Sunday, October 9, 2016

Даатгалын менежмент


ЛЕКЦ 1
Даатгалын тухай ойлголт
Монгол улсын даатгалын тухай хуульд зааснаар даатгал гэдэг нь ААНБ, иргэдийн эд хөрөнгийн болон хуульд харшлаагүй эд хөрөнгийн бус ашиг сонирхлыг болзошгүй эрдлээс даатгах үйл ажиллагааг хэлнэ. Өөрөөр хэлбэл даатгал гэдэг нь хохирол үүсэх боломжтой гэнэтийн тохиолдлуудаас хүн амын болоод ААНБ-н эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах буюу хамгаалах, зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан байгуулах үйл ажиллагаа юм. Эрсдлийг багасгах үндсэн арга бол даатгал юм.
-          Даатгалын салбар түүний ангилал:
Даатгалын салбарыг дараах шалгууруудаар ангилагддаг. Үүнд:
1.    Даатгалын объектын төрлөөр
2.    Даатгалын нөхөн олговрын төрлөөр
3.    Балансын зүйлсээс хамааруулан
1.    Даатгалын салбарыг нөхөн олговрын хувьд хувийн, хөрөнгийн, хариуцлагын даатгал гэж ангилна. Даатгалын объект нь “хүн түүний амь нас болон хөдөлмөрийн чадвар түүний хөрөнгө болон мөнгөн хөрөнгө ”байдаг.
2.    Даатгалын салбарыг нөхөн олговрын хувьд ангилах нь үүссэн хохирлын үнэлгээ болон нөхөн олговрын харьцаан дээр хийгддэг. Даатгалын компаний гэрээний дагуу хүлээх хариуцлаг нь хохирлыг нөхөх, мөн тодорхой хэмжээний мөнгөн төлбөр хийхэд оршиж болно. Үүний үндсэн дээр хохирлынх даатгал болон мө хөрөнгийн даатгал гэсэн 2 төрөл гарч ирдэг.
-          Хохирлын даатгалын үед даатгалын компани нь даатгалы гэрээндэх үнэлгээн дотор үүссэн хохирлын хэмжээг бүрэн төлнө. Хохирлынх даатгалд хэт үнэлгээг хориглосон зарчим байдаг бөгөөд түүний дагуу хохирлын даатгал тохиолдсон үед даатгагч баяжих ямар нэгэн боломж байх ёсгүй бөгөөд эсрэг тохиолдолд тэрээр хууль бус үйлдэл хийх магадлал гарч ирдэг.
Жишээ нь: 8 сая төгрөгний үнэтэй машинийг 10 сая төгрөгөөр даатгахгүй. Хохирлын даатгалд бодитойгоор тодорхойлогдсон хохирол л төлөгдөх бөгөөд тэр нь бүрэн хэмжээтэйгээр төлөгдөх ёстой байдаг.
-          Мөнгөн хөрөнгийн даатгалд абсракт хэрэгцээ /хийсвэр хэрэгцээ/ хангагдаж байдаг бөгөөд даатгалын гэрээний үнэлгээ нь даатгагдах хөрөнгийн үнэлгээгээр тодорхойлогддоггүй харин даатгуулагчийн сонирхол бөгөөд төлбөртйн чадвараас хамаардаг. Мөнгөн хөрөнгийн даатгал нь амьдралын даатгал, гэнэтийн ослын даатгал, зарим эрүүл мэндийн даатгалын төрөл хийгддэг.
3.    Даатгалын салбарыг балансыг зүйлсээс нь хамааруулан ангилах нь аж ахуй эрхлэгч этгээдэд түүний бизнесийн бүх салбаруудад даатгагдсан уу гэдгийг тогтоож өгөх юм. Үйлдвэрлэл эрхлэлтийн зүгээс активийн даатгал, пассивийн даатгал гэж ангилна.
Активийн даатгалд хөрөнгийн хохирлын даатгалын бүх чухал салбарууд хамаарагдана. Энэ нь ерөнхийдөө эд баялаг болоод хөрөнгийн даатгал юм. Активын даатгалд өрийн нэхэмжлэлтэй холбоотой активийн даатгал ч мөн хамаарагдана. Пассивийн даатгалд эд хөрөнгийн сонирхол даатгагддаггүй бөгөөд өр төлбөрөөс үүдэлтэй хохирол даатгадаг.





ЛЕКЦ 2
Даатгалын эдийн засгийн агуулга, мөн чанар үүсэл хөгжил
Нийгмийн нөхөн үйлдвэрлэл нь байгалийн болон хүний хүчин зүйлээс хамаарсан зөрчилдөөн, эсрэг тэсрэг үйл ажиллагааны нөхцөлд ихээхэн эрсдэлтэй орчинд явагддаг билээ. Энэ зөрчилдөөн нь нэг талаас хүн төрлөхтөн болон байгаль, хүрээлэн байгаа орчин хоёрын хооронд, нөгөө талаас нийгмийн харилцааны хүрээнд байнга гарч өдий хүрчээ. Түүний үр дагаврыг багасгахын төлөө хүн төрлөхтөн дээр үеэс элдэв аргаар тэмцэж ирсэн хэдий ч гэнтийн шинж чанартай байгалын аюул, гамшиг, аваарь, осолдөртөж хохирол амсах явдал гарсаар байна.
Байнга давтагдан гарч болох тохиолдлын чанартай эдгээр үзэгдлээс урьдчилан сэргийлэх, мөн учирсан хохирлыг нөхөх зайлшгүй шаардлага нь даатгалын үйл ажиллагаа үүсч хөгжих нөхцөл болсон байна. Байгалын гамшиг, аваарь осол нь гэнэт тохиолдох бөгөөд бүх нутаг дэвсгэр, хүн амыг бүхэлд нь хамардаггүй билээ. Иймээс нэг хүн болон хэсэг бүлэг хүмүүс, объектод ногдох учирсан хохирлын хэмжээг тодорхойлж, түүнийг хэрхэн нөхөх тухай асуудал гарч ирсэн байна. Эхний үед хэсэг бүлэг хүмүүс хамтарч нөөцийн хэлбэртэй санг бараа, материал, түүхий эдийн хэлбэрээр байгуулан учирсан хохиролыг нөхөхөд зориулан ашиглаж байжээ.
            Таваар мөнгөний харилцаа гүнзгийрч, үйлдвэрлэл хөгжихийн хэрээр даатгалын үйл ажиллагаа боловсронгуй болж, хохирол нөхөх санг мөнгөөр байгуулах болсон байна. Мөнгө бий болж төлбөрийн болон гүйлгээний хэрэгсэлийн үүрэг гүйцэтгэх болсон нь даатгалын харилцаа гүнзгийрч, хамрах хүрээ нь тэлхэд хүргэсэн байна. Даатгалын мөнгөн санг ямарч хэрэглээний өртөг болгон даатгалын хохиролыг богино хугацаанд нөхөх боломжтой болжээ.
Хөдөлмөрийн хуваарь гүнзгийрч, гар үйлдвэрлэлээс худалдаа салж бие даах болсон хийгээд олон улсын худалдаа хөгжиж, далайн тээвэр бий болсон нь даатгалын хөгжилд түлхэц өгсөн байна. Бараа таваар худалдаалах, түүний үнийг төлөх, тээвэрлэх, хадгалах зэрэг нь элдэв эрсдэлд өртөх болсон тул тэдгээрийг даатгаж, хамгаалах болсон байна. Үүнтэй холбогдож даатгалын үйл ажиллагаагаар бие даасан пүүс, компанууд гарч иржээ. Байгалийн болон нийгмийн хөгжлийн хуулиудыг танин мэдэх замаар даатгалын эрсдэл, даатгалын үнэлгээний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй үзэл баримтлал бий болж эхэлсэн байна. Байгалийн гэнтийн үзэгдлүүдийг урьдаас танин мэдэх учирч болох аваар, ослоос урьдчилан сэргийлхэд даатгалын үйл ажиллагаа чиглэх болжээ. Энэ бүхнээс үзхэд даатгалнь нийгмийн нөхөн үшйлдвэрлэлийн хөгжлийн явцад үүссэн санхүүгийн хөтөлбөрийн нэг төрөл болох нь тодорхой байна. Үйлдвэрлэлийн явцад гэнтийн аваар, ослийн улмаас учирсан хохиролыг нөхөх нэг арга болж даатгал нь нийгмийн нөхөн үйлдвэрлэлийн чухал элемент болон хөгжиж ирсэн байна. Санхүү нь мөнгөн хөрөнгийн нөөцийг хувиарлах, дахин хувиарлах хүрээг бүхэлд нь хамардаг бол даатгал нь санхүүгийн нөөцийн зөвхөн дахин хувиарлалтийн шатанд явагддаг онцлогтой эдийн засгийн категорь юм. Эдийн засгийн онцлог категорь болохийн хувьд даатгал нь дараах шинж чанарыг өөртөө агуулсан байна. Үүнд:
1.    Урьдчилан төсөөлөх, харах боломжгүй гэнтийн аваар осол байгалийн гамшгийн улмаас учирсан хохиролыг нөхөхтэй холбогдон мөнгөн хөрөнгийг дахин хувиарлах эдийн засгийн харилцаа даатгалын явцад үүснэ.
2.    Гэнтийн аваар осол байгалийн гамшиг нь тодорхой аваар, осол, байгалийн гамшиг нь тодорхой орон зайд хэсэг бүлэг хүмүүс обектыг хамарсан байдаг. Иймээс даатгалын явцад учирсан хохиролын нийт хэмжээг тодорхойлж түүнийг холбогдох хохирогч бүрээр зөв хувиарлаж ноогдуулах үйл ажиллагаа даатгалын явцад хийгдэнэ. Ингэснээр учирсан хохиролыг даатгуулагч нар хамтарч хүлээх хамтийн хариуцлагын зарчим үйлчилэх болно.
3.    Даатгалын төлөө зохих хураамж, хариуцлага хүлээх
4.    Хохиролын хэмжээг мөнгөөр болон биет байдлаар илэрхийлнэ.
5.    Даатгалын хохирлыг нөхөх хөрөнгийн эх үүсвэрийн бүрдэлт, түүний зарцуулалт нь даатгалын үйл ажиллагааны явцуу хүрээнд явагдана.
6.    Учирсан хохиролыг нөхөх үйл ажиллагаа нь эргэлт буцалтгүй, бүр мөсөн байна.
7.    Даатгалын үйл ажиллагаа нь учирч болох аваар, осол, бэрхшээлээс урьдчилан сэргийлхэд чиглэнэ.
Дээр дурдсан онцлог байдал шинж чанарыг үндэслэн даатгалын талаар дараах тодорхойлолтыг өгч болох юм. Тодорхой орон зай, цаг хугацаанд тухайн нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн гамшиг, урьдчилан төсөөлөх боломжгүй гэнтийн аваар, осолын улмаас иргэд, аж ахуй нэгжид учирсан хохиролыг нөхөх болон тэдгээрээс урьдчилан сэргийлхэд чиглэсэн мөнгөн хөрөнгийн санг бий болгох, зарцуулахтай холбогдсон эдийн засгийн харилцааг даатгал гэнэ. Даатгалын харилцаа нь тодорхой хязгаарлагдмал хүрээнд явагддаг онцлогтой.
Даатгал зайлшгүй байхын хэрэгцээ нь нэг талаас гэнэтийн үзэгдэл аваарь, ослоос болж учирсан хохиролыг нөхөх шаардлага, нөгөө талаас даатгалд хамрагдах хувийн, ашиг сонирхолоос үүдэн гарсан байна. Даатгал бий болсон төсвийн ачааллыг хөнгөлсөн арга хэмжээ болсон байна. Төрөөс өөрийн үүргийн хүрээнд иргэдэд болон улсын ба хувийн өмчийн аж ахуй нэгжид гэнэтийн аюул, үзэгдэлийн улмаас учирсан хохиролыг төсвөөс нөхөхийн оронд даатгалын үйл ажиллагаагаар шийдвэрлэх боломжтой болсон байна.
Даатгалын харилцаанд даатгагч болон даатгуулагч гэсэн хоёр субъект оролцоно. Даатгалын үйл ажиллагаа явуулах эрх бүхий ашгийн төлөө даатгалын компанийг даатгагч гэнэ. Хууль, тогтоомж болон гэрээний үндсэн дээр даатгалын зүйлээ даатгуулагчид даатгуулсан иргэн, хуулийн этгээдийн даатгуулагч гэнэ.
Даатгалыг дотор нь заавал даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хоёр хэлбэрээр ангилна. Бүх төрлийн хариуцлагын даатгал болон хуулиар тогтоосон зарим даатгал нь заавал даатгуулах даатгалд орно. Даатгуулагч нь өөрийн санаатай бус үйл ажиллагаанаас гуравдагч этгээдэд учруулж болох хохирлыг даатгалын компаниар нөхүүлэхээр хийсэн даатгалыг хариуцлагын даатгал гэнэ. Жишээ нь авто тээврийн хэрэгслэл, түүнийг өмчлөгч болон жолоочийн хариуцлагын даатгал, орон сууц эзэмшигч болон өмчлөгчийн хариуцлагын даатгал нь заавад даатгуулах даатгалд хамаарна. Даатгалын хамгаалалтанд орох шаардлага зөвхөн хэсэг бүлэг хүмүүс, аж ахуйн нэгжийн бус улсын эрх сонирхолыг хөндөж байгаа бол тийм төрлийн үйл ажиллагааг заавал даатгалд хамруулж, төрөөс зохицуулах болсон байна.
Заавал даатгуулах даатгалыг санаачлагч, зохион байгуулагч нь төр байдаг бөгөөд заавал даатгуулах даатгалын төрөл, датаглын хариуцлагын хамрах хүрээ, даатгагч, даатгуулагчийн харилцан хүлээх үүрэг, хариуцлага болон заавал даатгалын үйл ажиллагаанаас үүдэн гарах бусад бүх харилцааг хуулиар зохицууласан байдаг онцлогтой. Мөн заавал даатгалын систем нь даатгалын объектыг хэсэгчилэн түүвэрлэж сайн дураар сонгож авах биш албан журмаар даатгалд хамруулах албадлагын шинж чанартай байдаг. Иймд даатгалын хамрах хүрээ өргөн байх тул даатгалын хураамж хамгийн бага байх боломжтой байдаг болно.
Хуулиар заавал даатгуулхаар тогтоосноос бусад төрлийн даатгал нь сайн дурин даатгалд хамаарна. Даатгалын харилцаа сайн дурийн үндсэн дээр явагдах тул даатгалын объектыг сонгож авах, учирсан хохиролыг хуваарилах, нөхөх үйл ажиллагаа нь зөвхөн даатгагч, даатгуулагчын хооронд явцуу хүрээнд явагддагаараа заавал даатгалаас онцлогтой. Сайн дурын даатгалын харилцаа нь даатгагч даатгуулагчын хооронд байгуулах гэрээний дагуу зохицуулагдана. Сайн дурын даатгалын гэрээнд даатгал эхлэх, дуусах хугацааг тодорхой заасан байх бөгөөд энэ нь гэрээний хугацаанд даатгагчын хариуцлагыг тодорхойлох эрх зүйн үндэс байдаг. Гэрээг заавал бичгээр хийх бөгөөд түүнийг батлах үндэслэл нь даатгалын баталгаа буюу даатгалын полис юм.
Практик амьдрал дээр сайн дурын тодорхой нэрийн даатгалын талаар даатгагч, даатгуулагчын хооронд гэрээ байгуулах, зуучлах үүргийг даатгалын төлөөлөгч, зуучлагч агентууд гүйцэтгэнэ. Сайн дурын даатгалын гэрээ нь даатгалын хураамжийг төлсөн үес эхлэн хүчин төгөлдөр болдог онцлогтой. Мөн энэ хугацаанаас эхлэн даатгагч даатгалын хохиролыг нөхөх үүрэг хүлээж эхэлнэ.
Даатгал нь гэрээний үндсэн дээр хийгдэх бөгөөд нэг талаас эд хөрөнгө, ашиг сонирхолоор даатгуулж, түүнийхээ төлөө даатгалын хураамж төлж буй даатгуулагч, нөгөө талаас даатгалын хохирлыг нөхөх үүрэг хүлээж байгаа даатгагч нар даатгалын харилцаанд оролцож, гэрээнд заасан үүрэг хүлээж, эрх эдэлнэ.
Даатгалын мөн чанар, онцлог нь түүний ангилалтай шууд холбоотой. Даатгал нь эдийн засгийн тодорхой харилцааны систем болохын хувьд даатгалын харилцаанд оролцогч талуудын хоорондын харилцааг илэрхийлдэг билээ. Иймээс даатгалын ангилалын үндэс нь даатгалын харилцаа мөн.
Даатгалыг дотор нь даатгалын объектын болон даатгалын субъектын хамрах хүрээгээр хоёр ангилж болно. Даатгалын объект буюу даатгагч байгууллагын шинж чанараас улсын, хувийн, хувь нийлүүлсэн гэх мэтээр ангилж болно. Даатгалын субъектын хамрах хүрээгээр даатгалыг дотор нь амь нас, эрүүл мэндийн,  эд хөрөнгийн, хариуцлагын гэж гурав ангилна.
Учирсан хохиролыг нөхөх нөөцийн санг байгуулах, зарцуулах явцад даатгалын эдийн засгийн категори болох мөн чанар нь илэрнэ. Өөрөөр хэлбэл даатгалын эдийн засгийн категори болохыг харуулсан бодит жишээ нь мөнгөн болон бараа материалын хэлбэрээр бий болсон даатгалын сангууд юм. Даатгалын харилцаа гүнзгийрэхийн хэрээр даатгалыг зохион байгуулах эрх зүйн үндэс бүрдэж эхэлсэн байна.
Даатгалын хамрах хүрээг тогтоох, даатгалын нөөцийн санг байгуулах, хохирол нөхөх үйл ажиллагааг юуны өмөн даатгагч, даатгуулагчын хооронд гэрээ байгуулах замаар шийдвэрлэх болсон байна. Даатгал ийнхүү эдийн засгийн чухал категори болохын зэрэгцээ байгалийн бэрхшээл, гамшиг, гэнтийн аваар, ослоос ард иргэдээ хамгаалах төрийн нийгмийн хамгаалалтын хэрэгслэл болсон байна.







