ЛЕКЦ 1
Санхүүгийн тогтолцоо, санхүүгийн байгууллага
Санхүүгийн харилцаанд
мөнгөн хөрөнгийн хуримтлал ба ашиглалттай холбогдсон эдийн засгийн
мөнгөн харилцаанууд ордог бөгөөд эдгээр харилцааг санхүүгийн
байгууллагууд зохицуулж байдаг. Санхүүгийн байгууллагууд нь санхүүгийн
зах зээлээр дамжуулан өөрийн үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр нь
хамтдаа санхүүгийн системийг бүрдүүлнэ. Санхүүгийн систем нь санхүүгийн
харилцаанууд санхүүгийн байгууллага санхүүгийн зах зээлийн сүлжээнээс
бүрддэг.
Санхүүгийн үйлчилгээг
голлон эрхэлж эдийн засгийн мөнгөн харилцааг зохицуулж байдаг хуулийн
этгээдийг санхүүгийн байгууллага гэнэ. Санхүүгийн байгууллагууд нь эдийн
засагт:
1. Санхүүгийн зуучлал
2. Төлбөр тооцооны үүргүүдийг гүйцэтгэж байдаг.
Санхүүгийн байгууллагууд нь:
· Банкны
· Банкны бус гэж хуваагддаг.
Банкны санхүүгийн
байгууллагад төв болон арилжааны банкууд орно. Банкны бус байгууллагад
хөрөнгө оруулалтын сан үнэт цаасны компаниуд хөрөнгийн бирж тэтгэврийн
сан хадгаламж зээлийн хоршоо даатгалын компани зэрэг байгууллагууд
багтдаг. Үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаагаа эрчимтэй явуулдаг
санхүүгийн байгууллагуудын нэг нь хөрөнгө оруулалтын сан юм. Хөрөнгө
оруулалтын сан нь дүрмийн сангаа хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргаж
худалдах замаар бүрдүүлдэг. Хөрөнгө оруулалтын сангууд нь:
Үнэт цаас гаргаж худалдахҮнэт цаас худалдан авах Хөрөнгө оруулалт хийх Хөрөнгө оруулалтын зөвөлгөө өгөх гэх мэт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг.
Үнэт цаасны компаниуд нь хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн байгууллагуудын нэг юм. Энэ нь
Үнэт цаасыг худалдах, худалдан авахад зуучлах Үнэт цаасны захиалга авах Үнэт цаасны төлбөр тооцоог хийх үүрэг гүйцэтгэдэг.
Үнэт цаасны худалдаа
арилжаа түүнтэй холбоотой үйлчилгээ явуулах ашгийн төлөө бус хуулийн
этгээдийг хөрөнгийн бирж гэнэ. Аль ч улсын хөрөнгийн бирж дээр бүх
төрлийн үнэт цаасыг худалдах худалдан авах зах зээлийн бүхий л үйл
ажиллагаа явагддаг. Зах зээл дээр арилжаалагдах үнэт цаасуудыг тодорхой
шаардлага хангасан нөхцөлд биржийн бүртгэлд бүртгэж арилжаалах эрх
олгодог. Хөрөнгийн биржийн гол зорилго нь үнэт цаасны арилжааг зохион
байгуулж явуулахад оршдог. Биржийн баримтлах гол зарчмууд гэвэл:
1. Ил тод байдал
2. Харилцагчдын хоорондын итгэл
3. Үнэт цаасны компанийн зарчимч үйл ажиллагаа юм.
Үнэт цаас өмчлөх эрх
шилжсэнийг бүртгэх байгууллагыг үнэт цаасны төлбөр тооцооны байгууллага
үнэт цаасыг биет ба биет бусаар хадгалах этгээдийг үнэт цаасны
хадгаламжийн байгууллага гэнэ. Хөрөнгийн бирж нь дараах үйл
ажиллагаануудыг явуулна.
Үнэт цаас хадгалах Зохих зөвшөөрлийн дагуу гаргасан үнэт цаасыг худалдахҮнэт цаасны төлбөр тооцоог хийх Үнэт цаасны өмчлөл шилжсэнийг бүртгэхБрокер дилерт бирж дээр ажиллах зөвшөөрөл олгохҮйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох Үнэт цаасны компаниудын суудлын эрх олгох гэх мэт.
Даатгалын компани нь
даатгалын үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Түүний гол
зорилго нь даатгалын нэр заан тодорхойлсон гай гамшиг аюул ослын улмаас
үүссэн эрсдэлийг нөхөн төлөх
замаар нийгмийн нөхөн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахад
оршино. Даатгалын компанийн санхүүгийн эх үүсвэр нь даатгуулагчдаас
төлсөн даатгалын хураамж буюу даатгалын гэрээний борлуулалтаас орж ирсэн
орлого болох бөгөөд түүгээрээ дараах зардлуудыг нөхөж ажиллана.
Тэтгэвэрийн сангийн гол
зорилго нь уг санд хувь нэмрээ оруулсан хүмүүс хөдөлмөрийн чадваргүй
болсон үед нь орлогын эх үүсвэрээр хангахад орших бөгөөд үүнийг тодорхой
төрлийн тэтгэвэр тэтгэмж олгох замаар хэрэгжүүлдэг. Үйл ажиллагаа
явуулах хөрөнгийн эх үүсвэр нь:
Иргэд байгууллагын төлсөн даатгалын хураамж Улсын төсвийн хөрөнгө Сайн дурын даатгал Үнэт цаасны зах зээлд оролцож олсон орлого зэрэг болно.
Санхүүгийн зах зээл нь
эдийн засгийн янз бүрийн салбаруудын хооронд бүх төрлийн мөнгөн
хөрөнгийг дахин хуваарилахтай холбогдсон зах зээлийн харилцааны нийлбэр
цогц юм.
Санхүүгийн зуучлал
Зах зээлийн зохицуулалтын
үед санхүүгийн систем, тэр дотроо санхүүгийн байгууллагуудын үүсэл өсөлт
бэхжилт нь эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой юм.
Санхүүгийн зуучлал гэдэг нь
байгууллага иргэдийн илүүдэл нөөц хөрөнгийг төвлөрүүлж эх үүсвэр
дутагдалтай газарт нь шилжүүлэн хуваарилах үйл ажиллагаа юм. Санхүүгийн
зуучлагч байгууллагууд нь банк түүнтэй адилтгах төрлийн үйл ажиллагаа
явуулж байгаа санхүүгийн байгууллагууд байна. Эдгээр нь иргэд
байгууллагын илүүдэл хөрөнгийг хадгаламж хэлбэрээр төвлөрүүлж түүнийгээ
цаашид өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл болон үйл ажиллагаагаа явуулах
хөрөнгө мөнгөний дутагдалтай байгууллага засгийн газарт зээл болгон
олгох замаар зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь эцсийн дүндээ
үйлдвэрлэл үйлчилгээ ҮНБ-ийг нэмэгдүүлж ажилгүйдлыг багасгахад чиглэсэн
макро эдийн загсийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тусалдаг.
Товчоор хэлбэл санхүүгийн зуучлал нь зардал эрсдэлийг бууруулж
хадгаламж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтөнд
нөлөөлж түүний зохицуулалтанд тусалдаг.
ЛЕКЦ 2
Төв банк
Банк, банкны үйл ажиллагааТөв банкны зорилго, үйл ажиллагаа
Банк банкны үйл ажиллагаа
Банк
нь санхүүгийн зуучлагчийн хувьд бусдын сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг
хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох болон хуулийн
этгээд хоорондын төлбөр тооцоог хийх зэрэг үндсэн үйлчилгээ үзүүлдэг
мөнгөн харилцаа, зээл тооцооны төв юм.
Банкны үйл ажиллагаа нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогуудтай.Үүнд:
Банкны
үйл ажиллагаа нь бизнесийн бусад байгууллагынхаас илүү өргөн
хүрээг хамардаг бөгөөд түүний үйл ажиллагаа үзүүлэх нөлөө нь зөвхөн
тухайн банкны харилцагчдаар зогсохгүй нийт эдийн засаг хүн амын
амьдралд нөлөөлдөг. Төрийн мөнгөний бодлого банкаар дамжин хэрэгждэгБанк нь материаллаг үйлдвэрлэл эрхэлдэггүй Харьцангуй өндөр эрсдэлтэй байнаБанкны үйл ажиллагаагаа явуулж байгаа хөрөнгийн ихэнх нь бусдынх байдагБанкны үйл ажиллагаанд түүний харилцагчдын итгэл чухал ач холбогдотой байна.
Банк нь нэг төрлийн
бизнесийн байгууллага учраас түүний баримтлах гол зарчим буюу зорилго нь
хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг арвижуулах явдал байдаг. Энэ зорилгодоо
хүрэхийн тулд орлогоороо зарлагаа нөхөж ашигтай ажиллах зарчмыг
биелүүлэх шаардлагатай болно.
Банк үйл ажиллагааныхаа дүнд олж байгаа нийт орлогыг:
Хүүгийн орлогоХүүгийн бус орлогоЕрдийн бус орлого гэж ангилдаг.
Банкны байгууллагын нийт зардлыг:
Хүүгийн зардалдХүүгийн бус зардалЕрдийн бус зардал гэж ангилна.
Банкны олох ашгийн хэмжээ
зөвхөн олсон орлого, гарсан зардлаас хамаардаггүй. Банкны байгууллага
хэр ашигтай ажиллах нь банкны менежер удирдлагуудын аж ахуйгаа хөтлөх
арга, мэдлэг, үйл ажиллагааны онцлогоос хамаарч учрах олон төрлийн
эрсдэлээс шалтгаалдаг. Банкны үйл ажиллагааны гол эрсдлүүд нь:
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл Банк тодорхой хугацаагаар олгосон зээл нь эргэн төлөгдөхгүй болсон үед учрах эрсдэлийг зээлийн эрсдэл гэнэ. Зах
зээл дээр хүүгийн түвшинд өөрчлөлт орсноос актив пассивт нөлөөлөх
болон зээлийн хүүг зөв тогтоогоогүйс учрах эрсдэлийг зээлийн
хүүгийн эрсдэл гэнэБанк
нь зээлийн болзошгүй алдагдлаас хамгаалах санг нөхөж чадахуйц
хэмжээний өөрийн хөрөнгөтэй байх шаардлагыг хангаагүйгээс учирч
болох хохирлыг өөрийн хөрөнгийн эрсдэл гэнэ.
Банк нь бусдын сул чөлөөтэй
мөнгөн хөрөнгийг хадгаламж харилцах хэлбэрээр татан төвлөрүүлж өөрийн
үйл ажиллагааг явуулах хөрөнгийн эх үүсвэр болгон ашигладаг бөгөөд ашиг
олох хувь нийлүүлэгчдийн баялгийг арвижуулахын тулд өөрийн нэрийн өмнөөс
бусдад зээл олгох орлого олдог активт байршуулах болон бусад хуулиар
хориглоогүй ажил үйлчилгээг үзүүлдэг байна.
Төв банкны зорилго, үйл ажиллагаа
Аливаа улсын төв банк нь
тухайн улсынхаа банкны үүргийг гүйцэтгэж, улсын мөнгө зээлийн бодлогыг
хэрэгжүүлж байдаг. Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх
эрх бүхий байгууллагыг төв банк гэнэ.
Эдийн засгийн тодорхой
хүрээнд бие даасан үйл ажиллагаа явуулж, улс орныхоо мөнгө зээлийн
бодлогын зорилго чиглэлийг бие даан тодорхойлдог банкийг засгийн газраас
хараат бус төв банк гэнэ.
Засгийн газрын удирдлаган
дор үйл ажиллагаагаа явуулж, загсийн газрын тодорхойлсон мөнгөний
бодлогыг хэрэгжүүлэгч төв банкийг хараат банк гэнэ.
