ЭРСДЭЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ЭРСДЭЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛИЙН АНГИЛАЛ
Эрсдлийн тухай ойлголт
Төгс
биш өрсөлдөөнтэй орчин үеийн зах зээл нь тодорхой бус үйл явдал хүчин
зүйлүүд бий болохтой холбоотой байдаг учраас эрсдэлийг удирдах асуудал
нь байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг байдаг.
Үйлдвэрлэлийн эзэн болон менежер нь эрсдэлийг багасгаснаар зарлагыг
бууруулж чадах бөгөөд ингэснээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээний
үр ашгийг нэмэгдүүлнэ. Эрсдэлийг дараах байдлаар ангилна. Үйлдвэрлэлийн
эрсдэл нь бараа үйлчилгээний системийг зохион байгуулах үйл
ажиллагаагаа явуулах үед гарах сул зогсолт, мөн түүнчлэн гэрээгээр
хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаатай холбоотой гарч ирнэ......
Зээл
санхүүгийн эрсдэл нь тодорхой бус хүчин зүйлүүдийн нөлөөгөөр бий болох
ба хөрөнгө оруулагчийн өмнө хүлээсэн санхүүгийн үүрэг хариуцлага
зөрчихөд хүргэнэ. Хөрөнгө оруулалтын эрсдэл нь улс төр, эдийн засаг,
нийгмийн үйл явдлын нөлөөгөөр хөрөнгө оруулалтын санхүүгийн баримт
үнэгүй болох үед үүснэ.
Зах
зээлийн эрсдэл нь зах зээлийн боломжит хэлбэлзэлтэй холбоотой бөгөөд
энэ нь мөнгөний нэгж, үнэт цаас, хувьцаа зэргийн процентийн(хувийн)
хэмжээ өөрчлөгдөхөд хүргэж болно. Хор хохирол нь хэмжигддэг тохиолдолд
эрсдэлийн үнэмлэхүй утга нь эд материалын болон мөнгөн хэлбэрийн
боломжит хохирлын утгаар тодорхойлогддог. Зарим тохиолдолд эрсдэлийг
харьцангуй үзүүлэлтээр үнэлж болно. (Жишээ нь: хувиар, хэсгээр гм)
Эрсдэлийн харьцангуй утга нь боломжит хохирлыг баазад нь (орлого, үндсэн капитал гм)
харьцуулсан утгаар тодорхойлдог. Эрсдэлээс зайлсхийх аргагүй, харин
түүнийг заавал урьдчилж мэдсэнээр хамгийн доод түвшинд нь хүртэл (боломжтой болтол нь)
бууруулах эрмэлзэлтэй байх хэрэгтэй гэдгийг менежер хүн санаж явах
ёстой. Иймд эрсдэлийн шинжилгээний гол зорилго нь тухайн байгууллага
төсөлд оролцох нь зүйд нийцэх эсэх, түүнийг биелүүлэхэд гарах далд
алдагдлын тухай мөн түүнчлэн гарч болох санхүүгийн алдагдалтай тэмцэх
арга хэмжээний тухай мэдээллүүдийг авсаны үндсэн дээр шийдвэр гаргахад
оршино.
Эрсдэл гэж үүсч болзошгүй алдагдалтай холбоотой тодорхойгүй байдлыг хэлнэ.
Эрсдэл
нь эдийн засгий ойлголт болохын хувьд тохиолдох, эсвэл үл тохиолдох үйл
явдлыг агуулна. Ийм явдал тохиолдсон үед эдийн засгийн 3 үр дүн гарна.
Сөрөг (ялагдал, хохирол, алдагдал), тэг эерэг (хожилт, хожоо, ашиг)
Гарз хохирол ба эрсдэлийн төрлүүд
Ямар
нэгэн гарз хохирлын магадлалыг үнэлэхийн тулд юуны өмнө үйлдвэр
худалдааны бүх төрлийн гар хохирлыг мэддэг байхаас гадна тэдгээрийг
таамаг хэмжигдэхүүн маягаар урьдчилан тооцоолж, хэмжиж чаддаг байх
хэрэгтэй.
Хөдөлмөрийн гарз хохирлууд
|
Санамсаргүй, тодорхойгүй нөхцөл байдлын улмаас цагийн фондын алдагдлууд түүний дотор ажлын цагийн алдагдлууд
|
Санхүүгийн гарз хохирлууд
|
Урьдчилж
тооцоолоогүй төлбөртэй холбогдон гарах мөнгөний шууд хохирлууд:
торгууль төлөлт, нэмэгдэл татвар төлөлт, мөнгөн хөрөнгийн болон үнэт
цаасны алдагдлууд, төлөвлөгдсөн эх үүсвэрүүд мөнгө орохгүй байх
|
Цаг хугацааны алдагдал
|
Үйлдвэрлэл үйлчилгээний үйл явц төлөвлөгдсөн хугацаандаа амжихгүй удаашрах
|
Нийгмийн алдагдал
|
Хүмүүсийн амьдрал, эрүүл мэндийн болон хүрээлэн байгаа орчин, байгууллагын нэр төр, оролцогчдын имижийн хохирлууд
|
Төслийн биелэгдэх чадваргүй байдал
|
Төслийг хэрэгжүүлэхэд олох орлого нь төслийн нийт зардлыг нөхөхөд хангалттай хүрэлцэх эсэхэд итгэх итгэл
|
Татварын эрсдэл
|
Төслийг хэрэгжүүлэхэд хугацаа сунаснаас үүсэх татварын хөнгөлөлт авах баталгаагүй байдал
|
Өглөгийн дутуу төлөлтийн эрсдэл
|
Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний эрэлт түр хугацаагаар унах эсвэл бүтээгдэхүүүний үнэ нь унах
|
Баригдсан дуусаагүй барилгын эрсдэл
|
Барилга байгууламжийг барьж дуусгах бүрэн баталгаа байхгүй байх
|
Тодорхойлогч хохирлууд болон эрсдэлүүд
|
Авч
үзэж байгаа хохирлуудын дундаас нэг төрлийн хохирол эсвэл хэмжээний
хувьд эсвэл үүсэх магадлалаараа бусад хохирлуудаас илүү байгаа
тохиолдолд эрсдэлийн түвшинг тооцоолох тооцоонд зөвхөн энэ төрлийн
хохирлыг оруулж тооцоолж болно.
|
Санамсаргүй болон системтэй үүсдэг гарз хохирлууд
|
Төслийн
бүх төрлийн тооцоонд системтэй үүсдэг хохирлуудыг оруулж тооцдог.
Эрсдэлийг тодорхойлохдоо зөвхөн санамсаргүй тохиолдлоос үүсэх хохирлыг
л зайлшгүй гарах зардалд тооцно. Санамсаргүй тохиолдлын үйл явц
зардлыг өсгөж бас бууруулж болно. Эрсдэлийг шинжлэхдээ санамсаргүй
хүчин зүйлсийн зөвхөн хохирол үүсгэж болох хэсгүүдийг авч тооцоонд
оруулах ёстой.
|
Хөрөнгө
оруулалтанд эзлэх эрсдэлийн байр суурь нь дурын эдийн засгийн системийн
элемент болох аж ахуйн үйл явцын оршин байгаа байдал, хөгжлөөр
тодорхойлогдоно.
Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын эрсдэлүүд
Алдагдал ашгийн эрсдэл
|
Ямар
нэгэн үйл ажиллагаа хэрэгжээгүй эсвэл тэдгээрийг урьдчилж
тооцоолоогүйн улмаас шууд бус дагалдах санхүүгийн хохирол амсах
|
Ашигт ажиллагааны бууралтын эрсдэл
|
Хадгаламжийн зээлийн хүү, ногдол ашиг буурснаас үүснэ.
|
Зээлийн эрсдэл
|
Зээлдэгч нар зээл болон зээлийн хүүгийн төлбөрөө төлөхгүй байх эсвэл үнэт цаас гаргагч нь төлбөрийн чадваргүйн улмаас
|
Биржийн эрсдэл
|
Худалдааны гэрээний төлбөр эсвэл
|
Сонголтын эрсдэл
|
Хөрөнгө болон үнэт цаасны буруу төрлийг сонгож хөрөнгө оруулалт хийснээс үүсэх хохирлын аюул
|
Дампуурлын эрсдэл
|
Буруу
сонгож хөрөнгө оруулалт хийсний улмаас оруулсан хөрөнгө болон өөрийн
хөрөнгөө бүр мөсөн алдах, зээлийн төлбөрөө төлөх чадваргүй болох
|
Аж
ахуй нэгжид хөрөнгө оруулахдаа иргэд янз бүрийн байдлаар ханддаг. Зарим
нь хөрөнгөө оруулах объектийг нарийвчлан судалсны үндсэн дээр эрсдэлийг
нарийн зөв тогтоохыг оролддог. Харин зарим нь хөрөнгө оруулалт хийж аз
туршин тоглодог. Хөрөнгө оруулалтын субъектүүдийг тавьж байгаа зорилгоос
нь хамаарч хэд хэдэн бүлэг болгож ангилж болно. Үүнд:
Үйлдвэрийн эзэн – эрсдлийг нарийн тооцоолж өөрийн хөтөлбөртөө(хувийн хөрөнгө) хөрөнгө оруулдаг.
Хөрөнгө
оруулагч – Хамгийн бага эрсдэлтэй байх зарчмыг баримталж өөрийн болон
бусдын хөрөнгөөр санхүүгийн хөрөнгө оруулалт хийдэг зуучлагч
Дамлагч
– Эхлээд эрсдэлийг тооцоолж, дараа нь эрсдэлийн түвшингээс бага хүүтэй
хөрөнгийг бусдаас хүүтэй зээлдэж хөрөнгө оруулалт хийнэ.
Тоглогч
– Энэ төрлийн хөрөнгө оруулагч нь ямарч эрсдэлтэй тулгарахаас айдаггүй
бөгөөд шинэ, сорилт хийгдээгүй, өөрөөр хэлбэл муу урьдчилж тооцоолсон
үйл ажиллагааны орчинд эрсдэлтэй хөрөнгө ашиглаж хөрөнгө оруулалт
хийдэг.
Ирээдүйтэй хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд хөрөнгийн эрсдэлийн зэргээр нь хөрөнгийн өгөөжийн хувиар үнэлдэг.
ЛЕКЦ 2
БИЗНЕСИЙН ЭРСДЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛ
Бизнесийн үйл ажиллагааны үндсэн төрөл
|
Үйлдвэрлэлийн – үйлдвэрлэл, үйлчилгээ
|
Арилжаа- борлуулалт
|
Санхүүгийн-санхүүгийн ажилбар, урсгал
|
Бизнесийн нөхцөл тодорхой бус
|
Эрсдэл- бодит зүйл
|
Санхүүгийн нөөц дутагдах
|
Хэлбэлзэл:
· Дундаж төвшнөөс буурах
· Үзүүлэлт хүлээж буй хэмжээнээс хазайх
· Орлого, зарлагын зөрүү хяналтаас гарах
|
Аюултай нөхцөл “заналхийлэлт”:
· Нөөц алдагдах
· Орлого буурах
· Зардал нэмэгдэх
|
Нөхцөл байдал:
· Мөнгөн хөрөгийн алдагдал
· Нөөцийн алдагдал
· Орлого тооцсон
|
Эрсдэлийн удирдлагын дараалал:
Эрсдэлийг судлах, үнэлэх, эрсдэлийг буруулах арга
Эрсдэлийн эхлэл- эрсдэлийн тухай бодол санаа, эрэгцүүлэл
|
Эрсдэлийн төвшний үнэлгээ
|
Эрсдэлийн “ байж болох” эцсийн үр дүнг үнэлэх
|
Эрсдэлийн хэмжээ, төвшин, зэрэглэл
Эдгээр үйл ажиллагааны бүгдэд нь байж болох эрсдэлийг аж ахуйн нэгжийн буюу бизнесийн эрсдэл гэж нэрлэдэг.
Бизнесийн эрсдэл нь бодитой байдаг бөгөөд тэдгээр нь:
· нөхцөл байдал, ялангуяа гадаад орчны тодорхой бус байдал
· нөөц дутах, дуусах, барагдах зэрэг шалтгаанаас улбааланбодитой оршиж байдаг.
Эдгээр шалтгаанаас бизнесийн нөхцлийн тодорхой бус байдал илүү нөлөөтэй гэж үздэг
Бизнесийн нөхцлийн тодорхой бус байдал:
· хүрээлэн байгаа орчны талаар бодитой бус мэдээлэл бүрэн бус
· мэдээллийг соргогоор хүлээж авах, боловсруулах ур чадвар дутах
· үйл ажиллагааны явцад тааламжтай бус нөхцөл байдал үүсэх
· өрсөлдөгчийн сөрөг үйл ажиллагаа, хөдөлмөрийн маргаан, амлалт үүргээ үл биелүүлэх, зах зээлийн нөхцөл хүндрэх зэрэг орно.
Бизнесийн орчин тодорхой бус байх нөхцөл
|
Мэдээллийн бүрэн бодитой бус байдал
|
Удирдах ажилтны мэдээллийг хүлээж авах, боловсруулах ур чадвар дутах
|
Үйл ажиллагааны явцад тааламжтай бус байдал гэнэт үүсэх
|
Зах зээлд оролцогчдын сөрөг үйлдэл
|
Эрсдэлийн шалтгаан
|
Тодорхой бус байдал үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл
Бизнесийн
орчин тодорхой бусаас улбаалан эрсдэл үүсдэг. Чухамдаа тодорхой бус
байдлаас шалтгаалан эрсдэлтэй нөхцөл үүсэх бөгөөд шалтгаан, нөлөөлөх
хүчин зүйл зөвхөн энэхүү тодорхой бус байдалтай холбоотой байдаг. Энэ
ойлголтыг нарийвчлан авч үзье.
Эрсдэлийн шалтгаан- эх үүсвэр гэдэг ойлголтод эдийн засгийн, улс төрийн экологийн аргачлалын гэх мэт хүчин зүйлүүд орно.
Зах
зээлийн харилцаанд шилжих үед улс төр, нийгмийн уур амьсгал, нөхцөл
байдал бүрэн тогтвортой бус байдгийн улмаас аливаа эрсдэлд өртөх
магадлал их байдаг. Зах зээлийн харилцаа өргөжих тусам хөрөнгө, нөөц
улам бүр таваар болон хувиргах бөгөөд бизнесийн орчны үнэмлэхүй болон
харьцангуй эрсдэл багасдаг.
Эрсдэлд нөлөөлөх хүчин зүйл гэдэг
ухагдахууны хүрээнд эрсдэлийн үүсэх шалтгаан, сөрөг үр дагаварт хүргэж
буй хүчин зүйлийг авч үздэг. Жишээлбэл, борлуулалт муутай хөрөнгийн
хэмжээ/санхүүгийн
хувьд хөрвөх чадвар муу байвал эрсдэлийн улмаас гарч болзошгүй хохирлыг
нөхөх боломжийг хязгаарладаг. Санхүүгийн зах зээл хөгжсөн бол энэ хүчин
зүйлийн нөлөөөөр байна.
Эрсдэлийн
шалтгаан, хүчин зүйл хамт оршин, харилцан үйлчилж эрсдэлтэй нөхцөл
байлыг үүсгэдэг. Энэ нь эцсийн бүлэгт бизнесийн хөгжилд дөхөм үзүүлэх,
эс бөгөөс саад тотгор болдог.
ЛЕКЦ 3
ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Эрсдэлийн удирдлага гэдэг
нь эрсдэлийг ангилах,үнэлэх, удирдах тогтолцоо бөгөөд тэрчлэн бизнесийн
үйл ажиллагааны явцад бүрэлдэн бий болох санхүүгийнхарилцаа.
Эрсдэлийн
удирдлага санхүүгийн удирдлагын нэг хэсэг бөгөөд төлөвлөсөн орлого
олох, санхүүгийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой авч үздэг.
Бизнесийн
тодорхой бус нөхцөл байдалд эрсдэлийн төвшин буурдаг, мөн олох орлогоыг
нэмэгдүүлэх, хэмжээг ихэсгэх арга, эвийг эрж хайх нь эрсдэлийн
удирдлагын үндэс болдог.
Зах
зээлийн эдийн засгийн нөхцөлд эрсдэлтэй нөхцөл байдлын хүрээ өргөждөг
бөгөөд ялангуяа тогтвортой бус шилжилтийн үед эрсдэлийн удирдлага
бизнесийн амжилтын угтвар нөхцөл, удирдлагын чухал хэсэг болдог.
Эрсдэлийн
удирдлагын зорилгын боломжит эрсдэлийн нөхцөлд бизнесийн үйл
ажиллагааны үр дүнд ашиг олох, эсвэл хөрөнгөө алдахгүй хэвээр хадгалж
үлдэхэд чиглэнэ. Эрсдэлийн удирдлагын зорилго ерөнхий утгаараа бизнесийн
үйл ажиллагааны зорилготой зөрчилдөх ёсгүй.