ЛЕКЦ 3
Даатгалын байгууллагын зохион байгуулалтын хэлбэрүүд
Ш  Даатгалын байгууллагын төрөл, ангилал, онцлог
Ш  Арилжааны даатгалын байгууллагын орлого түүний бүртгэл
Ш  Арилжааны даатгалын байгууллагын зардал түүний бүртгэл
Ш  Даатгалын байгууллагын нөөцийн сан түүний зорилго ач холбогдол, бүртгэлд тусгах нь
Даатгалын байгууллагыг үндсэн 3 ангилна.
Улсын буюу төрийн байгууллага
Улсын буюу төрийн даатгалын байгууллага гэдэг нь хөрөнгийн эх үүсвэр нь улсын төсвөөс санхүүждэг дийлэнхдээ даатгуулагчийн нийгмийн шинжтэй эрсдлийг бууруулах зорилготой байгууллагыг хэлнэ. Улсын буюу төрийн даатгалын байгууллагыг төсвийн санхүүжилтээр буюу төрөөс санхүүжүүлж байгуулсан нь төрөөс даатгалын зах зээлд оролцож байгаа нэг гол хэлбэр юм. Энэ нь дийлэнхдээ заавал даатгалын үйл ажиллагааг эрхэлдэг байгууллагууд  хамаарна.
Хувийн даатгалын компани
Иргэн, ААНБайгууллага, хувийн буюу өөрийн өмчид үндэслэн байгуулна. Хувийн даатгалын компани нь дээрх даатгалын компаниас санхүүгийн эх үүсвэрийн хувьд ялгаатай мөн дийлэнхдээ сайн дурын бюу арилжааны даатгал явуулдаг ашгийн төлөө байгууллага юм. Жишээ нь: Иргэн А,Б,Д нар нийлэн даатгалын компани байгуулжээ.
 Иргэн А 200.000.000 төгрөг, 50.000.000 газар, 3000.000 тавилга эд хогшил нийлүүлсэн.
Иргэн Б 250.000.000 төгрөг, 45.000.000 тоног төхөөрөмж, 80.000.000 үнэлэгдэх мал нийлүүлсэн.
Иргэн Д 180.000.000 төгрөг, 60.000.000 бараа материал гэвэл эхлэлтийн баланс бэлтгэ.
Эхлэлтийн баланс
А,Б,Д компани
2015.01.01
Хөрөнгө:
Эргэлтийн хөрөнгө:
Мөнгөн хөрөнгө- 630.000.000
Бараа материал – 60.000.000
Эргэлтийн сүрэг – 80.000.000
Эргэлтийн хөрөнгийн дүн – 770.000.000
Эргэлтийн бус хөрөнгө:
Биет хөрөнгө:
Эд хогшил – 3000.000
Тоног төхөөрөмж – 45.000.000
Газар – 50.000.000
Эргэлтийн бус хөрөнгийн дүн- 98.000.000
Нийт хөрөнгийн дүн : 868.000.000
Өр төлбөр : 0
Эздийн өмч- 868.000.000










Нийт эх үүсвэрийн дүн: 868.000.000

Хувьцаат даатгалын компани
Энэ даатгалыг төрөөс хувьцаат даатгалын компаны хувийг худалдах замаар мөн иргэд , ААНБ зохих зөвшөөрлийн дагуу байгуулах боломжтой. Хувьцаат даатгалын компани нь дээрх хувийн төрийн аль альных нь шинжийг агуулсан байж болно. Оруулсан хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ. Жишээ нь Иргэн Д 5.000.000 ш хувьцаа гарган даатгалын компани байгуулжээ. Хувьцааны нэрлэсэн үнэ 200 төг. Тухайн үеийн нэгж хувьцааны зах зээлийн 230 төг-өөр арилжаалагдаж байсан гэвэл баланс зохио.
Энгийн хувьцаа – 1000.000.000
Нэмж төлсөн капитал – 150.000.000
Арилжааны даатгалын байгууллагын орлого түүний бүртгэл
Арилжааны даатгалын байгууллага нь бусад бизнесийн байгууллагын нэгэн адилаар үйл ажиллагааныхаа үр дүнд орлого олж байдаг. Даатгалын байгууллагын орлого нь дараах орлогоос бүрдэнэ.
үндсэн үйл ажиллагаатай шууд холбоотой орлого / үндсэн үйл ажиллагаатай холбоотой орлогыг хураамжын орлого гэнэ/үндсэн үйл ажиллагаатай шууд холбоогүй орлого / бусад орлого орно/
Хураамжийн орлого гэдэг нь арилжааны даатгалын байгууллага даатгуулагчдаас тэдний эд хөрөнгө болон эдийн бус ашиг сонихлыг / хуулинд харшлаагүй/ даатгалын төлөө авч байгаа төлбөрийг хэлнэ.
Хураамжийн орлогыг 2 хэлбэрээр авна.
Мөнгөн хэлбэрээр Мөнгөн бус хэлбэрээр
Мөнгөн хэлбэрээр хураамжын орлогыг авах :
Даатгалын компани даатгуулагчтай даатгалын гэрээ байгуулсны үндсэн дээр хураамжийн орлого олох боломж бүрдэх бөгөөд уг орлогыг даатгалын нэр төрөл тус бүрээр бүртгэнэ. Орлого орж ирсэн үед:
Дт: мөнгөн хөрөнгө - хххх
            Кт: холбогдох даатгалын хураамжийн орлого – хххх
Хэдийгээр тухайн компаны дансанд хураамжийн орлого орж ирсэн ч гэсэн баримтын бүрдэл болоогүй байдаг энэ тохиолдолд
Дт: мөнгөн хөрөнгө - хххх
            Кт: баримтын бүрдэл болоогүй хураамжийн орлого – хххх
Жишээ нь :  Х даатгалын компани нэг даатгуулагч хариуцлагын даатгалын төлбөрт 500.000 төг төлсөн ба үүний 300.000 төг-н орлого нь баримтын бүрдэл болоогүй байсан үед
Дт: мөнгөн хөрөнгө- 500.000
            Кт: хариуцлагын даатгал – 200.000
            Кт: баримтын бүрдэл болоогүй орлого – 300.000
Баримтын бүрдэл болоогүй орлогыг дараах байдлаар шийдвэрлэнэ.
-          Баримт бүрдэж орж ирсэн үед
Дт: баримтын бүрдэл болсон хураамжийн орлого – хххх
Кт: хариуцлагын даатгалын хураамжийн орлого – хххх
-          Уг орлого нь данс андуурч орж ирсэн гэрээ байгуулагдаагүй гэх мэт шалтгааны улмаас буцаасан бол
Дт: баримтын бүрдэл болоогүй хураамжийн орлого – хххх
            Кт: мөнгөн хөрөнгө -  хххх
-          Баримтын бүрдэл болоогүй орлогыг 75% нь баримт нь бүрдэж орж ирсэн ба үлдсэн хэсэг нь данс андуурч орж ирсэн тул буцаажээ.
Дт: баримтын бүрдэл болсон хураамжийн орлого- хххх
            Кт: хариуцлагын даатгалын хураамжийн орлого – хххх
Арилжааны даатгалын дараах үндсэн хэлбэрүүд байдаг.
Анхдагч даатгалЗэрэгцээ даатгалДавхар даатгал
Хэрвээ даатгалын компани давхар даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг бол даатгагч даатгуулагч дараах дансны харилцааг хөтлөнө.
Давхар даатгагч даатгалын компаний хувьд:
Дт: авлага – хххх
            Кт: давхар даатгалын хураамжийн орлого – хххх
Авлага төлөгдсөн тохиолдолд:
Дт: мөнгөн хөрөнгө - хххх
Кт: авлага – ххх
Давхар даатгуулагч даатгалын компанийн хувьд:
Дт: мөнгөн хөрөнгө - хххх
Кт: давхар даатгалын хураамжын өглөг – хххх
Кт: холбогдох даатгалын хураамжийн орлого – хххх
Шилжүүлсэн тохиолдолд:
Дт: давхар даатгалын хураамжийн өглөг – хххх
            Кт: мөнгөн хөрөнгө - хххх
“А” даатгалын компани хураамжийн орлогод 50сая төгрөг хүлээн авсан ба үүний 60%-ийг “Х” даатгалын компани давхар даатгуулах гэрээтэй. А ба Х компани дансны бичилтийг хий:
А ба Х компанид гэрээнд заасан хугацааны дотор төлбөрийг шилжүүлсэн.
А давхар даатгуулагч
Дт: мөнгөн хөрөнгө - 50.000.000
         Кт: давхар даатгалын хураамжийн өглөг – 30.000.000
         Кт: холбогдох даатгалын хураамжийн орлого – 20.000.000
Дт: давхар даатгалын хураамжийн өглөг – 30.000.000
         Кт: мөнгөн хөрөнгө - 30.000.000

Х давхар даатгагч
Дт: авлага – 30.000.000
        Кт: давхар даатгалын хураамжийн орлого – 30.000.000
Дт: мөнгөн хөрөнгө - 30.000.000
        Кт: авлага – 30.000.000  
Мөнгөн бус хэлбэрээр хураамжийн орлого
Арилжааны даатгалын хураажмийн орлогыг дээрх байдлаар мөнгөн хэлбэрээр авахаас гадна мөнгөн бус хэлбэрээр буюу мөнгөнөөс бусад эд хөрөнгөөр авч болно.
Даатгалын төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр авсан тохиолдолд дараах байдлаар бүртгэнэ.
Дт: түр эзэмшлийн хөрөнгө - хххх
            Кт: холбогдох даатгалын хураамжийн орлого – хххх
Жишээ нь: Х даатгалын компани даатгуулагчийн эд хөрөнгийг даатгагч даатгалын хураамжийн төлбөрт нэг бүр нь 580.000 төг-ийн үнэтэй 2ш компьютер авсан.
Дт: түр эзэмшлийн хөрөнгө - 1160.000
            Кт: эд хөрөнгийн даатгалын хураамжийн орлого – 1160.000
Дээрх даатгуулагч гэрээнд заасан хугацааны дотор уг 2 компьютерийг буцаан авч мөнгөн төлбөрийг хийсэн бол дээрх бичилтийг хийнэ. Хэрвээ гэрээнд заасан хугацааны дотор даатгуулагч төлбөрийн оронд өгсөн эд хөрөнгийг буцаан авч мөнгөн төлбөрийг хийгээгүй бол уг эд хөрөнгийг даатгалын компаны эзэмшилд бүр мөсөн шилжиж ирсэн гэж үзнэ. Дараах 2 нөхцөлөөр бүртгэлд тусгана.
Даатгалын компани хураамжийн төлбөрт авсан уг эд хөрөнгийг дотоод үйл ажиллагаанд зарцуулах шийдвэр гарсан бол:
Дт: холбогдох хөрөнгө - хххх
Кт: түр эзэмшлийн хөрөнгө - хххх
Даатгалын компани хураамжийн төлбөрт авсан эд хөрөнгийг цааш нь худалдах шийдвэр гаргасан бол
Дт: бараа материал – хххх
            Кт: түр эзэмшлийн хөрөнгө - хххх
Даатгалын компани уг компьютерийг нэг бүрийг нь 650.000 төг-өөр худалдсан.
Дт: мөнгөн хөрөнгө - 1300.000
            Кт: бараа материал – 1160.000
            Кт: бараа борлуулсны олз – 140.000
Даатгалын тухай хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
“даатгалын үйл ажиллагаа” гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг;“даатгагч” гэж энэ хуулийн дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг;“даатгуулагч” гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг;“даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг;“даатгалын хураамж” гэж даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг;“даатгалын нөхөн төлбөр” гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг;“даатгалын багц дүрэм” гэж энэ хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас даатгалын үйл ажиллагааг зохицуулах зорилгоор гаргаж буй дүрэм, журам, заавар, нөхцөл, шаардлагыг;“актуарч” гэж даатгагчийн төлбөрийн чадварын түвшин, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор учирч болзошгүй эрсдлийг урьдчилан үнэлж, эдийн засаг, математикийн тооцоо, судалгааны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг этгээдийг;“давхар даатгалын үйл ажиллагаа“ гэж даатгагч нь даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн дахин даатгахыг;”гадаадын зохицуулах байгууллага” гэж даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий гадаад улсын байгууллагыг;


ЛЕКЦ 4
Даатгалын хураамжийн тооцоолол
Даатгалын үйлчилгээний үнэ
Ямарч бараа таваарын адилаар даатгалын үйлчилгээ нь өөрийн үнэ болоод өртөгтэй байдаг. Даатгалын үнэ өртөг нь даатгалын хамгааллын үүрэгтэй юм. Даатгалын тохиолдол учирсан үед даатгалын хамгаалал нь даатгалын нөхөн олговор хэлбэрээр материалждаг байна. Даатгалын үнэ нь даатгуулагчийн даатгагчид төлөх хураамжийн хэмжээгээр тодорхойлогдоно. Даатгалын хураамж нь даатгалын гэрээг байгуулах үед тогтоогддог бөгөөд түүний хэмжээ нь гэрээнд өөрөөр заагаагүй бол түүнийг хүчинтэй байх хугацаанд өөрчлөгддөггүй. Хураамжийн хэмжээ нь :
a)    Даатгалын гэрээний хугацаанд үүсэх хохирлын нөхөх
b)    Даатгалын нөөц үүсгэх
c)    Даатгалын компанийн үйл ажиллагааны зардлыг нөхөх
d)    Тодорхой хэмжээний ашиг гаргах зэрэгт хүрэлцэхүйц байх ёстой.
Хураамжийн хэмжээний доод хэмжээ нь ядаж эхний 2-ыг нөхөхүйц байх ёстой.
Даатгуулагчдийн төлөх хураажмийн хэмжээ буюу даатгалын хамгааллын үнийн доод хэмжээ нь олгогдож буй нөхөн олговор болоод даатгалын компанийн зардлын хэлбэрээр тодорхойлогддог.
Үнийн түвшин ийм байх тохиолдолд даатгалын компаний өөрийн үйл ажиллагаанаасаа ямар ч ашиг олж чадахгүй юм. Даатгалын үнийн дээд хэмжээ нь 2 хүчин зүйлээр тодорхойлогддог.
-          Даатгалын үйлчилгээн эрэлтийн  хэмжээ /зах зээлд бага байгаа /
-          Банкны хадгаламжийн хүүгийн хэмжээ
Хэрэвээ тухайн даатгалын үйлчилгээний эрэлт сайтай бөгөөд даатгалын компаний тоо олон биш тохиолдолд тодорхой хугацааны туршид даатгалын хураамжийг өндөр хэмжээнд барих бололцоо бий. Даатгалын хураамж өндөр байх тохиолдолд даатгуулагчид нь бусад даатгалын компаниудад хандах болно. Янз бүрийн даатгалын төрлүүд дэх орлогын хэмжээ нь тогтмол байдаг бөгөөд уг даатгалын бүтээгдэхүүний амьдрах буюу оршин тогтнох хугацаанаас хамаардаг. Даатгалын үйлчилгээний төрлүүдийн тоо нь бараа таваарын нэр төрлөөс бага байдаг болохоор даатгалын зах зээл нь ширүүн өрсөлдөөн дунд байдаг. Өрсөлдөөний үндсэн хэрэгсэл нь шинээр үүсч буй шаардлагуудыг хангахуйц даатгалын төрлүүдийг санал болгох явдал байдаг. Даатгалын уламжлал болсон төрлүүд дахь өрсөлдөөн нь дараах чиглэлээр хийгддэг.
Даатгуулагчийн сонирхлыг татдаг янз бүрийн эрсдлийг хослуулсан даатгалын гэрээ боловсруулна.Бусад даатгалын компаниудаас хураамжаа бага байлгахүйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг болно.