Ямар ч төв банкны өмнө:
Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар болон ханшийг нь тогтворжуулах Банкны системийн хөрвөх чадвар найдвартай байдлыг хангах Төлбөрийн системийн үр ашигтай найдвартай байдлыг хангах гэсэн хоорондоо нягт уялдаа бүхий зорилтууд тавигддаг.
Эдгээр зорилтуудыг шийдвэрлэх явцдаа төв банкууд нь дараах үндсэн үүргүүдийг гүйцэтгэдэг. Үүнд:
Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах үүрэг. Энэ үүргээ хэрэгжүүлэх эмиссийн онцгой эрх нь хуулиар баталгаажсан байдаг. Мөнгө,
зээлийн зохицуулалтын үүрэг. Энэ үүрэг нь мөнгө зээлийн гүйлгээнд
нөлөөлөх замаар төлбөрийн тэнцлийг сайжруулах, инцляци ажилгүйдлийн
түвшинг бууруулах эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилго
бүхий засгийн газрын эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх санхүүгийн
нөхцлийг бүрдүүлэх явцад хэрэгжинэ. Банкуудын
банкны үүрэг. Төв банкны бусад банкуудаас ялгагдах онцлог нь
байгууллага, иргэдтэй шууд харилцдаггүй, түүний үйлчлүүлэгчид нь
арилжааны банкууд байдаг явдал юм. Тиймээс энэ үүрэг нь төв банк
болон улс орны эдийн засгийг хооронд нь холбож өгдөг. Энэ
үүргийнхээ хүрээнд:
· Арилжааны банкуудын сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг хадгалах
· Банк хоородын төлбөр тооцоог гүйцэтгэх
· Арилжааны банкуудад хяналт тавих гэх мэт үйл ажиллагааг явуулна.
Засгийн
газрын банкны үүрэг. Төв банк нь засгийн газрын кассын үүргийг
гүйцэтгэж, түүнд санхүүгийн талаар зөвөлгөө өгөгч нь болдог. Иймээс
төв банкинд загийн газар болон улсын төсвийн данс байрлаж төлбөр
тооцоо нь хийгдэж байдаг. Гадаад
эдийн засгийн зохицуулалтын үүрэг. Гадаад эдийн засгийн үйл
ажиллагаатай холбоотойгоор төв банкууд нь улсын валютын бодлогыг
боловсруулж валютын хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага болдог. Энэ
үүргийнхээ хүрээнд:
· Үндэсний валютын ханшны журамыг тодорхойлох
· Төлбөрийн тэнцлийн байдлыг сайжруулах
· Валютын үнэт зүйлсийн хөдөлгөөнийг хянах
· Алт валютын үнэт зүйлсийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаануудыг явуулна.
Төв банк нь өөрийн үүргүүдийг банкны үндсэн үйл ажиллагаа болох пассивийн болон активийн үйл ажиллагааны дүнд хэрэгжүүлнэ.
Банкны нөөцийг бүрдүүлж
байгаа үйл ажиллагааг пассивын гэнэ. Нөөц хөрөнгө буюу эх үүсвэрийг
байршуулахтай холбоотой үйл ажиллагааг активын гэнэ.
ЛЕКЦ 3
Арилжааны банк
Арилжааны банкны үүрэг, үйл ажиллагааны зарчим Арилжааны банкны удирдлага зохион байгуулалтын бүтэц
Арилжааны банкны үүрэг
Бусдын мөнгөн хөрөнгийг
хуримтлуулан хадгалж өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх
зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг ашгийн төлөө бизнесийн байгууллагыг
арилжааны банк гэнэ. МУ-н “ банкны тухай хуульд” “ банк нь хувьцаа
эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн
хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр
хариуцлага хүлээдэг байна.” Гэж заасан байдаг.
Арилжааны банкны гол
зорилго нь бусад бизнесийн байгууллагын нэгэн адил хувь нийлүүлэгчдийн
хөрөнгийг арвижуулах ба ашиг олох явдал байдаг. Энэ зорилгоо хангахын
тулд харилцагчдын ашиг сонирхолд нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлж
үйлчилгээний шинэ дэвшилтэт хэлбэрийг цаг ямагт эрэлхийлж түүнийг үйл
ажиллагаандаа дараах зарчмуудыг мөрдлөг болгодог.
Хамгийн бага зардлаар хамгийн их ашиг олох зарчимБанкны
үйл ажиллагааны үр дүн нь нэг талаас түүнд итгэх харилцагчдын
итгэл нөгөө талаас харилцагчдын найдвартай байдлаас ихээхэн
хамаардаг учраас итгэлцлийн зарчмыг баримтлан ажилладаг. Банк нь өрсөлдөөний зарчим дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдагЭдийн засгийн хувьд бие даасан байх зарчим
Арилжааны банкны үйл
ажиллагааны үндсэн үүрэг нь мөнгөний нөөцийг татан авах түүнийг оновчтой
зөв байршуулах явдал бөгөөд энэ нь зуучлал буюу сул чөлөөтэй мөнгөн
хөрөнгийг дахин хуваарилах замаар хэрэгждэг. Иймээс ч арилжааны
банкуудын эдийн засагт гүйцэтгэх бусад үүрүүд нь эндээс урган гардаг.
Эдгээр үүргүүд нь:
Хадгаламж хуримтлуулах Зээл олгох болон хөрөнгө оруулалтын Төлбөр тооцооны Мөнгө өсгөж үржүүлэх үүргүүд юм.
Арилжааны банкны удирдлага зохион байгуулалтын бүтэц
Арилжааны банкууд нь үүсгэн байгуулагдсан хэлбэрээрээ:
Хувьцаат Хязгаарлагдмал хариуцлагатай гэж хуваагдана.
Дүрмийн сангийн өмчлөлөөрөө:
Төрийн өмчийн Хувийн өмчийн Холимог гэсэн хэлбэртэй байна.
Үйл ажиллагаа явуулах хэлбэрээрээ:
Нийтлэг Төрөлжсөн гэж ангилагддаг.
Тодорхой нэг салбарын
хүрээнд үйл ажиллагаа явуулдаг эсвэл банкны үйлчилгээний тодорхой
төрлийг дагнан эрхэлдэг банкийг төрөлжсөн банк гэнэ.
Банк нь үйлчилгээний болон
эдийн засгийн өргөн хүрээг хамарч үйл ажиллагаа явуулдаг бол түүнийг
нийтлэг үйлчилгээ эрхэлдэг банк гэнэ.
Арилжааны банк үүсгэн
байгуулах эрхийг төв банк үүсгэн байгуулагчийн өргөдлийг үндэслэж олгох
бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлэхийг шаарддаг. Үүнд:
Зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл Банк үүсгэн байгуулах гэрээБанкны дүрэм Эдийн засгийн үндэслэл тооцоо Бусад
Төв банк дараах үндэслэлээр банк байгуулах эрх олгохыг татгалзаж болно.
Банкны хуульд заасан шаардлагыг хангаагүй Банкны дүрэм нь хууль тогтоомжтой зөрчилдсөн Дүрмийн сан хүрэлцэхгүй Хуурамч баримт бүрдүүлсэн гэх мэт.
Мөн төсөвт байгууллага,
олон нийтийн болон шашны байгууллага энэрэнгүй үйл эрхэлдэг
байгууллагуудад банкны үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог.
ЛЕКЦ 4
Банк бус санхүүгийн байгууллага
Санхүүгийн байгууллага
гэдэг нь санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг санхүүгийн зуучлагчдыг хэлэх
бөгөөд тэдгээрт арилжааны банкууд болон бусад санхүүгийн үйлчилгээ
эрхэлж буй компаниуд хамаарагдана. Санхүүгийн байгууллагууд нь зээл
олгох, бэлэн мөнгийг удирдах, хөрөнгө хүрэлцээг тодорхойлох, засгийн
газрын бодлогыг хэрэгжүүлэхэд оролцох, зээлийн хүүгийн нормыг тогтоох
зэрэг олон талт үйл ажиллагаа явуулдаг. Арилжааны банкууд болон бусад
санхүүгийн байгууллагууд нь мөнгөн хөрөнгө ашиглагч болон мөнгөн
хөрөнгийг нийлүүлэгч хоёрыг холбож өгдөг санхүүгийн зуучлагчид юм.
Санхүүгийн зуучлагчдыг дотор нь банк болон банк бус санхүүгийн
байгууллага гэж 2 ангилдаг.
Санхүүгийн зуучлагчид бол
ашиглагдаагүй илүүдэлтэй байгаа мөнгөн хөрөнгийг бизнесийн
байгууллагуудад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр олж өгхөд туслалцаа
дэмжлэг үзүүлдэг санхүүгийн байгууллага юм. Мөнгөн хөрөнгө илүүдэлтэй
байгаа өрх гэр , бизнесийн байгууллагууд илүүдэл мөнгөн хөрөнгөө
хадгаламж эсвэл үнэт цаасны хэлбэрээр санхүүгийн зах зээлд байршуулдаг.
Ингэж хуримтлагдсан хөрөнгө нь хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай Засгийн
газар, бизнесийн байгууллагуудад зээл болж очдог. Энэхүү санхүүгийн
зуучлалын үйл ажиллагааг арилжааны банк, хадгаламж зээлийн хоршоо ,
даатгалын компани , хөрөнгө оруулалтын банк зэрэг санхүүгийн
байгууллагуд явуулдаг. Санхүүгийн зах зээлийн эдгээр үйл ажиллагаа нь
хөрөнгө оруулалтын , хадгаламж болон зээлийн хүүгээр зохицуулагддаг.
1. Хадгаламж зээлийн хоршоо
Энэ нь гишүүдээсээ
хадгаламж авч төвлөрүүлэн , гишүүддээ эргүүлэн зээл олгох үйл ажиллагаа
явуулдаг байгууллага юм. Хадгаламж зээлийн хоршоо нь дүрмийн сангаа
гишүүдийхээ хувь нийлүүлсэн хөрөнгөөр бүрдүүлдэг бөгөөд өөрийн гишүүддээ
зээл олгох үйл ажиллагаа явуулдаг,
2. Даатгалын компани
Амь насны даатгалын компани
нь даатгалын хураамж орлогынхоо нэг хэсгийг хувьцаа, бонд, үл хөдлөх
хөрөнгө , бар;цаат зээлийн хэлбэрээр байршуулж , хөрөнгө оруулах замаар
түүнээсээ ашиг олох зорилготой үйл ажиллагаа явуулдаг.
3. Хамтын сан
Хадгалуулагч , хувь
нийлүүлэгчдийн хөрөнгөөс бүрдсэн сан юм. Энэ нь хувьцаа , бонд худалдан
авах эсвэл богино хугацаат зээл олгох зэрэгт ашиглагддаг мөнгөн
хөрөнгийн нөөц буюу сан юм. Хамтын сангийн зорилго нь үнэт цаас гаргаж
худалдах болон төрөл бүрийн үнэт цаас худалдан авах замаар хөрөнгө
эзэмшигчдийн хамтын хөрөнгө оруулалтыг удирддаг.
4. Хөрөнгө оруулалтын банк
Хөрөнгө оруулалтын төрөл
бүрийн үнэт цааснуудыг тараан байршуулах замаар , бизнесийн
байгууллагуудад санхүүжилтийн эх үүсвэр олж авахад нь зуучилдаг
байгууллага юм. Энэ нь үнэт цаас гаргагчаас үнэт цааснуудыг бөөнөөр нь
хөнгөлөлттэй үнээт худалдан аваад хөрөнгө оруулагчдад зах зээлийн үнээр
нь арилжаалдаг. Хөрөнгө оруулалтын банк нь үнэт цаасыг худалдан
борлуулахад зуучлахаас гадна үнэт цаас худалдан авч хөрөнгө оруулалт
хийх , үнэт цаас гаргах , хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зэрэг үйл
ажиллагаа явуулдаг.