Эрсдэлийн удирдлагын дэвшүүлсэн зорилгод хүрэх арга:
· Бизнесийн нөхцөл, улс төр, эдийн засгийн, нийгмийн байдал, цаашдын хандлагын талаар мэдээлэл цуглуулж судлах, боловсруулах
· Эрсдэлийн удирлагын зохион байгуулалтын загвар, дэс дараалал, эрсдэлийн удирдлагын бодлого, алгоритмыг боловсруулах
· Бизнесийн
үйл ажиллагааны бүтцийн зохион байгуулалалт эрх зүйн статус, онцлогийн
үндсэнд эрсдэлийн тогтолцоо, ангилал төрлийг тогтоох
· Бизнесийн
орчны талаарх мэдээлэл, хэмжээ үнэн бодитой эсэхийг шалгаж эрсдэлийн
удирдлагын хэм хэмжээг үнэлэх үзүүлэлтийн тогтолцоо, тооцох загварыг
бүрдүүлэх
· Аж
ахуйн нэгжийн эрсдэлийн онцлогийг харгалзан эрсдэлийн удирдлагын
стратегийг хэрэгжүүлэх, шийдвэрийг сонгох шат дараалсан тогтолцоо бий
болгох
· Бизнесийн эрсдэлийг боломжит хэмжээнд хүртэл бууруулах арга, хэрэгслийг тодорхойлох
· Эрсдэлийг удирдлагын хөтөлбөр боловсруулах, дүгнэх хяналтыг зохион байгуулах
· Эрсдэлтэй хөрөнгө оруулалтын шуурхай мэдээ, статистикийн тайлан гаргах ажлыг зохион байгуулах
Дэвшүүлсэн зорилго, агуулгад үндэслэн эрсдэлийн удирдлагын тогтолцоо тодорхой үйл ажиллагааны тогтолцоо гэсэн 2 хэсэгт ангилна.
Тогтолцооны
судалгааны арга аргачлалын дагуу авч үзвэл эрсдэлийн удирдлагыг
удирдлагын тогтолцооны ээдрээтэй, олон талт үйл явц гэж үздэг. Учир нь
бизнесийн эрсдэл нь эдийн засгийн ухагдахууны хувьд нэн хөдөлгөөнтэй
гадаад, дотоод орчинд бий болдог.
1. Эрсдэлийн удирдлагын орчны тогтолцооны бүрэлдэхүүнд шууд ордоггүй зүйл:
Төрийн
байгууллага, ажил төрлийн уялдаатай үйлдвэрлэл, байгууллага, зах
зээлийн учир байдал бизнесийн холбоотой нөөц хамаарна. Тухайлбал: төр
хууль эрх зүйн үндсийг боловсруулах, сайжруулах замаар бизнесийн үйл
ажил өргөжих суурь талбайг бий болгох ба нөгөө талаар бизнесийг хууль
эрх зүйн орчноор дамжуулан дэмжин зохицуулж байдаг.
Гүйцэтгэх
засаглалын байгууллага бодлого, тогтолцооны үндсэнд тэднээр дамжуулан
мөнгөний эргэлт, татварын тогтолцоо, тариф зэрэг бизнесийн үйл
ажиллагааны хэм хэмжээ, өгөөжийг тогтоож байдаг. Ийнхүү төр нь бизнесийн
удирдлагын зорилт, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ аж ахуйн үйл
ажиллагааны орчинг зохицуулж шаардлагатай бол хязгаарлаж байдаг учиртай.
Үүний хамт төр нь аж ахуйн үйл ажиллагааны гадаад орчны эх үүсвэр
болдог.
Заримдаа
харицагчийн үйл ажиллагаа үйлдвэрлэл, аж ахуйн байгууллага нь шийдвэр
тодорхой бус гарах байдлыг нэмэгдүүлдэг тул мөн л эрсдэлийн хүчин зүйл
болдог. Улмаар аж ахуйн үйл ажиллагааны нөөцөнд эрсдэл шууд нөлөөлдөг.
Зах
зээлийн нөхцөлд нөөцийн хэмжээ бизнес эрхлэгчийн эрсдэлд хандах
хандлагыг тодорхойлдог, нөгөө талаар хүлээх хариуцлага буюу боломжит
эрсдэлийн дээд хязгаарыг тогтоодог.
Бизнесийн
зохион байгуулалт- эрх зүйн талбар болон аж ахуйн үйл ажиллагааны орчин
нь эрсдэлийн шалтгаан, хүчин зүйл, эрсдэлт байдлын хэм хэмжээг
тодорхойлно.
2. Удирдлагын өөрөө удирдах субьект нь
мэдээ, мэдээллийн үндсэнд эрсдэлийн онолын тухай төрөл бүрийн загвар,
арга барилыг ашиглах замаар боломжит эрсдэлийн зарчмын дагуу эрсдэлийн
зорилго, зорилтыг тодорхойлоход баримтлах стратеги, тактик боловсруулагч
хэсэг, бүлэг, мэргэжилтэн юм.
Эрсдэлийн
удирдлагын зорилгыг бие даан тодорхойлох чадвартайн улмаас удирдлагын
субьект нь бие даасан загвар байдаг. Удирдлагын субьект нь статистикийн,
арилжааны, санхүүгийн болон бусад төрлийн мэдээллээр хангасан байх
ёстой. Мэдээллээр дутах нь бизнесийн орчны тодорхой бус байдлыг
нэмэгдүүлж субьектыг эрсдэлтэй шийдвэр гаргахад хүргэдэг.
3.Удирдлагын обьект /удирдах дэд тогтолцоо/ нь
гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх явцад гардаг аж ахуйн субьект хоорондын
эрсдэлт хөрөнгө оруулалт, санхүүүйл ажиллагааны харилцаа юм.
Эрсдэлийн
харилцаа зээлдэгч, зээлдүүлэгч, бизнес эрхлэгч, даатгалын аж ахуйн
нэгжийн хооронд үүсдэг. Удирдлагын хувьсах хэмжүүр нь – эрсдэлийн
үнэлгээний үзүүлэлтээр илрэх эрсдэлийн төвшин байна.
Эрсдэлийн
удирдлагын зорилгод хүрэх ажлын үр дүн, чанарыг эрсдэлийн төвшиний хэм
хэмжээг багасгах зорилгоор дотоод, гадаад орчинд чиглүүлэн авч
хэрэгжүүлэх арга хэмжээний цогцоор хэмжинэ.
Арга
хэмжээний цогц нь тодорхой нөхцөл байдалд хэрэгжүүлэх үйл ажиллагааны
харилцан үйлчлэл, стандарт болон уян хатан байдал, хувилбарын чанар
чансаа зэргээс хамаарах эрсдэлийн удирдлагын стратеги, тактикийн үр дүнг
үнэлэх боломж олгодог. Энэ нь эрсдэлийн удирдлагын үнэлгээний үзүүлэлт,
хувилбарыг сонгох шалгуур, эрсдэлийн удирлагын аргаас хамаарна.
Эрсдэлийн үнэлгээ/эрсдэл/-ний үзүүлэлт нь
тодорхоой, дүрэм, журмын дагуу тодорхойлсон эрсдэлийн төвшинг
харуулдаг. Үнэлгээний үзүүлэлт сонгох нь эрсдэлийн үүсэл гарал, хүчин
зүйл, үнэлгээний арга, хэрэглэх хүрээ, хязгаарыг тогтоодог нүсэр хэцүү
ажилбар болно.
Эрсдэлийн шалгуур нь: бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эцсийн шийдвэр гаргахдаа баримтлах дүрмийг тодорхойлдог.
Бизнесийн
орчин дэвшүүлсэн зорилго, эрсдэлийн удирдлагын талаарх мэдээллээс
хамааруулан эрсдэлийн шалгуурыг боломжийн, өөдрөг”дээд үр дүнд хүрэх”
тохиромжтой гэж ангилдаг. Эрсдэлийн төвшинг тооцоолох боломжгүй нөхцөлд
эврнет-дүрэм /эрэн хайх арга/-ийн аргыг хэрэглэнэ.
Шийдвэрийн хувилбарын сонгон шалгаруулах арга нь: эрсдэлийн
шалгуурыг учир шалтгаан хүчин зүйлийн уг сурвалжийг тодорхойлоход
дөхөм үзүүлдэг билээ. Шийдвэр сонголтын дараахь загвар байдаг. Үүнд:
· Тодорхой бусын загвар- аливаа үйл ажиллагаа олон янзын загварын үр дүнд хүрэх боломж, тэр тусмаа боломж тус бүрийн магадлалыг тооцох, үнэлэх загвар
· Бүрэн тодорхой бусын загвар- тухайн
нөхцөлд аливаа үйл ажиллагаа загварын үр дүнд хүрч болох боловч
магадлал нь тодорхой бус, хэрэгжих найдваргүй байх эдгээр орно
ЛЕКЦ – 4
АРИЛЖААНЫ БОЛОН САНХҮҮГИЙН ЭРСДЭЛ
Санал
болгож буй эрсдэлийн анилалын бүдүүвч нь илүү дэлгэрсэн, байнга
ашигладаг тойм төдий зүйл юм. Харин эдийн засгийн тодорхой салбар эсвэл
байгууллагын хувьд эрсдэлийн ангилалыг илүү нарийвчлалтай хийх боломжтой
байдаг.
Эрсдэлийг буй болгох уршгаар нь жишин цэвэр, дамын гэж ангилах явдал уг бүдүүвчийн үндэс болдог.
Цэвэр бодит эрсдэлд дараахь төрөл орно.
· Байгалийн гаралтай
· Экологийн
· Улс төрийн
· Тээвэр зөөврийн
· Арилжааны (эд хөрөнгийн, үйлдвэрлэл, худалдааны) гэх мэт
Байгалийн гаралтай эрсдэлд
Газар хөдлөх, үер салхи шуурга, гал түймэр, тахал зэрэг байгалийн гшаралтай гамшигийн эрсдэл хамаарна.
Экологийн эрсдэл
Хүрээлэн байгаа орчны бохирдлоос үүдэлтэй байдаг
· Улс төрийн эрсдэл
Төр засгийн үйл ажиллагаатай холбоотой. Тэрчлэн аж ахуй эрхлэгч
субьектээс огт хамааралгүйгээр үйлдвэрлэл худалдааны нөхцлийн гажуудлаас
бий болох эрсдэлийн хамааралтай байдаг. Үүнд:
· Дайн
байлдаан, улс орны дотоод байдал хурцдах, нийгэмчлэх, хөрөнгө хураах
шинээр байгуулсан засаг захиргаа өмнөх үеийн үүрэг амлалтыг үл
биелүүлэхээс улбаалж хориг арга хэмжээнд орох
· Онцгой нөхцөл байдал үүссэний улмаас гадаад төлбөр тооцоо саатах, хориг тавих:
· Үндэсний
мөнгөн тэмдэгтийн хөрвөх чадварт саатал учрах, үүний улмаас гадаад
төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийхэд бэршээл учрах
· Татварын хууль тогтоомжинд өөрчлөлт орох зэрэг болно.
Орчин үед байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны үр дүнд мэдэгдэхүйуц
сөрөг нөлөөтэй өргөн тархсан эрсдэл нь татварын эрсдэл юм.
Эдгээр нь хэд хэдэн төрөлтэй. Үүнд:
· Шинээр ногдуулсан татварын
· Мөрдөж буй татварын хэмжээ нэмэгдэх
· Татвар төлөх хугацаа өөрчлөгдөх
· Татвар хөнгөлөлтйиг цуцлах эрсдэл гэх мэт
Тээвэр-зөөврийн эрсдэл – бараа бүтээгдэхүүнийг автомашин, далайн, гол мөрний, төмөр зам, агааарын тээврээр зөөн тээвэрлэхтэй холбогдож үүсдэг.
Арилжааны эрсдэл санхүү
аж ахуй үйл ажиллагааны явцад арилжааны үр дүн тодорхой бус байдлаас
шалтгаалан буй болдог. Энэ төрлийн эрсдэлийг эд хөрөнгийн,
үйлдвэрлэлийн, худалдааны гэж ангилдаг.
Эд хөрөнгийн эрсдэл техник дэс дарааллын саатал, хулгай, дээрэм болон салан задгай байдлаас үүдэлтэй.
Үйлдвэрлэлийн эрсдэл үндсэн
ба эргэлтйн хөрөнгө эвдэрч үрэгдэх зэрэг янз бүрийн шалтгаанаас болж
үйлдвэрлэл зогсох шинэ техник, дэс дараалал нэвтүүлэхтэй холөогдож
гардаг.
Худалдааны эрсдэл төрөл бүрийн шалтгаанаар төлбөр саатуулахтай холбоотой
Дамын эрсдэл юуны өмнө санхүүгийн тодорхой бус байдлаас улбаалан үүсдэг хохирол
Санхүүгийн эрсдэл дараахь хоёр төрлөөс бүрддэг. Үүнд:
· Мөнгөний худалдан авах чадварын
· Хөрөнгийн
мөнгөний худалдан авах чадварын эрсдэл инфляцийн, дефляцийн, валютын болон хөрвөх чадварын эрсдэл хамаарна.
Инфляцийн эрсдэл: хөрөнгийн бодит өртөг үнэгүйтэх, тэрчлэн инфляцийн уршгаар орлого, ашиг буурна. Энэхүү эрсдэл хоёр чиглэлтэй байдаг. Үүнд:
· Түүхий эд иж бүрдлийн зардал өсөх
· Бэлэн бүтээгдэхүүний үнэ өрсөлдөгч компанис хурдан нэмэгдэх
Валютын эрсдэл эдийн
засгийн гадаад харилцаа гадаад худалдаа болон зээлийн гэрээний хүчинтэй
хугацаанд валютын ханш буурсны улмаас алдагдал хүлээх явдал.
Төлбөр хийхээр тохиролцсон валютын ханш төлбөр хийх валютаас өсөх
тохиолдолд инпортлогч эрсдэл хүлээнэ. Ер нь валютын ханшны хэлбэлзлийн
улмаас нэг нь хожиж нөгөө нь хохирдог жамтай. Олон улсын зээл санхүүгийн
хэлцэлд оролцогчид зөвхөн валютын төдийгүй, зээлийн хүний хувь, валютын
шилжүүлэг эрсдэлд өртөмтгийн төдийгүй, зээлийн хүүний хувь, валютын
шилжүүлэг (трансфер)-ийн эрсдэлд өртөмтгийн байдаг.
Хөрвөх чадварын эрсдэл: үнэт цаасны үнэ, чанар хэрэгцээний өртөг өөрчилсөний улмаас буй болдог.
Хаөрөнгө оруулалтын эрсдэл хөрөнгө оруулах явцад урьдчлан тооцоогүй
хохирол хүлээх явдал бөгөөд энэ нь шууд хөрөнгө оруулат, багц болон
инновацийн гэсэн төрөлтэй байдаг эдгээр эрсдэл илэрсэн үед хохирол
хүлээх магагдлал их байдаг учир эдгээр эрсдэлийг илүү аюултай гэж үздэг
байна.
Боломж алдах, орлого буурах, санхүүгийн шууд хохирол хүлээх гэсэн эрсдэлийн төрөл бий. Үүнд:
Боломж алдах, орлого буурах шаардлагтай арга хэмжээ хэрэгжүүлээгүй жлмаас санхүүгийн шууд бус хохирол хүлээх.
Орлого буурах эрсдэл зээл
хжвь нийлүүлсэн хийгээд багцын хөрөнгө оруулалтын өгөөж, ногдол ашгийн
хэмжээ буурах явдал. Багцын хөрөнгө оруулалт гэдэг нь үнэт цаас болон
бусад хөрөнгийн худалдаг авах ажиллагаа бөгөөд багц гэдэг нь хөрөнгө
оруулагчинй мэдэлд буй үнэт цаасны цуглуулга гэсэн утгатай итали
гарагтай үз. Орлого буурах эрсдэл нь хүүний, зээлийн гэсэн хоёр
хэлбэртэй байдаг.
Хүүний хувийн эрсдэл хөрөнгө
татан төвлөрүүлэх зардал хөрөнгө оруулалтын орлогоос давсан тохиолдолд
хөрөнгө оруулагчид болон зээлийн байгууллага хохирол хүлээх магадлалтай.
Мөн зах зээлд хувьцааны орлого буурах, өринй бичиг сертификатын хүүний
хувь унах нь эрсдэлд хүргэж болно. Хүүний хувь буурах нь үнэт цаасны,
ялангуяа тогтмол хүүтэй урт хугацааны өрийн бичгийн өртөг унахад
хүргэдэг. Хүүний хувь нэмэгдэх тохиолдол тогтмол, бага хүүтэй байхаар
буюу үнэт цаас гаргагч эргүүлэн авахаар бодож гаргасан үнэт цаас үнэ
цэнээ алддаг. Тогтмол хүүтэйдунд, урт хугацааны үнэт цаас худладан
авахад хөрөнгө оруулагч эрсдэлд илүүөртдөг хохирол хүлээнэ. Хүүний
хэмжээ огцом өсөх тохиолдолд энэ төрлийн эрсдэл богино хугацаатай үнэт
цаас ч тохиолдож болно. Зээлийн эрсдэл зээлдэгч зээлийн үндсэн өр, хүү
төлөх чадваргүй болох ба мөн үнэт цаас гаргагч төлбөрийн чадваргүй болох
явдал ч хамаарна. Зээлийн эрсдэл нь санхүүгийн шууд хохирол хүлээх нэг
төрөл мөн.
Санхүүгийн шууд хохирол хүлээх эрсдэлбиржийн, селектив, зээлийн, дампуурах гэх мэт төрлөөс бүрдэнэ.
Биржийн эрсдэл биржийн
хэлцэл, үйлдэлээс хохирол хүлээх, арилжааны төлбөр хийхгүй байх,
брокерийн комиссын худалдааны орлого, хөлс төлөгдөхгүй байх зэрэг болно.