Даатгалын хураамжийн бүтэц, түүнийг тооцоолох арга
Даатгалын хураамж нь үйлчилгээний үнийн хувьд тодорхой бүтэцтэй байдаг ба бүрдүүлэгч элементүүд нь даатгагчийн хүлээсэн бүх үүргүүдийг санхүүжлүүлэхэд хүрэлцэхүйц байх ёстой. Даатгалын хураамж нь:
Цэвэр хураамжДаатгалын компаний зардлыг нөхөх нэмэгдэлАшгийн нэмэгдэл орно.
Цэвэр хураамж нь  хохирлыг нөхөх зориулалттай бөгөөд даатгалын үнийн хэмжээг тогтоох үед үүсч болох хохирлын хэмжээ тодорхойгүй байдаг. Иймд өнгөрсөн хугацааны туршид тохиолдож байсан хохирлын талаарх мэдээллийн үндсэн дээр хохирол үүсэх магадлал, хохирлын хэмжээ тархалтыг тодорхойлдог. Эквивалент зарчмын дагуу хураамжийн минимум хэмжээ нь хүлээгдэж буй хохирлын хэмжээ буюу цэвэр хураамж бол:
            Даатгалын хураамж = цэвэр хураамж   
Гэхдээ энэ нь хохирлыг бүрэн нөхөхөд хүрэлцээтэй байдаггүй. Ямар ч сайн мэдээлэлтэй байсан бодит хохирол нь хүлээгдэж байснаас давж гарах явдал нийт хохирлуудын 50% -д тохиолддог нь батлагдсан байдаг.
Харилцагчдад найдвартай даатгалын баталгааг үзүүлэхийн тулд цэвэр хураамжин дээр даатгалын нэмэгдлийг хийдэг байна. Уг нэмэгдэл нь бодит хохирлын хэмжээ тооцоолж байснаас их гарах үед тэр зөрүүг санхүүжүүлэх зориулалттай юм.
Даатгалын компаний зардлын нэмэгдэл нь үйл ажиллагааны зардлыг нөхөх үүрэг бүхий хураамжийн бүрдүүлэгч юм. Даатгалд даатгалын компаний зардал болоод ашгийг багтаасан тэр нэмэгдлийг ачаалал гэж нэрлэнэ.
Ашгийн нэмэгдэл нь өөрийн хөрөнгөд ногдох хүү бөгөөд хөрөнгө эзэмшигчдийн түүнийгээ хэрэгжүүлсний урамшуулал юм.
Даатгалын хураамжийн тооцооллын онцлогууд
Даатгалын гэрээ гэдэг бол даатгуулагч хураамж төлж даатгагч нь даатгалын нөхцөл бүрдсэн үед даатгалын нөхөн олговор хийх үүрэгтэйгээр 2 талын байгуулсан гэрээ юм. Даатгалын гэрээ нь даатгалын гэрээ гэдэг утгаа хадгалахын тулд түүнд гэнэтийн чанартай элемент байх ёстой. Гэнэтийн чанар нь даатгагч даатгуулагчийн аль альных нь хувьд орших ёстой. Өөрөөр хэлбэл даатгалын хугацааны хэдийд нь ямар хэмжээтэй хохирол үүсэх талаар мэддэггүй. Үүний улмаас даатгуулагч нь уг даатгалын үйлчилгээнийхээ талаар ч тэр, даатгалын тохиолдол үүсэх талаар ч тэр бүрэн мэдээлэлгүй байж болно.
Иймд даатгалын хураамжийг тооцоолоох үед гэнэтийн тохиолдлуудыг хэмжээний хувьд нь үнэлэх шаардлагатай байдаг. Энэ нь магадлалын болон математик статистикийн онол дээр үндэслэгдсэн аргуудыг хэрэглэхэд хүргэдэг.
Дээр дурьдсан онцлогуудыг нь харгалзан даатгалын хураамжийг тооцоолох арга зарчмуудыг эрсдлийн онол болон актуар тооцооны онол гэдэг математикийн салбарт тусгайлан авч үздэг.
Хураамжийг тооцоолох ерөнхий арга
                     Эрсдлийн онолоор даатгалын гэрээний дагуу төлөгдөх нөхөн олговороор нь тохиолдлын хэмжээтэй байдаг. Үүнээс үүдэн бүх гэрээний дагуу төлж болох нөхөн олговрын хэмжээ ч мөн тохиолдлын чанартай байж болно. Даатгагчид даатгалын гэрээний хураамжийг тооцоолохдоо 100% - с бага ч түүнд дөхсөн түвшин бүхий хураамжаар нөхөн олговрын зардлаас давах баталгаа буюу аюулгүйн баталгааг хариуцах болно. Амьдрал дээр аюулгүйн баталгааны хэмжээ нь 85%-99% байдаг.
Цэвэр хураажийн хэмжээ нь даатгалын үнэлгээг эрсдлийн түвшинг илэрхийлэгч коэффициентээр үржүүлсэнтэй тэнцүү юм.
Цэвэр хураамжийн хэмжээ тэнцүү = даатгалын үнэлгээний рискийн түвшин  рискийн коэффициент
Энэ коэффициентийг нетто тариф гэж нэрлэдэг.
Нетто – эрсдэл гарах магадлал
Тариф- эрсдлийн хэмжээ
 Ихэнх тохиолдолд нетто тариф нь даатгалын үнэлгээний тодорхой хувь байдаг бөгөөд энэ тохиолдолд томьёо нь дараах хэлбэртэй байна.
Цэвэр хураамжийн хэмжээ = Даатгалын үнэлгээ  
Цэвэр хураамж нь нийт хураамжийн ихэнх хэсгийг эзэлдэг бөгөөд нийт хураамжийг даатгалын үнэлгээг даатгалын тарифаар үржүүлсэнээр тодорхойлж болно. Даатгалын нийт хураамжийг тодорхойлдог тэр үржигчийг брутто тариф гэнэ.
Даатгалын хураамж = даатгалын үнэлгээ
Брутто тариф нь даатгалын хураамжтай адил бүтэцтэй байдаг бөгөөд цэвэр хураамжийг илэрхийлсэн нетто тариф болон даатгалын компаний зардлыг илэрхийлсэн даатгалын нэмэгдлийг агуулна.
Брутто таритф /%/ = нетто тариф /%/ + нэмэгдэл /%/      даатгалын компаний зардлын нэмэгдэл
Брутто тариф  доторх нэмэгдэл нь F гэж тэмдэглэгддэг бөгөөд хувиар илэрхийлэгддэг.
F =  +
Нэмэгдлийн хэмжээ нь брутто тарифийн брутто тариф доторх нэмэгдлийн хувиар үржүүлсэнтэй тэнцүү.
Брутто тариф = нетто тариф + брутто тариф  F
Нийт хураамж = нетто тариф + нийт хураамж  F  ба
Брутто тариф =
       Энэ томьёо нь даатгалын бүх төрлүүд дэх брутто тарифийн тооцоололд хэрэглэгддэг. Гагцхүү даатгалын төрөл болгонд нетто тарифийг бодох аргууд нь өөр өөр байдгийн учир нь хөрөнгийн болон хариуцлагын даатгал нь эрсдэлтэй даатгалын төрөлд тооцоогддог бол хувийн даатгал нь хуримтлалын шинжтэй даатгал юм. Эрсдэлтэй даатгалын төрөлд нетто тарифийг дараах байдлаар тооцоолно. Даатгалын стандартыг дараах үзүүлэлтийн шинжилгээнд ашиглана. үүнд:
N -  даатгагдсан объектийн тоо хэмжээ
M – даатгалын тохиолдлын тоо
CB – нөхөн олговрын дундаж хэмжээ
CC – даатгалын үнэлгээний дундаж хэмжээ тус тус болно.
Даатгалын тохиолдол А үүсэх магадлал нь:
Р(А)=
Жишээ нь:
Даатгалын статистикаас үзвэл даатгасан 100 объектоос 3 нь бүрэн хэмжээний сүйрэл бүхий хохирол амсдаг гэвэл хохирол учрах магадлал нь:
Р(бүрэн сүйрлийн хохирол)=  байна.
Даатгалын объект бүр 200000 төгрөг бүхий үнэлгээтэй даатгуулсан гэвэл нийт хохирлын хэмжээ нь 600000 төгрөг байна.
 даатгалын нийт хураамж
 төгрөг
Даатгалын хураамжийн хэмжээ нь 600.000 төгрөг байна. Нийт хохирол 600.000 төгрөг, даатгуулсан объектын тоо 100-д харьцуулбал өөр өөр хэлбэл даатгуулагч бүр 600.000 төгрөгтэй тэнцэх хураамж төлсөн тохиолдолд даатгалын компанийн үүсэх хохиролыг барагдуулж чадна гэсэн үг юм. Гэвч даатгалын нөхөн олговор даатгалын үнэлгээнээсээ зөрөх тохолдолд байдаг. Үүнтэй холбогдуулан засварлах итгэлцүүр К-г хэрэглэдэг бөгөөд түүнийг дундаж нөхөн олговрыг даатгалын дундаж үнэлгээтэй харьцуулснаар олдог.
 
Үүнд Св , СС нь дундаж нөхөн олговроор болон даатгалын үнэлгээний хэмжээ юм. Иймд даатгалын хураамжийн нетто тарифын хэмжээ дараах хэлбэртэй байна.
 P(A)
л
Даатгалын тохиолдолд үүсэх магадлал нь дундаж үзүүлэлтээсээ зөрөх тохиолдлыг тооцохын тулд TO –т рискийн нэмэгдэл буюу дельта нэмэгдлийг хийдэг. Дельта нэмэгдэл нь 3-н үзүүлэлтээс хамаардаг.
Даатгал хийгдэх хугацаан дахь нийт гэрээний тоо –nНөхөн олговрын дундаж хэлбэлзэл RBАюулгүйн баталгаа буюу даатгалын хураамжууд нь нөхөн олговортоо хүрэлцэх магадлал
RB үзүүлэлтийн талаар мэдээлэл үгүй тохиолдолд делта ба эрсдллийн нэмэгдлийг өөр томъёогоор олно.
Хэрэв Р(А), СВ болоод СС талаар бодит мэдээлэл үгүй тохоиолдолд коффициент 3-тай тэнцүү гэж үзнэ.
Нетто тарифын тооцоолох аргаас хамаарсан даатгалын нэмэгдэл
Даатгалын төрөл
Хувийн даатгал / амьдралын даатгал/Эд хөрөнгө ба хариуцлагын даатгал / олон төрлийн даатгалын эрсдэл бүхий даатгалын төрлүүд, ховор тохиолдол бүхий том эрсдлийн даатгал/
Даатгалын төрлүүд
Амьдралын даатгал
Олон төрлийн риск бүхий даатгалын төрлүүд
Ховор тохиолдол бүхий том эрсдлийн даатгал
-          Тодорхой хугацаанд амьдрах даатгал
-          Амь насны даатгал
-          Рент төлдөг бүх төрлийн даатгал. Үүнд / тэтгэврийн, тахир дутуу болох мөн асрагчтай болох/
-          Хувийн даатгал
-          Гэнэтийн ослын даатгал
-          Эрүүл мэндийн зардлын даатгал
-          Хувь хүмүүсээс эд хөрөнгө ба хариуцлагын даатгал
-          Гэрийн эд хогшлын даатгал
-          Авто тээврийн хэрэгслийн ба түүний эзэмшигчийн хариуцлагын даатгал
-          Аж үйлдвэрийн объектын даатгал
-          Нисэхийн ба сансарын даатгал
-          Байгалийн гамшгийн даатгал
Даатгалын төрлүүдийн нетто тарифын тооцооллын онцлогууд

Гэнэтийн тохиолдол нь хүний амьдралын үргэлжлэх хугацааны магадлалын шинжилгээнээс хамаардаг, үргэлжлэх хугацаа урт
Нэгэн төрлийн олон тооны объект болон тэдгээрийн талаарх статистикийн мэдээлэл /info/
Даатгалын тохиолдлууд маш ховор учирдаг / хэдэн жилд 1 удаа/ даатгалын объектийн тоо нь хязгаарлагдмал байдаг.
Нетто тариф тооцоолох онцлогууд

Нас баралтийн демограф таблиц ашигладаг. Урт хугацааны санхүүгийн тооцооллын арга хэрэглэдэг.
Дундаж үзүүлэлт бүхий статистикийн мэдээллийн үндсэн тариф дээр тодорхойлдог.
Нетто тооцоололд олон 10-н жилийн судалгаа ажиглалт ашигладаг. Олон улсын хамжтын ажиллагаа тариф болон журмын хувьд.

ЛЕКЦ 5
Даатгалын үйл ажиллагаа, эрх зүйн үндэс ба хяналт
                      Манай улсад даатгалын харилцаа нь Монгол улсын иргэний хууль болоод даатгалын тухай хуулиар зохицуулагдана. Иргэд хуулийн этгээдийн эд хөрөнгө болоод хуульд харшлаагүй эд хөрөнгийн бус ашиг сонирхлын даатгалын харилцааг даатгалын хуулиар зохицуулна. Хуулийн дагуу даатгал нь аж ахуй нэгж байгууллага иргэдийн эд хөрөнгө болон хуульд харшлаагүй эд хөрөнгийн бу ашиг сонирхол болзошгүй эрсдлээс даатгах үйл ажиллагаа гэж тодорхойлсон байдаг. Иймд даатгалын харилцааны зйү нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашиг сонирхол байна.
Даатгал нь сайн дурын үндсэн дээр мөн заавал даатгах хэлбэртэй байдаг болоод заавал даатгах бүх төрлийн хариуцлагын болон хуулиар тогтоосон бусад төрлийн даатгал хамаарагдах бөгөөд сайн дурын даатгалд заавал даатгалаас бусад бүх төрлийн даатгалын авч үзнэ.
Хуулинд амь нас, эрүүл мэнд , ашиг сонирхлын даатгал гэдэг нь иргэдийн эрүүл мэнд, амь нас болон ашиг сонирхолд учирч болох хохирол, тохиролцсон болзлыг даатгалын компаниар нөхүүлж төлүүлэхээр тохирч хийсэн хэлцэл, хариуцлагын даатгалыг даатгуулагч нь өөрийн санаатай бус үйл ажиллагаанаас гуравдагч этгээдэд учруулж болох хохирлыг даатгалын компаниас нөхүүлэхээр тохирч хийсэн хэлцэл гэж заасан байна.
Даатгагч даатгуулагч хоёрын байгуулсан даатгалын гэрээ нь хураамж төлөгдсөний дараах өдрөөс эхлэн хүчин төгөлдөрт тооцогдоно. Амь нас эрүүл мэндийн болон бусад ашиг сонирхлын даатгалын гэрээний үргэжлэх хугацааг даатгагч даатгуулагч нар тохиролцон тогтоодог. Бусад бүх төрлийн даатгалын гэрээний хугацааг хуулинд буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол 365 хоногоос илүүгүй байдаг бөгөөд хугацаа нь дууссан тохиолдолд даатгалын гэрээ дуусгавар болдог. Даатгагч мөн даатгуулагч нь дампуурсан мөн татан буугдсан, шүүхээс даатгалын гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоосон, даатгагдсан хөрөнгө нь шүүхийн шийдвэрээр хураагдсан тохиолдолд даатгалын гэрээ мөн дуусгавар болно. Даатгагчийн буруугаас мөн даатгалын гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан тохиолдолд даатгуулагчийн төлсөн бүх хураамжийг даатгагч нь даатгуулагчид эргүүлэн төлнө.
Даатгагч нь хуульд болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу даатгуулагчийн гаргасан өргөдөл, даатгалын баталгаа, хохирлын тодорхойлолт, акт, материал, мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтийн үндсэн дээр нөхөн олговор өгнө.
Даатгагчийн нөхөн олговор болон даатгуулагчийн гаргасан аргагүй зардлын нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтрэх ёсгүй. Гэрээнд заасан тохиолдолд нөхөн олговрыг даатгуулагчийн буруугаас хохирсон гуравдагч этгээдэд шууд олгож болно. Даатгуулагч нас барсны дараагаар тохиолдол учирвал нөхөн олговрыг түүний хууль ёсны буюу гэрээслэл дэх өв залгамжлагчид олгоно.
Гэрээнд заасан эрсдлийн улмаас даатгуулагчийн хөрөнгө бүрэн сүйрсэн тохиолдолд нөхөн олговрыг 100%, өөрийн буруугаас бүрэн сүйрвэл нөхөн олговрыг 80%-иар бодож олгоно. Өөрийн буруу нь санамсаргүй үйлдлийн үр дагавар байх ёстой.
Даатгуулагчийн буруугаас гуравдагч этгээдэд учирсан хохирлыг даатгалын үнэлгээнд багтааж жинхэнэ хохирлын 80%-иар тооцож нөхөн олговрыг олгоно. Харин даатгалын хураамжийн зарим хэсгийг төлөөгүй байх тохиолдолд нөхөн олговрыг төлсөн хураамжинд нь ногдох хэмжээгээр нь хувь тэнцүүлэн бодож олгоно. Даатгуулагч учирсан хохирлын тухай 72 цагийн дотор мэдэгдэх ёстой байдаг.
Даатгалын үйл ажиллагаа эрхлэх шалгуур нь даатгалын компанийн санхүүгийн, төлбөрийн чадварын үзүүлэлт юм. Даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээ 100 сая төгрөг байх бөгөөд уг дүрмийн сан нь зээлийн хөрөнгө байх ёсгүй.
Хөрөнгө = Эздийн өмч
Хураамжийн нийт орлогоос даатгуулагчийн төлсөн давхар даатгалын хураамжийг хассанаар олсон цэвэр орлогоос 60%-иар тооцож даатгалын нөөцийн санг байгуулна.
Хураамжийн орлого  Давхар даатгалын хураамж  Цэвэр хураамж  60%  Нөөцийн сан
Тайлант жилийн болон хүлээгдэж буй нөхөн олговрыг нөөцийн сангаас олгоно. Тайлангийн хугацаанд олгогдоогүй нөхөн олговроор болон түүнтэй холбогдсон ажиллагааны зардлыг хүлээж байгаа нөхөн олговорт хамааруулан тооцож нөөцөлбөл зохино.
Даатгалын компани нь сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгөө  хөрөнгө оруулалтанд ашиглаж болдог бөгөөд хуулинд үнэт цаас, хөрөнгө оруулалтанд зориулагдах хөрөнгийн хэмжээ нөөцийн сангийн 30 хүртэлх хувь байна гэж тодорхойлсон байдаг.
Хөрөнгө оруулалт = Нөөцийн сан  30%
Дүрмийн болон нөөцийн сангийн нийлбэрийг даатгалын хураамжийн нийлбэр орлогын хэмжээнд харьцуулсан харьцаагаар даатгалын компаний төлбөрийн чадварыг тодорхойлно.
Төлбөрийн чадвар =
Харин даатгалын компанийн дүрмийн болоод нөөцийн сангийн хөрөнгөөс арилжааны зээл олгохыг хориглоно.