5. Тэтгэвэрийн сан
Өөрийн ажиллагсдын ирээдүйн
хэрэгцээн зориулан арилжааны банк эсвэл даатгалын компаниудад байршуулж
буй мөнгөн хөрөнгийн нөөц юм. Зах зээл хөгжсөн орнуудад тэтгэвэрийн
санг урт хугацаат санхүүжилтэд тухайлбал , урт хугацаат орон сууцны
зээлд ашигладаг. Тэтгэвэрийн сан нь тэтгэвэрийн даатгалд даатгуулагчдын
төлсөн даатгалын шимтгэлээс бүрдэх бөгөөд түүнийг өсгөх зорилгоор урт
хугацаат хөрөнгө оруулалтад бага хүүтэй эрсдэл багатай үнэт цаас
хэлбэрээр байршуулдаг.
6. Үнэт цаасны компани
Үнэт цаасны компани нь
төрөл бүрийн үнэт цааснуудыг худалдан борлуулахад зуучилдаг, энэ талаар
мэргэшсэн байгууллага болно. Энэ нь үнэт цаасны талаар мэргэжлийн
зөвлөгөө өгөх , үнэт цаасны захиалга авах , захиалгыг биелүүлэх зэргээр
үйл ажиллагаа явуулна.
ЛЕКЦ 5
Сангийн яам
Монгол улсын хуулиар
тогтоосон үндсэн чиг үүрэг болон үйл ажиллагааныхаа зарчимд нийцүүлэн
Сангийн яамны алсын хараа, эрхэм зорилгыг дараахь байдлаар томъёолж
байна:
Яамны алсын хараа нь Монгол
Улсын санхүү, төсвийн тогтвортой байдлыг хангаж, иргэдийнхээ
амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэн Мянганы хөгжлийн зорилт,
үзүүлэлтийг биелүүлж, цаашдаа хөгжингүй орнуудын дундаж жишигт хүргэх
явдал мөн.
Сангийн яамны үйл
ажиллагааны эрхэм зорилго нь Монгол Улсын иргэдийн амьжиргааны түвшинг
дээшлүүлэхэд чиглэсэн санхүү, төсвийн таатай орчин бүрдүүлэх, санхүүгийн
оновчтой удирдлагаар хангахад оршино.
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
санхүү, төсвийн удирдлагын чадавхийг бэхжүүлж, бүтэц, үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах;санхүүгийн салбарын зохицуулалт, бүтцийн өөрчлөлтийн бодлого явуулах;улс
орны хөгжлийн ерөнхий чиг хандлага, стратегитай уялдуулсан санхүү,
төсөв, татвар, гааль, хөрөнгө оруулалт, даатгалын бодлого,
удирдлага, зохицуулалтаар хангах;гадаадын
санхүүжилттэй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах,
зохицуулалтаар хангах, боловсронгуй болгох, хэрэгжилтэд нэгдсэн
хяналт тавих, гадаад, дотоод өрийн удирдлагыг бэхжүүлэх, хяналтыг
чангатгаж үр нөлөөг дээшлүүлэх;нягтлан бодох бүртгэл, аудитын бодлого, удирдлагаар хангах;төрийн сангийн үйл ажиллагааг удирдлагаар хангах;санхүүгийн дотоод хяналтын бодлого, удирдлагаар хангах;Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлого, удирдлага, хяналт зохицуулалтыг сайжруулах;яамны
хэмжээнд удирдлагын үр ашигтай арга барил, туршлага нэвтрүүлэх,
төлөвлөх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар
төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн
чадавхийг бэхжүүлэх;улс
орны санхүү, төсвийн аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах,
хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээгээр хангах, сайд,
Засгийн газрын Танхимд үйл ажиллагаагаа үр нөлөөтэй, үр ашигтай
явуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;Засгийн
газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт
тусгагдсан санхүүгийн салбарын бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд
бусад яам, газруудын үйл ажиллагааны уялдааг хангах, санхүүгийн
төлөвлөлт, зохицуулалтад шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээг
мэргэшлийн өндөр түвшинд үзүүлэх.
Хууль тогтоомжийн орчин
Монгол Улсын Үндсэн хууль;Засгийн газрын тухай хууль;Яамны эрх зүйн байдлын тухай хууль;Төсвийн тогтвортой байдлын тухай хууль;Төсвийн тухай хууль;Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль;Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль;Даатгалын тухай хууль;Төрийн аудитын тухай хууль;Аудитын тухай хууль;Бусад хууль тогтоомж.
ЛЕКЦ 6
Санхүүгийн зохицуулах хороо
Санхүүгийн зохицуулах хороо
нь 2006 оны 1 сарын 25-ны УИХ-н 10-р тогтоолоор батлагдан
байгуулагдсан. Тус хороо нь дараах чиг үүрэг бүхий ажиллагааг явуулна.
Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах Санхүүгийн үйлчилгээг зохицуулах Холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих Хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах
Хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
Санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавихБүрэн
эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь
хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих
зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоохСанхүүгийн
үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх,
хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж
байгаа эсэхэд хяналт тавихТусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг шалгахТусгай зөвшөөрөл эзэмшигчээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох Тусгай
зөвшөөрөл эзэмшигч хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч,
үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан
шийдвэрлэхХорооны ажилтны ёс зүйн дүрмийг баталж, биелэлтэд нь хяналт тавих
Хороо нь дээрх нийтлэг
бүрэн эрхээс гадна үйл ажиллагааныхаа чиглэл тус бүрээр дараахь
хуулиудад заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан Үнэт цаасны зах зээлд оролцогчийн үйл ажиллагааны чиглэлээр үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан Даатгалын үйл ажиллгаааны чиглэлээр даатгалын тухай хуульд заасан Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны чиглэлээр даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан Хадгаламж зээлийн үйл ажиллагааны чиглэлээр хоршооны тухай хуульд заасан
Санхүүгийн зохицуулах
хорооны дүрмийг УИХ-аас батлах бөгөөд хороо нь дарга, 6 гишүүнээс
бүрдэнэ. Хорооны даргад улсын их хурлын дарга, гишүүдэд улсын их хурлын
эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон төсвийн байнгын
хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн, Монгол банкны
ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, УИХ-аас томилно. Хорооны
дарга болон УИХ-н эдийн засгийн байнгын хороо, хууль зүйн байнгын
хорооноос нэр дэвшүүлсэн тус бүр нэг гишүүн орон тооны, бусад дөрвөн
гишүүн нь орон тооны бус байна.
Хяналтын зөвлөлийн дарга,
гишүүдийг УИХ-с 3 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Хяналтын
зөвлөлийн даргад улсын их хурлын эдийн засгийн байнгын хороо, гишүүдэд
УИХ-н эдийн засгийн болон хууль зүйн байнгын хороо тус бүр хоёр хүний
нэр дэвшүүлнэ.
ЛЕКЦ 7
Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн байгууллага
Үнэт цаасны төлбөр тооцооны байгууллага нь үнэт цаасны арилжааны үр дүнд үүссэн төлбөрийг тодорхойлж, тооцоо хийх үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэн гүйцэтгэнэ.
Үнэт Цаасны Төлбөр Тооцоо, Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Үүнд:
• Үнэт цаасны арилжааны төлбөр тооцоо
• Мөнгөн хөрөнгийн гүйлгээ
• Үнэт цаасны арилжааны бэлэн бус төлбөр тооцоо
• Мөнгөн хөрөнгийн гүйлгээ, банк хооронд хийгдэх төлбөр тооцоо
• Бусад ажил, үйлчилгээ
Үнэт цаасны арилжааны бэлэн бус төлбөр тооцоо
• Арилжаа эрхлэх байгууллагаар хийгдсэн үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог Т хугацаанд хийж гүйцэтгэх
• Арилжаанд оролцогч мэргэжлийн байгууллагуудын шимтгэл, хураамжийн тооцоог хийж гүйцэтгэх
Мөнгөн хөрөнгийн гүйлгээ
• Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжид данстай харилцагчдын мөнгөн хөрөнгийнгүйлгээг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр хийж гүйцэтгэх
• Төвлөрсөн хадгаламжийн данс хооронд хийгдэх мөнгөн хөрөнгийн гүйлгээг хийж гүйцэтгэх
Үнэт цаасны арилжаа нь төвлөрсөн хадгаламжинд хадгалагдаж буй үнэт цаас мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд суурилан явагддаг тул төлбөр тооцооны холбогдох баримтуудыгарилжааны банк болон БДК-аас хүлээн авч, баримтын бүрдлийг шалган гүйлгээ хийжарилжаа эхлэхээс 30 минутын өмнө гүйлгээг хаан, Үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад арилжаа явуулахад зориулан үлдэгдлийн файл /данс, үнэт цаас, бэлэн мөнгө/ бэлтгэн сүлжээгээр болон хэвлэмэлээр бүртгэл хөтлөн арилжаа эхлэхээс 15 минутын өмнө мэдэгдэнэ.
Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, үнэт цаасны холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээ, баримтыг тулган хянаж, харилцагч хоорондын төлбөрийн үүргийг тодорхойлж тооцоог хийж гүйцэтгэх, холбогдох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй.
Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, үнэт цаасны холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээ, баримтыг тулган хянаж, харилцагч хоорондын төлбөрийн үүргийг тодорхойлж тооцоог хийж гүйцэтгэх, холбогдох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй
1 Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас ирүүлсэн баталгаажигдсан хэлцэлийг сүлжээгээр болон хэвэлмэлээр хүлээн авч төлбөр тооцоог хийж гүйцэтгэнэ. Үүнд:
- Үнэт цаасны /хувьцаа, засгийн газрын бонд, компанийн бонд/ арилжааны төлбөр тооцоо
- Үнэт цаасны арилжаанд оролцогч мэргэжлийн байгууллагууд /БДК, МХБ, ҮЦТТТХТ/ болон зохицуулах байгууллагын /СЗХ/ шимтгэл, үйлчилгээний хөлсний тооцоо хийж гүйцэтгэнэ
2 Үнэт цаасны холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээ, анхан шатны баримт, гэрээг үндэслэн төвлөрсөн хадгаламжийн дансанд мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээ, төвлөрсөн хадгаламжийн данс хооронд мөнгөн хөрөнгө шилжүүлэх гүйлгээг хийж гүйцэтгэнэ. Үнэт цаасны төлбөр тооцооны байгууллагад ирүүлэх баримт нь харилцагчийн баталгаат гарын үсэг, гэрчлэх баримтын хуулбар, хариуцлагатай албан тушаалтаны гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажсан байна.
- Үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу анхдагч зах зээлд арилжигдсан үнэт цаасны төлбөр
- ХК-тай байгуулсан гэрээний дагуу ногдол ашиг, ногдол хувийг хувьцаа эзэмшигчдэд тараах
- ЗГ-ын болон компанийн бондын үндсэн болон хүүгийн төлбөр г.м
- ҮЦТТТХТ-ийн харилцах дансны хуулга болон кассын орлогын баримтыг үндэслэн мөнгөн хөрөнгийн орлогын гүйлгээ
- БДК-иар дамжуулан ирүүлсэн мөнгөн хүссэн өргөдлийн дагуу зарлагын гүйлгээ
Үнэт цаасны арилжааны төлбөр тооцооны схем
1. ҮЦТТТХТ ХХК-ийн касс болон арилжааны банк дахь харилцах данс, БДК-д
• Харилцагч иргэд, ААН үнэт цаас худалдан авахаар мөнгө тушаах
• Харилцагч иргэд, ААН үнэт цаас худалдсаны төлбөрөө авах
2. МХБ-д арилжаа явуулахад зориулан мэдээллийн бааз хүргүүлэх
• Арилжаанд оролцох эрх бүхий, төвлөрсөн хадгаламжинд данстай харилцагчдын үнэт цаас мөнгөн хөрөнгийн үлдэгдэл
• Үндсэн болон холболтын дансны мэдээлэл
3. МХБ-ээр хийгдсэн арилжааны хэлцэлийг хүлээн авах
• Үнэт цаасны арилжааны хэлцэлийн мэдээг файлаар болон хэвлэмэлээр хүлээн авна
• Хэлцэл буцсан тохиолдолд мэдэгдэл
4. Арилжааны хэлцэлийг үндсэн баазад нөлөөлүүлэн, холбогдох төлбөр тооцоо, шимтгэл хураамжийг тооцно
· Харилцагчийн дансанд хийгдсэн гүйлгээг нэг бүрийг БДК, харилцагч тус бүрээр гаргаж БДК-иудад хүргүүлэх
Эдгээр 4 нь хоорондоо холбоотой цикл мэтээр нөлөөлж байдаг юм.
