 онд Генуэзийн олон улс хоорондын  гэрээгээр хууль ёсны боломж тогтсон.
Генуэзийн валютын систем нь дарах зарчмаар үйл ажиллагаа явуулж байв.
1.      Түүний үндэслэл нь алт болон төлбөрийн хэрэгсэл болох гадаадын валютууд юм. Тухайн үед 30 гаруй улс орнуудын мөнгөний систем нь алт-төлбөрийн хэрэгслийн стандартад тулгуурлаж байв. Улс үндэстний зээлийн мөнгийг олон улсын нөөц-төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах болсон. Гэхдээ дайны завсар хооронд валютын нөөцийн нэр албан ёсоор аль нэг валютаар баталгаажаагүй  байсан харин  фунт стерлинг болон АНУ-ын доллар энэ хүрээнд  тэргүүлэх байрны төлөө өрсөлдөж байсан юм.
2.      Алтны харьцаат хэмжээ хадгалагдан үлдсэн. Алт нь өөрчлөгдөн шууд /АНУ, Франц,Английн/ төдийгүй, шууд бус гадаадын валютаар дамжин /Герман болон ойролцоогоор 30 гаруй орны/ валют болж хэрэгжих болсон.
3.      Валютын ханшны чөлөөтэй хэлбэлзэх журам сэргэсэн
4.      Валютын зохицуулалт нь  олон улсын  бага хурал зөвлөлгөөн валютын идэвхтэй бодлогын хэлбэрээр хэрэгжих болсон. 1922-1928 онуудад валютын харьцангуй тогтворжилт бий болсон. Гэвч түүний тогтвортой бус байх явдал нь дараах байдалд оршиж байлаа. Үүнд:
Мөнгө болон валютын системийн хүрээнд алтан зоосны стандартын оронд зөвхөн алтан металлын танасан \тасалсан\ хэлбэр тогтсонВалютын тогтворжих  процесс олон жилээр сунжирсан нв валютын дайнд хүргэх нөхцлийг бий болгосон.Валютыг тогтворжуулах арга нь  түүний тогтворгүй  байдлыг урьдчилан тодорхойлсон. Ихэнх улс орнуудад валютын ханш бууруулах ажиллагаа явагдсан, бас тэгээд Герман, Австри, Польш,Унгар зэрэг орнууд  тэглэхэд бараг ойролцоо ирсэн. Францын франкийн ханшны бууралт 1928 онд 80% болж буурсан. Зөвхөн 1925 онд  ханшны өсөлт гарсны дүнд Английн фунт стерлингийн  алтны агуулга дайны өмнөх хэмжээнд сэргэж ирсэн. Валютын ханшны тогтворжилт нь гадаадын зээлийн тусламжтайгаар явагдсан. АНУ, Англи, Франц  гэх мэтчилэн улсууд засгийн газар хоорондын дарамтын нөхцөлийн тэдэнд тулган хүлээлгэхийн тулд улс орнуудын эдийн засаг,валютын хүндрэлтэй байдлыг ашиглаж байв. Германаас,Австри,Польши болон бусад орнуудад олосон зээлийн нэгэн нөхцөлд гадаадын шинжээчдийг томилсон бөгөөд тэд тэдгээрийн валютын бодлогыг хянах үүрэг гүйцэтгэж байв.
Хөгжлийн тэнцвэргүй байдал, хуулийн нөлөөн доор дэлхийн I дайны дүнд валют- санхүүгийн төв Европоос Америкт шилжсэн. Энэ олон тооны хүчин зүйлс шалтгаантай холбоотой байлаа.Үүнд:
·         АНУ-ын засаг валютын чадавхи ихээхэн хэмжээгээр өссөн. Нью-Йорк дэлхийн санхүүгийн төв болон өөрчлөгдөж, капиталын экспорт ч өссөн. АНУ бол дийлэнх улс орнуудын худалдааны гол түмөнгөнш болсон.
·         АНУ төлбөр гүйцэтгэгчээс зээлдүүлэгч орон болж өөрчлөгдсөн. 1913 онд АНУ-ын өр 7 тэрбум долларт хүрсэн,харин нэхэмжлэн авах нь 2 тэрбум доллар болсон, 1926 он гэхэд АНУ-ын өр хоёр дахин багассан, харин бусад улс орнуудаас нэхэмжлэн авах авлага нь 6 дахин өссөн \12 тэрбум хүртэл\.
·         Алтны албан ёсны нөөцийн хоёр дахин хуваарилалт явагдсан. 1914-1921 онуудад АНУ-д орох алтны цэвэр урсгал \гол Европоос\ 2.3 тэрбум доллар болсон, 1924 онд капиталист орнуудын алтны нөөцийн 46% нь АНУ-д \1914 онд 23% нь байсан\ төвлөрч байв.
·         Алтан зоосны стандартад хадгалагдаж үлдсэн бараг ганцхан орон бол АНУ байв. Гадаадын валюттай харьцах долларын ханш 10-90% хүртэл өссөн. АНУ доллараар ноёрхохын төлөө тэмцлээ хүчтэй өрнүүлсэн ч дэлхийн II дайны дараа зөвхөн валютын нэр хүндийг олж авсан. Дайны хоорондох хугацаанд доллар болон фунт стерлинг нь дайны үйл ажиллагааны төлбөрийн гол хэрэгсэл болж байсан тул бүх нийтийн итгэлийг олж авч чадаагүй билээ.
Валютын тогтворжилт нь 30-аад оны дэлхийн валютын хямралаар тасалдсан.
1929-1936 онуудыг дэлхийн валютын хямралын гол онцлог нь ийм байв. Үүнд
·         Валютын хямрадл нь дэлхийн эдийн засаг болон мөнгө зээлийн хямралтай сүлжилтдэж байсан нь үечилсэн шинж байдалтай байв;
·         Алт төлбөрийн хэрэгсэл болох дэлхийн валютын системийн зарчим задралд орсон нь бүтцийн шинж чанартай байсан
·         1929 оноос 1936 оны хавар явагдсан нь үргэлжилсэн урт хугацааны шинжтэй байлаа;
·         Олон арван валютын ханш 50-84% хүртэл буурсан нь онцгой гүн ба хурц шинжтэй байлаа. Алтны төлөөх өрсөлдөөнийг дагалдан алтны албан ёсны нөөцийг дахин хуваарилах болон хэсэгчлэн хадгалах үйл ажиллагаа улам нэмэгдсэн. 25 улс \Герман,Австри, Турк гэх мэт\ оролцсон гадаадын төлбөр гүйцэтгэгчийн хүчтэй дампуурал явагдсаны дүнд олон улсын, ялангуяа урт хугацаатай зээл давхацсан\зэрэгцсэн\ бөгөөд тэд төлбөрөө зогсоосон. Мөнгөө найдвартай зайлуулах буюу үлэмж их ашиг олж авах эрэл хайгуулын ажил нэг орноос нөгөө оронд явагдаж,зохиомлоор шилжүүлж байсан мөнгөн капитал болон <<халуун>> мөнгөний хэмжээ их болсон. Эдийн засгийн цочирдлын хямрал болон валютын ханшны хэлбэлзэл, төлбөрийн балансын тогтворгүй байдал зэрэг нь тэдгээрийн капиталын гэнэт урсан гарах болон урсгал ажиллагааг хурдасгаж байв. Валютын хавчлага ба хязгаарлалт, валютын демпинг, валют тогтворжуулах сан, валютын довтолгоон явуулахх замаар валютын дайн ба  зөрчилдөөн үлэмж өссөн билээ. Хөгжлийн туйлын тэнцвэргүй байдал бий болсон: Хямрал нь нэг болон нөгөө хэсэг оронд, бас тэгээд янз бүрийн цаг хугацаанд, янз бүрийн хүчтэйм хүндэрлийг буй болгож байв.
ЛЕКЦ 3
ГЕНУЭЗИЙНХЭЭС БРЕТТОНВУДСЫН ВАЛЮТЫН СИСТЕМД ШИЛЖСЭН НЬ:
Дэлхийн II дайны үед дайтаж байсан болон хөндлөнгийн орнууд ч ялгаагүй валютын хязгаарлалт тогтоож байна. Дайны жилүүдэд валютын албан ёсны ханшийн бараг өөрчлөлгүй тогтоон удаан барьсан. Гэхдээ инфляцийн дүнд барааны үнэ өссөэ ба мөнгөний худалдан авах чадвар унасан. Валютын ханш нь эдийн засгийн  харилцаанд идвэхтэй үүрэг гүйцэтгэх чадвараа алдсан. Энэ нь валютын  хязгаарлалт төдийгүй гадаад худалдааны санхүүжилт болон зээлжилттэй салшгүй холбоотой байсан юм.
Нэгдүгээрт, дэлхийн I  дайны дүнд болон дараа үүссэн холбоотон хоорондын өрийн үргийг харгалзан, АНУ зээл олгохоос татгалзан ленд-лизээр өөрөөр хэлбэл түрээсээр ойролцоогоор 50 тэрбум долларын  дүнд, үүний дотор Англид 30 тэрбум  болон Британы үндэстнүүдийн нөхөрлөлийн  орнууд ба ЗХУ-д 10 тэрбум долларт цэргийн  зэр зэвсэг нийлүүлэхийг санал болгосон. Дайны АНУ- бусад орнуулаас авсан үлэмж их хэмжээний нөхөн төлбөрийг ЗХУ-д зориулж тодорхойлж байлаа. 
Хоёрдугаарт, иргэдийн импортын хэрэгцээт зүйлийг  төлөх төлбөрийг эх сурвалж нь урт хугацаатай зээл болж байв.
Гуравдугаарт, Алт болон гадаадын валютыг  өөрчлөх эрхгүйгээр ер нь төлбөр гүйцэтгэгч орны валютыг төлбөрийн валют болгон ашиглаж байв. Тиймээс Англи ялангуяа өөрийн нь харааг  байсан  олон улс орнуудтай  түүхий эд болон хүнсний зүйлсийн нийлүүлэлтэд  тийм аргаар төлбөр хийж байв. Үүний дүнд бусад орнуудад Английн өрийг илэрхийлсэн стерлингийн нөөцийн асуудал үүссэн билээ.
Дөрөвдүгээрт, дайны нөхцөлд, дэлхийн мөнгө болох алтны ач холбогдол тогтмол өсч ирсэн. Цэрэг стратегийн болон олдоц багатай ховор барааг зөвхөн валютын энэ металлаар худалдан  авах боломжтой байв. Иймээс олон улсын тооцоо нь алтаар хэсэгчлэн  хийгдэж байсан юм. 1943 онд Ленд-Лиз тогтоох хүртэл. 1938 оны есдүгээр сард алтны албан ёсны нөөц 26 мянган тонн бросон ба тэр үед  АНУ-д 12 мянган тонн, Англид 3,6 мянган тонн тус тус байсан юм. Алтыг валютын металл гэж түүний үүргийг албан ёсоор үгүйсгэж байсан ч германчууд зээлсэн орныхоо төв банкнаас 1.3 мянган тонн шар металлыг авч байсан юм.
Дэлхийн валютын системийн хямрал ба Бреттонвудсын систем бий болсон нь
            1941 оноос ажиллаж эхэлсэн Англи Амеркийн шинжээчид эхнээсээ эхлээд алтны стандартад эргэн орох үзлийг үгүйсгэж байв.
Дэлхийн валютын системд долларын ноёрхуу байдлыг бэхжүүлэх гэсэн АНУ-ын эрмэлзэл нь Г.Д.Уайтын  \АНУ-ын сангийн яамны валютын судалгаанб хэлтсийн дарга\ төлөвлөгөөн тусгалаа олсон байлаа.
Г.Д.Уайтын боло Дж.М.Кейнсийн \Англи\ төлөвлөгөөнд урт хугацааны шүүмжлэл явагдсаны  дунд амеркийн төсөл ёс төдий ялсанч  Кейнсанчуудын улс хоорондын валютын зохицуулалтын үзэл баримтлал нь Бреттонвудсын валютын системийн үндэслэл болж тогтсон.
·         Чөлөөт худалдаа ба капиталын хөдөлгөөн
·         Валютын ханшны тогтворжилт болон төлбөрийн балансын тэнцвэртэй байдал. нь бүхэлдээ дэлхийн валютын систем тогтворжихын үндэслэл болсон;
·         Алт төлбөрийн хэрэгслийн стандартыг бий болгох;
·         Төлбөрийн балансын алдагдлыг нөхөх болон хамтын ажиллагааг эрчимжүүлэх зориулалтаар дэлхийн худалдааны байгууллагын  дүрэм журмыг баталсан.  Бага хурал хүлээн зөвшөөрсөн гэрээний  \ОУВСангийн дүрэм\ зүйлд Бреттонвудсын валютын системийн дараах замрчмыг тодорхойлсон.
1.      Нөөцийн хоёр валют боло фунт стерлинг  ба ану-ын доллар болон алтанд үндэслэсэн алт төлбөрийн хэрэгслийн стандартыг тодорхойлсон.
2.      Бреттонвудсын  гэрээнд дэлхийн валютын системийн  үндэс болох алтыг  ашиглах дөрвөн хэлбэрийг тусгасан. Үүнд:
A.    Валютад байх алтны харьцаат хэмжээг хадгалах ба түүнийг нарийвчлан тогтоож ОУВСанд  оруулах;
B.     Алтыг олон улсын төлбөрийн болон нөөцийн  адилаар хэрэгжүүлэн хэрэглэж байх;
C.      Өсөн нэмэгдэж байгаа эдийн засаг-валютын  чадавхи болон алтны нөөцөд  түшиглэн АНУ нөөц гол валютынхаа нэр хүндийг дээшлүүлэхийн тулд доллараа алттай тэнцвэржүүлсэн.
D.    Энэ зорилгоор АНУ-ын төрийн эрх бүхий байгууллагууд  1934 онд өөрсдийн валютын \гурвалсан 1 унц  алт нь 31.1035 грамм=35 доллар\ алтан агуулгаас авч  тогтоосон албан ёсны үнээр эдийн засгийн газрын байгууллагууд болон гадаадын төв банкуудад доллараа алтаар солих  ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан.
3.      Валютын хашны харьцаа түүний хөрвөлт нь доллараар илэрхийлэгдсэн  валютын тогтсон харьцаат  хэмжээний үндсэн дээр явагдах болсон. Валютын  ханш тогтоох  журмыг тодорхойлсон. Үүнд валютын зах зээлийн ханшны нарийн заагт харьцаат хэмжээ нь \ОУВСангийн дүрэм ±1% ба европын валютын гэрээгээр ±0.75%\ хэлбэлзэж болохоор болсон. Валютын ханшны хэлбэлзлийн хэмжээг баримтлахын тулд төв банкууд долларын валтютын  довтолгоон явуулах үүрэгтэй болсон.
4.      Түүхэнд анх удаа олон улсын валютын-зээлийн байгууллагууд болох ОУВСан болон Дэлхийн банк үүсгэн байгуулагдсан. ОУВСан улс орнуудын валютын системийн хүрээнд АНУ-ын шахалтын дор  долларын ноёрхолд  үндсэлсэн, дэлхийн валютын систем гэж  долларын стандартыг  баталсан. Тиймээс  доллар нь алтаар хөрвөдөг ганц валют бөгөөд нөөц болж хадгалагдах  ба бас валютын довтолгоон хийх олон улсын тооцооны зонхилох  хэрэгслийн үүрэг  гүйцэтгэдэг төдийгүй, валютын харьцаат хэмжээний бааз болсон. Бреттовудсын  системийн хүрээнд долларын стандартын өвөрмөц шинж  байдал нь алттай  долларын холбоог хадгалахад оршиж байв. Долларыг алт болгон  өөрчлөх буюу  түүний хэлбэлзлийн нарийн хэмжүүр  болох валютын ханшийг тогтворжуулах гэсэн хоёр замаас  АНУ хоёр дахийг нь сонгож авсан.
1949 он гэхэд АНУ-д алтны нөөцийн бараг-75%, экспортын-33%, капиталист аж үйлдвэрийн-54.6% нь төвлөрч байв. Аж үйлдвэрлэлд баруун европын орнуудын хувийн жин 1937  онд 38.3% байснаас 1948 онд 31%  хүртэл, барааны экспортод 34.5% байснаа 28% хүртэл тус тус буурсан. Эдгээр орны алтны нөөц 9 тэрбумаас 4 тэрбум доллар болтлоо буурсан нь АНУ-аас \24.6 тэрбум доллар\ 6 дахин бага ба тэдгээрийн хэмжээ нь  улс орнуудад эрс хэлбэлзэж байв.
            Германы гадаад эдийн засгийн  дангаар ноёрхох ноёрхол нь  улс орнуудын \1951 онд 28 сая  доллар байсан бол 1958 онд 2.6 тэрбум  доллар болсон / алт валютын нөөцтэй хосолж байсан.

ЛЕКЦ 4
ДЭДХИЙН  УЛС ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНЫ ИЛЭРХИЙЛЭЛ БОЛ ТӨЛБӨРИЙН БАЛАНС МӨН
Бүх улс орнууд бол дэлхийн орчин үеийн эдийн засгийн харилцаанд оролцож байна. Дэлхийн эдийн засагт зарим улс орнуудын оролцох оролцооны энэхүү идэвхжил, интеграцчилагдах чадвар нь ялгаатай бөгөөд тухайн буюу бусад талаараа дэлхийн эргэн тойронтой эдийн засгийн талаар харилцан уялдаагүй орон гэж байхгүй. Улс орнуудын түншүүдтэйгээ явуулах гадаад эдийн засгийн үйл ажиллагаа нь улс үндэстний эдийн засгийг дэлхийн эдийн засагт нэгтгэсэн, эдийн засгийн харилцаа болж байна. Тиймээс «гадаад эдийн засгийн ба олон улсын эдийн засгийн харилцаа буюу үйл ажиллагаа» болон «дэлхийн эдийн засгийн харилцаа» гэсэн томьёоллуудыг адил утгаар ойлгох ёстой.
Дэлхийн эдийн засгийн харилцаа нь өөрийнхөө хөгжлийн замд тодорхой үе шатуудыг өнгөрөөсөн бөгөөд худалдаа болон үйлчилгээнээс эхлээд капитал гаргах ба олон улсын үйлдвэрлэлийг дэс дараалан бий болгох, цаашлаад үнэт цаас, зээл, дэлхийн валютын нэгдсэн зах зээл бүрдүүлэх гэх мэтчилэнгээр олон улсын эдийн засгийн харилцааны агуулгыг өргөж^үлэх, дэлхийн эдийн засгийн бүхэл бүтэн байр суурийг хүчтэй болгож байгаагаар тодорхойлогдож байна.
Дэлхийн эдийн засгийн харилцааны хувьсгагч хүч нь дэлхийн эдийн засгийн цөм болж байгаа дэлхийн хөгжингүй орнууд билээ. Чанарын шинэ үе шат нь эдгээр орнуудын эдийн засгийн нэгдсэн үйл ажиллагаа хүчээ авч байгаагаар тодорхойлогдож байна. Тухайн үе шат нь дэлхийн зах зээл дэх санхүүгийн нөөц, капитал, үйлчилгээ, барааны улс үндэстнүүдийн зах зээлийг нэгтгэх, эдийн засгийн үйл ажиллагааг глобальчлах болон олон улсын бодит үйл ажиллагааны чиг хандлагын үр дүн мөн.
Олон улсын эдийн засгийн үйл ажиллагааны ерөнхий дүр зургаас харахад, дэлхийн эдийн засгийн харилцаа нь нэгхэсэг хүрээнд нэг хэсэг орнуудын давамгайлсан байдал нь түншүүдтэйгээ хосож явагдах, нөгөө хэсэг нь хоцрох буюу бусад тэргүүлж байгаа хэсгийгээ мөрдөж явах гэхчилэнгээр харилцааны нарийн түвэгтэй зураглал бий болж байна.Олон улсын харилцааны олон талын цогц үйл ажиллагаа нь улс орнуудын төлбөрийн балансын дансанд тусгалаа олж, уламжлал ёсоор түүнийг төлбөрийн баланс хэмээн нэрлэдэг.
Олон улсын үйл ажиллагааны балансын данс болох төлбөрийн баланс гэдэг нь капитал, бараа, үйлчилгээг улс орнуудад оруулсан болон гаргасан үзүүлэлтүүдийг харьцуулсан харьцааны хэлбэр дэх дэлхийн эдийн засгийн харилцааны өртгийн бүх цогц илэрхийллийг хэлнэ. Олон улсын үйл ажиллагааны балансын данс нь дэлхийн эдийн засагтулс орнуудын оролцоо, тэдгээрийн гад аад эдийн засгийн үйл ажиллагааны шинж байдал болон бүтэц, тооны хэмжээ болон өртгийн чанарын илэрхийлэл болдог. Амьдралд болохоор «төлбөрийн баланс» гэсэн томъёоллыг хэрэглэхийг зөвшөөрдөг, харин бүх үйл ажиллагаагаарх валютын урсгалын үзүүлэлтүүд нь төлбөр ба орлого болж хуваагддаг.
Нийтлэгдэж байгаа төлбөрийн баланс нь төлбөр болон орлого төдийгүй, бараг хийсэн буюу тодорхой өдөр яаралтай хэрэгжүүлэх ёстой олон улсын үүрэг болон нэхэмжлэх шаардлагатай үзүүлэлтүүдийг хамардаг. Ийм практик нь худалдааны хэлцлийг оролцуулан хэлцлийн зонхилох хэсэг нь өнөө үед зээлийн үндсэн дээр хийгддэгээр тайлбарлагдаж байна. Зарим нэг шинжээчид зээлийн үүргийн хэмжээнээс төлбөр хэрэгжүүлсэн тусгай аргыг эрж хайхыг эрмэлзэж байна. Гэхдээ үүнийг өнөөгийн техникийн хэрэгсэл болон тооцооны системийн байдалд хэрэгжүүлэх бололцоогүй. Ийм шаардлага ч байхгүй билээ. Орчин үеийн төлбөрийн балансын хүснэгтэд улс орнууд хоорондын бүх үнэт зүйлсийн хөдөлгөөний тухай хангалттай мэдээлэл туссан байдаг.
Тэгэхдээ тухайн үед төлбөр хийгдээгүй үүрэг нь тэр хэсэгт бичигдэх ба харин зээл болон капиталын хөдөлгөөнийг илэрхийлсэн нь төлбөрийн балансын зүйлүүдэд бичигдэж, ирээдүйд шилждэг.
Төлбөрий балансын сүүлийн үеийн нэмэлтэд олон улсын нөөцийн зэрэглэлийн санхүүгийн байдлыг илэрхийлсэн улс орнуудын олон улсын нөөц болон балансын алдагдал болж байгаа улс, хоорондын үнэт зүйлсийн урсгал хөдөлгөөний тухай мэдээлэл агуулагддаг. Тэр нь улс орон дэлхийн эдийн засгийн интеграцчиллын ямар үе шатанд явж байгааг үзүүлдэг. Түүнд санхүүгийн бусад нөөц, хөрөнгө оруулалт, зээл олгосон болон авсан тухайн үеийн өртгийн харьцааг илэрхийлдэг. Нэг хэсэг оронд өөрийн нь нөөц давамгайлж байхад, харин гадаад талын нөөц их биш байдаг. Бусад орнуудад дээр дурдсан үзүүлэлтүүд янз бүр байх жишээтэй. Гадаадын санхүүгийн нөөцийн цэвэр импортлогч болохын хувьд АНУ энэ талд голлох байрыг эзэлдэг. Олон улсын санхүүгийн байдал болон төлбөрийн балансын үзүүлэлтүүд нь өөр хоорондоо харилцан холбоотой байдаг. Эдийн засгийн агуулгаараа тодорхой өдөр дэх төлбөрийн баланс ба тодорхой хугацааны төлбөрийн баланс гэж хуваагдана. Тодорхой өдөр дэх төлбөрийн балансыг статистикийн үзүүлэлтийн хэлбэрээр тогтоох боломжгүй. Тухайн төлбөр болон орлогын харьцаа нь өдрөөс өдөрт солигдож байгаа юм шиг байдаг. Төлбөрийн балансын байдал нь тухайн үе дэх гадаад валют болон үндэстний валютын эрэлт болон нийлүүлэлтийг тодорхойлох ба валютын ханш бүрэлдэн тогтох нэг хүчин зүйл нь болдог.Энэ үед гадаад эдийн засгийн хэлцэл хийгдсэн тухай статистик үзүүлэлтийн үндсэн дээр тодорхой үе дэх /сар, улирал, жилийн/ төлбөрийн баланс хийгдэх ба дэлхийн эдийн засагт улс орнууд тэдгээрийн оролцооны төлөв байдал болон хамрагдах хүрээ, олон улсын эдийн засгийн харилцаанд гарч байгаа өөрчлөлтийг шинжлэн судлах боломжийг олгодог. Тухайн үеийн төлбөрийн балансын үзүүлэлтүүг нь эдийн засгийн /дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний орлого гэх мэт/ цогцолбор үзүүлэлтүүдтэй холбоотой ба төрийн зохицуулалтын зохицуулах зүйл нь болдог. Тухайн үеийн төлбөрийн балансын байдал нь валютын ханшны өөрчлөлтийн шин;- төлөв буюу түүний тогтворжилтийн зэрэглэл, урт хугацаанд авч үзэх үндэстниё валютын байдалтай салшгүй холбоотой юм.
Нягтлан бодох бүртгэл талаасаа төлбөрийн баланс нь байнга тэнцвэржсэн байдалгай байдаг. Хэрэв төлбөр нь орлогоосоО даван алдагдал гарах нэг бол орлого нь төлбөрөөсөө илүү гарч байвал түүний үндсэн хэсгээр эсвэл ашгийн зөрүү чухал байр эзлэх ёстой. Тиймээс зөрүүг хэмжих болон төлбөрийн балансыг боловсруулах арга нъ улс орнуудын эдийн засгийн үйл ажиллагааг тодорхойлж байгаа, үзүүлэлтүүдийг зөвөөр шинжлэн судлахад чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Эдийн засгийн бүтээлд төлбөрийн балансын үзүүлэлтүүд нь ихэвчлэн тэдгээрийн эдийн засгийн агуулгыг тайлбаргүй харуүлдаг, гэхдээ зарим жилүүд /тухайлбал, АНУ-д 1958, 1965, 1976 онууд болон дараагийн жилүүдэд/ дэх төлбөрийн балансын алдагдал түүний хэмжээг хяналтгүй харьцуулах болон эдийн засгийн агуулгаараа зарчмын ялгаатай. Төлбөрийн балансыг бүрдэл болгох онол болон практикийн ажил нь дэлхийн эдийн засаг дахь өөрчлөлтийн дагуу хөгжиж, боловсронгуй болж байна.Балансын данс, үлдэгдэл буюу дансны үлдэгдэл, дансны байдал, тэнцвэржилт гэх мэтийг багтаасан олон ойлголтыг илэрхийлэхийн тулд «Бал анс» гэдэг томьёоллыг олон улсын төлбөрийн харилцаанд хэрэглэж байна. Тиймээс төлбөрийн баланс гэдэг нь улс орнуудын олон улсын үйл ажиллагааны данс төдийгүй, чанар ба түүний гол элементүүдийн бүтцийг тодорхойлж багтаасан эдгээр үйл ажиллагааны байдлыг тодорхойлон хоёр тал болгож бие биенийг нь тэнцвэржүүлснийг хэлнэ.