ЛЕКЦ 6
Даатгалд хэрэглэгддэг үндсэн ойлголт, нэр томъёонууд
Даатгалын нөөцийн санг байгуулах, учирсан хохирлын хэмжээг зөв тодорхойлж, түүнийг нөхөж олгохын тулд даатгалын нэр томъёог сайн мэдэх нь чухал байдаг. Даатгал нь өөрийн гэсэн мэргэжлийн нарийн нэр томъёотой бөгөөд тэдгээр нь тус бүрдээ даатгалын нөөцийн санг байгуулах, түүнээс хохиролыг нөхөж олгох үйл явцын тодорхой үе шатанд үүсэх даатгалын харилцааг илэрхийлнэ. Даатгалын нэр томъёог дотор нь дараах дөрвөн хэсэгт хуваан авч үзэж болно.Үүнд:
1.    Даатгалын үйл ажиллагааны ерөнхий нөхцөл, нийтлэг зарчмыг илэрхийлсэн нэр томъёонууд,
2.    Даатгалын нөөцийн санг бий болгохтой уялдсан нэр томъёонууд
3.    Даатгалын нөөцийн санг зарцуулахтай холбоо бүхий нэр томъёонууд
4.    Олон улсын даатгалын үйл ажиллагааны нэр томъёолол.
1.    Даатгалын үйл ажиллагааны ерөнхий нөхцөл, нийтлэг зарчмыг илэрхийлсэн нэр томъёолол нь:
Даатгалын харилцаанд оролцогч талууд, тэдгээрийн үйл ажиллагаанаас үүдэн гарах харилцааг илэрхийлнэ. Даатгалын харилцаанд даатгуулагч, даатгагч хоёр оролцоно. Хууль болон гэрээний үндсэн дээр даатгалын зүйлээ даатгагчид даатгуулдж, түүнийхээ төлөө зохих хураамж төлж, даатгалд хамрагдсан зүйлд учирсан хохирлыг нөхүүлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээдийг даатгуулагч гэнэ. Даатгуулагч нь тодорхой хэмжээний даатгалын ашиг сонирхойлтой байх бөгөөд тэр нь даатгагч болон даатгуулагчийг даатгалын  харилцаанд оруулах гол үндэс болдог байна.
Даатгагч гэдэг нь хууль тогтоомжийн дагуу даатгалын үйл ажиллагаа явуулж, даатгалын хохиролыг нөхөх үүрэг хүлээсэн ашгийн төлөө ажилладаг хуулийн этгээд болох даатгалын компаниг хэлнэ
Даатгалын зүйл гэдэг нэр томъёололд эд хөрөнгө болон хууль тогтоомжинд харшлаагүй эд хөрөнгийн бус ашиг сонирхолыг оруулж ойлгоно.
Даатгагдсан гэдэг нь ать нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвараа даатгуулсан иргэнийг хэлнэ. Энэ тохиолдолд хүний амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар нь даатгалын зүйл мөн.
Даатгалын хамгаалалт гэдэг  ойлголтыг өргөн утгаар нь авч үзвэл энэ нь байгалийн элдэв үзэгдэл, гэнтийн аваарь ослын улмаас материаллаг үйлдвэрлэл болон хүний ахуй амьдралд учирсан хохирлыг даван туулах, нөхөхтэй уялдан гарч буй эдийн засгийн харилцааны онцгой хэлбэр мөн. 
Эд хөрөнгийн даатгалын ашиг сонирхол нь даатгагдсан эд хөрөнгийн үнийн дүнгээр хэмжигдэнэ. Материаллаг эд хөрөнгийг эзэмших, ашиглах захиран зарцуулахтай холбогдож үүсэхээс бусад бүх төрлийн ашиг сонирхлын харилцааг эд хөрөнгийн бус ашиг сонирхол гэнэ. Үүнд амь нас, эрүүл мэндийн, хариуцлагын зэрэг даатгал хамаарна.
Даатгалын хариуцлага гэдэг томъёолол нь даатгалын зүйлд учирсан хохирлыг төлж, даатгагчаас даатгалын нөхөн олговрыг олгох үүргийг илэрхийлнэ.
Даатгалын харилцааны явцад даатгагч, даатгуулалч хоёр даатгалын зүйлийн талаар тохиролцоонд хүрч, энэ тухай даатгалын гэрээ байгуулсанаар даатгалын үйл ажиллагаа эхэлдэг билээ. Үүнтэй холбогдож даатгалын баталгаа гэдэг томъёоллыг хэргэлдэг болно. Даатгуулагчын эд хөрөнгө, ашиг сонирхлыг даатгасныг баталж, даатгагчаас олгох даатгалын нөхцөлийг тусгасан албан ёсны баримт бичгийг даатгалын баталгаа гэнэ. Даатгалын баталгаа нь даатгалын гэрээ байгуулагдсан болон түүнд тусгагдсан даатгалын нөхцөлийг баталгаажуулж байгаа хэрэг юм. Даатгалын баталгааг мөн даатгалын гэрээ, даатгалын полис гэж нэрлэх нь ихээхэн түгээмэл байдаг болно.
2.    Даатгалын нөөцийн санг бий болгохтой уялдсан нэр томъёонууд нь:
            Даатгалын үйл ажиллагааны харилцааны онцлогийг илэрхийлэх чухал хэрэгслэл байдаг болно. Даатгалын үнэлгээ гэдэг нэр томъёоллын утгыг зөв ойлгож, хэрэглэхээс даатгалын хураамж болон нөөцийн сангийн хэмжээг тогтоох явдал шууд шалтгаална. Даатгуулж байгаа эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашиг сонирхлын мөнгөн илэрхийлэлийн хэмжээг даатгалын үнэлгээ гэнэ. Өөрөөр хэлбэл даатгалын үнэлгээ нь даатгалын эрсдэлийг үнэлэх хэмжүүр мөн. Даатгалын үнэлгээг даатгагч болон даатгуулагч харилцан тохиролцож гэрээнд туслана. Олон улсын практикт даатгалын үнэлгээ гэхийн оронд даатгалын өртөг гэсэн томьёололыг өргөн хэрэглэх болжээ.
Даатгалын үнэлгээний нөгөө тал нь даатгалын хангалт юм. Даатгалын үнэлгээний дүнг даатгуулсан зүйлийн өртөгт харьцуулсан харьцааг даатгалын хангалт гэнэ. Жишээ нь даатгалын үнэлгээний дүн даатгуулсан эд хөрөнгийн үнийн дүнгийн 60 хувьтай тэнцэж байвал энэ нь даатгалын хангалтын хувь хэмжээг харуулна. Даатгалын хангалт нь хэлбэрийн хувьд хувь тэнцүүлсэн болон хязгаарлагдмал хариуцлагын системын болон анхны эрсдэлийн системийн гэсэн гурван төрөл байна.
Хувь тэнцүүлсэн хариуцлагын систем гэдэг нь урьдчилж хатуу тохирсон хувиар даатгалын нөхөн олговорыг төлөхийг хэлнэ.
Урьдчилж тохирсон хариуцлагын хязгаар болон орлогын гүйцэтгэлийн зөрүүгээр даатгалын хохиролыг нөхөхийг хязгаарлагдмал хариуцлагын систем гэнэ.
Анхны эрсдэлийн систем гэдэг нь учирсан хохиролын гүйцэтгэлээр даатгалын нөхөн олговрыг олгох, гэхдээ түүний хэмжээ нь даатгуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхлын үнийн дүнгээс хэтрэхгүй байхыг хэлнэ.
Даатгалын хураамж гэдэг нь (зарим тохиолдолд даатгалын шагнал гэж нэрлэсэн байдаг) даатгуулагч өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхлоо даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөр болно. Эдийн засгийн утгаар нь авч үзвэл даатгалын хураамж нь даатгалын эрсдэлийг мөнгөөр үнэлсэн үнийн дүн юм.
Даатгалын хураамжийг даатгалын тарифын дагуу бодож авна. Даатгалын тариф нь эдийн засгийн утгаараа даатгалын эрсдэлийн үнэ мөн. Даатгалын тарифыг даатгалын нийт дунд харьцуулж хувиар болон үнийн дүнгээр тогтооно. Даатгалын тарифыг бүрдүүлэгч гол элемент нь даатгагчаас төлөх нөхөн олговорт төлөх нэгж зардал болон даатгалын ажлын зардал, ашгийн нормоос бүрдэнэ.
Даатгалын хугацаа гэдэг нэр томьёолол нь даатгалын зүйлийн даатгалд хамрагдсан байх цаг хугацааны мөчлөгийг илэрхийлнэ. Даатгалын хугацаа нь хэдэн өдрөөс авхуулаад хэдэн арван жил ч байж болно.
Даатгалын учрал гэдэг ойлголт нь даатгалын зүйлд учирч болох далд хохирлыг илэрхийлнэ. Даатгалын учрал нь даатгалын тохиолдолоос ялгаатай. Даатгалын учрал практик амьдрал дээр хэрэгжихээр даатгалын тохиолдол бий болно.
Даатгалын тохиолдол гэдэг нь даатгуулсан зүйлд учрсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх үеийг илэрхийлнэ. Жишээ нь эд хөрөнгийн даатгалын тохиолдолд байгалын аюултай үзэгдлүүд, сүйрэл, аваарь зэрэг гэнэтийн шинж чанартай үзэгдлүүд ордог бол амь нас, эрүүл мэндийн даатгалын тохиолдолд гэмтэл, бэртэл, тахир дутуу, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг хамаарна.
Даатгалын акт гэдэг нь даатгалын тохиолдол болж, хохирол учирсан болохыг гэрчилсэн баримт бичиг мөн.
Олон улсын даатгалын үйл ажиллагааны нэр томъёолол нь:
Улс хоорондын болон давхар даатгалтай холбоо бүхий даатгалын үйл ажиллагааны онцлогийг илэрхийлнэ. Даатгалын олон улсын нэр томъёо нь голдуу англи хэл дээр байдаг болно. Abandon (абандон) гэдэг нэр томъёо нь даатгалын нийт дүн буюу нөхөн олговроо бүрэн нөхүүлж авахын тулд даатгуулагчийн зүгээс даатгуулсан бараа, материал, усан онгоц зэрэг даатгалын зүйлээ даатгагчид шилжүүлж, тэдгээрийг эзэмших эрхээсээ татгалзахыг хэлнэ.
Accident commissary (аваарын коммисар) гэдэг нь даатгалтай холбоо бүхий аваарь осол хариуцсан даатгагчийн бие төлөөтөгчийг хэлнэ.
Даатгагчийн бие төлөөлөгч нь даатгалтай зүйлд учирсан хохирлын талаар тайлан бичиж, certificate of accident (аваарын тухай сертификат) гэж олон улсын даатгалын практикт нэрлэдэг албан ёсны баримтыг бөглөж бүрдүүлнэ. Certificate of accident буюу аваарь осолын тухай сертификатад заасан аваарь осолын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь даатгалын тохиолдол болсныг батлах болон даатгалын нөхөн олговрыг нэг улсаас нөгөө улсын холбогдох этгээдэд олгох үндэслэл болно.
Addendum (аддендум) гэдэг нь даатгалын болон давхар даатгалын талаар өмнө нь байгуулсан гэрээнд хоёр талын тохиролцсоны дагуу албан ёсоор нэмэлт өөрчлөлт оруулж, баримт үйлдэн түүнийг гэрээний салашгүй хэсэг болгохыг хэлнэ.
Underwriter (андеррайтер) гэдэг нь даатгалын компариас даатгалын гэрээ бие даан хийх, хохирлыг хариуцан нөхөх эрх авсан, арилжааны даатгалын талаар мэргэжсэн даатгалын мэргэжлийн хүнийг хэлнэ. Underwriter (андеррайтер) нь даатгалын компанид эсвэл даатгалын олон улсын зах зээл дээр ажиллана.
Annuity (аннуитет) нь даатгуулагч насан туршдаа эсвэл түүнийг нас барсны дараа ар гэр нь тогтмол орлогыг даатгалын компаниас авч байхын тулд түүний ах үүсвэр болгон нэг мөсөн буюу хэсэг хугацааны турш тодорхой хэмжээний орлогыг даатгалын байгууллагад төлөх үйл ажиллагааг хэлнэ.
Assistance (ассистанс) гэдэг томъёолол нь даатгалын гэрээний хүрээнд даатгуулагчид шаардлагатай үед үзүүлэх тусламж, үйлчилгээний нэрийн жагсаалтыг илэрхийлнэ. Ийм туслалцаа нь хүмүүнлэгийн шинж чанартай байх ба гол төлөв эмнэлгийн, техникийн болон санхүүгийн чиглэлтэй байдаг болно.
Bank Insurance (банк инссюранс) нь банкнаас даатгалын үйл ажиллагаа эрхлэхийн хэлнэ. Сүүлийн жилүүдэд барууны орнуудад арилжааны банк өөрийн үндсэн үйл ажиллагаанаас гадна даатгалы ажил эрхлэх явдал нэмэгдэж байна.
Binder (биндер) нь даатгагч, даатгуулагч хоёр хамтран ажиллахаар урьдчилан тохиролцон энэ талаар түр хугацааны баримт бичиг үйлдэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл Binder (биндер) нь даатгалын гэрээ байгуулахаас өмнөх талуудын хооронд үүссэн даатгалын харилцааг зохицуулах эрх зүйн баримт бичиг мөн.
Border (бордер) гэдэг томъёолол нь давхар даатгалд хамруулахаар тогтоосон даатгалын эрсдэлийн албан ёсны нэрсийн жагсаалтыг хэлнэ.
Disclose (дисклоуз) гэдэг нэр томъёо нь даатгалын объектод учирч болзошгүй аюул, аваарь осол, түүнээс үүдэн гарах эрсдэл, хор уршгийн талаар даатгагчид нэн яаралтай мэдэгдэж байхыг даатгуулагчид үүрэг болгосон тухай олон улсын даатгалын эрх зүйн хэм хэмжээг илэрхийлнэ.
Dispacheur (диспашер) гэдэг үг нь олон улсын далайн тээврийн даатгалаар мэргэжсэн хүнийг хэлнэ. Ногоон картын систем гэдэг нь авто тээврийн хэрэгслэл эзэмшигчийн иргэний хариуцлагын албан журмын даатгалын тухай олон улсын гэрээ эрхийн актуудыг хэлнэ.
Lloyd’s (Ллойд) нь Лондонд байрладаг олон улсын даатгалын зах зээлийг хэлнэ. Дэлхийн олон орны даатгалын пүүс, компани, даатгалын төлөөлөгч нарыг эгнээндээ нэгтгэсэн энэ зах зээл 1734 онд байгуулагдсан ажээ. Том хэмжээний объект болон ихээхэн аюул бүхий эрсдэлийг хамтран даатгах зорилгоор даатгагчид сайн дураараа нэгдэхийг даатгалын Пул гэж нэрлэнэ.