Үнэт Цаасны Төлбөр Тооцоо, Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
- Төлбөр тооцооны үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн бус төлбөр тооцоог улам боловсронгуй болгох зорилгоор e-clearing houseпрограммыг ашиглалтанд оруулан ажиллаж байна.
Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ
- Үнэт цаасны арилжааны шимтгэлийг үнэт цаасны төрөл тус бүрээр тооцдог болгох
- Үнэт цаас худалдан авахад зориулан богино хугацааны зээлийн үйлчилгээг нэвтрүүлэх
- Интернет банкны үйлчилгээг нэвтрүүлэх г.м
ЛЕКЦ 8
Үндэсний аудитын газар
Төрийн хяналтын байгууллага нь 1990 онд нийгэм, эдийн засгийн шинэ харилцаанд шилжснээр чухал үүрэгтэй болох нь нийгмийн шаардлагаас бий болжээ. Иймээс 1995 онд Төрийн хяналт шалгалтын тухай хууль батлагдснаар Төрийн хянан шалгах хороо байгуулагдсан. Улмаар төрийн аудитын тухай хууль батлагдснаар уг хороо нь 2003 онд Үндэсний аудитын газар болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан болно.
Үндэсний аудитын газар болон Монгол улсын ерөнхий аудиторын үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Улсын их хурлаас бусад байгууллага, албан тушаалтан хяналт тавих, үүрэг даалгавар өгөхийг хориглоно. Монгол улсын ерөнхий аудиторыг улсын их хурлын даргын санал болгосноор улсын их хурал 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд түүнийг нэг удаа улируулан томилж болно.
Төрийн аудитын бүрэн эрхийн хэмжээнд хийх ажил үүрэг нь: төрийн аудитын байгууллага улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллгааны гүйцэтгэлд аудит хийж дүгнэлт, зөвлөмж гаргана.
Төрийн Аудитын тогтолцоо
Санхүүгийн хяналт шалгалтын алба.
Улсын мэргэжлийн хяналтын газрын системийн хэмжээнд 40-өөд чиглэлээр улсын байцаагчид Монгол улсын 140 гаруй хууль, 3600 гаруй стандарт, дүрэм журам норм норматив, УИХ засгийн газар яамдаас гаргасан нийтээр дагаж мөрдөх тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь хууль тогтоомжийн мөрдөлтөнд хяналт тавих замаар хөрөнгө мөнгөний зарцуулалтыг сайжруулах, түүний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчны бохирдлоос хамгаалах, чанартай ажил үйлчилгээ эрхлэх хөдөлмөрийн эрхийг нь хангах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх зорилготой Засгийн газрын тохируулагч агентлаг юм. Тус байгууллагын түүхэн хөгжлийн үйл явц дах албадууд:
Санхүүгийн хяналт шалгалтын улсын алба. 1930 онд анх байгуулагджээБоловсрол соёл шинжлэх ухааны хяналтын улсын алба. 1996 онд байгаль орчны, 1997 онд геологи, уул уурхайн хяналтын алба байгуулагджээ. Цацраг, тусгай хяналтын улсын алба. 1976 онд анх байгуулагджээ. Нэгдсэн лабортори. 1958 онд анх байгуулагджээ.
МХЕГ нь чиглэлийн үндсэн 6 газар Нийслэлийн болон 21 аймагт мэргэжлийн хяналтын газар, Буянт-Ухаа, Замын-Үүд, Сүхбаатар зэрэг 23 боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба хэлтэс, нэгдсэн төв лаборатори гэсэн бүтэц зохион байгуулалтаар Монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна. Үүнд:
Санхүү хөдөлмөр нийгмийн хамгаалалын хяналтын газар Эрүүл мэнд, боловсролын хяналтын газар Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын газар Дэд бүтцийн хяналтын газар Байгаль орчин аялал жуулчлал геологи уул уурхайн хяналтын газар Хилийн мэргэжлийн хяналтын газар Нэгдсэн төв лаборатори
Санхүүгийн зуучлагч байгууллага
Даатгалын компани нь
даатгалын үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Түүний гол
зорилго нь даатгалын нэр заан тодорхойлсон гай гамшиг аюул ослын улмаас
үүссэн эрсдэлийг нөхөн төлөх
замаар нийгмийн нөхөн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахад
оршино. Даатгалын компанийн санхүүгийн эх үүсвэр нь даатгуулагчдаас
төлсөн даатгалын хураамж буюу даатгалын гэрээний борлуулалтаас орж ирсэн
орлого болох бөгөөд түүгээрээ дараах зардлуудыг нөхөж ажиллана.
Тэтгэвэрийн сангийн гол
зорилго нь уг санд хувь нэмрээ оруулсан хүмүүс хөдөлмөрийн чадваргүй
болсон үед нь орлогын эх үүсвэрээр хангахад орших бөгөөд үүнийг тодорхой
төрлийн тэтгэвэр тэтгэмж олгох замаар хэрэгжүүлдэг. Үйл ажиллагаа
явуулах хөрөнгийн эх үүсвэр нь:
Иргэд байгууллагын төлсөн даатгалын хураамж Улсын төсвийн хөрөнгө Сайн дурын даатгал Үнэт цаасны зах зээлд оролцож олсон орлого зэрэг болно.
Санхүүгийн зах зээл нь
эдийн засгийн янз бүрийн салбаруудын хооронд бүх төрлийн мөнгөн
хөрөнгийг дахин хуваарилахтай холбогдсон зах зээлийн харилцааны нийлбэр
цогц юм.
Санхүүгийн зуучлал
Зах зээлийн зохицуулалтын
үед санхүүгийн систем, тэр дотроо санхүүгийн байгууллагуудын үүсэл өсөлт
бэхжилт нь эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой юм.
Санхүүгийн зуучлал гэдэг нь
байгууллага иргэдийн илүүдэл нөөц хөрөнгийг төвлөрүүлж эх үүсвэр
дутагдалтай газарт нь шилжүүлэн хуваарилах үйл ажиллагаа юм. Санхүүгийн
зуучлагч байгууллагууд нь банк түүнтэй адилтгах төрлийн үйл ажиллагаа
явуулж байгаа санхүүгийн байгууллагууд байна. Эдгээр нь иргэд
байгууллагын илүүдэл хөрөнгийг хадгаламж хэлбэрээр төвлөрүүлж түүнийгээ
цаашид өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл болон үйл ажиллагаагаа явуулах
хөрөнгө мөнгөний дутагдалтай байгууллага засгийн газарт зээл болгон
олгох замаар зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь эцсийн дүндээ
үйлдвэрлэл үйлчилгээ ҮНБ-ийг нэмэгдүүлж ажилгүйдлыг багасгахад чиглэсэн
макро эдийн загсийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тусалдаг.
Товчоор хэлбэл санхүүгийн зуучлал нь зардал эрсдэлийг бууруулж
хадгаламж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтөнд
нөлөөлж түүний зохицуулалтанд тусалдаг.
ЛЕКЦ 10
Олон улсын санхүүгийн байгууллага зорилго үйл ажиллагаа
Олон
улсын санхүүгийн харилцааны байгууллагуудын бүтэц нь Олон улсын олон
тооны байгууллагуудыг харуулдаг. Тэдний нэг хэсэг нь их хэмжээний бүрэн
эрх болон нөөцтэй олон
улсын валют зээл санхүүгийн харилцааны зохицуулалтыг хэрэгжүүлж байхад
нөгөө хэсэг нь валют санхүүгийн бодлогоор зөвлөмж болон гэрээ
боловсруулахаар ЗГ хоорондын хэлэлцүүлэгт зориулан хурлыг төлөөлж байхад
бусад хэсэг нь валют санхүүгийн болон эдийн засгийн бүхий л цогц
асуудлаар эрдэм шинжилгээ болон статистик мэдээ цуглуулах ажлыг хийж
байдаг.Олон улсын санхүүгийн байгууллагын үүсэл нь дараах шалтгаантай.
Улс үндэстэн хил хязгаараас давж үндэстэн дамнасан карпораци болон үндэстэн дамнасан банк болж өөрчлөгдөн АА –н амьдралын глобалчлал /дэлхийчлэл/ хүчтэй болсон.Дэлхийн эдийн засгийн хүрээнд валют санхүүгийн бодлогын харилцаа улс хоорондын зохицуулалт хөгжиж байгаа.Дэлхийн
валютын систем зээл үнэт цаас алтны зах зээлийг оролцуулан эдийн
засгийн тогтворгүй байгаа асуудлыг хамтарч шийдвэрлэх шаардалага
гарсан.
Олон улсын санхүүгийн байгууллагууд дараах зорилгыг тавьдаг.
Дэлхийн
эдийн засгийн болон олон улсын санхүүгийн байдлыг тогтворжуулах
зорилгоор дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчийг нэгтгэх.Улс хоорондын валют санхүүгийн зохицуулалтыг хэрэгжүүлэхДэлхийн валют санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх
Олон улсын валютын сан
Энэ
бол төлбөрийн балансын алдагдалд орсон валютын хүндрэлтэй байгаа гишүүн
орнуудад гадаад валютаар дунд болон богино хугацааны зээл олгох замаар
санхүүгийн тусламж үзүүлдэг байгууллага юм. Олон улсын валютын сан нь
НҮБ-ын төрөлжсөн статустай бөгөөд дэлхийн валютын сангийн үндсэн
байгууллага болно. Олон улсын валютын сан нь 1944.07.01 ны АНУ-н Нью
Гемпшир мужийн Бреттон вуудс хотод болсон НҮБ-н олон улсын валютын
сангийн бага хурлаар батлагдсан 182 орон гишүүнээр элссэн.
Дэлхийн банк түүний бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа
Дэлхийн
банк нь анх 1944 онд АНУ-н Бреттонвуудс хотод байгуулагдсан. Нэгдсэн
үндэсний байгууллагын санхүүгийн мэргэшсэн байгууллага бөгөөд түүний
бүтэц бүрэлдэхүүнд нягт холбоотой ажилладаг 5-н байгууллагаас бүрддэг.
Үүнд
- Олон улсын шинэчлэл хөгжлийн банк
- Олон улсын хөгжлийн ассоциаци /нэгдэл/
- Олон улсын санхүүгий карпораци
- Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлаг
- Хөрөнгө оруулалтын маргааныг зохицуулах олон улсын төв зэрэг байгууллага орно.
Олон улсын шинэчлэл хөгжлийн
банк нь дундаж орлого бүхий орнууд болон буурай хөгжилтэй боловч эдийн
засгийн чадвартай орнуудад зээл олгож эдийн засгийн өсөлтөд нь туслалцаа
үзүүлдэг.