Селектив эрсдэл (seleckto сонгох, шилэх гэсэн утга бүхий латин үг) хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэхдээ үнэт цаас болон хөрөнгө оруулалтын төрлийг буруу сонгосноос үүдэлтэй.
Дампуурах эрсдэл хөрөнгө
оруулалтын төрөл чиглэлийг буруу сонгосноос бизнес эрхлэгё өөрийн
хөрөнгийг бүх мөсөн алдах, амлалт үүргээ биелүүлэх боломжгүй болсноо
хүлээх явдал.
Урьдчилгааны эргэлтийн эрсдэл аж ахуй зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбож гардаг санхүүгийн эрсдэл хамаардаг.
Урьдчилгааны эрсдэл худалдан авагчид бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний нөхцөлөөс урган гардаг. Худалдагч компанид (эрсдэл хүлээгч )үйлдвэрлэлийн
явцад хаагдаагүй зардал гаргадаг. Уг нь зардлыг өмнөх үеийн орлогоор л
хаах боломжтой. Аж ахуй нэгжийн сайн удирдаж үл чадваас байнгын эрсдэл
оршино. Энэ нь борлогдоогүй бүтээгдэхүүний үлдэгдэлтэй холбоотой.
Эргэлтийн эрслэл эргэлт
тогтмол байх нөхцөл, хугацаанд санхүүгийн эх үүсвэр дутах явдал юм. Эн
нь бэлэн бүтээгдэхүүний борлуулалтын үе, давтамжтай хобоотой. Бусад олон
төрлийн эрсдэл орших боловч уршиг хөнөөл нь нэрлэснээс харьцангуй бага
байдаг. Эдгээр нь хадгаламж (хадгаламжийн үйлчилгээ, сертификатын төлбөрийг хийхгүй байх ) кассын тооцоог цагт нь хийгээгүй (үйлчилэгч банкаа оновчтой сонгож чадаагүйгээс ) тайлан буруу гаргах, зарим хөрөнгийг ашиглан шамшигдуулах болон эмиссийн гэх мэт эрсдэл.
Эрсдэлийн бизнес эрхлэгчийн санхүүгийн үйл ажиллагааэаас үл хамаарах энэхүү субъектын ажлаас шууд хамаарах (тогтолцооны бус) гэж ангилдаг.
Тогтолцооны эрсдэл санхүүгийf4н
үйл ажиллагаанд оролцогчид санхүүгийн үйлдлийг төрөлд хамаарах агаад
бизнес эрхлэгч өөрийн үйл хөдлөлөөр явцад нь нөлөөлж эс чадах, жлс орны
эдийн засгийн хөгжлийни үе солигдох, зах зээлийн учир байдал, түүнтэй
адилтгах өөрчлөлтөөр нөхцөлдөн үүсдэг. Эдгээрт инфляцийн хүүний,
валютын, татварын эрсдэл хамаарна. Макро эдийн засгийн нөхцөл
өөрчлөгдсөн тохиолдолд зарим төрлийн хөрөнгө оруулалтын эрсдэл дээрх мөн
хамаарна.
Тогтолцооны бус эрсдэл бизнес эрхлэгчийн үйл ажиллагааны тодорхой
чиглэл, үр дүнгээс хамаарах бөгөөд хөрөнгийн бүтэц үр ашиг муутай,
ашгийн өгөөж ихтэй санхүүгийн “балмаг үйлдэл”, харилцагчдаа үл итгэх
байдлаас үүдэлтэй. Нэрлэсэн эрсдэлийн хүчин зүйлийн нөлөөг санхүүгийн
удирдлагыг боловсронгуй болгосноор сааруулж болно.
ЛЕКЦ - 5
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙН АНГИЛАЛ
Үйл
ажиллагааны энэхүү төрлийн эрсдэлийн ангилалын үндэс нь эрсдэл бий
болох хүрээний хувьд санхүүгийн, тогтолцооны бус эрсдэл ордог.
Тараан
байрлуулах боломжгүй санхүүгийн эрсдэл нь зах зээл дээр хөрвөж буй бүх
төрлийн үнэт зүйл, үнэт цаасанд оруулсан хөрөнгөд хамааралтай байдаг
Эрсдэлийн
дараахь төрөл энд хамаарна: Хууль эрх зүйн заалт өөрчлөгдөх, зэвсэгт
мөргөлдөөн, инфляци, хувь хүний, хөрөнгийн зах зээл (бух унагаж, “баавгай” агнах гэж нэршсэн)-ийн эрсдэл гэх мэт
Зах
зээлийн орчин өөрчлөгдөх үеийн хохирол нь зах зээлийн эрсдэлийн салшгүй
хэсэг мөн бөгөөд үнэн хэрэгтээ зах зээлийн уналтыг дагаж үнэт цаасны
өртөг буурна гэсэн үг.
Санхүүгийн бус эрсдэл (тараан байрлуулах боломжгүй)
нь үнэт цаас нэг бүрийн онцлог, тэдний операторын мэдлэг чадвар
тооцооны онцлогоос нөхцөлдөн үүснэ. Тогтолцооны бус эрсдэл нь илүүөргөн
хүрээг хамардаг. Тэдгээрт: хөрөнгө оруулалтын сонгосон чиглэл объект
хамаарах ба тэд цаашид дэд хэсэгт хуваагдана. Хөрөнгө оруулалтын
объектив эрсдэл ихэвчлэн үнэт цаас гаргагчаас хамааралтай байдаг.
Эрсдэлийн хэмжээ нь үнэт цаас гаргагчийн төлбөр хийх чадвар орлогын
төвшингөөс шалтгаална.
Хөрөнгө оруулалтын объектын эрсдэлийн бүрэлдэхүүнд: Бизнесийн эрсдэлд
санхүүгийн эрсдэл, ноогдол ашиг төлөхгүй байх эрсдэл, аж ахуйн нэгжийн
удирдлагын, сүйрлийн эрсдэл, төлбөрийн чадварын, валютын, зээлийн эрсдэл
зэрэг орно.
Бизнесийн эрсдэл нь: тайлан
тэнцлийн хөрөнгийн хэсэгтэй холбоотой, аж ахуйн нэгжийн үр дүн төлөвлөж
байснаас буурах эрсдэл юм. Энэхүү эрсдэлийг тодорхой аж ахуй нэгжийн
хувьд үнэт цаас гаргагч элемент нь аж ахуйн нэгжийн санхүүгийн чадавхийг
экспертийн судалгааны аргаар үнэлэх замаар тодорхойлдог. Мөн зах зээл
дээрх хөрөнгө оруулагчийн байр байдлаас хамааралтай байдаг.
Санхүүгийн эрсдэл нь: тайлан тэнцлийн өр төлбөрийн ажилбартай болон эмитент хөрөнгө оруулалтын үр дүнтэй холбоотой.
Аж ахуй нэгжийн эрсдэл нь
аж ахуй нэгжийн зах зээлд явуулж байгаа ажиллагаатай холбоотой.
Тухайлбал, аж ахуй нэгж консерватив, давилуун, зөөлөн чиглэлээр
ажилладаг байж болно. Удирдлагын эрсдэл үйлдвэрлэлийг удирдах менежерийн
мэргэшлээс хамааралтай. Бизнесийн нэгжийн менежерийн гаргасан алдаанаас
болж үнэт цаасанд хөрөнгө оруулагч хохирол хүлээж болно.
Аж ахуй нэгжийн эрсдэл
нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани шинэ зах зээл эзэмшихийн
төлөөөрсөлдөж санхүүгийн нэмэгдэл нөөц их дайчилснаас хөрөнгө оруулалтын
орлого буурах эрсдэл юм.
Сүйрлийн эрсдэл бизнес эрхлэгчийн бүдүүлэг алдаанаас болж дампууралд хүрэх, хөрөнгөөр хохирох эд материал хөрөнгө алдах эрсдэл юм.
Төлбөрийн эрсдэлүнэт цаасны үнэлгээ, чанар өөрчлөгдсөнөөр борлуулалтаас хохирол хүлээж болно.
Хөрвөх чадварын эрсдэлөрийн бичиг болон давуу эрхтэй хувьцааг энгийн рүү шилжүүлэхэд үүсэх эрсдэл юм.
Валютын эрсдэлүнэт цаас, гадаад валютын арилжаа хийхэд ханшийн өөрчлөлтийн хэлбэлзлээс үүсэх эрсдэл юм.
Зээлийн эрсдэлүнэт цаас гаргагч эмитент төлбөр хийх чадваргүй болох эрсдэл, зээлдэгч зээлээ төлөхгүй байх эрсдэл юм.
хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэхдээ үнэт цаас болон хөрөнгө оруулалтын төрлийг буруу сонгосноос үүдэлтэй.
Селектив эрсдэлүнэт цаасны зах зээл дээрх ажиллагчдын үйл ажиллагаатай холбоотой бөгөөд багцын, цаг хугацааны гэсэн хоёр төрөлтэй байдаг.
Багцын эрсдэл
хөрөнгийн багц бүрдүүлэхэд зориулан үнэт цаас сонгох үйл ажиллагаанд
илэрнэ. Үр ашигтай тодорхой төрлийн үнэт цаас сонгож чадвал үр дүнд
хүрэх бөгөөд үгүй бол багцын эрсдэлд орно.
Цаг хугацааны эрсдэлүнэт
цаас гаргах, худалдан авах, худалдахдаа цаг хугацааг зөв оновчтой
сонгох нь чухал. Жишээ нь ханш дээд үнэд ойртож очих нь худалдах дохио
болох, үнийн доод хязгаарт тэмүүлэх нь үнэт цаас худалдаж авах дохио
болдог. Бусад үед эрсдэлд хүрэх магадлалтай.
Техникийн эрсдэл нь
үнэт цаасны үйлчилгээтэй холбоотой байдаг. Эдгээр нь үнэт цаас
нийлүүлэх, төлбөр хийх, шилжүүлэх, клиринг хийх үйл ажиллагааны эрсдэл
юм.
Нийлүүлэлтийн эрсдэл
нийлүүлэлтийн үүргээ үл биелүүлэх олон төрлийн хувьцаа зөвхөн бичээсийн
хэлбэртэй байдаг учраас тухай бүр бүртгэж авахгүй байх нь нийлүүлэлтийн
эрсдэлд хүргэнэ.
Төлбөрийн эрсдэл нийлүүлэлтийн
эрсдэлийн нөгөө тал нь тооцоонд мөрдөж байгаа өнөөгийн тогтолцоо
тодорхой хугацаанд төлбөр гүйцэтгэхгүй байхыг зөвшөөрдөг.
Шилжүүлгийн эрсдэл мөнгөн хөрөнгийг чөлөөт валютад шилжүүлэх үеийн эрсдэл юм.
Клирингийн эрсдэл мөнгө шилжүүлэхэд гарах алдаанаас шалтгаалан бий болдог.
Үйл ажиллагааны эрсдэлүнэт цаастай ажиллаж буй банкны ажилтны техникийн чанартай алдаанаас болж үүсдэг.
Бизнесийн
үйл ажиллагааны чиглэл төрөл нь өөр хоорондоо нарийн уялдаа холбоотой
байдаг нь илрүүлж тогтоосон эрсдэлийн уялдааг тодорхойлох нь нэн чухал
болохыг харуулж байна. Ингэсэн нөхцөлд ангилал бодит үр дүнгээ өгнө.
ЛЕКЦ – 6
БИЗНЕСИЙН БОЛЗОШГҮЙ АЛДАГДАЛ, ЭРСДЭЛИЙН БҮС ТОДОРХОЙЛОХ АРГА
Аж
ахуйн үйл ажиллагааны явцад эрсдэлийн хүчин зүйлийг тодорхойлж ангилах
төдийгүй, болзошгүй хохиролыг таамаглан тооцоолж бололцоотой арга хэмжээ
авч хэрэгжүүлэх нь чухал юм.
Бизнесийн хохирол нь:
· Тодорхой бус шалтгаанаар ашиг буурах
· Хохирол багасгахад зориулан нэмэгдэл зардал гаргах
· Хохирол уршгийг арилгах зардал
Хохирлыг илрэх хэлбэр төрлөөр нь дараахь байдлаар ангилдаг. Үүнийг 3.1
дүгээр зурагт үзүүлэв. Хохиролын хэлбэр нь туйлын харьцангуй, дундаж
хэмжигдэхүүнээр илэрдэг.
Ашиглаж буй нөөцөөс нь хамааруулан хохиролыг төрлөөр нь материалын, хөдөлмөрийн, өртгийн, хугацааны болон тусгай гэж ангилдаг.
Материалын хохиролыг тухайн материалын нөөцийн хэмжигдэхүүнээр биет байдлаар их, бага, талбайн хэмжээгээр илэрхийлнэ.
Хөдөлмөрийн нөөцийн хохирол нь ажлын цагийн алдагдал бөгөөд өдөр, цаг, хүн өдөр хүн – цагаар хэмжинэ.
Өртгийн хохирол нь урьдчилан тооцоолоогүй төлбөр, торгууль, нэмэгдэл татвар, мөнгөн гүйлгээ, үнэт цаасны ханшийн зөрүүгээс хүлээх хохирол юм.
Хугацааны хохирол
нь гаргасан шийдвэрийн хэрэгжилт удаашрахтай холбоотой. Эдгээр хохирол
нь алдсан өдөр, долоо хоног сард олох байсан үр дүнгээр хэмжигдэнэ.
Тусгай эрсдэл
хүний эрүүл мэнд амь нас байгаль орчинд болон бизнесийн нэр хүндэд
хохирол учруулах явдал юм. Тэрчилэн нийгэм, сэтгэхүйн тааламжгүй явдлаас
хүлээх хохирол мөн үүнд хамаарна. Үүнээс гадна мэдээллийн болон оюуны
хохирол гарч болно. Эрсдлийн улмаас хүлээх хохиролыг бүхэлд нь нэг
нэгжээр өөрөөр хэлбэл өртөгт шилжүүлэн илэрхийлэх боломжтой. Гэвч ийнхүү
илэрхийлэх нь тийм ч амар хялбар бус. Жишээ нь мэдээллийн болон оюуны
хохиролыг өртгөөр нь илэрхийлэх хэцүү гэдэг нь ойлгомжтой.
Нийт хохиролын хэмжээг бизнес эрхлэгчийн гаргасан зардал (хөрөнгө)-тай харьцуулж эрсдэлт нөхцөл байдлын хөнөөлийн түвшин, бүсийг тодорхойлдог.
Бизнесийн эрсдэлийн бүс гэж эрсдэлийн эдийн засаг (санхүү)-ийн үр дагаварыг ангилахыг хэлнэ. Эрсдэлийн төвшин гэдэг нь байж болох эдийн засаг (санхүү)-ийн хохирол юм. Бизнесийн хохиролын хэмжээг тодорхойлох аргаар нь тооны, чанарын гэж ангилна.
Чанарын
үнэлгээний явцад болзошгүй эсрдэлийн бүсийг тогтоосноор ажил дуусгавар
болно. Тухайлбал, байж болох эрсдэлийн загвар, бизнес эрсдэлийн боломжит
үр дүнгийн нөхцөлд дараахь дөрвөн бүс оршиж болно.
· Эрсдэлгүй бүс (эрсдэлгүй үйл ажиллагаа) тухайн нөхцөлд хохирол гарахгүй (ашгийн хэмжээ хохиролоос давна), төрийн богино хугацаатай өрийн бичиг худалдан авахыг нэрлэж болно.
· Боломжит эрсдэлийн бүс (хохиролын төвшин их бус)
бизнесийн үйл ажиллагаа тухайн нөхцөлд ач холбогдолтой хэвээр байна.
Нэг үгээр хэлбэл хохирол хүлээж буй ашгаас бага. Энэ бүсийн хязгаарт
хохиролын хэмжээ нь бизнесийн тооцооны ашгийн хэмжээтэй дүйцнэ.
· Аюулт эрсдэлийн бүс (илүү хөнөөлтэй) хохирол аюулт төвшинд хүрч хүлээж буй ашгийг алдаж болох нөхцөл байдал үүснэ.
Аюулт
эрсдэл хүлээж буй ашгаас давахаар үл барам бизнест оруулсан хөрөнгөө
алдах хохиролд хүргэж болно. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгч орлого
олохгүйгээр үл барам бүх гарсан зардлын дүнтэй эн зэрэгцэх хохирол
хүлээнэ гэсэн үг.
· Сүйрлийн эрсдэлийн бүс
хохиролын хэмжээ аюулт эрсдлээс давах бөгөөд хогшил хөрөнгөө алдах
байдалд хүрнэ. Энэхүү эрсдэлийн уршиг нь аж ахуй нэгж дампуурч хогшил
хөрөнгөө зарж хаалгаа барихад хүргэнэ. Бизнес эрхлэгчийн бэл бэлчингээс
давсан хохиролыг нөхөх боломж үндсэндээ байдаггүй. Сүйрлийн эрсдэлийн
тоонд эдийн болон мөнгөн хохиролоос гадна хүний амь нас, экологийн
гамшигт хүргэх эрсдэл мөн хамаардаг. Иймээс эрсдэлт хөрөнгө оруулахаас
өмнө бизнес эрхлэгч тухайн тодорхой эрсдэл, эсвэл бүлэг эрсдэлийн гарах
хохиролыг бүрэн тооцож оруулах хөрөнгөтэй, мөн өөрийн санхүүгийн нөөц (эд хөрөнгийн байдал)-тэй зэрэгцүүлэн үзэж дүгнэлт хийвэл зохино.