ЛЕКЦ 7
Даатгалын зах зээл
Даатгах, даатгуулах сонирхол, шаардлагын эрэлт нийлүүлэлтийн тохиролцоо шлвбий болж, даатгалын үйл ажиллагаа явагдаж байдаг эдийн засгийн тодорхой харилцааны хэлбэр болох нийгэм эдийн засгийн өвөрмөц орчинг даатгалын зах зээл гэнэ. Даатгалын зах зээл оршин тогтнож үйл ажиллагаагаа явуулах бодит нөхцөл нь нийгмийн өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийг тасралтгүй явуулах зайлшгүй шаардлага мөн. Байгалийн хүчин зүйл болон хүний санамсаргүй үйл ажиллагаанаас болж хүн ам, улсад хохирол учирч нийгмийн өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийг тасралтгүй явуулхад хүндрэл бэрхшээл гаран. Түүнийг гэтлэн давах нэг арга нь даатгал юм. Нөгөө талаар даатгалын зах зээлд байх нөхцөл нь даатгалын хамгаалалт хийж болзошгүй аваарь ослоос урьдчилан сэргийлэх учирсан хохирлыг нөхөх нийгмийн шаардлагаас урган гарч байна. Даатгалыг хүн ам, ААН байгууллагын үзүүлж байгаа нийгмийн үйлчилгээ, бүтээгдэхүүн гэж болно. Энэ бүтээгдэхүүн үйлчилгээ нь даатгалын зах зээл худалдах, худалдан авах зарчмын дагуу хэрэгжинэ. Даатгалын зах зээл дээр нэг талаас даатгалын хамгаалалтад орох нийгмийн эрэлт бий болж, нөгөө талаас энэ эрэлтийг хангаж нийлүүлэлт хийх чадвар бүхий даатгагчийн тогтолцоо бүрэлдсэн байж даатгалын үйл ажиллагаа явагдана.
Даатгалын зах зээлийн мөн чанарыг сайн ойлгохын тулд түүнийг бүрдүүлж байгаа нэгжүүд, өөрөөр хэлбэл даатгалын захын үйл ажиллагаанд шууд оролцогч субъектүүдыг үүрэг ролийг мэдэх нь чухал. Даатгалын зах зээлийн субъектүүд нь даагагч, даатгуулагч, даатгалын төлөөлөгч, даатгалын зуучлагч нараас бүрдэнэ.
Даатгалын зах зээлийн гол субъект нь даатгагч нар буюу даатгалын компариуд мөн зах зээл дээрх даатгалын эрэлтийг хангаж даатгалын төлбөртэй үйлчилгээ үзүүлэх замаар даатгалын нөөцийн санг бүрдүүлэх, зарцуулахтай холбоо бүхий үйл ажиллагааг даатгалын компани эрхэлнэ.
Даатгалын компани нь даатгалын гэрээг даатгуулагчтай хийх, даатгалын зүйлд учирсан хохирлыг нөхөн олгохтой холбогдсон ажил, үйлчилгээг зохион байгуулна. Даатгалын зах зээл дээрх даатгалын компанин үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд бие даасан өөрийгөө санхүүжүүлэх зарчмын үндсэн дээр явагддаг онцлогтой. Даатгалын компани нь даатгалын төрөл бүрээр төлбөртэй үйлчилгээ үзүүлж нийлүүлэлт хийх замаар зах зээл дээр бий болсон эрэлтийг хангагч мөн.
Зах зээлийн эдийн засгийн чөлөөт өрсөлдөөн нь даатгалын шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэлбэр гарч ирэх нөхцөлийг төрүүлдэг тул даатгалын компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэлбэр гарч ирэх нөхцөлийг төрүүлдэг тул даатгалын компаниуд нь шинэ зах зээлийн төлөө өрсөлдөж, даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, үнэ, тарифыг бууруулах зэрэг арга хэмжээг тогтмол авч байдаг болно.
Иргэд ба хуулийн этгээд болох ААН, байгууллага нь даатгалын эрэлтийг бий болгодог даатгалын зах зээлийн гол субъект юм. Даатгалын зах зээлийн хөгжил нь зах зээл дээрх эрэлтээс шууд хамаарна. Даатгалын хамаалалтад орж, даатгалын төлбөртэй үйлчилгээнд хамрагдах эрэлт хэдий их байх тусам даатгалын компаниудын үйл ажиллгаа нэмэгдэж, зах зээл өргөжин.
Даатгалын үйлчилгээний үнэ, тарифын төьшин нь даатгалын зах зээлийн үйл ажиллагааг харуулах нэг үзүүлэлт мөн. Социализмын үед монголд зөвхөн төрийн өмч дээр суурилсан даатгалын монополь улсын компани ажиллаж байсан тул даатгалын зах зээл бүхэлдээ нэг загвараар хөгжиж байна. Харин зах зээлийн харилцааны үеэс улсынхаас гадан хувийн өмчийн арилжааны даатгалын компариуд гарч ирсэнээр даатгалын зах зээлийн хөгжилд чанарын том өөрчлөлт гарсан билээ.
Одоо даатгалын зах зээл дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, тариф нь даатгалын эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт харилцаны дагуу чөлөөтэй тогтоогдох болж даатгалын компаниуд шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн, даатгагчын төлөө шударгаар өрсөлдөн ажиллах болов. Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, худалдан авахтай холбогдсон эдийн засгийн харилцааны илэрхийлэл нь даатгалын зах зээл боллоо. Энэ зах зээл дээр гагцхүү даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь нийгмийн үнэлгээ авч, улмаар даатгалын харилцааны объект болж чадан.
Зах зээлийн харилцааны өнөө үед санхүүгийн зах зээлийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох хөгжиж байгаа даатгалын зах зээлийг зохион байгуулалтын, бүтцийн хувьд авч үзвэл хувь нийлүүлсэн, хувийн, хамтийн, улсын өмчлөлийн даатгалын компаниудаас бүрдэж байна. Газар нутгийн хамрах цар хүрээгээр даатгалын зах зээлийг орон нутгийн, улсын, олон улсын гэж ангилна. Мөн даатгалын дотоод болон гадаад зах зээл гэж нэрлэж болно.
Орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд даатгалын эрэлтийг хангаж нийлүүлэлтийн үйл ажиллагаа явуулдаг зах нь орон нутгийн даатгалын зах зээл мөн. Тухайн улсын нутаг дэвсгэр дээрх даатгалын эрэлтийг хангаж, үйлчилгээ, бүтээгдэхүүний үйлчилгээ үзүүлж байгаа бүхэл бүтэн тогтолцоо нь улсын даатгалын зах зээл юм. Даатгалын үйл ажиллагаа нь нэг орны хүрээнээс гарч, улс дамжсан шинж чанартай болж, даатгалын эрэлт, нийлүүлэлтигй зохицуулах ажлыг хэд хэдэн улс, эсвэл олон улсын даатгалын байгууллага хэрэгжүүлэх болсоноор олон улсын даатгалын зах зээл үүсч хөгжих болсон байна. Үүний тод жишээ нь: Европын холбооний гишүүн орнуудын байгуулсан олон улсын даатгалын зах зээл юм.
Даатгалын зах зээл нь дан гац эрэлт нийлүүлэлтийн хуулийн дагуу өөрөө бие даан хөгжиж чадахгүй. Даатгалын зах зээлийн үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцож зохицуулах зайлшгүй шаардлагатай. Төрийн оролцоог эрх зүйн болон эдийн засгийн гэж хоёр хэсэгт хувааж болно.
1.    Даатгалын зах зээл хөгжих эрх зүйн үндэс болох хуулиудыг төрөөс баталж өгөн. Дааатгалын тухай ерөнхий хууль мөн зарим нэрийн даатгалаар, тухайлбал, эрүүл мэндийн даатгал, заавал даатгалын тухай, даатгалын хяналтын тухай гэх мэт тодорхой асуудлаар хууль гарган даатгалын зах зээлийн үйл ажиллагааг жухамлана.
Даатгалын эрх зүйн зохицуулалтын шинж чанараас даатгалын зах зээлийн үйл ажиллагаа шууд хамаарна. Жишээ нь заавал даатгах даатгалын нэр төрлийг багасгаж сайн дурийн даатгалыг түлхүү хөгжүүлхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалт бүхий даатгалын зах зээл нь ихээхэн нээлттэй, өрсөлдөөнтэй хөгжиж иржээ.
2.    Даатгалын компаниудын ажилд төрөөс шууд хамарагдан оролцоххос татгалзаж, даатгуулагч, даатгагчын эдийн засгийн эрх ашгийг хамгаалхад чиглэсэн даатгалын үйл ажиллагаа нь тогтвортой мөрдөх норм, норматив тогтоож өгөх, хяналт тавих замаар даатгалын зах зээлийг зохицуулахад эдийн засгийн буюу шууд бус аргаар оролцож болно. Энэ нь даатгалын компани дүрмийн сангийн хэмжээ, даатгалын нөхөн олговрыг олгох журам, даатгалын компани санхүү, төлбөрийн шалгуур үзүүлэлт зэрэг болно. Мөн төрөөс улсын өмчийн даатгалын компани үйл ажиллагааг хянаж, удирдах замаар даатгалын зах зээлд нөлөөлөх боломжтой.
Зах зээл өндөр хөгжсөн барууны орнуудад эдийн засгийн арга хэрэгсэлээр дамжуулан шууд бус аргаар даатгалын зах зээлийн үйл ажиллагааг төрийн зүгээс хөндлөнгөөс хянах зарчим хэрэгжиж байна. Харин зах зээлийн дийн засагт шилжээд удаагүй байгаа хуучин социалист гэгдэж байсан орнуудад даатгалын шинэ тогтолцоо төлөвшөөд удалгүй байгаа тул захиргаадалтын болон эдийн засгийн аргын нэг хэсэг хугацаанд хослуулан хэрэглэж даатгалын зах зээлийг төлөвшүүлэх шаардлагатай юуны өмөн даатгалын шинэ тогтолцоо бүрэлдэн хөгжих эрх зүйн үндэсийг бий болгох, даатгалын зах зээл хөгжих орчинг бүрдүүлэх нь чухал юм.


ЛЕКЦ 8
Даатгалын гэрээ
Даатгалын гэрээгээр даатгуулагч нь гэрээгээр тогтоосон даатгалын хураамжийг даатгагчид төлөх, даатгагч нь гэрээнд заасан даатгалын тохиолдол учрахад даатгуулагч буюу бенефициар, ашиг сонирхлын төлөө гэрээ байгуулсан этгээдэд учирсан хохирлыг бүрэн буюу түүний тодорхой хэсгийг нөхөн төлөх үүргийг тус тус хүлээдэг. Энэ үед даатгуулагчаас даатгагчруу эрсдлийг хүлээн авсны төлбөр мөн хийгддэг байна.
Даатгалын гэрээнд оролцогч талууд:
Даатгалын гэрээнд оролцогч талууд нь даатгагч даатгуулагч нар хамт байдаг ч хамтын даатгал хийгдэх тохиололд даатгалын зүйл нь нэг гэрээгээр хэд хэдэн даатгуулагчид зэрэг даатгагддаг.
Гэрээний хугацаанд даатгуулагч өөрчлөгдөх боломжтой. Хөрөнгийн даатгалын гэрээнд даатгалын зүйлийн өмчлөл өөрчлөгдөн өмчлөлийн эрх үүрэг шилжихийн зэрэгцээ даатгалын гэрээний хамтаар хүлээн авсан шинэ өмчлөгч нь даатгалын гэрээг хүчинтэй хэвээр хадгалахын тулд энэ өөрчлөлтийн талаар даатгагчид мэдэгдэх үүрэгтэй.
Бенефициар – Даатгалын гэрээгээр даатгалын нөхөн төлбөрийг хүлээн авах эрх бүхий даатгуулагчийн тодорхойлсон этгээдийг бенефициар гэнэ. Даатгуулагч нь бенефициарыг гэрээний хугацаанд тодорхойлох, өөрчлөх эрхтэй байх бөгөөд энэ талаар даатгачид бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
Даатгагдсан этгээд - Даатгагдсан этгээд гэж өөрөө даатгалын гэрээний обьект босон этгээдийг хэлдэг бөгөөд тэрээр зөвхөн амь нас, эрүүл мэнд ашиг сонирхлын болон хариуцлагын даатгалд байх бололцоотой. Даатгагдсан этгээдийн зөвшөөрөлгүйгээр бенефициарыг тодорхойлдоггүй. Бенефициарыг тодорхойлоогүй амь насны даатгалын гэрээ нь даатгагдсан этгээдийн эрх ашгийн төлөө хийгдсэн гэрээнд тооцогдох бөгөөд даатгуулсан этгээд нас барсан тохиолдолд бенефициар нь түүний хууль ёсны залгамжлагч болдог.
Даатгалын гэрээний ерөнхий нөхцөлүүд:
Даатгалын гэрээг заавал бичгээр байгуулдаг бөгөөд даатгагч нь даатгуулагчид гэрээ байгуулагдсаныг гэрчилсэн баталгааг олгодог. Даатгалын гэрээт баталгаа нь гэрээ байгуулсаныг нотлосон бичиг тул сүүлүийн үед даатгалын гэрээт баталгааг шууд олгож түүндээ даатгалын нөхцөлдөө хавсарган өгдөг болсон. Даатгалын гэрээт баталгаанд даатгуулагч нэр заагдсан байх ёстой бөгөөд хэрэв даатгуулагчаас өөрт этгээд даатгалын баталгааг мэдүүлж байгаа бол уг гэрээт баталгаа нь даатгагчийн хүлээн зөвшөөрсөн бичиг баримт мөн эсэх нь эргэлзээтэй болно.
Даатгалын үйл ажиллагаанд өргөн хэрэгэлгддэг гэрээт баталгааны нэг төрөл нь ерөнхий полис байдаг. Ерөнхий полис нь ачаа тээврийн даатгалд өргөн хэрэглэгддэг бөгөөд тодорхой хугацааны туршид ачаа хүлээн авагчид байнга ачаа илгээгдэх тохиолдолд хэрэглэхэд тохироомжтой байдаг. Ачаа илгээгдэх болгонд даатгуулагч нь даатгагчид ачааны хэмжээ болон үнэлгээний мэдээллийг илгээдэг бөгөөд даатгагч нь хураамжийн нэхэмжлэлийг илгээдэг байна.
Даатгалын нөхцөлийн заавал мөрдөгөдх шаардлага
Даатгагч эсвэл даатгалын компаниуд хамтдаа даатгалын стандарт нөхцлийг боловсруулдаг бөгөөд даатгалын гэрээ хэлцэл байгуулах үед тавигддаг зарчмын нэг шаардлага нь даатгагч даатгуулагч талууд даатгалын нөхцөлийг заавал мөрдөх явдал байдаг. Даатгалын нөхцлүүд нь дараах байдлаар заавал мөрдөх нөхцөл болдог. Үүнд:
-          Даатгалын нөхцөл нь даатгалын гэрээнд хавсаргагддаг
-          Даатгалын нөхцөл нь даатгалын гэрээний зүйл болдог
-          Даатгалын нөхцөл нь грээт баталгааны нөгөө тал болно
Гэрээг дуусгавар болгох тухай
Даатгалын  гэрээг дуусгавар болгох нөхцлүүдийг даатгалын гэрээ цуцлагдах болон даатгалын гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцогдох гэсэн үндэслэлүүдээр ялгадаг.
Даатгалын гэрээ нь дараах тохиолдолд цуцлагддаг. Үүнд:
1.    Гэрээний хугацаа дуусгавар болсон
2.    Тодорхой шалтгааны улмаас гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан
Гэрээ дуусгавар болох
Даатгалын гэрээ байгуулагдсаны дараагаар даатгалын тохиолдлын бус шалтгааны улмаас гэрээний дагуу даатгалын тохиолдол гарах боломж үгүй болж даатгалын эрсдэл алга болсон бол даатгалын гэрээ хугацаанаасаа өмнө дуусгавар болно. Даатгалын гэрээнд заагдаагүй шалтгаанаар даатгагдсан хөрөнгө бүрэн сүйрэх, бизнесийн эрсдлийн болон хариуцлагын даатгал хийлгэсэн аж ахуй нэгж нь үйл ажиллагаагаа зогсоосон зэрэг тохиолдолд гэрээ хугацаанаасаа өмнө дуусгавар болно.
Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдох
Даатгалын гэрээ нь дараах тохиолдолд байгуулагдсан цагаасаа хойш хүчин төгөлдөр бус гэж тооцогдоно. Үүнд:
1.    Гэрээ даатгалын тохиолдол болсны дараа байгуулагдсан
2.    Даатгалын зүйл нь шүүхийн шийдвэрээр хураагдсан
Даатгалын гэрээг хүчин төгөлдөр бус гэж шүүх л тогтооно. Үүнд:
1.    Хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон
2.    Даатгагч, даатгуулагчийн аль нэг дампуурсан, татан буугдсан
3.    Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон
4.    Даатгуулсан эд хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хураасан
5.    Талууд тохиролцож гэрээг цуцалсан
6.    Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн
Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх гэсэн үүргээ биелүүлээгүй бол даатгагч нь гэрээнээс татгалзах, эсхүл энэ тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцлах буюу даатгалын хураамжийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг шаардах эрхтэй. Харин даатгуулагч аюулыг санаатайгаар ихэсгэсэн бол даатгагч гэрээг хэдийд ч цуцалж болно.