Олон улсын хөгжлийн ассоцаци нь
дэлхийн банкнаас явуулж байгаа ядуурлыг бууруулах үйл ажиллагаа нь
голлох үүрэг гүйцэтгэдэг ба нэн ядуу орнуудад тэдэнд хүүгүй зээл олгохын
зэрэгцээ бусад үйлчилгээ үзүүлнэ. Олон улсын хөгжлийн ассоциациын эх үүсвэрийн ихэнх нь дэлхийн банкны гишүүн хөгжингүй болон өндөр хөгжилтэй орнуудаас хандиваар бүрдэнэ.
Олон улсын санхүүгийн кордораци нь
хувийн секторыг бэхжүүлж хөгжиж байгаа орнуудын эдийн засагт хувийн
хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилгоор оруулдаг. Энэ нь хвуийн хөрөнгө
оруулагчтай түншлэн хөгжиж байгаа орнуудын ААН-д зээл олгохоос гадна
компанийн хувьцаанаас худалдах зорилгоор тэдэнд хөрөнгө оруулдаг.
Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлаг
нь хөгжиж байгаа орнуудад шууд хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилгоор
шууд туслалцаа үзүүлдэг. Хөгжиж байгаа орнуудад гадаадын хөрөнгө
оруулалтын явцыг идэвхижүүлэхийн тулд арилжааны бус эрсдлийн улмаас бий
болох алдагдлаас сэргийлэх баталгааг хөрөнгө оруулагчдад гаргаж өгдөг
байгууллага юм.
Энэ
нь хөгжиж байгаа орнуудын ЗГ-т гадаадын хөрөнгө оруулалтыг
нэмэгдүүлэхтэй холбоотой зөвлөгөө өгч гадаадын хөрөнгө оруулалтын
боломжуудын талаар мэдээллийг түгээх амжилтанд тенхикийн туслалцаа
үзүүлдэг.
Хөрөнгө оруулалтын маргааны зохицуулах олон улсын төв нь
хөрөнгө оруулалтын талаар гадаадын хөрөнгө оруулагч болон тухайн орны
хооронд үүссэн маргаантай асуудлыг зохицуулах уг асуудлыг арбитрын
аргаар шийдвэрлэн зохицуулах үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Дэлхийн
банк нь өөрийн гишүүн орнуудад дараах төрлийн тусламж үзүүлдэг.
Суурь боловсрол Эрүүл мэндийг хамгаалах Хөгжүүлэх замаар хөрөнгө оруулахБайгаль орчны хамгаалахХувийн хэвшлийн хөгжлийг хөхүүлэн дэмжих Засгийн газраас үзүүлж байгаа үйлчилгээг чанартай үр ашигтай ил тод байх чадварыг нь бэхжүүлэхМакро
эдийн засгийн тогтвортой байдлыг хөгжүүлэх шаардагдаж шинэчлэлийг
дэмжих замаар хөрөнгө оруулалт болон урт хугацааны төлөвлөлтөнд
таатай нөхцөлийг бий болгохЯдуурлыг бууруулах үйл явцын гол хөшүүрэг болох нийгэмийн хөгжил засаглалын оролцоо бүтцийг хөгжүүлэхэд дэмжи
ЛЕКЦ 11
Дэлхийн банкны групп
ОУВС-ын гишүүнээр элсэх нь Дэлхийн банкны гишүүн болох давхар үүргийг хүлээлгэдэг онцлогтой.
Дэлхийн
банкны группэд ажил төрлийн холбоотой олон улсын санхүүгийн дөрвөн
институт болон Олон улсын шинэчлэл хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн
ассоциаци, Олон улсын санхүүгийн корпораци, Олон талын хөрөнгө
оруулалтын баталгааны агентлагг болон Хөрөнгө оруулалтын маргааныг
зохицуулах олон улсын төв тус тус ордог билээ.
Дэлхийн банк нь Париж, Токиод өөрийн салбартай, мөн олон оронд төлөөлөгчийн газартай болно.
2002
оны байдлаар 184 улс Дэлхийн банкны гишүүнээр элссэн байна. Өөрөөр
хэлбэл дэлхийн бараг бүх орон гишүүн болсон байгаа нь түүнийг Дэлхийн
банк гэж нэрлэхэд хүргэж байна. ОУВС-ын гишүүн орон Дэлхийн банкны
гишүүнээр элсэж болно. Энэ зарчим нь Дэлхийн банкнаас явуулах валют –
санхүүгийн бодлого нь ОУВС-ын дүрэмд нийцэж, түүний үйл ажиллагаатай
уялдсан байх шаардлагаас урган гарсан байна.
Дэлхийн банкны зорилго нь:
-Үндэсний үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалтаар дэмжих замаар гишүүн орны эдийн засгийг шинэчлэх хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх,
-Баталгаа
гаргаж өгөх, хамтарч зээлийн төсөл хэрэгжүүлэх замаар хувийн секторын
болон гадаадын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих,
-Олон
улсын худалдааны урт хугацааны тэнцвэртэй өсөлтийг урамшуулах, мөн
гишүүн орнуудын үйлдвэрлэлийн нөөцийг ашиглахад хөрөнгө оруулалтыг
чиглүүлж, улмаар төлбөрийн тэнцлийг сайжруулах нь туслалцаа үзүүлэх.
Дэлхийн банкны удирдах дээд байгууллага нь гишүүн орнуудаас томилсон захирлуудын зөвлөл (Сангийн сайд буюу төв банкны дарга нараас бүрдэнэ.)
мөн. Захирлын зөвлөлийн гишүүн нь өөрийн орлогчтой байх ба тэдгээрийг
таван жилийн хугацаагаар томилно. Захирлын зөвлөл нь жилд нэг удаа
хуралдана. Жилийн хурал нь ОУВС-ын жилийн хуралтай хамт
болдог. Захирлын зөвлөл нь шинээр гишүүн элсүүлэх, дүрмийн сангийн
хэмжээг өөрчлөх, банкны дүрэмд өөрчлөлт оруулах гэх мэтээс бусад
асуудлыг банкны гүйцэтгэх захирлуудын эрх хэмжээнд шийдвэрлэж байхаар
шилжүүлж болно.
Захирлын
зөвлөлийн хурлын ихэнх шийдвэр нь энгийн олонхийн саналаар хүчин
төгөлдөр болно. Мөн зарим чухал асуудал зөвлөлийн гишүүдийн 85 хувийн
санал авч байж хүчин төгөлдөр болдог онцлогтой. Захирлын зөвлөлийн
хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар гишүүн орнуудын өгөх саналын тоо нь
банкны дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээ – квотоос шууд хамаарна.
Энэ зарчим ёсоор АНУ-д нийт саналын 17 хувь байгаа нь дэлхийн банкны
гишүүн хөгжиж байгаа 140 орны саналтай тэнцэж байна. Саналын тоогоор
хоёрдугаар байранд Япон (8%) орж, дараагаар нь Герман (4,57%), Франц, Их Британи (тус бүр 4,38%) гэх мэт орон багтаж байна.
Дэлхийн
банкны гүйцэтгэх захирлууд нь банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан
явуулахад оролцоно. Гүйцэтгэх захирлуудыг 2 жилийн хугацаагаар сонгоно.
Нийтдээ 24 гүйцэтгэх захирал ажиллах бөгөөд түүний 5 нь дүрмийн сандд
ихээхэн хөрөнгө оруулсан Их Британ, Герман, АНУ, Франц, Японоос шууд
томилогдоно. Мөн Саудын Арави, Хятад, ОХУ-ыг төлөөлсөн гүйцэтгэх
захирлууд шууд сонгогдоно. Үлдэх 16 гүйцэтгэх захирлыг аль орон ямар
группэд орохтой нь уялдуулан Захирлын зөвлөлийн хурлаар сонгууль явуулж
сонгоно.
Дэлхийн
банкны ерөнхийлөгчийг гүйцэтгэх захирлуудын хурлаас 5 жилийн
хугацаагаар сонгоно. Ерөнхийлөгч нь тус банкны өдөр тутмын үйл
ажиллагааг удирдан явуулна. Дэлхийн банкны ерөнхийлөгч нь АНУ-ын иргэн
байна.
Дэлхийн
банкийг анх байгуулахад гишүүн орнууд банкны дүрмийн санг бүрдүүлэхэд
10млрд.долларын хөрөнгө оруулжээ. Дэлхийн банкны дүрэм ёсор банкны
дүрмийн сангийн хэмжээ 184 млрд.долл байх ёстой. 1998 оны байдлаар
дүрмийн сан 170 млрд. Долларт хүрчээ. Банкны өөрийн хөрөнгө, олон улсын
санхүүгийн зах зээл дээрээс авсан зээл болон өмнө олгосон зээлийн төлбөр
нь тус банкны зээлийн гол эх үүсвэр юм. Банкны зээлийн хугацаа 20
хүртэл жил ба эхний 5 жил нь хөнгөлөлттэй хүүтэй байна.
Зээлийн
хүүгийн хэмжээ нь дэлхийн зах зээлийн жишгийн дагуу тогтооно. Гэхдээ
эхний таван жилд хүүгийн хэмжээ хөнгөлөлттэй байна. Зээлийг шууд Засгийн
газарт, эсвэл Засгийн газрын баталгайтайгаар аж ахуйн нэгжид олгодог
журамтай. Зээлийн энэ механизм нь тогтвортой мөрдөгдөж иржээ. Харин
зээлийн бодлого нь улс төр, эдийн засгийн олон хүчин зүйлийн нөлөөллөөс
болж байнга өөрчлөгдөж ирсэн байна.
ЛЕКЦ 12
Европын шинэчлэл, хөгжлийн банк
Европын шинэчлэл, хөгжлийн банк (European Bank for Reconstruction and Development - EBGD) нь холбогдох орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1990 онд байгуулагдсан байна. Европын шинэчлэл, хөгжлийн банк (ЕШХБ)-ны анхны хувь нийлүүлэгч – үүсгэн байгуулагч нь дэлхийн 40 орон юм.
Монгол
улс 2000 онд тус банкны гишүүн болжээ. 2002 оны байдлаар тус банк
эгнээндээ дэлхийн 60 орныг нэгтгэсэн бүс нутгийн олон улсын санхүүгийн
том байгууллага болсон байна.
Европын
шинэчлэл, хөгжлийн банкны төв нь Лондонд байрлана. Тус банкны статус,
эрх зүйн байдлыг ЕШХБ болон Их Британи, Хойт Ирландын хооронд 1991 онд
байгуулсан тусгай хэлэлцээрээр зохицуулсан байдаг. Банк байгуулсан тухай
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн эх хувийг хадгалагч орон нь Франц
юм. Гишүүн орнуудыг 4 группэд хуваасан байдаг. Үүнд: А группэд Европын
холбооны гишүүн бүх орнууд, Европын эдийн засгийн холбоо, Европын
хөрөнгө оруулалтын банк, В группэд Европ тивийн бусад орнууд, Израиль, С
группэд төв болон дорнод Европын орнууд, Д группэд Европ тивийн бус бүх
орнууд (АНУ, Канад, Монгол, Япон зэрэг) тус тус орно.
Европын
хөгжлийн банкны зорилго нь Европ тивийн хуучин социалист орнуудад
үндэсний эдийн засгаа хөгжүүлэхэд зориулж зээл олгох, улсын болон хувийн
секторт төрөл бүрийн хөрөнгө оруулалтын төслийг санхүүжүүлэх, баталгаа
гаргах зэргээр төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжихэд
нь туслах явдал юм. Олон улсын санхүүгийн бусад байгууллагын үйл
ажиллагаанаас ялгаатай нэг онцлог нь тус банкны зорилго эдийн засгийн
төдийгүй улс төрийн өнгө аяс агуулсан явдал юм. Тус банкны дүрэмд
зааснаар банк нь өөрийн үйл ажиллагаанд олон намын тогтолцоо, ардчилал,
олон ишт үзэл баримтлал, зах зээлийн эдийн засгийн харилцааг иш үндэс
болгохоор заасан байдаг.