Төлбөрнйн балансын бүтэц. Төлбөрийн баланс нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэл болдог.Үүнд:
                      Худалдааны баланс, өөрөөр хэлбэл экспортын зориулалтаар бараа гаргах ба ;гмпортоор бараа оруулах хоорондын харьцаа;
                      Үйлчилгээний болон худалдааны бус төлбөртэй («үл үзэгдэх» үйл зжиллагааны) баланс;
                      Нэг талын шилжүүлэг ба үйлчилгээ, барааны хөдөлгөөнийг оролцуулсан -рсгал үйл ажиллагааны баланс;
                      Зээл болон капиталын хөдөлгөөний баланс;
                      Валютын албан ёсны нөөцөөр хийх үйл ажиллагаа гэх мэт.
Худалдааны баланс. Гадаад худалдааны түүх нь олон улсын эдийн засгийн харилцааны эхлэл болждэлхийн эдийн засагт улс үндэстний эдийн засгийг холбожөгдөг.Гадаад худалдааны тусламжтайгаар олон улсын хөдөлмөрийн хуваарь :ей болдог бөгөөд гадаад худалдаа болон олон улсын эдийн засгийн бусад үйл  ажиллагааны хөгжилтэй холбогдон улам гүнзгийрч боловсронгуй болж байна.
Гадаад худалдааны үзүүлэлтүүд нь төлбөрийн балансад уламжлал ёсоор хал байр суурийг эзлэж байдаг. Барааны экспорт болон импортын харьцаа нь '•талдааны балансыг үүсгэн бий болгодог. Гадаад худалдааны зонхилох хэсэг зээлээр хэрэгждэг тул зохих хугацаанд жинхэнэ орсон орлого болон төлбөр, ; далдааны үзүүлэлтүүдийн хооронд ялгаа байдаг. Энэхүү ялгааны ачаар, зохих еяэмжлэлийн дагуу үүссэн, янз бүрийн хугацаатай үүргийг төлөх нь, бодит орлого зь лөнгөний төлбөр хийсэн харьцаа болохын хувьд худалдааны ерөнхий балансаас .тагдах төлбөрийн балансын тухай ойлголт цаг тухайдаа үүссэн байдаг. Гэхдээ : гууллагуудын цуглуулсан гадаад эдийн засгийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, ат-тсго болон бодитой хийсэн төлбөрийг худалдааны ерөнхий үзүүлэлтээс хэзээ ч тусгаарлах бололцоогүй. Тэд гадаад худалдааны хэлцлийн тухай гаалийн мэдээллийг өрийнхөө балансад тусгаж ашигладаг. Улсын эдийн засгийн бодлого талаас авч үзвэл чухамхүү эдгээр мэдээллүүд нь сонирхлыг багагүй татдаг. Төлбөрийн зээлийн үйл ажиллагаанд илэрхийлэгдсэн бодит төлбөр болон тэдгээрийн хоороондох ялгаа байдаг.Олон улсын валютын сангийн аргачлалаар хүлээн зөвшөөрч, төлбөрийн балансад туссан хоёр талын шилжүүлгийг онцгой байр эзлүүлж авч үздэг. Тэдгээрийн тоонд:
                      Олон улсын байгууллагын татвар, төрийн тэтгэвэр, эдийн засгийн тусламжийн шугамаар бусад орнуудад олгосон тэтгэлэг болох төрийн үйл ажиллагаа;
                      Гадаадад ажиллаж байгаа мэргэжилтэн, ажилчдын эх орондоо байгаа төрөл төрөгсдөд шилжүүлж байгаа хувийн шилжүүлэг зэрэг үйл ажиллагаа багтана. Үйл ажиллагааны энэ төрөл нь эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой. Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд валютын орлогын зонхилох энэхүү эх сурвалжийг ашигладаг тул Итали, Турк, Испани, Грек, Португал, Пакистан, Египет болон бусад орнууд өөрсдийнхеө иргэдийг гадаадад гарган цалингий нь зохицуулахад ихээхэн анхаарал тавьдаг. Герман, Франц, Англи, Швейцарь, АНУ, ӨАБНУ болон бусад орнуудын хувьд гадаадын ажилчид, мэргэжилтнүүдийг түр хугацаагаар татан ажиллуулдаг ба тэд мөнгөн орлогынхоо зохих хэсгийг шилжүүлдгээс төлбөрийн балансын алдагдлыг нөхөхөд энэ зүйл нь гол сурвалж нь болдог. Үйлчилгээний дурдсан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын орлогын хөдөлгөөн, цэргийн шинжтэй хэлцэл болон нэг талын шилжүүлгийг «үл үзэгдэх үйл ажиллагаа» хэмээн нэрлэх ба тэдгээр нь барааны экспорт болон импортод хамаардаггүй болно. Тэдгээрийн бүрэлдзхүүн нь үйлчилгээ, хөрөнгө оруулалтаас олсон орлого, нэг тальга шилжүүлэг гэсэн үндсэн 3 бүлэг хэлцэл болж хуваагддаг. «Үйлчилгээ ба худалдааны бус төлбөр» гэсэн томьёоллыг бас хэрэглэдэг. Улс орнууд хоорондын эдийн засгийн харилцааны гол агуулга болж байсан тухайн үеэс уламжлагдан ирсэн энэ томьёолол нь барааны худалдаа байсан билээ.
Урсгал үйл ажиллагааны төлберийн балансад худалдааны баланс болон «үл үзэгдэх» үйл ажиллагаа багтана. Төлбөрийн балансыг бүрдэл болгох зарим нэг арга нь улсын нэг татын шилжүүлгийг тусгай зүйл болгож ялгах ба урсгал үйл ажиллагааны дансны үлдэгдэлд түүнийг хамааруулдаггүй билээ. Зээл болон капитатын хэлбэрийн олон улсын санхүүгийн нөөцийн хөдөлгөөнөөс дэлхийн бараа болон үйлчилгээний худалдааг тусгаарлахын тулд урсгал үйл ажиллагаа хэмээн нэрлэх болсон.
Зээл болон капиталын ходөлгөөний баланс нь олон улсьга зээл авсан ба олгосон, хувийн болон улсын зээлийг оруулах ба гаргах харьцааг илэрхийлж байдаг. Эдийн засгийн агуулгаараа эдгээр үйл ажиллагаа нь олон улсын бизнес эрхлэгчдийн болон зээлийн капиталын хөдөлгөөн гэсэн хоёр зэрэглэлд хуваагддаг.
Бизнес эрхлэгчдийн капиталд гадаадын шууц хөрөнгө оруулалг (гадаад оронд үйлдвэрийн барилгыг худалдан авах) ба үнэт цаасны хөрөнгө оруулалт ( аль нэг компанийн үнэт цаасыг худалдан авах) гэсэн зүйлүүд багтана. Шууд хөрөнгө оруулалт нь урт хугацааны капитал гаргах чухал хэлбэр бөгөөд төлбөрийн балансад ихээхэн нөлөө үзүүлдэг. Хувьцаа худалдан авахыг зөвшөөөрдөг тул тэдгээр нь өрийн үурэг бий болгодоггүй сайн талтай. Улс үндэстний эдийн засгийг дэлхийн эдийн засагг худалдаанаасаа ихээхэн өндөр түвшинд нягтаар интеграцчилж байгаа бөгөөд энэхүү хөрөнгө оруулалгын үр дүнд олон улсын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Жил бүрийн хөрөнгө оруулалтыг нэмэгдсэн дүнгээр нэптэн тооцох аргаар бүх орнуудын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хуримтлагдсан өртөг 1987 онд 3 трлн гаруй доллар болсон. Бизнес эрхлэх капиталын гаргалт нь гадаад худалдаа болон үйлдвэрлэлийн өсөлтөөс эрчимтэй явагдаж байгаа нь түүний голлох үүрэг олон улсын шинж чанартай болж, эдийн засгийн үйл ажиллагаа глобальчлагдаж байгааг нотолж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын өртгийн гуравны хоёроос илүү нь хөгжингүй орнуудын харилцан хөрөнгө оруулалт болж байна. Тэдний хоорондын эдийн засгийн энэхүү харилцаа нь бусад ертөнцтэй харьцуулбал ихээхэн хэмжээгээр бэхжиж байгааг харуулж байна.
Олон улсын зээлийн капиталын хөдөлгөөн нь хугацааныхаа шинж байдлаар ангилагддаг.
                      Урт болон дунд хугацааны үйл ажиллагаанд жилээс илүү хугацаатай олгосон улсын болон хувийн зээллэг ба зээлүүд багтана. Тэргүүлэгч орнуудаас, хоцорсон орнууд нь гол төлөв улсын зээл болон зээллэгийг авдаг бөгөөд тухайн үедээ тэргүүник хөгжилтэй улсууд нь гол зээлдүүлэгчид болж байна. Хувийн урт хугацаатай зээг болон зээллэгийн дүр зураг нь арай өөрөөр харагддаг юм.
Хөгжингүй орнуудын зээл-санхүүгийн хувийн байгууллагын зээллэгийг энл мөн хөгжиж байгаа орнууд хэрэглэж байна. Г эхдээ хөгжингүй орнуудын корпорациүд банкны зээл бутоу урт хугацааны үнэт цаас гаргах хэлбэрээр дэлхийн зах зээлээс нөөг татан түүнийг идэвхтэй ашиглаж байна.
                      Богино хугацааны үйл ажиллагаанд банкууд хоорондын капитал мөнгөник шилжилт хөдөлгөөн, гадаадын банкин дахь улс үндэстний банкны урсгал данс, жил хүфтэл хугацаатай олон улсын зээл багтана. Сүүлийн 20 гаруй жилд банк хоорондын богино хугацаатай үйл ажиллагаа дэлхийн мөнгөний зах зээлд ихээхэн далайцтай болж байна. 60-70-аад онуудад хэрэв «халуун» мөнгөний зохиомол шилжилт голлож байсан бол Бреттонвудсын валютын системийн хямрал болон инфляц хүчээ авсаг 80-90-ээд онуудад богино хугацааны мөнгөн капиталын гол урсгал нь евро валютьш зах зээлээр явагдах болсон.
Төлбөрийн балансын статистик үзүүлэлтүүдийг боловсруулах болон цуглуулах арга боловсронгуй болж байгаа ч алдаа гарах магадлал багагүй хэмжээтэй үшдэж байна. Тиймээс «алдаа ба тасалдал» гэсэн зүйлийг ялгаж гаргасан бөгөөд түүнд тооцогдоогүй үйл ажиллагаа болон статистик мэдээллийн алдаа багтдаг. Мөнгөн капиталын богино хугацааны хөдөлгөөн, ялангуяа хямралын үеийн цочирдлыг тооцох нь хамгийн хүндрэлтэй гэж мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Тиймээс «алдаа ба тасалдал» гэсэн зүйл нь төлбөрийн балансын хэсэгт нэгдэж, капитал болон зээлийн хөдөлгөөнийг илэрхийлсэн түүний үзүүлэлтүүд хямралын байдалд эрс өсч байна.
Төлбөрийн балансын төгсгөлийн зүйлд улсын валютын байгууллагууд оролцон. валютын нөөцийг хувирган өөрчлөх үил ажиллагааг тусгадаг бөгөөд түүний үр дүнд алт-валютын төвлөрсөн албан ёсны нөөцийн бүтэц ба тоо хэмжээнд өөрчлөлт гардаг.

ЛЕКЦ 5
ТӨЛБӨРИЙН БАЛАНСЫН АШГИЙГ ХЭМЖИХ АРГА, НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС, ЗОХИЦУУЛАХ АРГА
Төлбөрийн балансыг зохиох гол зорилтын нэг бол түүний ашгийг хэмжих явдал юм. Энэ нь судалгааны маш чухал асуудал юм. Хүснэгтийн бүтцийг байгуулах хүртэл олон улсын зарим хэлцлийн тухай нарийвчилсан мэдээллээс эхлээд тэр нь өргөн хүрээтэй асуудлуудыг хамардаг ба төлбөрийн балансын онолын болон практикийн нэг чухал хэсэг болдог. Төлбөрийн балансын ашгийг тодорхойлох нийтээр хүлээн зөвшөөрсөн арга бол түүнийг үндсэн болон балансжуулагч зүйлүүд болгон хуваадаг. Үндсэн зүшгүүдийн ашгийг «төлбөрийн балансын ашиг» хэмээн нэрлэдэг, харин энэ хэмжээ нь эерэг буюу сөрөг гэдгээс хамааруулан төлбөрийн балансыг ашигтай буюу алдагдалтай гэж авч үздэг. Тэр нь балансжуулагч зүйлүүдийн тусламжтайгаар нөхөгдөнө. Төлбөрийн балансын ашиг нь чухал үзүүлэлт юм. Түүний хэмжээ нь үндэсний орлого болон дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцоход ордог, эдийн засгийн гадаад болон дотоод бодлогын аргыг сонгох, валютын байдалд ч нөлөөлж байдаг. Төлбөрийн балансын ашгийг хэмжихэд үүссэн чухал асуудал бол зүйлүүдийг үндсэн буюу балансжуулагч гэж ангисан билээ.
Төлбөрийн балансын ашиг гэдэг ойлголт нь үйл ажиллагааны цугларсан тодорхой балансжсан дүнд хамаарна. Энэхүү журам нь зарчмын ач холбогдолтой. Төлбөрийн балансын ашиг буюу алдагдлын үзүүлэлтийг төлбөрийн бүх балансын тодорхойлолт гэж ойлгох ёсгүй бөгөөд тэр нь үргэлж тэнцвэржилтийн байдалтай байх ба харин түүний ерөнхий дүн нь түүний зохион байгуулалт болох О системийг хүлээн зөвшөөрснөөс шалтгаалж нягтлан бодохын бүртгэлд хамрагддаг. Төлбөрийн балансын ашгийн үзүүлэлт нь бүтэцтэй. Түүний хэмжээ нь юуны өмнө зүйлийн сонголтоос хамаарах бөгөөд түүний дүнг хэмжээ нь төлөөлж байдаг. Ийм сонголтыгдур зоргоороо хийх ёсгүй. Тэр нь тодорхой зорилгод захирагдах ба шинжилгээний зохих хандлагын ул мөрийг хариуцан хүлээнэ.ОУВСангийн аргачлалаар төлбөрийн балансын зүйлүүдийн ангилал нь түүний ашгийг тодорхойлох аргын хувьслыг зураглан дүрслэх боломжийг олгодог. Энэ схемийг ашиглан, тодорхой бүлэг үйл ажиллагааны дор дүгнэлт гаргахад хангаттай ба тэр үед чиг шугамнаас дээш байршсан бүх зүйлүүдийн дүнгийн үзүүлэлт нь тодорхой үзэл баримтлалын нэг болох төлбөрийн балансын ашигтай тохирох ёстой. Энэ үзүүлэлт нь буцах тэмдэгтэй явагдсан доор дурдсан бүх зүйлүүдийн дүнтэй тэнцвэржих ёстой.
Урсгал үйл ажиллагааны балансын үзэл баримтлал. Түүхийн туршид олон улсын солилцооны хамгийн их хөгжсөн хэлбэр бол гадаад худалдаа юм. Гадаад худалдааны төлбөр тооцоо нь анхны төлбөрийн балансын үндсэн зүйлүүдийн гол агуулга болж ирсэн билээ. Олон улсын хөдөлмөрийн хуваарь гүнзгийрсэнтэй холбогдож, үйлчилгээ нь олон улсын солилцоонд бүр их үүрэг гүйцэтгэх болсон. Худалдаа болон үйлчилгээний баланс нь улс орнуудын дотоодын эдийн засаг болон дэлхийн эдийн засаг дахь тэдгээрийн эзлэх байр суурьтай нягт холбоотой билээ. Г адаад худалдааны ашиг болон алдагдал нь дэлхийн зах зээл дэх тухайн орны барааны өрсөлдөх чадвар, түүний эдийн засгийн хүчтэй буюу сул талыг илэрхийлдэг ба үүний үндсэн дээр эдийн засгийн оновчтой арга хэмжээ авах шалтгаан болдог. Тухайн орны, гадаад ертөнцтэй эдийн засгийн талаар харилцах хамгийн өргөн хүрээтэй харилцаа нь төлбөрийн балансын урсгал үйл ажиллагаанд тусгалаа олдог. Улс орон тухайлбал, гадаадын ажилчдыг шилжүүлэх буюу аялал жуулчлал, лицензийн худалдаанаас олсон орлогоор худалдааны балансын алдагдлаа нөхөх боломжтой. Төлбөрийн балансын урсгал үйл ажиллагааны ашгийг улс орнуудын гадаад эдийн засгийн байр суурийг тодорхойлохын тулд хэрэглэдэг. Урсгал үйл ажиллагааны баланс нь бодит үнэт зүйлсийн хэмжээг тусган харуулдаг бөгөөд улс орон түүнийгээ гадаадад шилжүүлсэн буюу түүнээс дотоодын нийт бүтээгдэхүүнд нэмэлт зүйлийг олсон уу гэж авч үздэг. Улс орон «өөрийнхөө орлогоор» амьдарч байна уу гэдгийг техник эдийн засгийн төлөвлөгөө болон төлбөрийн балансандаа харуулдаг.
Суурь балансын үзэл баримтлал. Капиталын урт хугацааны хөдөлгөөний бүртгэл тооцооны хөгжил болон түүнийг төлбөрийн балансад бүрэн тусгахтай зэрэгцүүлэн суурь балансын үзэл баримтлалыг дэвшүүлэн тавьсан. Тэр нь дэлхийн II дайны дараа АНУ, Англи болон бусад орнуудад дэлгэрсэн ба төлбөрийн балансын байдлыг тодорхойлохын тулд бусадтай зэрэгцүүлэх буюу бодит зүйл болгон хэрэглэж байв. Энэхүү үзэл баримтлалын мөн чанар нь үндсэн зүйлүүдийг оролцуулсан тогтвортой хэлцэл, суурь байдлыг ялгаруулсан бөгөөд эдийн засгийн байдлын хэлбэлзэлд мэдрэмтгий бус, тогтвортой цаг хугацааг тодорхойлоход оршино гэж түүнийг зохиогчид үзэж ббайна.. Урсгал үйл ажиллагаа төдийгүй, капиталын урт хугацааны хөдөлгөөн ч гэж үзэх болсон. Богино хугацааны капиталын хөдөлгөөн болон валютын нөөцийг балансжуулагч үйл ажилллагаа гэж үзэх болсон. ОУВСангийн ангиллаар суурь балансын ашгийг А болон В бүлгийн үйл ажиллагааны ашгийнйн дүн гэж тодорхойлдог. Энэ дүн нь В бүлгээс доош оршиж байгаа үйл ажиллагааны баланстай тэнцэж байх ёстой.
Суурь балансын үзэл баримтлалын дагуу валютын урсгалын хувьд энэ зорилтыг хэдийчинээ хангаж байна, урсгал үйл ажиллагааны нөөц нь капиталын хөдөлгөөнийг төдийчинээн тэнцвэржүүлдэггүй байна. Төлбөрийн балансын эцсийн санхүүжилт нь капиталын богино хугацааны хөдөлгөөнөөр хангагдах ёстой байсан бөгөөд эдийн засгийн бодлогын бусад хэрэгсэл болон хүүгийн хувь, валютын ханшийг өөрчлөх замаар тодорхой хэмжээнд үйлдлийг нь нарийн түвэгтэй болгох боломжтой .
Капиталын богино хугацааны хөдөлгөөн нь тодорхой цаг хугацаа хүртэл биеэ даасан процесс гэж бодит ач холбогдол өгөгдөөгүйгээр ийм хандлагыг тайлбарлах боломжтой. Урт хугацааны капитал гаргалтын өсөлтийг тогтвортой хангах нь чухал гэж үзсэн, гадаадын хөрөнгө оруулалтыг өсгөх, харин учир иймд дэлхийн зах зээл дэх өөрсдийн байр суурийг өргөжүүлэх явдал байв.
Суурь балансын үзэл баримтлал нь олон улсын капиталын богино хугацааны ихээхэн шилжилт хөдөлгөөний онол болон практикийн учир холбогдлыг ухамсарласан бөгөөд энэ үе нь доллар болон эдийн засгийн хямрал, европын улс орнууд хөрвөх валютад орох шалтгаан болсон. Капиталын энэхүү «төөрөгдөл» нь төлбөрийн балансын тогтворжилтыг задлахад багагүй үүрэг гүйцэтгэсэн.
Зарим улс орнууд суурь балансын үзэл баримтлалын тайлбарт өөрийн гэсэн онщюгтой хандаж байв. Түүний оронд нөөцийн үзэл баримтлал гарч ирсэн ба 40-өөд оны эцсээс 50-иад оны дунд үе хүртэл АНУ-д энэ үзэл баримтлалыг жинхэнэ албан ёсоор хэрэглэсэн, дараа нь 1962-оос 1965 оныг хүртлэх богино хугацаанд сэргээсэн үед түүнийг төлбөрийн балансыг шинжлэх нэмэлт хэрэгсэл гэж хэрэшэж байв. Олон улсын болон гадаадын валютын албан ёсны байгууллагуудад олгох америкийн хувийн банкуудын урт хугацааны улсын үүргийг хасч, капиталын урт хугацааны хөдөлгөөн ба урсгал үйл ажиллагааны зүйлүүдийн ашгийн дүн гэж 1962-1965 онуудад суурь балансын үзэл баримтлалын үзүүлэлтүүдийг америкийн аргачлалаар тодорхойлсон.
Бусад үйл ажиллагааны үндсэн дээр тогтсон хандлага бүдгэрсэн бөгөөд хэлбэлзлийн ийм далайцад хүрсэн, капиталын богино хугацааны төдийгүй, урт хугацааны шилжилт хөдөлгөөн илэрсэн 1962 оноос Германд суурь балансын үзэл баримтлалыг хэрэглэж эхэлсэн.50-иад оны эцэс 60-аад оны эхнээс Англи суурь балансьш үзэл баримтлалыг хэрэглэсэн. Суурь балансын үзэл баримтлалыг дэлхийн санхүүгийн нэгэн төв гэж түүний үүргийг харгалзсан нь үндсэн суурь болон хоёрдогч гадаад эдийн засгийн үйл ажиллагааны хоорондох нарийн ялгааг хангах боломж олгож байна гэж Анпти үзэж байлаа. Энэ нь төрийн зорилго болон зохицуулалтын арга. улс орнуудын эдийн засагт асар их нөлөө үзүүлсэн бөгөөд төлбөрийн балансын харилцааны байдалд улсын эдийн засгийн бодлогын чигийг боловсруулахад ихээхэн ач холбогдолтой байсан юм. Урт хугацаатай капиталын өвөрмөц үйл ажиллагаа (тухайлбал, зарим улсуудынх)-ны гадна, бүх урт хугацааны капиталын хөдөлгөөн болон урсгал ажиллагааны төгсгөл нь английн тайлбарт суурь баланс болж орсон.
Гэхдээ Англид суурь балансын үзэл баримтлалыг хэрэглэх практик, төлбөрийн балансын зүйлүүдээр зохих бичилт хийх болон түүнийг урт болон богино хугацаанд хуваах, капиталын хөдөлгөөний үйл ажиллагааг ангилах зэрэг хүндрэлтэй тогтмол тулгарч байв. Эдгээр хүндрэл нь дэлхийн валютын системийг хамарсан, хямрал болж илэрсэн, фунт стерлингийн ханшны бууралт болон улс орнуудын төлбөрийн баланс муудсан 1967 он, ялангуяа 60-аад оны хоёрдугаар хагаст улам гүнзгийрсэн. Ийм байдалд английн төлбөрийн баланс дахь капиталын хөдөлгөөн нь хэдэн жилийн турш хямралын байдалтай холбогдсон эмх журамгүй хэлбэртэй болсон ба урт хугацааны чиг хандлагыг илэрхийлэхэд зориулагдсан чиглэл болж чадаагүй. Эдгээр хүндрэл нь Английг суурь балансын үзэл баримтлалаас 1970 онд татгалзахад хүргэсэн.
Нөөцийн (чадварын) үзэл баримтлал. Дараагийн алхам нь 1958 онд АНУ- ын дэвшүүлсэн нөөцийн үзэл баримтлалын боловсруулалтыг хийсэн. АНУ-ьга төлбөрийн баланс эрс муудсан ба долларын хямрал болсон тухайн үед Худалдааны яам төлбөрийн баланс боловсруулах арга ба түүний алдагдлыг хэмжих зэрэгт шүүмжлэлтэй хандахыг шаардсан. Капиталын богино хугацааны хөдөлгөөний хамаарлыг эргэн авч үзсэн, бас тэгээд гадаадын албан ёсны байгууллага болон хувь хүний гарт байгаа долларын нөөцөд онцгой ач холбогдол өгснөөр шинэ хандлагын нэр болон агуулгыг тодорхойлсон.
Олон улсын төлбөрийн болон нөөцийн хэрэгсэл гэж АНУ-ын долларыг нөөц валют болгон түгээмэл хэрэглэж ирснээс үндэслэн нөөцийн үзэл баримтлал гарч ирсэн. АНУ долларын ашгийн төлөөх тэмцэлд цаг үргэлж бэлэн байх ёстой, харин үүний тулд резидент бусчуудад байгаа нөөц долларын дүнг мэдэх шаардлагатай гэж үзсэн. Өсөлтийн дүнгийн ийм хэмжээг төлбөрийн балансын ашгаар үзүүлэх ёстой. Иймд нөөцийн үзэл баримтлалын үндсэн зүйлүүдийн дотор суурь хэлцлийн талынхныг багтаасан, түүнээс гадна, үндэстний хувийн капиталын богино хугацааны хөдөлгөөн, гадаадын худалдааны зээл болон «алдаа ба тасалдал» хэмээх зүйлийн ашиг гэх мэтчилэнгийн 3 төрлийн халцэл орсон.
Жинхэнэ балансжуулагч болгож зүйлүүдийг авч байгааг худалдааны яамныхан, АНУ-ын олон улсын нөөцийн байр суурьт гарч байгаа өөрчлөлтийн тусгал гэж үзэж байлаа. Өөрчлөлтийн балансжуулагч зүйлүүдэд: америкийн валютын нөөц (ОУВСан дахь татварыг оролцуулан) хувь хүн болон гадаадын албан ёсны байгууллагуудын өмнө АНУ-ын үүргээр хүлээсэн нөөцүүд багтана. Энэ үзэл баримтлалын онцлог нь АНУ-ын валютын нөөц болон америкийн хувийн хадгаламж эзэмшигчдийн гарт байгаа валютын нөөцийг заагласан явдал байлаа.
ОУВСангийн хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн балансын зүйлүүдийн ангилалаар зарим нэг тайлбартай (С бүлэгт хамааралтай) нөөцийн үзэл баримтлалын ашиг нь А+В+С+В бүлэг дэх үйл ажиллагааны ашгийн дүнтэй дүйцэх бөгөөд түүнийг үндсэн үзүүлэлт гэж үздэг. Тэр нь буцаах тэмдэгтэйгээр авагдсан, Е+Г+С+Н бүлгээрх ашгийн дүнгийн хэмжээгээр тэнцвэржинэ. Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын хүлээн зөвшөөрсөн ангилалд нөөцийн үзэл баримтлал нарийн илэрхийлэгдсэн. Хугацаа богинотой капиталын олон тооны үйл ажиллагааг төлбөрийн балансын үндсэн зүйлүүдийн тоотой харьцуулсан нь бүрэн үндэслэлтэй болоогүй. Тухайлбал, америкийн хувийн хадгаламж эзэмшигчдийн гарт байсан гадаад валютын нөөцийг оруулах болсон гол шалтгаан нь АНУ-ын хууль тогтоомж албан ёсны нөөцөд нэмэлт болгож долларыг хамгаалахын тулд түүнийг ашиглаж байсан төрийн албан ёсны байгууллагуудыг хүндрүүлж байсанд оршино. «Алдаа ба тасалдал»-ын зүйлүүдийн ашиг нь капиталын богино хугацааны хөдөлгөөнтэй холбоогүй ба олон улсын тооцооны бүртгэл бүрэн боловсрогдоогүйгээр зөвхөн тайлбарлагдах болсон.