ЛЕКЦ 9
Эд хөрөнгийн даатгал
Эд хөрөнийн даатгал гэдэг бол даатгагч тодорхой хураамж авсны үндсэн дээр даатгалын тохиолдлын улмаас даагуулагчийн эд хөрөнгөнд учирч болох хохирлыг нөхөн тлөх эсвэл эд хөрөнгийн сонирхлыг хамгаалах үүрэг хүлээсэн гэрээ байгуулах болон түүнийгээ биелүүлэх үйл ажиллагаа юм.
Эд хөрөнгийн даатгалд даатгалын харилцааны бүх сонгодог зарчмууд хэрэглэгддэг байна. Үүнд:
1.    Даатгалын сонирхолтой байх зарчим буюу даатгуулагч нь эрх зүйн үндэслэлтэй санхүүгийн сонирхолтой байх зарчим
2.    Шударга үнэнч байх буюу даатгагч болон даатгуулагч нь өөр хоорондоо бүрэн үнэч байх үүрэг бүхий итгэлцлийн зарчим
3.    Нөхөн төлбөрийн зарчим буюу даатгалын тохиолдол учирсны дараагаар даатгуулагч нь зөвхөн хохирлыг нөхөх зориулалттай нөхөн төлбөр авах эрхтэй байх бөгөөд ямар нэг ашиг олох ёсгүй зарчим
4.    Суброгацийн зарчим буюу даатгуулагчид нөхөн төлбөр олгосныхоо дараагаар даатгалын компани даатгалын тохиолдолд буруутай этгээдээд төлбөр шаардах эрх бүхий зарчим
5.    Контрибуцийн зарчим буюу давхараар даатгагдсан тохиолдол илэрсэн үед даатгалын компаниуд хоорондоо тодорхой тооцооны харилцаатай байх зарчим
6.    Шууд шалтгааны зарчим буюу даатгалын компани зөвхөн гэрээнд заасан даатгалын эрсдэл, даатгалын тохиолдлын улмаас гарсан хохирол нөхөн төлбөр олгох эдгээр зарчим байна.
Эдгээрээс нөхөн төлбөрийн зарчим нь зөвхөн эд хөрөнгийн болоод хариуцлагын даатгалд хэрэглэгддэг байна.
Эд хөрөнгийн даатгалын үндсэн төрлүүд
Галын аюулын болон бусад аюулын даатгал
Галын аюулын даатгал нь эд хөрөнгийн даатгалын хамгийн түгээмэл төрөл. Хөрөнгийн даатгал эрхэлдэг бүх даатгалын компаниуд галын даатгал эрхэлдэг. Даатгалын объект нь
-          Байшин барилга
-          дутуу баригдсан объект
-          дамжуулах төхөөрөмжүүд
-          тоног төхөөрөмж
-          эд хогшил
-          бараа материал
-          түүхий эд материал
-          шатахуун
-           гэрийн эд хогшил
-          үзүүлэн самбар зэрэг байна.
Даатгалын гэрээнд эд хөрөнгийг бүхэлд нь эсвэл түүний зарим хэсгийг хамарч болно. Үер, газар хөдлөл, хөрсний хөдлөл гэх мэт байгалийн гамшгууд байнга заналхийлсэн газар байрлалтай байшин барилга болон хөрөнгө даатгагддаггүй. Даатгалын гэрээнд заагаагүй бол дараах эд хөрөнгө даатгагддаггүй байна.
-          Бэлэн мөнгө
-          Хувьцаа, бонд гэх мэт үнэт цаас
-          Гар бичмэл, зураг төсөл
-          Нягтлан бодох бүртгэлийн ажлын ном дэвтэр
-          Загвар хийц
-          Гулдмай бүхий үнэт металл, үнэт чулуу
-          Мэдээллийг тээгч техник хэрэгсэл
-          Марк, зоос, мөнгөн тэмдэгтүүд
-          Зураг, хөрөг, уран баримал
-          Дэлбэрэх болон байлдааны хэрэгсэл
Даатгалын эрсдлүүд:
Галын аюулгүйн даатгалын үндсэн эрсдлүүдэд түймэр, дэлбэрэлт, аянга, агаарын жолоодлого бүхий объект, түүний хэсэг болон ачаа унах, сүйрэх зэрэг асуудлууд хамаарагдана. Гэрээнд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдлоос үүдэлтэй хохирлыг даатгал хариуцахгүй.
Дайн байлдаан, хүн амын үймээнээс үүдэлтэй хохирол, төр засгийн шийдвэрЦөмийн дайн, цацрөг идэвхит хордлогоДаатгуулагч түүний төлөөлөгчийн санаатай болон хэт хайхрамжгүй үйлдэлДаатгуулсан эд хөрөнгө өрөө шатах, хөгзрөх гэх мэт ердийн шалтгаанБарилга байгууламж нь даатгалын бус шалтгаанаар нурахБарилгын депектээс болж бороо, ус, мөндөр, шавар шавхай нэвтрэх гэх мэт болно. Хулгайн даатгал
-          Даатгалын объект болон эрсдлүүд:
Хулгайн даатгалын объект нь галын даатгалтай адил хувь хүн болоод хуулийн этгээдийн хүрээнд болдог.
Монгол улсын эрүүгийн хуулинд хулгайн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр завших, шамшигдуулах, хэмээн тодорхойлсон байдаг. Даатгагч нь хуурагдахгүй байхын тулд хулгайн мөн өөр нотлогдох боломжтой тохиолдлуудад даатгалын баталгаа гаргадаг болно. Даатгалын гэрээнүүдийн үндсэн баталгаа нь ихэвчлэн хулгайн эрсдэлд хийгддэг бөгөөд нэмэлт даатгалууд нь даатгуулагчийн хүсэлтээр хийгддэг. Зарим төрлийн эрсдлүүд нь өөр төрлийн даатгалын гэрээгээр хийгддэг. Ачаагаа алдах авто тээврийн хэрэгслийн даатгал, тээвэрлэх явцад эд хөрөнгө нь хулгайлагдах нь ачаа тээврийн даатгалд хамаарагдана.
3.    Ачаа тээврийн даатгал:
Тээвэрлэж буй ачааны төрлөөс шалтгаалан тээврийн даатгалыг:
Ерөнхий ачааны даатгал / ерөнхий ачаа гэдэг нь гадаад худалдааны үйл ажиллгагааны нэр томъёо бөгөөд үүнд стандартын ердийн савалгаатай өөрөөр хэлбэл тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаарддаггүй ачаа ордог/Шингэн, овоолсон, асгарах ачааны даатгалХөдөө аж ахуйн ба бусад амьтны даатгалТусгай даатгал /үнэт металл, байгууллагын тэмдэгт, зоос гэх мэт/
Тээвэрлэлтийн аргаас нь хамааруулан:
Газрын ачаа тээврийн даатгалАгаарын ачаа тээврийн даатгалДотоодын усан тээврийн даатгалХолимог даатгалШуудан илгээмжийн даатгал
Эдийн засгийн сонирхлоос нь хамааруулан:
Экспортын ачааны даатгалИмпортын ачааны даатгалДотоодын тээврийн даатгалТранзит /дамжин өнгөрөх / ачааны даатгал гэж ангилна.
Даатгалын гэрээний зорилго нь даатгуулагчид гэнэтийн тооцоологдошгүй явдлаас хамарсан баталгааг гаргаж өгөх явдал байдаг учир ачаа илгээгчийн үйлдлээс шалтгаалсан тээвэрлэлт, савлалт, хадгалалтын нөхцөл зөрчиснөөс үүдэлтэй эвдрэл сүйрлийн хохирлыг даатгагч хариуцахгүй.
Даатгалын тохиолдол тооцох болоод тооцохгүй байх тэр эрсдлийн хүрээ маш өргөн байдаг учир даатгагдах рискийн жагсаалт нь гэрээ байгуулагч талуудын харилцан тохиролцсоны үндсэн  дээр тодорхойлогддог байна. Даатгалын журмаар даатгагчийн хариуцлагын хэмжээ түүний үргэжлэх үе, даатгалын гэрээ байгуулах журам болоод даатгалын тохиолдол учирсан үед даатгагч, даатгуулагч этгээдүүд нь ямар үйлдэл арга хэмжээ авах зэрэг нь тодорхойлогдсон байна. Ихэнх ачаа тээврийн даатгалын журмуудад дараах үндсэн нөхцөлүүд агуулагдсан байдаг .Тухайлбал:
Даатгалын объект- ачааны үнэ, тээврийн зардал, олох ашигТатвар, хураамжуудДаатгуулагчийн хариуцлагын хэмжээ. Өөрөөр хэлбэл эрсдлийн багцГэрээ байгуулахад шаардлагатай нөхцөл, мэдээллийг агуулсан гэрээ байгуулах журамДаатгалын тохиолдол учирсан үед даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх харилцаа, бичиг баримт бүрдүүлэлт, хохирлын түвшинг тогтоох, маргаан шийдвэрлэх журам зэрэг болно.
Тээвэрлэлтийн явцад уг ачаа нь өөр этгээдэд худалдагдах боломжтой. Ингэсэн тохиолдолд даатгалын гэрээт баталгаанд шилжих бичилт хийгдэнэ.
Хэрвээ бараа таваар нийлүүлэх гэрээ нь урт хугацааных бөгөөд ачаа илгээгч нь байнга түүний ачилтийг хийдэг бол даатгалын гэрээнд ерөнхий байх бөгөөд түүнд талуудын харилцааны зарчим, ачилтийн доод хэмжээний мэдээлэл болон тоооцооны журам тусгагдсан байна.
Даатгагдсан ачаа бүрэн сүйрэх тохиолдол байж болно. Ачааны бүрэн сүйрлийг бүрэн бодит сүйрэл, бүрэн хийцийн сүйрэл гэж ангилна.
Бүрэн бодит сүйрэл гэдэг нь даатгагдсан ачаа нөхөн сэргээгдэх боломжгүйгээр сүйрэх тохиолдлыг хамруулдаг бол хийцийн сүйрэл гэдэг нь даатгагдсан ачаа бүрэн сүйрэгүй ч түүнийг нөхөн сэргээх зардал мөн хүрэх цэгрүү нь хүргэх зардлууд нь уг ачааныхаа даатгалын үнээс давах тохиолдол юм.


ЛЕКЦ 10
Хариуцлагын даатгал
Хариуцлагын даатгалын гол зорилго нь даатгуулагч этгээдийн гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг даатгагч нөхөн төлөх явдал юм. Хувийн даатгал нь тодорхой нөхөн олговрын буюу мөнгөн дүнгийн даатгал бол хариуцлагын даатгал нь хохирлын даатгал байдаг.
-          Хариуцлагын даатгалын зарчим:
Хариуцлага гэдэг бол 1 этгээдийн нөгөө этгээдэд учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэг юм. Хариуцлагын даатгал нь үйлдвэрлэл үйл ажиллагааны явцад мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг хуулийн мөн гэрээний хариуцлагын дагуу даатгуулагчийн өмнөөс даатгагчид нөхөн төлдөг даатгалын төрөл юм.
Даатгуулагчийн хувьд хариуцлагын даатгал дараах боломжуудыг олгодог. Үүнд:
Хариуцлагаас чөлөөлөгдөх явдалДаатгагчид хураамж төлөн эрсдэлээ даатгуулснаар эрсдэл нь тооцоологдох боломжтой болох явдал юм.Шүүх үйл ажиллагааны зардлыг даатгалын компани хариуцахДаатгуулагч болоод хохирогч 2-ыг санал зөрөлдөөн гарсан тохиолдолд даатгагч нь 3дагч этгээд болох
Монгол улсын хууль тогтоомжийн дагуу дараах хариуцлагын даатгалын төрлүүд байна.
Бүх төрлийн мэргэжлийн хариуцлагын даатгалЗочид буудлэн эзний хариуцлагын даатгалАвто тээврийн хэрэгсэл өмчлөгч болон түүний жолоочийн хариуцлагын даатгалЗорчин явагч, тээвэрлэгчийн хариуцлагын даатгалИргэний агаарын хөлгийн өмчлөгч болон түүний хариуцлагын даатгалНисэх буудын талбай өмчлөгч болон эзэмшигчийн хариуцлагын даатгал гэх мэт.
Улс орон болгон хариуцлагын даатгалын өөрийн төрлүүдтэй байдаг ба тэдгээр нь дараах даатгалууд байна.
Хувийн амьдарлын хариуцлагын даатгалБайгууллагын хариуцлагын даатгалБүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хариуцлагын даатгалМэргэжлийн хариуцлагын даатгалАвто хариуцлагын даатгалХүрээлэн буй орчинд учруулсан хохирлын хариуцлагын даатгал

Хариуцлагын даатгалын зүйл, объект болон субъект:
Хариуцлагын даатгалын зүйл нь үйлдвэрлэл үйл ажиллагааны явцад бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хувь хүн болон хуулийн этгээдийн учруулсан хохирлыг иргэний хариуцлагын дагуу нөхөн төлөх явдал юм.Хариуцлагын объект нь даатгуулагчийн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр 3дагч этгээдэд учруулсан амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирлыг барагдуулахтай холбогдсон даатгуулагчийн эд хөрөнгийн сонирхол юм.Хариуцлагын даатгалын сүбъект нь даатгагч, даатгуулагч, даатгагдсан этгээд болон ашиг ологч этгээд байна.
Даатгуулагч нь хуулийн этгээд мөн хариуцлага хүлээх чадвар бүхий иргэн байна. Харин даатгалын гэрээ нь даатгуулачийн болон хэний ч эрх ашигийн төлөө хийгдсэн ялгаагүй хохирол хүлээсэн этгээдийн эрх ашгийн төлөө хийгдсэн байх ёстой. Хохирогч этгээд нь гэрээний тал болдоггүй ч хуулийн дагуу даатгалын харилцааны субъект байдаг бөгөөд даатгалын тохиолдол учирсан үед нөхөн олговор авагч этгээд байна.
Хариуцлагын даатгалд гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдөх нь даатгуулагчийн хариуцлага буюу риск байх ёстой. Гэрээний хариуцлагын даатгалын гэрээ нь иргэний хариуцлага хэний өмнө хүлээгдэх вэ? Зөвхөн тэр этгээдийн эр ашгийн төлөө хийгддэг бөгөөд тэр этгээд нь нэг бүрчлэн тогтоогдоогүй ч байх бололцоотой.
-          Хариуцлагын даатгалын төрлүүд:
Хувийн амьдралын хариуцлагын даатгал- энэ даатгалын багцад дараах төрлийн даатгалын багцууд хамаарна.
А. Өрхийн тэргүүний хариуцлагын даатгал / японд ихэвчлэн /
Б. Амьтан эзэмшигчийн хариуцлагын даатгал
В. Байшин эзэмшигчийн хариуцлагын даатгал
Г. Анчин иргэний хариуцлагын даатгал
Байгууллагын хариуцлагын даатгалБүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хариуцлагын даатгалМэргэжлийн хариуцлагын даатгалАвто хариуцлагын даатгалГэрээний хариуцлагын даатгал / гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй /Захирал болон удирдах албан тушаалтны хариуцлагын даатгалүүрэг хариуцлагын даатгалЭкологийн хариуцлагын даатгал / байгаль орчинд хохирол учруулах/

ЛЕКЦ 11
АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНД , АШИГ СОНИРХЛЫН ДААТГАЛ
Амь нас эрүүл мэнд ашиг сонирхлын даатгал буюу хувь хүний даатгал нь хүний амь нас эрүүл мэнд , хөдөлмөрийн чадвар заналхийлж байдаг эрсэдлээс хамгаалдаг арга хэрэгсэл юм. Хувь хүний даатгалын гэрээ нь даатгагч даатгалын хураамж авч түүгээрээ даатгалын тохиолдол үүссэн үед гарсан хохирлыг эсвэл даатгагдсан ашиг сонирхлыг нөхөн төлөх үүрэгтэйгээр хийгдсэн эрх зүйн гэрээ юм.
Хүний амьдрал эсвэл нас баралт нь объектив байдлаар үнэлэгдэх боломжгүй байдаг. Иймд энэ даатгалд даатгагдсан этгээд нь нас барсан эсвэл тахир дутуу болсон тохиолдолд гарч болох эд материалын хүндрэлийг багасгах л боломжтой юм. Хувь хүний даатгал нь даатгуулагчийн хувьд биеийн эрүүл мэнд , бүрэн бүтэн байдал / хөдөлмөрийн чадварт / хохирол учруулж болзошгүй эрсдэлийг нөхөн төлөх харилцаа байдаг. Иймд даатгуулагч этгээд нь тодорхой нэг хүн өөрөөр хэлбэл эрсдэлд өртөгч тодорхой нэг объект байдаг байна.
Энэ даатгалын үнэлгээ нь объектив байдлаар тодорхойлогдох боломжгүй байдаг бөгөөд хохирлын хэмжээ биш , харин даатгуулагчийн өөрийн боломжоос шалтгаалсан сонирхол байдаг.
Хувь хүний даатгалын гэрээ нь заавал болон сайн дурын гэсэн төрөлтэй байдгийн адил урт болон богино хугацаат гэж ангилдаг.
Хувь хүний даатгалын зарчим төрөл нь үргэлжлэх хугацааныхаа хувьд онцгой урт хугацааны буюу даатгуулагчийн амьдралын хугацааны туршид хийгдэх тохиолдол байдаг / амьдралын насан туршийн даатгал/ . Эд хөрөнгийн даатгалд гэрээ хүчинтэй байх хугацаа нь нэг жил байдаг бөгөөд нэг жил болоод даатгалын гэрээ сунгагддаг эсвэл цуцлагддаг. Амьдралын хугацаат даатгал нь тэтгэврийн даатгалын адилаар хийгддэг бөгөөд даатгалын хугацаанд даатгагч нь гэрээгээ цуцлах эрхгүй байна.
Хувь хүний даатгал нь үндсэн 3 төрөлтэй байна.
Амьдралын даатгал Гэнэтийн осолын даатгалЭрүүл мэндийн даатгал
Амьдралын даатгал:
Амьдралын даатгал гэдэг бол даатгуулагч эсвэл даатгуулагч гуравдагч этгээдийг хураамж төлснийх нь төлөө түүнийг нас барсан эсвэл тодорхой хугацааны туршид амьдарсан тохиолдолд даатгагч нь тодорхой хэмжээний мөнгөн төлбөр хийх баталгаа болгох үйл ажиллагаа байна.
Амьдралын даатгалын эрсдэл нь: - хүний амьдралын хугацаа байна. Өөрөөр  хэлбэл даатагдаж буй эрсдэл нь нас барах явдал биш , харин түүний тохиох мөч байдаг тул даатгагдах риск нь дараах 3 төрөлтэй байна. Үүнд :
Залуугаараа буюу дундаж наслалтаас эрт нас барах Тодорхой хугацааны дараа нас барах эсвэл амьд байхУрт хугацаанд амьдран өндөр наслаж тодорхой орлогыг байнга олгох
Амьдралын даатгал нь олон төрөлтэй байдаг бөгөөд өргөн сонголт бүхий даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг санал болгодгоороо хувь хүнд нийгэм эдийн засгийн цогц асуудлуудыг шийдэх боломжийг олгодог.
Гэнэтийн ослын даатгал :
Гэнтийн ослын даатгал нь даатгуулагчийг золгүй тохиолдлын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан , нас барсан үед гардаг санхүүгийн хүндрэлүүдээс хамгаалдаг даатгалын төрөл юм.
Амьдрал дээр ихэнх тохиолдолд даатгагчид өөрсдийн хүлээх хариуцлагыг золгүй тохиолдлоор хязгаарлан өвчин тусах эрсдлийг эрүүл мэндийн эсвэл амьдралын даатгалд хмааруулсан байдаг. Иймд гэнэтийн ослын даатгалын зорилго нь золгүй явдлын улмаас даатгуулагчийн амь нас , эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөх явдал байна.
Гэнэтийн ослын даатгал нь хуулийн дагуу заавал эсвэл сайн дурын үндсэн дээр даатгалын компаниудаар хийгдэнэ.
Гэнэтийн ослын заавал даатгал:
Энэ даатгал нь 3 чиглэлээр хийгддэг. Үүнд
Гэнэтийн ослын заавал даатгал нь нийгмийн даатгалын нэг төрөлд тооцогддог бөгөөд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин зэрэгтэй холбоотой эрсдлийг даатгана.Ажил үүргээ гүйцэтгэх нь гэнэтийн ослын өндөр эрсдэлтэй улсын албан хаагчдын заавал даатгал. Энэ төрлийн улсын даатгал нь нэгдэх төрлийн даатгалтай төстэй эрсдэлээс даатгадаг ч  ялгаа нь ажил үүргээ гүйцэтгэх явдалтай холбоотой байдаг.Агаарын , төмөр замын , усан эсвэл авто тээврээр зорчигчдын заавал даатгал. Энэ даатгалд тээврийн аялалтай холбоотойгоор бие махбодийн гэмтэл авах , нас барахтай холбоотой эрсдэл даатгагдах бөгөөд даатгуулагч буюу зорчигчдын зорчих тасалбарт заавал даатгалын хураамж шингэсэн байдаг.
Эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэндийн заавал даатгалын үйл ажиллагаа нь даатгал өндөр хөгжсөн улс орнуудад ажил эрхлэгчийн , ажил олгогчийн болон улсын төсвийн санхүүжилт бүхий хөрөнгөнөөс бүрдсэн улсын бус даатгалын сангаар санхүүждэг байна.
Эрүүл мэндийн үйлчилгээний салбар нь төрөл бүхий элементүүдийн хослол бүхий санхүүжилтаар хийгддэг бөгөөд эдгээрийн аль нэг нь давамгайлж байдаг. Эрүүл мэндийн даатгалын ихэнхи үйлчилгээ нь эрүүл мэндийн заавал даатгалын хэлбэрээр эсвэл улсын төсвөөс санхүүждэг ч эмнэлэгийн үйлчилгээ нь сайн дурын сонголтоор хийгдэх тохиолдолд ч бас байдаг. Энэн нь төлбөртэй эмчилгээ болон сайн дурын даатгал юм.  
   