Банкны дүрэмд түүний үүргийг дараахь байдлаар тодорхойлжээ:
-Өрсөлдөх чадвар бүхий хувийн сектор, ялангуяа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
-Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд гадны болон дотоодын хөрөнгийг дайчлах,
-Үйлдвэрлэлийн
салбар, санхүүгийн сектор болон үйлчилгээний хүрээнд хөрөнгө оруулах
замаар хувийн өмчийн харилцааг хөгжүүлэхэд туслах,
-хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
-Байгаль орчныг хамгаалахтай холбоотой төслүүдийг дэмжих.
Европын
шинэчлэл, хөгжлийн банк нь хувийн өмчид тулгуурласан үйлдвэр, аж ахуйг
дэмжих зорилт тавьдаг бөгөөд нийт хөрөнгийн эх үүсвэрийн 60-аас доошгүй
хувийг энэ чиглэлд зарцуулах ёстой. Ингэхдээ холбогдох орны засгийн
газраас баталгаа авахыг шаарддаггүй, зөвхөн өөрийн хйисэн судалгаа,
тооцоогоор тогтоосон үр ашгийн болон эрсдэлийн үзүүлэлтийг үндэслэн
хөрөнгө оруулалт хийх эсэхээ шийдвэрлэдэг болно. Өөрөөр хэлбэл, хувийн
салбарт хөрөнгө оруулалт хийхдээ ЕШХБ нь жирийн арилжааны банкны адил
ажилладаг болно. Зээлийн обьект нь хувийн фирм, компани, хувьчлагдаж
байгаа, үйлдвэр, хамтын үйлдвэр, аж ахуйн нэгж юм.
Европын
шинэчлэл, хөгжлийн банк нь бүс нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалтыг
дэмжих, урамшуулахад анхаарлаа хандуулдаг. Энэ чиглэлээр бүс нутгийн
Засгийн газар, бусад хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах, ялангуяа
хамтарсан санхүүжилт хийх, баталгаа гаргаж өгөх зэрэг хэлбэрээр
ажиллана. Тус банк үйл ажиллагаагаа албан ёсоор 1991 оны дөрөвдүгээр
сард эхэлсэн ажээ. Ингэхдээ ойрын жилүүдэд банкны өмнө тавигдаж байгаа
зорилтыг тодорхойлохоос ажлаа эхэлсэн байна. Улс төрийн шинэ тогтолцоонд
дөнгөж шилжээд байгаа орнуудад эдийн засгийн харилцааг шинэчлэх, зах
зээлийн эдийн засагт шилжихэд нь туслах, үнийн өсөлт, барааны хангамжийн
доголдлоос болж, нийгмийн эмх замбараагүй байдал гаргахаас сэргийлэх
явдал тус банкны тэргүүн зэргийн зорилт байжээ.
Мөн
орон бүрийн эдийн засгийн хөгжлийн төвшин, онцлогийг харгалзан
тэдгээрийн эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх хөтөлбөр боловсруулахад
туслах, өмчийн харилцааг өөрчлөх, бизнесийн шинэ орчин нөхцөл бий
болгох, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, гаднын
хөрөнгийг дайчлах нөхцөл, боломжийг дээшлүүлэх явдал тус банкны
анхаарлын төвд байсан ажээ.
Захирлуудын
зөвлөлөөр баталсан улс бүртэй хамтран ажиллах ерөнхий чиглэлийн дагуу
банкны үйл ажиллагаа явагдаж, зээлийн бодлого хэрэгжиж иржээ. Ерөнхий
чиглэлд тухайн улсын улс төрийн болон эдийн засгийн байдалд судалгаа
хийж, дүгнэлт гаргаж, энэ үндсэн дээр банкнаас тухайн улстай хамтран
ажиллах бодлогыг тодорхойлно. Ингэхдээ тус банкнаас олгох зээл,
тусламжийг улс төрийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн харилцаанд
шилжих эрх зүйн болон эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх талаар тухайн
орны зүгээс хийж гүйцэтгэх ажлын явцтай холбон авч үздэг байна. Тус
банкны олон талт үйл ажиллагааны нэг нь үндэсний боловсон хүчнийг
бэлтгэх, давтан бэлтгэхэд орнуудад техникийн туслалцаа үзүүлэх явдал юм.
Төрийн захиргааны боловсон хүчнээс авахуулаад банкны хэрэгжүүлэх
тодорхой төсөл дээр ажиллах мэргэжилтнийг бэлтгэх сургалт явуулах бааз
бий болгосон байна.
Тус
банкны санаачлагаар ЕШХБ, ОУВС, Дэлхийн банк, Олон улсын төлбөр
тооцооны банк, Европын холбооны хамтарсан санхүүжилтээр 1992 онд Австрид
Венын хамтарсан институт байгуулж, хуучин социалист орнуудын боловсон
хүчнийг сургах, давтан бэлтгэх болсон байна.
Европын
шинэчлэл, хөгжлийн банкны удирдах дээд байгууллага нь гишүүн орон
бүрийн сангийн сайд эсвэл төв банкны дарга бүрэлдэхүүнд нь орсон
захирлуудын зөвлөл мөн. Захирлуудын зөвлөлийн даргыг жил бүр сонгоно.
Банкинд шинэ гишүүн орон элсүүлэх, гишүүнээс гаргах, Банк байгуулсан
хэлэлцээрт өөрчлөлт оруулах, банкны гүйцэтгэх захирлууд болон
Ерөнхийлөгчийг сонгох, гүйцэтгэх захирлууд, тэдгээрийн орлогчид болон
Ерөнхийлөгчийг шагнаж урамшуулах, Банкны дүрмийн сангийн хэмжээг
өөрчлөх, Банкны удирдлагад олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах эрх
олгох, Банкны баланс болон ашгийн хувиарлалтыг батлах зэрэг асуудал
Захирлуудын зөвлөлийн хурлын онцгой бүрэн эрх байхаар тус банкны дүрэмд
заасан байна. Захирлуудын зөвлөлийн хурал жилд нэгээс доошгүй удаа
болно. Хурлаар хэлэлцэж байгаа ихэнх асуудлын шийдвэрийг гол төлөв
олонхийн саналаар батална. Гэхдээ онцгой ач холбогдолтой гэж үзсэн
асуудлыг дийлэнх олонхийн буюу нийт саналын 85 хувиар шийдвэрлэж байхаар
дүрэмд заасан бий.
Банкны
өдөр тутмын үйл ажиллагааг хангах үүрэгтэй гүйцэтгэх засаглалын
байгууллага нь гүйцэтгэх захирлуудын зөвлөл мөн. Гүйцэтгэх захирлуудын
зөвлөл 23 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүний 11 гүйцэтгэх захирлыг А
группийн орнуудаас, бусад 12 захирлыг В, С, Д группээс тус бүр 4 захирал
сонгох замааар бүрдүүлнэ. Гүйцэтгэх захирал болон түүний орлогч нь нэг
орноос байж болохгүй. Гүйцэтгэх захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд
шалган байцаах комисс, санхүүгийн хороо, хөдөлмөр, цалин хөлсний болон
захиргааны хороо орно.
Банкны
захирлуудын зөвлөлийн хурал орох материалыг бэлтгэх, банкны үйл
ажиллагааны чиглэлийг тодорхойлох, банкны төсвийг батлах, банкны өдөр
тутмын ажлыг хэрэгжүүлэх явдал Банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөлийн
эрх хэмжээнд хамаарна. Гүйцэтгэх захирлуудыг 3 жилийн хугацаагаар
сонгоно. Хурлаар хэлэлцэх асуудлыг олохын саналаар шийдвэрлэнэ. Гэхдээ
зарим асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэх ёстой. Саналын тоо нь
түүний төлөөлж байгаа орнуудаас банкны дүрмийн санд оруулсан хувь
хөрөнгө – квотоос шууд хамаарна.
Банкны
ерөнхийлөгчийг тус банкны удирдах дээд байгууллага болох захирлуудын
зөвлөлийн хурлаас 4 жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхийлөгч нь тус
банкны албан ёсны төлөөлөгч бөгөөд банкны гүйцэтгэх захирлуудын
зөвлөлийг удирдана. Гүйцэтгэх захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэж
байгаа асуудлаар санал хураахад Ерөнхийлөгч оролцохгүй, харин санал
тэнцсэн нөхцөлд түүний санал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.
Монгол
улс тус банкны гишүүнээр элсээд удаагүй байгаа тул одоогоор Европын
шинэчлэл, хөгжлийн банк манай улсыг судалж, хамтран ажиллах чиглэлээ
тогтоох шатанд хамтын ажиллагаатай байна гэж хэлж болно. Манай улсын
хувьд дэд бүтцийг хөгжүүлэх, санхүүгийн секторын ажиллах чадварыг
дээшлүүлэх зэрэг чиглэлээр тус банкны дэмжлэгийг авах боломж бий.
ЛЕКЦ 13
Азийн хөгжлийн банк
Бүс нутгийн олон улсын санхүүгийн байгууллагын дотор Азийн хөгжлийн банк (Asian Development Bank)
чухал байр эзэлжээ. НҮБ-ийн Ази, Алс дорнодын орнуудын эдийн засгийн
комиссын хүрээнд явагдсан хэлэлцээрийн үр дүнд Азийн хөгжлийн банк (АХБ)
нь 1966 онд байгуулагдсан байна. Банкны төв нь Филипин улсын нийслэл
Манил хотод байрлана. 2002 оны байдлаар тус банкны гишүүнээр 61 орон
элссэн байна. Азийн хөгжлийн банк нь Европод Франкфуртэд хойт америкт
Вашингтонд, Япон Токиод өөрийн салбартай,гишүүн 20 гаруй улсад өөрийн
төлөөлөгчийн газраа ажиллуулж байна.
Тус
банкны дүрэмд банкны зорилтыг бүс нутгийн болон гишүүн орнуудын эдийн
засгийн хөгжил, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал гэж
тодорхойлсон байна. Банкны бодлогод эдийн засгийн өсөлт, тогтвортой
хөгжил, хүний хөгжил, удирдлага менежмент, байгаль орчны хамгаалалт,
хувийн секторын хөгжил бүс нутгийн хамтын ажиллагаатай холбоо бүхий
асуудлууд чухал байр эзэлдэг байна. Энэ дагуу АХБ-ны үйл ажиллагаа нь
бүс нутгийн хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд
чиглэсэн төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд чиглэж иржээ. Тус
банкны зээлийн бодлогод дараахь салбаруудад тэргүүн зэргийн ач холбогдол өгч, юуны өмнө зээлжүүлэх боломжийг судлахаар заасан байдаг. Үүнд:
-Хөдөө аж ахуй: усжуулалт, хөдөөгийн район, орон нутгийн хөгжил, загасны аж ахуй:мал аж ахуй, ойжуулалт,
-Эрчим
хүч: эрчим хүчний дэд салбарын хөгжил, байгалийн хий, нүүрс олборлолт,
нефть боловсруулах үйлдвэр болон байгалийн хий дамжуулах хоолой барьж
байгуулах,
-Тээвэр, холбоо: тэнгисийн боомт, хөлөг онгоц, авто болон төмөр зам, онгоц буудал, телекоммуникаци,
-Дэд бүтэц: усан ханамж, эрүүл ахуй, хотын аж ахуйн дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарын төсөл, арга хэмжээ:
Азийн
хөгжлийн банкны үүрэг нь өөрийн гишүүн хөгжиж байгаа орны эдийн засаг,
нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээнд зориулж
зээл олгох, төрөл бүрийн техникийн туслалцаа үзүүлэх явдал юм..