АНУ-ын богино хугацаатай хувийн үүргийн өөрчлөлтийг балансжуулагч зүйлүүдийн тоонд оруулсан нь долларт учирсан хүчтэй аюул гэж эдгээр үүргүүдийн үзэлд туссан. Үнэндээ, АНУ-ын хуулиар долларыг гадаадын хувийн хадгалагч, АНУ- ын эрх бүхий төрийн байгууллагад түүнийг алтаар шууд солих боломжгүй. Долларт итгэх итгэл алдагдсан нөхцөлд гадаадын хувийн банкууд өөрсдийнхөө долларын нөөцийг АНУ-ын эрх бүхий төрийн байгууллагад алтаар солихоор түүнийг үзүүлж, харин юуны өмнө төв банкуудад худалдаж амжсан байна.

ЛЕКЦ 6
ВАЛЮТЫН ХАРИЛЦААН ДАХЬ ЗАХ ЗЭЭЛ БОЛОН ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛ
Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд олон улсын валютын харилцааны зохицуулалтыг зах зээл болон төр явуулж байгааг дэлхий нийтийн туршлага харуулж байна. Валютын зах зээлд валютын эрэлт болон нийлүүлэлт, түүний ханшны харьцаа бүрэлдэн бий болдог.
Зах зээлийн зохицуулалт нь өртгийн, эрэлт болон нийлүүлэлтийн хуулинд захирагдаж явагддаг.
Валютын зах зээл дэх өрсөлдөөний нөхцөлд эдгээр хуулиудын үйлчлэл нь зээлийн капитал, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний хөдөлгөонтэй уялдаж, дэлхийн эдийн засгийн хэрэгцээнд нийцүүлэн, олон улсын санхүүгийн урсгалын дагуу валют солилцооны харьцангуй тэнцлийг хангаж байдаг. Эдийн засгийн агентууд зах зээл дэх валютын ханшны тогтворжилтын дохиолол болон үнийн механизмүүдээр дамжуулан валют худалдан авагчдын хүсэлт болон түүнийг нийлүүлэх боломжийн талаар тодорхой мэдээлэл олж авдаг. Тэр тусмаа зах зээл нь валютын үйл ажиллагааны байдлын талаарх мэдээллийн гол сурвалж нь болдог.
Валютын ханшны харьцааны нэлээд алгуур болон хурц хэлбэлзэл, түүний хямрал нь дэлхийн болон улс үндэстний эдийн засагт зохисгүйгээр нөлөөлж, нийгэм эдийн засгийг хүнд уршигт хүргэх шалтгаан болдог. Валютын зах зээлийн болон төрийн зохицуулалт нь харилцан бие биенээ орлож байдаг. Эхнийх нь өрсөлдөөнд үндсэлсэн хөгжлийг урамшуулах шалтгаан болдог бол дараагийнх нь валютын харилцааны зах зээлийн зохицуулалтын зохисгүй уршгийг давж гарахад чишэгддэг. Эдгээр хоёр зохицуулагчийн хоорондох зааг ялгаа нь тодорхой байдал дахь ашиг болон алдагдлаар тодорхойлогддог юм.
Тиймээс тэдний хоорондын харьцаа ихэвчлэн өөрчлөгдөж байдаг. Дайн, дайны дараах эвдрэл сүйрэл, хямралын донсолгооны нөхцөлд гол төлөв маш хатуу төрийнзохицуулалт зонхилж байдаг. Эдийн засаг, валютын байдал сайжрах хирээр валютын үйл ажиллагаа чөлөөтэй болж, энэ хүрээнд зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих хандлага ажиглагдана.
Гэхдээ улс нь валютын харилцаанд хяналт тавих болон хуульчлах зорилгоор валютын хяналтыг байнга хадгалж байдаг. Зах зээлийн эдийн засгийг зохицуулах системд аливаа орны өнөөгийн болон стратегийн зорилтын дагуу олон улсын валютын болон эдийн засгийн бусад харилцааны хүрээнд хэрэгжүүлж байгаа нийт арга хэмжээний нэг болох валютын бодлого нь чухал байр эзэлдэг. Энэ арга хэмжээ нь «ид шидийн олон өнцөгтийн» хүрээнд эдийн засгийн бодлогын гол зорилгод хүрэх тухайлбал, төлбөрийн балансын тэнцвэржилтийг дэмжих, хямрал болон ажилгүйдлийн өсөлтийг тогтоон барих, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэгдэж байдаг.
Валютын бодлогын хэлбэр болон чиглэл нь дэлхийн тавцан дахь хүчний байршил, дэлхийн эдийн засгийн хувьсал, ямарваа орны эдийн засаг валютын байдлаар тодорхойлогддог билээ. Түүхийн янз бүрийн үе шатуудад юуны өмнө валютын үйл ажиллагааг чөлөөлөх, валютыг хөрвөдөг болгох, валютыг хязгаарлах, валютын тогтвортой байдлыг хангах болон валютын хямралаас гарах зэрэг тодорхой зорилтыг дэвшүүлэн тавьж байлаа. Валютын бодлого нь бусад улсуудын дотоод хэрэгт оролцох, юуны өмнө хөгжлөөр сул дорой түнигүүдийг ялгаварлан гадуурхахаас үүдэлтэй санал зөрөлдөөн болон түншлэл гэсэн улс орнуудын харилцааны зарчимд тусгалаа олдог.
Валютын бодлогын үндэслэл нь тодорхой онол, албан ёсны номнол болж тунхаглагдсан байдаг. Хууль зүйн хувьд валютын бодлого нь ямарваа оронд, түүний гадна, мөн түүнчлэн валютын асуудлаар улсуудын хооронд хоёр болон олон талын гэрээ байгуулах, валютын үнэт зүйлсийн үйл ажиллагаа явуулах журмыг зохицуулах, эрх зүйн нийтлэг хэм хэмжээг хууль тоггоомжоор бүрдэл болгоно. Орчин үеийн валютын гэрээний өмнөх түүх бол Латины зоосон мөнгөний холбоо (1865-1926 онуудад) байсан бөгөөд түүний зорилго нь гишүүн орнуудын мөнгөний нэгдсэн нэгж бий болгох, бас тэгээд нэг орны зоосон мөнгийг нөгөө орны хууль ёсны төлбөрийн хэрэгсэл мөн гэж үзэж байв. 1867 оны Парижийн гэрээ нь дэлхийн валютын системийн анхдагч алтан зоосны стандартыг бий болгох ажлыг хэрэгжүүлсэн. Дараагаар нь 1922 онд болсон Генуэзийн бага хурал алт-төлбөрийн хэрэгслийн стандартыг бий болгосон. 1944 оны Бреттонвудсын гэрЛ нь дайны дараах валютын системийн зарчмыг улам бэхжүүлсэн. Ямайкийн валютын гэрээ нь дэлхийн орчин үеийн валютын системийн зарчмыг тодорхойлж тогтоосон. Бүс нутаг нэгдэх хүрээнд тухайлбал, Европын валютын холбоог 1979 онд, мөн XX болон XXI зууны заагт нэгдсэн ;Евро: валюттай Европын эдийн засаг болон валютын холбоо байгуулах тухай гэрээг байгуулсан билээ.
Валютын бодлогыг хэрэгжүүлэх нэг гол хэрэгсэл бол валютын зохицуулалт бөгөөд улсаас олон улсын тооцоо болон валютын үйл ажиллагаа явуулах дэс дарааллыг тогтоон, улс үндэстний болон улсуудын хооронд, бүс нутгийн түвшинд түүнийг дэг журам болгон хэрэгжүүлж байна. Валютын шууд зохицуулалт нь гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа болон хууль тогтоох замаар, харин шууд бус зохицуулалт нь зах зээлийн зуучлагчдын эдийн засгийн харилцаанд эдийн засгийн тухайлбал, валют- зээл зэрэг эдийн засгийн аргуудыг ашиглан нөлөөлөх явцад хэрэгждэг. Эдийн засгийн харилцааны глобальчлагдах процесс ч валютын зохицуулалтын улс хоорондын хөгжилд дэмжлэг болж байна. Тэр нь бусад орнуудад хамаарах голлох улсуудын валютын бодлоготой тохиролцох, валютын хямралаас гарах хамтарсан арга хэмжээ авах, зарим улс орнуудын валютын бодлогыг дэлхийн валютын системийн бүтцийн зарчмын дэг жаягтай уялдуулах зэрэг зорилтуудыг баримталдаг байна. Бүсзохицуулалт нь интеграцчилагдан нэгдэх эдийн засгийн хүрээнд тухайлбал, Европын холбоо, хөгжиж байгаа орнуудын бүс нутгийн бүлэглэлд хэрэгждэг. Валютын бодлого нь валютын асуудлаар шийдвэр гаргах, түүнийг бэлтгэх болон хэрэгжүүлэх ажлыг тодорхойлдог. Валютын харилцааг зохицуулах түвшинд. Тухайлбал:
                      Хувийн үйлдвэрийн газрууд, юуны өмнө, үндэстний болон олон улсын банк, корпорациуд үлэмж их валютын нөөцтэй байдаг тул валютын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог;
                      Улс орнуудын үндэсний түвшинд (сангийн яам, төв банк, валютын хяналтын байгууллагууд);
                      Олон улсын түвшинд гэх мэт асуудлууд хамаарагдана.
Ва лют, зээл болон санхүүгийн бодлогыг зохицуулах олон улсын зохицуулалтын хэлбэр нь дараах шалтгаантай холбоотой.
1.                  Валют, зээл, санхүүгийн харилцааг оролцуулсан үндэстний эдийн засгийн харилцан хамаарал хүчтэй болсон.
2.                  Эдийн засгийн харилцаа чөлөөтэй болж байгаа нөхцөлд улсын болон зах зээлийн хоорондох харьцаа зах зээлд ашигтайгаар өөрчлөгдөж байна.
3.                  Дэлхийн тавцан дахь хүчний байршил өөрчлөгдөж байна; АНУ-ын дангаараа ноёрхох ноёрхол нь, Япон, Баруун Европ, АНУ гэсэн өрсөлдөөн болон түншлэлийн гурван төвийн ноёрхлоор солигдсон. Мөн аж үйлдвэр хөгжсөн шинэ залуу өрсөлдөгчид ч гарч ирэх болсон.
4.                  Дэлхийн валют, зээл, санхүүгийн зах зээлийн цар хүрээ өргөжин тэлж байгаа бөгөөд хүүгийн хувь хэмжээ, валютын ханшны хэлбэлзэлтэй холбогдож, нефтийн үнэ ханш унах, банк, валют, бирж түр зуур хямран тогтворгүй байдалтай болж байгаа зэрэг нь зах зээлийн онндох шинж юм.
Улс үндэстний эдийн засгийн, үүний дотор валют, зээл санхүүгийн бодлогыг дэлхийн эдийн засаг дахь тэдний интеграцчилал болон улс орнуудын бие биенээсээ харилцан хамаарч хөгжиж байгаатай нийцүүлэх боломжгүй билээ.
Валют зохицуулалтын улс хоорондын байгууллага бол ОУВСан бөгөөд харин 70-аад оны дунд үеэс хязгаарлагдмал тооны оролцогчид оролцсон дээд түвшин дэх зөвлөлгөөн тогтмол явагдах болсон. Тухайн үед түүнийг хийх сэрэмжлүүлэх нэг шалтгаан бол дэлхийн эрчим хүчний хямрал байв.Өндөр хөгжилтэй орнуудын хувьд нефтийн үнийн өсөлтийн зохисгүй уршгийг хязгаарлах зохицсон арга хэмжээ зайлшгүй авахад хүргэсэн.
Тухайн үеэс дээд хүрээний зөвлөлгөөнүүдэд дэлхийн улс төр болон эдийн засгийн цаг үеийн асуудлыг хэлэлцдэг болсон. Иймэрхүү дээд хэмжээний уулзалт 1975 оны арван нэгэн сард Францын Рамбуйе хотод анх удаа гол 6 орны оролцоотой явагдсан; 1976 оноос жил бүр «долоогийн» зөвлөлгөөн (АНУ, Япон, Герман, Франц, Англи, Итали, Канад зэрэг улсууд оролццог) болж байна. Хэлэлцүүлж байгаа эсуудлын нэг нь 1991 оноос эхлэн зах зээлийн эдийн засгийн шинэчлэлд шилжиж 5айгаа ОХУ-д тусламж үзүүлэх болсон явдал байлаа.Дээд түвшин дэх уулзалт тогтмол болж байгаагийн шалтгаан бол зөрчилдөөн, түншлэл, хөгжингүй орнуудын ;-лс төр болон эдийн засгийн тогтворгүй байдал, дэлхийн эдийн засгийн харилцааг гпобальчилж байгаад нуугдаж байгаа билээ. Гол улсуудын байнгын зөвлөлгөөн нь ;-лс төр болон эдийн засгийн нэгдсэн стратегийг боловсруулах зорилт баримталж 'айгаа явдал юм. Ерөөсөө дээд түвшний уулзалтын өмнө үндэстний түвшинд эдийн засгийн зөвлөлгөөнд хэлэлцэх асуудлаар үйлдвэр аж ахуйн газрууд болон улс Questionнуудын төлөөлөгчдийн зөвлөлгөөн хийх) болон олон улсын уулзалтыг /зөрчлийг зрилгах болон харилцан буулт хийх тохиролцоонд хүрэх замаар урьдчилсан шийдвэр боловсруулахын тулд жилд гурваас-дөрвөн удаа явагддаг төр засгийн төлөөлөгчдийн зөвлөлгөөнийг зохицуулах бэлтгэлийг хангадаг байна. Олон улсын «дээд хэмжээний» зөвлөлгөөн нь улс төр болон эдийн засгийн бүхий л хүрээнд хөгжингүй орнуудын харилцан үйлчлэлийн бий болсон системийн бүрэлдэхүүн элемент юм.
Энэхүү зөвлөлгөөнүүдэд түншлэл болон зөрчилдөөн гэсэн уламжлалт хоёр чиг хандлага гарч байдаг билээ. Тавигдаж байгаа зорилго болон хэлбэрээсээ хамаарч валютын бодлого нь бүтцийи болон урсгал /өдөр тутмын/ гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Валютын бүтцийн бодлого нь дэлхийн валютын системийн бүтцийн өөрчлөлт хийхэд чиглэсэн цогц арга хэмжээ юм. Ийм арга хэмжээ нь зарим валютын тусгай эрхийн төлөөх тэмцлийг дагалдаж бүх улс орнуудын нийтлэг сонирхолд нийцүүлж түүнийг боловсронгуй болгох зорилгоор явуулж байгаа валютын шинэчлэлийн хэлбэрээр хэрэгждэг. Валютын бүтцийн бодлого нь урсгал /өдөр тутмын/ бодлогод ч бас нөлөөлдөг. Валютын өдөр тутмын бодлого нь алт болон валютын зах зээлийн үйл ажиллагаа, валютын ханшийг шуурхай зохицуулах, өдөр тутмын ажилд чиглэсэн богино хугацаатай цогц арга хэмжээ юм.
Валютын нөөц арвижуулах төрийн бодлого.
Валютын довтолгоон хийх болон олон улсын тооцоог хэрэгжүүлэх, алдагдлаас хамгаалах зорилгоор түүний бүтцэд олон янзын валют оруулах замаар валютын нөөцийн бүтцийг зохицууггахад чигаэсэн улс, үндэстэн дамнасан корпораци, банкуудаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг валютын нөөц арвижуулах бодлого гэнэ. Ер нь тогтвор муутай валютыг худалдах, мөн түүнчлэн олон ул сын тооцоонд зориулж зайлшгүй шаардагдах хамгийн тогтвортой валютыг худалдан авах замаар энэ бодлого хэрэгждэг. АЕГУ-ын доллар тогтворгүй байсныг капиталист ертөнцийн валютын албан ёсны нөөцөд түүний хувийн жин /1973 онд 84.5%, 1982 онд 71.4%, 1990 онд ойролцоогоор 60% байв/ хэлбэлзэж байсантай холбож үздэг. Түүний байр суурь харьцангуй бэхжиж байгаа нөхцөлд албан ёсны нөөц дэх Швейцарийн франк, Германы марк /1998 онд 20%/, Японы иен зэрэг валютын хувийн жин тоггмол өсч байв.
Валютын ханш болон түүннй харьцаат хэмжээний зарчим нъ үндэстний болон улс хоорондын зохицуулалтын зүйл нь болдог. Бреттонвудсын гэрээний дагуу улс орнууд алтны албан ёсны үнэ /алтны гурвалсан унц нь 35 доллартай тэнцэж байсан/ болон доллартой харьцах зах зээлийн ханшны үндсэн дээр үндэстний валютын ханшийг ОУВСанд бүртгүүлж, түүний найрлага дахь алтны агуулгыг тогтоож байлаа. ОУВСангийн гишүүн улсууд зах зээл дэх өөрийн валютын ханшны хэлбэлзлийг харьцаат хэмжээнээс ±1%, /Баруун Европын орнуудын хувьд ±0.75%/- иас дээш гаргахгүй байх үүрэг авч байсан. Валютын ханш тогтоох журамд үе үе «ханшны гажиг» гарч, валютын албан ёсны болон зах зээлийн ханшны зөрөө гарснаас шалтгаалж валютын зөрчил хурццахад хүрдэг байв.
1971 оны арван хоёр сард АНУ-ын долларын ханш буурсны дараа валютын ханшны хэлбэлзлийн хэмжээ ±2.25% хүртэл явагдаж байлаа. Үүнээс үндэслэн тооцооны нөхцөлтэй төвлөрсөн ханш тогтоосон. 1971 оны найман сард гадаадын төв банкуудад зориулж долларыг алтаар солих ажиллагаа зогссонтой холбогдож ихэнх орон валютын хэлбэлзэх ханшийг хэрэглэх болсон бөгөөд үүнийг нь 1973 оны гурван сарын 16-нд «арвын бүлэг» Парижийн зөвлөлгөөнөөс баталгаажуулсан билээ. Европын холбоонд оролцогч орнууд маш нарийн хүрээнд валютын ханшны харилцан хэлбэлзэлд, валютын ханш дагалдан хэлбэлзэх «Европъш валтотъга могой» гэдэг журмыг тогтоосон. Эхлээд /1972 оны дөрвөн сараас 1973 оны гурван сар хүртэл/ «ангал дахь могой» гэдэг журмыг хэрэглэсэн. «Могойн» дүр зураглал нь Европын холбооны 6 орны /Герман, Франц, Итали, Голланд, Бельги, Люксембург/ валютын ханшны хэлбэлзэх нарийн зааг хэмжээг өөр хоорондоо бол /± 1.125%/, харин «ангалынх» доллар болон бусад валютад тэдний хамтарч хэлбэлзэх гаднах хэмжээ нь /±2.25%/ ийм байхаар заасан.
«Европын валютын могой» нь Европын валютын хамтарч хэлбэлзэх эв нэгдлийн билэг тэмдэг болж байгаа билээ. 1973 оны гурван сарын 19-өөс «ангалын» журам хүчингүй болсонтой холбогдож олон тооны валютын ханшны өөр хоорондын хэлбэлзэх хэмжээ /± 1.25%, харин 1976 оны нэгдүгээр сараас ±4.5%, 1993 оноос ± 15%/ хадгалагдаж үлдсэн. Тухайн орны валютын ханш хэрэв энэ хэмжээнээс доош буурсан тохиолдолд төв банк үндэснийхээ валютаар гадаадын валют худалдан авч валютын довтолгоон хийх үүрэгтэй. Валютын хэлбэлзэл нь завсар хоорондын ханшны жинхэнэ хэмжүүр болох долларын оролцоотой ээдрээтэй ханшаар тодорхойлогддог юм. Зээлийн харилцааг дэмжих болон тооцоог зохицуулах, валютын довтолгоог уялдуулах зорилгоор валютын хамтын ажиллагааны Европын санг /1973-1995 онуудад/, харин дараа нь Европын валютын институтыг /1994 онд/, 1998 оны зургаан сараас Европын төв банкийг байгуулсан билээ.
«Европын валютын могойд» оролцогчдын бүтэц бүрэлдэхүүн өргөжин тэлж, 1972 оны таван сард түүнд Англи, Ирланд, Дани, 1973 оны гурван сараас Норвеги, Швед зэрэг улсууд нэгдэн орсон. Гэхд ээ энэхүү бүтэц нь тогтворжилт муутай болсноос шалтгаалж Даниас гадна, дээр дурдсан бараг бүх орнууд түүнээс аажмаар гарсан. Франц хоёр удаа «Могойг» орхиж/1974 оны нэгдүгээр сарын 19 болон 1976 оны гуравдугаар сарын 16-нд/, нэг удаа /1975 оны зургадугаар сарын 9-нд/ эргэж орсон. Энэхүү системээс улс орнууд олон удаа гарч, орж байсан шалтгаан нь өөрийн валютын хэлбэлзэх нарийн хэмжээг дэмжих зорилгоор алт-валютын нөөцөө зарцуулах хүсэлгүй байсантай холбоотой байв. 1998 оны тавдугаар сард Евро бүсийг /Европын холбооны 15 орны 11 нь/ баталгаажуулсны дараа Евро нэртэй нэгдсэн валютад шилжихийн тулд 1999 оны нэгдүгээр сар хүртэл тэдгээрийн валютын харилцан уялдаа бүхий ханш тогтоосон. Нэг зэрэг хүүгийн хувь хэмжээг ч ойртуулсан. Европын төв банк үндэстний сонирхолтой харьцуулан Европын холбооны нийтлэг зорилтод тэргуулэх чиглэл өгч, валютын нэгдсэн ханш болон хүүгийн хувийг тогтоосон билээ.
Улс орнуудын олон улсын үйл ажиллагаанд нөлөөлөх арга болгож ханшны бууралтыг ашишаж байгаа жишээг авч үзье.
1967 оны арван нэгдүгээр сарын 18-ны байдлаар фунт стерлингийн ханш 2.8 байснаа 2.4 доллар хүртэл албан ёсоор буурсан. Валютын ханшны бууралтын хувийг тодорхойлохын тулд тухайн валютыг нэгж болгон авч ханшийн зөрүүг, анхны ханшид хувааж 100-гаар үржүүлж тооцно.
Хэрэв хуучин хашийг Кс, харин ханшны бууралгын дараах шинэ ханшийг Кн, гэж тэмдэглэвэл ханшны бууралтын /Д/ хувийг тооцох томъёолол нь дараах байдлаар илэрхийлэгдэх боломжтой.            к К
Тухайн жишээн дээр фунт стерлингийн ханш бууралтын хэмжээ дараах байдлаар илэрхийлэгдэж байна.
Фунт стерлиштэй харьцуулбал гадаад улсын валютууд нь нэг зэрэг ханшны бууралтад өртөлгүй, харин ч худалдан авах чадвар нь сайжирч байгааг харуулж байна. Валютын ханшны өсөлтийн (Р) хувийг тодорхойлохын тулд тухайн вашотыг нэгж болгон авч ханшийн зөрүүг, эцсийн ханшид хувааж 100-гаар үржүүлэх томъёололыг хэрэглэнэ.
Валютын хоёрдмол зах зээл нь 70-аад оны эхэнд Бельги, Итали, Франц зэрэг орны тогтоосон валютын ханшны хэлбэлзэл болон тогтсон журам хоорондын завсар зайд ажиллаж байсан валютын бодлогын хэлбэр юм. Туүний мөн чанар нь валютын зах зээлийг хоёр хэсэгт хуваан, худалдаа болон үйлчилгээний үйл ажиллагаанд санхүүгийн /капиталын шилжилт хөдөлгөөн, зээл гэхчилэн/ болон зах зээлийн Фунт стерлинг дэх 1 долларын ханшийг тодорхойльё.
1 ф. ст. = 2,8долл
х = 1 долл
Тиймээс, фунт стерлингийн ханшны буурталт 1 долл. 0.35 ф.стерлингтэй тэнцэж байгаа болно.
Ханшны өсөлт гарсны дараа 0.41ф.ст. (1/2.4) долларын ханшны зайлшгуй өсөлт гарсан байдал нь:
-тай тэнцэнэ.
Зарчмын хувьд Английн экспортлогчид өөрсдийн валютын ханшны бууралтаас хожоо олсон, учир нь тэд гадаад валют солилцооны /долларын/16.7%- ийн хэмжээгээр /0.35 ф.стерлингийн оронд 1 доллараас 0.41 ф.ст олж байна/ ханш буурсан шагнал авч байна. 14.3%/ 2.80 долларын оронд 1 ф.стерлингийн төлөө 2.4 долларын төлбөр хийх/-ийн валютын төлбөр хийж худалдан авахад тэдэнд их зардал шаардагдах учир Антийн импортлогчид алдаж байгаа болно.
Хэрэв гадаад өр доллараар илэрхийлэгдэж байгаа бол Английн төлбөр гүйцэтгэгчид хямдарсан фунт стерлингээр төлбөр хийж хожоо олж байгаа ч чанартаа алдаж байгаа болно. Ханшны зөрүүгээс шалтгаалж фунт стерлингийн ханшны бууралт болж, долларт ханшны өсөлт гарч, АНУ-ын түүнээс олсон ашиг болон алдагдлын тооцоог авч үзье.
5.                  Гадаад худалдаа. Тухайлбал, АНУ-ын экспортын гэрээгээр Англид хэрэгжүүлээгүй үнийн дүн 20 сая фунт стерлинг болсон. Америкийн экспортлогчдын алдагдал /гэрээнд хамгаалах тайлбар хийгээгүйгээс/ 8 сая долларт хүрсэн нь 2.8 долларын оронд 1 фунт стерлингийн төлөө солио хийсэн фунтын ханшны ашиг 2.4 доллар болсонтой холбоотой юм.
20 сая ф.ст. Ч (2.8 - 2.4) = 8 сая доллар
Гэрээний дагуу Англиас импортолсон барааны төлөгдөөгүй үнийн дүн -15 сая рунт стерлинг болж байв. Худалдан авах чадвар сайтай валютаар ханш нь буурсан валют худалдан авахад хямд тусдаг учир Америкийн импортлогчид 6 сая долларын нэмэлт ашиг олсон.