ЛЕКЦ – 7
ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ҮЗҮҮЛЭЛТИЙН ТОГТОЛЦОО
Гаргасан
шийдвэр, шийдлийн үр дүнд хүлээж байгаа хэмжээгээр орлого олохгүй байх,
эд хөрөнгийн нөөцийн зарим хэсгийг эсвэл бүгдийг алдах тохиолдлын тоо
хэмжээг эрсдэлийн үзүүлэлтээр тодорхойлдог.
Эрсдэлийн үзүүлэлт гэдэг нь: Эрсдэлт нөхцөл байдлын хэмжүүр бөгөөд дараахь уршиг үр хөврөлийг илтгэн харуулдаг. Үүнд:
· Үйл ажиллагааны үр дүн, хөрөнгийн өгөөж шаардлагыг хангахгүй байх
· Нөөцийн хохирол хүлээх
· Ашиг хүлээж байснаас буурах
Бизнесийн үйл ажиллагаа нь сэдэн боловсруулж шийдвэр гаргахаас эхлээд
хэрэгжүүлж ажил хэрэг болгох хүртэл урт хугацаанд болдог учир тоо
үзүүлэлтэд болгоомжтой хандах хэрэгтэй бодог. Энэ нь эрсдэлийн шалтгаан,
хүчин зүйлийн үйлчлэлтэй холбоотой.
Эрсдэлийн төвшний үнэлгээг авч үзэхдээ хоёрдмол байдлыг анхаарах нь чухал. Тухайлбал:
· Бизнесийн үйл ажиллагаа эхлэхийн өмнө шийдвэр гаргах хувилбарыг эрсдэлийн шалгуураар урьдчилан дэнслэх
· Эрсдэлийн
удирдлагын стратеги, тактикыг хэрэгжүүлэх явцад эрсдэлийг багасгах арга
хэмжээг боловсруулж удирдан зохицуулах зэрэг болно. Эрсдэлийн
үзүүлэлтийг тодорхойлох ямар арга хэрэглэснээс хамааран хэмжээ нь
мэдэгдэхүйц хэлбэлздэг гэдгийг анхаарах нь чухал.
Үүнээс гадна үнэлгээний үзүүлэлтийн утга төдийгүй, түүний хамрах хүрээ хязгаар багагүй ач холбогдолтой байдаг.
Бодит байдалд орлого, эрсдэлийн хамаарал ээдрээтэй байдаг бөгөөд эл хамаарлыг зурагт ерөнхийд нь бүдүүвчлэн харуулав.
Орлого
“а” шугаман хамаарал “б” инвариант байдал “в” залхаамж
Эрсдэл
Шууд
хамааралт байдалд “а” эрсдэл хүчээ авах хандлагатай болмогц орлого Кмин
- ээс Кмах руу тэмүүлнэ. Ялангуяа бизнес эрхлэгч эрсдэлийн эсрэг
тодорхой арга хэмжээ авч чадсан бол хохирол – зардлыг хаах боломжтой.
Жишээ нь хөрөнгийн зах зээл дээрх төрөл бүрийн санхүүгийн эрсдэлийн
орлого эрсдэлийн харьцааг авч үзье. Ашгийн хэмжээ 94 хувь болж байгаа
нь хөрөнгө оруулалтын хэрэгслийг дагасан эрсдэлийн төвшинд тохирч буй нь
судалгаагаар тогтоогдов. Үлдэх 6 хувь нь үнэт цаасны төрөл, үнэлгээ
зэрэг бусад хүчин зүйлийн нөлөөнд байна.
Инвариант байдал “б” эрсдэл хүчээ авах нь орлогын өсөлтөд хүрэхгүй байх
нөхцөл. Энэ нь гадаад орчны нөлөө “чөлөөтэй” байсны үр дүн. Орчны нөлөө
субъектын бодлого, үйл ажиллагаанд тусаагүй байгаа үе. Үүнээс гадна
субъект “б” байдалд оршсоор байгаа нь даатгалын үйл ажиллагаагаар бас
тайлбарлагдаж байгаа билээ. Даатгалын зардлын үр дүнд эрсдэл харьцангуй
тайван байх нөхцөлд субъект “б”-д байна.
Орлого Чөлөөтэй арилжах
эрхтэй хувьцаа
Хувьцаа
Корпорацийн
өрийн бичиг
Засгийн
Мөнгөүнэт цаас
Эрсдэл
Төрөл бүрийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлийн орлого эрсдэлийн хамаарал
Цаашид
бизнесийн субъект үйл ажиллагаагаараа эрсдэлийг эрчимжүүлбэл хариу
цохилтонд орж “в” байдал руу шилжих бөгөөд энд орлого буурна. Нэг үгээр
эрсдэлийн даатгалын зардалд зориулах хөрөнгийг бууруулсаны улмаас
хохирол хүлээнэ. Орлого буурч эхлэх хязгаарыг олж тогтоох нь амаргүй
боловч огт бүтэхгүй зүйл бус. Үүнийг эрсдэлийг үнэлэх үзүүлэлтийн
тогтолцооны тусламжтай хийж болно. Орлого эрсдэлийн хоорондын харьцааг
тогтоох оролдлого нь эрсдэлийн үнэлгээний үзүүлэлтийг сонгох ажил нь
тийм амар хялбар зүйл бус гэдгийг харуулж байна. Эдгээр үзүүлэлт нь
танин мэдэхүйн, удирдлагын, урамшууллын үүрэг гүйцэтгэдэг.
Үзүүлэлтийн танин мэдэхүйн үүрэг нь бизнесийн байдал хөгжил чиглэл болон эрчмийг тодорхойлж байгаад оршино.
Удирдлагын үүрэг нь
эрсдэлийн үзүүлэлт удирдлагын бүх шатны чухал хэсэг болохыг харуулж
байна. Эрсдэлд нөхцөл байдал үүсэхийг таамаглан тогтоох эрсдэлийн
төвшинг бууруулах хохиролыг багасгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь
удирдлагын чухал үүрэг мөн. Статистик үзүүлэлт үйл ажиллагааны үр
дүнгийн дундаж болон тэдний хэлбэлзлийг харуулдаг. Эдгээр нь талархалын
хуулийн хэмжигдэхүүн байдаг учир мэдээллэх чанар нь сул, харин төдийлөн
их суурь мэдээлэл шаардлагагүй.
Бүрэн тодорхой бус нөхцөлд эрсдэлийн экспертийн үнэлгээг хэрэглэж болно.
Экспертийн үнэлгээ нь уг чанартаа субъектив боловч тодорхой бус зэргийг
бууруулах үндэслэлтэй шийдвэр гаргахад ашиглаж олохуйц мэдээлэл өгдөг.
Ангилал хийхдээ анхаарвал зохих шинж тэмдэг нь үзүүлэлтийн хамрах хүрээ
орон зай юм.
Хамрах хүрээгээр: эрсдэлийн үзүүлэлтийн дан, бүрэн (нэгтгэсэн) гэж ангилдаг.
Дан (бодгаль)үзүүлэлт: эрсдэлийн нэг тал (жишээ нь: хэлбэлзэх чанар өөрчлөгдөх)-ыг голчлон харуулдаг.
Иж бүрэн үзүүлэлт:
бизнесийн үйл ажиллагааны тал бүрийг тухайлбал, ашгийн дундаж вариацын
итгэлцүүр тодорхойлж болно. Иж бүрэн үзүүлэлт ихэвчлэн харьцангуй
хэлбэрээр оршдог.
Хамаарлын хувьд эрсдэлийн үзүүлэлтийг нэг объектийн, объектийн дундаж гэж ангилна.
Тухайн объектийн үзүүлэлт нь хөрвөх чадварын, валютын гэх мэт нэгэн төрлийн эрсдэлийн үнэлгээг тодорхойлдог.
Объект дундын үзүүлэлт нь
бизнесийн үйл ажиллагааг бүхэлд нь буюу олонлог дахь эрсдэлийн төрлийн
шинжийг тодорхойлдог. Жишээ нь: үйлдвэрлэл – санхүүгийн үр дүн, үйл
ажиллагааны болон санхүүгийн хөшүүрэг.
ЛЕКЦ-8
ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮНЭМЛЭХҮЙ ҮЗҮҮЛЭЛТ
Ил
тодорхой нөхцөлд, эрсдэлийн үнэлгээний үзүүлэлтэд, санхүүгийн нөөцийн
байдал, хуваарилалт, ашиглалтыг харуулдаг бөгөөд ингэснээр аж ахуйн
нэгжийн үйл ажиллагааны үр дүнд эрсдэл хэрхэн нөлөөлснийг үнэлэх боломж
олгодог санхүүгийн үзүүлэлт багтдаг. Эрсдэлийг үнэлэх суурь мэдээлэл нь
аж ахуй нэгжийн тайлант хугацаанд бэлэн байгаа эд хөрөнгө, санхүүгийн
нөөцийг харуулдаг нягтлан бодох бүртгэлийн тайлан, орлого үр дүнгийн
тайлангийн тоо баримт мөн. Ажил хэрэгч шийдвар гаргахын тулд бодитой
мэдээлэл сонирхогч гадаад, дотоод хэрэглэгчдэд хэрэгцээтэй эрсдэлийн
төрөл, ангилалд:
· Хөрөнгө, өр төлбөрийн бүтцийн эрсдэл
· Төлбөрийн чадварын, санхүүгийн тогтвортой, үл хамааралтай байдлын эрсдэл
· Байгууллагын ашигт ажиллагаа, ажил хэрэгч идэвхитэй байдал сулрах эрсдэл орно.
Хөрөнгийн бүтцийн эрсдэлийг хөрвөх чадвараар үнэлэх нь
Хөрөнгө илүүдэх эсвэл дутсанаас улбаалж эрсдэл үүсдэг бөгөөд уршиг нь
хөрөнгийг бэлэн мөнгө болгоход анхны өртгөө алдах явдал. Энэ байдал нь
үүргээ биелүүлэх боломжийг хязгаарладаг. Хөрөнгийг бэлэн мөнгө болгох
хугацаанаас нь хамааруулан үйлдвэр, аж ахуйн хөрвөх чадварыг дөрвөн
хэсэгт хуваадаг.
Хамгийн бага эрсдэлтэй нэгдүгээр хэсэгт мөнгөн хөрөнгө, богино
хугацаатай түргэн борлогдох үнэт цаас зэрэг үнэмлэхүй хөрвөх чадвартай
хөрөнгө орно. Жишээ нь: мөнгөн хөрөнгөд: тухайн орны нутаг дэвсгэрт,
гадна орших зээлийн байгууллагад нээсэн валютын болон бусад харилцах
дансанд бэлэн байгаа блэн мөнгө хийгээд, төлбөрт тооцож болох баримт,
касст байгаа бэлэн мөнгө орох ёстой.
Хамгийн бага эрсдэл
|
/А1/ хөрвөх чадвар нэн ихтэй актив:
-Касст байгаа мөнгө
-Харилцахд байгаа мөнгө
-Богино хугацаатай хөрөнгө оруулалт
|
Бага
|
/А2/ түргэн хөрвөх актив:
-байгууллага болон хувь хүнээс авах бүх төрлийн авлага
|
Дунд
|
/А3/ удаан хөрвөх актив:
-үйлдвэрлэлийн нөөц ба зардал
-бараа бэлэн бүтээгдэхүүн
-дуусаагүй үйлдвэрлэл
|
Их эрсдэл
|
/А4/ хөрвөх чадвар муутай актив:
-Үндсэн хөрөнгө
-Биет бус хөрөнгө
-Хөрөнгө оруулалт
-Бусад эргэлтийн бус хөрөнгө
|
Бэлэн байгаа актив
|
Зураг. Хөрөнгийн хөрвөх чадварын эрсдэлийн зэргийн ангилал
Богино
хугацаатай санхүүгийн хэрэгсэл нь бэлэн байгаа бөгөөд хөрөнгө
оруулалтын хэлбэрээр худалдаж авсан засгийн газрын үнэт цаас, бусад
байгууллагын хувьцаа, өрийн бичиг, бусад хэлбэрийн үнэт цаас, аж ахуйн
нэгжийн дүрмийн сан бүрдүүлэхэд болон бусдад зээлдүүлсэн хөрөнгө. Эрсдэл
багатайд борлуулж түгээсэн хөрөнгө юуны өмнө 12 сараас доош хугацаатай
зээлсэн өр хамаарна. Эдгээр хөрөнгийг харьцангуй богино хугацаа (гурван хүртэл сар)-нд мөнгө болгон хувиргаж болдог.
Дунд зэргийн эрсдэлтэй хөрвөлт удаантай хөрөнгөд төрөл бүрийн нөөц, 12
сараас дээш хугацаатай зээлсэн өр, зургаа хүртэлх сарын дотор мөнгө
болгож болох бусад эргэлтийн хөрөнгө тус тус хамаарна. Их эрсдэлтэй буюу
хөрвөх чадварын зэргээр эргэлтийн бус хөрөнгөд: үндсэн хөрөнгө, урт
хугацаат санхүүгийн хэрэгсэл, бусад эргэлтийн бус хөрөнгө хамаарна.
Хөрвөх чадвараар хөрөнгийн нэг төрөл болгон тодорхойлох тооцооны
загварыг дараах хүснэгтээр харуулав.
Хүснэгт
Үзүүлэлт
|
Загвар
|
Үзүүлэлт
|
Загвар
|
А1
|
СТ1+СТ5 буюу 250+260
|
А3
|
СТ2+СТ3+СТ6+СТ7+СТ8+СТ9+СТ10 буюу (210+220+230+270)
|
А2
|
СТ4 буюу 240
|
А4
|
СТ20 буюу 190
|
Тооцооны загвар нь бүтцийн хувьд нягтлан бодох бүртгэлийн агуулгатай дүйцнэ. Үүнийг 1 дугаар хүснэгтэд харуулав.
Хөрөнгийн хөрвөх чадвар, зохисгүй бүтцийн эрсдэлийн үнэлгээний хэмжээс нь хөрөнгийн бүтцийн бодит хэлбэлзэл байдаг. (жишээ нь эргэлтийн хөрөнгийн бүтэц)
жишээ.
Хувьцаат компанийн нягтлан бодох бүртгэлийн тайлангийн тоо мэдээг 1-4
хүснэгтэд үзүүлсэн. Энэ компанийн санхүүгийн тайланд үндэслэн шинжилгээ
хийж компаний хөрвөх чадварын бүтцийн эрсдэлийн талаар дүгнэлт гаргана
уу.
Хувьцаат компанийн тайлан тэнцлийн зарим суурь тоо мэдээг шахан
нэгтгэх, хэвтээ, босоо судалгааны үзүүлэлтээр баяжуулах замаар, тайлан
тэнцлийн судалгаа хийж санхүүгийн бүтэц, динамик (хөдлөл)-ийг 3-4 дугаар хүснэгтэд үзүүлэв.
Хувьцаат компаний хөрөнгийн 61 хувь нь хөрвөх чадварын хувьд их
эрсдэлтэй хөрөнгөд байршиж байгааг судалгааны дүн харуулав.
Энэ нь нэг талаас материаллаг эргэлтийн хөрөнгө бүрдүүлэх, нөгөө талаас
үүрэг амлалтаа биелүүлэх боломжийг хязгаарлаж төлбөр гүйцэтгэх чадварыг
бууруулах үндэс буй болгож болзошгүй.