Лекц 12
Даатгалын үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд
Даатгалын компанийн орлого
            Даатгалын компани бизнес эрхлэгч бусад аж ахуйн нэгж, байгууллагын адилаар үйл ажиллагаанаасаа тодорхой хэмжээний орлогыг авдаг. Даатгалын компанийн орлогод даатгалын болон хуулинд харшлаагүй даатгалын бус үйл ажиллагаа орлого тооцогддог билээ. Даатгалын компанийн орлого олох механизм, орлогын бүтэц бүрэлдэхүүн нь түүний үйл ажиллагааны орлого нь даатгагчийн олдог орлогын үндсэн эх үүсвэр байх бөгөөд даатгалын үйл ажиллагаа эрхлэх нөхцөл болдог.
            Даатгалын үйл ажиллагааны үндсэн орлого нь байгууллагын даатгалын гэрээний дагуу төлөгддөг төлбөр буюу даатгалын хураамж юм. Даатгалын компанид орж буй нийт орлого нь даатгалын багцын бүтэц, үнийн бодлого, маркетинкийн стратеги зэрэг хүчин зүйлсээс хамаарна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөллүүд нь хоорондоо холбоотой, харилцан хамааралтай байна.
            Даатгалын нөөцийн сангийн буцаалт нь нөхөн төлбөрт олгогдохоор нөөцөлсөн хөрөнгө зарцуулагдалгүй үлдсэн тохиолдол үүсдэг. Энэхүү буцаалт нь зохих тооцооны үндсэн дээр үүсдэг бөгөөд даатгагчын орлогод тооцогддог байна.
Даатгалын компаний зардал
Даатгалын компаний үйл ажиллагааны зардлуудыг дараах байдлаар ангилдаг. Үүнд:
Зардал гаргах хугацааных нь хувьд /санхүүжилт хийгдэх дарааллын дагуу/Үндсэн үйл ажиллагаатай холбоотой байдлаар /даатгалын үйл ажиллагаатай хэрхэн холбогддог эсэх/Зардлын зориулалтын дагуу /үйл ажиллагааны агуулгын хувьд/
Зардал гаргах хугацааны хувьд даатгалын компаний зардлууд нь дараах төрөлтэй байна. Үүнд:
-          Даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө гарах зардлууд
-          Гэрээ байгуулахтай холбоотой болон гэрээний хүчинтэй байх хугацаанд гарах зардлууд
-          Даатгалын тохиолдолд учрах болон гэрээний дуусгавар болох үед гарах зардлууд
-          Даатгалын үйл ажиллагаатай шууд холбоогүй зардлууд
-          Урсгал зардлууд
Даатгалын гэрээ байгуулах хүртлээ буюу даатгалын бүтээгдэхүүнээ борлуулалтлаа даатгалын компани нь зар сурталчилгаанд зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ таниулах гэрээгээ боловсруулах, эрсдлийг үнэлэгч мэргэжилтнүүдийн цалин хөлс, зөвлөгөөний зардал зэрэгт зардал гаргадаг.
Даатгалын компанийн санхүүгийн үр дүн
Даатгалын компаний үйл ажиллагаа нь өөрийн онцлогтой, үзүүлж буй үйлчилгээнүүд нь олон нэр төрөлтэй байдгаас тэдгээрийн санхүүгийн үр дүн ашигйиг тодорхойлох явдал мөн өөрийн онцлогтой. Санхүүгийн үр дүн гэдэг бол ямарваа нэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны үр дүн бизнесийн ашиг алдагдлыг тодорхойлдог үзүүлэлт
Даатгалын үйл ажиллагаанд санхүүгийн үр дүн тодорхой хугацааны орлого зарлагын харицаагаар тодорхойлогддог бөгөөд татвар оногдуулах суурь буюу татварын өмнөх ашгийг тодорхойлоход хэрэглэгдэнэ.
Даатгалын компаний санхүүгийн үр дүнг харуулдаг үзүүлэлтүүд нь эрхэлж буй даатгалын бизнесийн сул талыг илрүүлэхэд чиглэсэн ерөнхий менежментийн үйл ажиллагаанд шаардагдах анхдагч мэдээллүүд байдаг. Санхүүгийн үйл ажиллагаа нь ашгийн үзүүлэлтүүдээс гадна өөр үзүүлэлтүүдээр ч илэрхийлэгдэнэ.  

Лекц 13
Даатгалын компанийн санхүүгийн тайлан болон татвар ногдуулалт
Бизнес эрхлэгч ямарч байгууллагын үйл ажиллагаа нь нягтлан бодох бүртгэлийн мэдээллээр илэрхийлэгддэг. Эрх зүйн төрөл, үйл ажиллагааны салбар болон бүтцийн онцлог, ялгаанаас хамаарахгүйгээр нягтлан бодох бүртгэлийн үндсэн зарчим нь бодит мэдээлэл хоорондын холбоо болон тэдгээрийг тайлан балансад тогтмол тусгах явдал байдаг.
Боловсруулагдсан бөгөөд тайлангын хэлбэрт тусгалаа олсон мэдээллийг төрөл бүрийн хэрэглэгчид ашигладагаас гадна тайлан баланс нь удирдлагын шийдвэр гаргах үндэс болдог. Санхүүгийн мэдээллийн дараах хэрэглэгчид байдаг. Тухайлбал :
-          Байгууллагын менежрүүд
-          Хувь нийлүүлэгчид
-          Хувьцаа эзэмшигчид
-          Зээлдүүлэгчид
-          Харилцагчид / даатгуулагчид/
-          Түншүүд / хамтран ажиллагчид /
-          Албан ёсны буюу эрх бүхий байгууллагууд эдгээр юм.
Санхүүгийн тайлангийн эцсийн баримт нь нягтлан бодох бүртгэлийн баланс байдаг. Монголын даатгалын компаниуд санхүүгийн тайлан балансаа аудитын компаниар хянуулж баталгаажуулсан санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлдэг.
Баланс нь санхүүгийн хөрөнгийн үзүүлэлтүүдийн харилцан уялдаа бүхий систем байдаг бөгөөд байгууллагын хөрөнгийн хэмжээ болон бүтцийг ойлгоход хялбар хэлбэрт оруулсан үндсэн мэдээлэл байдаг.
Үлдэгдлийн баланс загвар
Балансын зүйл
Үлдэгдэл
А. ХӨРӨНГӨ
1-р сарын 1
12- р сарын 31
Эргэлтийн хөрөнгө


Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө
-          Касс
-          Харилцах
-          Хадгаламж
Богино хугацаат хөрөнгө оруулалт
-          Хадгаламж
-          Бусад
Нийт авлага
-          Даатгалын хураамжын авлага
-          Найдваргүй авлагын хасагдуулалт
Бараа материал
Урьдчилж төлсөн зардал
Бусад


Эргэлтийн хөрөнгийн дүн


Эргэлтийн бус хөрөнгө


Үндсэн хөрөнгө
Хуримтлагдсан элэгдэл
Бусад үндсэн хөрөнгө
Үүнээс : эд хогшил, тоног төхөөрөмж
Хуримтлагдсан элэгдэл
Дуусаагүй барилга
Мал амьтад
Биет бус хөрөнгө
Хуримтлагдсан элэгдэл
Хөрөнгө оруулалт ба бусад хөрөнгө
Үнэлгээний хасагдуулга


Эргэлтийн бус хөрөнгийн дүн :


НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН


Өр төлбөр


Богино хугацаат өр төлбөр
-          Нөхөн олговрын өглөг
-          Давхар даатгалын өглөг
-          ХХОАТ- н өглөг
-          Татварын өглөг
-          ЭМНД-ийн шимтгэлийн өглөг
-          Банкны богино хугацаат зээл
-          Бусад өглөг
-          Урьдчилж орсон орлого


Богино хугацаат өр төлбөрийн дүн


Урт хугацаат өр төлбөр:
-          Урт хугацаат зээл
-          Бусад урт хугацаат өглөг
-          Урт хугацаат өглөгийн хасагдуулга


Урт хугацаат өр төлбөрийн дүн:


Нөөцийн сангийн дүн


Өр төлбөрийн дүн:


Эзэмшигчийн өмч


Өмч : А. Төрийн
           Б. Хувийн
Халаасны хувьцаа
Хувьцаат капиталын дүн
Нэмж төлөгдсөн капитал
Дахин үнэлгээний нөөц
Эзэмшигчийн өмчийн бусад хэсэг
Хуримтлагдсан ашиг / алдагдал /
Тайлант үеийн ашиг / алдагдал /


Эзэмшигчийн өмчийн дүн: 


ӨР ТӨЛБӨР БА ЭЗЭМШИГЧИЙН ӨМЧИЙН ДҮН:


ХӨРӨНГӨ = ӨР ТӨЛБӨР + ЭЗЭМШИГЧИЙН ӨМЧ
Орлого үр дүнгийн тайлангын загвар
ҮЗҮҮЛЭЛТ
..........он
Хэсгийн
Бүлгийн
Нийт даатгалын хураамжийн орлого :
-          Давхар даатгалын хураамж / - /
-          Буцаасан даатгалын хураамж / - /


Даатгалын цэвэр хураамжийн орлого


Орлогод тооцоогүй хураамжийн нөөц / - /


Нийт орлогод тооцсон хураамж


Орлогод тооцсон хураамжаас төлсөн нөхөн төлбөр / - /


Даатгалын хураамжийн орлогын дүн


Даатгалын хураамжын бус орлого / + /
-          Хөрөнгө оруулалтын орлого
-          Давхар даатгалын комиссын орлого
-          Бусад орлого


Даатгалын орлогын дүн


Үйл ажиллагааны зардал
-          Үндсэн болон нэмэгдэл цалин
-          Нийгмийн даатгалын шимтгэл
-          Засвар үйлчилгээний зардал
-          Ашиглалтын зардал
-          Түрээсийн зардал
-          Албан томилолтын зардал
-          Тээврийн зардал
-          Түүхий эд материалын зардал
-          Элэгдлийн зардал
-          Зар сурталчилгааны зардал
-          Шуудан холбооны зардал
-          Шатахууны зардал
-          Найдваргүй авлагын зардал
-          Зээлийн хүүгийн зардал
-          Бусдаар ажил гүйцэтгүүлсэн ажилын зардал
-          Даатгалын төлөөлөгчийн шимтгэл
-          Бусад зардал   


Үндсэн үйл ажиллагааны ашиг / алдагдал /


Үндсэн үйл ажиллагааны ашиг / алдагдал / /+ /
-          Үндсэн бус үйлдвэрлэл үйлчилгээний ашиг алдагдал
-          Торгууль , хөнгөлөлтийн ашиг , алдагдал
-          Ногдол ашгийн орлого
-          Валютийн ханшийн өөрчлөлтийн хэрэгжээгүй ашиг , алдагдал
-          Хувьцаа бондын зардлын хорогдуулга
-          Хараат болон хамтарсан үйлдвэрээс олсон ашиг
-          Бусад  



Татвар төлөхийн өмнөх ашиг, алдагдал


Орлогын татварын зардал / - /


Татварын дараах ашиг алдагдал



Даатгалын компанийн орлогын үндсэн бүрдүүлэгч болох даатгалын хураамжийн орлого нь 8-тын аргаар 1/8 орлогод тооцсон хураамж болон орлогод тооцоогүй хураамжын нөөцийн санд хувиарлагддаг бөгөөд даатгагч нь орлогод тооцсон хураамжийн орлогоос төлөгдсөн нөхөн төлбөрийг хассанаар даатгалын үйл ажиллагааны ашиг алдагдал тодорхойлогддог. Үүнээс гарсан зардлыг хасч үйл ажиллагааны бус орлого болон зардлыг тооцсоноор татвар ногдуулах суурь гэгдэх татвар төлөхийн өмнөх ашиг алдагдлын хэмжээ тодорхойлогдоно.   