15 ф.ст Ч (2.8 - 2.4) = 6 сая долл
ЛЕКЦ 7
ОЛОН УЛСЫН ТООЦООНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ
Олон улсын тооцоо нь янз бүрийн орнуудын хуулийн этгээд болон иргэд хоорондын улс төр, эдийн засаг, соёлын харилцаатай холбогдож үүссэн мөнгөний үүрэг болон шаардлагын төлбөрийг зохицуулж байдаг. Олон улсын тооцоонд нэг талаас, олон улсын баримт болон заншлаар баталгаажсан, практик ажиллагааны явцад боловсронгуй болж сайжирсан, төлбөр хийх журам болон нөхцөл, нөгөө талаас, банкнаас өдөр тутам түүгээр явуулж байгаа үйл ажиллагаа зэрэг баггана. Тооцооны зонхилох хэсэг нь дансанд бичилт хийх замаар бэлэн бус байдлаар хэрэгждэг. Тэгэхдээ олон улсын тооцоонд гол үүргийг томоохон банкууд хэрэгжүүлнэ. Олон улсын тооцоонд тэдгээрийн нөлөөлөх хэмжээ нь харилцагч банкны сүлжээ, ажил хэргийн нэр хүнд, санхүүгийн байдал, төрөлжилт, тухайн орны үндэсний валютын хэрэглээнд түшиглэсэн байдал зэрэгтэй холбоо бүхий гадаад эдийн засгийн хүрээнээс гол төлөв хамаарна. Банкууд тооцоо явуулахын тулд гадаад дахь өөрийн салбар болон гадаадын харилцагч банкуудыг ашиглах бөгөөд /тухайн банкин дахь гадаадын банкны/ «Лоро» болон /гадаадын банкин дахь тухайн банкны/ «ностро» данс нээх ажиллагаа дагалдпаг. Харилцагч банктай байгуулсан гэрээ нь зарцуулсан хөрөнгийг нөхөх арга, комиссын хэмжээ, тооцоо явуулах журмыг тодорхойлно. Олон улсын тооцоог цаг тухайд нь оновчтой явуулахын тулд банкууд өөрсдийн валютын нөөцийг арвижуулж өргөжүүлэх бодлого явуулах болон өмнөө тавигдаж байгаа төлбөр хийх хугацаа болон бүтцийн дагуу олон янзьтн валютаар байгаа шаардагдах валютын байршлыг дэмжиж ажилладаг. Өндөр үр ашиг олох зорилгоор банкууд дэлхийн зээлийн зах зээлд үүний дотор евро зах зээлд валютын нөөцөө байршуулахад ач холбогдол өгч, харин «ностро» дансанд бага үлдэгдэлтэй байхыг эрхэмлэдэг.
Олон улсын тооцооны хүрээн д эх банкны үйл ажиллагаа нь нэг талаас, үндэстний хууль тогтоомжоор нөгөө талаас, практик болон хэрэгжиж байгаа тогтсон журам болон заншил эсвэл тусгай баттай баримтуудаар зохицуулагдаж тодорхойлогддог.
Олон улсын тооцооны дансан дахь алт болон валютын нэгж, үндэстннй валютуудын гүйцэтгэх үүрэг
Дээр үеэс олон улсын урсгал тооцоонд голлох орнуудын үндэсний зээлийн мөнгийг хэрэглэж иржээ.
Дэлхийн I дайн хүртэл фунт стерлингээр бичилт хийсэн шилжих векселийг олон улсын тооцооны бараг 80%-д ашиглаж байв. Улс орнуудын хөгжлийн жигд бус байдлаас шалтгаалж олон улсын тооцоонд фунт стерлингийн хувийн жин 1948 онд 40% байснаа 90-ээд оны эхэн үед 5% хүртлээ унасан, харин АНУ-ын долларынх 1982 он гэхэд 75% хүртэл өссөн хирнээ 90-ээд онуудад 55% хүртэл буурсан тул германы марк, японы иен, швейцарийн франк болон бусад валютуудыг олон улсын төлбөрийн хэрэгслийн адилаар ашиглах болсон. 70-аад оноос олон улсын валютын дансны нэгж зээлжих тусгай эрхийг олон улсын тооцоонд түлхүү, ялангуяа экю-г 1999 оноос аажмаар евро-гоор сольж, валютын төлбөр болон үнийн шинэ илрэл гэж хувийн секторт албан ёсоор хэрэглэх болсон.
Тиймээс, төлбөр-тооцооны харилцааны хөгжлийн түүхэн зүй тогтол бол дотоодын болон олон улсын тооцоогоор зогсохгүй, алтыг зээлийн мөнгөнөөс шахан гаргах зарчимд түшиглэж байлаа. Алтны стандарт ноёрхож байх үед алт нь зөвхөн төлбөрийн балансын алдагдлыг нөхөх хэрэгсэл болж байлаа. Алтны стандартыг хүчингүй болгосон болон зээлийн мөнгийг шар металлаар солихыг зогсоосонтой холбогдож, олон улсын үүргийг алтаар төлөх шаардлагагүй болсон. Гэхдээ давагдашгүй хүчин зүйл болж /дайн, газар хөдлөлт, усны үер болон бусад/ арга хэмжээ авах бололцоогүй болсон тохиолдолд харин алтыг дэлхийн онцгой мөнгө гэж үздэг. Тухайлбал, дэлхийн II дайны жилүүдэд олон улсын ихэнх төлбөрийг стандартын алтан гулдмайгаар төлж байв. Дайны дараа олон талын клирингээрх / Европын төлбөрийн холбоо 1950-1958 онуудад/ зөрүүг алтаар /эхлээд 40%-иар, харин 1950 оноос 75%-иар/ тус тус төлбөр хийсэн. Орчин үеийн нөхцөлд улс орнууд алтны албан ёсны нөөцийн хагасыг тухайн валютаар худалдахад илүү ач холбогдол өгч байсан бөгөөд гадаад худалдааны болон зээлийн гэрээгээр олон улсын үүргийг түүгээр хийж байгаагаар илэрлээ олсон билээ. Тиймээс өнөөдөр алтны зах зээлийн үйл ажиллагаагаар дамжуулан алтыг олон улсын тооцоонд ашиглаж байна.
Олон улсын тооцоонд үндэстний валютыг түлхүү хэрэглэх болсон явдал нь эдгээр валютыг импортлогч орнуудын эдийн засаг болон валютын бодлого, ханшны хэлбэлзлээс тэдгээрийн үр ашиг хамаарч хүчээ авдаг. Олон улсын тооцооны байдал нь гадаад худалдааны болон зээлийн гэрээний нөхцөл; банкны практик; олон улсын худалдааны ёс журам болон горим; валютын талын хууль тогтоомж; улс орон хоорондын улс төр болон эдийн засгийн харилцаа зэрэг олон тооны хүчин зүйлээс хамаарна.
Гадаад эдийн засгийн гэрээний валют-санхүү болон төлбөрийн нөхцөл
Банкны ажилтнаас маш өндөр мэргэжил болон нарийн үйл ажиллагаа шаардагддаг ажил бол олон улсын худалдааны гэрээгээр хийх тооцоо байдаг. Тооцооны нөхцлийн сонголтын хэлбэр нь банкнаас үйл ажиллагаа явуулахтай холбоотой зардлын дүн, телбөр авах баталгаа болон хурдаас гол төлөв хамаардаг. Иймд гадаад худалдааны түншүүд хэлэлцээр хийх явцад төлбөрийн нөхцлийг нарийвчлан тохиролцож, дараа нь түүнийг гэрээнд тусгаж өгдөг. Гэрээний валют- санхүү болон төлбөрийн нөхцлийг бүрдэл болгоход ер нь экспортлогчийн тэс өөр сонирхол гарч ирдэг бөгөөд тэр маш богино хугацаанд хамгийн их дүнтэй валют авахыг чухалчилдаг бол харин импортлогчийн сонирхол нь эсрэгээр өөрөөр хэлбэл барааны эцсийн ачуулалт хүртэл төлбөр төлөхөө хойшлуулах болон барааг аль болох хурдан хүлээн авах, хамгийн бага валютаар төлбөр хийх сонирхол илэрч байдаг. Г эрээний валют-санхүү болон төлбөрийн нөхцлийн сонголт нь улс орнууд хоорондын улс төр болон эдийн засгийн харилцааны төлөв байдал, түншүүдийн хүчний харьцаа, тэдгээрийн нэр хүнд, мөн түүнчлэн тухайн барааны худалдааны ёс заншил уламжлал зэрэг хүчин зүйлүүдээс ихэвчдэн хамаардаг. Засгийн газар хоорондын гэрээгээр тооцооны ерөнхий зарчмыг тогтоох ба харин гадаад худалдааны гэрээнд иймэрхүү нөхцлийг маш нарийн томъёолж тусгана. Эдгээр нөхцлүүдэд үнэ, үнийн валют ; валютын төлбөр; төлбөр хийх нөхцөл; төлбөрийн хэрэгсэл; тооцооны хэлбэр болон ямар банкаар эдгээр тооцоог хийх зэрэг гол зүйлүүд багтана.
Төлбөр болон үнийн валют
Гэрээний валютын үр ашиг нь /зээлийн хүүгийн хувь хэмжээ болон үнийн түвшний зэрэгцээ/ үнийн болон төлбөрийн валютын сонголтоос ихэвчлэн хамаардаг. Импортлогчид барааг тээвэрлүүлэхийн өмнө, экспортлогчийн агуулахад барааг хадгалах; гадаад орны замаар барааг тээвэрлүүлэх; гадаад оронд барааг хадгалах; боомтод байршуулах; экспортлогчоос, импортлогчид барааг тээвэрлүүлэхэд гарах нэмэлт зардлуудыг оролцуулахаас хамаарч экспорт болон импортын гэрээний үнэ янз бүр байдаг.
Барааны үнэ тодорхойлох таван гол арга
                      Гэрээ байгуулахад хатуу үнэ тогтоож, гэрээнд тусгах бөгөөд түүнийг хэрэгжүүлэх үед уг үнийг өөрчлөх ёсгүй. Ийм аргыг дэлхийн зах зээлийн үнэ буурах хандлагатай байгаа үед гол төлөв хэрэшэнэ.
                      Гэрээнд гарын үсэг зурахад үнэ тодорхойлох зарчмыг /бараа нийлүүлэх өдөр тухайн буюу бусад зах зээлд тоггсон валютын ханшны үндсэн дээр/ заана, харин гэрээг хэрэгжүүлэх явцад үнэ өөрөө аяндаа тогтдог. Ер нь зах зээлийн үнэ өсөх чиг хандлага ажиглагдаж байгаа үед энэ аргыг хэрэглэнэ.
                      Гэрээ байгуулахад хатуу үнэ тогтдог хэдий ч хэрэв гэрээнийхтэй харьцуулсан зах зээлийн үнэ тухайлбал, 5%-ийн хэмжээнд өсөхөд, гэрээний үнэ мөн өөрчлөгдөх ёстой.
                      Тоног төхөөрөмж захиалахад зардлын элементүүдийн үнийн өөрчлөлтөөс хамаарч тухайлбал, үнэ хэлбэлзэж өөрчлөгддөг. Зах зээлийн хувьсамтгай байгаа нөхцөлд захиалагчийн сонирхолд нийцүүлж хязгаарлалт тогтоох явдал гардаг /үнийн өөрчлөгдөх ерөнхий хэмжээнд буюу богино хугацаанд зөвхөн зардлын зохих хэсэгт нь «хэлбэлзэх» үнийг хамааруулж/ хэрэглэнэ.
                      Холимог хэлбэр: Үнийн нэг хэсгийг хатуу үнээр тоггоож, үлдэх хэсгийг хэлбэлзэх хэлбэрээр тогтоох явдал байдаг.
Үнийн валют гэдэг нь барааны үнийг тодорхойлж байгаа валютыг хэлнэ. Олон улсын тооцоонд нөлөөлдөг дээр дурдсан хүчин зүйлүүд болон барааны төрөл, ялангуяа засгийн газар хоорондын гэрээний нөхцөл, олон улсын заншил зэрэг нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд валютыг сонгож барааны үнийг тоггоодог билээ. Зарим үед гэрээний үнийг хэд хэдэн валютаар /хоёр буюу түүнээс олон/ буюу валютын эрсдэлийг даатгахын тулд валютын стандартчилагдсан сагс /зээлжих тусгай эрх, 1999 оноос Эюо-г евро-гоор сольсон/ гэж заах болсон. Төлбөрийн валют түүгээр импортлогчийн /буюу зээлдэгчийн/ үүрэг төлөгдөж дуусах ёстой. Валютын ханш тогтворгүй байгаа нөхцөлд үнийг хамгийн тогтвортой валютаар тоггоон, харин төлбөрийг нь импортлогч орны валютаар хийх тал байдаг.
Хэрэв үнийн болон төлбөрийн валютууд нь өөр хоорондоо тохирохгүй байгаа тохиолдолд анхдагч болон хоёрдагч валютыг дахин тооцохоор гэрээнд тайлбар болгож тусгадаг /нэг бол зах зээлийн валютын ханшаар эсвэл зээлжих тусгай эрхийн бааз дээр ОУВСангийн тогтоосон харьцаат хэмжээгээр тооцох/. Гэрээнд тооцох нөхцлийг тодорхойлж заана.Үүнд:
                      Төлбөрийн хэрэгслийн тодорхой төрлийн ханш нь зээлтэй холбогдсон тооцооны векселийн буюу вексельгүй төлбөрийн цахилгаан шилжүүлэг; 2. Валютын тодорхой зах зээлд /худалдагчийн болон худалдан авагчийн, гуравдагч орны валютаар /шалгах цаг хугацааг тодруулах /тухайлбал, төлбөрийг өдөрт нь бутоу өмнө нь/ хийх;
6.                  Ханшны тайлбарыг гэрээнд тусгадаг бөгөөд түүгээр дахин тооцоо хийх ажиллагаа явагдана: ер нь гол төлөв дундаж ханшийг, заримдаа худалдагч буюу худалдан авагчийн нээгдэх үеийн ханшийг, мөн өдрийн дундаж буюу валютын зах зээл хаагдах үеийн ханшийг авч түүнд хэрэглэдэг.
Валютын эрсдэлийг даатгах ердийн нэг арга нь төлбөрийн болон үнийн валют өөр хоорондоо дүйхгүй байхаас зайлсхийх явдал байдаг. Хэрэв үнийн валютын ханш /тухайлбал, доллар/ буурвал төлбөрийн дүн /Францын франкаар/ мөн зэрэгцэж багасдаг. Үнийн валютын ханшны бууралтын эрсдэлийг экспортлогч /зээлдүүлэгч/, харин түүний эрсдэл өсөх тохиолдлыг импортлогч /төлбөр гүйцэтгэгч/ хариуцдаг юм.
Төлбөрийн нөхцөл
Төлбөрийн нөхцөл нь гадаад эдийн засгийн хэлцлийн нэгэн чухал элемент мөн. 'Гүүнийг дотор нь бэлэн төлбөр, бэлэн төлбөрийн опционтой /сонгох эрхтэй/ зээл, зээл олгож төлбөр хийх тооцоо гэж тус тус ялгана.
Олон улсын тооцооны бэлэн төлбөр гэдэг ойлголт нь гэрээний нөхцлийн дагуу бараа ачуулалтыг баталгаажуулсан баримтын эсрэг төлбөр буюу худалдан авагчид /ачигдсан барааны баримтыг/ дамжуулсны дараа экспортын барааны төлбөрийг ихэвчлэн хийдэг. Гэхдээ орчин үеийн нөхцөлд ихэнх тохиолдолд төлбөр хийгдэх ёстой баримтаасаа өмнө бараа нь импортлогч оронд ирдэг ба худалдан авагч түүний төлбөрийг хийх хүртэл, гол төлөв барааны хэвийн байдалд гарын үсэг зурж, банкны баталгаа гаргуулан барааг хүлээн авах боломжтой болдог. Тиймээс, бараа ачигдсан тухай мэдээлэл авснаар бус гагцхүү бараа зориулсан боомтод ирсэний дараа барааны бодит төлбөр хийгддэг болсон. Уламжлал ёсоор гэрээнд оролцогчдын тохиролцоо, мөн түүнчлэн худалдсан барааны өвөрмөц байдлаас хамаарч импортлогч тодорхой илгээх боомтод барааны ачулалт хийгдэж дууссан тухай баталгааг авснаар; барааны иж бүрэн баримтын эсрэг /падаан, коносамент, даатгалын гэрчилгээ болон бусад баримтууд/, заримдаа 5-7 өдрийн дараа, харин нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтэд 30 өдрөөр төлбөрийн хугацааг сунгах эрхтэйгээр; зориулагдсан боомтод импортлогч барааг хүлээн авсны дараа гэх мэтчилэнгээр төлбөр хийгддэг. Барааны төрөл байдлаас хамаарч зарим үед тооцооны холимог нөхцлийг хэрэглэн тухайлбал, барааны баримтыг авснаар хэсэгчилсэн төлбөр хийх; тээвэрлэлтийн үед бараа гэмтэж муудах тул барааны чанарын байдлыг шалгах буюу зориулагдсан боомтод бараа ирсэний дараа түүнд засвар үйлчилгээ зайлшгүй хийх бөгөөд барааг эцэслэн хүлээн авч төлбөр хийгддэг. Олон улсын тооцоо нь зээл олгох болон валют солих үйл ажиллагаатай холбогдож явагддаг. Гадаад худалдааны түнпгүүд бие биед ээ зээл олгох болон валют солилцох зэрэг үйл ажиллагааг олон улсын тооцоотой хослон хэрэглэдэг. Иймд олон улсын валют-зээл болон тооцооны харилцаа илэрлээ олдог.Худалдаж байгаа барааны төрөл онцлогоос хамааран /тухайлбал, машин болон тоног төхөөрөмж/, мөн түүнчлэн худалдаачдын зах зээл дэх өрсөлдөөн хүчтэй болсонтой холбогдож гадаад худалдааны үйл ажиллагааны тооцоогоор шинэ бүтээгдэхүүн борлуулах, зах зээлээ өргөжүүлэхийн тулд тэд зээл ашиглах эрмэлзэлдээ хөтлөгдөж, худалдааны зээлийг ашиглан хэрэгжүүлдэг тал бий. Худалдагчаас худалдааны зээлийг худалдан авагчид хэд хэдэн сараас 5-8 хүфтэл жилийн, харин зарим тохиолдолд бүр урт хугацаатайгаар олгодог. Гадаад худалдааны үйл ажиллагаагаар авсан зээлээ импортлогч ердийн векселийн хэлбэрээр буцааж төлөхөөр худалдааны зээлийн дансанд өрийн үүргийн бичилт хийх, эсвэл экспортлогчоос бичилт хийсэн шилжих векселийг /зөвшөөрч/ төлбөр хийх зөвшөөрлөө бичгээр өгдөг тал ч байдаг.
Худалдааны зээлийн хэлбэрийн барааны тооцоо нь худалдааны баримт олгогдсоны эсрэг үнийн тодорхой хувиар төлбөр төлөгдөх үед, харин гэрээнд заасан хугацааны дараа үлдэх хэсгийн төлбөр нь бэлэн төлбөртэй хослон хийгдэх боломжгой. Худалдааны зээлээс гадна, гадаад худалдааны гэрээг хэрэгжүүлэх бусад үе шагууцад талууд бие биенээ гарцаагүй зээлжүүлдэгтухайлбал, импортлогч төлбөрийн урьдчилгааны элбэрээр экспортлогчийг, харин экспортлогч төлбөрийн нээлттэй дансны тооцоогоор худалдан авагчийг тус тус зээлжүүлдэг.
Бэлэнтөл бөрийн опционтой / сонгох эрхтэй/ зээл нь тооцооны нөхцлийн хоёрдмол хэлбэр юм. Хэрэв импортлогч худалдан авсан барааныхаа төлбөр хийх хугацаа сунгах эрхийг ашигласан тохиолдолд бэлэн төлбөр хийхэд олгодцог хөнгөлөлтөөс тэр хасагдцаг. Тооцоо нь олон улсын эргэлтэд хэрэглэгдцэг хуванцар карт, чек, банкны /шуудан болон телеграфын/ шилжүүлэг, төлбөрийн даалгавар, вексель зэрэг янз бүрийн төлбөрийн хэрэгслүүдийн тусламжтайгаар хэрэгждэг. Гадаад орнууцын гол хэрэгслүүд Лопе§п йетз/ бол чек, ердийн болон шилжих вексель, мөн өөр бусад оронд хэрэглэгдцэг зээлийн гүйлгээний бусад хэрэгслүүд юм. Гэрээний төлбөрийн нөхцлийн хамгийн ээдрээтэй хэсэг бол тооцоо хийх нарийвчилсан томъёолол болон хэлбэрийг сонгох явдал байдаг. Тооцооны янз бүрийн хэлбэрийг хэрэшэх замаар хэрэгждэг төлбөрийн харилцаа түүнийг зохион байгуулах болон олон улсын эдийн засгийн харилцаанд оролцогч талуудын сонирхлын зөрөөг уялдуулах явдал юу юунаас чухал байдаг

ЛЕКЦ 8
ВАЛЮТЫН КЛИРИНГИ
Улсын олон улсын тооцоонд оролцох оролцоо нь олон улсын шаардлага болон үүргийг харилцан тооцох үүргийн тухай хоёр ба түүнээс олон орны засгийн газруудын хооронд валютын клирингийг ашиглах үед тодорч илэрдэг. Валютын клиринги нь банк хоорондын дотоодын клирингээс ялгаатай.
Нэгдүгээрт, банкууд хоорондын дотоодын клирингийн тооцоо нь сайн дурын журмаар, харин валютын клиринги нь клирингийн тооцооноос татгалзах эрхгүйгээр экспортлогч болон импортлогч орнууд хоорондын клирингийн бэлэн гэрээнд заавал хийгддэг.
Хоёрдугаарт, дотоодын клирингээрх тооцооны ашиг нь маш богино хугацаанд мөнгө болж хувирдаг, харин валютын клирингэд ашгийг төлж дуусгах асуудал үүсдэг.
30-аад онд валютын клирингийг бий болгосон шалтгаан нь: өрсөлдөөний тэмцэл хурцадсан, валютыг хязгаарлах болсон, хямрал үргэлжилсэн, дотоодын мөнгөний эргэлтэд алтны стандартыг хэрэглэхээ больсон, алт-валютын нөөцийн тэгш бус хуваарилалт, төлбөрийн балансын тэнцвэргүй байдал, эдийн засгийн тогтворгүй байдал.
Өнөө үед практикт бий болж тогтсон баримтын аккредитив, инкассо, банкны шилжүүлэг, нээлггэй данс, урьдчилгаа зэрэг гол хэлбэрүүдийг хэрэглэж байна. Түүнээс гадна вексель болон чекийг ашиглан олон улсын тооцоог явуулах болсон. Тооцооны зарим төрлөөрх банкны үйл ажиллагааны /тухайлбал, инкоссо, урьдчилгаа тооцоо, нээлтгэй данс/ баталгаа нь олон улсын тооцоотой нягт холбоотой бөгөөд гадаад хуцалдааны түншүүдээс гэрээгээр авсан өөрсдийн үүргийг биелүүлэхэд тэдгээр нь нэмэлт дэмжлэг болдог. Түүхийн хугацаанд олон улсын тооцооны дараах онцлогууд бий болсон.
Экспортлогчид болон импортлогчид, тэдгээрийн банкууд нь төлбөрийн болон бараа дагалдах баримтыг боловсруулах, бүрдэл болгох, илгээх, төлбөр хийх зэрэгтэй холбоотой гадаад худалдааны гэрээний харилцаанаас тодорхой хэмжээгээр тусгаарлагдмал байдлаар уг үйл ажиллагаанд оролццог. Тэдний хоорондын үүргийн хэмжээ болон хариуцлагын хуваарилалт нь тооцооны тодорхой төрөл ба хэлбэрүүдээс хамаардаг.
Үндэстний хууль тогтоомжийн хэм хэмжээ, мөн түүнчлэн олон улсын банкны журам болон заншил нь олон улсын тооцоог зохицуулдаг. АНУ-ын улсын худалдааны нэг загварын кодекст олон улсын тооцоонд хамаарах хэм хэмжээ нэлээд дэлгэрэнгүй туссан байдаг.
                      Банкны үйл ажиллагаа нь олон улсын нийтлэг шинж чанартай болж байгаатай холбогдож олон улсын тооцооны зүйлүүд нь нэг мөр болж жигдэрч байна. 1930 болон 1931 онуудад Женевт явагдсан бага хурлуудад олон улсын тооцоонд чек болон векселийг хэрэглэхэд гарч байсан хүндрэлийг арилгах болон чек ба векселийн хуулиудыг ижилсгэхэд чиглэсэн чек болон векселийн конвенцийг хүлээн зөвшөөрсөн. Векселийн нэг загварын хууль нь ихэнх орны үндэсний хууль тогтоомжийн нэг хэсэг нь болдог. НҮБ-ын олон улсын худалдааны эрхийн комисс /ЮНСИТРАЛ/ нь векселийн хууль тогтоомжийг цаашид ижилсгэх ажлыг эрчимтэй явуулж байна. XX зууны эхээр Парижид байгуулагдсан Олон улсын худалдааны танхим, Инкоссо болон баримтын аккредитивт зориулж ижилсгэсэн журам болон заншлыг боловсруулж хэвлэн гаргасан билээ. Тухайлбал, инкоссын анхны журмыг 1936 онд боловсруулсан бөгөөд 1996 оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр болсон. Дэлхийн ихэнх банкууд аккредитив болон инкассын нэгдсэн журамд нэгдэх тухай өөрсдийн хүсэлтийг албан ёсоор илэрхийлсэн. Олон улсын худалдааны танхим гэрээний баталгааны журмыг боловсруулан, төлбөринн баталгааны журам боловсруулах ажлын бэлтгэлийг хийж байна.
                      Олон улсын тооцоо нь гол төлөв, баримтын шинж чанартай, өөрөөр хэлбэл худалдааны болон санхүүгийн баримтын эсрэг төлбөрийн үйл ажиллагаа явуулдаг. Санхүүтийн баримтад ердийн болон шилжих вексель, чек, төлбөрийн баримтууд хамаарна. Худалдааны баримтуудад:
а.         Падаан;
б.         Ачигдсан барааг хүлээн авсан /коносамент, төмөр зам, автомашин болон агаарын тээврийн падаан, шуудангийн тасалбар, хосолмол тээвэрлэлтийн тээврийн баримтууд/ буюу бараа илгээх буюу ачигдсаныг баталгаажуулсан баримтууд;
в.         Ер нь экспортын барааг даатгадаг тул далай ба тэнгисийн даатгалын компаниудын даатгагчид буюу тэдний агентуудын баримтууд; г. Дээрэм тонуулыг зогсоохын тулд ачааны зориулалтын тухай импортлогч орны гаалийн албаны мэдээлэлд зориулагдсан консулийн болон гаалийн падаан, хилээр тэдгээрийн нэвтэрсэн, мөн түүнчлэн барааны шинжилгээ буюу чанар, жин, гарал үүслийн гэрчилгээ зэрэг бичиг баримтууд багтана. Банк эдгээр баримтуудын иж бүрэн байдал, агуулгыг шалгана. Олон арван байгууллагууд /тухайлбал, Парижид байдаг Олон улсын худалдааны танхим, СВИФТ гэх мэт/ тээврийн электрон баримт, /үүний дотор аккредитивын/ тооцоо, санхүүгийн электрон хэрэгсэл, электрон гэрээний тухай ойлголтыг багтаасан «цаасгүй» худалдаа гэсэн электрон үзэл баримтлалыг боловсруулж байна.
Олон улсын тооцоо нь янз бүрийн валютаар хийгдд эг. Тиймээс тэдгээр нь валютыг худалдах болон худалдан авах үйл ажиллагаатай салшгүй холбоотой байдаг. Түүгээр явуулах ажлын үр дүн нь валютын ханшны өсөлтөд ч нөлөөлдөг.