Хувьцаат компанийн тэнцэл, орлого үр дүнгийн тайлан (жишээ)
(сая төгрөг)
Хураангуй тэнцэл
| |||||
КОД
|
Үзүүлэлт
|
Тайлант оны эхэнд
|
Тайлант оны эцэст
| ||
НЭГ. ХӨРӨНГӨ
| |||||
I БҮЛЭГ. ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ
| |||||
СТ1/260/
|
Бэлэн мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө
|
1132
|
273
| ||
СТ2/230/
|
Дансны авлага
|
0
|
0
| ||
СТ3/220/
|
Татвар болон НДШ-ийн авлага
|
0
|
0
| ||
СТ4/240/
|
Богино хугацаатай авлага
|
27407
|
6199
| ||
СТ5/250/
|
Богино хугацаатай хөрөнгө оруулалт
|
0
|
21797
| ||
СТ6/210/
|
Бараа материал үнэ бүхий зүйл
|
2532
|
4774
| ||
СТ7
|
Урьдчилан төлсөн зардал
|
0
|
0
| ||
СТ8/270/
|
Эргэлтийн бусад хөрөнгө
|
6
|
3
| ||
СТ9
|
Борлуулахаар түр эзэмшсэн эргэлтийн бус хөрөнгө
|
0
|
0
| ||
СТ10
|
Хойшлуулсан татвар
|
0
|
0
| ||
СТ11/290/
|
I БҮЛГИЙН ДҮН
|
31473
|
33737
| ||
II БҮЛЭГ. ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ
| |||||
СТ12/120/
|
Үндсэн хөрөнгө
|
46642
|
46588
| ||
СТ13/110/
|
Биет бус хөрөнгө
|
2382
|
2389
| ||
СТ14
|
Биологийн хөрөнгө
| ||||
СТ15/140/
|
Урт хугацаатай хөрөнгө оруулалт
|
0
|
0
| ||
СТ16
|
Хайгуулын болон үнэлгээний хөрөнгө
|
4491
|
4619
| ||
СТ17
|
Хойшлуулсан татварын хөрөнгө
| ||||
СТ18
|
Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө
| ||||
СТ19/150/
|
Эргэлтийн бус бусад хөрөнгө
|
0
|
0
| ||
СТ20/190/
|
II БҮЛГИЙН ДҮН
|
53515
|
53596
| ||
СТ21/300/
|
НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН (11+20)
|
84988
|
87333
| ||
ХОЁР. ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ
| |||||
2.1. ӨР ТӨЛБӨР
| |||||
III БҮЛЭГ. БОГИНО ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР
| |||||
СТ22/160/
|
Дансны өглөг
|
28450
|
26719
| ||
СТ23
|
Цалингийн өглөг
|
0
|
0
| ||
СТ24
|
Татварын өр
|
0
|
0
| ||
СТ25
|
Эрүүл мэнд, НДШ-ийн өглөг
|
0
|
0
| ||
СТ26/620/
|
Богино хугацаат зээл
|
3559
|
7409
| ||
СТ27
|
Хүүний өглөг
|
0
|
0
| ||
СТ28/630/
|
Ногдол ашгийн өглөг
|
0
|
0
| ||
СТ29/640/
|
Урьдчилан оруулсан орлого
|
0
|
0
| ||
СТ30/650/
|
Нөөц /өр төлбөр/
|
0
|
0
| ||
СТ31/660/
|
Бусад богино хугацаат өр төлбөр
|
0
|
0
| ||
СТ32
|
Борлуулахаар түр эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгөтэй холбоотой өр төлбөр
|
0
|
0
| ||
СТ33/690/
|
III БҮЛГИЙН ДҮН
|
32009
|
34128
| ||
IV БҮЛЭГ. УРТ ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР
| |||||
СТ34
|
Урт хугацаат зээл
|
0
|
0
| ||
СТ35
|
Нөөц /өр төлбөр/
|
0
|
0
| ||
СТ36
|
Хойшлуулсан татварын өр
|
0
|
0
| ||
СТ37/250/
|
Урт хугацаатай бусад өр төлбөр
|
0
|
0
| ||
СТ38/590/
|
IV БҮЛГИЙН ДҮН
|
0
|
0
| ||
СТ39/22/
|
НИЙТ ӨР ТӨЛБӨР (33+38)
|
32009
|
34128
| ||
2.2. ТАВДУГААР БҮЛЭГ. ЭЗДИЙН ӨМЧ
| |||||
СТ40/410/
|
Хувьцаат
|
648
|
648
| ||
СТ41
|
Халаасны хувьцаа
|
0
|
0
| ||
СТ42/235/
|
Нэмэн төлсөн хөрөнгө
|
50883
|
50883
| ||
СТ43
|
Хөрөнгө дахин үнэлгээний нэмэгдэл
|
0
|
0
| ||
СТ44
|
Гадаад валютын хөрвөлтийн нөөц
|
0
|
0
| ||
СТ45
|
Эзэмшигчийн өмчийн бусад хэсэг
|
0
|
0
| ||
СТ46/460/
|
Хуримтлагдсан ашиг, алдагдал
|
1448
|
1674
| ||
СТ47/490/
|
V БҮЛГИЙН ДҮН
|
52979
|
53205
| ||
СТ48/700/
|
ТЭНЦЛИЙН ДҮН (33+38+47)
|
84988
|
87333
| ||
Хөрвөлтийн төвшингөөр авч үзвэл хөрөнгийн зохисгүй бүтцийн улмаас огт
өөр эрсдэлт байдал үүсдэг. Тухайлбал, төлбөрийн чадвар буурах,
санхүүгийн тогтвортой бие даасан байдал алдагдаж болохы хүснэгтэнд
байгаа тоо мэдээлэл харуулж байна.
Эрсдэлийн үнэлгээний үзүүлэлт нь сөрөг үр дагаврын дохио санамж болдог
байна. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд эдгээр тоо мэдээг хөдөлбөргүй
мэтээр ойлгож болохгүй нь мэдээж. Иймээс эрсдэлийн үнэлгээний
үзүүлэлтийг бизнесийн өвөрмөц онцлог, салбарын харъяалал, аж ахуй
нэгжийн эрх зүй, зохион байгуулалтыг харгалзан сонгох нь зохимжтой.
ЛЕКЦ-9
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ
Төлбөрийн
чадвар гэж аж ахуйн нэгж хүрэлцэхүйц хэмжээний бэлэн мөнгө болон
төлбөрийн хэрэгсэл болж чадах хөрвөх чадвартай хөрөнгөтэй байхыг хэлнэ.
Аж ахуйн нэгжийн тайлан тэнцлийг бүхэлд нь шинжлэн судалсны үр дүнд
төлбөрийн чадвараа алдах эрсдэлийг үнэлж чадна.
Эрсдэлийн хүчин зүйлийн улмаас үүсэх нөлөөгөөр тайлан тэнцлийн хөрвөх
чадварт гажиг үүсч, улмаар өөрийн хөрөнгөөр үүрэг амлалтаа биелүүлж
чадахгүйд хүрэх явдал билээ. Хөрөнгийн бэлэн мөнгө болгох боломжит
хугацаа өр төлбөрөө төлөх хугацаатай дүйцэх ёстой.
Эндээс аж ахуйн нэгжийн өр төлбөрөө төлж чадахгүйд хүрэх эрсдэл гэдэг
нь өр төлбөртэй холбоо бүхий санхүүгийн төлбөрийг хугацаанд нь
хэрэгжүүлэх чадваргүй болно гэсэн дүгнэлтэд хүрч байна.
Эрсдэлийн энэхүү төрлийг санхүүгийн үнэмлэхүй болон харьцангуй
үзүүлэлтийн тусламжтай ерөнхийд нь буюу илүү нарийвчлалтай үнэлэн
тооцдог. Төлбөрийн чадвараа алдах эрсдэлийг ерөнхийд нь үнэлэхдээ
нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэл гаргахад мөрддөг загварыг
ашиглана. Үнэмлэхүй үзүүлэлтээр аж ахуй нэгжийн санхүүгийн тайланд
шинжилгээ хийхийн өмнө тайлангийн хөрөнгийн бүх төрөл болон өр төлбөр
талд байгаа бүх үзүүлэлтийг тодорхой шинжээр нь ангилна.
Төлбөр гүйцэтгэх чадварын эрсдэл дараахь хэсгээс бүрдэнэ. Үүнд:
1. Тайлан тэнцлийн ижил оролцоо хэсгийг урьдчилан нэгтгэх замаар суурь тоо мэдээлэл бэлтгэх
2. Хөрөнгийг хөрвөх чадвараар эрэмбэлэх нэг үгээр хэлбэл мөнгөн хөрөнгөд шилжүүлэхэд орох хугацаагаар бүлэглэх
· Бүлэг А1. Хөрвөх чадвар нэн ихтэй актив (СТ1+СТ5)
· Бүлэг А2. Түргэн хөрвөх актив (СТ4)
· Бүлэг А3. Удаан хөрвөх актив (СТ2+СТ3+СТ6+СТ7+СТ8+СТ9+СТ10)
· Бүлэг А4. Хөрвөх чадвар муутай актив (СТ20)
3. Өр төлбөр, эздийн өмчийг төлбөр гүйцэтгэх хугацаагаар нь эрэмбэлэн бүлэг болгох:
· Бүлэг П1. Нэн яаралтай өр төлбөр (СТ26+СТ27)
· Бүлэг П2. Богино хугацаатай зээл, өр төлбөр (СТ22+СТ23+СТ24+СТ25+СТ28+СТ29+СТ30+СТ31+СТ32)
· Бүлэг П3. Урт хугацаатай пассив (СТ38)
· Бүлэг П4. Байнгын пассив (СТ47)
4. Тооцооны загварыг 1 дугаар хүснэгтийн дагуу тайлан тэнцлийн үнэмлэхүй үзүүлэлтийг ашиглан хөрөнгө, өр төлбөрийг үнэлнэ.
5. Хөрөнгө,
өр төлбөрийг жишин зэрэгцүүлэх, тайлан тэнцлийн хөрвөх чадварыг
тогтоохдоо 3.8 дугаар хүснэгтийн дагуу тайлан тэнцлийн хөрвөх чадварын
цаг хугацааны шүтэлцээг харуулна. 2 дугаар хүснэгтэд байгаа тайлан тэнцлийн харьцаа нь (тайлангийн загвар) дараахь ерөнхий үр дүнг харуулна. Үүнд:
· Хэрэв эхний гурван тэнцэтгэл бусын нөхцөл биелэнэ гэвэл (А1˃=П1, А2˃=П2, А3˃=П3) болох ба эндээс дөрөв дэхь тэнцэтгэл бус гарна. (А4˂=П4)
· Дөрөв дэхь тэнцэтгэл бус (А4˂=П4) нь аж ахуй нэгжийн санхүүгийн тогтвортой байдлын нөхцөл бөгөөд эргэлтийн бус хөрөнгө (барилга байшин тоног төхөөрөмж) нь байнгын пассивын (өөрийн хөрөнгөөр) хэмжээнээс хэтрэх ёсгүй гэдгийг харуулна.
· Хэрэв
нэг хэсэг тэнцэтгэл бусын утга нь зохистой хувилбарт зааснаас эсрэг
гарвал тайлан тэнцлийн хөрвөх чадвар үнэмлэхүй үзүүлэлтээс их, бага
хэмжээгээр ондоо байна.
6. Тайлан тэнцлийн хөрвөх чадвараас хамааруулан төлбөрт гүйцэтгэх чадварын эрсдэлийн хэмжээг тогтооно.
Нягтлан бодох бүртгэлийн өгөгдөл
Дансны нэр
|
Бүлэг
|
КОД
|
Бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө
|
I
|
СТ1/260
|
Дансны авлага
|
I
|
СТ2/230
|
Татвар болон НДШ-ийн өглөг
|
I
|
СТ3/220
|
Богино хугацаатай авлага
|
I
|
СТ4/240
|
Богино хугацаатай хөрөнгө оруулалт
|
I
|
СТ5/250
|
Бараа материал, үнэ бүхий зүйл
|
I
|
СТ6/210
|
Эргэлтийн бусад хөрөнгө
|
I
|
СТ8/270
|
Дансны өглөг
|
I
|
СТ22/610
|
Богино хугацаатай зээл
|
III
|
СТ26/620
|
Ногдол ашгийн өглөг
|
III
|
СТ28/630
|
Урьдчилан оруулсан орлого
|
III
|
СТ29/640
|
Нөөц (өр төлбөр)
|
III
|
СТ30/650
|
Богино хугацаатай бусад өр төлбөр
|
III
|
СТ31/660
|
Урт хугацаатай өр төлбөрийн дүн
|
IV
|
СТ38/590
|
Эздийн өмчийн дүн
|
V
|
СТ47/490
|
Хөрөнгө болон өр төлбөрийн тооцооны загвар
| |
А1. Хөрвөх чадвар нэн ихтэй актив (СТ1+СТ5)
|
П1. Нэн яаралтай өр төлбөр (СТ26+СТ27)
|
А2. Түргэн хөрвөх актив (СТ4)
|
П2. Богино хугацаатай пассив (СТ22+СТ23+СТ24+СТ25+
СТ28+СТ29+СТ30+СТ31+СТ32)
|
А3. Удаан хөрвөх актив (СТ2+СТ3+СТ6+СТ7+СТ8+СТ9+СТ10)
|
П3. Урт хугацаатай пассив (СТ38)
|
А4. Хөрвөх чадвар муутай актив СТ20
|
П4. Байнгын пассив (СТ47)
|
2 дугаар зураг. Төлбөрийн чадварын эрсдэлийн үнэлгээний бүтэц
Төлбөр гүйцэтгэх чадварын нөхцөл
| |||
Нөхцөл
| |||
А1˃П1, А2˃П2, А3˃П3, А4˂П4
|
А1˂П1, А2˃П2, А3˃П3, А4˂П4
|
А1˂П1, А2˂П2, А3˃П3, А4˂П
|
А1˂П1, А2˂П2, А3˂П3, А4˂П4
|
Үнэмлэхүй хэвийн
|
Хэвийн
|
Төлбөрийн чадвар доголдсон
|
Хямарсан
|
Төлбөрийн чадварыг тодорхойлох үнэлгээ
| |||
Эрсдэлгүй муж
|
Зөвшөөрөх эрсдлийн хэмжээтэй муж
|
Критик эрсдэлийн муж
|
Катастроф эрсдэлийн муж
|
1 дугаар хүснэгт : Тооцооны загвар
Хөрөнгө
|
Пассив
| ||
Бүлэг
|
Тооцооны загвар
|
Бүлэг
|
Тооцооны загвар
|
А1
|
СТ1+СТ5
|
П1
|
СТ26+СТ27
|
А2
|
СТ4
|
П2
|
СТ22+СТ23+СТ24+СТ25+СТ28+
СТ29+СТ30+СТ31+СТ32
|
А3
|
СТ2+СТ3+СТ6+СТ7+
СТ8+СТ9+СТ10
|
П3
|
СТ38
|
А4
|
СТ20
|
П4
|
СТ47
|
ЛЕКЦ -10
АЖ АХУЙН НЭГЖИЙН ТӨЛБӨРИЙН ЧАДВАРЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЗАГВАР ХҮЧИН ЗҮЙЛ
ААН
бусдад өгөх өр төлбөрөө төлөх боломжгүй болсон, үндсэн үйл ажиллагааны
урсгал зардлаа санхүүжүүлэх чадваргүй болох нь тогтоогдвол түүнийг
төлбөрийн чадваргүй болсон гэж үзнэ.
Аан-ийн төлбөрийн чадваргүй болох санхүүгийн тогтворгүй байдалд орох
биедаасан байдлаа алдах эрсдэлийн хам шинж харилцан үйлчлэх нь төлбөрийн
чадварын эрсдэлд ороход хүргэдэг. Экспересс шинжилгээний явцад
ашигладаг статик загвар нь дээрх эрсдэлийг тайлант хугацаанд үнэлэх
боломж олгодог. Хожмын ирээдүйд аан-ийн санхүүгийн байдал хэрхэн
өөрчлөгдөх нь аж ахуйн субьектийн өөрийн болон харилцагчдын сонирхолыг
татах нь зүйн хэрэг юм.
Төлбөрийн чадварын эрсдэл гадаад дотоод хүчиг зүйлийн нөлөөн дор
хэрэгждэг. Эдгээр хүчин зүйлийг бодит шалтгаан нь санхүүгийн нөөцийн эх
үүсвэр ажиглалт байрштлд бодитой нөлөөлдөгт зах зээлйин мөн чанар
оршино.
Эрсдэлийн гадаад хүчин зүйл нь эдийн засгийн улс төрийн болон хүн ам зүйн учир шалтгаантай байдаг.
Эрсдэлийн хүчин зүйлийн бүтэц
|
Эдийн засгийн
|
Улс төрийн
|
Хүн ам зүйл
|
Гадаад
|
Дотоод
|
Эрсдэлийн хүчин зүйл
|
Эрсдэлийн хүчин зүйлийн уршиг
|
Техник дэс дараалал үйлдвэрлэлийн төвшин бага
|
Өөрийн эргэлтийн хөрөнгө хомсдол
|
Нөөцийн ашиглалтын үр дүн буурах
|
Өөрийн өртөг нэмэгдсэн өөрийн хөрөнгөө залгих
|
Нөөцийн үлдэгдэл боломжит хэмжээнээ хэтрэх
|
Хөрөнгийн эргэц удаашрах хөрөнгө хомсдож өр үүсэх
|
Ашигтай бус нөхцөлөөр хөрөнгө төвлөрүүлэх
|
Ашигт ажиллагаа болон өөрийгөө санхүүжүүлэх чадвар буурах
|
Үйл ажиллагааг яаруу үндэслэлгүй өргөтгөх
|
Өр өсөх богино хугацаат зээл авах зээл олгогчийн хяналтад орох
|
Эрсдэлийн уршиг- Тайлант бүтэц муудах
|
Улс төрийн хүчин
зүйлийн үр хөврөл нь нийгэмд болон улсын эдийн засгийн гадаад бодлгод
тогтвогүй байдал буй болох зах зээл хомсдох экспорт импортын нөхцөл
хүндрэл аж ахуй эрхлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг оновчтой болгох
монополийн эсрэг бодлого хэрэгжүүлэх бизнесийн үйл ажиллагааны нөцлийг
сайжруулах зэрэг төрийн зохицуулах үүрэг доголдох байдлаар илэрдэг.
Хүн ам зүйн хүчин зүйл нь
хүн амын тооны өсөлт ард түмний аж байдлын төвшин уламжлалт соёл
худалдан авах чадварт нөлөөлдөг. Гадаад хүчин зүйл мэдэгдэхүйц нөлөөтөй
боловч бизнес эрхлэгчийн төлбөрийн чадваргүй байдалд хүргэхэд голлон
нөлөөлдөг дотоод хүчин зүйлд юуны өмнө анхаарлаа хандуулбал зохино.
Эдийн засгийн хүчин зүйл нь: төсөв
мөнгөний бодлогын алдаа нөөцийн үнийн өсөлт зах зээлийн коньюнктурын
өөрчлөлт харилцагчийн төлбөрийн чадварын доройтол татварын өсөлт инфляци
санхүүгийн тогтолцооны тогтворгүй байдлаас үүдэлтэй хохирол бий
болгоход хүргэдэг.