Ази – номхон далайн бүс нутагт өдөрт 1 ам.долларын орлоготойгоор амиа зогоон амьдарч байгаа 900 гаруй сая хүн нэн ядуу (өдрийн орлого нь 1 ам.доллар хүрэхтэй үгүй) нөхцөлд
амьдарч байна. Үүнтэй холбогдуулан АХБ 1999 онд зээлийн бодлогоо хянан
үзэж, ядуурлыг бууруулах явдлыг өөрийн үйл ажиллагааны нэг гол чиглэл
болгосон байна.
Азийн хөгжлийн банкны удирдах дээд байгууллага нь захирлуудын зөвлөл (Board of Governors) мөн.
Гишүүн орон бүр тус өөрийн улсыг төлөөлөх захирал, түүнийг орлогчийг
томилно. Захирлуудын зөвлөлийн жилийн хурал жилд нэг удаа болж, банкны
тайланг хэлэлцэх, дүрэмд өөрчлөлт оруулах, шинээр гишүүн элсүүлэх,
Банкны ерөнхийлөгч, банкны гүйцэтгэх захирлууд, тэдний орлогчийг сонгох
зэрэг асуудал хэлэлцэнэ.
Банкны
ерөнхийлөгч нь банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдана.
Ерөнхийлөгчийг 5 жилийн хугацаагаар сонгоно. Тэр нь нэг удаа улиран
сонгогдож болно. Банкны ерөнхийлөгч нь 3 дэд ерөнхийлөгчтэй байна.
Азийн
хөгжлийн банкны дүрмийн сан 43,8 млрд ам доллар ба түүний 3,1 млрд ам
доллар нь төлөгдсөн байна. Дүрмийн санд бүс нутгийн орнуудаас оруулах
хувь хөрөнгө квотын хэмжээг тогтоохдоо тухайн орны ДНБ хүн ам төсвийн
зарлага экспорт зэрэг үзүүлэлтийг харгалзан үздэг болно. Бүс нутгийн бус
өндөр хөгжилтэй орнуудын хувьд тэдгээрээс хөгжиж байгаа орнуудад
үзүүлдэг тусламж олон улсын байгууллагуудад төлдөг гишүүний татварын
хэмжээг харгалзан тус банкны дүрмийн санд оруулах хувь хөрөнгө квотыг
тогтоожээ.
Азийн
хөгжлийн банкны санхүүгийн эх үүсвэр нь өөрийн хөрөнгө болох дүрмийн
сан, нөөцийн сан, болон донор орнууд, олон улсын санхүүгийн зах зээл
дээрээс зээлсэн хөрөнгө, түүнчлэн тусгай зориулалтын сангуудын хөрөнгөөс
тус тус бүрдэнэ.
Дүрмийн санг бүрдүүлэхэд хамгийн их хувь хөрөнгө оруулсан улс нь Япон, АНУ юм. Банкны дүрмийн сангийн 31,8 хувь (тус бүр 15,9 хувь)
энэ хоёр улсад ногдож байна. Үүний дараагаар Хятад – 6,5 хувь, Энэтхэг-
6,4 хувь, Канад-5,3 хувь, Солонгос- 5,1 хувь, Герман-4,4 хувь гэх мэт
улс орж байна. Монгол улс тус банкны дүрмийн сангийн 0,015 хувьтай
тэнцэх хувь хөрөнгө оруулсан бөгөөд 2003 оны байдлаар энэ үзүүлэлтээр 43
дугаар байранд орж байна. Банкны дүрмийн сангийн бүрдэлийг бүс нутгийн
харьяаллаар авч үзвэл 63,7 хувь нь банкны гишүүн ази – номхон далайн
бүсийн орнуудад, үлдэх 36,3 хувь өөр бүс нутгийн улсуудад тус тус ногдож
байна. Энэ бүхнээс үзэхэд Азийн хөгжлийн банкны үйл ажиллагаа барууны
өндөр хөгжилтэй орнуудын хяналтад байна. Ялангуяа АНУ, Япон улс тус
банкны бодлогыг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү
бодлого нь гаднын хувийн хөрөнгө оруулалтыг тус бүр нутаг руу чиглүүлэх,
бүс нутгийн байгалийн баялаг, эрдэс түүхий эдийн баазыг хөгжүүлэх
чиглэлээр гишүүн орнуудын эдийн засгийн бодлогыг уялдуулах, дэд бүтцийн
хөгжлийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд чиглэж иржээ. Мөн орон
нутгийн чанартай арга хэмжээ, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд
банкнаас зориуд анхаарч иржээ. Банкны гол донорууд нь барууны өндөр
хөгжилтэй АНУ, Герман, Япон зэрэг орнууд, түүнчлэн Азийн бар болох өмнөд
Солонгос, Сингапур, Тайвань зэрэг улс юм.
Банкны
үйл ажиллагаа нь санхүүгийн нөөцийг төвлөрүүлж, бүс нутгийн орнуудад
тодорхой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд чиглэнэ. Төслийн сонголт,
зээл олгох үйл ажиллагаа нь нарийн дэг журмын дагуу хийгдэнэ. Юуны өмнө
холбогдох орны зохих байгууллагатай санал солилцож, төслийг сонгоно.
Үүний дараагийн шатанд төслийн байдлыг газар дээр нь судалж, техник
эдийн засгийн үнэлгээ хийж, түүний өртгийг тодорхойлно. Энэ үндсэн дээр
зээл олгох талаар хэлэлцээр хийж, зээлийн гэрээний төслийг боловсруулна.
Зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийг ашиглах шатанд банкнаас
тавих хяналтын үйл ажиллагаа эхэлнэ. Төслийн хэрэгжилтийн явцад хяналт
тавьж, үр дүнгийн талаар тайлан гаргаснаар уг төсөл хэрэгжсэн гэж үзнэ.
Азийн
хөгжлийн банк нь ердийн болон хөнгөлөлттэй гэсэн хоёр төрлийн зээл
олгоно. Банкны өөрийн болон түүнтэй адилтгах хөрөнгийн эх үүсвэр бүхиий
ердийн зээлийг тодорхой зориулалтаар, арилжааны нөхцөлөөр олгоно. Харин
тусгай зориулалтын сангаас олгох зээл нь хөнгөлөлттэй нөхцөлтэй байна.
Ердийн зээлийг уг обьектын зардлаа нөхөх байдлаас хамааруулж, 10-30
жилийн хугацаатай олгоно. Зээлийн хүүгийн хувь хэмжээ нь дэлхийн зах
зээлийн дундаж хэмжээнд тогтоогдоно. Харин ердийн зээлийн тоо нь эхний
2-7 жилд хөнгөлөлттэй нөхцөлтэй байна.
ЛЕКЦ 14
Европын төв банк
Европын хамтын нийгэмлэгийн
хүрээнд хамтын ажиллагаа, интеграчлалын үйл явц, улам гүнзгийрч
байгаагийн нэг жишээ нь Европын төв банкуудын бүхэл бүтэн систем
бүрэлдэн тогтсон явдал юм. Энэ систем нь Европын холбооны орнуудын төв
банкууд болон Европын төв банк гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Европын
холбооны орнуудын төв банкуудын систем болон Европын төв банкны дүрмийг
Европын хамтын нийгэмлэгийн хууль тогтоох дээд байгууллага батласнаар
эдээр олон улсын санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн
үндэс бий болжээ.
Бүс нутгийн шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг хамгийн залуу олон улсын санхүүгийн байгууллага нь Европын төв банк (European Central Bank) юм. Европын холбооны гишүүн орнууд 1998 оны 7 дугаар сарын 1нд Европын Төв банк (ЕТБ)-ыг
байгуулжээ. Европын холбооны гишүүн, евро валютын бүсийн 12 улс,
Герман, Франц, Итали, Испани, Нидерланд, Белиги, Австри, Финлянд,
Португал, Ирланд, Люксембург, Грек болон евро бүсэд ордоггүй Дани, Швед,
Англи нь Европын Төв банкийг үүсгэн байгуулагчид юм.
Тухайн
орны төв банк нь улсаа төлөөлж, Европын төв банкны үйл ажиллагаанд
оролцоно. Европын төв банк нь гишүүн орнуудын мөнгөний эмиссийн төв
бөгөөд Франкфурт – на – Майне хотод байрлана. Европын төв банкны үндсэн
зорилго нь үнийн тогтвортой байдлыг хангах замаар Европын хамтын
нийгэмлэгийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал
юм.
Европын төв банк нь өөрийн үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
-Хамтын нийгэмлэгийн валютын бодлогыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх,
-Улс хоорондын валютын гүйлгээг зохион байгуулан хэрэгжүүлж байх,
-Гишүүн орнуудын гадаад валютын албан ёсны нөөцийг эзэмшиж, түүний удирдлагыг хэрэгжүүлэх,
-Гишүүн орнуудын төлбөр, тооцооны системийн хэвийн ажиллагааг хангах,
Европын
төв банк нь өөрийн өмнө тавигдсан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бие
даасан үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ гишүүн орнуудын төв банкуудтай
нягт хамтран ажиллагааг болно. Европын төв банк байгуулах тухай
хэлэлцээр болон банкны дүрэмд банкны бие даасан, хараат бус байдлыг
хангах эрх зүйн үндсийг бүрдүүлж өгчээ. ЕТБ нт өөрт ноогдсон үүргийг
хэрэгжүүлэхдээ Хамтын нийгэмлэгийн удирдах байгууллага, гишүүн орны
Засгийн газраас ямарч санал хүсэлт, зөвлөмж авах ёсгүй. Нөгөө талаар
Хамтын нийгэмлэг, гишүүн орны зүгээс банкны ажилд хөндлөнгөөс оролцох
эрхгүй ажээ.
ЕТБ-ны удирдлага нь Захирлуудын зөвлөл (Governing Council), Гүйцэтгэх хороо (Executive Board) , Ерөнхий зөвлөл (General Council)
гэсэн 3 байгууллагаас бүрдэнэ. Банкны удирдах дээд байгууллага нь
Захирлуудын зөвлөл мөн. Захирлуудын зөвлөл нь Гүйцэтгэх хорооны гишүүд
болон евро бүсийн гишүүн орнуудын төв банкны захирлуудаас бүрдэнэ.
Захирлуудын зөвлөл жилд 10-аас доошгүй удаа хуралдсан байх ёстой.
Захирлуудын зөвлөлийн гишүүн бүр нэг санал өгөх эрхтэй байна.
Харин
банкны дүрмийн санг бүрдүүлэх, орнуудын валютын нөөцийг ЕТБ-нд
шилжүүлэх, гишүүн орнуудын төв банкны валютын орлогыг хувиарлах, ЕТБ-ны
ашиг, алдагдлыг хуваарилахтай холбогдсон зөвлөлийн хуралд оролцоно.
Гишүүн гуравны хоёр нь хуралд хүрэлцэн ирснээр ирц бүрдсэнд тооцох ба
хэлэлцсэн асуудлыг энгийн олонхийн саналаар хүчин төгөлдөр гэж тооцно.
Хэлэлцсэн асуудлаар санал хураахад санал тэнцвэл Банкны ерөнхийлөгчийн
санал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Захирлуудын зөвлөлийн хурлаар банкны
дүрмийн сан, ашиг, алдагдал, валютын нөөцийн хуваарилалттай холбогдсон
асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх санал хураалт явуулахдаа банкны дүрмийн
санд тухайн орны төв банкны оруулсан хувь хөрөнгө – квотыг үндэслэн
саналын тоог тогтооно.
Захирлуудын
зөвлөл нь Европын төв банкны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоон
өгнө., шаардлагатай гэж үзвэл гол гол үзүүлэлтийн хүрсэн байх хэмжээ,
лимит тогтоож болно. Мөн Захирлуудын зөвлөл нь Европын хамтын
нийгэмлэгийн валютын бодлогыг тодорхойлно. Ингэхдээ зээл, хадгаламжийн
хүү, Банкны нөөц зэрэг үзүүлэлтээр тодорхой хугацаанд баримтлах хувь
хэмжээ, лимит тогтоон өгч болно.