Олон улсын худалдааны танхимаас боловсруулан гаргасан баталгааны ижилсгэсэн журмыг /бетапб циагап1ее$/ хэрэглэдэг. Уг баримтад түүний гол журмууд агуулагдах бөгөөд баталгааны эх бичигт тэдгээрийг зайлшгүй оруулах шаардлагатай. Үүнд:
Хэрэв баталгааны шагналын төлбөрийг төлөөгүй тохиолдолд баталгаагаар түүнийг шаардаж авах бололцоогүй;
Хэлцлийн бичиг баримтууд;
                      Гомдлын нэхэмжлэлд шаардагдах баримтууд /ер нь экспортлогчийн банк гол төлөв түүнл шалгалт хийдэг/ Экспортлогчоос банкинд баталгааны баримт олгосон өдөр болон баталгааны хугацаа дуусах өдрийг тус тус заана;
                      Баталгааны хугацаа дуусмагц, түүний үйлчлэх чадвар алдагддаг тул түүнийг буцаах ёстой.
Олон улсын тооцооны хэлбэрийг сонгоход олон хүчин зүйл нөлөөлдөг.
Үүнд;
Барааны төрөл нь гадаад худалдааны гэрээний зүйл болох /тооцооны хэлбэрүүд нь машин болон тоног төхөөрөмж буюу тухайлбал, хүнсний зүйлс нийлүүлэхэд ялгагдцаг/; Модон материал, үр тариа зэрэг зарим барааг нийлүүлэхэд практикаар боловсрогдсон уламжлалт хэлбэрүүдийг хэрэглэдэг;
Зээлийн гэрээ;
Гадаад эдийн засгийн гэрээний талуудын нэр хүнд болон төлбөрийн чадвар нь тэдний хоорондын буулт хийх шинж байдлаар тодорхойлогдоно;
Дэлхийн зах зээл дэх тухайн барааны эр элт болон нийлүүлэлтийн түвшин.
Гэрээнд олон улсын тооцооны хэлбэр болон нөхцлийн талаар тайлбар оруулж зусгадаг.
Аккредитивын тооцооны хэлбэр
Баримтын аккредитивын хувьд түүнд агуулагдсан ижилсгэсэн журам болон заншлын дагуу банк түншийн хүсэлтээр гуравдагч этгээдэд /экспортлогчид ашигтайгаар аккредитив нээх/ баримтын төлбөр хийх буюу экспортлогчоос / гуравдагч этгээдээс/ нэхэмжилсэн векселийг зөвшөөрч, төлбөр хийх банкны үүргийн гэрээ хэмээн ойлгож болно. Аккредитивээрх банкны үүрэг нь талуудын эрх зүйн харилцаанаас үл хамааран бие дааж худалдааны гэрээгээр үйл ажиллагаа явуулна. Энэ журам нь банк болон түншүүдийн сонирхлыг хангахад чиглэгддэг. Үүнд:
Баримтыг бүрдүүлэх болон аккредитивын нөхцлөөр зөвхөн төлбөр авах хязгаарлагдмал шаардлагыг хангах үүрэг экспортлогчид;
Аккредитивын бүх нөхцлийг экспортлогчоор маш нарийн гүйцэтгүүлэх үүрэг импортлогчид гэхчилэнгээр ногддог.
Баримтын аккредитивын тооцоонд:
Импортлогч /захирамжлагч/ аккредитив нээх асуудлаар банкинд хандана;
аккредитив нээх эмитент банк;
Аккредитивыг экспортлогчид өөрт нь ашигтайгаар нээх тухай мэдээллийг эмитент банкинд дамжуулах үүргийг мэдээлэгч банкинд өгнө;
Экспортлогчид ашигтайгаар аккредитив нээгдэнэ.
Аккредитивын тооцооны хэлбэрийн схем нь дараах байдлаар явагдана. Импортлогч аккредитив нээх мэдэгдлээ банкинд өгнө. Импортлогчийн банк аккредитив нээн, экспортлогч орон дахь өөрийн харилцагч мэдээлэгч банкинд, зккредитив нээгдсэн тухай экспортлогчид дамжуулах үүргийг өгнө. Өөрт нь ашигтай нээгдсэн аккредитивыг хүлээж авсны дараа /барааны төлбөр хийгдэх болсон гэж үзэж/ экспортлогч барааны ачуулалт хийж, баримтуудаа гол төлөв, мэдээлэгч 'анкинд өгөх бөгөөд уг банк эдгээр баримтуудыг төлбөр хийлгэхийн тулд эмитент эанкинд илгээнэ. Баримтын бүрдэл зөв болохыг шалгасны дараа аккредитив нээсэн эанк түүний төлбөрийг хийнэ. Хэрэв баримт нь аккредитивын нөхцөлтэй тохирч 'айвал банк мэдээлэгч банкны зааврын дагуу мөнгийг шилжүүлж. баримтыг нмпортлогчид олгосноор импортлогч бараа эзэмших эрхээр бүрэн хангагдана. Орж ирж байгаа валютын орлого нь экспортлогчийн дансны орлогод авагдана. лккредитивын нөхцлийн дагуу баримтанд (гүйцэтгэгч банк) төлбөр хийх эрх бүхий  зориулагдсан банк нь мэдээлэгч банк байх бөгөөд ийм тохиолдолд банкинд баримт олгогдсон үед экспортлогчид баримтын төлбөр хийн. харин дараа нь төлбөр хийх үед (аккредитивтэй холбогдож) гаргасан зардлаа эмитент банкнаас нөхөн суутгах шаардлага ч гардаг. Ер нь хэрэв хэрэгжүүлэгч банк болон эмитент банкны хооронд дансны харилцаа байхгүй тохиолдолд дансны тооцоонд гуравдагч /рамбурсийн/ банк оролцдог бөгөөд уг банкинд харилцах данс нээх явдал гарна. Эмитент банк аккредитив нээхэд, хэрэгжүүлэгч банкны нэхэмжлэлээр аккредитивын үнийн дүнгийн хэмжээнд, үйлчлэх хугацааны турш, төлбөр хийхэд мөрдөх зааврыг рамбурсийн банкинд өгдөг юм.

ЛЕКЦ 9
ОЛОН УЛСЫН ЗЭЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН КАТЕГОРИ БОЛОХ НЬ
Олон улсын зээл нь хүү төлөх болон хугацаатай буцаах нөхцлөөр бараа ба валютын нөөцийг олгохтой холбоо бүхий олон улсын эдийн засгийн хүрээн дэх зээлийн капиталын хөдөлгөөн юм.
Хувийн үйлдвэрийн газар /банк. фирмүүд/ улсын байгууллагууд, засгийн газар, олон улсын болон бүс нутгийн валют-зээл болон санхүүгийн байгууллагууц нь зээлдүүлэгчид болон зээлдэгчид болж илэрлээ олдог. Олон улсын зээл нь капиталист үйлдвэрлэлийн аргатай зэрэгцэн үүссэн бөгөөд капиталын хуримтлал эхлэн бий болох нэг хөшүүрэг болдог билээ. Түүннй хөгжих бодит үкдэслэл нь олон улсын шинжлэх - ухаан техннкийн хувьсгал, үйлдвэрлэлийн хоршилт болон торөлжилт, олон улсын капиталын нийгэмчлэл, эдийн засгийн харилцааны өсөлт, үйлдвэрлэл үндэстний хүрээнээс гарсан зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой, Олон улсын зээлийн хугацааны ялгаа болон цар хүрээний өсөлт зэрэг нь олон улсын хөдөлмөрийн хуваарь гүнзгийрч дэлхийн эдийн засгийн харилцаа глобальчлагдан эрчимжиж байгаатай бас холбоотой юм. Зээлийн өсөлтийн хурд, үйлдвэрлэл болон гадаад худалдааны өсөлтийн хурдаас илт давуу байгаа юм.
Зээл нь эдийн засгийн нэгэн категори болохын хувьд зах зээлийн эдийн засгийн нийтлэг бүх хууль /орлого, үнэ, мөнгө, валютын ханш, төлбөрийн баланс гэх мэт/ болон эдийн засгийн бусад категориудтай холбогдон олон улсын зээл, капитал, үйлчилгээ, барааны хөдөлгөөний нэг ёсны зуучлагч нь болдог. Олон улсын зээл нь зах зээлийн субъект болж орлого олохын тулд нөхцлийг бий болгон эдийн засгийн гол шаардлагыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгдэг. Эдийн засгийн өртгийн хуульд үйлчлэх механизмын элемент болохын хувьд олон улсын зээл нь зээлээр худалдан авсан импортын тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх үндсэн дээр гухайлбал, нийгмийн 'ийт өртөгтэй түүнийг харьцуулбал, барааны өөрий нь өртгийг бууруулдаг билээ. Олон улсын зээл нь амьд болон бнежсэн хөдөлмөр, ажлын цагийг хэмнэх хуультай холбоотой учир зээлсэн хөрөнгийг үр ашигтай ашиглах нөхцөлд нийгмийн баялгийг хсгөн нэмэгдүүлэхэд дэмжлэг болдог.
Олон улсын зээл нь капиталын эргэлтийн бүхий л үе шатуудад тухайлбал, түнш, түүхий эд, тоног төхөөрөмжийг импортлон авах замаар үйлдвэрлэл явуулж 'өнгөн капитал болгож хувиргах; дуусаагүй үйлдвэрлэлийг зээлжүүлэх хэлбэрээр үйлдвэрлэх процессыг эрчимжүүлэх; дэлхийн зах зээлд бараа борлуулах зэрэгт оролццог. Олон улсын зээл нь дотоодын үйлдвэрлэлтэй салшгүй холбоотой бөгөөд өртгийн хэлбэрийн солилцоонд оролцон түүний бүх үе шатуудад үйлчилж, нөхөн үйлдвэрлэлийн тасралтгүй байдлыг хангаж байдаг. Үйлдвэрлэл болон олон улсын зээлийн харилцан уялдааг тодорхойлж байдаг зээлийн капиталын хөдөлгөөнтэй валютын эргэлт нь тохирохгүй байх, энэхүү төлбөрийн хэрэгслээ хэрэгжүүлэхийн тулд шаардагдах болон борлуулалтын өртгийг олон улсын гүйлгээнд оруулах газар болон цаг хугацаа нь бас зохицохгүй, нөхөн үйлдвэрлэлийн үе шатны зарим өөр өөр орон зай ч гардаг.
Олон улсын зээлийн эх сурвалжнд: капиталын эргэлтийн явцад үйлдвэрээс түр хугацаагаар чөлөөлөгдсөн мөнгөн хэлбэрээр байгаа капиталын зохих хэсэг; улсын болон хувийн банкуудад хуримтлагдсан мөнгө зэрэг багтана. Олон улсын зээл нь олон орноос түүнийг татан авах замаар уламжлалт эдгээр сурвалж арвиждаг тул улс хоорондын дотоодын мөнгөний шилжилт хөдөлгөөнөөс ялгаатай. Нөхөн үйлдвэрлэлийн явцад түүний тодорхой хэсэгт олон улсын зээлийн бодит хэрэгцээ гардаг. Энэ нь:
                      Эдийн засаг дахь мөнгөний эргэлт;
                      Үйлдвэрлэл болон борлуулалтын онцлог;
                      Гадаад эдийн засгийн гэрээний хугацаа болон тоо хэмжээн дэх ялгаа;
                      Үйлдвэрлэлийг өргөжүүлэхийн тулд нэг зэрэг капиталын томоохон хөрөнгө оруулалт оруулах шаардлага гардаг. Гэхдээ олон улсын зээл, зээлийн хөрөнгийн тооцоогоор үйлдвэрлэсэн бараанд хамаарч харьцангуй бие даасан, үндэстний хилээр нэвтрэх зээлийн капиталын хөдөлгөөн, гадаад гүйлгээн дэх капитал болон үйлчилгээ, барааны хөдөлгөөн зэрэгт ч зуучлан дэмжлэг үзүүлдэг. Энэ нь зээлийн хөрөнгийн тусламжтай баригдсан үйлдвэрийг ашиглалтад оруулсан, мөн түүнчлэн худалдааны бус зориулалтын зээлийг ашигласнаас олсон орлогын тооцоогоор зээлийг төлөхтэй холбоотой.
Олон улсын зээлнйн зарчим
Олон улсын зээл, нөхөн үйлдвэрлэлтэй холбоотой болох нь түүний зарчмуудад илэрлээ олдог. Үүнд:
Буцаах зарчим.
Хэрэв авсан мөнгөө буцааж төлөхгүй бол мөнгөн хөрөнгийг буцааж шилжүүлээгүй орон зай гарна, өөрөөр хэлбэл санхүүжилт шаардагдана.
Хугацааны зарчим.Үүнд;
Зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ буцааж төлөх баталгааг хангах;
Төлбөр хийхзарчим.Үүнд:
Зээлийн нөхцлийг ялгавартай хэрэгжүүлэх арга ба өртгийн хуулийн үйлчлэлийг тусган илэрхийлэх;
Материаллаг хангалтын зарчим.
Зээлийг буцаан төлөх баталгаажсан материалын хангалтыг илэрхийлэх;
Зориулалтын зарчим.
Зээлийн зүйлийг тодорхойлон тогтоох /тухайлбал, зээлийн «холбоо»/, юуны өмнө зээлдүүлэгч орны экспортыг урамшуулахын тулд түүнийг хэрэглэнэ. Олон улсын зээлийн зарчмууд нь зах зээлийн эдийн засгийн хуулиудтай уялдан илэрхийлэгдэж, улсын болон зах зээлийн субъектын өдөр тутмын болон стратегийн зорилтод хүрэхийн тулд түүнийг ашигладаг.
Олон улсын зээлийн үүрэг
Олон улсын зээл нь Олон улсын эдийн засгийн харилцааны хүрээнд зээлийн капиталын өвөрмөц хөдөлгөөнд багтаж дараах үүргийг гүйцэтгэнэ.
                      Өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангахын тулд зээлийн капитал улс орнуудын хооронд хуваарилагддаг билээ. Олон улсын зээлийн механизмаар дамжин зээлийн хөрөнгө нь эдийн засгийн зуучлагч болохынхоо хувьд ашиг орлого олох зорилгоор илүү ач холбогдол өгч байгаа тухайн салбаруудад чиглэгдэж байдаг. Тэгэхдээ зээл нь үндэсний орлого дахь ашгийн дундаж болон түүний хэмжээг өсгөн тэнцвэржүүлэхэд дэмжлэг болдог.
                      Бодит мөнгийг /алт, мөнгийг/ зээлээр солих замаар олон улсын тооцооны хүрээндгүйлгээнийзардлыгхэмнэх,мөнтүүнчлэнбэлэнбустөлбөрийгхурдасгахболон хөгжүүлэх замаар бэлэн валютын эргэлтийг олон улсын зээлийн үйл ажиллагаагаар сольдог явдал билээ. Олон улсын зээлийн бааз дээр олон улсын тооцооны зээлийн хэрэгсэл болох вексель, чек, мөн түүнчлэн банкны шилжүүлэг, хадгаламжийн гэрчилгээ зэрэг үүсч бий болсон. Олон улсын эдийн засгийн харилцаанд зээлийн капиталын эргэх цаг хугацааг хэмнэн, капиталын үйл ажиллагааны бүтээмжийн хугацаа дээшилж, нөхөн үйлдвэрлэл болон орлогын өсөлтийг хангаж байна.
                      Капиталын бөөгнөрөл болон төвлөрөх процесс ч хурдасч байна. Гадаадын зээлийг татах замаар нэмүү өртгийн капиталчилагдах процесс хурдасч хувийн хуримтлалын зааг гарч, нэг орны бизнес эрхлэгчдийн капитал өөр бусад орнуудын хөрөнгөд нэгдэн нийлэх замаар нэмэгдэн өсч байна. Олон улсын зээл нь дээр үеэс хувь нийлүүлсэн нийгэмлэг дэх хувийн үйлдвэрийг өөрчлөх, дангаар ноёрхол тогтоох, шинэ фирм байгуулагдах хүчин зүйл болж ирсэн. Зээл нь бусад орны хөдөлмөр болон өмч хөрөнгө, капиталыг тодорхой хэмжээнд захиран зарцуулах боломжийг олгодог. Дэлхийн зээлийн капиталын зах зээлд жижиг болон дунд фирмүүд нэвтрэхэд хүндрэлтэй ба хүчтэй томоохон компаниудад олон улсын хөнгөлөлттэй зээл нэн хялбар болсон зэрэг нь капиталын төвлөрел болон бөөгнөрөлийг хүчээ авахад дэмжлэг болсон.
Олон улсын зээлийн үүргийн ач холбогдол нь үндэстний болон дэлхийн эдийн засгийн хөгжлийн хирээр жигд бус өөрчлөгдөж байна. Орчин үеийн нөхцөлд олон улсын зээл нь эдийн засгийг зохицуулах үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ, зохицуулах зүйл нь болж байна.
Үйлдвэрлэл хөгжүүлэхэд олон улсын зээлийн үүрэг.
Харилцан уялдаа бүхий үүрэг гүйцэтгэх замаар олон улсын зээл нь зохистой ба сөрөг гэсэн хоёр үүрэг гүйцэтгэдэг билээ.
Олон улсын зээлийн зохистой үүрэг нь нөхөн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тасралтгүй өргөжилтийг хангах замаар үйлдвэрлэх хүчний хөгжлийг хурдасгадагт оршино. Тэгэхдээ түүний харилцан уялдаа илрэн гарч ирдэг. Олон улсын зээл нь механизмыг дамжуулах болон үйлдвэрлэлийн үндсэн хэсгүүдийг харилцан холбох үүрэг гүйцэтгэн гадаад эдийн засгийн харилцаа болон эцсийнхээ дүнд нөхөн үйлдвэрлэлд нөлөөлж байдаг. Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өсөлт шиг, олон улсын зээл бол түүнийг уялдуулан холбогч гол нөхцөл нь болдог. Олон улсын зээл нь олон улсын хөдөлмөрийн хуваарийг гүнзгийрүүлэх, дэлхийн зах зээлийг бий болгох ба хөгжүүлэх, солилцоо хийх ба үйлдвэрлэлийг олон улсын шинж чанартай болгоход дэмжлэг болдог. Олон улсын зээл нь нөхөн үйлдвэрлэлийн процессыг хурдасгахад дараах чишэлээр дэмжлэг үзүүлдэг.
Нэгдүгээрт, зээл нь улс орнуудын гадаад эдийн засгийн үйл ажиллагааг урамшуулна. Тэгэх тусмаа эдийн засгийн байдлыг дэмжихийн тулд зах зээлд нэмэлт эрэлт хэрэгцээг бий болгодог, Зээл нь гадаад худалдааны хувьд, ялангуяа үнэ өртөг өндөр, хэрэгцээ ихтэй, урт удаан хугацаанд олон үе шатны бэлтгэл ажил шаардагдах бараанд олон улсын норм хэм хэмжээ болдог юм. Дэлхийн худалдаанд машин ба тоног төхөөрөмжийн хувийн жин нэмэгдэн, бүтээгдэхүүний өртөг өсч байгаа нөхцөлд экспортлогчид болон импортлогчид гадаад худалдааны зээл ашиглахыг ямагт' сонирхож байдаг. Гадаад оронд үйлдвэрийн газруудыг барьж байгуулахад ч мөн ялгаагүй, ялангуяа эрчим хүчний болон импортын технологийн тоног төхөөрөмжийн төлбөр хийхийн тулд зээл ашиглах замаар түүнийг хэрэгжүүлнэ, Орчин үеийн нөхцөлд зээлдүүлэгч орноос экспортын бараа нийлүүлэхтэй «холбоотой» зээл багагүй хэмжээгээр өсөв. Бараа худалдан авахад зээлийн нөхцлийг зээлдүүлэгч орны талд зарлага болгож байгаа явдал билээ. Тэр тусмаа олон улсын зээл нь зээлдүүлэгч орны фирмүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хэрэгсэл болж байна.
Хоёрдугаарт, олон улсын зээл нь хувийн хөрөнгө оруулагчдын хувьд нэн тааламжтай нөхцлийг бий болгодог: учир нь ерөөсөө зээлдүүлэгч орны хөрөнгө оруулагчдад хөнгөлөлт үзүүлэх тухай шаардлага ч гардаг; үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд зориулагдсан, үүний дотор гадаадын болон хамтарсан үйлдвэрийн хувьд шаардагдах дэд бүтцийг байгуулах, мөн олон улсын капиталтай холбоотой банк, үндэстний үйлдвэрлэлийн байр суурийг бэхжүүлэхэд ч ихээхэн дэмжлэг болж хэрэглэгддэг.
Гуравдугаарт, зээл нь улс орнуудын гадаад эдийн засгийн харшшаанд үйлчлэн, олон улсын тооцоо болон зээлийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангадаг.
Дөровдүгээрт, зэзл нь улс орнуудын гадаад эдийн засгийн үйл ажиллагааны бусад төрөл болон гадаад худалдааны эдийн засгийн үр ашгийг ч дээшлүүлдэг.
Зах зээлийн эдийн засгийн хөгжилд олон улсын зээлийн сөрөг үүрэг нь түүний зөрчлийг хурцатгадагт оршино. Юуны өмнө эдийн засатт тэнцвэргүй байдал гүнзгийрнэ. Олон улсын зээл нь өргөттөсөн нөхөн үйлдвэрлэлийг өсгөх ба түүнийг уналтад оруулах зэрэг жигд бус ажиллагаанд нөлөөлөх ба улс орнуудын хооронд зээлийн капиталыг хуваарилах, барааны хэт үйлдвэрлэлтийг хурдасгадаг тал байдаг. Олон улсын зээл нь нийгмийн нөхөн үйлдвэрлэлийн тэнцвэргүй байдлын хүчийг нь авахуулж, хамгийн орлого ихтэй салбарын хөгжих боломжийг хөнгөвчилдөг ба түүнд гадаадын хөрөнгө оруулалт шаардагдахааргүй салбарын хөгжийг саатуулдаг юм. Олон улсыи зээл нь шийдвэрлэх салбарууд дахь шинжлэх-ухаан техникийн дэвшлийн давуу байдлын төлөө түүхий эдийн эх сурвалж, капиталыг хэрэглэх хүрээ, борлуулах зах зээлийн төлөөх улс орнуудын өрсөлдөөний тэмцлийн гол хэрэгсэл болдог. Үйлдвэрийн газрууд капиталыг хэрэглэх хүрээнд борлуулалтын зах зээлийг өргөжүүлэх., түүхий эдийн эх сурвалж худалдан авахын тулд зээлийг ашигладаг. Зээлийн дэлхийн капигалын зах зээлийн сувгаар «халуун» мөнгөний шилжилт хөдөлгөөн явагдаж, төлбөрийн баланс, валютын систем, зээл болон мөнгөний эргэлт, үндэстний болон дэлхийн эдийн засаг бүхэлдээ тогтворгүй байдалтай болж хүчээ авдаг. Тэгэхдээ нийгмийн нийт бүтээгдэхүүний хуваарилалт болон материаллаг үйлдвэрлэлийн процессын зүй тогтлоос хамаарч олонулсын зээлийн заагялгаа илрэн гардаг бөгөөд капиталын эргэц тоггмол шинэчлэгдэж байгаа нь гадаадын зээлийн хөрөнгийн хэрэгцээ ба эх сурвалжийг тодорхойлох, зээлийн төлбөрийг хугацаанд нь хийх боломжийг хангадаг байна.
Улс орнуудын зээлийн бодлого бол дэлхийн зах зээлд зээлдүүлэгч орны байрсуурийг бэхжүүлэх хэрэгсэл болдог.
Нэгдүгээрт, зээлдүүлэгч орнуудын байр суурийг бэхжүүлэх, зээлдэгч орнуудаас орлогыг нь шилжүүлэхийн тулд олон улсын зээлийг ашиглаж байна. Нийгмийн цэвэр орлогын тодорхой хэмжээнээс давсан хүүтэй зээлийн буцаах төлбөрийг цаг тухайд нь жил бүр хийдэг бөгөөд түүний тооцоогоор хуримтлал бий болж, үйлдвэрлэлийн өсөлтийг ханган, өртөн орнуудад хуримтлалыг бүрдүүлэх эх сурвалжид сөргөөр нөлөөлөх тал байдаг.
Хоёрдугаарт, улс төр ба эдийн засгийн дэг жаягийг зээлдүүлэгч орнуудын хувьд ашигтайгаар, өртөн орнуудын байр суурийг бэхжүүлж бий болгоход олон улсын зээл багагүй дэмжлэг болдог.
Олон улсын зээл нь дайны үеийн санхүүжилтыг хангах нэг эх сурвалж болж
ирэв.Улс, банк, олон улсын болон бүс нутгийн валют-зээл болон санхүүгийн байгууллагууд, голлох орнуудын байр суурийг бэхжүүлэхийн тулд тодорхой улс орнуудад хамааруулж, тэдэнд нэн тохиромжгүй, өөрөөр хэлбэл зээлийн хавчлага болон ялгаварлах бодлого үе үе явуулж байсан билээ. Зээлийн ялгаварлан гадуурхах бодлого нь зарим улс орнуудад улс төр-эдийн засгийн шахалт үзүүлэх зорилгоор бусад орнуудтай харьцуулбал тодорхой зээлдэгчдийн хувьд олон улсын зээлийг авах буюу ашиглах, төлөх ашиггүй нөхцлийг тогтоох тал ч байсан. Ялгаварлан гадуурхах зээлийн үндсэн арга нь улс төр болон эдийн засгийн шинж чанартай арга хэмжээ тэдэнд үзүүлэхтэй холбоотой, зээлийн мөнгөний дүнг гэнэт бууруулах, нэмэлт хангалт хийхийг шаардах, хөнгөлөлтийн буюу зээлийн төлбөр хийх бүх хугацааг хорогдуулах, комиссын шагнал болон шимтгэл, хүүгийн хувийг өсгөх, зээлийг хязгаарлах зэрэг хэлбэрүүдээр илэрдэг .
Дэлхийн II дайны дараа, «хүйтэн дайн» хурцадсан үед АНУ ба түүний холбоотон НАТО-гийн бүлэглэл ЗХУлс болон социалист бусад орнуудад хамааруулж зээлийн ялгаварлан гадуурхах бодлогыг хэрэглэж байсан бөгөөд зээлийн нөхцлийг муутгах, түүнд улсаас баталгаа гаргах ба урт хугацаатай зээл олгохоос татгалзан, экспортын бараанд зээл олгох ажлыг ихээхэн хүндрүүлж байв. Одоо ч гэсэн зээлийн ялгавартай бодлогыг ОХУ болон бусад хөгжиж байгаа орнуудад улс төрийн шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашигааж байна.
Эдийн засгийн өөр нэг хатуу хориг бол зээлийн хавчлага бөгөөд зээлийг тухайн болон бусад оронд олгохоос татгалздаг явдал юм. Ер нь зээлийн хавчлага бол эдийн засгийн хавчлагатай салшгүй холбоотой бөгөөд заримдаа засгийн газрын захирамж буюу хууль тогтоомжоор бүрдэл болгох, янз бүрийн шалтгаанаар зээл олгохоос татгалзах байдлаар ихэвчлэн явагддаг. Дэлхийн II дайны дараа АНУ тэргүүнтэй НАТО-ийн гишүүн орнууд социалист орнуудад хамааруулж зээлийн хавчлага явуулж байлаа. Тэгвэл дэлхийн банк 1947 онд Чехословак болон Польшид зээл олгохоос татгалзсан билээ.