Эрсдэлийн дотоод хүчин зүйлс
1. Өөрийн
эргэлтийн хөрөнгийн хомсдолд хүргэж болох техник технологи
үйлдвэрлэлийн зохион байгуулалтын хоцрогдол хөрөнгө оруулалтын оновчтой
бус бодлого
2. Өөрийн өртөг нэмэгдэх алдагдал өсч өөрийн хөрөнгийг залгисны улмаас үйлдвэрлэлийн нөөц ашиглалтын үр ашиг буурах
3. Нөөц
бэлэн бүтээгдэхүүний үлдэгдэл боломжит хэмжээнээс хэтрэх ингэснээр
хөрөнгийн эргэлт удааширч хөрөнгө хомсдож зээл авахад хүрэх
4. Тааламжгүй нөхцөлөөр зээлжих. Энэ нь ашигт ажиллагааны төвшин болон өөрийгөө санхүүжүүлэх чадварыг бууруулах
5. Аж
ахуй үйл ажиллагааг яаравчлан хяналтүй тооцоогүй өргөжүүлснээр нөөц
зардал дебитор өр борлуулалтын хэмжээнээс давах мөн богино хугацаат
зээлийн хөрөнгийн хэмжээ цэвэр эргэлтийн хөрөнгөөс өөрийн эргэлтийн
хөрөнгө тус тус хүргэхэд хүргэдэг.
Хэвийн ажиллаж байсан аан дампуурах /төлбөрйин чадваргүй болох /
үйл явц: хямралын эхлэл, хямрал гүнзгийрэх, дампуурах гэсэн хэд хэдэн
үе шатанд хуваагдана. Энэ шат дамжлагыг 4:2 дугаах зурагт үзүүлэв.
1-р үе шат 2-р үе шат 3-р үе шат
Төлбөрйин чадваргүй болох эрсдэл
|
Хөрвүүлэлтийн эрсдэл
|
Стратегийн эрсдэл
|
Хямрал эхлэх хямрал гүнзгийрэх
1-р үе шатны шалтгаан-
аж ахуй нэгжийн хэтийн төлөвлөгөө, чиглэлд заасан урсгал зорилтыг үл
биелүүлэх \ зарим үнэлгээгээр 30 хүртэл хувь нь\. Энэ шалтгааны улмаас
стратеги зорилгоо бүрэн хэрэгжүүлэхгүй байх эрсдэл үүсдэг. Энэ
эрсдэлийг авч үзэж буй шатанд илрүүлэх, тэр тусмаа арилгах боломжгүй
байдаг. Учир нь эрсдэлд илэрч аж ахуй нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд
сөргөөр нөлөөлсөн нөхцөлд хэрэгжүүлэх болдог. Нөгөө талаар стратегийг
хэрэгжүүлэх явцад үүсэх эрсдэлийг ажиглахгүй, илрүүлэхгүй өнгөрөх
явдал олонтой байдаг.
2-р үе шат буюу хямрал гүнзгийрэх нь-
санхүү-аж ахуйн байда лмуудахтай шууд холбоотой. Энэхүү эрсдэлт байдлын
илрэх гаднах хэлбэр нь эргэлтийн болон урт хугацааны өр төлбөр төлөх
зорилгоор бүтээгдэхүүнээ борлуулах, хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон
хувиргах зэрэг хөрвүүлэлтийн эрсдэл үүсэх явдал болно.
3-р үе шат буюу үйлдвэрлийн газар хямралдорох- зээл
олгогчийн төлбөрийн талаар гаргасан шаардлага, төсвийнөмнөх хүлээсэн
үүргээ биелүүлэх чадваргүй болохтой холбоотой байдаг. Эрсдэлийн үр
дагавар илрэх гадаад хэлбэр нь төлбөрийн чадваргүй болж дампуурах явдал
юм. Аж ахуйн нэгжийн бодит байдлыг харгалзан хожим нь дампуурлын тухай
хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэдэг. Үйл явдлын эрчимжилт далд хэлбэрээр
илэрдэг.
ЛЕКЦ-11
АЖ АХУЙН НЭГЖИЙН ТӨЛБӨРИЙН ЧАДВАРЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ЗАГВАР
Аж
ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг тодотгох, үзүүлэлтийг ангилах,
эрсдэлийн хүчин зүйл-шинж тэмдэг, рейтингээс хамааруулан эрсдэлт
байдлын сөрөг нөлөөг үнэлэхэд загварын агуулга оршино. М
Аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг оноогоор үнэлдэг нэлээд түгээмэл
хэрэглэдэг иж бүрэн загварыг ж ишээ болгон авч үзье.
Загварын хүчин зүйл- шинж тэмдэг нь хөрвөх чадвар / төлбөр гүйцэтгэх/,
санхүүгийн тогтвортой болон бие даасан байдлыг нэгтгэн харуулдаг.
Эдгээр үзүүлэлтийн боломжит утга, өөрийн орны онцлогыг тусгасан загварыг
манай эдийн засагчид төгс боловсруулах шаардлагатай байгаа хэдий ч
загвар зохиох эхний оролдлогыг хийсэн талаар номын наймдугаар бүлэгт
тодорхой өгүүлсэн.
Аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг ангилан загвар боловсруулах, энэ
үндсэн дээр эрсдэлт байдлын сөрөг үр дагаврыг тодорхойлохын тулд дараахь
ажлыг гүйцэтгэнэ.
1. Санхүүгийн байдлыг үнэлэхэд үзүүлэлтийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг тодорхойлон эрэмбэлэх;
2. Үзүүлэлт бүрт тохируулан онооны тоо үнэлгээг тодорхойлох;
3. Санхүүгийн байдлын ангилал бүрт тохирох оноонын үнэлгээний зайг тодорхойлж онооны нийлбэрийг тооцох;
4. Санхүүгийн байддлын ангилал тус бүрийн үнэлгээг гаргаж эрсдэлийн төвшинг тодорхойлж онооны нийлбэрийг тооцох;
5. Санхүүгийн байдлын ангилал тус бүрийн үнэлгээг гаргаж эрсдэлийн төвшинг тогтооно.
Санхүүгийн байдлын эрсдэлийн онооны үнэлгээний иж бүрэн загварын нэгэн хувилбарыг тодорхойлж 4.1дүгээр хүснэгтэд харуулав.
Санхүүгийн байдлын ангилалын агуулга нь:
Ангилал-1-д санхүүгийн байдал, төлбөр гүйцэтгэх чадвар нь нэн сайн /үнэмлэхүй/
аж ахуйн нэгж орно. Ийм аж ахуйн нэгжийн ашиг хангалттай, хөрөнгө, өр
төлбөрийн зохистой байдаг учир зээлийн хөрөнгийг эргүүлэн төлөх магадлал
их.
Хүснэгт
Санхүүгийн байдлын үнэлгээний дагуу аж ахуйн нэгийн ангилалын хязгаар тогтоосон нь
Санхүүгийн үзүүлэлт
|
Шалгаврыг бууруулах нөхцөл
|
Шалгаврын дагуу тогтоосон ангилалын хязгаар
| ||||
Анги-1
|
Анги-2
|
Анги-3
|
Анги-4
|
Анги-5
| ||
Төлбөр барагдуулах өнөөгийн боломж (L2)
|
0.01-0.3 оноо
|
≥0.7 14оноо
|
0.69-0.50 13.8-10 оноо
|
0.49-0.30 9.8-6 оноо
|
0.29-0.10 5.8-2 оноо
|
˂10 1.8 оноо
|
төлбөр барагдуулах ойрын боломж(L3)
|
0.01-0.2 оноо
|
≥1 14оноо
|
0.99-0.80 10.8-7 оноо
|
0.79-0.70 6.8-5 оноо
|
0.69-0.60 4.8-3 оноо
|
˂0.59 2.8-0 оноо
|
Төлбөр барагдуулах хэтийн боломж (L4)
|
0.01-0.3 оноо
|
≥2 14оноо 1.7-2.0
|
1.69-1.50 18.7-13 оноо
|
1.49-1.30 12.7-7 оноо
|
1.29-1.00 6.7 оноо
|
˂0.99 0.7-0 оноо
|
Нийт хөрөнгөд эргэлтийн хөрөнгийн эзлэх хувь(L6)
|
≥0.5 14оноо
|
0.49-0.40 9-7 оноо
|
0.39-0.30 6.5-4 оноо
|
0.29-0.203.5-1 оноо
|
˂0.20 0.5-0 оноо
| |
Өөрийн хөрөнгөөр санхүүжилт хийх чадвар итгэлцүүр (Kөхс)
|
0.01-0.3 оноо
|
≥0.5 12.5оноо
|
0.49-0.40 12.2-9.5 оноо
|
0.39-0.20 9.5-3.5 оноо
|
0.19-0.10 3.2-0.5 оноо
|
˂0.10 0.2 оноо
|
Өр төлбөр өөрийн хөрөнгийн харьцаа (Kөтс)
|
0.01-0.3 оноо
|
˂0.7-1.0 14оноо
|
1.01-1.22 17.0-10.7 оноо
|
1.23-1.44 10.4-4.1 оноо
|
1.45-1.56 3.8-0.5 оноо
|
≥1.57 0.2-0 оноо
|
Санхүүгийн хамааралгүй байдлын илгэлцүүр (Kсх)
|
0.01-0.4 оноо
|
˃0.50-0.60 14оноо
|
0.49-0.45 8.0-6.4 оноо
|
0.44-0.40 6.0-4.4 оноо
|
0.39-0.31 4.0-0.8 оноо
|
˂0.30 0.4-0 оноо
|
Санхүүгийн тогтвортой байдлын итгэлцүүр (Kст)
|
0.01-0.1 оноо
|
≥0.80 5 оноо
|
0.79-0.70 4 оноо
|
0.68-0.603 оноо
|
0.59-0.50 2 оноо
|
˂0.49 1-0 оноо
|
Ангилалын хязгаар \оноо
|
100-97.6
|
93.5-67.5
|
64.4-37
|
33.8-10.8
|
7.6-0
|
Онооны нийлбэр 97-100 бол аж ахуй нэгж эрсдэлгүй бүсэд оршино.
Ангилал-2. Санхүүгийн
байдал нь хэвийн. Санхүүгийн үзүүлэлт нь үндсэндээ зохистой хэмжээнд
байгаа боловч зарим итгэлцүүр хангалтгүй байна. Ийм аж ахуйн нэгжид
өөрийн, зээлийн эх үүсвэрийн харьцаа давамгайлсан байдалтай байдаг.
Зээлийн өрийн цэвэр өсөлт нь зээлийн бусад эх үүсвэр болон дебиторын
төлбөрийн цэвэр өсөлтөөс их байдаг. Ерөнхийдөө ашигтай, онооны нийлбэр
нь 67-94, боломжит эрсдэлийн бүсэд байна.
Ангилал-3. Санхүүгийн
байдал нь дунд зэрэг. НББ-ийн тайланг шинжилж үзвээс санхүүгийн зарим
үзүүлэлт хангалттай бус тухайлбал, төлбөр гүйцэтгэх чадвар боломжит
төвшний доод хязгаарт, харин санхүүгийн тогтвортой байдал нь хэвийн
эсвэл зээлийн эх үүсвэр давамгайлж байгаа боловч санхүүгийн байдал нь
тогтворгүй атлаа урсгал төлбөр хийх хөрөнгөтэй. Ийм аж ахуйн нэгжтэй
хамтран ажиллахад зээл алдах аюул байхгүй боловч төлбөр хугацаандаа
хийх найдвар сул учраас асуудалтай нэгжид хамаарах бөгөөд онооны
нийлбэр 37-46, эрсдэлийн төвшин ихтэй / хямралт эрсдэлийн бүс/.
Ангилал-4- Аж
ахуйн нэгжийн санхүүгийн байдал тогтворгүй, аж ахуйн харьцаа тогтооход
эрсдэлтэй хөрөнгийн бүтэц хангалтгүй, төлбөр гүйцэтгэх чадвар нь
боломжит байдлын доод хязгаарт оршино. Ашиг нь туйлын бага хэмжээнд
эсвэл огт байхгүй, зөвхөн төсөвлөсөн зайлшгүй зарим төлбөр хийх
боломжтой.
Зээлдүүлэгч зөвхөн хувь хүү төдийгүй үндсэн өрөө авч чадахгүйд хүрэх
магадлалтай. Онооны нийлбэр 10-34 санхүүгийн байдлыг эрүүлжүүлэх арга
хэмжээний дараа ч дампуурч болох магадлалтай /хямрал болон сүйрэлт эрсдэлийн уулзварт оршино/.
Ангилал-5-
Энэ ангилалыг аж ахуйн нэгжийн хөрөнгө санхүү нь хямралын байдалтай,
туйлын тогтворгүй, төлбөрийн чадваргүй, алдагдалтай. Онооны үнэлгээний
нийлбэр нь 0-8. Компани их эрсдэлтэй, хэрэг дээрээ хямралд орсон / сүйрэлт эрсдэлийн бүс/
ЛЕКЦ-12
ЭРСДЭЛИЙН ТӨРӨЛ БОЛОН ЗАГВАРЫН ҮНЭЛГЭ
Хугарлын цэг нь төлөвлөх үйл ажиллагааны хоёр хүрээ: хохиролтой, ашигтайг тодорхойлдог. Хүрээ тус бүрт тохирсон эрсдэлийн торол, бүс. болон илрэх нөхцөл байдаг.
1. Үйлдвзрлэл аддагдалтай байх хүрээ нь төлбөрийн чалвараа алдаж дампуурч болохэрсдэл.
Төлбөрнйн
чадвараа алдах эрсдэлийн илрэх бүсийн хязгаар мь гарцгүй шинэ хугарлын
цэг 5.3 дугаар зураг дээр Г цэгийг заасна. Энэхүү цэг нь борлуулалтын
орлого нь зовхон тогтмол зардлыг нөхөхөөр байгаа төлөвлөгөөт үзүүлэлт
юм.
Шинэ хугарлын цэг (Q**/ S*) дараахь хамаарлаар тодорхойлогдоно.
• үйлдвэрлэлийн хэмжээ
(Q*=FC )
• борлуулалтын орлого
S**=FC (5.4)
Томъёог дээрхээс үндэслэн шинэ хугарлын бүсийн хэмжээсийг хялбар тооцож болно.
Q**
Энэ
харьцааг үндэслэн үйлдвзрлэл явуулбал төлбөрийн чадвараа алдах эрсдэл
гарч ирэх, борлуулалтын орлого нь хувьсах зардлаа нөхөж чадахгүйгээр үл
барам аж ахуйн нэгж ашиг олохгүй.
Тэр бүү хэл борлуулалтын хэмжээ буурч, шинэ хугарлын цэгийн харьцаа (Q төл
жишээ. Алдагдалгүй байх цэг. бүсийн хязгаарыг тодорхойльё. Дээрх томьёо-ны дагуу тооцоход
• үйлдвэрлэлийн хэмжээ
• хугарлын бүсийн хэмжээс
Q = Q*-Q”= 125-100=25 нэгж
Үунээс дүгнэлт
хийхэд ашиг алдагдал тэнцэх цэгийн хэлбэлзэл нь борлуулалтын заагт
байгаа хэмжээнээс 25 хувь төлбөрийн чадвар алдах эрсдэл эхэлдэг.
Хугарлын бүсийн хэмжээс борлуулах бүтээгдэхүүний
төлөвлөгөөт хэмжээний 12,5 хувь-д байна. Харин дампуурах эрсдэлийн бүс
нь үйлдвэрлэлтт толовлогоот хэмжээпий 50 хувь-тай дүйцэж байна.
2. Ашиггай
үйлдвэрлзлийн хүрээ санхүүгийн топвортой, бие лаасан байдлаа алдах
эрсдэл гарч болно. Эдгзэр эрсдэлийн хязгаар нь аюулгүй байдлын бүсийн
хүрэх хязгаар юм. Аюулгүй байдлын хүрээ хязгаар нь төлөвлөгөөт болон
борлуулалтын заагт хэмжээний ялгавар санхүүгийн найдвартай байдлын
нөөцийг заадаг. Энэхүү нөөц нь эрсдэлийн гадаад хүчин зүйл илрэх
тохиолдолд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтийг алдагдалгүйгээр хэрхэн,
ямар хэмжээгээр бууруулж болохыг тогтоодог. Аюулгүй байллын тэнхлэгийн
цэгийг (Qб, Sб) биет хэмжүүрээр (Об). мөнгөн нлэрхийллээр (Sб)
тодорхойлдог.
Тухайлбал, үйлдвэрлэлийн хэмжээ
Qб-Qтөл
Аюулгүй байдлын хүрээ хязгаар
3. Биет байдлаар
4. Хувиар
(5.7)
Жишээ .
Эргэлтийн хөрөнгөөр хангасан борлуулах бутээгдэхүуний төлөвлөгөөт
хэмжээ Qб~Qтөл=150 нэгж аюулгүй байдлын хүрээ хязгаарыг биет ба хувийн
үзүүлэлтээр тодорхойльё.
Томъёо (5.6). (5.7)-мы дагуу тооцох нь:
Kб=Qmor-Q*=150-125=25 нэгж;
Төлөвлөгөөт
үзүүлэлтийн бууралт 16,7 хувиас хэтэрч болохгүйг тооцооны үр дүн
харуулж байна. Биет үзүүлэлтээр борлуулах бүтээгдэхүүний бууралт 25
нэгжтэй тэнцэнэ гэсэн үг. Борлуулах бүтээгдэхүүнийг бууралт тооцсон
үзүүлэлтээс хэтрэх тохиолдолд сөрөг үр дагаварт хүргэх богеөд хохирлыг
борлуулалтын бус аргаар нөхөхөөс өор аргагүй болно. Орлого Sb аюулгүй
байдлын цэгт Sб=P* Q төл тэнцүү байна. Аюулгүй байдлын хүрээ хязгаар
өртгийн илэрхийллээр санхүүгийн хувьднайдвартай байдалбайдаг (найдвартай
байдлын марж, найдвартай байдлын маржинал нөөц). Энэхүү нөөц нь
бүтээгдэхүүний борлуулаптын орлогыи гүйцэтгэл (төлөвлөгөөт борлуулалтын
заагт (хямралт хэмжээ)-аас хичнээнээр давж байгааг харуулдаг.