Лекц 14
Даатгалын нөөцийн сагийн тухай
Даатгалыг зөвхөн санхүүгйин категори мэтээр үзэж, түүнйи мөн чанар, үүрэг, ач холбогдлыг дутуу үнэлэх явдал социолизмын үед байсан билээ. Тиймээс санхүүгийн системд даатгалыг хаврага байдлаар оруулж, даатгалын байгууллагын бүтцийг тогтоож, түүний гүйцэтгэх үүргийг тодорхойлж байв. Харин зах зээлийн эдийн засгийн нөхцөлд даатгалын тухай, түүний гүйцэтгэх үүргийн талаархи төсөөлөл, үзэл ихээхэн өөрчлөгдсөн болно.
Даатгал нь эдийн засгийн категори болохын хувьд санхүү, зээлтэй адил төсөөтэй шинж чанар агуулдаг хэдий ч өөрийн гэсэн онцлогтой. Жишээлбэл санхүүү нь мөнгөн хөрөнгийн санг бий болгох, зарцуулахтай холбогдсон мөнгөн харилцааг илэрхийлдэг билээ. Гэтэл даатгал нь мөнгөн болон материал эд хөрөнгийн санг байгуулах, зарцуулах харилцааны тусгал юм. Мөн даатгалын харилцаа нь даатгалын тохиолдол буюу даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх үетэй шууд холбоотйо байдаг болно. Улсын төсвийн орлого нь ААН, байгууллага, иргэдээс төсөвт төлөх татвар, хураамжаас бүрдэхийн хамт төсвийн зарлага нь зөвхөн татвар төлөгчийн хэрэгцээнд төдийгүй улсын хэмжээний нийгэм, эдийн засгийн зорилтыг шийдвэрлэхэд харилцаа нь зөвхөн даатгалд хамрагдсан даатгуулагчдын явцуу хүрээнд явагдана. Үүнд даатгалын төсвөөс ялгагдах онцлог оршиж байна.
Эргэж төлөгдөх шинж чанарын хувьд даатгал, зээл хоёр ойролцоо агуулагтай гэж үзэж болно. Зээл нь заавал эргэж төлөгдөх ёстой байдаг билээ. Даатгалын хувьд эд хөрөнгө, ашиг сонирхолоо даатгуулж, түүнийхээ төлөө хураамж төлж даатгалын нөөцийн санг бүрдүүлэхэд оролцсон иргэн, аж ахуй нэгж нь учирсан хохиролоо нөхүүлэн авдаг учраас даатгалын хураамж нь эргэн төлөгдөх шинж чанартай болох нь харагдаж байна.
Даатгал нь аз туршсан, эрсдэл бүхий үйл ажиллагаа мөн. Даатгалын мөн чанар нь түүний гүйцэтгэх үүргээр тодорхой илэрнэ.
Даатгал нь дараахь үндсэн гурван үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:  
Даатгалын тусгай зориулалтын санг бий болгох Даатгалын хохирлыг нөхөх, иргэдийн материаллаг хувийн хэрэгцээг хангах Байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалах элдэв аваарь, ослоос, үзэгдлээс урьдчилан сэргийлэх, учирч болох хохирлыг багасгах
Даатгалын албан журмаар болон сайн дурын үндсэн дээр хийгдэх зарчмаас хамаарч даатгалын тусгай зориулалтын сангууд мөн энэ дагуу байгуулагдана. Зах зээл хөгжсөн орнуудад улсын зүгээс даатгалын зах зээлийн ажиллах ерөнхий чиг хандлагыг тодорхойлж, түүний эрх зүйн үндсийг бүрдүүлж, үйл ажиллагаанд нь хяналт тавиж байна. Харин даатгалын үйл ажиллагааг төрөлжсөн компаниуд явуулж, даатгалын санг бүрдүүлэх зарцуулах үүрэгтэй байдаг болно.
Тусгай зориулалтын санг бий болгох даатгалын үүрэг нь даатгалын төрөл бүрийн санг байгуулах, зарцуулах явцад хэрэгжинэ. Даатгалын сангийн хөрөнгийн эх үүсвэр нь даатгалын хураамж болно. Даатгалын хураамж нь даатгуулагчын хувьд мөнгөн хадгаламжийн шинж чанартай хэдийч эрсдлийн утга агуулгатай юм. Амь насаа даатгуулж хураамж төлсөн хүн золгүй явдал тохиолдвол даатгалын хохиролыг түүнйи ар гэрт нөхөн олгоно. Хэрэв тухайн хүнд ямар нэгэн золгүй зүйл тохиолдоогүй бол даатгалын гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн хураамжаа нөхөн авах боломжтой болно.
Эд хөрөнгийн даатгалын үед хохирол учирсан эд хөрөнгийн үнийг нөхөж олгох асуудал нь төлсөн хураамж гэрээний үнэлгээ зэрэг гэрээнд заасан нөхцөлийн дагуу яригдаж шийдвэрлэгдэнэ. Энэ бүхэн нь тусгай зориулалтын даатгалын мөнгөн хөрөнгийн санг байгуулах зарцуулах даатгалын үүрэг хэрэгжиж байгааг харуулж байна. Мөн даатгалын тусгай зориулалтын сангуудын сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг үр ашигтай байршуулан хөрөнгө оруулалт хийх замаар нэмэгдүүлэх явдал даатгалын чухал зорилт болж байна.
Даатгалын хохиролыг нөхөх иргэдийн материаллаг хувийн хэрэгцээг хангах явдал даатгалын хоёр дах үүрэг мөн. Эд хөрөнгөө даатгуулан зохих хураамж төлж даатгалын санг бүрдүүлэхэд оролцсон иргэн хуулийн этгээд нь учирсан хохиролоо нөхүүлэх эрхтэй энэ талаар даатгагч даатгуулагчийн хооронд байгуулсан даатгалын гэрээнд тусгасан байх бөгөөд даатгалын  компаниас хохиролыг нөхөхөд энэхүү гэрээг үндэс болгоно. Хохирол нөхөх даатгалын энэ үүрэг нь даатгалын нийгмийн хамгаалалтийн мөн чанарыг илэрхийлж байна.
Даатгалын гурав дахь үүрэг нь байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалах элдэв аваарь, ослоос, үзэгдлээс урьдчилан сэргийлэх учирч болох хохиролыг багасгах явдал юм. Учирч болох элдэв аваарь, осол, үзэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд зар суртачилгаанаас эхлээд бүтээн байгуулахад чиглэсэн иж бүрэн арга хэмжээ авахад даатгалын байгууллагын үйл ажиллагаа чиглэнэ.
Жишээ нь: үер усны аюулаас хамгаалах суваг, шуудуу, далан байгуулах зудыг хохирол багатай давах зорилгоор хадлан тэжээл сайн бэлтгэх зэрэг даатгалын сангаас хөрөнгө зарж урьдчилан сэргийлэх нь ийм арга хэмжээ авалгүй учирсан хохиролыг нөхөж зарцуулахаас илүү үр дүнтэй байна. Ийм учраас даатгалын нөөцийн сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах нь даатгагч болон даатгуулагчийн эрх ашигт нийцэж байдаг билээ.
Зах зээлийн эдийн засгийн  харилцааны өнөөгийн нөхцөлд даатгалын гйүцэтгэх үүрэг улам өсөж байна. Даатгал нь эдийн засгийн харилцааны субъект болох аж ахуй нэгж байгуулгийн бизнесийн болон иргэдийн өрхийн аж ахуйн санхүүгийг тогтвортой байдлийг хангахад туслалцаа үзүүлж ирээдүйдээ итгэл үнэмшилтэй ажилллах нэг батлагаа болж байна. Даатгалын нөөцийн сангийн чөлөөт үлдэгдэл нь дотоодын хөрөнгө оруулалтын тогтвортой эх үүсвэр болж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх эдийн засгийн өсөлтийг түргэтгэхэд дэмжлэг болж байна. Даөатгалын пүүс, компаниуд өөрийн хөрөнгийн сул чөлөөтэй хөрөнгийг үр ашиг бүхий төсөл арга хэмжээг санхүүжүүлэх эх үүсвэр болгон урт болон богино хугацаагаар байршуулах сохирхолтой болж байна.
Урьдчилан төсөөлөх боломжгүй байгалийн үзэгдэл гэнэтийн аваарь, ослоос болж гарч болох хохиролоос урьдчилан сэргийлэх нэгэнт учирсан хохиролыг нөхөх тал дээр бизнесийн болон арилжааны даатгалын ашиг сонирхол нийлэх болсон нь даатгалын харилцаа гүнзгийрч хамрах хүрээ нь нэмэгдэх боломж олгож байна. Өөрийн хүч хөрөнгөөр аз туршин явуулж байгаа бизнесийн үйл ажиллагааны явцад гарч болох хохирол алдагдлаас хамгаалах нэг гол арга нь арилжааны даатгал болж байна. Өөрөөр хэлбэл бизнес эрхэлж байгаа аж ахуй иргэдэд даатгалын сонирхол зүй ёсоор үүсэх болж байна.
Даатгал нь зах зээлинй эдийн засгийг төрийн зүгээс зохицуулах нэг чухал хэрэгсэл болж байна. Сайн дурын арилжааны даатгал хөгжих эрх зүйн болон эдийн засгийн нөхцөлийг улсаас хангаж өгсөнөөр нэг талаас даатгалын зах зээл бие даан хөгжих боломжтой болж байгаагийн дээр нөгөө талаас элдэв аваар осол гэнэтийн үзэгдлээс болж нийгэмд учирах хохиролд улсаас зарах хөрөнгө багасаж төсвийн ачаалал хөнгөрч байгаа юм. Нөгөө талаар заавал даатгах системийн хүрээнд тэтгэвэр тэтгэмж эрүүл мэндийн даатгалыг улсын хяналтанд хэрэгжүүлж байгаа нь төрийн нийгмийн бодлогийн хэрэгжилтийг харуулж байна.
Даатгалын үйл ажиллагааны нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь даатгалын нөөцийн сан юм. Гэнэтийн аваар, осол, байгалийн үзэгдлийн улмаас иргэл аж ахуй нэгжид учирч болзошгүй хохиролыг нөхөх зориулалт бүхий даатгалын санг бараа материалын болон мөнгөн хөрөнгийн нөөцийн хэлбэрээр байгуулна. Үр тарианы тэжээлийн, бензин шатахууны гэт мэт материал түүхий эд барааны нөөцийг бий болгож учирсан хохиролыг нөхөхөд зарцуулана. Ийм нөөцийг гол төлөв улсын мэдэлд төсвийн хөрөнгөөр бий болгож байгалийн үзэгдэл гэнэтийн аваарь осолын улмаас улсад болон ард түмэнд учирсан хохиролыг нөхөхөд зориулан ашиглана.
Мөн аж ахуй нэгж үйлдвэрийн газар өөрийн үйл ажиллагаагаа тасралтгүй найдвартай явуулах зорилгоор учирч болох элдэв хүндрэл бэрхшээлийг тодорхой хугацаанд гэтлэн давхад шаардагдах материал түүхий эдийн нөөцтэй байна.
Даатгуулагч өөрийн эд хөрөнг болон эд хөрөнгийн бус ашиг сонирхолоо даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөр нь даатгалын нөөцийн сангийн эх үүсвэр болно. Даатгалын мөнгөн хөрөнгийн сан нь төвлөрсөн бус журмаар, өөрөөр хэлбэл даатгалын пүүс, компани бүрийн мэдэлд байгуулагдана. Даатгалын тохиолдолд бүрдэснээр даатгалын нөөцийн сангаас  хохирол нөхөх ажиллагаа эхэлнэ.
Даатгалын нөөцийн сангийн талаар баримталж байсан онолын үзэл баримтлал нь даатгалын тогтолцооны хөгжилд тусгалаа олсон байна. Социалист улс төр эдийн засгийн ухаанд К. Марксийн баримталж байсан үзлийг иш үндэс болгон даатгалын нөөцийн санг бүрдүүлэх эх үүсвэр нь нэмүү өртөг гэж үздэг. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн газрын ашгаас төсөвт төлөх ёстой зайлшгүй төлбөрүүдийг төлсний дараа үлдэх ашгаас даатгалын санд шимтгэх хөрөнгийг гаргах зарчимд мөрдөгдөж, улсын өмч дээр суурилан даатгалын байгууллага ажиллах болсон байна.
Гэтэл барууны орнуудад даатгалын нөөцийн сангийн талаар онолын өөр үзэл баримтлал 19 дүгээр зууны сүүлээс хөгжих болжээ. Үүний гол төлөөлөгч нь Немцийн эрдэмтэн А.Вагнер байв. Дааитгалын нөөцийн сангийн эх үүсвэр нь үйлдвэрлдэлийн зардал гэж тэр үзсэн байна. Мөн үйлдвэрлэлийн, хэрэгслэлийн өртөг алгуур шилжин бэлэн бүтээгдэхүүн болох замаар даатгалын фонд бий болно гэж А.Вагнер үзжээ. Түүнйи энэ онол нь барууны орнуудад даатгалын нөөцийн сангийн талаар одоо баримталж байгаа үзлийн үндэс болжээ. Одоо даатгалын нөөцийн санг даатгалын эрсдэл, даатгалын тохиолдлын мөн чанартай холбон авч үзэж, тэдгээрийн уялдаа холбоо, хамаарлыг даатгалын эрсдэлийн менежмент буюу даатгалын эрсдэлийн удирдлага гэсэн салбар шинжлэх ухрааны хүрээнд судлах болжээ.
Даатгалын эрсдэлийн удирдлагын тухай орчин үеийн шинжлэх ухааны онол, арга зүйн үүднээс авч үзвэл даатгалын нөөцийн сан нь үндэсний орлого, нийгмийн нийт бүтээгдэхүүнйи тодорхой хэсэг бөгөөд түүний хэмжээ нь  даатгалын нөхөх нийгэмд учирсан хохиролын хэмжээтэй тэнцэнэ.
Учирсан хохиролыг дааигалын нөөцийн сангаас нөхснөөр хүн төрлөхтөн болон байгаль, хүрээлэн байгаа орчин хоёрын хооронд болон нйигмийн харилцааны хүрээнд үүссэн зөрчилтэй асуудлыг шйидвэрлэж, улмаар нийгмийн өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн тасралтгүй байдлыг хангаж байгаа юм. Гэвч даатгалын үйл ажиллагаагаар байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн хараат бадлаас хүн төрлөхтнийг бүрэн ангижрааж чадаагүй юм.
Ялангуяа байгаль цаг уурын ихээхэн хүнд нөхцөлд оршдог МУ-н хувьд ган, зуд зэрэг байгалийн хүчинй зүйл манай мал аж ахуйд бараг жил бүр хохирол учруулж байна. Нөгөө талаар хүнйи болгоомжгүй, хариуцлаггүй үйл ажиллагаанаас байгаль орчинд хохирол учирч, тэр нь эргээд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх явдал их гарч байна. Жишээ нь ой модыг дур зоригоор бэлтгэх болсон нь усны нөөц багасгах, гол горхи ширгэх, элсний нүүдэл нэмэгдэх зэргээр эдийн засагт их хохирол учруулж болно.   
Лекц 15
Давхар даатгалын тухай
Давхар даатгалын шаардлага үүсэх нөхцөл
Даатгалын компанид даатгагдсан объектуудын тоо хангалттай их биш байх, даатгалын багцад эрсдэл ихтэй гэрээнүүд агууллагддаг зэрэгтэй холбоотойгоор даатгалын компаниуд ихэнх тохиолдолд эрсдэлийн тэнцвэр бүрэн хангагдсан багыг бүрдүүлж чаддаггүй. Мөн даатгалын компани нь бүрэн бие даасан эрсдэлүүдийг сонгож авдаг хэдий ч аюул сүйрлийн үед тэдгээр эрсдэлүүд нь зэрэг тохиолдох буюу даатгалын тохиолдлуудын давхцал үүсэх явдал гардаг байна.
Даатгагчийн нийт хөрөнгө нь хүлээн авсан бүх эрсдэлийг нөхөн төлөх хариуцлагын багахан хэсэгтэй тэнцдэг тул аюул сүйрлийн зарим тохиолдолд нь даатгагчийн санхүүгийн байдлыг хүндрүүлэхээс гадна бүр дампууралд ч хүргэх эрсдэлийг агуулдаг
Даатгалын компанийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг түүний санхүүгийн бодит чадавхид дүйцүүлэн санхүүгийн тогтвортой байдлыг нь хангах зорилгоор давхар даатгал хэрэглэгддэг. Давхар даатгал гэдэг бол даатгаг ч нь хүлээн авсан эрсдэлээ бүрнээр нь эсвэл түүнийхээ зарим хэсгийг даатгалын тэнцвэртэй багц бүрдүүлэх зорилгоор бусад даатгагчид шилжүүлэх эдийн засгийн харилцаа юм.
Монгол улсын даатгалын тухай хуулинд “ даатгагч нь даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчилэн дахин даатгахыг давхар даатгал гэнэ” гэж тодорхойлсон байдаг.
Даатгалын компани өөрийн бүрэн хүлээж чадах хариуцлагынхаа тодорхой хэсгийг давхар даатгалд шилжүүлэх тохиолдолд өөрийн олох байсан ашигаа бусдад шилжүүлж байдаг тул давхар даатгалд шилжүүлэх эрсдэлийн багцын хэмжээг зөв тодорхойлох явдал чухал байдаг. Иймд даатгалын компани болгонд өөрийн хүлээж чадах хариуцлагын хязгаар байдаг. Даатгагчийн хүлээх хариуцлагын хязгаарыг тодорхойлогч дараах үзүүлэлтүүд байна. Үүнд :
Даатгагдсан эрсдлүүдийн улмаас учирч болох хохирлын дундаж хэмжээ. Энэ нь даатгалын тохиолдлуудын тоо, давтамжаас гадна даатгагдсан объектод даатгалын тохиолдлоор учрах хохирлын хэмжээ байна. Өөрөөр хэлбэл MPL – н хэмжээ юм.Хураамжийн хэмжээ: нийт эрсдэлийн тоо бага хэмжээгээр өсхөд түүний дагуу төлөгдөх хураамж илүү хэмжээтэйгээр өсч байвал хариуцлагын хязгаар өндөр байгааг харуулдаг.Ашигт ажиллагаа. Даатгалын үйл ажиллагаа хэдий хэр ашигтай байна, төдий чинээ өөрийн хүлээх хариуцлагын хязгаар өндөр байна.Даатгагдсан объектуудын газарзүйн тархалт. Нэг бүс нутагт даатгагдсан объектын төвлөрөл их байх тусам даатгагчийн хүлээх хариуцлагын хязгаар багасна.Үйл ажиллагааны зардал. Даатгалын төрлүүдээр үйл ажиллагааны зардал нь өндөр байх тусам даатгалын компани өөрийн үйл ажиллагааны зардлын тодорхой хэсгийг давхар даатгагчид ноогдохоор хариуцлагынхаа хязгаарыг тогтооно.
Даатгалын компани дараах нөхцлийн дагуу эрсдлийн багцынхаа тодорхой хэсгийг давхар даатгалд шилжүүлэх ёстой
S = ( A – Y ) • 5 % /100%
Үүнд :
S – давхар даатгалд шилжүүлэх эрсдэлийн үнэлгээ
А – даатгагчийн хөрөнгийн хэмжээ
Y – даатгагчын дүрмийн сангийн хэмжээ
5% - даатгалын хураамжийн орлогыг дүрмийн сангийн хэмжээнд харьцуулсан норматив харьцаа
Даатгалын компанийн нөөцийн сангийн тэнцвэртэй байдлыг хангах асуудлыг даатгалын компанийн хөрөнгийн дутагдалд орох магадлалын түвшин болон орлого зардлын харьцаа гэсэн 2 талаас авч үзэж болно. Хөрөнгийн дутагдалд орох магадлалын түвшний онолын үндэслэл профессор Коньшины коэффициент байдаг:
Кд =  / ( n • q  )
Кд – коэффициент
Q – даатгалын нийт багцын тарифын дундаж хэмжээ
N – даатгагдсан объектуудын хэмжээ
Кд коэффициент хэдий чинээ бага байна, төдий чинээ даатгалын компанийн хөрөнгийн дутагдалд орох магадлал нь бага байх бөгөөд санхүүгийн тогтвортой байдал нь сайн байна. Гэвч дээрх томьёонд даатгалын үнэлгээний хэмжээ тусгагдаагүй байгаа тул энэ коэффициент нь даатгалын багцыг даатгалын ижил үнэлгээтэй гэрээнүүдээс тогтох үед л бодитой харуулдаг.
Даатгалын багц нь олон даатгалын гэрээтэй хураамжын тариф нь өндөр байх тусам даатгалын үйл ажиллагааны тэнцвэрт байдал үүснэ.
Даатгалын үйл ажиллагааны буюу даатгагчийн нөөцийн сангийн тэнцвэртэй байдлыг дараах томьёогоор үнэлэх бололцоотой байдаг.
Кт =
Кд – тэнцвэрт байдлын коэффициент
Д – даатгагчийн орлого
С – нөөцийн сангийн хөрөнгийн хэмжээ
Р – даатгагчийн зарлагын хэмжээ
Кт 1 байх тохиолдолд даатгалын компани санхүүгийн тэнцвэртэй байдалд байна гэж тооцогддог бөгөөд энэ нөхцөлд даатгагчийн орлого нь зарлагаасаа давах тохиолдол биелдэг.
Давхар даатгалын эрсдэлийг дахин даатгах үйл ажиллагааг ретроцесси гэдэг.
Давхар даатгалын объект нь даатгалын компанийн хөрөнгийн сонирхол байна. Даатгагч нь даатгуулагчдаа эрсдэл нь давхар даатгагдсан тухай холбогдох хууль гэрээгээнд өөрөөр тусгаагүй бол мэдээлэх албагүй байдаг.     

No comments:

Post a Comment