1985 онд АНУ, Никарагуад хамааруулж зээлийн хавчлага зохион байгуулсан нь тэдний хувьд үнэхээр ашиггүй гадаад бодлого байв. Америк дундын хөгжлийн банк энэ оронд бас зээл олгохоос татгалзсан.
Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд олон улсын зээлийн хоёрдмол үүрэг нь нэг талаас, улс орнуудын хамтын ажиллагааг харилцан хөгжүүлэхийн тулд, нөгөө талаас, өрсөлдөөний тэмцлийн хэрэгсэл болгон ашиглаж байгаагаар илэрч байв. Олон улсын зээлийн олон янзын хэлбэрийг хөгжүүлэх бодит үндэслэл нь дэлхийн эдийн засгийн харилцаанд олон улсын үйлдвэрлэл болон солилцооны шинэ хэлбэр гарч ирж байгаа явдал юм.

ЛЕКЦ 10
ВАЛЮТЫН ЗАХ ЗЭЭЛ БА ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Янз бүрийн улс орны иргэд болон хуулийн этгээдүүдийн хоорондох мөнгөний үүрэг болон нэхэмжлэл зэрэг нь олон улсын улс төр, эдийн засаг болон соёлын харилцааг бий болгодог. Бүх улс орнуудын хувьд зайлшгүй хүлээн авахуйц дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зээлийн мөнгө байхгүй тул үнийн болон төлбөрийн валют болгож гадаадын валютыг хэрэглэдэгт олон улсын тооцооны өвөрмөц онцлог оршино. Гэсэн хэдий ч бие даасан улс бүр үндэснийхээ валютыг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон ашитладаг. Иймээс улс хоорондын төлбөр тооцоо, хөрөнгө оруулалт, зээл, үйлчилгээ, гадаад худалдааны тооцооны зайлшгүй нөхцөл нь төлбөр гүйцэтгэгч буюу төлбөр хүлээн авагчаас гадаадын валютыг худалдах буюу худалдан авах хэлбэрээр нэг валютыг нөгөөгөөр нь сольж хэрэгжүүлдэг билээ. Эрэлт болон нийлүүлэлтийн үндсэн дээр бий болсон ханшаар үндэстний валютаар гадаадын валютыг худалдах-худалдан авах үйл ажиллагаа явагддаг тусгай төвүүдийг валютын зах зээл хэмээн нэрлэнэ.
Валютын зах зээл нь янз бүрийн улс орнуудын иргэд болон хуулийн этгээдүүдийн мөнгөний үүргээрх төлбөртэй холбоотой олон улсын төлбөрийн гүйлгээг уялдуулан зохицуулж явуулдаг.
Валютын зах зээл гэдэг нь үгийнхээ өргөн утгаар, гадаадын валютыг худалдах- худалдан авах, мөн түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгөний хөдөлгөөнийг зохицуулахад үүсдэг эдийн засгийн харилцааны хүрээ гэж ойлгож болно. Валютьш зах зээл дээр үнэ цэнэтэй валютыг худалдагчид, худалдан авагчид болон хөрөнгө оруулагчдын сонирхлын дагуу тохиролцох үйл ажиллагаа явагдаж байдаг. Техник зохион байгуулалтынхаа талаас валютын зах зээлийг үндэстний болон гадаадын, мөн зуучлагчдын фирмийг нэгггэсэн орчин үеийн холбооны хэрэгслийн нэгдэл гэж барууны эдийн засагчид тодорхойлж байна. Дундад зууны үеэс дэлхий дахинд валют солих үйл ажиллагааны эхлэл тавигдсан гэж үздэг. Гэхдээ орчин үеийн ойлголтоор валютын зах зээл XIX зуунд үүссэн байна. Ийм үйл ажиллагаанд дараах хүчин зүйлүүд нөлөөлсөн.Үүнд:
           Олон улсын эдийн засгийн харилцааны хөгжил;
           Ү ндэстний валютын системд хамааруулж тод орхой үүргийг оролцогч орнуудад ногдуулсан дэлхийн валютын систем бий болсон;
           Олон улсын тооцооны зээлийн хэрэгслүүд өргөн дэлгэрсэн;
           Өндөр хөгжилтэй орнуудын харилцагч банкууд хоорондын харилцаа эрчимтэй хөгжиж, банкны капиталын бөөгнөрөл болон төвлөрөл хүчтэй болж гадаад валютааг дансны харилцааны урсгалыг явуулах практик түгээмэл болсон;
           Валют болон зээлийн эрсдэлийг бууруулах болон валютын зах зээлүүдийн хоорондох уялдаа холбоог хялбарчлах боломж олгож байгаа факс, телекс, телеграс зэрэг холбооны хэрэгсэл боловсронгуй болж байгаа;
           Улс төр болон эдийн засгийн чиг хандлага, дансны харилцаа түүний төлөе байдал, валютын ханшны тухай асар хурдан дамжуулдаг мэдээллийн технологи хөгжиж байгаа явдал юм. Улс үндэстний зах зээл тэдгээрийн харилцаа гүнзгийрэн хөгжих хирээр дэлхийн санхүүгийн төвүүдэд валютын үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий дэлхийн валютын нэгдсэн зах зээл бүрэлдэн тогтсон. Орчин үеийн валютын зах зээлүүд дараах үндсэн онцлог шинж байдлаар тодорхойлогдож байна.
1.         Олон улсын эдийн засгийн харилцааны бааз дээр олон улсын валютын зах зээл бий болж, орчин цагийн холбооны электрон сүлжээг ашиглан түүгээр тооцоо болон бусад нарийн үйл ажиллагааг явуулж байна.
2.         Дэлхийн бүхий л хэсэгт 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явагдаж байна. Валютын зах зээл дэх ажиллагаа календарийн хоногийн цагийн бүсийн хуваарийн дагуу О меридианаас эхлэн Гринвич /ОгеепхүюЬ МепсЬап Пте «ОМТ»/-ээр дайруулан өнгөрөх ба Шинэ Зеландаас эхлэн цагийн бүсээр Сиднее, Токио, Гонконг, Сингапур, Москва, Франнкфурт, Лондон, Нью-Йорк ба Лос-Анджелес гэхчилэнгээр нэвтэрдэг.
3.         Валютын техник үйл ажиллагаа үндсэндээ нэг жигд болж банкны дансны харилцаагаар тооцоо явагдах болсон.
4.         Валют болон зээлийн үйл ажиллагааг даатгах зорилго бүхий валютын үйл ажиллагаа маш хурдан хөгжиж байна. Тэгэхдээ урьд өмнө нь валютын үйл ажииллагаанд практик болон хэрэглэгдэж, банкны балансад тусгалаа олсон үзүүлэлтүүдийг гэрээ хэлцлийн бусад зүйлээр шуурхай сольж байна.
5.         Арбитрын болон ашгийн үйл ажиллагаанаас гадна банкаар зогсохгүй үндэстэн дамнасан корпораци болон бусад хуулийн этгээд болон хувь хүний оролцох оролцоо үлэмж нэмэгдсэн, худалдааны гэрээ хэлцэлтэй холбоотой валютын үйл ажиллагаа эрс давамгайлах болов.
6.         Эдийн засгийн суурь хүчин зүйлээс үл хамаарах өөрийн гэсэн чиг хандл агатай, биржийн өвөрмөц барааны иймэрхүү валют болон түүний ханш тогтворгүй болж өөрчлөгддөг. Дэлхийн валютын зах зээл нь хамгийн хүчтэй ба нөөцгэй ч улс төр болон эдийн засгийн шинэчлэлд туйлын мэдрэмтгий шинжтэй юм. Валютын зах зээл үйл ажиллагааныхаа талаас дараах үүргийг хангадаг. Үүнд:
           Олон улсын тооцоог цаг тухайд нь хэрэгжүүлэх;
           Валют болон зээлийн эрсдэлийг даатгах;
           Дэлхийн валют, зээл болон санхүүгийн зах зээлийн харилцан уялдааг гүнзгийрүүлэх;
           Улсын, үйлдвэрийн, банкны валютын нөөцийг арвижуулах;
           Валютын хашийг /зах зээлийн болон төрийн зохицуулалт/ зохицуулах ;
           Валютын арилжаанд оролцож валютын ханшны зөрүүгээс ашиг хонжоо олох;
           Төрөөс эдийн засгийг зохицуулахад чиглэсэн валютын бодлого явуулж байгаа нь, харин сүүлийн үед («долоогийн» ОУЭЗХАХБ, ЕХ) бүлэг орнуудын хүрээн дэх макро эдийн засгийн бодлогын зөвшилцөөний бүрдэл хэсэг болж байна. Валютын зах зээлийн үйл ажиллагааны хэмжээ нь санхүүгийн зах зээлийн бусад хэсгүүдээс харьцангуй давуу юм. Тэгэхлээр 1997 онд хувьцааны зах зээлд өдөр тутам явагдсан үйл ажиллагааны хэмжээ 100-150 тэрбум доллар, облигацын зах зээлд 500-700 тэрбум доллар, харин валютын зах зээлд 1.4 трлн доллараар тус тус үнэлэгдэж байв.
Валютын зах зээл дэх гэрээ хэлцлийн хэрэгслүүд нэлээд өөрчлөгдөв. Капитализмын чөлөөт өрсөлдөөний үед олон улсын тооцооны зээлийн хэрэгслийг ашиглахтай холбогдож, олон улсын бэлэн бус төлбөрт нэг металл голлох үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тэр нь асар их хөгжиж ирсэн. Алт нь үндсэндээ олон улсын үүргийг төлж дуусгах эцсийн хэрэгсэл болсон, валютын ханш алтан цэг дээр хүрсэн үед төлбөр гүйцэтгэгчид төлбөрийн хэрэгслээр бус, харин алтаар төлбөр хийх нь ашигтай байсан. Дээр үеэс экспортлогч буюу зээлдүүлэгчээс, импортлогч буюу төлбөр гүйцэтгэгчийн нэр дээр бичсэн нэхэмжлэл болох худалдааны шилжих векселийн шилжүүлэг нь валютын үйл ажиллагааны гол хэрэгсэл болж ирсэн. Банкны хөгжилтэй холбогдож банкнаас вексель болон чек, түүнчлэн XIX зууны хоёрдугаар хагасаас шилжүүлэг шахагдан гарсан. Банкны вексель нь тухайн орны банкнаас гадаад дахь өөрийн харилцагч банкинд нэхэмжилсэн вексель болно. Төлбөр гүйцэтгэгч /импортлогч/ үндэсний банкнаас эдгээр векселүүдийг худалдан авч, түүнийг экспортлогчид /зээлдүүлэгчид/ илгээн төлбөр хийж, өөрийн өрийн үүргийг хаадаг болсон. Банкны вексель нь аажмаар банкны чекийг шахаж гаргасан. Банкны чек нь эд хөрөнгө эзэмшигч банкны гадаад дахь өөрийн салбар банкин дахь түүний харилцах данснаас тодорхой хэмжээний мөнгийг чек эзэмшигчид шилжүүлэх тухай бичгээр өгсөн захирамж юм. Экспортлогчид тийм чекийг авангуут түүнийг өөрийн банкинд худалддаг.
Олон улсын төлбөрийн эргэлтэн дэх алтыг зээлийн гүйлгээний хэрэгслээр сольсноор улс орнуудын болон банк хоорондын бэлэн бус тооцоог харилцан хөгжүүлэх болон гүйлгээний зардлыг хэмнэхэд ихээхэн тус дэм болсон.
Орчин үеийн олон улсын төлбөрийн эргэлтэд шуудангийн, ялангуяа телегарфаар хийдэг банкны шилжүүлгийг түгээмэл хэрэшэх болсон. Шилжүүлэг нь банкнаас бусад орон дахь өөрийн салбар банкинд өөрийн түншийн заавраар өөрийнхөө данснаас тодорхой хэмжээний гадаад валютаар төлбөр хийх тушаал юм. Банк шилжүүлэг хийхдээ гадаад валютаа, үндэснийхээ валютаар худалдаалдаг. Телегарфын шилжүүлэг нь шуудангийн шилжүүлгээр чек, векселийг шилжүүлэх явцад валютын алдагдлаас хязгаарлах, зээлийн ашиглалтын хугацааг багасгах, тооцоог хурдасгах боломж олгодог. Шилжүүлэгт зориулсан СВИФТ системийн хөгжилтэй холбоотойгоор цахилгаан хэрэгслийг өргөн хүрээтэй ашиглах болсон. Валютын үйл ажиллагаа нь материаллаг үндэслэлээ бүр их хэмжээгээр алдаж байгаа ба, харин дансны харилцаагаар бичилт хийх байдал улам их хэрэгжих болов.
Валютын зах зээлийг байгууллага талаас нь авч үзвэл энэ нь банк, зуучлагч фирм, корпораци, ялангуяа үндэстэн дамнасан корпорацийн нийллэг гэж хэлж болно. Валютын зах зээл дээр банкууд өөр хоорондоо, мөн түүнчлэн үйлдвэрлэл худалдааны түншүүдтэй валютын хэлцлийн 85-95 хувийг хийдэг. Банкны багтаамж хэмжээ, түүний нэр хүнд, гадаад дахь банкны салбар сүлжээний хөгжлийн түвшин, банкаар дамжуулан хийж байгаа олон улсын тооцооны тоо хэмжээ зэрэг хүчин зүйлүүд нь валютын зах зээлд банкны үүргийг багагүй хэмжээгээр тодорхойлж байдаг. Тухайн үед тогтоосон валютын хязгаарлалт, банк байршиж байгаа газрын утсан харилцаа болон телексийн байдал, түүнчлэн банкнаас явуулж байгаа бодлого зэрэг нь тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс валютын үлэмж их хэмжээний үйл ажиллагаа. Ер нь 1-ээс 10 хүртэл сая долларын дүнд стандартын хэлцэл хийгддэг, тэгвэл эдгээр банкууд асар их үнийн дүнтэй (100-500 сая долл) хэлцэл хийдэг нь валютын зах зээлийн байдалд илэрхий нөлөөлдөг ба ашигтай хэлцлийн төлөөх тэмцэлд өрсалдөх давуу талтай билээ. Тэд гадаадад олон тооны салбар болон сүлжээ, тасагтай тул гадаад дахь өөрсдийн сүлжээгээр дамжуулан валютын үйл ажиллагааг 24 цагийн турш тасралтгүй явуулдаг байна.

ЛЕКЦ 11
ДЭЛХИЙН ЗЭЭЛИЙН БА САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ, ЕВРО ЗАХ ЗЭЭЛ
Валютын чөлөөтэй байдал, ашигаагдаж байгаа тоо хэмжээ, үйл ажиллагааны нь шинж байдлаас хамааруулан валютын зах зээлийг тухайн орны үндэсний, бүс нутгийн, дэлхийн зах зээл гэж тус тус хуваана. Дэлхийн валютын зах зээл нь дэлхийн санхүүгийн төвүүдэд төвлөрдөг. Тэдний дотор Лондон, Нью-Иорк, Франкфурт, Париж, Цюрих, Токио, Сянган, Сингапур, Бахрайн дахь валютын зах зээлүүд нь явуулж байгаа үйл ажиллагаа, цар хүрээгээрээ бусдаас ялгаатай. Дэлхийн валютын зах зээлд банкууд төлбөрийн эргэлтэд түгээмэл хэрэгаэгддэг валютаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүний байр суурь болон найдвартай байдлаас үл хамааран орон нутгийн болон бүс нутгийн шинжтэй валютаар гэрээ хэлцэл бараг хийдэггүй байна. Лондонгийн валютын зах зээл /дэлхийн өдөр тутмын валютын хэлцлийн 30 гаруй хувийг буюу 400-460 тэрбум долларын гүйлгээ хийдэг/ одоо хүртэл голлох байр сууриа хадгалсаар байна. Энэ үзүүлэлт нь Париж дахь валютын үйл ажиллагаанаас 9 дахин, Франкфурте - на-Майнаас 5 дахин, Нью-Йоркийнхоос 2 дахин илүү байгаа аж. Дэлхийн валютын эргэлтийн 40% нь Европын, мөн 40% нь Америкийн, 20% нь Азийн зах зээлд ногддог байна. АНУ-ын 20 хүртэл долл) авдаг аж. Валютын хэлцлийг ( Рейтер-дилинг, Телерейт) хийх болон банк хоорондын харилцааны электрон хэрэгслийн хөгжилтэй холбогдож банк хоорондын зах зээл дээр брокерын фирмийн үүрэг роль буурсан ч тэд том биш фирм болон хувийн этгээдийн үйл ажиллагаанд багагүй үүрэг үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байна.
Олон улсын практикт брокерын комиссын хураамжийг шилжүүлэх систем зөвшөөрөгдсөн бөгөөд түүний төлбөрийг худалдагч болон худалдан авагчийн хоород тэнцүү хуваадаг.
Үндэстэн дамнасан корпраци (ҮДК) валютын зах зээлд голлох үүрэг гүйцэтгэж байна. Г адаадын валютаар хийсэн хэлцлүүд нь тэдний үйл ажиллагаанд чухал байрыг эзлэж байна. Валютын ханшны зөрүү дэх ашгийн төлөөх үйл ажиллагаанаас орлого олох, валют тогтворгүйжихэд нөөцийн үнэгүйдлээс алдагдах эрсдэлийг багасгах эрмэлзэл, өөрсдийн нөөцийн хэрэгслийн улирдлагыг боловсронгуй болгох, валютын нөөцийг арвижуулах гэсэн тэдний бодлогоор энэ нь тайлбарлагдаж байна. Хэрэв аль нэг валютын ханш буурах хандлагатай байгаа тохиолдолд ҮДК нөөцөө хамгийн тогтвортой мөнгөний нэгчид шилжүүлдэг байдал цаашид муудах тохиолдолд суларсан валютын тооцоогоор түүнийг бэхжүүлэхэд дэмжлэг болдог. Валютын зах зээл дэх ҮДК-ийн үйл ажиллагаа нь голлох валютуудын ханшийг өөрчлөх нэг хүчин зүйл болдог.
Валютын зах зээлийн төрөл.
Валютын чөлөөтэй байдал, ашигаагдаж байгаа тоо хэмжээ, үйл ажиллагааны нь шинж байдлаас хамааруулан валютын зах зээлийг тухайн орны үндэсний, бүс нутгийн, дэлхийн зах зээл гэж тус тус хуваана. Дэлхийн валютын зах зээл нь дэлхийн санхүүгийн төвүүдэд төвлөрдөг. Тэдний дотор Лондон, Нью-Иорк, Франкфурт, Париж, Цюрих, Токио, Сянган, Сингапур, Бахрайн дахь валютын зах зээлүүд нь явуулж байгаа үйл ажиллагаа, цар хүрээгээрээ бусдаас ялгаатай. Дэлхийн валютын зах зээлд банкууд төлбөрийн эргэлтэд түгээмэл хэрэгаэгддэг валютаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүний байр суурь болон найдвартай байдлаас үл хамааран орон нутгийн болон бүс нутгийн шинжтэй валютаар гэрээ хэлцэл бараг хийдэггүй байна. Лондонгийн валютын зах зээл /дэлхийн өдөр тутмын валютын хэлцлийн 30 гаруй хувийг буюу 400-460 тэрбум долларын гүйлгээ хийдэг/ одоо хүртэл голлох байр сууриа хадгалсаар байна. Энэ үзүүлэлт нь Париж дахь валютын үйл ажиллагаанаас 9 дахин, Франкфурте - на-Майнаас 5 дахин, Нью-Йоркийнхоос 2 дахин илүү байгаа аж. Дэлхийн валютын эргэлтийн 40% нь Европын, мөн 40% нь Америкийн, 20% нь Азийн зах зээлд ногдцог байна.Лондон хот дээр үеэс гадаад валютаар хийх худалдаанд тэргүүлж, үүнийхээ ачаар гадаадын олон зуун /76 орны 524 банк байршдаг/ банктай, валютын үйл ажиллагаа явуулж зохицуулах талаар баялаг туршлага хуримтлуулсан билээ. Баруун Европт интеграцчилагдах процесс явагдсаны дүнд Европын олон улсын валютын зах зээл бүрэлдэн тогтсон бөгөөд 1979-1988 онуудад төлбөр тооцоогоо Экю-гээр хийж ирсэн. 1999 оноос Европын валютын зах зээлийн шинэ үе шат эхэлж, тооцоогоо Европын хамтарсан шинэ валют болох Евро -гоор хэрэгжүүлэх болов. Евро-гийн, доллартай харьцах ханш тогтоох ажиллагааг Евро-гийн бүсэд оролццоггүй орнууцын валютаар Франкфурт дэх Европын төв банк хэрэгжүүлдэг юм.Азийн бүс нутагт хамгийн хурдан хөгжиж байгаа нь Сингапурын валютын зах зээл /139 тэрбум доллар/ бөгөөд өдөр тутмынхаа эргэлтээр Токиогийн дараа /149 тэрбум доллар/ хоёрдугаар байр эзлэж байна. Азийн бусад орнуудын зах зээлээс хамгийн нээлттэй нь Сингапурын валютын зах зээл бөгөөд 1995-1998 онуудад түүний валютын үйл ажиллагаа 32 хувиар өссөн байхад түүнтэй адил цаг хугацаанд,
Лондон хот дээр үеэс гадаад валютаар хийх худалдаанд тэргүүлж, үүнийхээ ачаар гадаадын олон зуун /76 орны 524 банк байршдаг/ банктай, валютын үйл ажиллагаа явуулж зохицуулах талаар баялаг туршлага хуримтлуулсан билээ. Баруун Европт интеграцчилагдах процесс явагдсаны дүнд Европын олон улсын валютын зах зээл бүрэлдэн тогтсон бөгөөд 1979-1988 онуудад төлбөр тооцоогоо Экю-гээр хийж ирсэн. 1999 оноос Европын валютын зах зээлийн шинэ үе шат эхэлж, тооцоогоо Европын хамтарсан шинэ валют болох Евро -гоор хэрэгжүүлэх болов. Евро-гийн, доллартай харьцах ханш тогтоох ажиллагааг Евро-гийн бүсэд оролццоггүй орнууцын валютаар Франкфурт дэх Европын төв банк хэрэгжүүлдэг юм.Азийн бүс нутагт хамгийн хурдан хөгжиж байгаа нь Сингапурын валютын зах зээл /139 тэрбум доллар/ бөгөөд өдөр тутмынхаа эргэлтээр Токиогийн дараа /149 тэрбум доллар/ хоёрдугаар байр эзлэж байна. Азийн бусад орнуудын зах зээлээс хамгийн нээлттэй нь Сингапурын валютын зах зээл бөгөөд 1995-1998 онуудад түүний валютын үйл ажиллагаа 32 хувиар өссөн байхад түүнтэй адил цаг хугацаанд, бүрийн арга нь эдийн засгийн ямар нэг ялгаагүй учир валютын ханшны нэгдсэн мөн чанар болж байна. Валютын зах зээл дээр үндэстний валютаар хоёр валютын ханшийг шууд тогтооход харилцан бие биедээ хамааралтай байдал илэрхийлэгдэж байдаг. Хэрэв Франкфуртэд Швейцарийн франкийг Германы маркийн эсрэг ханш тогтоолтоор түүний ханш 1.31/1 Швейцарь франк нь 1 марк 31 пфеннигтэй тэнцэж байна гэсэн үг/ марк болж илэрхийлэгдэж байгаа бол Цюрихийн ханш тогтоолтоор Германы марк нь 076 /1 марк нь 76 сантимтай тэнцэж байна гэсэн үг/ сантимтэй тэнцэж байгаа нь валютын эдгээр зах зээлд тэдний ханшны харьцаа нэг ижил байдлаа хадгалж байна. Гадаадын валют болон үндэстний мөнгөн тэмдэгтийн хооронд ханш тогтоох аргыг гол төлөв худалдаа-аж үйлдвэрийн түнштэй хийх үйл ажиллагааны явцад банкууд сонирхож байгаа гадаадын тодорхой валютын үнийг үндэстний валюттай харьцуулах замаар тэдгээрийн ханшийг тодорхойлж илэрхийлдэг байна.
Доллар нь Евровалютын зах зээлд ихэвчлэн, мөн олон улсын төлбөрийн болон нөөцийн гол хэрэгсэл болж хэрэглэгддэг тул банк хоорондын валютын зах зээлд ханш тогтоох үйл ажиллагаа бусад валютын доллартай харьцах харьцаагаар явагдцаг. Худалдах ба худалдан авах гэрээний валютын ихэнх хэсэг /АНУ-ын доллараас гадна/ завсрын валют болох доллараар хийгддэг тул олон улсын мөнгөний эргэлтэд долларыг түгээмэл хэрэглэдэгтэй холбоотойгоор банк долларын хэлцлээр томоохон үйл ажиллагаа явуулах боломжтой юм. Худалдаа- аж үйлдвэрийн түншүүдийн хувьд валютын ханш тогтоох ажиллагаа хоёр валют хоорондын харьцуулсан Кросс- ханшид /уралдаант ханшид/ түшиглэдэг бөгөөд гуравдагч валюттай харьцуулсан ханшнаас /гол төлөв доллартай/ гардаг. Ер нь кросс-ханшаар тодорхойлоход хоёр валют хоорондын дундаж ханш тогтдог бөгөөд тиймээс дараа нь худалдагч болон худалдан авагчийн ханшийг тодорхойлох ба ханшны зөрүүд засвар хийн, түннггэй хийх хэлцэлд зориулж түүнийг ашигладаг.
Албан ёсны ханш тогтолтын зэрэгцээ валютын «хар» захуудад албан бус ханш тогтох явдал байдаг нь валютын хязгаарлалттай болон хөрвөдөггүй валюттай орнуудын хувьд үндсэн онцлох шинж нь юм.
Худалдагч болон худалдан авагчийн ханш.
Худалдагч /Ыс1/ болон худалдан авагчийн /ойег буюу азк/ ханш гэж ялгана. Валютын ханш тогтоох үйл ажиллагаа явуулж байгаа банк үргэлж өөртөө ашигтай валютаар үйл ажиллагаа явуулдаг. Банк гадаадын валютыг /хуцалдагчийн буюу худалдах ханш/ худалдан авахаас/ худалдан авагчийн буюу худалдан авах ханш/ илүү өндөр үнээр худалдагддаг.
Тухайлбал. Нью-Йорк болон Лондонд /шууд ханш тогтолтоор/:
1 фунт стерлинг=1.6735 долл - худалдагчийн ханш
1 фунт стерлинг=1.6730 долл - худалдан авагчийн ханш
Нью-Йоркийн банк фунт стерлингийг худалдахдаа /1.6735/, худалдан авснаасаа /1.6730/ илүү доллар олдог.