Санхүүгийн найдвартай байдлын нөөцийн хэмжээг тодорхойлохдоо:
1. Өртгийн илэрхийллээр
(5.

2. Хувиар (5.9)
Мэдээж
аюулгүйн бүс оргөн байх тусам санхүүгийн майдвартай байдал улач
баталгаажиж санхүүгийн тогтвортой болон бисэ даасан байдлаа алдах эрсдэл
багасна. Эдийн засгийн ном зохнолд санхүүгийн найдвартай байдлын
хэмжээг 10 хувиас 25-301 хувьд байлгахыг зөвлөсон байдаг.
жишээ. төлөвлөгөөт хэмжээ Qтөл-150 нэгж гэвэл санхүүгийи найдвартай байдлыг өртгөөр болон хувиар тодорхойльё.
Тэмдэглэсэн
зөвлөмжийи дагуу бизнесийн үйл ажиллагааны санхүүгийн найдвартай
байдлын нөөцийн төвшин бодитой дээшлүүлэх чиглэлийг тодорхойлох хэрэгтэй
байиа. Нэгдүгээр чиглэл нь зардлын бүтцэд тогтмол зардлын эзлэх хувь
хэмжээ) багасгах замаар алдагдалгүй ажиллагааны цэгийг өөрчлөх
холбоотой. Хоёрдахь чиглэл нь борлуулалтыг нэмэгдүүлснээр хангагда
ЛЕКЦ 13
ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮР ДҮНД ҮҮСЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛИЙН БҮСИЙГ ТОГТООХ
Эрсдэлийн
бүсийг тодорхойлох шинж тэмдэг нь борлуулах бүтээгдэхүүний хэмжээ байх
нь оновчтой. Ингэхдээ сөрөг үр дагаврын төвшинээс шалтгаалан
төлөвлөлтийн үр дүнгийн эрсдэлийн дараахь бүс байж болно. Үүнд:
1.
Сүйрлийн эрсдэлийн бүс (дамнуурах эрсдэл) борлуулах бүтээгдэх
төлөвлөгвөт хэмжээ шинэ хугарлын цэгт хохирлын цэгээс бага байх:
Q< Qтөл<Q **
Энэхүү
эрсдэлт байдлын нохцөлд үйлдвэрлэл, борлуулалт зах зээлийнхүлээлтийг
хангахгүй. Оорнйн хөрөнгөтэй тэнцэх хэмжээгээр санхүүгийн хохирол хүлээх
магадлалтай. Үйлдвэрийг хаах (хэрэв нэг торлийн бүгээгдэхүүн
үйлдвэрлэдэг) эсвэл инновацын бодлогын үндсэн дээр зарчмын хувьд цоо
шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үйлдвэрийг шинэчлэх хэрэгтэй.
2. Хямралт
эрсдэлийн бүс (төлбөрийн чадвараа алдах эрсдэл) хэрэв борлуулалтын
төлөвлогөөт хэмжээ хугарлын хэмээс их боловч ашигтай байдлын төвшинд
хүрээгүй байх:
Q**<Q*
Эрсдэлийн
ийм нөхцөлд үйлдвэрлэл, борлуулалтыг тасралтгүй үргэлжлүүлэх аж ахуй
нэгжид зөвлөмж болгох хэрэгтэй. Тэгэхдээ алдагдалгүй байдлын хэмжээнд
хүрэх нэмэгдэл арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал. Эдгээр арга хэмжээний
хүрээнд юуны өмнө үйлдвэрлэлийн нөөцийг оновчтой ашиглах (хувийн хувьсах
зардлыг багасгах), бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, үнийг
нэмэгдүүлбэл зохино.
3. Боломжит эрсдэлийн бүс (үйлдвэрлэл, санхүүгийн эрсдэл) хязгаар нь аюулгүйн бүсийн боломжит утга юм.
Q*< Qтөл<Qб
Ийм нөхцөлд борлуулах бүтээгдэхүүний төлөвлөгөөт хэмжээг дараахь томъёогоор тодорхойлно.
(5.10)
КБН тооцоолсонашгийн боломжит хэмжээ. Барааны борлуулалтын хэмжээ орлого нь маркстингийн оновчтой бодлого, зах зээлийн эрэлтээс хамаарна.
жишээ. Дээрх жишээний
тоо мэдээг ашиглан санхүүгийн найдвартай байдлын 25 хувийг хангах
(КБН=0.25) борлууяах бүтээгдэхүүний доод хэмжээг тодорхойлъё.
Томъёо 5.1-ны дагуу тооцвол:
тэнцүү байх бөгөөд энэ нь үйлдвэрлэхболомжийн 83.5 хувь (Qm=200n.) болж байна.
Авч
үзсэн хугарлын цэгийн шинжилгээний арга нь төлөвлөлтийн үр дүнгийи
эрсдэлийн үр дагаврыг үнэлэх боломж олгож байна. Үүний хамт хугарлын
цэг, эрсдэлийн бүсийн динамик (эрчим)-т нөлөөлдөг хувьсагчийн туйлын
утгыг тодорхойлох зорилт тулгарна.
Туйлын зардал, бүтээгдэхүүний үнэд үндэслэн төлөвлолтийн үр дүнгинн эрсдэлмйн бүсийг тогтоох динамик үнэлгээний загвар
Суурь
тоо мэдээллийн үндсэн дээр боловсруулсан төлөвлөгөвний үр дүн эрсдэлийн
бүсийн тогтвортой хязгаарыг тодорхойлох боломж олгож байгаа билээ.
Бизнес эрхлэгчийн сонирхлыг эрсдэлийн бүсийг нэмэгдүүлэхэд нөлоо үзүүлж
болзошгүй төловлөлтийи хувьсагчнйн туйлын утга татдаг нь ойлгомжтой.
Тэгэхдэз хямралт эрсдэлийн бүсийн динамнк юу юумаас илүү анхаарал татах
нь мэдээж. Учир нь чухамхүү энэ бүсэд буй болсон арилжааны болон
санхүүгийн эрсдэл дампууралд хүргэх үр дагавартай байдаг.
Эрсдэлийн бүсийн динамикт тогтмол зардал “FC”, борлуулсан бүтээгдэхүүний нэгжийн үнэ - Р, хувьсах
зардал - V зэрэг хувьсах хэмжигдэхүүн нолөөлдпшг хамаарлын шинжилгээний
үр дүн харуулсан. Эрсдэлийн зохицуулагдах чанарын үүднээс юуны өмнө
эхний хоёр хэмжигдэхүүнийг авч үзвэл зохино.
Тогтмол зардлын туйлын утгыг ашиглан эрсдэлийн бүсийн динамикийг тогтоох
Борлуулалтын
явц дахь тогтмол зардлын өсөлт нь алдагдалтай байдлын хүрээг оргөтгөж,
төлөвлөлтийн үр дүнг бууруулдаг. Маржинап орлого, үйлдвэрлэлийн хүч
чадлын вгогдсөн хэмжээнд тогтмол зардлын туйлын утгыг Qm дараахь
хамаарлаар тооцдог.
Тогтмол зардлын хэмжээ тооцсонтой тэнцүү байх нөхцөлд ашиг олохгүй, мөн алдагдал ч (S*=FCkp+VC) хүлээхгүй. Хзрзв тоггмол зардал (FCтөл>FCkp) болох
ахиуц зардлыг нөхөх хөрөнгө хүрэлцэхгүй болвол төлбөрийн чадвараа алдах
эрсдэл нүүрлэнэ. Эрсдэлийн бүсийн динамикт хэмжээнд тоггмол зардлын
осолт хэрхэн нөлөөлөхийг дүгээр зурагг харуулжээ.
Тогтмол зардал өсөх тохиолдолд (FC2>FCi)
алдагдалгүй байдлыг илэрхийлэгч цэг баруун тийш болон дээшээ чиглэн
хөдөлнө үүний уршгаар (үр дүнд) сүйрэлт болон найдвартай эрсдэлийн
талбай ихэснэ (В2 цэг В, цэгээс баруун тийш). Энэ нь үйлдвэрлэлийн
төлөвлөгөөт хэмжээг тооцоход Qtөji аюулгүйн
(Б) болон санхүүгийн найдвартай байдлын бүсийн хязгаар шахагдахыг
бодолцох хэрэгтэй болно. Үүний нэгэн адилаар аж ахуйн нэгжийн хүч чадлмг
бүрэн ашиглах нохцөлд эрсдэлгүй бүс багасах хандлагатай болмо.
жишээ. Өмнөх жшиээний тоог ашиглан
борлуулалтын бүрэн хэмжээний Qm =200 нэгж нөхцөлд тогтмол зардлын
хямралт төвшинд хүрэхийг тодорхойльё. Томьёо ёсоор тогтмол зардлын
хямралт (туйлын) хэмжээ нь:
FCкр=Qm(P- V) =200(5-1)=800 ж.п
Ийнхүү тогтмол зардал 38.5 хувиар өсөхөд бүтээгдэхүүнийборлуулалтын орлого Sm=P*Qm=5a200=1000 ж.н болно. Энэ нь зөвхөн тогтмол зардал (FCkр=800 ж.м) болон хувьсах зардал (VС=200 ж.н)-ыг л нөхөхөд хүрэлцэхээр байна. Төлөвлөлтийн үр дүн хямралт эрсдэлийн бусад оршиж байна.
Тогтмол зардлын хувийн жин
багатай аж ахуйн нэгж энэ зардлын хувь хэмжээ ихтэй үйлдвэрийн газраас
харьцангуй бага бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгийг тэмдэглэвэл зохино.
Санхүүгийн найдвартай байдлын нөөц нь их бол боломжит эрсдэлийн бүс нь
багасах хандлагатай байда
ЛЕКЦ-14
ЭРСДЛИЙГ СААРМАГЖУУЛАХ АРГА
Эрсдлийн удирдлагын сүүлийн үе шат нь эрсдлийг удирдах шат бөгөөд дараах үе шатаас бүрдэнэ.:
· Эрсдлийн удирдлагын стратеги, тактикийг сонгох
· Эрсдлийн удирдлагын хэрэгсэл, эв дүйн аргыг тодорхойлох
· Эрсдлийн төвшинг бууруудах хөтөлбөр боловсруулах
Эдгээр
асуудлыг шийдвэр гаргах сэтгэл зүйн талыг нь тухайлбал бизнес
эрхлэгчийн эрсдэлд хангах байдлыг бололцон шийдвэрлэдэг. Удирдлагын
зорилго нь шинжлэн үндэслэн эрсдлйиг боломжит хэмжээгээр ашиглахад
оршино. Үүний хамт удирдлагын стратеги эрсдлийн түвшинг бууруулах
чиглэл, аргыг хэрэгжүүлэх арга зүйг тодорхойлдог.
Эрсдлийн удирдлагын хэрэгжүүлэхэд баримтладаг дараах зарчим байдаг. Үүнд:
· Эрсдэл нь хоорондоо хамааралгүй бөгөөд тус бүрд нь саармагжуулах
· Хүлээж буй үр дүн, эрсдлийг зохицуулан хэрэгжүүлэх боломж байнга оршиж байдаг.
Эрсдлийг удирдах үйл явцад хэд хэдэн шаардлага байдаг:
1. Эрсдэлтэй шийдвэрийг гаргахдаа ухамсартай хандах чанар
2. Санхүүгийн хэлцэл, ажилбарын эрсдлийн түвшин, үр дүн хоорондын зэрэгцүүлэх боломж
3. Эрсдлийн удирдлагын хэмнэлттэй байдал
4. Эрсдлийн динамик хэмжээнд цаг хугацааны нөлөөллийг тооцох зэргийг нэрлэж болно. Үүнд:
Ш Нэгдүгээр
шаардлага нь эрсдэлд ухамсартай хандаж эрсдэлт шийдвэрийг шинжлэн
судлах аргаар зохисгүй нөхцөл байдлыг зөөлрүүлэн саармагжуулахад
чиглэсэн иж бүрэн арга хэмжээг судалгаанд үндэслэн боловсруулж
хэрэгжүүлэхэд оршино.
Ш Хоёрдугаар
шаардлага нь зарчмын чанартай бөгөөд удирдах ажилтан үр дагавар,
хохирол нь хүлээж буй ашгаас даваагүй эрсдэл бүхий үйл ажиллагааг хүлээн
зөвшөөрдөг.
Ш Гуравдах
шаардлага нь санхүүгийн болзошгүй эрсдлйиг багасгахад чиглэсэн бизнес
эрхлэгчийн гаргасан зардал нь эрсдлийн нийт хохиролоос илүү гарах ёсгүй
гэсэн зарчимд тулгуурладаг.
Ш Дөрөвдэх шаардлага нь бизнест ажлын үргэлжлэх хугацаа сунжрах тусам илрэх эрсдлийн хэмжээ нэмэгдэх тохиолдол олонтой гардаг.
Иймээс бизнес эрхлэгчтэй орлогын нэмэгдэл эх үүсвэр хайх хэрэгтэй
болдог. Эрсдлийн удирдлагын явцад доорх зурагт дүрсэлсэн хүчин зүйлийг
харгалзан эрсдлийг саармагжуулах дотоод, гадаад аргыг ашиглах хэрэгтэй.
Анхаарал татах эрсдлийн тоонд бүх төрлйин боломжит ихэнх хямралт эрсдэл
ордог бөгөөд зайлшгүй бодит нөхцлийн улмаас бизнес эрхлэгчийн
санаачлагаар хүлээж авахаас өөр аргагүй болсон даатгалд хамрагдахгүй
сүйрэлт эрсдэл хамаардаг.
Хоорондоо хамаралгүй удирдлагын шийдвэрүүдийг хослон зэрэгцүүлэх боломж
их байдагт дотоод аргын давуу тал оршино. Эрсдлийг шийдэх хэрэгсэл нь:
Ш Эрсдлээс хол хөндий байх, нэг үгээр хэлбэл эрсдэлт арга хэмжээг хэрэгжүүлэхээс татгалзах
Ш Эрсдлийг тогтоон барих боломж, эрсдлийг бизнес эрхлэгчийн мэдэлд өгч, бүрэн хариуцлагатай байх
Ш Эрсдлийг хөндлөнгийн этгээдэд, даатгалын компаний мэдэлд шилжүүлэх
Ш Улс
оронд чухал шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжид улс төрийн
талаар дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргуулах боломжийг хайх зэрэг орно.
Эрсдлийн дотоод хүчин зүйл
|
Эрсдлийг удирдах тактик
|
Эрсдлийг саармагжуулах арга
|
Дотоод бизнесийн субъект
|
Эрсдлийн удирдлагын хэрэгсэл, эв дүй, арга
|
Эрсдлийн гадаад хүчин зүйл
|
Эрсдлийн удирдлагын стратеги
|
Гадаад даатгалын субъект
|
Эрсдлийг шийдвэрлэх хэрэгсэл
|
Эрсдлийн төвшинг бууруулах эв дүй
|
Эрсдлийн хохирлыг нөхөх арга
|
Ажил үйл
|
Эрсдлийг удирдах бодлого
|
Дүрэм, журам
|
Эрсдэл, менежментийн бизнэс төлөвлөгөө
|
Эрсдлийн удирдлагын үндэс:
1. Эрсдлийн хамаарахгүй төрөл
2. Тохиролцон шийдвэрлэх боломж
|
Эрсдлийн удирдлагын шаардлага:
1. Ухамсарт чанар
2. Үр дүнг зэрэгцүүлэх боломж
3. Хэмнэлттэй байдал
4. Үр дагаврын хэм
|
зураг Эрсдлийг саармагжуулах арга
Эрсдлийг шийдвэрлэх хэрэгсэл
Эрсдлээс зайлсхийх арга
Энэхүү
хэрэгсэл нь энгийн атла эрс чанартай байдаг. Энэ нь нэг талаас нэрвэж
болох эрсдлээс ангид байх боломж байдаг. Нөгөө талаас их ашиг олох
боломжийг бууруулдаг. Эрсдлээс татгалзах үндсэн, арга хэмжээг 2-р зурагт
харуулав.
1. Бизнес
эрхлэгч эрсдлийн түвшин хэт их хэмжээний гэж үзвэл санхүүжилт хийхээс
татгалзах хэрэгтэй. Энэ арга хэлбэр нь үр дүнгийн хувьд их хохиролтой
туд хэрэглэх боломж хязгаарлагдах боломж байдаг.