Хамтын
нийгэмлэгийн орнуудын нутаг дэвсгэр дээр мөнгөн тэмдэгт еврог гүйлгээнд
гаргахыг зөвшөөрөх онц эрхийг Захирлуудын зөвлөл эдэлнэ. Европын төв
банк болон түүний гишүүн орнуудын төв банкнаас гүйлгээнд гаргах евро
валютын дэвсгэртүүд нь Хамтын Нийгэмлэгийн гишүүн орнуудын нутаг дэвсгэр
дээр үйлчлэх цорын ганц төлбөрийн хэрэгслэл мөн.
Гүйцэтгэх
хороо нь Банкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон дөрвөн гишүүнээс
бүрдэнэ. Дөрвөн гишүүн нь орон тооны байна. Гүйцэтгэх хорооны гишүүн
албан тушаал хавсрах, эсвэл өөр газар цалинтай болон цалингүй ажиллахыг
зөвшөөрөхгүй. Банкны ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, хорооны бусад гишүүд
нь банк, санхүүгийн салбарт олон жил ажилласан дадлага, тургшлагатай,
нэр хүндтэй хүмүүс байх ба тэдгээрийг холбогдох орны Засгийн газар,
Европын парламентай урьдчилан тохиролцсоны үндсэн дээр Захирлуудын
зөвлөлийн хурлаар 8 жилийн хугацаагаар томилно. Харин хугацааг дахин
сунгахгүй.
Гүйцэтгэх хороо нь ЕТБ-ны өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан явуулах, Захирлуудын зөвлөлөөс баталсан
валютын бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах явцдаа Гүйцэтгэх
хороо нь гишүүн орнуудын төв банкинд удирдамж, үүрэг өгч болно.
Гүйцэтгэх хороо нь Захирлуудын зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах
үүрэгтэй. Гүйцэтгэх хорооны гишүүдийг
нэг л удаа 8 жилийн хугацаагаар сонгох ба тэд нь тухайн орны Засгийн
газар болон төв банкны хараа хяналт, нөлөөллөөс хамаарахгүйгээр ЕТБ - ны
төлөө бие даан ажиллах үүрэгтэй. Гүйцэтгэх хороо нь банкны ерөнхийлөгч,
дэд ерөнхийлөгч болон тус хорооны гишүүн 4 хүнээс тус тус бүрдэнэ.
Ерөнхий
зөвлөл нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон Европын холбооны гишүүн
орнуудын төв банкны дарга нарын бүрэлдэхүүнтэй байна.
Банкны ерөнхийлөгч нь (түүнийг эзгүй үед дэд ерөнхийлөгч)
Захирлуудын зөвлөлийн болон Гүйцэтгэх хорооны хурлыг даргалан хийлгэнэ.
Мөн Ерөнхйилөгч нь Банкийг төлөөлж гуравдагч этгээдтэй харьцах эрхтэй
болно.
Энэ бүхнээс үзэхэд Европын төв банкны удирдлага нь хоёр хэсэг орнууд (евро бүсийн болон Европын холбооны гэсэн)-ыг
өөртэй багтаасан хоёр шатлал бүхий тогтолцооноос бүрдэж байна. Өөрөөр
хэлбэл, нэг талаас Ерөнхий зөвлөл, нөгөө талаас Гүйцэтгэх хороо нь евро
бүсийн орнууд болон тус бүсэд ордоггүй Европын холбооны орнуудыг
холбосон тогтолцоог бүрдүүлж байна.
Европын
төв банкны үйл ажиллагаа нь гишүүн орнуудын төв банктай шууд холбоотой.
Өөрөөр хэлбэл, төв банкуудын нэгдсэн тогтолцоо нь Европын төв банкны
үйл ажиллагааны салшгүй хэсэг юм. Ийм учраас ЕТБ-наас өгсөн чиглэлийг
төв банкууд заавал биелүүлэх үүрэгтэй байдаг болно.
Гишүүн
орны төв банкны хууль, эрх зүйн зарчмыг Европын төв банкнаас дүрэм
болон бусад холбогдох баримт бичигтэй нийцүүлсэн байна. Тухайлбал, төв
банкны даргыг 5 жилээс доошгүй хугацаагаар томилох, гэмт хэрэг үйлдсэн
болон ажлын шаардлага хангах тохиолдолд ажлаас нь чөлөөлж байх нийтлэг
зарчмыг банкны гишүүн улс бүрийн төв банкны хувьд адилхан мөрдөх болжээ.
Европын
төв банк нь өөрийн нэрийн өмнөөс болон гишүүн орнуудын төв банкнаас
явуулах нээлттэй зах зээлийн болон зээлийн үйл ажиллагааны үндсэн
зарчмыг тогтооно. Нээлттэй зах зээлийн болон зээлийн талаар дараахь үйл
ажиллагаа явуулна. Үүнд:
-Үнэт цаас, валют, үнэт металл худалдах, худалдан авах гүйлгээ хийх,
-Санхүүгийн зах зээл дээр зээл олгох, авахтай холбогдсон зээлийн гүйлгээ эрхлэх,
-Олон улсын санхүүгийн байгууллага, банкуудтай дансны харилцаа тогтоож, валют алт, үнэт цаасны гүйлгээ эрхлэх,
-Гуравдагч этгээдтэй банкны бүх төрлийн гүйлгээ, төлбөр тооцооны аж ахуй нэгж
ЛЕКЦ 15
Олон улсын төлбөр тооцооны банк
Олон улсын валют – санхүүгийн байгууллагын хүрээнд Олон улсын төлбөр тооцооны банк (Bank for International Settlement - BIS) чухал
байр эзэлдэг болно. Тус банк нь дэлхийн анхны олон улсын санхүүгийн
байгууллага юм. Белиги, Их Британи, Герман, Итали, Франц, Япон улсын
Засгийн газар хоорондын (түүхэнд Гаагын хэлэлцээр гэж нэрлэсэн) хэлэлцээр болон эдгээр орнуудаас Швейцарьтай тохиролцсон конвенцийн дагуу 1930 онд Олон улсын төлбөр тооцооны банк (ОУТТБ)-ыг байгуулжээ. Тус банкны төв нь Швейцарийн Базель хотод байрлана. Тус банкны төлөөлөгчийн газар Гонконг Мексикт ажиллаж байна.
Банкны
дүрмийн санг бүрдүүлж үүсгэн байгуулагчид нь эдгээр орнуудын төв банк
юм. Хэдийгээр Швейцарыг байрладаг боловч тус банк нь тухайн орны банкны
хууль тогтоомжид захирагдахгүй. Швейцарийн Засгийн газартай байгуулсан
тусгай конвенцоор ОУТТБ-ны эрх зүйн байдлыг зохицуулсан ажээ. 1931-1932
онд ОУТТБ-ыг байгуулсан хэлэлцээрт 19 орны төв банк нэгдсэн байжээ. Одоо
дэлхийн 50 орны төв банк, түүний дотор Австрали, ЕАБНУ, Малайз, Румын,
ОХУ зэрэг орны төв банк тус банкны гишүүн болсон байна. Мөн Европын Төв
банк тус банкны гишүүн юм.
Тус
банкны зорилго нь төв банкуудын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх,
тэдний хоорондын төлбөрийг гүйцэтгэх явдал юм. Үйл ажиллагаагаа явуулж
эхэлсэн эхний жилүүдэд тус банкны гол зорилго нь дэлхийн 2 дугаар дайнд
нэрвэгдсэн болон нутаг буцсан Германы хүмүүстэй хийх тооцоог гүйцэтгэх,
дайны өрийн төлбөрийг барагдуулах явдал байжээ.
Зохион
байгуулалтын бүтцийн хувьд ОУТТБ нь хувь хөрөнгө нийлүүлэн байгуулсан
олон улсын санхүүгийн байгууллага мөн. Банкны дүрмийн санг 1,5 млрд
алтан франкаар тогтоосон. Банкны төлбөр, тооцооны нэгж нь 0,290 рамм
цэвэр алтны агууллагатай франк юм. Төлбөрийн энэ нэгжийг анх 1799 онд
Францад нэвтрүүлж, хожим нь 1865 оноос Швейцарь зэрэг франкийн бүсийн
орнуудад хэрэглэх болсон түүхтэй билээ.
Одоо тус банкны ам.доллароор илэрхийлсэн актив, пассивыг алтан франкт шилжүүлэхэд нэг унц алтыг 208 ам.доллартой (1 алтан франк = 1.94149 ам.доллар) тэнцэж ханшийг хэрэглэж байна. Бусад орны валютын хувьд тэдгээрийн доллартай харьцах ханшыг төлбөрийн тооцоонд хэрэглэнэ.
Олон
улсын төлбөр тооцооны банкны удирдах байгууллагууд нь хувь
нийлүүлэгчдийн удирдлагын зөвлөлийн жилийн хуралдаан, захирлуудын зөвлөл
болон ерөнхий хороо юм. Банкны
хувь нийлүүлэгчдийн жилийн хуралдаанаар банкны тайланг батална. Гол
асуудлыг санал хурааж шийдвэрлэх ба түүнд зөвхөн төв банкны төлөөлөгч
санал өгнө. Саналын тоо банкны дүрмийн санд тухайн орны оруулсан хувь
хөрөнгө – квотын хэмжээнээс шууд хамаарна. Захирлуудын зөвлөлөөр гол
асуудлыг шийдвэрлэдэг ба түүний бүрэлдэхүүнд тус банкыг үүсгэн
байгуулагч орнууд болон дүрмийн санд ихээхэн оруулсан 13 орны төв банкны
дарга нар ордог болно. Тус банкны гишүүн бусад орнуудын оролцоо нь
жилийн ногдол ашгаа авах, харилцагчийн хувьд төлбөр тооцоогоо
гүйцэтгүүлэх хэмжээгээр хязгаарлагдмал байна.
Олон
улсын төлбөр тооцооны банк нь гишүүн орнуудын төв банкны банк юм. Тус
банк нь өөрийн дүрмийн дагуу хоёр үндсэн үүрэг гүйцэтгэнэ:
-Гишүүн
орнуудын төв банк хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг
үзүүлэх, улс хоорондын төлбөр тооцооны гүйлгээ хийх нөхцөлийг хангаж
өгөх,
-Олон улсын төлбөр тооцоо гүйцэтгэх итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу агентлагийн үүрэг гүйцэтгэх.
Банк нь өөрийн үйл ажиллагаанд дор дурьдсан зарчмуудыг удирдлага болгоно. Үүнд:
-Валютын гүйлгээ нь холбогдох орны валютын хууль тогтоомжийн дагу хэрэгжинэ.
-Банкны өөрийн хөрөнгөөр хийгдэх валютын гүйлгээ нь захирлын зөвлөлийн шйидвэрээр зөвшөөрөгдсөн валютаар хийгдэнэ.
-Банкны төлбөрийн гүйлгээний чиглэлийг захирлын зөвлөл тогтооно.
Гишүүн орнуудын төв банк нь нэг талаар тус банкны үүсгэн байгуулагч – хувь нийлүүлэгч төдийгүй удирдагч, бас харилцагч нь мөн.
Сайхан өдөр,
ReplyDeleteЧамд яаралтай тусламж хэрэгтэй байна уу ... Та хүсч байна уу
Өрөнд хүрэх, бизнесийн өргөжилт, хувийн хэвшил
Зээл "бидэнтэй хурдан хугацаанд холбоо барьж болно
Бага хүүтэй найдвартай зээлийн 3%, ба
Сайн зээлийн эргэн төлөлтийн боломжит төлөвлөгөө
Нөхцөл байдал имэйл: alexpeter718@gmail.com