Өөр нэг жишээ . Нью - Йорк болон Франкфуртэд /хосолмол ханш тогтолтоор/:
ШБ 1=ӨЕМ 1.7500/ 10 - худалдагчийн ханш
ШБ 1=НЕМ 1.7510 - худалдан авагчийн ханш
Америкийн банк маркийг худалдахдаа доллар тутамд бага марк төлех /1.7500/ болон түүнийг худалдан авахад их марк авахыг эрмэлздэг байна. Худалдагч болон худалдан авагчийн ханшны хоорондох зөрүүгээр валютын эрсдэлийг даатгах болон тодорхой хэмжээгээр банкны зардлыг нөхөхөд зориулагддаг байна. Хэрэв банк туухайн ханшны үндсэн дээр түүнд хариу хэлцэл санал болгох замаар хийсэн хэлцлээ нөхөж байгаа бол банк маржийн зөрүүгийн тооцоогоор ашиг олдог. Үүнтэй холбоотойгоор банкууд валютын үйл ажиллагаанд түншүүдийг оролцуулах сонирхол их байдаг. Банк худалдаа-аж үйлдвэрийн түнпгүүдтэй ч банктай ч валютын маркет- мейкер зах зээлд ихээхэн хэмжээтэй хэлцэл хийж валютын ханш тогтоох үйл ажиллагааг идэвхжүүлдэг бөгөөд хувийнхаа мөнгөний нөөцийг өсгөн нэмэгдүүлэх замаар томоохон хэмжээний хэлцлээр валютын ханшийг давуу байдалтай явуулах боломжтой байхьга тулд валютын байршлыг хадгалах боломж олж авдаг. Хүчтэй том банкууд 10 саяас доош үнийн дүнд хэлцэл хийх сонирхол бага байдаг.
Маркет-Мейкерийн ажиллагаа нь валютын зах зээлийн уян хатан болон тогтвортой байдлыг дэмждэг тул тэднээс санал болгож байгаа ханш тогтолтыг хийхэд бэлэн, мөн түүнчлэн түншийн захиалгыг биелүүлэхэд ч хувийнхаа тооцоогоор ч валютын ханшны хөдөлгөөнийг хүрэлцээтэй нөхөн төлөх мөнгөний хангалттай нөөцтэй байдаг. Ихэнх маркет-мейкер гэрээ хэлцлийг идэвхтэй хийж, 24 цагийн турш ажиллана.
Өрсөлдөөний тэмцэл нь банкуудыг өөрсдийнхөө ханшны зөрүүг ханшны тогтолтын 0.05 хувь хүртэл бууруулахыг албадан шахдаг, харин зарим үед өсөх тал байдаг. Гэхдээ ханшны зөрүү нь валютын зах зээл дэх хүчтэй цочирдол болон хямрал хурцдахад угтвар хэлцэл явуулах хүртлэх валютын ханшны өөрчлөлттэй холбоотой алдагдлыг даатгах хэрэгсэл болж 2-3 болон 10 дахин ч өсдөг тохиолдол бий.
Валютын ихэнх зах зээлд «Фиксинг» хэмээн нэрлэгдэх ханш тогтоох дэгийг хэрэглэдэг. Түүний мөн чанар нь валют нэг бүрийн эрэлт болон нийлүүлэлтийг жишиж харьцуулах замаар банк хоорондын валютын ханшийг бүртгэн тодорхойлдогг оршино. Дараа нь энэ үндэслэлээр худалдагч болон хуцалдан авагчийн ханшийг тогтооно. Эдгээрийн ханшийг албан ёсны мэдээллийн хэрэгслүүдэд хэвлэн нийтэлнэ.
Валютын үйл ажиллагааны төрөл, түүний хувьсал.
Түүхэн хугацааны турш олон улсын мөнгөний гүйлгээнд шилжих векселээр нэхэмжлэх болон гадаад валютаар төлбөр хийх гэсэн гол хоёр аргыг хэрэшэж иржээ. Зээлдүүлэгч нэхэмжлэх аргыг хэрэглэхдээ шилжих векселээр төлбөр гүйцэтгэгчийн валютыг нэхэмжлэн /тухайлбал, Е1ью-Йорк дахь зээлдүүлэгч Лондон дахь төлбөр гүйцэтгэгчид фунт стерлингээр төлбөрөө төлөхийг шаарддаг/ авч, түүнийгээ өөрийнхөө зах зээлд худалдан авагчийн банкны ханшаар худалдана. Зээлдүүлэгч нэхэмжлэх аргыг чадамгай хэрэглэн, векселээ өөрийн валютын зах зээлд төлбөр гүйцэтгэгчийн валютаар бас худалддаг. Төлбөр гүйцэтгэгч үйл ажиллагаа явуулахдаа гол төлөв зээлдүүлэгчийн валютыг өөрийнхөө валютын зах зээлд худалдагчийн ханшаар худалдан авдаг. Валютын үйл ажиллагаанд үйлчилж байсан векселээр нэхэмжлэх болон гадаад валютаар төлбөр хийх аргад тулгуурласан төлбөрийн янз бүрийн аргуудыг олон улсын мөнгөний эргэлтэд дэлхийн II дайн хүртэл хэрэглэж ирсэн боловч эдгээр аргууд нь хуучирч, аажимдаа бие даасан тооцооны арга болон хөгжиж ирсэн. Дэлхийн II дайны дараа валютын үйл ажиллагааны янз бүрийн төрлүүдийг нийтлэг байдлаар хэрэглэх болсон. Валютын хязгаарлалт эрчимтэй хийгдэж байсан 50-иад оны эцэс хүртэл өндөр хөгжилтэй орнуудад валют яаралтай нийлүүлэх («спот») болон шуурхай («форвард») гэрээ хэлцлүүд голлон хийгдэж байсан, бас тэгээд шуурхай «форвард» хэлцэл нь валютын зохицуулалтын голлох зүйл болж байв. Валютын хууль тогтоомж чөлөөтэй болсон 50-60-аад онуудад өмнө нь янз бүрийн валютын хадгаламжийг солиход практик болон хэрэглэгдэж байсан аргуудын оронд валютын «своп» үйл ажиллагаа хөгжиж ирэв. Валютын шуурхай хэлцлийн цаашдын хөгжил нь худалдааны үйл ажиллагааны эрсдэлийг нөхөх уламжлалт үйл ажиллагаанд нэмэр болох хеджированы /эрсдэлийг даатгах/ хэрэгцээ бий болсон нь капиталын хөдөлгөөн чөлөөтэй болсонтой холбоотой юм. Тэд балансын дансны гадуур тооцдог тул хяналтын байгууллагуудын зүгээс банкны балансын байдалд тавих хяналт хүчтэй болсон нь урьд өмнө практик болж тоггсон тайлан балансад тусгалаа олсон валютын эрсдэлийг даатгах үйл ажиллагааг валютын шуурхай хэлцэл болон «своп» үйл ажиллагаагаар солиход багагүй дэмжлэг болсон билээ. 70-аад оноос валютын эрсдэлийг даатгах болон ханшны зөрүүгээс ашиг олох шинэ фьючерс хэлбэр болон валютын опционы хэлцэл эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа банкууд «своп» үйл ажиллагааг хүүгийн хувь хэмжээтэй хослуулж валютын гэрээ хийх болсон. Ихэнх банкууд бэлэн валютаар хийх үйл ажиллагааг, харин гол төлөв шуурхай болон «своп» хэлцлийг томоохон банкууд, опционы үйл ажиллагааг хүчтэй том банкууд тогтмол явуулж байна.

ЛЕКЦ 12
ФОРЕКС ЗАХ ЗЭЭЛ
Валютын арилжааны зах зээл нь сүүлийн 10 жилд ялангуяа 5 жилд огцом хурдтай өссөөр ирсэн. Валют арилжаанд зөвхөн банк, сангуудаас гадна хувь хүн, санхүүгийн бус байгууллагууд идэвхитэй оролцож байна. Сүүлийн жилүүдэд арилжаанд оролцогчид арилжааг зардал, цаг хугацаа бага зарцуулахаар хийгдэх замыг хайсаар ирсэн ба хамгийн сайн шийдэл нь интернэт дээр суурилсан арилжааны хэрэгсэл болоод байна. Форексийн зах зээл дээр өдөр бүр Монголын буюу Улаанбаатарын цагаар Даваа гарагийн 06.00 цагаас, Бямба гарагийн 04.00 цагийн хооронд арилжаа явагдах бөгөөд та 24 цагийн туршид цагийн зөрүүнээс шалтгаалахгүйгээр олон улсын валютын зах зээлийн хамгийн идэвхитэй цагууд болох Европ, Ази, АНУ-ын зах зээл дээр арилжаа хийх боломжтой. Та үндсэн валютуудын хосууд болох EUR/USD, EUR/GBP, USD/JPY, GBP/USD, XAU (алт) -аас гадна EUR/AUD, EUR/CHF, GBP/CHF, GBP/JPY, USD/CAD, AUD/CAD, SLV (мөнгө)аар арилжаа хийх боломжтойгоос гадна олон томоохон хувьцаат компаниуд болох Microsoft., Jonson and Jonson, Google, Yahoo, Boing, General Motors, American Experss гэх мэт үнэт цаасууд дээр арилжаанд оролцож болно.

Энэ нь валютын зах зээл дэх нийт хэлцлийн 90 хувийг эзэлдэг хамгийн их дэлгэрсэн үйл ажиллгаа юм. Хэлцэл хийх үед тогтсон ханшаар, хэлцэл хийсэн өдрөөс хойш ажлын хоёр өдөрт багтааж оролцогч банкнаас валют нийлүүлэх нөхцлөөр түүнийг худалдах ба худалдан авахад түүний мөн чанар нь оршино. Тэгэхдээ хэлцэлд хамрагдаж байгаа валют нэг бүрээр ажлын өдрүүдийг тодорхойлж тооцдог бөгөөд өөрөөр хэлбэл дараа өдөр нь хэлцэл хийгдсэн боловч хэрэв аль нэг валютын хувьд ажлын бус өдөр байсан бол валют нийл үүлэх хугацааг нэг өдрөөр сунгах ба дараагийн өдөр нь нөгөө валютуудын хувьд ажлын бус өдөр таарсан бол нийлүүлэх хугацааг нь мөн нэг өдрөөр нэмэгдүүлнэ. 4 дэх өдөр бол хэлцэл хийхэд зориулагдсан өдөр, 1-3 дахь болон 5 дахь өдрүүд нь валют нийлүүлэх хэвийн өдрүүд бөгөөд хагас болон бүтэн сайн өдрүүдийг ажлын бус өдөр гэж үздэг.
Түнш банкнаас валют нийлүүлэх өдрийг заасантай холбогдуулж, суурь валютын тодорхой үнийн дүнд зориулж ханш тогтоох хүсэлтийг дилерүүдээс гаргасны дагуу хэлцлийн нөхцлийг урьдчилан тохиролцох нь, түүнийг заавал хэрэгжүүлэх нөхцөл болдог. Хэлцэлд оролцогчдод тавигдах гол шаардлага бол тэд ханш тогтолт, валют нийлүүлэх өдөр, төлбөр хийх нөхцөл, худалдан авсан /худалдсан/ валютын бүх дүн, хүсэлтийг хэрэгжүүлэх арга зам, фирмийн нэр гэх мэтийн тийм дүрэм журамтай танилцаж тохиролцоонд хүрэх явдал юу юунаас чухал. Т эдгээрийг баталгаажуулснаар хэлцэл хийгдсэн гэж үздэг ба дилерүүдийн харилцан тохиролцоогоор түүнийг цуцлах боломжтой.
«Спот» хэлцлээрх валютын нийл үүлэлт нь хүлээн авагч банкны дансанд орсноор хэрэгждэг. Өмнө нь байгуулсан гэрээний дагуу хоёр өдрийн хугацаанд нийлүүлэх ёстой валютыг маш богино хугацаанд хэрэгжүүлэхийг шаарддаг байдал нь бодит хүндрэлд учруулдаг. Холбооны электрон /СВИФТ/ хэрэгсэл, клирингийн тооцооны /Америкийн ЧИПС, Английн ЧАПС/ электрон системүүд, мөн компыотерээр боловсруулах аргууд өргөн хүрээнд түгээмэл болж үйл ажиллагааг хурдан шуурхай явуулах боломж олгож байна. Нэг өдөр тухайлбал, «өнөөдрөөс маргааш болтол» буюу «маргаашаас нөгөөдөр хүртэл» хадгаламжид байршуулах гэсэн үйл ажиллагаа нь үүнийг нотолж байгаа болно. Тиймээс банк хоорондын зах зээлд богино хугацааны үйл ажиллагаа хэрэгжиж байдаг


ЛЕКЦ 13
ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН ЗЭЭЛ БОЛОН САНХҮҮГИЙН ХАРИЛЦААНЫ ЭРСДЭЛ ТҮҮНИЙГ ДААТГАХ АРГА
Валютын үйл ажиллагаагаарх банкны байр суурь ба валютын эрсдэл.
Банк валютын үйл ажиллагаа явуулахдаа юуны өмнө ямар нэг валют худалдан авч, нөгөөг хуцалддаг билээ. Валют яаралтай нийлүүлэх хэлцлийн өмнө түүнийг нөөцөлж, валютаар хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд түүнийгээ худалддаг. Хэрэв банк нэг валютаар нэхэмжилж авах, нөгөө валютаар хугацаанд нь төлбөр хийхээр үүрэг авч гэрээ хийсэн бол энэ хоёр тохиолдлын дүнд банкны хоёр өөр валютын ханшны актив болон пассив үүсэх бөгөөд бие биеэсээ үл хамааран өөрчлөгдөж тодорхой хугацаанд ашиг нь алдагдлаасаа илүү гарах буюу эсрэгээр алдагдалд ч хүргэх боломжтой. Банкны төлбөр хийх үүрэг болон нэхэмжлэлийн харьцаа, балансын гадуурх үйл ажиллагааг оролцуулан түүний валютын байршлыг гадаад валютаар тодорхойлдог. Валютууд нь тодорхой валютын дүнгээр тэнцвэржиж байгаа тохиолдолд валютын байршлыг хаалттай, харин тохирохгүй байгаа тохиолдолд валютын байршлыг нээлттэй гэж үздэг. Хэрэв худалдсан валютын үүрэг болон пассив нь ашгаасаа давж байгаа бол валютын нээлттэй байршил богино, түүнд тавигдах шаардлага урт, худалдан авсан валютын ашиг болон нэхэмжлэл нь үүрэг болон пассив талаасаа давж байдаг. Хэрэв хэлцлийг /гэрээг/ хэрэгжүүлэх хугацаа болон энэхүү байршлын валютын тоо хэмжээ нь тохирч байвал богино хугацааны валютын байршил нь урт хугацааны валютын байршлаа нөхөх боломжтой. Валютын нээлтгэй байршил нь банкны алдагдлын эрсдэлтэй холбоотой байдаг тул ийм зарчим чухал, хэрэв сөрөг хэлцлийн үед өмнө нь худалдсан валютаа худалдан авах ба урьд нь худалдан авсан валютаа дахин худалдвал эдгээр валютын ханш түүний чиглэлийн хувьд тааламжгүйгээр өөрчлөгддөг.
Үүний уршгаар банк нэг бол угтвар гэрээ хийснээр урьд өмнө нь худалдсанаасаа бага хэмжээний валют авах эсвэл худалдан авснаасаа их тоо хэмжээтэй валют зайлшгүй төлөх боломжтой. Ийм хоёр тохиолдолд банк валютын ханшны өөрчлөлттэй холбоотой алдагдлыг шийдвэрлэх ёстой. Валютын нээлттэй байршлын хугацаа урт ба богино ямар ч байлаа гэсэн ялгаагүй цаг үргэлж валютын эрсдэл гарч байдаг. Валютын нээлттэй байршил нь тодорхой валютыг бий болгодог тул банкнаас зах зээлд үйл ажиллагаа явуулах явцад валютын байршил тогтмол нээгдэж, хаагдаж байдаг. Банк тухайлбал, бүх валют хаалттай байршилд байгаа өдрөөс эхлэн бүх л өдрийн турш дараах гэрээнүүдийг       Банкин дахь гадаад валютаарх валютын байршил цэвэр урт буюу богино хугацаатай байршсан болон валютын ханшны өөрчлөгдөх чиглэлээс хамаарч валютын ашиг бий болох буюу алдагдал үүсдэг. Хэрэв банкны гадаад валютын байршил нь урт хугацаатай бол ашигтай, валютын ханш нь өсөх буюу буурах хандлагатай байдаг. Хэрэв банк үдээс өмнө Швейцарь франкийн /1.4952/ ханшаар 3 сая доллар худалдан авсан бол үдээс хойш Швейцарь франкгай харьцах долларын ханш /1.5114/ хүртэл өсч урт хугацааны хаалттай байршлын дүнд 3 сая доллар худалдах замаар банк ашиг олж байгаа хэрэг юм.
+3000000 И80            - 4485600 СНГ
-30000001150 + 4534200 СНР
48600 СНР
Банк валютын байршлын солилцоонд байнга хяналт тавьж, валютын бодит ханшаар тэдгээрт бүрэн нөхөн төлбөр яаралтай хийж байгаа тохиолдолд үр дүн гарах боломж болон валютын эрсдэлийг үнэлэн дүгнэж түшлэгч банк тус бүрт зориулж хязгаарлалт тогтоодог. Валютын байршилд бэлэн байгаа болон янз бүрийн цаг хугацаанд янз бүрийн валютын ханшаар хийсэн шуурхай хэлцлүүд хамаарагддаг тул энэ ажиллагааг багагүй хүндрүүлдэг. Валютын байршлын байдал болон өөрчлөлтөд хяналт тавих ажиллагаа нь валютаар хийж байгаа бүх үйл ажиллагаанд тооцоолон бодох электрон машин нэвтрүүлэх замаар хэрэгждэг бөгөөд янз бүрийн валютаар байршиж байгаа урт болон богино хугацааны валютын байршлын талаар тодорхой мэдээлэл тогтмол өгөх боломжтой. Эдгээр мэдээллүүд болон өдрийн турш валютын ханшны талаарх бүх таамаглалууд нь валют нэг бүрийн байршил, гарч болзошгүй эрсдэлийг үнэлэх үндэслэл болдог. Үнэлгээний үнэн зөв байдал нь валютын ханшны тодорхой нарийн динамик таамаглалаас гол төлөв хамаарна. Тодорхой валютаарх банкны богино хугацааны үйл ажиллагааны бодлого нь хэлцлийг хэрэгжүүлэх явцад банкинд бий болсон байдлаас ихэвчлэн хамаардаг. Хэрэв багагүй урт хугацаатай валютын байршил бий болж тогтвол банк худалдан авагчдыг тагах зорилгоор валютын ханш тогтоох хувийг бууруулах ба харин богино хугацааны валютын байршилд ханш тогтоох хувиа өсгөх боломжтой. Ерөнхийдөө ямар нэг валютын эрэлтээс давсан нийлүүлэлт нь банкинд валютын урт хугацааны байршил бий болох ба харин валютын ханш буурахад хүргэдэг. Хэрэв банк валютын байрших хугацааг уртасган барьж чадвал валютын байршлын үр дүн нь банкинд ашигтай төдийгүй ханш нь тогтмол өсч байдаг. Гэхдээ бүх валютыг хаалттай байршлуулж урсгал ханшаар энэхүү ашгийг бүрэн хэрэгжүүлэх боломжтой. Ийм үйл ажиллагааг ашгийн хэрэгжилт хэмээн нэрлэдэг бөгөөд валютын хөдөлгөөнийг зогсоож түүний ханш идэвхжин өөрчлөгдөх үед энэ процесс бий болдог. Валют яаралтай нийлүүлэх («спот») үйл ажиллагаа.
Энэ нь валютын зах зээл дэх нийт хэлцлийн 90 хувийг эзэлдэг хамгийн их дэлгэрсэн үйл ажиллгаа юм. Хэлцэл хийх үед тогтсон ханшаар, хэлцэл хийсэн өдрөөс хойш ажлын хоёр өдөрт багтааж оролцогч банкнаас валют нийлүүлэх нөхцлөөр түүнийг худалдах ба худалдан авахад түүний мөн чанар нь оршино. Тэгэхдээ хэлцэлд хамрагдаж байгаа валют нэг бүрээр ажлын өдрүүдийг тодорхойлж тооцдог бөгөөд өөрөөр хэлбэл дараа өдөр нь хэлцэл хийгдсэн боловч хэрэв аль нэг валютын хувьд ажлын бус өдөр байсан бол валют нийл үүлэх хугацааг нэг өдрөөр сунгах ба дараагийн өдөр нь нөгөө валютуудын хувьд ажлын бус өдөр таарсан бол нийлүүлэх хугацааг нь мөн нэг өдрөөр нэмэгдүүлнэ. 4 дэх өдөр бол хэлцэл хийхэд зориулагдсан өдөр, 1-3 дахь болон 5 дахь өдрүүд нь валют нийлүүлэх хэвийн өдрүүд бөгөөд хагас болон бүтэн сайн өдрүүдийг ажлын бус өдөр гэж үздэг.
Түнш банкнаас валют нийлүүлэх өдрийг заасантай холбогдуулж, суурь валютын тодорхой үнийн дүнд зориулж ханш тогтоох хүсэлтийг дилерүүдээс гаргасны дагуу хэлцлийн нөхцлийг урьдчилан тохиролцох нь, түүнийг заавал хэрэгжүүлэх нөхцөл болдог. Хэлцэлд оролцогчдод тавигдах гол шаардлага бол тэд ханш тогтолт, валют нийлүүлэх өдөр, төлбөр хийх нөхцөл, худалдан авсан /худалдсан/ валютын бүх дүн, хүсэлтийг хэрэгжүүлэх арга зам, фирмийн нэр гэх мэтийн тийм дүрэм журамтай танилцаж тохиролцоонд хүрэх явдал юу юунаас чухал. Т эдгээрийг баталгаажуулснаар хэлцэл хийгдсэн гэж үздэг ба дилерүүдийн харилцан тохиролцоогоор түүнийг цуцлах боломжтой.
«Спот» хэлцлээрх валютын нийл үүлэлт нь хүлээн авагч банкны дансанд орсноор хэрэгждэг. Өмнө нь байгуулсан гэрээний дагуу хоёр өдрийн хугацаанд нийлүүлэх ёстой валютыг маш богино хугацаанд хэрэгжүүлэхийг шаарддаг байдал нь бодит хүндрэлд учруулдаг. Холбооны электрон /СВИФТ/ хэрэгсэл, клирингийн тооцооны /Америкийн ЧИПС, Английн ЧАПС/ электрон системүүд, мөн компыотерээр боловсруулах аргууд өргөн хүрээнд түгээмэл болж үйл ажиллагааг хурдан шуурхай явуулах боломж олгож байна. Нэг өдөр тухайлбал, «өнөөдрөөс маргааш болтол» буюу «маргаашаас нөгөөдөр хүртэл» хадгаламжид байршуулах гэсэн үйл ажиллагаа нь үүнийг нотолж байгаа болно. Тиймээс банк хоорондын зах зээлд богино хугацааны үйл ажиллагаа хэрэгжиж байдаг.Үүнд:
                      Хэлцэл хийсэн өдөрт нь өдрийн нь ханшаар валютыг нийлүүлэх;
                      Хэлцэл хийсний дараах өдөрт маргаашийн нь ханшаар валютыг нийлүүлэлт хийгдэнэ гэсэн үг. Гэхдээ «спот» (зарим үед бас телеграфын шилжүүлгийн ханш хэмээн нэрлэдэг) суурь ханш болон «спот» хэлцэл нь валютын үйл ажиллагааны уламжлалт суурь болж үлддэг. Чухамхүү валютын эдгээр ханшны үндсэн дээр валютын зах зээлд хийгдсэн хэлцлээр валют нийлүүлэх хамгийн богино хугацаатай нэг удаагийн хэлцэлд зориулсан ханшийг ч, шуурхай хэлцлийн ханшийг ч тодорхойлж болдог.
Яаралтай нийлүүлэх валютын үйл ажиллагаа нь валютын байршлын хамгийн хөдөлгөөнтэй бөгөөд тодорхой эрсдэлийг өөртөө агуулдаг элемент юм. Түүнийг явуулах техник үйл ажиллагаа нь өөртөө хэд хэдэн үе шатыг багтаана. Тухайн орны валютын зах зээлийн ажил эхлэх хүртэл дилерүүд зах зээл дэх өмнөх өдрийн хаагдах үеийн болон өдрийн үйл ажиллагаа дууссаны дараа хаагдсан үеийн ханштай танилцдаг. Тэгэхлээр баруун европын зах зээл хаагдсаны дараа цагийн зөрүүтэй холбогдож Нью-Иорк дахь валютын зах зээл зөвхөн 5 цаг ажилладаг. Түүнээс гадна, дилерүүд урьдчилж нээгддэг (Баруун Европын болон Зүүн Өмнөд Азийн Токио, Гонконг, Сингапур, Бахрейн) зах зээл дэх валютын ханшны хөдөлгөөний байдал, үүний дотор хүлээгдэж байгаа бөгөөд ханшны харьцаанд нөлөөлж болох түүний өөрчлөлт, шалтгааныг судалж шинжилдэг байна. Долларт хамааруулж валютын ханшны өерчлөлт болон ханшны зураасын туйлын цэгийг олох нь багагүй ач холбогдолтой байдаг. Валют нь ханшны өөрчлөлтийн «шинэ зуунд» ордог бөгөөд түүнийг өнгөрөөсөн гол ханшийг түүхэн хугацаанд статистик аргаар тодорхойлсон байдаг. Дилерүүд энэхүү бааз дээр тэдэнд байгаа валютын байршлыг тооцоолон бодох электрон машины тусламжтайгаар гадаадын валютад хамааруулж өөрсдийнхөө валютын дундач ханшийг тодорхойлдог. Өөрсдийн орны фирмүүд болон банкуудтай хийх эхний үйл ажиллагааны хувьд энэ ханш нэн чухал.
Дэлхий валютын зах зээлд (доллар, иен, марк, фунт стерлинг болон бусад) ашиглагддаг валютуудын хувьд дэлхийн валютын зах зээлд тийм валютгай үйл ажиллагааны 24 цагийн онцдох шинжийг харгалзан, энэхүү валютаарх үндэстний валютын зах зээлийн нээлт дэх ханш нь эхлээд бусад зах зээлд өмнөх ханш нь тусгалаа олдог.
Бусад банкууд болон брокеруудын хийсэн үнэлгээ болон хувийн дүгнэлтэндээ үндэслэн дилерүүд валютын үйл ажиллагааны чиглэлийг боловсруулна: тодорхой валютын урт буюу богино хугацааны байршлыг тодорхойлж эдгээр үндэслүүддээ үндэслэж гэрээ байгуулдаг аж. Тэдний сонгосон валютын үйл ажиллагааны чиглэл болон дилерүүдээс хийсэн валютын зах зээлийн чиг хандлагын үнэлгээ зэрэг нь өдрийн туршид шинэ мэдээлэл болж гарч ирэхдээ хэд хэдэн удаа өөрчлөгдөх боломжтой байдаг. Тэгэхдээ худалдааны эрэлт, улс төр болон эдийн засгийн байдлын тухай ирж байгаа мэдээллүүд, төв банкны валютын довтолгоо болон бусад хүчин зүйлүүдэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Дараагийн үе шат нь телефон, телексийн аппарат буюу холбооны бусад хэрэгслийн тусламжтайгаар валютын үйл ажиллагаа шууд явуулах явдал байдаг. Дилер бүрт телевизийн дэлгэц байдаг бөгөөд түүн дээр кодыг цуглуулах замаар бусад банкуудаас явуулж байгаа валютын ханш тогтолтын тухай мэдээллийг авах боломжгой.