Эрсдлийн удирдлагын арга
Зайлах
|
Шилжүүлэх
|
Байршуулах
|
Хуваарилах
|
Нөхөх
|
Санхүүжилтээс татгалзах
|
Факторингийн гэрээ байгуулах замаар эрсдлйиг шилжүүлэх
|
Венчурын салбар нээх
|
Хариуцлагаа үйлдвэрлэлийн нэгжид хуваан хариуцуулах
|
Стратеги төлөвлөлт
|
Санхүүгийн богино хугацаат эх үүсвэрт бэлэн мөнгө ашиглахаас татгалзах
|
Батлан даах гэрээний үндсэн дээр эрсдлийг шилжүүлэх
|
Эрсдэлт төсөл хэрэгжүүлэхийн тулд тусгай бүтэц нээн ажиллуулах
|
Үйл ажил шинэчлэх хөрөнгө оруулалтаа өөрчлөх
|
Эдийн засгийн нөхцлийн төсөөлөх боловсруулах
|
Зээлийн эх үүсвэр их хэмжээгээр ашиглахаас татгалзах
|
Түүхий эд материал нийлүүлэгчид эрсдлийг шилжүүлэх
|
Дотоод өгөөж боловсруулах
|
Үнэт цаасны багц тараан байрлуулах
|
Идэвхи зорилготой маркетинг
|
Хөовөх чадварыг нь бууруулдаг эргэлтийн хөрөнгийг ашиглахаас татгалзах
|
Төсөл хамтран хэрэгжүүлэгчид эрсдлйиг шилжүүлэх биржийн гэрээгээр
|
Зээлийн багц тараан байрлуулах
|
Нийгэм эдийн засаг эрх зүйн боломжит нөхцлийн мониторинг
| |
Найдваргүй харилцагчдаас хол хөндий байх
|
Эрсдлйиг шилжүүлэх, даатгуулах аргаар шилжүүлэх
|
Хувьцааны багц тараан байрлуулах
|
Нөөц бүрдүүлэх тогтолцоо
| |
Эрсдэлтэй төсөл хэрэгжүүлэхээс татгалзах
|
Валютыг багцад тараан байрлуулах
|
Гадаад эх үүсвэр татах
|
2-р зураг. Эрсдлйин удирдлагын аргын жагсаалт
2. Зээлийн эх үүсвэр их хэмжээгээр татан төвлөрүүлэхээс татгалзах,
3. Хөрвөх чадвар багатай эргэлтийн хөрөнгийг ихээр ашиглахаас татгалзах,
4. Түр хугааанд сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгө ашиглахаас татгалзах,
5. Найдвартай бус харилцагчийн үйлчилгээ, тусламж авахаас татгалзах,
6. Хэрэгжүүлсний үр ашиг нь өчүүхэн төдий эргэлзээ төрүүлж буй инновацийн болон бусад төрлөөс татгалзах.
Дараах нөхцөл үндэслэлийг анхаарах хэрэгтэй:
Ш Нэг төрлийн эрсдлээс зайлсхийх нь илүү хүнд нөгөө нэг эрсдэл илрэх шалтгаан болохгүй байх
Ш Эрсдлийн түвшин нь санхүүгийн үйл ажиллагааны өгөөжийн орлогот чанар эрсдэл гэсэн хэмжээтэй зохицохгүй байх
Ш Тодорхой эрсдлийн улмаас хүлээх хохирол нь бизнес эрхлэгчийн өөрийн хөрөнгийн боломжоос хэтрэхгүй байх
Ш Эрсдэлт шийдийн үнэ цэнэ туйлын бага, нэг үгээр бий болгох мөнгөний урсгалд бага хувийн жинтэй байх
Ш Эрсдэлт
байдалд бизнес эрхлэгийн хувьд шинэ эрсдлийн түвшний талаар, урьд өмнө
тохиолдож байгаагүй мэдээлэл авч холбогдох шийдвэр гаргахад хүрэлцэхүйц
тайлан тооцоо байхгүй зэрэг тохиолдолд дээрх аргыг хэрэглэх боломжтой.
Эрсдлийг харилцагдад шилжүүлэх арга
Аж ахуйн нэгжийн зээлийн эрсдлийн ихэнх хэсгийг арилжааны банк эсвэл
тусгайлсан факторингийн компанид шилжүүлдэг. Үүнийг 7.3-р зурагт
үзүүлэв. Ингэснээр компани зээлийн эрсдлийн санхүүгийн сөрөг дагаврыг
мэдэгдэхүйц саармагжуулж эргэлтийн хөрөнгөтэй болно.
1. Хөрөнгө олох зорилгоор тусгай үүрэг бүхий фактор компани хямдруулсэн үнээр дебиторын өрийг худалдах.
2. Форейтингийн үйлчилгээ ашиглан эрсдлйиг шилжүүлэх.
Үйлдвэрлэгч
|
Факторингийн пүүс буюу банк
|
Худалдагч
|
3 Факторингийн гэрээний бүдүүвч зураг
Эцсийн эцэст барааны үнээр дамжин хэрэгждэг фортейтингийн өртөг зээлийн бусад хэлбэрийн үйлчилгээнээс илүү байх нь ховор.
Импортлогч
|
Банк
|
Экспортлогч
|
.4-р зураг Форфейтинг хийх бүдүүвч зураг
3. Батлан даах буюу баталгаа гаргах замаар эрсдэл шилжүүлэх.
А.
Батлан даалтыг иргэний хуульд заасан байдаг. Гэрээний заалтын дагуу
батлан даагч зээлдэгчийн өр төлбөрийг бүрэн буюу хэсэгчилэн хариуцахаар
гуравдагч этгээдийн төлөөлөн үүрэг амлалт авсан байхаар тогтоожээ.
Батлан даалт бүхий зээлдэгч үүрэг амлалтыг бүрэн биелүүлээгүй нөхцөлд
тэд өр төлбөрийг хамтран хариуцах болдог. Компани зээл авахын тулд
батлан даалт гаргуулсан бөгөөд гэрээнд заасан үүргээ чанд биелүүлэх
үүргийг батлан даагчийн өмнө хүлээдэг. Үүнийг 7.5-р зурагт харуулав.
Зээлийн хөрөнгийг эргүүлэн төлөхгүй байхаас улбаалан эрсдэл үүсдэг.
Ззэл олгогч зээлдүүлэгчийн батлан даагчтай байгуулсан гэрээний
шаардлагын дагуу төлбөр хийгээгүйн улмаас бий болсон эрсдлийн хохрлыг
батлан даагчид шилжүүлдэг. Батлан даагч зээл эргүүлэн төлөөгүй эрсдлийг
худалдан авдаг.
Зээлдүүлэгч
|
Батлан даагч
|
Аж ахуйн нэгж
|
Батлан даах гэрээ
Зээл Төлбөр хийхээс татгалзах
Өр нэхэмжлэх
Батлан даах
5-р зураг. Зээлдүүлэгчийн бүдүүвч зураг
Б. Батлан даалтын талаар иргэний хуулийн 368-р зүйлд баталгааны өөр
нэгэн төрөл банкнаас гаргах баталгааны талаар дурдсан байдаг. Энэ нь нэг
байгууллага нөгөөгийнхөө хүсэлтээр зээлийн баталгаа хэлбэрээр албан
ёсоор гаргасан амлалт үүрэг юм. Бичгээр баталгаа гаргагчийг батлан даагч
гэх бөгөөд ийм баталгаа гаргасныхаа төлөө төлбөр авдаг.
Баталгаа гаргуулснаар аж ахуйн нэгж төлбөрийн гэрээ байгуулах болон
төрөл бүрийн ажил, үйлчилгээ гүйцэтгэх, бараа агуулахад гарах эрсдлээс
хамгаалж байгаа хэрэг юм. Баталгаа үйлчилгээ авахыг том жижиг ялгаагүй
бүх аж ахуйн нэгж сонирхдог. Харин баталгаа гаргагч нь томоохон аж ахуйн
нэгж, банк, төрийн байгууллага байж болдог. Хураамжаас гадна баталгаат
үйлчилгээний үр дүнд эрсдлээс хамгаалсан байдлынхаа төлөө ямар хэмжээний
төлбөр хийх вэ гэдэг асуудал гардаг.
Баталгаа нь улс төрийн дэмжлэг, халамжийн үйлчилгээний хэлбэртэй байж
болдгоороо онцлогтой. Бүх нөхцөлд төлбөр, урамшуулал, гарсан үр дүнг
бусад аргын адил мөн хооронд нь зэрэгцүүлэн үзэх хэрэгтэй. Энэ байдал нь
аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны төрөл хэлбэрийг нарийвчлан судлах,
жишиж дүнгэхийг шаарддаг.
4.
Эрсдлийг түүхий эд материал нийлүүлэгчид шилжүүлэх. Барааг тээвэрлэх
ачиж буулгах явцад алдаж, үрэгдүүлэх, эвдэрч хэмхэлсний улмаас хүлээх
санхүүгийн эрсдлийг шилжүүлэх. Зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэ
тээвэрлэлт саатсаны улмаас хямдарсан тохолдол гарах хохрлыг үйлдвэрлэгч
компани хариуцдаг. Эрсдэл шилжүүлэх энэ хэлбэрийн үйл ажиллагааг олон
улсын “Инкотерм-90”-н зарчмаар зохицуулдаг байна.
5.
Хөрөнгө оруулалтын төсөл хрэгжүүлэхэд хамтран оролцож байгаа талуудад
эрсдлийг хариуцуулах, шилжүүлэх. Хэрэв аж ахуйн нэгж урт хугацаатай, их
хэмжээтэй хөрөнгө оруулалтын төслийг хэд хэдэн компанитай хамтран
хэрэгжүүлж байгаа тохиолдолд эрсдлийг багасгахын тулд зарим хэсгийг
хамтран ажиллаж байгаа харилцагчид шилжүүлэх нь үр дүнтэй байдаг. Тухайн
нөхцөлд оролцогч тус бүрийн гүйцэтгэх ажил, үүрэг хариуцлагыг тодорхой
болгохын зэрэгцээ ажил үүрэг нэгээс нөгөөд шилжих нөхцөл, зарчмыг заглан
тогтоох хэрэгтэй.
Эрсдлийн түвшинг бууруурлах эв дүй
Эрсдлийн түвшинг бууруулах эв дүй нь хохоирлын магадлал хэмжээг
багасгахад чиглэсэн удирдлагын уян хатан хэрэгсэл юм. Эрсдлийг бууруулах
үндсэн арга нь:
· Диверсификаци
хийх. Хөрөнгө оруулсан олог объектод хөрөнгө, хөрөнгийг хуваарилах
замаар эрсдлйиг тараан байрлуулах буюу дүрмийн сангийн хөрөнгийг сангийн
хүрээнд төрөл бүрийн үйл ажиллагаатай хослуулах,
· Эрсдлийн урамшуулал. Эрсдлийн төлбөрийн хэлбэрээр төрөл бүрийн нэмэгдэл хэрэглэх,
· Тодорхой
бус байдал болон эрсдлийн түвшинг бууруулах зорилгоор бизнесийн хэтийн
хандлагыг илүү оновчтой тогтоохын тулд нэмэгдэл мэдээлэл худалдаж авах,
· Хязгаар
тогтоох. Зарлыгын өгөөж банкны зээлийн үнэ, зээлээр бараа бүтээгдэхүүн
борлуулах, үнэ ханш, хөрөнгө оруулалтын хэмжээний боломжит хувь,
· Эрсдлийг
хуваарилах. Хэрэг дээрээ шилжүүлэх стратеги шийдэл хэрэгжүүлэх, урт
хугацааны төсөл хэрэгжүүлэх үе шат үүрэг, хариуцлагыг нарийн зааглан
тогтоох, эрсдлийг харилцагчдад хуваарилах,
· Сайн
дурын даатгал. Арилжаа санхүүгийн үйл ажиллагаа доголдох үед хүнд
байдлаас гарахын тулд төвлөрсөн бус хэлбэрээр биет болон мөнгөн
хөрөнгийн даатгалын сан байгуулах,
· Хеджинг
хийх. Тогтюоржуулах хэлцэл байгуулах замаар болзошгүй хохирлыг даатгах
хэлбэр зах зээлийн, заримдаа зээлийн эрсдлийн нөхцөлд гарах болзошгүй
хохирлыг багасгах зорилготой байдаг. Бизнесийн үйл ажиллагааны хүрээ,
чиглэлээс шалтгаалан эрсдлийг багасгах арга, эв дүй олон янз бөгөөд ямар
загвар хэрэглэхээс тэдгээрийн тоон үзүүлэлтийн үр дүн хамаардаг.
ЛЕКЦ-15
ЭРСДЛИЙН ТӨВЛӨРЛИЙГ ХЯЗГААРЛАХ НЬ
Эрсдлийн удирдлагын дотоод аргын их зардал шаарддаггүй, ихээхэн тархсан
нэг арга нь эрсдлийн төвлөрлийг хязгаарлах явдал мөн. Эдгээр аргыг
боломжит хязгаараас давсан хямралт буюу сүйрлийн эрсдлийн үед ашигладаг.
Бизнесийн үйл ажиллагааны бодлого тодорхойлох явцад санхүүгийн дотоод
нормативийг мөрдөх замаар эрсдлийн төвлөрлийг хязгаарладаг. Эрсдлийн
төвлөрлийг хязгаарлах нь агуулгын хувьд эрсдлийг илчлэн байршуулах эв
дүй юм.
Эрсдлийн эх үүсвэрийг нэлээд баталгаатай, тодорхой болгон ангилж ижил
нөхцөлд байршуулах аргыг хэрэглэж болно. Эдийн засгийн хувьд илүү
хөнөөлтэй үе шат буюу хэсгийг тодруулан тогтоосны дараа хяналтандаа
байлган аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны эцсийн эрсдлийн түвшинг
бууруулж болно.
Ийм аргыг үр өгөөжтэй гэдэг нь тогтоогдсон инноваын төсөл хэрэгжүүлэх,
шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн эзэмших, үйлдвэрлэхэд хэрэглэдэг.
Үйлдвэрлэж эзэмшихийн тулд эрдэм шинжилгээний иж бүрэн судалгаа явуулах,
эсвэл шинжлэх ухааны тэргүүний ололт ашигласан, огт үйлдвэрлэж
байгаагүй шинэ бүтээгдэхүүний тухай авч үзэж байгаа хэрэг юм. Эрсдлийг
байршуулах явцад дараах арга хэмжээг хэрэгжүүлдэг. Үүнд:
1. Охин
компани байгуулах. Их эрсдэлтэй төсөл хэрэгжүүлэхийн тулд охин компани
байгуулдаг. Хамгийн их эрсдэлтэй хэсгийг нь байгуулсан жижгэвтэр
компанид байршуулан хариуцуулдаг аж. Толгой аж ахуйн нэгжийн шинжлэх
уххан техникийн асуудал эрхэлсэн нэгж идэвхитэй үйл ажиллагаа явуулах
шаардлагатай.
2. Аж
ахуйн нэгжийн бүтээгдэхүүнд тусгай хэсэг байгуулах төдийлөн хэцүү бус
байдалд бие даасан хуулийн этгээд охин компани байгуулахын оронд аж
ахуйн нэгжийн бүтцэд бүрэн бус аж ахуйн тооцоотой тусгай нэгж байгуулна.
3. Дотоод
боломжит хувийг ашиглах. Санхүүгийн үйл ажиллагааны хөтөлбөр
боловсруулах явцад хэрэглэх зорилгоор дотоод боломжит хувь боловсруулах
нь эрсдлийг багасгахад нөлөө үзүүлдэг нь тодорхой..
· Аж
ахуйн үйл ажиллагаанд шаардлагатай зээлийн хөрөнгийн туйлын хэмжээ-
Энэхүү хязгаарыг үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын хэмжээнд
тогтоодог боловч зарим тохиолдолд санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэдэг. хүснэгт
Төлбөрийн чадвар болон ашигт ажиллагааны корреляцийн хамаарал
Үзүүлэлт
|
LS1
|
LS2
|
LS3
|
LS4
|
LS5
|
LS6
|
Нийт хөрөнгийн өгөөж
|
-0,7%
|
-0,6%
|
-0,8%
|
-0,8%
|
0,7%
|
17,0%
|
Өөрийн хөрөнгийн өгөөж
|
-1,6%
|
-1,6%
|
-1,9%
|
-1,6
|
-1,1%
|
18,7%
|
Төлбөрийн
чадварын эрсдлийн дээрх зургаан үзүүлэлт болон ашигт ажиллагааны
үзүүлэлтийн хоорондох харилцан хамаарлыг харуулсан дээрх корреляцийн
матрицаас харахад дараах дүгнэлт гарч байна. Үүнд:
Ерөнхийдөө
төлбөрийн чадварын үзүүлэлт нь ашигт ажиллагааны үзүүлэлттэй хэт сул,
сөрөг хамааралтай байна. Иймээс аж ахуй нэгжийн санхүүгийн тайлангийн
шинжилгээний хэрэглэгчид нь дан ганц төлбөрийн чадварын шинжилгээ эсвэл
ашигт ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдал, хөрвөх чадварын шинжилгээ
зэрэг бүлэг шинжилгээг хийлгүй бүх шинжилгээг хийх шаардлагатай. Мөн
тэдгээрийн хоорондын хамаарлыг судалж шийдвэр гаргах хэрэгтэй. Өөрөөр
хэлбэл ашигт ажиллагаа сайн байгаа л бол төлбөрийн чадвар болон бусад
үзүүлэлт нь сайн байна гэж ойлгож болохгүй.
Энэ
мэтчилэн санхүүгийн эрсдлийн шинжилгээний үзүүлэлтийг санхүүгийн
харьцааны шинжилгээний бусад бүлэг үзүүлэлттэй хослуулан хэрэглэх нь
минимум эрсдэлд суурилсан санхүүгийн оновчтой удирдлага болно.
No comments:
Post a Comment