Валютын хэлцлийн яаралтай нийлүүлэлтийг хийхдээ банкууд гэрээнд оролцогчоос бичгийн баталгаа авахыг хүлээлгүйгээр, худалдан авсан валютыг ашиглах болон худалдсан валютыг шилжүүлэх тухай даалгаварыг өгдөг. Тухайлбал, европын валютыг АНУ-ын доллараар худалдахад худалдсан валютын төлбөр, цагийн зөрүүтэй холбогдуулж худалдан авсан үнийн дүн тэдний дансанд орсон уу гэдгийг тэд зөвхөн 5 цагийн дараа мэдэх шаардлагатай. Валютын хэлцлийн ихээхэн гүйлгээнд валютыг шилжүүлээгүйн эрсдэл асар их хэмжээнд хүрэх боломжтой ба оролцогчдын хувьд дуусаагүй хэлцлийн хэмжээ хязгаар бас ихээхэн ач холбогдолтой байдаг. Валютын хэлцлийг, үүний дотор баталгааг илгээх, нягтлан бодохын боловсруулалт, валютын байршлыг бүртгэх, төлбөрийн даалгаварыг илгээх зэргийг оролцуулан хэрэгжилтийг бүрдүүлэх үйл ажиллагааны тухай мэдээллийг Тооцоолон БодоХ Электрон Машин (ТБЭМ)-нд оруулах болон баталгааг илгээх ба СВИФТ системээрх даалгаварын үндсэн дээр хэрэгждэг, харин худалдан авсан валют дансанд орж байгааг ажиглахын тулд СВИФТ-ээр дансны бичилтийг авах болон банкны ТБЭМашинд кодыг шууд оруулах замаар дансаарх мэдээллийг шууш авдаг бөгөөд түүнд «ностро» дансыг ашиглан электрон мэдээллийн аргыг хэрэглэнэ.
«Спот» үйл ажиллагааны тусламжтайгаар банкууд өөрсдийнхөө түншүүдийн хэрэгцээг гадаадын валютаар, үүний дотор «халуун»мөнгийг нэг валютаас нөгөөд капиталыг юүлэн хангаж, арбитражийн болон ашгийн төлөөх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байна.
Гадаад валютаар хийх шуурхай хэлцэл.
Валютын шуурхай /форвардын, фьючерсийн/ хэлцэл гэдэг нь хэлцэл хийх үед, хэлцэл хийгдсэний дараа тогтсон ханшаар, тодорхой тоо хэмжээний гадаад валют нийлүүлэх тухай талуудын тохиролцоог хэлнэ. Энэ тодорхоййолтоос валютын шуурхай үйл ажиллагаа явуулах хугацааны хоёр онцлох зүйл гардаг.
                      Хэлцэл хийх болон хэрэгжүүлэх үеүүдийн хооронд цаг хугацааны завсарлага гардаг. Дэлхийн I дайн хүртэл шуурхай хэлцлийг хуанлын сарын дунд үе буюу эцэст нийлүүлэх нөхцлөөр байгуулж байв. Орчин үеийн нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх хугацаа, өөрөөр хэлбэл валютын нийлүүлэлтийг хэлцэл хийгдсэн өдрөөс дуусах үе /1-2 долоо хоногийн хугацаанд 1. 2. 3. 6. 12 сар болон 5 жил хүртэл/ буюу хүтацааны доторх бусад аль нэг үед гэж тдорхойлдог.
                      Валютын шуурхай үйл ажиллагаагаарх валютын ханшийг хэлцэл хийгдсэн үед гэж заадаг ч тэр нь тодорхой хугацааны дараа хэрэгждэг.
Шуурхай хэлцлийн валютын ханш нь «спот» үйл ажиллагааны ханшнаас ялгаатай. Ялангуяа тодорхой валютаар хийх ханшны зөрүүгийн ашгийн төлөөх үйл ажиллагаа буюу хямралын үед, ер нь «спот» болон шуурхай хэлцлээрх валютын ханшны динамик чиглэл нь тохирч байдаг ч шуурхай хэлцлийн ханш шууд өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй. «Спот» болон «форвард» хэлцлээрх валютын ханшны хоорондох зөрүүг шуурхай хэлцлийн ханш хямд байгаа үед «спот» ханшнаас хөнгөлөлт хийх буюу хэрэв шуурхай хэлцлийн ханш өндөр байгаа бол шагнал тодорхойлдог. Хэлцлийн хугацаанд валютын ханш, «спот» үйл ажиллагааныхаас өндөр тогтох тохиолдолд шагнал тодорхойлдог тухайлбал, хэрэв валютын «спот» ханш /100 1Т8П/-аас, валютын «форвард» ханш /110 118В/ өндөр байгаа бол шагнал нь 10 118Б болж байна. «Форвард» хэлцлээрх үйл ажиллагааны валютын ханш, «спот» хэлцлийнхээс доогуур байгаа тохиолдолд «хөнгөлөлт» үзүүлэх жишээтэй.
Тиймээс банк хоорондын зах зээлд валютын шуурхай хэлцлээр ханш тоггоох ажиллагаа зөвхөн хөнгөлөлт буюу шагналаар тодорхойлогддог бөгөөд ханшны шууд тогтолтод «спот» хэлцлийн валютын ханш өсдөг, Валютын шууд бус ханш тогтолтод хөнгөлөлт нэмэгддэг, харин шагнапыг «спот» ханшнаас тооцдог.
Шуурхай хэлцлээрх валютын ханш тогтолтын тоогоор илэрхийлэгдэхийг ханшны /«аутраит»/ гэж нэрлэнэ. Худалдагч болон худалдан авагчийн ханшны хоорондох зөрүүг өөрөөр хэлбэл марж гэж нэрлэх ба шуурхай хэлцлийн ханш, валютын «спот» хэлцлийнхээс өндөр байдаг. Шуурхай хэлцлээрх Марж 1-6 сар, хэлцлийн хугацаанд «спот» ханшнаас тооцсоноор жилийн 1/8-1/4% болдог, харин жил ба түүнээс дээш хугацааны хэлцэлд жилийн 1/2 %-д хүрдэг.
ЛЕКЦ 14
. ОЛОН УЛСЫН ВАЛЮТ БОЛОН ЗЭЭЛ, САНХҮҮ-ТООЦООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ. СВИФТ
Олон зуун салбар нэгжтэй дэлхийн зах зээлийн хөгжил нь валют, зээл, санхүү тооцооны үйл ажиллагааны тоо хэмжээний өсөлтийг өөртөө яах аргагүй татдаг. Худалдаа болон санхүү, төлбөрийн ижилсгэсэн баримтууд нь цаасны үйлдвэрлэлийн тоо хэмжээ, баримтын эргэлтийг нэмэгдүүлдэг. Зах зээлд оролцогчдын хооронд түншүүдийн тухай мэдээлэл, янз бүрийн зах зээлийн байдал, хүүгийн хувь хэмжээ, үнэт цаас болон валютын ханшны тухай мэдээлэл дамжуулах, солилцох ажиллагаа байнга явагддаж байлаг. Мэдээллийн урсгал нь улс үндэстний хэлээсээ цааш халин гардаг. Эцсийнхээ дүнд дэлхийн хэмжээний мэдээллийн үйлчилгээний зах зээлд зориулагдсан мэдээллийн банк бүрэлдэн тогтсон билээ. Харилцаа ба холбооны сүлжээ, худалдаа, санхүү, эдийн засаг зэрэг мэргэжлийн бусад байгууллага болон засгийн газар хоорондын ажлыг зохицуулах зорилгоор НҮБ-ын хүрээнд зохион байгуулалтын бүтэц бий болсон. Байнгын ажлын группүүд олон улсын валют, зээл, санхүү, тооцооны үйл ажиллагааны үйлчилж байгаа стандартыг боловсронгуй болгох болон шинэчлэн боловсруулах ажлыг эрхэлж байна. Түр хугацааны ажлын группүүд СВИФТ-ийн сүлжээг ашиглан банкны үйл ажиллагаа, бусад үнэт металл болон алт, замын чек, үнэт цаасны асуудлыг үе үе авч хэлэлцэнэ. Мэдээлэл солилцооны систем нь нарийн мэргэжлийн хүрээнийхэнд төдийгүй, зах зээлийн эдийн засгийн бүх оролцогчдод зориулагддаг болно.
Дэлхийн валют, зээл, санхүү, тооцооны зах зээл дэх байдал олон хүчин зүйлийн нөлөөн дор байнга өөрчлөгдөж байдаг. Олон улсын үйлчилгээний үйл ажиллагаа явуулж байгаа банк, санхүүгийн байгууллагууд мэдээллийн техникийн хэрэгсэл болон мэдээллийн зохицуулалтын үр дүнд коньюшстурын байдал түүний өөрчлөгдөхийг маш шуурхай мэдрэх болсон. Банкны үйл ажиллагааны заалуудад банкны үйл ажиллагааны валют, мэдээлэл болон стандарт хэрэгслүүд /дилинг, франт-офис- солилцох цэг, бэк-офис-баримтын үйл ажиллагаа явуулах, мидл- офис-эрсдэлийг шуурхай удирдах болон бусад/-ийг ашигладаг. Гэхдээ өндөр өртөгтэй холбооны мэдээллийн сүлжээг үр дүнтэй ашигпах нь нүсэр их ажиллагаа шаардагддаг бөгөөд нэг банк буюу санхүүгийн байгууллагын хүрээнд байнга амжилтад хүрээд байдаг асуудал биш юм. Ийм тохиолдлуудад мэдээллээр хангах тухай асуудлаар хувь хүмүүс болон үйлдвэрийн газруудтай гэрээ байгуулдаг бөгөөд үүнд банкны байгууллагууд ч нэгдэн оролцдог.
Орчин үеийн нөхцөлд банкуудын хоорондох олон улсын мэдээлэл солилцооны тодорхой систем бүрэлдэн бий болсон. Эдгээрийн тоонд төлбөрийн баримтын ерөнхий сүлжээ, зээлийн төлбөрийн хэрэгсэлтэй үйл ажиллагаа явуулахад зориулсан суваг /ЕР8-НЕТ/ болон бусад сүлжээнүүд багтана. Олон улсын банк хоорондын тооцооны автоматчилагдсан «СЕДЕЛ» системийг үнэт цаасны худалдаанд, «Рейтер Монитор сервис»-ийг валютын үйл ажиллагаа болон мэдээллийн үйлчилгээнд хэрэгаэж байна. 1986 оны намраас Европын хэсэг бүлэг банкууд экю-г харилцан тооцоход зориулж холбооны сүлжээг ашиглаж байв. Банкны «ЕСИ Вапкегз АззоЫа- Цоп» /ЭКЮБА/ ассоциаци энэхүү системийг удирдаж, банкны стандартыг цаг тухайд нь эзэмшин, өөрийн компьютерийн системийн ашиглалтыг хангаж байлаа. Түүнээс гадна, уг систем нь СВИФТ- ийн хүрээнд сайн хөгжиж байгаа бөгөөд банкны үйл ажиллагаанд оролцогч нэг бүрийн валютын байршлыг тооцох болон баланс үйлдэх  боломжийг ханган, шаардагдах тооцооны үүргийг гүйцэтгэж байна. Өдрийн үйл ажиллагааны төгсгөлд харилцан тооцсон тайланг Швейцарийн Базел дахь банкинд илгээнэ. Харйн түүний дансаар харилцан тооцсон тухай мэдээллийг банкны оролцогч бүрт дамжуулдаг ажээ.
Шарп /8Ьагр/ ассоциацын салбар нь Геориск/Оеопзк/ компани бөгөөд «эрсдэлийн удирдлага» СТРИМ /8йеат/ системийг голлон нийлүүлэгч билээ. Ийм системүүд нь дэлхийн худалдаан дахь янз бүрийн төрлийн эрсдэлийг банкнаас хянах боломж олгодог программчилсан цогцолбор систем болсон билээ. Систем нь төв модуль болох гол цөмийг нэгтгэнэ; тэр нь олон улсын сүлжээний $Ьагр-1 Р8АПЕТ-д нэвтрэх боломжийг оролцуулан үнэт зүйлс болон мөнгөн хэрэгслийн үйл ажиллагаан дахь мэдээлэл-тооцооны нөөцийг удирдлагаар, юуны өмнө дэлхий дахины мэдээллийн баазад нэвтрэх боломжоор хангадаг байна. Түүнээс гадна, системд дилерийн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг ажлын станц; бэк-офисын систем; СВИФТ-ийн интерфейсийн хэрэгсэл болон үнэт зүйлсийг хадгалах, мэдээлэл солилцох, эрсдэлийг удирдах бараг бүх системүүд багтана.
Мэдээлэл солилцох үндэстэн дамнасан системийн зэрэгцээ хувийн холбооны суваг байх бөгөөд тэд зарим нэг байгууллага буюу хэсэг бүлэг байгууллагыг бий болгоно. Тэдгээр хувийн байгууллагууд санхүүгийн аливаа мэдээллийг нөөцлөх болон төлбөрийн баримтын урсгалыг боловсруулах асуудлаар итгэлтэй ажилладаг байгууллагуудтай гэрээ байгуулах ажлыг хэрэгжүүлнэ. Гэхдээ банкны мэдээлэл солилцох хувийн сүлжээг бүрдүүлж, хэрэглэгчид дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн нормыг хэрэшэдэг. Тооцоолон бодох техникийн иймэрхүү харилцан хийж байгаа үйлчилгээ нь үндэстний болон олон улсын түвшинд түүний өртгийг бууруулах болон мэдээллийн солилцоог хялбарчилдаг.
Мэдээллийн ерөнхий системийг бий болгох зорилт нь үндэсний болон улс орнууд хоорондын солилцоог тохиролцон тогтох замаар хэрэгждэг. Ерөөсөө олон улсын түвшинд мэдээллийн сүлжээг ашигласны төлөөх төлбөр нь үйлчилгээний ижилсгэсэн тарифын үндсэн дээр хийгдцэг. Банк хоорондын тусгай групп зайлшгүй шаардлагатайг дэлхийн практик харуулж байгаа бөгөөд шинэ электрон системийн тэргүүн туршлагыг нэвтрүүлж хэрэглэх, банк хоорондьга теле тооцооны системийг боловсруулан, бэлэн бус тооцооны банк хоорондын журам, төлбөрийн хэрэгслийг ашигтай тодорхойлдог байна.
Олон улсын валют-зээл болон тооцооны үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхийн тулд түүнийг дээд зэргээр зайлшгүй компьютерчилах явдал байлаа. Энэ зорилгоор 1973 онд Брюссельд бүх дэлхийн банк хоорондын санхүүгийн СВИФТ сүлжээний хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдаж, 1977 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. СВИФТ-ийн үндсэн зорилго нь тооцоолон бодох техник хэрэгслийн баазад мэдээллийг архивлах болон түүнийг дугаарлах, банк болон санхүүгийн мэдээллийг шуурхай дамжуулахад оршдог. Анхны мэдээлэл дамжуулалтад 15 орны 513 банк хамрагдсан байлаа.
1997 он гэхэд СВИФТ-ийн үйлчилгээг 160 орны санхүү болон банкны 5950 байгууллага хэрэшэсэн байв. СВИФТ нь санхүү, даатгал, клиринги, дилерийн фирм, зуучлагч компани зэрэг банкны бус байгууллагуудад үйлчилнэ. Үнэт цаасны гэрээ, хэлцэл хийгдэж, дэнчин тавьж, худалдах-худалдан авах ажиллагаа явагдаж байгаа дэлхийн санхүүгийн зах зээл дэх үйл ажиллагааг стандартчилах асуудлыг нэг зэрэг шийдвэрлэж байна.
            ОХУлс 1989 онд СВИФТ-д элссэн. Оросын 230 гаруй банкууд нь банкхоорондын сүлжээний системд оролцогч болсон. Элсэлтийн татвар нь жил бүр өөрчлөгдцөг. Дамжигдаж байгаа мэдээллийн багтаамж хэмжээний дагуу хувьцааг хуваарилна. 1997 он гэхэд өдөр тутам СВИФТ-тээр 4 сая гаруй мэдээлэл /жилдээ 800 гаруй сая дамжигдаж байв. Мэдээлэл 24 цагийн турш явагдана. Ердийн мэдээлэл 10 минутын, нэн яаралтай нь 1 минутын дотор дамжигддаг байна.
СВИФТ нь валютын клирингийн үүргийг гүйцэтгэдэггүй билээ. СВИФТ систем дэх мэдээллийн шууд боловсруулалтад мэдээллийг дугаарлах, мэдээлэл хуваарилагдах хугацаа, мэдээлэл илгээгч болон хүлээн авагчийн бодитой болохыг хянаж шалгах зэрэг үйл ажиллагаа хамрагддаг. Хэрэв захиалга нь сүлжээнд орсон бол хүлээн авагчийн холбооны сувгаар мэдээлэл шууд дамжигдах буюу өөрөө хүлээн авах хүртэл нийтийн баазад үлдцэг. СВИФТ-ийн гол ололт бол олон улсын мэдээллийн 180 байгууллагын хүлээн зөвшөөрсөн банкны стандартчилагдсан баримтыг бий болгон ашиглаж байгаад оршино. Банкны баримтууцыг ижилсгэсэн явдал нь зөвшөөрөлгүй нэвтрэхээс хамгаалах болон хяналтын чанарыг дээшлүүлэх, мэдээлэл дамжуулах яаралтай сүлжээнд нэвтрэн оролцогчдын хувьд адил нөхцлөөр олон улсын банк хоорондын тооцоог хэрэгжүүлэхэд олон тооны алдаа болон хүндрэлтэй байдлаас зайлсхийх боломжийг олгодог юм. Банк хоорондын сүлжээний системийн стандартын давуу тал нь үндэстний түвшин дэх адил төстэй тийм /Антийн Чапс. Францын Сажитер, Америкийн ЧИПС, Швейцарийн СИК болон бусад/.системээс илэрхий илүү аж.
СВИФТ системийн амжилтгай ажиллах урьдчилсан нөхцөл бол хаяг болон мэдээллийг стандартчилсан, өөрөөр хэлбэл «банкны хэлийг» нэгтгэн боловсруулсан явдал билээ. Ийм үйл ажиллагаа 70-аад онд эхэлсэн. 1974 онд Олон улсын хороо дебет данс болон зээл дэх бичилтийг оролцуулан, нэг өдөрт банкны урсгал данснаас валют болон зээлийн үйл ажиллагааны тухай мэдээллийн бичилт, банк хоорондын төлбөрийн хөдөлгөөн, түншийн төлбөрийн хөдөлгөөн зэрэг нэг хэвийн мэдээллийн боловсруулалтыг дуусгасан. 1988 онд баталгаа, замын чек, олон зээлдүүлэгчийн зээл, үнэт металльга худалдаа, хаагдсан дансны чек, түншид зориулсан мөнгөн хэрэгслийг зохицуулах тухай тайлан, аккредитив болон инкассын үйл ажиллагаа, үнэт цаасны бүрдүүлэлт болон худалдаа зэрэг үйл ажиллагааг стандартчилж дуусгасан билээ.
Компьютерийн СВИФТ-ээр банкны стандартчилагдсан мэдээллийг дамжуулдаг бөгөөд тэдгээр нь 70 гаруй төрлийг багтаасан мэдээллийн 7 зэрэглэлд хуваагддаг юм. Төрөл тус бүр мэдээлэл дамжуулах болон төлөөлсөн шаардлагад дээд зэргээр маш тодорхой бүрэн дүүрэн тусгалаа олоход түшиглэдэг бөгөөд банк болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд ч үүсч гарах боломжтой. Мэдээллийн үг үсэг бол зайлшгүй байх ёстой талбайн хэсгээс бүрддэг. Талбайн зарим хэсэг илүү гарах буюу янз бүрийн аргаар дугаарлах боломжтой. Зайлшгүй байх талбайд мэдээллийг оновчтой зөв боловсруулахад зориулсан шаар; агцах мэдээлэл агуулагдцаг. Нэмэлт мэдээлэл /бүрэн тусгаж заах буюу нарийн төьөгтэй гэрээ, хэлцэлд зориулсан/ шаардагдахаар бол опционы талбайд байршуулна. Мэдээлэл нь гол төлөв 'СВИФТ- ийн нэг сувгаас нөгөөд дамжигдцаг ч хэрэглэгчид сүлжээний системээр харилцан үйлчилгээ хийх бололцоотой болж мэдээллийн системийг түгээмэл хэрэглэж байна. Дасгал болон сургалтын зорилгоор мэдээллийн бааз дахь мэдээллийг эрж хайх, тусгай тайлан мэдээлэл олж авах болон тодорхой мэдээллийн эрэлтэд зориулж мэдээллийн системийг хэрэглэж ашигладаг. Мэдээллийн системээр эрэлт хүсэлтээ  илгээх болон хариугаа хүлээх буюу мэдээлэл хэрэшэгчдэд шинэ үйлчилгээ, шинэлэг зүйлс, өөрийнхөө төлөв байдлыг мэдээлэх боломжт


ЛЕКЦ 15
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ
Олон улсын санхүүгийн харилцааны байгууллагуудын бүтэц нь Олон улсын олон тооны байгууллагуудыг харуулдаг. Тэдний нэг хэсэг нь их хэмжээний бүрэн эрх болон нөөцтэй олон улсын валют зээл санхүүгийн харилцааны зохицуулалтыг хэрэгжүүлж байхад нөгөө хэсэг нь валют санхүүгийн бодлогоор зөвлөмж болон гэрээ боловсруулахаар ЗГ хоорондын хэлэлцүүлэгт зориулан хурлыг төлөөлж байхад бусад хэсэг нь валют санхүүгийн болон эдийн засгийн бүхий л цогц асуудлаар эрдэм шинжилгээ болон статистик мэдээ цуглуулах ажлыг хийж байдаг.Олон улсын санхүүгийн байгууллагын үүсэл нь дараах шалтгаантай.
Улс үндэстэн хил хязгаараас давж үндэстэн дамнасан карпораци болон үндэстэн дамнасан банк болж өөрчлөгдөн АА –н амьдралын глобалчлал /дэлхийчлэл/ хүчтэй болсон.Дэлхийн эдийн засгийн хүрээнд валют санхүүгийн бодлогын харилцаа улс хоорондын зохицуулалт хөгжиж байгаа.Дэлхийн валютын систем зээл үнэт цаас алтны зах зээлийг оролцуулан эдийн засгийн тогтворгүй байгаа асуудлыг хамтарч шийдвэрлэх шаардалага гарсан.
Олон улсын санхүүгийн байгууллагууд дараах зорилгыг тавьдаг.
Дэлхийн эдийн засгийн болон олон улсын санхүүгийн байдлыг тогтворжуулах зорилгоор дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчийг нэгтгэх.Улс хоорондын валют санхүүгийн зохицуулалтыг хэрэгжүүлэхДэлхийн валют санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх
Олон улсын валютын сан
Энэ бол төлбөрийн балансын алдагдалд орсон валютын хүндрэлтэй байгаа гишүүн орнуудад гадаад валютаар дунд болон богино хугацааны зээл олгох замаар санхүүгийн тусламж үзүүлдэг байгууллага юм. Олон улсын валютын сан нь НҮБ-ын төрөлжсөн статустай бөгөөд дэлхийн валютын сангийн үндсэн байгууллага болно. Олон улсын валютын сан нь 1944.07.01 ны АНУ-н Нью Гемпшир мужийн Бреттон вуудс хотод болсон НҮБ-н олон улсын валютын сангийн бага хурлаар батлагдсан 182 орон гишүүнээр элссэн.
Дэлхийн банк түүний бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа
Дэлхийн банк нь анх 1944 онд АНУ-н Бреттонвуудс хотод байгуулагдсан. Нэгдсэн үндэсний байгууллагын санхүүгийн мэргэшсэн байгууллага бөгөөд түүний бүтэц бүрэлдэхүүнд нягт холбоотой ажилладаг 5-н байгууллагаас бүрддэг. Үүнд
-          Олон улсын шинэчлэл хөгжлийн банк
-          Олон улсын хөгжлийн ассоциаци /нэгдэл/
-          Олон улсын санхүүгий карпораци
-          Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлаг
-          Хөрөнгө оруулалтын маргааныг зохицуулах олон улсын төв зэрэг байгууллага орно.
Олон улсын шинэчлэл хөгжлийн банк нь дундаж орлого бүхий орнууд болон буурай хөгжилтэй боловч эдийн засгийн чадвартай орнуудад зээл олгож эдийн засгийн өсөлтөд нь туслалцаа үзүүлдэг.
Олон улсын хөгжлийн ассоцаци нь дэлхийн банкнаас явуулж байгаа ядуурлыг бууруулах үйл ажиллагаа нь голлох үүрэг гүйцэтгэдэг ба нэн ядуу орнуудад тэдэнд хүүгүй зээл олгохын зэрэгцээ бусад үйлчилгээ үзүүлнэ. Олон улсын хөгжлийн ассоциациын  эх үүсвэрийн ихэнх нь дэлхийн банкны гишүүн хөгжингүй болон өндөр хөгжилтэй орнуудаас хандиваар бүрдэнэ.
Олон улсын санхүүгийн кордораци нь хувийн секторыг бэхжүүлж хөгжиж байгаа орнуудын эдийн засагт хувийн хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилгоор оруулдаг. Энэ нь хвуийн хөрөнгө оруулагчтай түншлэн хөгжиж байгаа орнуудын ААН-д зээл олгохоос гадна компанийн хувьцаанаас худалдах зорилгоор тэдэнд хөрөнгө оруулдаг.
Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлаг нь хөгжиж байгаа орнуудад шууд хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилгоор шууд туслалцаа үзүүлдэг. Хөгжиж байгаа орнуудад гадаадын хөрөнгө оруулалтын явцыг идэвхижүүлэхийн тулд арилжааны бус эрсдлийн улмаас бий болох алдагдлаас сэргийлэх баталгааг хөрөнгө оруулагчдад гаргаж өгдөг байгууллага юм.
Энэ нь хөгжиж байгаа орнуудын ЗГ-т гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхтэй холбоотой зөвлөгөө өгч гадаадын хөрөнгө оруулалтын боломжуудын талаар мэдээллийг түгээх амжилтанд тенхикийн туслалцаа үзүүлдэг.
Хөрөнгө оруулалтын маргааны зохицуулах олон улсын төв нь хөрөнгө оруулалтын талаар гадаадын хөрөнгө оруулагч болон тухайн орны хооронд үүссэн маргаантай асуудлыг зохицуулах уг асуудлыг арбитрын аргаар шийдвэрлэн зохицуулах үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Дэлхийн банк нь өөрийн гишүүн орнуудад дараах төрлийн тусламж үзүүлдэг.
Суурь боловсрол Эрүүл мэндийг хамгаалах Хөгжүүлэх замаар хөрөнгө оруулахБайгаль орчны хамгаалахХувийн хэвшлийн хөгжлийг хөхүүлэн дэмжих Засгийн газраас үзүүлж байгаа үйлчилгээг чанартай үр ашигтай ил тод байх чадварыг нь бэхжүүлэхМакро эдийн засгийн тогтвортой байдлыг хөгжүүлэх шаардагдаж шинэчлэлийг дэмжих замаар хөрөнгө оруулалт болон урт хугацааны төлөвлөлтөнд таатай нөхцөлийг бий болгохЯдуурлыг бууруулах үйл явцын гол хөшүүрэг болох нийгэмийн хөгжил засаглалын оролцоо бүтцийг хөгжүүлэхэд дэмжих

No comments:

Post a Comment